Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2020/00043/И |
Дугаар | 181/ШШ2020/01197 |
Огноо | 2020-05-06 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/01197
2020 05 06 | 181/ШШ2020/01197 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ВХХК -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 858.392.879,34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
ВХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гтай ЗГ1205141951 тоот зээлийн гэрээ байгуулж 872,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болно.
ЗГ1205141951 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг болон барьцааны гэрээ байгуулсан болно. Үүнд:
1.2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗБ1205141951 дугаартай Ипотекийн гэрээгээр Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн ХУД 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж 91б/3 тоот, 374 мкв, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаар бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
2.2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БГ1205141951 дугаартай Барьцааны гэрээгээр ВХХК-ийн өмчлөлийн дараах авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг барьцаалсан. Үүнд:
-North benz ND4260 0, Улсын дугаар 3926УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170
- North benz ND4260 0, Улсын дугаар 4371УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168
- North benz ND4260 0, Улсын дугаар 4786УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172
- North benz ND4260 0, Улсын дугаар 4906УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009169
- North benz ND4260 0, Улсын дугаар 4916УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009171
- JIDONG ТР4269, Улсын дугаар 4786ТЧ, Арлын дугаар LА9940591GАNM1023
-JIDONG ТР4269, Улсын дугаар 4906АЧ,Арлын дугаар LА9940591GАNM 2553
- JIDONG ТР4269, Улсын дугаар 4371ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 4326
- JIDONG ТР4269, Улсын дугаар 3928ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 1104
- JIDONG ТР4269, Улсын дугаар 4916ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 6314
хөрөнгүүд болно.
Зээлдэгч ВХХК нь ЗГ1205141951 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно.
ЗГ1205141951 тоот Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 743.764.705,90 төгрөг, хүүний төлбөр 112.209.384,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.418.789,37 төгрөг, нийт 858.392.879,34 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 -т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч нь зээлийг нэг өдөр олгоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Манай банк 872.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж уг зээлийг зээлдэгчид шилжүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 872.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 872.000.000 төгрөг дээо хийсэн боловч зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцохдоо уг мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өдрөөсөө тооцсон тул зээлдэгчид ямар ч хохирол учрахгүй, бид ямар ч хууль зөрчөөгүй болно.
Иймд ЗГ1205141951 дугаартий Зээлийн гэрээний үүрэг болох 858.392.879.34 төгрөгийг ВХХК-иас гаргуулан Гинд олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1205141951, БГ1205141951 тоот ипотекийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ВХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гтай зээлийн гэрээ байгуулж, 872.000.000,00 төгрөгийн зээлийг жилийн 25,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан үнэн. Дээрх зээлийн гэрээний барьцаанд:
1. Д.Сарангэрэл, Ц.Алтантулга нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж, 91б/3 тоот хаягт байрлах 374 м.кв талбай бүхий хувийн сууц,
2. ВХХК-ийн өмчлөлийн авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж барьцаалсан. Үүнд:
- North benz ND4260 маркын автомашин 5 ширхэг
- JIDONG TP ТР4269 маркийн автомашин 5 ширхэгийг тус тус барьцаалсан.
Гнь анхнаасаа хууран мэхлэх замаар хэт өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгосон бөгөөд ямар төрлийн зориулалттай зээл олгосон, хүүний хувьд хэд байсан гэх зэрэг мэдээлэл байхгүй бага хүүтэй урт хугацаатай болгож өгнө гэх зүйлийг ярьж байсан ч үүргээ огт биелүүлээгүй, 872.000.000 төгрөгийн зээлийг олгоогүй болно.
Энэ тухай манай компаниас удаа дараа шаардан албан бичиг хүргүүлэх, улмаар харилцан тохиролцож Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, дуусгавар болгох зэрэг албан бичгийг хүргүүлж байсан.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үеийн үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсаны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж мөн хуулийн 220.3-д талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж , 220.4-д гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байхад Гнь зээлдэгч талаас гаргасан хүсэлтэд ямар нэг хариу өгөлгүй, хэт өндөр хүүгээр цааш Зээлийн гэрээг үргэлжлүүлэх сонирхол нь илт байсан нь харагддаг.
Гэтэл манай зүгээс Зээлийн гэрээг харилцан тохиролцож, талуудын хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан гэж бодсон боловч ямар нэг шийдлийг хүлээн авахгүйгээр эрх ашигаа урьтал болгон шүүхэд хандаж байгаад гомдолтой байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ хэмээн заасныг дурьдах нь зүйтэй.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд тархаад буй өвчин, бүхий л албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаад бизнес эрхлэгчид бидний хувьд хүнд үед Арилжааны банкууд харилцагчидаа бодох бус зөвхөн хэт өндөр хүү тооцоо гарган мөнгө хүүлэн ард иргэдийг хохироож байгаад гомдолтой байна.
Гэрээг бид буюу талууд харилцан тохиролцож байгуулдаг, шийдвэрлэх арга замыг нааштайгаар зөвшилцөн шийдвэрлэдэг хэмээн бодсон нь том эндүүрэл болсон байна.
Г872.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан мөртлөө бидэнд шилжүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул манай компанийн үйл ажиллагаа доголдож алдагдал хүлээсэн тул зээлийг төлөх боломжгүй байдалд орсон.
Зээлийн гэрээний дагуу авсан зээлээ бидний зүгээс хууль бусаар ашиглаагүй, санхүүжүүлэх ёстой зүйлдээ хөрөнгө оруулсан байхад ингэж хохироон эрх ашигаа урьдаа барьж байгаад харамсаж байгаа тул нэхэмжлэгч Гны гаргасан шаардлагыг бүрэн хүлээхгүй, бидэнд зээл олгохдоо барьцаа хөрөнгийн үнэлгээ 872 сая болохгүй байна гэсэн. Зээл анх олгогдохдоо 10 автомашин олгох зориулалттай байсан.
Банк 872 сая төгрөгийг бүрэн олгоогүйгээс автомашинаа авч чадаагүй, бид 480 сая төгрөгөөр 5 машин, 5 чиргүүл авч түүнийгээ барьцаанд тавьж байж 392 сая төгрөгийг авсан. Ингэж дутуу олгосноос бидний бизнесийн гэрээнүүд цуцлагдаж байсан. Бид үндсэн зээлээ төлнө, хүү төлөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч ГХХК нь хариуцагч ВХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 858.392.879,34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлдэж авсан үндсэн мөнгийг төлнө, хүү төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ГХХК, хариуцагч /зээлдэгч/ ВХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1205141951 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 872.000.000 /найман зуун далан хоёр сая/ төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд
1. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗБ1205141951 дугаартай Ипотекийн гэрээгээр Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж 91б/3 тоот, 374 мкв, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаар бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
2. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БГ1205141951 дугаартай барьцааны гэрээгээр ВХХК-ийн өмчлөлийн North benz ND4260 маркын автомашин 5 ширхэг, JIDONG TP ТР4269 маркийн автомашин 5 ширхэгийг тус тус барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, ЗГ1205141951 дугаартай Зээлийн гэрээ, ЗБ1205141951 дугаартай Ипотекийн гэрээ, БГ1205141951 дугаартай барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, ГХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 7,19-30-р хуудас /
Дээрх зээлийн гэрээгээр ГХХК нь 872.000.000 /найман зуун далан хоёр сая/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч ВХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 19-13-р хуудас/
Талууд зээлийн дүн, зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
ГХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392.000.000 төгрөгийн гүйлгээ хийж, нийт 872.000.000 төгрөг зээлдэгчийн дансанд орсон байх тул ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 10-16, 35, 36-р хуудас, 37-р хуудасны ар талын нүүр/
Дээрх гэрээнд заасан үүргээ ГХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Зээлдүүлэгч ГХХК нь зээлийн гэрээнд заасан 872.000.000 төгрөгийг гэрээ хийсэн өдөртөө зээлдэгчид бүрэн шилжүүлээгүй, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биш зээлдэгчид мөнгө шилжсэн өдрөөр, шилжүүлсэн мөнгөнийхөө хэмжээнд хүү тооцож 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Эргэн төлөлтийн хуваарийн дагуу тооцолсон болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 13, 29-31-р худас/
Зээлдэгч ВХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.
Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлж байгаад 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 29-31-р хуудас/
Талуудын хооронд байгуудагдсан Зээлийн гэрээний 4.2.-т Дараах тохиолдолд Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй гэж,
4.2.1.-т Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй... зэрэг тохиолдолд
банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 12-р хуудас/
Зээлдүүлэгч ГХХК-нь зээлдэгч ВХХК-ийг дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч нь компанийн үйл ажиллагаа тогтмол биш болсон тул зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй тухай мэдэгдсэн зэрэг үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардан, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. /хх-ийн 1-3, 11-13, 29-31, 53-р хуудас/
Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаараа сануулж байсан зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Хариуцагч /зээлдэгч/ ВХХК нь ЗГ1205141951 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 743.764.705,90 төгрөг, зээлийн гэрээний хүү 112.209.384,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.418.789,37 төгрөг, нийт 858.392.879,34 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч /зээлдэгч/ ВХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 858.392.879,34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ГХХК-д олгох үндэстэй.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан ипотекийн болон барьцааны гэрээ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой.
Энэ зорилгоор Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дээрх зээлийн гэрээний барьцаанд байршуулж уг хөрөнгүүдийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлтэй нийцэж байна. /хх-ийн 14, 15-р хуудас/
Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг /гэрээ/ үйлдэж хуульд заасан журмын дагуу барьцааг бүртгүүлсэн гэж үзнэ.
Иймд хариуцагч ВХХК нь зээлийн гэрээний дагуу дээрх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ВХХК-иас 858.392.879,34 /найман зуун тавин найман сая гурван зуун ерөн хоёр мянга найман зуун далан есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан, ГХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
а. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж 91б/3 тоот, 374 мкв, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаар бүхий хувийн сууц,
б. ВХХК-ийн өмчлөлийн дараах авто тээврийн хэрэгсэл Үүнд:
-North benz ND4260 0, Улсын дугаар 3926УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170
- North benz ND4260 0, Улсын дугаар 4371УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168
- North benz ND4260 0, Улсын дугаар 4786УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172
- North benz ND4260 0, Улсын дугаар 4906УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009169
- North benz ND4260 0, Улсын дугаар 4916УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009171
- JIDONG ТР4269, Улсын дугаар 4786ТЧ, Арлын дугаар LА9940591GАNM1023
-JIDONG ТР4269, Улсын дугаар 4906АЧ,Арлын дугаар LА9940591GАNM 2553
- JIDONG ТР4269, Улсын дугаар 4371ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 4326
- JIDONG ТР4269, Улсын дугаар 3928ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 1104
- JIDONG ТР4269, Улсын дугаар 4916ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 6314
зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ГХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.520.114,40 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.520.114,40 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ГХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО