Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01120

 

 

 

 

 

       2020        04           28  

 181/ШШ2020/01120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Н.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ӨХХК,

Хариуцагч: ЮХХК-д тус тус холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л, хариуцагч ӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч ЮХХК-ийн төлөөлөгч Г.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:                       

Иргэн Н.Л миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ӨХХК (ЮХХК)-тай түүний барьж байсан орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хаягт байрлах Хайпи таун (HAPPY TOWN) орон сууцны хотхоны ХД-72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт байрлах 56, 64 м.кв талбайтай 2 өрөө,

мөн байрны 60,81 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв талбайг 1.880.000 төгрөгөөр тооцож бүгд 220.806.000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

Миний бие гэрээ байгуулж байх үед тус компанид 2012 оноос хойш зөвлөх үйлчилгээний хөлс болон зээлсэн мөнгөний 179.765.535,93 төгрөгийн авлагатай байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар 2 байрны үнийн үлдэгдэл 41 сая төгрөгийн өртэй болсон юм.

Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 16-нд тус компанийн туслан гүйцэтгэгч Даян Оргил ХХК-д 110 сая төгрөгийн 3 өрөө байраа өгсөнөөр ӨХХК-иас 68.959.535, 93 төгрөгийн авлагатай болсон бөгөөд одоо ч аваагүй байна.

Өөрөөр хэлвэл Хайпи таун хотхоны 2 өрөөтэй 2 байрны төлбөрийг дараад авлагатай болоод удаж байна.

Би 2 байраа 2015 оны 4 дүгээр сарын 15-нд актаар хүлээн авч өнөөдрийг хүртэл 5 жил ашиглаж, эзэмшиж байна.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сар 14-ний өдөр (мэдэгдлийг хүлээн авсан өдөр) Худалдаа хөгжлийн банкнаас миний захиалан бариулж, төлбөрөө бүрэн төлсөн 2 байрны өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 31 -ны өдөр тус банкинд шилжсэн тул чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл гардуулсан юм.

Өмчлөх эрх шилжүүлэх талаар надтай огт ярилцаагүй, энэ талаар хуулийн байгууллагад огт хандаагүй байж ийм шийдвэр гаргасан нь залилангийн шинжтэй хэрэг ч байж болзошгүй байна.

Энэ шийдвэр нь хууль бус учир иргэн Н.Л намайг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхрын 84 тоот 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхрын 162 тоот 60,81 м.кв талбайтай 2 өрөөтэй 2 байрны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч ӨХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

H.Лхагваагийн нэхэмжлэлтэй Өндөрбуянт холдинг ХХК-нд холбогдох 2 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

1. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи Таун хотхоны ХД-72 дугаар барилгын хууль ёсны өмчлөгч нь ЮХХК бөгөөд нэхэмжлэгч Н.Л нь тус компанитай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр НРТ14В145 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж Хаппи таун хотхоны ХД-72-р байрны 84, 162 тоот орон сууцнуудыг худалдаж авахаар гэрээний дагуу тохиролцсон байна.

2.ЮХХК нь манай компанитай ямар нэгэн хамааралгүй бие даасан компани бөгөөд өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах хуулийн тэгээд юм.

Иймд дээрх барилгын өмчлөгч буюу ЮХХК нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасны дагуу хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өөрийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах, хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрхийг шилжүүлэх, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгуүлэх зэрэг эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх тул манай компанийн зүгээс нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч ЮХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Л нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхрын 84 тоот, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхрын 162 тоот байрнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Үүнд:

1. Н.Л нь гэрээний толбөрөө огт төлөөгүй Юу Би Эйч Протерти ХХК нь иргэн Н.Лтай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар байр худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хаягт байрлах Нарру town орон сууцны хотхоны ХД-72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт байрлах 56,64 м.кв, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарт байрлах 60,81 м.кв талбайтай орон сууцнуудыг 1 м.кв талбайг 1,880,000 төгрөгөөр тооцож нийт 220,806,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан.           

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг манай компанид огт төлөөгүй байдаг. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Н.Лгаас манай компанид төлөх эдгээр орон сууцны төлбөр огт хийгдээгүй.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ЮХХК-д орон сууцны төлбөрийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэлд дурдсанаар Өндөрбуянт холдинг ХХК-аас авах авлагадаа тооцож, төлбөрийг төлсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Манай компани нь Өндөрбуянт холдинг ХХК-ийн өр төлбөрийг барагдуулж, Өндөрбуянт холдинг ХХК-ийн төлөх ёстой төлбөрийг Н.Лгаас авах ёстой орон сууцны төлбөрт тооцуулах эрх зүйн үндэслэл байхгүй юм. Өндөрбуянт холдинг ХХК, ЮХХК нар нь өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг бие биенээсээ хараат бус хуулийн этгээд болно.

2. Манай компани нь нэхэмжилж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтад Захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгчид төлнө. Төлбөрийг 120 хоногоос дээш хугацаагаар саатуулсан тохиолдолд Гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцалж, захиалсан байрыг борлуулах ба энэ тохиолдолд Гүйцэтгэгч тал гэрээг дангаараа цуцалж, захиалсан байрыг борлуүлах ба энэ тохиолдолд Гүйцэтгэгч нь өөрийн ажиллагаанд Захиалагчийг саад учруулсан гэж үзэх ба төлсөн төлбөрийн 10%-ийг суутган авч үлдсэн төлбөрийг буцаана гэжээ.

Нэхэмжлэгч нь гөлбөрийг 120 хоногоос дээш хугацаагаар саатуулж, гэрээний төлбөрийг манай компанид огт төлөөгүй тул гэрээний тус заалтад талуудын тохиролцсоны дагуу ЮХХК нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээнд заасан эрхийн хүрээнд өөр этгээдэд байрыг худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Манай компани нь нэхэмжилж буй үл хөдлөх хөрөнгүүдийн (орон сууцнуудын) өмчлөгч биш тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй юм.

3. Н.Л нь Өндөрбуянт холдинг ХХК-тай тооцоо хийсэн нь ЮХХК-ийг хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юмаа.

Нэхэмжлэгч Н.Лхагва ЮХХК-тай гэрээ хийсэн. Гэрээний дагуу хийх төлбөрийг ӨХХК-тай тооцоо нийлж төлж дуусгасан, мөн гэрч Н.Төмөрхүүгийн мэдүүлэгт Н.Лгийн мөнгийг Өндөрбуянт холдинг авсан гэсэн. Эндээс үзэхэд Н.Л нь ЮХХК-тай гэрээ байгуусан боловч манай компанид гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй харин ӨХХК-д төлбөр төлсөн байна.

Өндөрбуянт холдинг ХХК, ЮХХК компаниуд нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг бие даасан хуулийн этгээд тул ӨХХК-ийн авсан төлбөрийн дагуу ЮХХК нь байрыг хүлээлгэж өгөх үүрэг үүсэхгүй.

Нэхэмжлэгч Н.Л нь гэрээний дагуу ЮХХК-д төлбөрөө огт төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЮХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/СС160506007-5 тоот Зээлийн гэрээг №ЗБ/СС 160506007-5-15 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 48.725.000.000 төгрөгийг сарын 1,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь №ЗГ/СС160506007-5 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/СС160506007-5-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, 72, 73-н тоот орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

ЮХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компаний зээлийн барьцаанд бариулсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, ХД-72, ХД-73 дугаар байранд байрлах орон сууцны барилгуудын өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №tdbm/362/2018 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу банкны өмчлөлд шилжсэн. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд нэхэмжлэлд дурьдагдсан 72 дугаар байрны 84 болон 162 тоот орон сууцнууд багтсан байна.

Өөрөөр хэлбэл банк Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлж, барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан.

Худалдаа, хөгжлийн банк нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг иргэн О.Өрнөхбаяраас шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 ...Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна...,\ мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 ...мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно... хэмээн тус тус заасны дагуу банк орон сууцнуудын хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч юм. Өөрөөр хэлбэл банк болон иргэн О.Өрнөхбаярын хооронд хийгдсэн хэлцэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй буюу түүний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн аваагүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч болон нэхэмжлэгч нарын хоорондох 2012 оны төлбөр тооцооны асуудлыг банк мэдээгүй буюу мэдэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу банк өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дараа 8 жилийн өмнөх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондох өр төлбөрийн асуудлыг банк оршин суугчаас анх мэдсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч талтай байгуулсан захиалгын гэрээнээсээ татгалзаж. эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ажил гүйцэтгэх гэрээ болон зээлийн гэрээний үүргээ хариуцагч нараас шаардах боломжтой байна. /Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "... үйлчилгээний хөлс болон зээлсэн мөнгөний авлагатай байсан... хэмээн дурьдсан байна./

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч ӨХХК, ЮХХК-д холбогдуулан Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө хоёр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

НЭГ:Орон сууц захиалгаар бариулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №НРТ14В145 дугаартай гэрээний тухайд:

Хариуцагч ЮХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг барьж нэхэмжлэгч Н.Лд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1м.кв талбайн үнийг 1.880.000 төгрөгөөр тооцож, гэрээ батлахад нийт 220.806.000 төгрөгийг ЮХХК-ийн Улаанбаатар хотын банк дахь тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай №НРТ14В145 дугаартай гэрээг байгуулж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 5,6-р хуудас/

Талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч ЮХХК нь Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД-71, ХД-72, ХД-73 тоот хаягт байрлах 19,761 м.кв талбайтай улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 25%-ийн гүйцэтгэлтэй, бодитоор 70%-ийн гүйцэтгэлтэй барилгыг 7765 м.кв газрын хамт 17.822.592 ам доллараар худалдан авахаар тохиролцож ӨХХК-тай №2013/04-12 дугаартай гэрээг байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан байна. /хх-ийн 26.27-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Н.Лхагва, хариуцагч ЮХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ гэсэн нэртэй боловч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байх тул талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.- т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Худалдан авагч /Н.Л/ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 220.806.000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн,

Худалдагч / ЮХХК / нь Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг худалдан авагчид шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7, 7- р хуудасны арын нүүр, 8, 9, 44-46-р хуудас/

Нэхэмжлэгч Н.Л, хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-ийн нягтлан М.Цэцэгдаринаа нарын хооронд тооцоо нийлж хийгдсэн Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 7-р хуудас/

Дээрх төлбөрийг төлсөн байдлыг тодруулбал:

1.1.Нэхэмжлэгч Н.Лагваа, Өндөр буянт ХХК-ийн нягтлан нар тооцоо нийлж нийт ЮХХК-ийн Хайппи таун дахь 2 байрны нийт төлбөрт 220.806.000 төгрөгийг Н.Л төлсөн тухай баримтыг үйлджээ./хх-ийн 7-р хуудас, уг хуудасны арын нүүр/

1.2.Гэрч, Өболон Юу Би Эйч ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Юу Би Эйч ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Төмөрхүүгийн ... Н.Лхагва нь миний зөвлөхөөр ажиллаж байсан, түүнтэй тооцоо нийлсэн бол нягтлан бодогч бөгөөд бүх тооцоог мэдэх ёстой, ... ер нь бол Н.Л гуай хохирчихоод байгаа юмаа, энэ хүнээс мөнгийг нь авчихаад өмчлөх эрх олгохгүй байгаа нь буруу, гэрээний дагуу 2 компани хоорондын асуудалаа хоорондоо зохицох ёстой гэх мэдүүлэг. /хх-ийн 39, 42, 44-46-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан №НРТ14В145 дугаартай гэрээгээр хариуцагч ЮХХК /худалдагч/ нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Н.Л /худалдан авагч/ нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх үүргийнхээ дагуу худалдан авагч Н.Л нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдагч ЮХХК нь Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч, акт үйлдэн эрх бүхий талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9-р хуудас/

Мөн гэрээний 7.4.-т Аль нэг талаас гэрээгээр хүлээсэн үүргээ нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байхад худалдагч ЮХХК нь уг орон сууцнуудыг Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 6, 36, 37-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Н.Лг Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудын өмчлөгчөөр тогтоох үндэстэй.

ХОЁР: Хариуцагч ЮХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний тухайд:

Хариуцагч ЮХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 48.725.000.000 төгрөгийг, жилийн 16,8%-ийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/СС160506007-5 дугаартай зээлийн гэрээг байгуулж мөн өдөртөө уг зээлийн барьцаанд Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД71, 72, 73 дугаар байрнуудыг барьцаалж №ЗБ/СС160506007-5-12 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулжээ./хх-ийн 70-82-р хуудас/

Хариуцагч ЮХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн О.Өрнөхбаяртай байгуулан Зээлийн гэрээний өр төлбөрийн тодорхой хэсэгт барьцааны хөрөнгүүдээс тодорхой хэсгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэний дотор нэхэмжлэгч Н.Лгийн уг хаягт байрлах 84, 162 тоот орон сууц хамрагдсан байна. /хх-ийн 83-88-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд хариуцагч ЮХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Н.Лд худалдсан Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас зээл авахдаа барьцаанд тавьж, тус банкинд төлөх өрөндөө шилжүүлж байгаад нэхэмжлэгч Н.Л буруутай болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч ӨХХК болон ЮХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Н.Л төлбөрөө төлөөгүй гэж маргаж байгаа боловч түүний төлбөр төлсөн баримт тооцоог үгүйсгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Лг Баян зүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарын 84 тоот, 56,64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоосугай

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЮХХК-иас улсын тэмдэгчийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО