| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/04743/И |
| Дугаар | 794 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 794
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Sunshine village хотхон, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б.Э /РД: УУ00000000/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, гудамж-0, , 0 тоот, “М С” ХХК /РД: 0000000/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, хотхон, 0 дугаар байрны 0 давхар, “БИХ” ХХК /РД: 0000000/, тус компанийн захирал Ш.Э /РД: УУ00000000/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, гудамж, 0 тоот, “Я Ц” ХХК, /РД: 0000000/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, гудамж, Г-0, “А К” ХХК /РД: 0000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, “А К” ХХК-ийн захирал Д.А /РД: УУ00000000/ нарт холбогдох
Б.Эг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.Эг дээрхи орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,
Хариуцагч Д.А-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г,
Хариуцагч: “А К” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Г,
Хариуцагч: “Я Ц” ХХК-ийн захирал Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М С” ХХК болон “М С” ХХК-ийн захирал ажилтай иргэн Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Э нь “БИХ” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцыг орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдан авсан болно.
Энэхүү гэрээгээр худалдан авч буй байрны 1 метр квадратын үнийг 2.350.000 төгрөгөөр тооцсон ба орон сууцны нийт үнэ 233.590.000 төгрөг болсон.
Б.Э нь “М С ” ХХК-ийн захирал бөгөөд захиалсан орон сууцныхаа төлбөрийг бартер хэлбэрээр хийсэн. Худалдаж авсан орон сууцыг “А К” ХХК-тай тооцоо нийлээд ажлын хөлс болгож авсан.
Учир нь “А К” ХХК Sunshine village хотхоны барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба “БИХ” ХХК нь уг орон сууцыг “А К” ХХК-д өгөөд “А К” ХХК нь Б.Эд өрөндөө өгөхөөр тохирсон.
“БИХ” ХХК-ийн захирал Ш.Э ч тухайн үедээ зөвшөөрч нэхэмжлэгч талтай төлбөр тооцоогоо дууссанаар гэрээ хийгдсэн болно.
Б.Э “А К” ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр сүүлчийн тооцоогоо нийлэхэд Б.Э тэднийд 246.350.000 төгрөгийн ажил хийсэн нь тогтоогдож дээрхи байрны үнээс 11.000.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан.
Хамгийн сүүлчийн төлбөрт 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1.008.800 төгрөгийг шилжүүлсэн.
Ингээд тэдний хооронд хийгдсэн төлбөр тооцооны асуудал дуусаад Б.Э орон сууцаа өмчлөлдөө авч баталгаажуулахаар “БИХ” ХХК-иас зохих бичиг баримтаа авах гэхэд өгөхгүй байсан.
2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “...гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэг хүлээнэ” гэсний дагуу хариуцагчаас шаардахад өгөөгүй тул шүүхэд хандсан.
Б.Э “БИХ” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцанд 2016 оны 4 дүгээр сараас хойш өнөөг хүртэл хугацаанд, одоо ч амьдарч байгаа бөгөөд гагцхүү өмчлөх эрх нь баталгаажаагүй.
Иймд “БИХ” ХХК болон түүний захирал Ш.Эд холбогдуулан “БИХ” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
“БИХ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцны бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг “Я Ц” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.
Мөн “Я Ц” ХХК нь тус байрыг Б.Эд шилжүүлэн өгнө гэсэн үүргээ биелүүлэхгүй, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авч 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр “А К” ХХК-ийн захирал иргэн Даньдайн Амарсайханд шилжүүлэн өгсөн тул хариуцагчаар “Я Ц” ХХК, “А К” ХХК, мөн тус компанийн захирал иргэн Д.А нарыг татан оролцуулсан.
Хариуцагч “БИХ” ХХК-ийн захирал Ш.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан.
Иймд Б.Эг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, түүнийг дээрхи орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч “А К” ХХК-ийн захирал иргэн Д.Ад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “БИХ” ХХК, тус компанийн захирал Ш.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Эгийн гаргасан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.Эг дээрхи орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг “БИХ” ХХК-ийн захиралд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компанийн охин компани “Химон констракшн” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Я Ц” ХХК-тай Sunshine village орон сууцны хорооллын баримгын А, В блокын гадна фасадын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Тус ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлд “...гэрээний нийт дүн 560.934.000 төгрөг ба энэхүү дүнгээр В блокын 2-9 давхарт сонголтоор орон сууцыг 1 метр квадратыг 2.350.000 төгрөгөөр 100 хувь бартердаж авна” гэж гэрээ байгуулсан.
Үүний дагуу манай компани “Я Ц” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 330-4/405 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээнд заасан орон сууцны гэрчилгээг “Я Ц” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гадна фасадын ажлыг бүрэн дуусгаж ажил гүйцэтгэсэн актыг манай компанид ирүүлснээр эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.
“Я Ц” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сард ажил гүйцэтгэсэн актыг манайд ирүүлсэн бөгөөд мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 17-17 дугаартай “... Олимп 2 хотхон, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбайтай, 4 өрөө 232.885.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр гаргуулан авч иргэн Балцаг овогтой Эрдэнэдаваад шилжүүлэн өгөх тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэн авах бичиг баримтыг манай компанийн нэр дээр бүрдүүлэн өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн уг байртай холбогдох баримт бичгүүдийг “Я Ц” ХХК-д шилжүүлэн өгсөн болно.
Иргэн Б.Эгийн нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 330-4/405 тоот гэрээг тухайн үед “Я Ц” ХХК болон “Акилла” ХХК нь хоорондоо тооцоо нийлж “А К” ХХК-ийн захирлаас гаргасан хүсэлтийг үндэслэн манай компани Б.Этай гэрээ байгуулсан.
Энэ гэрээ нь байгуулагдсан боловч гэрээнд тусгасан ямар нэгэн санхүүгийн тооцоо хийгдээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Я Ц” ХХК-ийн захирал Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай компани “А К” ХХК-тай хөөсөн полистирол хавтан нийлүүлэх гэрээ байгуулан төлбөрт нь уг 330 дугаар байрны 4 давхрын 405 тоотын 99 м.кв байрыг өгөхөөр тохирч 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдээд уг байрыг “А К” ХХК-ийн захирал Д.Ад шилжүүлж өгсөн ба гэрээнийхээ дагуу материалын хөлсөнд байрыг шилжүүлж өгсөн.
Д.А захирал уг байрыг надаас авахдаа Б.Э гэдэг хүнд зарж байгаа гэж хэлж байсан, түүгээр ажил хийлгээд байраа өгч байгаа гэж байсан.
2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоотын 99.1 м.кв талбайтай байрыг Б.Эд шилжүүлэх тул гэрчилгээг бүртгүүлэн авах бичиг баримтыг манай компанийн нэр дээр бүрдүүлж өгнө үү гэсэн албан бичгийг би “А К” ХХК-ийн захирал Д.Аы хүсэлтийн дагуу хийж өгсөн. Миний гарын үсэг биш гэхдээ би манай компанийн гүйцэтгэх захирал байсан н.Э гэж хүнийг хийгээд өгчих гэж хэлээд албан бичгийг хийлгэсэн.
Д.А захирал байрыг Б.Эд шилжүүлээд тэр хүний нэр дээр захиалгын гэрээ байгуулаад өгөөч гэж хүссэнийх нь дагуу байгуулсан.
Байраа шилжүүлэх гэж байтал Д.А захирал “Б.Э ажил дутуу хийгээд мөнгө өгөхгүй байна. Ах нь гэрээнийхээ дагуу байраа шилжүүлж авья” гэсэн. Манай компани Д.А захирлын компаниас бараа материалаа авсан байсан тул мөнгийг нь өгөх нь зүй ёсны хэрэг биз дээ.
“М С” ХХК болон “А К” ХХК-ийн хоорондын барилгын ажлын гэрээ манай компанид ямар ч хамааралгүй гэв.
“А К” ХХК-ийн өмгөөлөгч, “А К” ХХК-ийн захирал Д.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А К” ХХК нь “М С ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээнд төлбөрт нь орон сууц өгнө гэсэн заалт байхгүй.
Энэ гэрээний дагуу талууд тооцоо нийлсэн 2 акт байдаг ба эхнийх нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн ба уг актад “А К” ХХК нь “М С ” ХХК-д барилгын ажлын болон бараа материалын үнийн дүнд 245.350.000 төгрөгийн байр өгнө гэж тохирсон.
Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Б.Э “А К” ХХК дээр ирэхдээ тооцоо нийлсэн акт авчрахдаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв байрыг бичээд авчирсан ба уг актад Д.А захирал гарын үсэг зурсан.
Гэхдээ дуусгаагүй салхивчны асуудлаа 2 сард дуусга гээд тамгаа дараагүй.
“М С ” ХХК 2 давхры салхивчний ажлаа дуусгаагүй ба манайх “Жой тройзон” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой гэрээ болон зардлын баримтаа өгөөгүй.
“М С ” ХХК нь гэрээний дагуу хийх ажлаа дутуу хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э, Б.Э захиралтай “М С ” ХХК нь хариуцагч “БИХ” ХХК, мөн компанийн захирал Ш.Э, “Я Ц” ХХК, “А К” ХХК, “А К” ХХК-ийн захирал Д.А нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.Эг дээрхи орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “БИХ” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саншайн виллаж хотхон, 330 дугаар байр, 4 давхар, 4 өрөө бүхий, 99.1 метр квадрат талбайтай орон сууцыг 235.590.000 төгрөгөөр худалдан авахаар, гүйцэтгэгч нь орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтанд өгөхөөр харилцан тохирсон гэжээ
Уг гэрээнд Б.Э болон “БИХ” ХХК-ийн захирал Ш.Э, компанийн нягтлан бодогч Д.Цэрэнлхам нар гарын үсгээ зуран байгууллагын тамга даран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
“БИХ” ХХК-ийн захирал Ш.Э “Химон констракшн” ХХК нь манай охин компани бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Я Ц” ХХК-тай Саншайн виллаж орон сууцны хорооллын барилгын А, В блокын гадна фасадын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний нийт дүн 560.934.000 төгрөгт В блокын 2-9 давхарт орон сууцыг 1 метр квадратыг 2.350.000 төгрөгөөр 100 хувь бартераар авна гэж тохирч “Я Ц” ХХК ажлыг бүрэн дуусган актыг 2018 оны 9 дүгээр сард ирүүлсэн.
“Я Ц” ХХК 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 17-17 тоот албан бичгээр “... 330 дугаар байр, 4-405 тоотын 99.1 м.кв талбайтай, 4 өрөө 232.885.000 төгрөгийн үнэ бүхий байрны гэрчилгээг иргэн Б.Эд шилжүүлэн өгөх бичиг баримтыг манай компанийн нэр дээр бүрдүүлэн өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн тул холбогдох баримт бичгүүдийг “Я Ц” ХХК-д шилжүүлэн өгсөн” гэж тайлбарлаж байна.
“Я Ц” ХХК-ийн “БИХ” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17/17 тоот албан бичигт:
“Тус компанийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбайтай 4 өрөө байрыг 232.885.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч Б.Эд шилжүүлэн өгөх тул гэрчилгээг бүртгүүлэн авах бичиг баримтыг манай компанийн нэр дээр бүрдүүлэн өгнө үү” гэсэн байх ба “Я Ц” ХХК-ийн захирал Э.Э нь уг албан бичгийг “А К” ХХК-ийн захирал Д.Аы хүсэлтийн дагу үйлдсэн тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.
/ХХ-ийн 24 дүгээр тал/
“Химон констракшн” ХХК нь “Я Ц” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Саншайн виллаж орон сууцны хорооллын барилгын А, В блокын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба гэрээний нийт дүн 560.934.000 төгрөг, В блокын 2-9 давхарт сонголтоор орон сууцыг 1 метр квадратыг 2.350.000 төгрөгөөр 100 хувь бартериар авна гэж тохирсон нь уг гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Дээрхи “Химон констракшн” ХХК-тай байгуулсан гэрээнээс үүдэн “БИХ” ХХК нь “Я Ц” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоотын 99.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууцгы 232.885.000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохирсон гэжээ.
/ХХ-ийн 25-32, 33-35 дугаар тал/
“Я Ц” ХХК нь “А К” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 16/03-11 дугаар бүхий “хөөсөн полистирол хавтан борлуулах гэрээ” байгуулсан гэх ба уг гэрээний 232.885.000 төгрөгийн төлбөрт “А К” ХХК-д Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбайтай 4 өрөө байрыг өгөхөөр тохирсон байсан ба “А К” ХХК-ийн захирал Д.Аы хүсэлтээр Б.Эд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.
/ХХ-ийн 118-124 дүгээр тал/
“М С ” ХХК нь “А К” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 дугаар сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулан, гүйцэтгэгч “М С ” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, “А К” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр, энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын төлбөрийг үе шат тус бүрээр тохиролцохоор, ажил тус бүрээр нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохирчээ.
Гэрээнд “М С ” ХХК-ийн захирал Б.Э, менежер Ш.Оюунгэрэл, “А К” ХХК-ийн захирал Д.А нар гарын үсгээ зуран тамга даран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 9-11, 182-184 дүгээр тал/
Хариуцагч “А К” ХХК нь “Дээрх гэрээний талаар талууд 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэн “М С ” ХХК-д барилгын ажлын болон бараа материалын үнийн дүнд 245.350.000 төгрөгийн байр өгнө гэж тохирсон ба дахин 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд Б.Э өөрөө Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв байрыг бичсэн байсан ба уг актад Д.А захирал гарын үсэг зурсан. 2 давхрын салхивчны ажлаа дуусгаагүй тул компанийн тамгыг дараагүй” гэж тайлбарлаж байна.
“М С ” ХХК болон “А К” ХХК нарын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн актад:
--“А К” ХХК-иас “М С ” ХХК-д барилгын ажлын болон бараа материалын үнийн дүнд өгсөн байр, “А К” ХХК-ийн дүн 245.350.000 төгрөг,
--“А К” ХХК-ийн үйлчилгээний барилгын каркас угсралт болон өрлөгийн ажил-“М С ” ХХК-иас өгсөн дүн 157.000.000 төгрөг,
-“А К” ХХК-ийн үйлчилгээний барилгын дотор халаадт, салхивч, цэвэр, бохир усны угсралтын ажил-“М С ” ХХК-иас өгсөн дүн 50.000.000 төгрөг,
-Плита, сангийн тоноглол, гэрэл, бусад эхний ээлжинд хүлээлгэн өгсөн материалууд-“М С ” ХХК-иас өгсөн дүн 11.473.000 төгрөг,
-73 ш радиатор хүлээлгэн өгсөн-“М С ” ХХК-иас өгсөн дүн 13.874.600 төгрөг,
-Нэмж 6 ш радиатор хүлээлгэн өгсөн -“М С ” ХХК-иас өгсөн дүн 993.600 төгрөг,
-Барилгын ажилд авсан мөнгөн дүн-“А К” ХХК 1.000.000 төгрөг,
-Приус 20 авто машин хүлээлгэн өгсөн--“М С ” ХХК-иас өгсөн дүн 12.000.000 төгрөг,
-“М С ” ХХК-ийн дүн 245.341.200 төгрөг, “А К” ХХК-ийн дүн 246.350.000 төгрөг,
-“М С ” ХХК-ийн “А К” ХХК-д өгөх үлдэгдэл мөнгөн дүн 1.008.800 төгрөг хэмээн харилцан тохирч “М С ” ХХК-ийн захирал Б.Э, “А К” ХХК-ийн захирал Д.А нар хэн аль нь гарын үсгээ байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 146, 185 дугаар тал/
Б.Э нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Даньдайн Амарсайханы Хаан банк дахь 5035121859 тоот дансанд байрны үлдэгдэл төлбөрт хэмээн 1.008.800 төгрөгийг төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 8, 145 дугаар тал/
“М С ” ХХК болон “А К” ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актад:
-“А К” ХХК-иас “М С ” ХХК-д барилгын ажлын болон бараа материалын үнийн дүнд өгсөн байр, Саншайн виллаж хотхон, А блок, 405 тоот, 4 өрөө, 98.14 м.кв, “А К” ХХК-ийн дүн 245.350.000 төгрөг,
-“А К” ХХК-ийн үйлчилгээний барилгын каркас угсралт болон өрлөгийн ажил-“М С ” ХХК-иас өгсөн дүн 157.000.000 төгрөг,
-“А К” ХХК-ийн үйлчилгээний барилгын дотор халаадт, салхивч, цэвэр, бохир усны угсралтын ажил-“М С ” ХХК-иас өгсөн дүн 50.000.000 төгрөг,
-Плита, сангийн тоноглол, гэрэл, бусад эхний ээлжинд хүлээлгэн өгсөн материалууд-“М С ” ХХК-иас өгсөн дүн 11.473.000 төгрөг,
-73 ш радиатор хүлээлгэн өгсөн-“М С ” ХХК-иас өгсөн дүн 13.874.600 төгрөг,
-Нэмж 6 ш радиатор хүлээлгэн өгсөн -“М С ” ХХК-иас өгсөн дүн 993.600 төгрөг,
-Барилгын ажилд авсан мөнгөн дүн-“А К” ХХК 1.000.000 төгрөг,
-Приус 20 авто машин хүлээлгэн өгсөн-“М С ” ХХК-иас өгсөн дүн 12.000.000 төгрөг,
-“М С ” ХХК бэлэн мөнгө өгсөн-1.008.800 төгрөг, Нийт дүн 245.350.000 төгрөг гэсэн байх ба актад “М С ” ХХК-ийн захирал Б.Э гарын үсгээ зурж тамгаа дарсан ба “А К” ХХК-ийн захирал Д.А нь гарын үсгээ зурсан боловч компанийн тамгыг дараагүй байна.
/ХХ-ийн 12 дугаар тал/
“БИХ” ХХК нь “Я Ц” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбайтай 4 өрөө байрыг 232.885.000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохирсон гэх ба уг гэрээг үндэслэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоот хаягт байршилтай, 99.1 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр “Я Ц” ХХК 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бүртгэгджээ.
/ХХ-ийн 66-90 дүгээр тал/
“Я Ц” ХХК-ийн захирал Э.Э нь иргэн Даньдайн Амарсайхантай 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоот хаягт байршилтай, 99.1 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцыг иргэн Д.Ад 60.000.000 төгрөгөөр худалдсан гэх ба гэрээнд тусгаснаар төлбөр тооцоог дууссан гэжээ.
Иргэн Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
/ХХ-ийн 92-101 дүгээр тал/
Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/38 тоот дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 6 давхар, контор, зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн ба уг барилгын захиалагч нь “А К” ХХК, барилгын ажлын гүйцэтгэгч “М С ” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Оакс экспресс Монголиа” ХХК, “Жой тройзон” ХХК, “Ланпойнт” ХХК, “Алтанбат өрлөг” ХХК тус ажиллажээ.
/ХХ-ийн 147-149, 186-188 дугаар тал/
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай орон сууцыг хамгийн анх “Химон констракшн” ХХК болон “Я Ц” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Саншайн виллаж орон сууцны хорооллын барилгын А, В блокын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт “Химон констракшн” ХХК-ийн охин компани болох “БИХ” ХХК-иас “Я Ц” ХХК нь шилжүүлэн авсан байна.
“Химон констракшн” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Саншайн виллаж орон сууцны хорооллын барилгын А, В блокын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт авсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоотын орон сууцаа “Я Ц” ХХК нь “А К” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “хөөсөн полистирол хавтан борлуулах гэрээ”-ний төлбөрт “А К” ХХК-д өгөхөөр шийдвэрлэсэн ба уг орон сууцаа “А К” ХХК-ийн захирал Д.Аы хүсэлтийг үндэслэн “М С ” ХХК-ийн захирал Б.Эд шилжүүлэхээр шийдвэрлэн холбогдох баримтыг бүрдүүлжээ.
Гэсэн хэдий ч “Я Ц” ХХК-ийн захирал Э.Э уг байрыг “М С ” ХХК-ийн захирал Б.Эд шилжүүлээгүй бөгөөд “А К” ХХК-ийн захирал ажилтай иргэн Д.Атай 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоот орон сууцыг 60.000.000 төгрөгөөр түүнд худалдан иргэн Д.А мөн өдөр нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
“М С ” ХХК нь “А К” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 дугаар сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, “А К” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч талууд 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд “М С ” 245.341.200 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, “А К” ХХК-ийн гэрээний дүн 246.350.000 төгрөг, “М С ” ХХК нь “А К” ХХК-д 1.008.800 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр тооцоо нийлэн баримт үйлдэн хэн аль нь гарын үсгээ зуран байгууллагын тамгыг дарсан үйл баримт тогтоогджож байна.
“М С ” ХХК, “А К” ХХК нар нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дахин тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актад тусгаснаар “М С ” ХХК-д барилгын ажлын болон бараа материалын үнэд Саншайн виллаж хотхон, А блок, 405 тоот, 4 өрөө орон сууцыг өгнө хэмээн гэрээний үнэд өгөх орон сууцны хаягийг тодорхойлсон бөгөөд актад “М С ” ХХК-ийн захирал Б.Э гарын үсгээ зурж тамгаа дарсан ба “А К” ХХК-ийн захирал Д.А нь гарын үсгээ зурсан боловч компанийн тамгыг дараагүй байна.
“А К” ХХК-ийн захирал Д.А нь уг тооцоо нийлсэн актад тамга дараагүй үндэслэлээ 2 давхрын салхивчны асуудал дутуу хэмээн тайлбарлах хэдий ч “М С ” ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар ажил тус бүрээр нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохирсон бөгөөд “М С ” ХХК нь уг барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээнээс үүдсэн хэзээ байгуулсан ямар нэмэлт гэрээний дагуу чухам ямар ажлыг дутуу гүйцэтгэсэн болох нь тодорхой бус байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “А К” ХХК нь “М С ” ХХК-ийг ажлаа дутуу гүйцэтгэсэн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, баримтаар нотлогдоогүй бөгөөд дутуу гэх ажлыг “Жой тройзон” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх боловч тухайн компани ямар ажил, хэзээ гүйцэтгэсэн болох нь мөн тодорхойгүй, энэ нь нотлогдоогүй болно.
Уг үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэхэд гүйцэтгэгч “М С ” ХХК-иас гадна туслан гүйцэтгэгчээр “Оакс экспресс Монголиа” ХХК, “Жой тройзон” ХХК, “Ланпойнт” ХХК, “Алтанбат өрлөг” ХХК тус ажилласан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг учиртай.
Хариуцагч “А К” ХХК-ийн захиалан бариулсан барилгыг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/38 тоот дүгнэлтээр ашиглалтанд оруулахаар шийдвэрлэн “М С ” ХХК нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн байх тул “М С ” ХХК-д гэрээний төлбөрийг захиалагч “А К” ХХК нь төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ”... эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Б.Э болон “М С ” ХХК нь өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.
“А К” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан атлаа хэлэлцэн тохирсон хөлсөө өгөөгүй бөгөөд гэрээний дагуу өгөх ёстой ажлын хөлс болох орон сууцыг хариуцагч “А К” ХХК-ийн захирал Д.А нь бусдаас 60.000.000 төгрөгөөр худалдан авсан нэрийдлээр өөрийн өмчлөлдөө үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэж үзэхээр тул нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргах шаардлагагүй.
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч “М С ” ХХК-ийн захирал иргэн Б.Э нь 2016 оны 4 дүгээр сараас хойш өнөөг хүртэл хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа талаар талууд хэн аль нь маргаагүйг дурьдлаа.
Хариуцагч “БИХ” ХХК болон “Я Ц” ХХК нар нь нэхэмжлэгч “М С ” ХХК болон иргэн Б.Э нартай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй байх тул тэдгээрт ямар нэг хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3615 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч нарт даалган захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 767 тоот албан бичгээр тус захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 60-62 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Даньдайн Амарсайханы өмчлөлд 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Б.Эболохыг тогтоож, Б.Эг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч “А К” ХХК, “А К” ХХК-ийн захирал Д.А нарт даалгаж, хариуцагч “БИХ” ХХК болон “Я Ц” ХХК нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “БИХ” ХХК-ийн захирал Ш.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул түүнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3,116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Д.А-ын өмчлөлд 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Б.Э болохыг тогтоож, Б.Эг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч “А К” ХХК, “А К” ХХК-ийн захирал Д.А нарт даалгаж, хариуцагч “БИХ” ХХК болон “Я Ц” ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “БИХ” ХХК-ийн захирал Ш.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э, “М С ” ХХК нараас нийт 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “А К” ХХК, “А К” ХХК-ийн захирал Д.А нараас нийт 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, “М С ” ХХК нарт олгосугай.
4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3615 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч нарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН