Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

 

 

    2020        02          17                                         101/ШШ2020/00658           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....................., 00 тоотод оршин суух, Дашийн Аын /РД: 00000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгэээд “СТББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн иргэн С.Ц-Аийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,*******,*******ы 28-5 дугаар байрны******* тоотын 2 өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 71.361.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба гомдолтой байна.

Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 568 дугаарт 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг тодорхойлсон үнэлгээний ажлыг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн уг байрыг анх*******.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан болно гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00607 дугаартай захирамжаар Дашийн Ааас 36.197.349 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 409.137 төгрөгийг гаргуулж “СТББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Ад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Ц-Аийн өмчлөлийн*******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 44.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19261500/002 дугаартай тогтоолоор битүүмжлэн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Д.А төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19261500/04 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дугаартай тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар тогтоолгоход 71.361.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “СТББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцолмон шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн  101/ШШ2019/00607 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Даш овогтой А нь зээлийн гэрээний үүрэгт 36.197.349 төгрөгийг манай “СТББСБ” ХХК-д төлөхөөр эвлэрч, хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн*******,*******, /13361/,*******,*******ны******* тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан.

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/11151 тоот шүүгчийн захирамжийн дагуу дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гарч 0892 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм.

Д.А нь энэ хугацаанд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх хуудсанд заагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн боловч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 229 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна” гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19261500/04 тоот тогтоолоор хураан авсан.

Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А, өмчлөгч С.Ц-А нар 160.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь бодит бус үнэ гэж манай байгууллага үзсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 71.361.000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах”-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27354 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Ад, 4/27355 тоот мэдэгдлээр барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ц-Аид мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэнийг гэрчлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар иргэний хавтаст хэрэгт мөн авагдсан байна.

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ барьцаалагдаж, битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байхад Д.Мэндбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хугацааг 14 хоног хэтрүүлсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.

Иймд иргэн Д.Аын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Д.А нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг,*******,******* /13361/,*******,*******,******* тоотын 44.05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 71.361.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

              Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “СТББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36.197.349 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.А 36.197.349 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

             2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 12.000.000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 12.000.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 12.197.349 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “СТББСБ” ХХК-д төлөхөөр,

             Хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг,*******,*******, /13361/*******,*******ны******* тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, хоёр өрөө, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж,

             Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409.137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас 409.137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “СТББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 2-4, 50-52 дугаар тал/

Дээрх шийдвэр, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 892 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19261500 дугаар бүхий ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхлэн төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгчээ.

/ХХ-ийн 31-37, 49 дүгээр тал/

 

 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19261500/02 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Баянзүрх дүүрэг,*******,******* /13361/,*******,*******,******* тоотын 44.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ

 /ХХ-ийн 38-41 дүгээр тал/

 

Мөн газрын “Эд хөрөнгө хураах тухай” 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19261500/02 тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.

/ХХ-ийн 42-44 дүгээр тал/

 

Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Төлбөр төлөгч Д.А, өмчлөгч С.Ц-А нар төлбөрт битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг 160.000.000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гаргасан ба төлбөр авагч “СТББСБ” ХХК уг саналыг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хөрөнгийг үнэлүүлэх саналыг хүргүүлжээ.

/ХХ-ийн 45-47 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 390 тоот тогтоолоор төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг,*******,*******, /13361/*******,*******ны******* тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба эдгээр ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

/ХХ-ийн 48, 53 дугаар тал/

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 568 тоот хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:

-Баянзүрх дүүрэг,*******,*******, /13361/*******,*******ны******* тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 71.361.000 төгрөг байна гэжээ.

/ХХ-ийн 57-75 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх талаар заасан ба уг хуулийн 9.1-т “Шнжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”,

9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан байна.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11  дүгээр сарын 19-ний өдрийн 390 тоот шинжээч томилох тухай тогтоолыг  шинжээчид 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулсан ба шинжээч Ж.Уртнасан хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот тушаалын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Мөн түүнд Шүүхийн шинжилгээ тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл,  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг тус тус танилцуулсан бөгөөд шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй, шинжээчээс татгалзан үндэслэл байгаа эсэх гэх зэрэг дүгнэлт гаргахад үл харшлах байдлыг нь урьдчилан тодруулан баримт үйлдэн хуульд заасан ажиллагааг явуулсан нь шинжээч томилох тогтоолыг болон холбогдох дээр дурьдсан хуулиудын зүйл заалтыг танилцуулсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

/ХХ-ийн 53-55, 74-75 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авмагц уг өдрөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27356 тоот мэдэгдлээр “СТББСБ” ХХК-д, 4/27355 тоот мэдэгдлээр өмчлөгч С.Ц-Ад, 4/27354 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.А нарт төлбөрт хураагдсан орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 71.361.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдэн ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцэж байх ба  үнэлгээний талаар танилцуулахад төлбөр төлөгчийн төлөөлөгч болон өмчлөгч нь ямар нэг санал, хүсэлтийг гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

/ХХ-ийн  7-8, 56, 76-80 дугаар тал/  

 

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 71.361.000 төгрөгийн 70 хувь 49.952.700 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/28833 тоот мэдэгдэх хуудсыг өмчлөгчид хүргүүлжээ.

/ХХ-ийн 23-24, 81 дүгээр тал/

 

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй нь талуудын тайлбараар тогтоогдсон ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 дугаар бүхий захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан Д.Аын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар бүхий шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

/ХХ-ийн 26-28 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлөгчийн төлөөлөгч Д.Мэндбаярт төлбөрт хуурагдсан орон сууц 71.361.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдэхдээ үнэлгээтэй холбоотой гомдлыг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гаргах, мөн хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд худалдан борлуулах саналаа 3 хоногийн дотор гаргах эрхтэй талаар нь тайлбарлахад төлбөр төлөгчийн төлөөлөгч Д.Мэндбаяр нь эрхтэй танилцлаа гэжээ.

/ХХ-ийн 80 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Д.А нь төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг,*******,*******, /13361/*******,*******ны******* тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 71.361.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн атлаа гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргаагүй, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь ямар нэг хүндэтгэх шалтгаангүй байна.

 

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай, мөн хуулийн 9 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн, мөн уг орон сууцыг*******.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 607 тоот шийдвэрийн дагуу хариуцагч Д.Ааас 36.197.349 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СТББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлт нь тодорхой бус тул хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 5 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1,*******.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг,*******,******* /13361/,*******,*******,******* тоотын 44.05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 71.361.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН