Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 34

 

*******ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00063/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгч                                *******

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Л.Доржпүрэв

                           Хариуцагч “Хаан банк”-ны

                           төлөөлөгч                                   *******

                           Хариуцагч “******* *******”

                           ХХК-ны төлөөлөгч                   *******, *******

                                                                                    *******

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 163 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй “Хаан банк”-ны Сэлэнгэ салбар, “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарт тус тус холбогдох “Даатгалын нөхөн төлбөр 100.000.0000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн ******* би 2017 оны 04 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Хаан банкнаас эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 100.000.000 төгрөгийн зээл авсан юм. Энэ зээлийн авахад Хаан банк, ******* *******ын компаний зуучлагч болж надтай гэрээ байгуулсан юм. 2017 оны 04 сарын 07-ны өдөр Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээт баталгаа хийж миний өмчлөлийн VOLYO маркийн ******* арлын дугаартай машиныг 100.000.000 төгрөгөөр үнэлж даатгаж 950.000 төгрөгийн хураамж аваад ******* *******ын компаний дансруу хийлгэсэн билээ. ...Манай машин 2017 оны 08 сарын 17-ны өдөр Орос улсад Новосибирск хотоос бараа тээвэрлэх гэж яваад осолд орж эвдэрч ашиглагдахгүй болж хохироосон юм. Би машин осолд орж хохирол гарсан талаар ******* *******ын компани, ******* *******ын зуучлагч Хаан банкинд нэн даруй мэдэгдсэн юм. Миний бие ******* *******ын компаниас *******ын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг авах хүсэлт гаргаж өөрийн биеэр уулзахад ******* *******ын компани нь нөхөн төлбөр олгохгүй, *******ын гэрээнд заахдаа Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байгаа гээд нөхөн төлбөр олгохгүй байгаа юм. ...******* *******ын зуучлагч Хаан банк нь энэ заалтаа хэлж тайлбарлаж өгөөгүй, уншуулаагүй бөгөөд ийм заалт байгаа гэж бидний санаанд огт ороогүй юм. Даатгалын гэрээнд гарын үсэг зурах үед ажлын цаг дуусаж банк хаах үе болсон байсан бөгөөд гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зурсан болно. ...Үндэслэлгүй заалт гэрээндээ оруулаад тэр заалтаа баримтлаад нөхөн төлбөр олгохгүй байгааг буруутай байна гэж үзэж байна. ...Монголд байгаа юм чинь Монголынхоо л *******ын компаниар даатгуулсан. Оросд гарсан ослыг хохиролд тооцохгүй талаар гэрээнд заасныг би анзаараагүй, гэрээтэй сайн танилцаж амжаагүй, ажил тарах дөхөж байсан, хурдал гэж шаардаж шахаад байхаар гарын үсгээ зурчихсан. Иймд даатгуулсан үнийн дүн болох 100.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “******* *******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Даатгалын тухай хуулийн 2.1-т Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 16 дугаар зүйл Тусгай зөвшөөрөлгүйгээр *******ын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох 16.1-т Энэ хуулийн 16.3, 17.2-т зааснаас бусад этгээд Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт *******ын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Эдгээр заалтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах тул Санхүүгийн зохицуулах хорооноос *******ын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аваад, хуулийн заалтад нийцүүлэн ******* ******* ХХК нь зөвхөн Монгол улсад *******ын үйл ажиллагаа үзүүлэхээр байгаа. Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын 8041840003 тоот гэрээний 12.2.21-т Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол нь манай компанид хариуцахгүй талаар тусгаж өгсөн. Хаан банкны эзэмшлийн VOLVO FBFH маркийн СЭА-1099 автомашиныг Сандаг овогтой Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчим Иркутск хотыг чиглэсэн Байкаль Р258 авто зам дээр гүүрэн дээрээс унаж зам тээврийн осол гаргасан болохыг Оросын холбооны улсын Кабаск дүүрэг хариуцсан Дотоод явдлын Яамны дэргэдэх Замын цагдаагийн газрын ослын акт, захиргааны зөрчил ногдуулах захиргааны шийтгэлийн 18810003170390066209 тогтоолоор нотлож байна. Энэ нь хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 12.2.21-т ...Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол гэдэгт хамаарч байгаа. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ослын огноог зөрүүтэй мэдээлсэн байдаг. ******* ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос *******ын зуучлалын эрх авсан Хаан банк ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Зээлийн барьцааны зүйл болох VOLVO маркийн автомашиныг хүнд даацын автомашины *******д даатгаж, *******ын гэрээний баталгааг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******т өгсөн байдаг. Даатгалын гэрээт баталгаанд хоёр тал гарын үсэг зурсан нь уг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ ...би *******ын гэрээг хийх үед гадаад улсад үйлчлэхгүй ******* гэдгийг мэдээгүй, энэ заалтаа надад тайлбарлаж хэлээгүй, уншуулаагүй гэдэг. Үүнийг нотлох боломжгүй, даатгагчид гэрээний үүрэг үүсэх, үндэслэл болох тайлбар биш. ...Нэхэмжлэлийн шаардлага болох 100.000.000 төгрөгөөр хохирсон гэдэг нь нотлогдохгүй байна. Сүйрсэн гэх автомашиныг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал-ыг үндэслэн нөхөн төлбөрийг олгох тул үнэлгээний баримт хэргийн материалд алга. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хөрөнгөө нэмэгдүүлхээр авсан зээлийн мөнгөн дүнгээ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн машиныг барьж явсан С.Ганбат нь замын хөдөлгөөний заалтыг зөрчиж осол гаргасан, *******тай автомашинд хохирол учруулсан. Гэтэл ******* нь С.Ганбатаас хохирлоо нэхэмжилсэн зүйл алга. Тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 12.2.1-т ...согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсноос үүдэн гарсан хохирлыг даатгагч компани нөхөн төлхөөс татгалзана гэж заасан. Хаан банк-наас зээл авахад ******* ******* ХХК-д даатгуул гэсэн гэдэг. Тэгвэл жолоочийн хариуцлагын *******, үл хөдлөх хөрөнгийн ******* нь Монгол *******-д даатгуулсан байдгаас харахад тулган шаардсан зүйл байхгүй, сонгох боломжоор хангасан гэж ойлгоно. Монгол ******* ХХК-ний жолоочийн хариуцлагын *******ын ******* тоот гэрээнд Монгол улсад барих эрх бүхий жолооч нь *******, Гантулга, Энхбаатар гэх хүмүүсийн нэр бий. Харин тухайн үед орос улсад машиныг жолоодож явсан С.Ганбатын нэр байхгүй. Жолоодох эрхтэй хүн байсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр даатгагчид гэрээний үүрэг үүсээгүй, нотлогдохгүй байгаа тул ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйл заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2017 онд бизнесийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Энэ зээлийг авахад Зээл авах журам-ын дагуу барьцаа хөрөнгийг хангуулахын тулд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авах ёстой байдаг. Ингээд *******ийн нэр дээр байсан VOLVO маркийн автомашиныг банкны нэр дээр шилжүүлж *******ын гэрээ даатгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ *******ын компанийг ******* ******* ХХК- ийг сонго гэж тулгасан нь худлаа. Хаан банкХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны дагуу *******ын нэр бүхий компаниудтай гэрээ хийж тэдгээрийг төлөөлөх эрхтэй. Хаан банкХХК-ний ажилтантайгаа байгуулсан нууцын гэрээ болон, ажилчдын хөдөлмөрийн гэрээнд аливаа иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, *******ын байгууллагыг төлөөлж нөхөн төлбөр олгох, тогтоох, санал болгохыг хатуу хориглосон байдаг. Иймд манай ажилтан ******* *******ХХК-ийг санал болгоогүй. Түүнийг гэрчүүд нотлоно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянан хэлэлцээд 163 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Хаан банк” ХХК-ийн Сэлэнгэ салбараас Даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 657.950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

  ******* *******ын зуучлагч Хаан банк, ******* *******ын компани хоёроос хамтруулан *******ын нөхөн төлбөр 100.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.  Хаан банк нь автомашин худалдан авахад зориулж зээл олгохдоо  миний өмчлөлийн тээвэр хийдэг машиныг банк өөрийнхөө өмчлөлд шилжүүлж аваад банк өөрөө даатгуулагч нь болоод тэгсэн мөртлөө мөн банк өөрөө ******* *******ын зуучлагч даатгагч болж *******ын гэрээ байгуулсан юм. Хаан банк даатгуулагч болж миний машины өмчлөгч болсон мөртлөө осолд орсон машины *******ын нөхөн төлбөрийн талаар хөөцөлдөхгүй, хохирлыг ******* *******аас огт нэхэхгүй, хайхрахгүй байгаа болно. Иргэн миний тээвэр хийдэг зээлээ төлдөг машин минь эвдэрснээс болж би банкны зээлээ төлөх боломжгүй болсон тул  шүүхэд хандсан.  

Шүүх шийдвэртээ автомашиний хохирлыг тогтоогүй гэсэн байна. Машины хохирлын үнэлгээг тогтоолгох гэхээр үнэлгээ хийдэг компанид их мөнгө төлдөг  тул төлбөрийг чадваргүй учраас хохирлыг тогтоолгож чадаагүй юм. Тэгээд ч *******ын компани миний машиныг 100 сая төгрөгөөр *******аа гээд энэ мөнгөн дүнгээс надаас төлбөр авсан болохоор би нөхөн төлбөр авах гэж л шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх машины хохирлын үнэлгээг заавал тогтоолгох шаардлагатай байсан гэж үзэж байгаа бол иргэн миний төлбөрийн чадваргүй байгаа, хохирсон байгаа байдлыг харгалзаж үзээд хохирлыг үнэлүүлж байж шүүх хурал хийх шаардлагатай гээд шүүх хурлыг хойшлуулж болох байсан гэж үзэж байна. Гэтэл шүүгч иргэн миний эрх ашгийг огт бодолгүй хэргийг шийдсэн юм. Даатгалын гэрээнд хариуцагч  хоёр компани нь иргэн намайг даатгуулагчаар албан ёсоор оролцуулаагүй байж иргэнээр гэрээнд гарын үсэг нь зуруулсан.

 Мөн *******ын гэрээг хийсэн Хаан банкны ажилтан гэрчээр шүүх хуралд орж мэдүүлэхдээ “би *******ын гэрээгээ уншаагүй гэж мэдүүлсэн юм. Ийм байдлаар *******ын гэрээ хийж болохгүй гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ бүгдийг анхаарч үзэлгүй зөвхөн гэрээнд намайг гарын үсгээ зурсан байна, гэрээнд гадаад улсад гарсан осол хамаарахгүй гэж заасан байна гэж зөвхөн гэрээг л баримталж шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Гэтэл гэрээ хууль журмын дагуу хийгдсэн үү? гэдэгт шүүгч дүгнэлт хийгээгүй.  ******* *******ын компани нь гэрээ байгуулах үед Хаан банкинд *******ын гэрээ хийх зуучлалын эрх олгоогүй байсан бөгөөд эрх олгосон баримт хэргийн материалд байхгүй юм. Хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүух нь хэргийг шийдвэрлэхдээ хоёр талын гаргаж өгсөн, хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг хуулиин үндэслэлтэй бүх талаас нь үнэлсэн, дүгнэсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Нэхэмжлэгч тал түүний өмгөөлөгч, хариуцагч тал, түүний төлөөлөгчдийг хуульд заасан эрхээ эдлэх, хэрэгжүүлэх бүрэн боломжоор нь хангаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Даатгалын гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэтэл хавтаст хэргийн 14-18 дугаар хуудсанд “******* *******” болон “Хаан банк”-ны хооронд хамтран ажиллах гэрээ 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл эхний гэрээ байгуулагдсанаас хойш “*******” ******* нь хамтран ажиллах гэрээгээ байгуулсан байна. Тэгэхээр анх тэй *******ын гэрээг байгуулахдаа Хаан банкинд ямар нэгэн төлөөлөл өгөөгүй байсан.

... Нөгөө талаар нэхэмжлэгч банкнаас зээл авахдаа зөвхөн гадаад тээвэр хийнэ гэж авсан байдаг. *******ийн машиныг банк өөрийн нэр дээр болгосон байсан. Гадаад оронд осол гарвал бид хариуцахгүй гэдэгт гомдол гаргаж байна. Мөн хохирлын асуудал яригдаж байна. ******* нь сар бүр 3.000.000 төгрөгийг төлж байна. Машин нь эвдэрхий хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа, зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн учир шүүхэд хандсан юм. Дээрх байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн шүүхэд харгасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү эсвэл анхан шатны шүүхэд буцааж дахин шалгаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч “Хаан банк” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус *******ын гэрээнд хаан банк нь зуучлагчаар оролцсон. Автомашины хувьд барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлдэг байсан тухайн үеийн банкны журамд зааснаар авсан байдаг.  Даатгалын тохиолдлын хувьд Хаан банк ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч “******* *******” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх ******* нь гадаадад тээвэр хийх зорилготойгоор Хаан банкнаас зээл авсан байдаг. ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэр хийхэд тухайн улс орны *******ын гэрээ болон хууль үйлчилнэ гэдгийг мэдэж байсан учраас ОХУ-ын жолоочийн *******ын гэрээг хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь “******* *******” ХХК-ний салбар, “Хаан банк” ХХК-ийн Сэлэнгэ салбараас *******ын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасныг  хариуцагч  нар нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлынхоо үндэслэлээ  шүүх  нь “Хаан банк” ХХК-ний Сэлэнгэ салбар,  даатгагч “******* *******” ХХК-ийн  Сэлэнгэ салбарын хооронд 2017 оны 04 сарын 07-ны өдөр  байгуулагдсан Даатгалын  гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хаан банк нь тээврийн хэрэгсэлийн өмчлөгч болсон атлаа *******ын нөхөн төлбөр гаргуулах талаар “******* *******” ХХК-нд гомдол гаргаагүй, шүүх автомашинд учирсан хохирол тогтоолгох талаар ажиллагаа хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүйгээс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь Хаан банктай  эргэлтийн хөрөнгө  нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 04 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө болон автомашин зэрэг хөрөнгийг тус тус барьцаалсан байх ба нэхэмжлэгч ******* нь  2017 оны  04 сарын 09-ний өдөр  80418400003 дугаартай  “Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээт баталгаат гэрээг “*******  *******” ХХК-тай гэрээг байгуулж банкинд барьцаалсан VOLVO маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан бөгөөд тус гэрээнд “Хаан банк” ХХК-ний  Сэлэнгэ дахь салбар нь зуучлагчаар оролцсон байна.

 

Тус хэргийн нэхэмжлэгч нь  2017 оны  08 сарын 23-ны  өдөр Монголоос ОХУ-ын Кемерово хот хүрэх чиглэлтэй явж байгаад  автомашин нь осолд  орж  *******ын тохиолдол бий болсон тул  *******ын нөхөн төлбөр 100.000.000 төгрөгийг *******ын гэрээний зуучлагч болон даатгагч компани  төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг  бол хариуцагч  “******* *******” ХХК нь талуудын хооронд байгуулсан *******ын  гэрээний холбогдох заалтуудыг баримтлан  нэхэмжлэлийн татгалзалаа  тайлбарласан зэргээс үзвэл  зохигчдын хооронд  Даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдалд  бус харин нэхэмжлэгчийн даатгуулсан VOLVO маркийн  хүнд даацын ачааны машин нь осолд орж *******ын тохиолдол бий болсноор талуудын хооронд нөхөн төлбөр олгох эсэх талаар маргаан гарсан гэж үзэхээр  байх ба хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, энэ талаар шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь автомашинд учруулсан хохирол тогтоолгох ажиллагаа  шүүх хийгээгүй, үнэлгээ тогтоолгохоор шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд зохигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг.

 

Ийнхүү мэтгэлцэхийн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх түүнтэй  холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй бөгөөд  мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний  нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй... тохиолдолд  нотлох баримтыг  зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх хуулийн зохицуулалттай тул  хариуцагчийн  дээрхи гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн  шүүх  талуудын хооронд байгуулсан гэрээнд  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Нэхэмжлэгч ******* нь шүүгчийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 791 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                   Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН