| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00506/И |
| Дугаар | 1524 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 1524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Цэрэндолгор, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, Жаргалбаярын Б /РД: 00000/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, Бын Г /РД: 0000/, Х*******ын Б/РД: 000000/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, Г******* овогт Б*******ы Өд /РД: 00000/ холбогдох,
Гэм хорын хохирол 6.909.463 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, Б.Г, Ж.Б,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Жаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б, Б.Г, Ж.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Бнь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тоёота приус маркийн УБУ улсын дугаартай, авто машинаар эхнэр Б.Г, хүү Б.М, охин Б.Мз, үеэл дүү Ж.Б нарын хамт Улаанбаатар хотоос Дундговь руу явах замд өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Довын гуанз гэх газар хатуу хучилттай асфальт зам дээр чигээрээ явж байхад тоёота приус маркийн УБТ улсын дугаартай авто машины жолооч Б.Ө зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ анхаарал болгоомжгүй, эсрэг урсгалаа харалгүй эсрэг урсгал руу огцом эргэж миний машинтай мөргөлдсөн.
Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн авто машинд хамт явж байсан гэр бүлийн гишүүд болон дүүгийн маань бие махбодь, сэтгэл санаанд их хэмжээний хохирол учирсан тул эмчилгээ хийлгэсэн.
Б.Өын буруутай үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн.
“Х” ХХК-ийн дүгнэлтээр Х.Бминий эзэмшлийн тоёота приус маркийн УБУ улсын дугаартай авто машинд 11.455.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба үүнээс Б.Ө даатгалаас 5.000.000 төгрөг, өөрөө 4.200.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийг төлсөн.
Иймд Х.Бминий бие авто машины эвдрэл гэмтэлд үлдэх 2.255.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, “Х” ХХК-иар авто машин үнэлүүлсэн ажлын хөлс 160.000 төгрөг, Төв аймгийн журмын хашаанаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороололд авто машиныг авчирсан зардал 200.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймагт ирж очсон бензины зардал 130.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.600 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан зардал 21.000 төгрөг,
хүү Б.М 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэмтэлд регистрийн дугаар харах үйлчилгээний хөлсөнд 20.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр компьютер томографт харуулсан 140.000 төгрөг, нийт 210.000 төгрөг,
охин Б.Мз 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэмтэлд регистрийн дугаар харах үйлчилгээний хөлсөнд 20.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 11, 14, 17-ны өдрүүдэд Мөнгөн гүүр эмнэлэгт өдрийн 20.000 төгрөгөөр, бүгд 60.000 төгрөгөөр боолт хийлгэсэн, Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн зөвлөсний дагуу хүзүүний арьс таталтгүй эдгээх плюс саван 32.000 төгрөг, сорвины тос 60.000 төгрөг, Ли Жин Жи эмнэлэгт хүзүүний усан зүү эмчилгээ 5 удаа хийлгэсэн ба 1 удаа хийлгэхэд 20.000 төгрөг, бүгд 100.000 төгрөг, хүзүүний зөөлөн эдийн эмийн эмчилгээ 90.000 төгрөгөөр тус тус хийлгэсэн бөгөөд нийт 412.000 төгрөг,
Ж.Б нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд толгойн томограф зураг авахуул гэсэн бөгөөд Лазер мед эмнэлэгт компьютер томограф зураг авахуулсан 120.000 төгрөг, цус шимэгдүүлэх актовиген тариа 6 удаа, өдөрт 1 удаа тариулсан бөгөөд 1 ширхэг нь 8.500 төгрөг, бүгд 51.000 төгрөг, церебролизин 6 удаа тариулсан ба 1 ширхэг нь 5.600 төгрөг, бүгд *******.600 төгрөг, цитофлавин 6 удаа тариулсан ба 1 ширхэг нь 19.400 төгрөг, бүгд 116.400 төгрөг, Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтсэн ба ор хоногийн төлбөрт 46.*******3 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх тариануудыг Гэмтэлд хэвтэж байхад эмч тариул гэсэн тул гаднаас худалдан авч тариулсан. Ли Жин Жи эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үзүүлэн тархины хаван буулгах дусал 4 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 140.000 төгрөг, цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал 10 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 350.000 төгрөг, толгой өвдөлт намдаах тариа 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 10.000 төгрөг, бүгд 70.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 935.*******3 төгрөг,
Б.Г 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд цээжний хөндийн томограф зураг авахуул гэсэн бөгөөд Лазер мед эмнэлэгт цээжний хөндийн компьютер томограф зураг авахуулсан 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Таны төлөө бид эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 45.000 төгрөг, осол болох үед ар талын зорчигчийн суудалд сууж явсан ба ослын үед урд талын суудлыг нүүрээрэ хүчтэй мөргөж дээд доод талын 2 араа хоорондоо хавиралдаж хоёр шүд эмтэрч Нью Имплант ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.100.000 төгрөгөөр шүд хийлгэсэн, шүд авахуулсан төлбөр 65.000 төгрөг, шүдний өвчин намдаах эм авсан 23.400 төгрөг, Ли Жин Жи эмнэлэгт үзүүлэн үрэвслийн дусал 7 хоног хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг, хүзүү, сээр, зөөлөн эдийн гэмтэлд усан зүү эмчилгээ 10 удаа хийлгэсэн ба 1 удаагийн эмчилгээ 40.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг, зөөлөн эдийн гэмтэлд 1 хайрцаг нь 30.000 төгрөгийн эм 4 хайрцагыг авсан ба 120.000 төгрөг, цус хуралтыг шимэгдүүлэх дусал 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг, нийт 2.401.400 төгрөг,
Х.Бнь өөрт болон хүүхдүүддээ, мөн авто машинд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа ба 3.571.600 төгрөг, Ж.Бт 935.*******3 төгрөг, Б.Гд 2.401.400 төгрөг, нийт 6.909.463 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Х.Бн нийт гэм хорын хохирол 16.109.463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг учирсан гэм хорын хохирол тус бүрээр нь нэгтгэн тооцоход 15.962.263 төгрөг буюу авто машинд учирсан хохирол 11.455.000 төгрөг, авто машин үнэлүүлсэн зардал 160.000 төгрөг, Төв аймгаас машин ачсан 200.000 төгрөг, бензин 130.000 төгрөг, зорчигчдын эмчилгээний зардал, зорчигч Б.Г, Ж.Б, Б.Мз, Б.М нарын зардал 3.959.263 төгрөг, Б.Бн эмчилгээний зардал 58.000 төгрөг, нийт 15.962.263 төгрөг байхад 16.109.463 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт тоёота приус маркийн УБТ улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд энэхүү осолд гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар маргаангүй.
Харин ослын улмаас учирсан бодит бус хохирлын зардлыг тооцон нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өөрийн боломжоор 4.200.000 төгрөг, даатгалын байгууллагаас 5.000.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийн төлбөр төлсөн болно.
Одоо тухайн авто машин болон жолооч, авто машины зорчигч нарт учирсан зайлшгүй шаардлагаар эмчлүүлэхэд төлсөнтэй холбоотой хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Тухайлбал: Шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр, ослын улмаас цээжний рентгэн зурагт харуулсан, компьютер томографт харуулсан, авто машиныг үнэлүүлсэн, авто машиныг Төв аймгаас ачиж авчирсан зэрэг бодит учирсан хохирлыг нэхэмжилж хавсаргасан баримтаар тооцож үзэхэд 936.000 төгрөгийн зардал гарсан байна.
Авто машинд 11.455.000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээгээр тогтоосон ч илтэд үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн байсныг миний бие тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй. Машин ченжид зарсан гэж Х.Бхэлж байсан.
Иймд миний бие авто машины хохирлыг тооцож нийт 8.700.000 төгрөг, эмчилгээний зардалд 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Иймд авто машины зардлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна.
Түүний нэхэмжлэлд хавсаргасан бодит хохирлуудаас тооцож үзэхэд 936.000 төгрөг болж байна. Нэмж төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бусад эмчилгээ, эм тариатай холбоотой нэхэмжилсэн шатахууны баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тухайн этгээдүүд осол болсноос хойш 14 хоногийн дараа Ли Жин Жи гэх хятад эмнэлэгт бүгд хэвтэн эмчлүүлж төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн боловч тухайн эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай талаар эмчийн заавар, зөвлөгөө байхгүй, гэмтэл байхгүй байхад өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөрийг нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй.
Мөн эмчийн жор байхгүй байхад эм тариа, эмнэлгийн хэрэгсэл ямар учиртай болох нь тодорхойгүй байна. Миний бие нэхэмжлэгч Х.Бд хохирлын хэмжээг тооцоод 12.000.000 төгрөгөөр эвлэрэх санал гаргахад өөрөө зөвшөөрөөгүй. Энэ хэмжээгээр татгалзах зүйлгүй. Гэвч түүний нэхэмжлэлд хавсаргасан баримтаар 936.000 төгрөг л бодит зардал гарч байна. Төлөх боломжтой 936.000 төгрөг байна гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б, Ж.Б, Б.Г нар нь хариуцагч Б.Өд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 6.909.463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Х.Бн УБУ улсын дугаартай авто машинд учирсан эвдрэл гэмтэл 11.455.00 төгрөг -5.000.000 төгрөг-4.200.000 төгрөг= 2.255.000 төгрөг,
-шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг,
-Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг,
-“Х” ХХК-д авто машин үнэлүүлсэн ажлын хөлс 160.000 төгрөг,
-Төв аймгаас Улаанбаатар хотод авто машиныг авчирсан зардал 200.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Төв аймагт ирж, очсон бензины зардал 130.000 төгрөг,
-Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.600 төгрөг,
-Бичиг баримт нотариатаар баталгаажуулсан зардал 21.000 төгрөг,
-Хүү Б.М 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үйлчилгээний хөлсөнд 20.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр компьютер томографт цээжний хөндий харуулсан 140.000 төгрөг, НИЙТ 210.000 төгрөг,
-Охин Б.Мз 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үйлчилгээний хөлсөнд 20.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 11, 14, 17-ны өдрүүдэд Мөнгөн гүүр эмнэлэгт өдрийн 20.000 төгрөгөөр, 3 өдөр 60.000 төгрөгөөр боолт хийлгэсэн,
-Арьс таталтгүй эдгээх саван 32.000 төгрөг, сорвины тос 60.000 төгрөг,
-Ли Жин Жи эмнэлэгт хүзүүний усан зүү эмчилгээ 1 удаа 20.000 төгрөгөөр, нийт 5 удаа 100.000 төгрөгөөр,
-Хүзүүний зөөлөн эдийн эмийн эмчилгээ 90.000 төгрөг, НИЙТ 412.000 төгрөг,
-Ж.Б нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Лазер мед эмнэлэгт толгойн компьютер томограф зураг авахуулахад 120.000 төгрөг,
-Цус шимэгдүүлэх актовиген тариа 6 өдөр тариулсан ба өдөрт 1 удаа, 1 ширхэг нь 8.500 төгрөг, бүгд 51.000 төгрөг,
-Церебролизин 6 өдөр тариулсан ба өдөрт 1 удаа, 1 ширхэг нь 5.600 төгрөг, бүгд *******.600 төгрөг,
-Цитофлавин 6 өдөр тариулсан ба өдөрт 1 удаа, 1 ширхэг нь 19.400 төгрөг, бүгд 116.400 төгрөг,
-Гэмтлийн эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд 8 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөрт 46.*******3 төгрөг,
-Ли Жин Жи эмнэлэгт тархины хаван буулгах дусал 4 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 140.000 төгрөг,
-Цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал 10 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 350.000 төгрөг,
-Толгойн өвдөлт намдаах тариа 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 10.000 төгрөг, бүгд 70.000 төгрөг,
-Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг,
-Б.Г 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Лазер мед эмнэлэгт цээжний хөндийн компьютер томограф зураг авахуулсан 100.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг,
-Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Таны төлөө бид эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 45.000 төгрөг,
-Нью Имплант ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.100.000 төгрөгөөр шүд хийлгэсэн,
-Багануур дент эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүд авахуулахад 65.000 төгрөг,
-Их Шүүдэргэнэ эмийн сангаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүдний өвчин намдаах эм худалдан авсан 23.400 төгрөг,
-Ли Жин Жи эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр үзүүлэн үрэвслийн дусал 7 хоног хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг,
-мөн эмнэлэгт хүзүү, сээр, зөөлөн эдийн гэмтэлт усан зүү эмчилгээ 10 удаа хийлгэсэн ба 1 удаагийн эмчилгээ 40.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг,
-Цус хуралтыг шимэгдүүлэх дусал 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг/
-Зөөлөн эдийн гэмтэлд 1 хайрцаг нь 30.000 төгрөгийн эм 4 хайрцагыг авсан ба 120.000 төгрөг,
Нэхэмжлэгч Х.Бнь /2.949.600+210.000+412.000/ 3.571.600 төгрөг, Ж.Б 935.*******3 төгрөг, Б.Г 2.401.400 төгрөг, нийт 6.909.463 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулахаар нэхэмжилжээ.
2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 12 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Довыг гуанз гэх газарт тоёота приус 20 маркийн, УБТ улсын дугаартай, авто машиныг жолоодон явсан хариуцагч Б.Ө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн нэхэмжлэгч Х.Бн жолоодож явсан тоёота приус 30 маркийн УБУ улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг зам тээвийн ослын улмаас Х.Бн жолоодож явсан тоёота приус 30 маркийн УБУ улсын дугаартай авто машинд зорчиж явсан Ж.Б, Б.Г, Б.М, Б.Мз нарын биед хөнгөн зэргийн гэмтлүүд, УБУ улсын дугаартай авто машинд 11.455.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэжээ.
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь Б.Өд холбогдох гомдол, мэдээллийг хүлээн авч ослыг шалгахад тоёота приус 20 маркийн, УБТ улсын дугаартай, авто машиныг жолоодон явсан хариуцагч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Б.Ө энэ талаар маргаагүй болно.
Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад Х.Бн жолоодож явсан тоёота приус 30 маркийн УБУ улсын дугаартай авто машинд зорчиж явсан иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
-Б.Мзын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хийгдсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 588 тоот дүгнэлтэд:
“Хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”,
-2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 628 дугаартай дүгнэлтэд:
“Ж.Бийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”,
-2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 589 дугаартай дүгнэлтэд:
“Б.Мийн биед уруулын салстанд шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”,
-2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 579 дугаартай дүгнэлтэд:
“Б.Ггийн биед хүзүү, цээж, баруун хөх, хэвлий, баруун өгзгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”,
-2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 621 дугаартай дүгнэлтэд “Х.Бн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ.
/ХХ-ийн 28-32, 36-42, 78-83 дугаар тал/
Мөн зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Х.Бн өмчлөлийн тоёота приус 30 маркийн УБЦ улсын дугаартай авто машинд учирсан хохирлыг үнэлсэн “Х” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:
“урд буфер хагарсан, буферын нэмэлт гэрэл хагарсан, нүүр хагарсан, копут хунирсан, зүүн урд крыло чихэгдэж үрчийсэн, баруун урд, зүүн урд дээр хэсгээр кузов хунигдсан, хаалга зурагдсан, дугуй хагарсан, обуд сэнсэрсэн, под крыло хагарсан, цахилгааны утас язарч тасарсан, лонжром чихэгдсэн, маслоны радиатор хагарсан, кондишены радиатор цуурсан, мотор хойш гүйсэн, масло гоожсон, зүүн урд тэнцүүлэгч хугарсан, хэвтээ тэнцүүлэгч хугарсан, амартизатор тахийсан, рулийн аппарат тахийсан, хажуу травис хонхойсон, хөндлөн травис чихэгдсэн, масло шингэний трүпүүд задарсан, их гэрэл комоороо хагарсан, салхины шил хагарсан, салхины жижиг шил хагарсан, аваарын дэр задарсан, шил арчигч хугарсан, баруун урд крыло хонхойсон, шингэний савнууд хагарсан, моторын таг хагарсан, кроп гацсан” зэрэг эвдрэл гэмтэл учирсаныг тогтоосон ба эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 8.795.000 төгрөг, будаг, лак, ажлын хөлс 2.660.000 төгрөг, нийт 11.455.000 төгрөгийн зардал гарна” гэсэн бөгөөд үнэлгээний ажлын хөлс 160.000 төгрөг гэжээ.
/ХХ-ийн 43-45 дугаар тал/
Хариуцагч Б.Ө нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гагцхүү авто машиныг үнэлсэн үнэлгээг хэт өндөр үнэтэй гэх боловч цагдаагийн байгууллага зам тээврийн ослыг шалгах явцад энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.
Б.Өд холбогдох хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Сайханбилэг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 193400791 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хаах санал гаргаж прокурорт хүргүүлжээ.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 374 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б.Өын гаргасан зам тээврийн ослын улмаас хүний биед хүндэвтэр хохирол болон бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учраагүй, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй хэмээн хэргийг хаан, Х.Бнарыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирлоо нэхэмжлэн шийдвэрлүүлэх талаар дурьдсан ба тогтоолд хэн аль нь гомдол гаргаагүй байна.
/ХХ-ийн 29-30 дугаар тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх зам тээврийн осол нь хариуцагч Б.Ө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдлоо.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эл хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.Ө тоёота приус маркийн УБТ улсын дугаартай авто машинаа жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Б.Ө нь Х.Бн авто машинд учирсан хохирлыг үнэлсэн “Х” ХХК-ийн үнэлгээг хэт өндөр байна гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.
2010 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М, 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Мз нарын эцэг Х-Б, эх Б.Г болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдсоныг дурьдлаа.
Нэхэмжлэгч Х.Бөөрийн өмчлөлийн УБУ улсын дугаартай авто машинд учирсан эвдрэл гэмтэл 11.455.000 төгрөгөөс хариуцагч Б.Өын төлсөн 4.200.000 төгрөг, даатгалын байгууллагаас төлсөн 5.000.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийг хасч үлдэх хэсэг 2.255.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Мөн тэрээр ослын улмаас өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох зорилгоор Төв аймгийн шүүхийн шинжилгээний албанд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 8.000 төгрөг, осол болсон өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулан 50.000 төгрөг,
-“Х” ХХК-д авто машин үнэлүүлсэн ажлын хөлс 160.000 төгрөг,
-Төв аймгаас Улаанбаатар хотод авто машиныг авчирсан зардал 200.000 төгрөг,
-Бичиг баримт нотариатаар баталгаажуулсан зардал 21.000 төгрөг,
-Хүү Б.М, охин Б.Мзыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тус бүр 20.000 төгрөг, нийт 40.000 төгрөг
-Мөн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүү Б.М, охин Б.Мз нарын Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан тус бүрийн
50.000 төгрөг, нийт 100.000 төгрөг,
-Хүү Б.М 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр компьютер томографт цээжний хөндий харуулахад 140.000 төгрөг,
-Охин Б.Мзд 2019 оны 8 дугаар сарын 11, 14, 17-ны өдрүүдэд Мөнгөн гүүр эмнэлэгт өдрийн 20.000 төгрөгөөр, 3 өдөр бүгд 60.000 төгрөгөөр боолт хийлгэсэн,
-Охин Б.Мзд арьс таталтгүй эдгээх саван 32.000 төгрөг, сорвины тос 60.000 төгрөг,
-Охин Б.Мзд Ли Жин Жи эмнэлэгт хүзүүний усан зүү эмчилгээг 1 удаа 20.000 төгрөгөөр, нийт 5 удаа 100.000 төгрөгөөр, мөн эмнэлэгт охин Б.Мзд хүзүүний зөөлөн эдийн эмийн эмчилгээ 90.000 төгрөгөөр тус тус хийлгэсэн нь дор дурьдсан төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 13 дугаар хуудасны ар тал, 15-21, 21 дүгээр хуудасны ар тал, 78-83, 100-101, 107-110, 113-118, 122-124, 126-147, 153-154 дүгээр тал/
-Ж.Б осол болсон өдөр өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох зорилгоор Төв аймгийн шүүхийн шинжилгээний албанд 8.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Лазер мед эмнэлэгт толгойн компьютер томограф зураг авахуулахад 120.000 төгрөг, мөн Гэмтэл согогийн үндэсний төвд 2019 оны 8 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлэхдээ цус шимэгдүүлэх актовиген тариа 6 өдөр тариулсан ба өдөрт 1 удаа, 1 ширхэг нь 8.500 төгрөг, бүгд 51.000 төгрөг,
-Церебролизин 6 өдөр тариулсан ба өдөрт 1 удаа, 1 ширхэг нь 5.600 төгрөг, бүгд *******.600 төгрөг, цитофлавин 6 өдөр тариулсан ба өдөрт 1 удаа, 1 ширхэг нь 19.400 төгрөг, бүгд 116.400 төгрөг, ор хоногийн төлбөрт 46.*******3 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ли Жин Жи эмнэлэгт үзүүлэн уг эмнэлэгт тархины хаван буулгах дусал 4 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 140.000 төгрөг, цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал 10 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 350.000 төгрөг, толгойн өвдөлт намдаах тариа 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 10.000 төгрөг, бүгд 70.000 төгрөг,
-Ж.Б зам тээврийн ослын улмаас өөрийн биед учирсан гэмлийг эмчлүүлэхтэй холбоотой нийт 935.*******3 төгрөгийн төлбөр төлсөн нь дор дурьдсан төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 22-25, 155-173, 187 дугаар тал/
-Б.Г осол болсон өдөр өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох зорилгоор Төв аймгийн шүүхийн шинжилгээний албанд 8.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Лазер мед эмнэлэгт цээжний хөндийн компьютер томограф зураг авахуулахад 100.000 төгрөг,
-2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулан 50.000 төгрөг,
-Ли Жин Жи эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр үзүүлэн үрэвслийн дусал 7 хоног хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг,
-мөн эмнэлэгт хүзүү, сээр, зөөлөн эдийн гэмтэлт усан зүү эмчлгээ 10 удаа хийлгэсэн ба 1 удаагийн эмчилгээ 40.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг,
-Зөөлөн эдийн гэмтэлд 30.000 төгрөгийн эм 4 хайрцаг, 120.000 төгрөг,
-Цус хуралтыг шимэгдүүлэх дусал 1 ширхэгийг 35.000 төгрөгөөр, 7 удаа 245.000 төгрөгөөр тус тус эмчлүүлэн тэрээр зам тээврийн ослын улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх зорилгоор эмчилгээний зардалд 1.168.000 төгрөгийн төлбөрийг төлсөн нь дор дурьдсан төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 14, 15, 178-1*******, 188, 194-196, 199, 201-204, 207-212 дугаар тал/
Х.Бнь Б.Өд холбогдуулан гэм хорын хохирол 6.909.463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу Х.Бд Б.Г, Ж.Б нар өөрсдийгөө төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон эсэх, мөн тэрээр Б.М, Б.Мз нарыг төлөөлөх эрхтэй нь тодорхойгүй гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 20154 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзан, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.600 төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж Х.Бд олгон шийдвэрлэсэн нь шүүхийн бүртгэлийн “Иргэн 2014” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд бүртгэгджээ.
Иймд Х.Бн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.600 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулах үндэслэлгүй.
/ХХ-ийн 102 дугаар тал/
Мөн Х.Бнь 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймагт ирж, очсон бензины зардал 130.000 төгрөг нэхэмжилсэн хэдий боловч уг зардал нь дээрхи зам тээврийн ослын улмаас зарцуулагдсэн гэж үзэх боломжгүй байна.
/ХХ-ийн 13, 103-104 дүгээр тал/
2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас Б.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр түүний биед хүзүү, цээж, баруун хөх, хэвлий, баруун өгзөгөнддд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн 45.000 төгрөг, 7 дугаар шүдэнд металл шаазан хосолсон бүрээс хийлгэхэд 1.100.000 төгрөг, шүдний эмчийн үйлчилгээнд 65.000 төгрөг, шүдний эм авсан 23.400 төгрөг, нийт 1.2*******.400 төгрөгийн зардал нь зам тээврийн ослын улмаас үүссэн эсэх нь тодорхойгүй тул уг зардлыг хариуцагч Б.Өаас гаргуулах боломжгүй.
/ХХ-ийн 189-193,197-198 дугаар тал/
Хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч нарыг осол болсноос хойш 14 хоногийн дараа “Ли Жин Жи“ гэх хятад эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх эмчийн заавар болон гэмтэл байхгүй байхад өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлэн төлбөр нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй гэж маргаж байна.
Уг ослын улмаас Б.Мзын биед хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, Ж.Бийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун зүүн шилбэнд цус хуралт, Б.Мийн биед уруулын салстанд шарх, зүүн чамархайд зулгаралт, Б.Ггийн биед хүзүү, цээж, баруун хөх, хэвлий, баруун өгзгөнд цус хуралт гэмтлүүд тогоогдон уг гэмтлийг эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдсоноос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, эмчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох нь тухай иргэний эрх тул хариуцагч Б.Өын дээр дурьдсан тайлбар үндэслэлгүй.
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэхэд хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч Х.Бд 3.316.000 төгрөгийг, Ж.Бт 935.*******3 төгрөгийг, Б.Гд 1.168.000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.Өаас нийт 5.420.463 төгрөг гаргуулан гаргуулан нэхэмжлэгч Х.Б, Ж.Б, Б.Г ,Б.Мз, Б.М/ нарт тус тус олгон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 1.489.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч О.Ундрах, иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаа нарт шүүх хуралдаанд тодорхой шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын хүсэлтэр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Өаас 5.420.463 төгрөгийг буюу 3.316.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд, 935.*******3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт, 1.168.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд тус тус олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1.489.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бн улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 125.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өаас 101.678 төгрөг гаргуулан Х.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Б.ЦОЛМОНГЭРЭЛ