Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н Х Э Г

Хариуцагч: Х у ХЗХ 

388,219,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д

хариуцагчийн төлөөлөгч С.Д

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н

нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр-ийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан-г байгуулж тус сангийн журмыг, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан. Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаар тогтоолоор сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж даргаар нь Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланг томилсон. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь хариуцагч Х У ХЗХ-той 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 42,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу 112 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний дагуу 42,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкан дахь хариуцагчийн 102900269988 тоот дансаар, 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдөр мөн ижил нөхцөлтэй146 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 164,000,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкан дахь хариуцагчийн 102900269988 тоот дансаар, 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр мөн ижил нөхцөлтэй185 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 108,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкан дахь хариуцагчийн 102900269988 тоот дансаар, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөн ижил нөхцөлтэй 203 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 86,000,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкан дахь хариуцагчийн тоот дансаар тус тус олгосон ба эдгээр 4 гэрээний үнийн дүн нийт 400,000,000 төгрөг болсон. Хариуцагч Х У ХЗХ нь гэрээний 4.5 дахь хэсэгт заасан хүү төлөх болон гэрээний 4.6 дахь хэсэгт Сангийн хөрөнгөөр олгогдсон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн тайланг сар бүр дараа сарын 10-ны дотор, гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр дараа улирлын эхний сарын 10-ны дотор тогтсон маягтын дагуу гаргаж хүргүүлнэ гэж заасан үүргээ хангалттай биелүүлээгүй тул 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 87 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ байгуулж, гэрээний зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь нэмэлт гэрээнд заасны дагуу сангийн хөрөнгө буюу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлах тухай хариуцагчид мэдэгдэж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаардсан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг бүрэн буцаан төлөөгүй. Хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан зээл болох 400,000,000 төгрөгөөс ердөө 13,411,660 төгрөгийг төлж, 386,588,340 төгрөгийг буцаан төлөөгүй тул зээл буцаан төлүүлэх ажлыг зохион байгуулах үүднээс Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус сангийн зөвлөлөөс Нтай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар тогтоосон ба уг тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу сангийн шаардах эрхийг Нт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээг Нтай байгуулсан ба энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан шилжүүлсэн авлагын жагсаалтын 61 дүгээрт Х У хадгаламж зээлийн хоршоо багтсан ба ингэснээр нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын шаардах эрх үүссэн. Иймд нэхэмжлэгч Н нь хариуцагч Х У хадгаламж зээлийн хоршооноос гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 388,588,340 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэг, гэрээний 2.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн хүүнд 1,631,085 төгрөг буюу нийт 388,219,425 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэргжүүлэх нийслэлийн санг байгуулж тус сангийн журмыг, бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 дугаар хавсралтаар баталсан. Бичил бизнесийг дэмжих сан нь хариуцагч Х ХЗХ-той 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 42,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатайгаар 212 дугаартай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу 42 сая төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн Төрийн банк ХХК дахь данс руу шилжүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 164,000,000 сая төгрөгийг дээрх нөхцөлөөр олгохоор гэрээ байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн Төрийн банк ХХК дахь данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ижил нөхцөлтэйгээр 185 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 108,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк ХХК дахь хариуцагчийн дансаар, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ижил нөхцөлтэйгээр 203 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 86,000,000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн Төрийн банк ХХК дахь данс руу шилжүүлсэн. Эдгээр дөрвөн гэрээний нийт дүн 400,000,000 төгрөг болсон. Гэтэл хариуцагч Х ундрага ХЗХ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6 дэх хэсэгт заасан тайлан гаргах үүргээ хангалттай биелүүлээгүй тул 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 87 дугаартай бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгох, хамтран ажиллах нэмэлт гэрээ байгуулж, гэрээний зарим зүйл заалтад өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцсон. Хариуцагч мөн нэмэлт гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тул манай талаас гэрээг цуцлах талаар мэдэгдээд, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаардсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, зээлийг эргэн төлөөгүй хугацаа дууссан. Хариуцагч нь 400,000,000 төгрөгөөс 28,246,000 төгрөгийг төлсөн үүнээс үндсэн төлбөр 13,411,660, хүүд 14,834,340 төгрөгийг суутгасан. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 386,588,340 төгрөгийн, хүүгийн төлбөрт 1,631,085 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ төлбөрийг төлүүлэх ажлыг зохион байгуулах үүднээс бичил бизнесийг дэмжих сангийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор сангийн зөвлөлөөс Нт шаардах эрх шилжүүлэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар болсон ба уг тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаартай тогтоолоор бичил бизнесийг хөгжүүлэх Нийслэлийн сангаас Хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой сангийн шаардах эрхийг Нт шилжүүлсэн. Үүний дагуу бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 01 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээг Нтай байгуулсан бөгөөд гэрээний нэгдүгээр хавсралтад дурдсан шилжүүлсэн авлагын 61 дүгээрт Х ундрага хадгаламж зээлийн хоршоо багтсан ба ингэснээр нэхэмжлэгч Нт шаардах эрх үүссэн. Иймд нэхэмжлэгч Н хариуцагч Х ундрага ХЗХ-ноос зээлийн гэрээний үндсэн төлбөрт 386,588,340 төгрөгийг, Иргэний хуулийн 282 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.1, гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт заасны дагуу хүү 1,631,085 төгрөг нийт 388,219,425 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Хариуцагч Х ХЗХ шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас манай хоршооноос 388,219,425 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус нэхэмжлэлд дурдсан 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээг хүчингүй болгох хүсэлтэй байна. Тус гэрээ нь манай хоршоонд байдаггүй бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан гэрээтэй танилцаад холбогдох баримт бичгийг нягтлахад тухайн нэмэлт гэрээг байгуулах тухай хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гараагүй байна. Хадгаламж, зээлийн хоршоо нь их хэмжээний дүнтэй гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуулийн дагуу тэргүүлэгчдийн зөвлөл нь гэрээ байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Иймд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн 35 дугаар зүйлийн 35.1.9 дахь хэсэгт сүүлчийн санхүүгийн тайлангийн нийт активын 10 хувиас дээш хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах, ... 34 дүгээр зүйлийн 34.9 дахь хэсэг ...Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэх заалтын дагуу нэхэмжлэлд дурдсан 2018 оны 87 дугаартай гэрээг хийх эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж байгаа тул тус гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Манай хоршоо нь Баянгол дүүргийн Засаг даргатай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай шийдвэр гарсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос төсөл, хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл авч Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээг 4 удаа байгуулж тухайн үед дараах байдлаар гэрээний хэрэгжилтийг биелүүлсэн байна. Үүнд: 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 112 дугаартай гэрээ байгуулж 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 42,000,000 төгрөгийг хүлээн авч хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №АБ-15-56 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 146 дугаартай гэрээ байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 164,000,000 төгрөг хүлээн авч, хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зэлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №АБ-15-69 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 185 дугаартай гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 108,000,000 төгрөг хүлээн авч хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хулгыг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №67 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 86,000,000 төгрөг хүлээн авч хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №АБ/16/20 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. Мөн 2015 оны 7 сараас хойш Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж шинээр зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгийг тухай бүр Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хүргүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд манай хоршоо нь Нийслэлийн хөдөлмөрийн газарт дараах мөнгийг шилжүүлсэн байна. Үүнд: 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 35,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 36,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 135,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 35,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 137,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 125,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 137,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 262,000 төгрөг, 100,000 төгрөг, 2015 онд нийт 1,002,000 төгрөг төлсөн. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 262,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 270,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 680,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 330,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 340,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 340,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 340,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 420,000 төгрөг, 2016 онд нийт 2,982,000 төгрөг төлсөн. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 340,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 340,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 340,000 төгрөг, 2017 онд нийт 3,750,000 төгрөг төлсөн. 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 340,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 340,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 340,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 340,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус бүрчлэн 900,000 төгрөг, 900,000 төгрөг, 900,000 төгрөг, 700,000 төгрөг, 900,000 төгрөг, 900,000 төгрөг, 700,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3,500,000 төгрөг, 2018 онд нийт 16,360,000 төгрөг төлсөн. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 2019 онд 4,000,000 төгрөг, нийтдээ 28,094,000 төгрөг төлсөн. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрсдэл болон алдагдлыг манайд 100 хувь хариуцуулж нийслэл энэ хугацаанд гэрээний дагуу хүүгийн орлогыг 100 хувь бүрэн суутгаж авч байгаа нь шудрага бус байх тул манай хоршоо нь 2015-2019 онуудад төлсөн нийт 28,094,000 төгрөгийг авсан 400,000,000 төгрөгнөөсөө суутгуулан 371,906,000 төгрөгийг харилцан тохиролцож график гарган төлөх саналтай байна. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай байгуулсан 4 удаагийн Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ нь Баянгол дүүргийн иргэдэд бага хүүтэй зээл олгоход хамтран ажиллах гэрээ бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд манай хоршоо нь 200 гаруй иргэнд бага хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний биелэлтийг хангуулахаар тасралтгүй ажиллаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гаргуулсаны дараа /хүү зогссон/ 2 жил хүртэлх хугацаанд зээлээ төлсөн 19 зээлдэгчид хамаарах 66,742,405 төгрөгийн зээлийн дэлгэрэнгүй жагсаалтыг холбогдох шүүхийн шийдвэртэй хавсаргав. Одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд шүүхийн холбогдох шийдвэр гарсан боловч төлөөгүй 1-2 жил болж байгаа 23 зээлдэгчид хамаарах 123,404,324 төгрөгийн зээлийн дэлгэрэнгүй жагсаалтыг холбогдох шүүхийн шийдвэртэй хавсаргав. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 2 зээлдэгчийн 44,547,775 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган өгсөн байна. Манай хоршоо нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламж 35,719,102 төгрөг, нийт зээл болон хүүгийн үлдэгдэл 375,780,836 төгрөг, өмчлөх бусад хөрөнгө буюу зээлд хураагдсан хөрөнгө /газар-Зш, хөөрөг-2ш/ 23,217,071 оуюу зээлтэй холбоотой нийт үлдэгдэл 398,997,907 төгрөг байна. Энэхүү зээлтэй холбоотой 398,997,907 төгрөгнөөс 50,831,514 төгрөг нь 1-2 жил эрэн сурвалжлагдаж байгаа зээлдэгчид хамаарах үлдэгдэл, 14,140,365 төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлээд 1-2 жил болж байгаа зээлдэгчид хамаарах үлдэгдэл, 58,432,445 төгрөг нь 1-5 жилийн хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гарсан зээлдэгчид хамаарах үлдэгдэл, 44,547,775 төгрөг нь шүүхэд нэхэмжлэл гарган хянагдаж байгаа зээлдэгчид хамаарах үлдэгдэл, зээлд хуураагдсан газар, хөөрөгний үлдэгдэл 23,217,071 төгрөг, зээлсэн хөрөнгө буюу машин тавилга эд хогшил 25,719,370 төгрөг буюу нийт 216,888,540 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь хуулийн дагуу хүү зогсож орлого олохгүй. Харин эдгээр зээлийг төлүүлэхэд байнга зардал гарган ажиллаж байна. Хүүгийн орлого олдоггүй активын дун 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа Б.Б 2,205,720 төгрөг, Д.Б 5,845,045 төгрөг, С 6,089,600 төгрөг, нийт 14,140,365 төгрөг, эрэн сурвалжлагдаж байгаа П.О 7,437,899 төгрөг, Р.Г 7,357,417 төгрөг, Т.Д 1,770,708 төгрөг, Б.Х 962,937 төгрөг, Ц.Э 6,240,681 төгрөг, Ч.Э 3,365,490 төгрөг, М.С 6,595,817 төгрөг, Б.А 6,987,379 төгрөг, А.И 7,730,906 төгрөг, Ш.Б 2,382,280 төгрөг, нийт 50,831,514 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар гэрээ байгуулсан Б.Б 7,938,630 төгрөг, М.О 3,870,047 төгрөг, М.С 5,780,040 төгрөг, Б.З 776,970 төгрөг, Б.Г 1,031,000 төгрөг, С.Ч 20,000,000 төгрөг, А.Х 10,000,000 төгрөг, Ц.С 5,389,086 төгрөг, М.С 2,810,925 төгрөг, Б.Н 835,747 төгрөг, нийт 58,4732,445 төгрөг, шүүхээр шийдвэрлүүлэхээр өгсөн И.Т 37,033,333 төгрөг, Ж.А 7,514,442 төгрөг, өмчлөх бусад хөрөнгө 3 ширхэг газар, 2 ширхэг хөөрөг 23,217,071 төгрөг, үндсэн хөрөнгө болох машин тавилга зэрэг 25,719,370 төгрөг, нийтдээ 48,936,441 төгрөг байгаа бөгөөд нийт хүүний орлого олддоггүй активын дүн 216,888,540 төгрөг болно. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний Нийслэлийн хотөлбөрийг хэрэгжүүлж зээл олгосон зээлдэгч гишүүдээс зээлийг төлүүлж хөрөнгийг санд буцаан өгөхийн тулд багахан эргэлтийн хөрөнгөөр орлого олж зээлээ төлөхгүйл хүндрэл учруулж баигаа зээлдэгчдийн хойноос зээл төлүүлэх ажиллагааны зардалыг гаргажбайна. Манай хоршоо нь Нт 2020 оны 02 дугаар сарын 14-ний АБ/20/027 дугаартай албан бичгээр манай хоршооны зээлийн талаарх бодит байдлыг нэхэмжилсэн дүнг 5 жилийн хугацаанд график гарган төлөх талаар хүсэлт гаргасан ч Н-н 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 89 дугаартай бичгээр 6 сараас дээш хугацаагаар график гаргах боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ нь коронавирус өвчний улмаас дэлхий болон манай улсын иргэд санхүүгийн хувьд удаан хүнд хямралд өртсөн шүүхээр шийдвэрлүүлхээр хөөцөлдөж байгаа зээлүүд нь ихээхэн цаг хугацаа шаардаж байгаа зэрэг бодит нөхцөл байдалтай уялдахгүй байна. Өнөөгийн энэ хэцүү үед төр засгийн зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой санхүүгийн байгууллагыг зориудаар хүндрэлд оруулж үйл ажиллагааг нь зогсоох, улмаар зээлийг бүрэн барагдуулах талаар ажиллаж байгаа ажилчдыг цалинжуулж чадахгүйд хүрвэл Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мөнгийг бүрэн төлж чадахгүйд хүрэх зэрэг аль ч талд нь хохиролтой нөхцөл байдал байгаа тул харилцан хугацаа тохиролцож график байгуулах нь Нийслэлийн сангийн мөнгийг бүрэн төлж дуусгахад хамгийн зөв сонголт гэж үзэж байна. Нийслэлийн хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхэд манай хоршоо нь өөрийн хөрөнгөгүй шинэ хоршоо байсныг мэдсээр байж тухайн үеийн төрийн эрх барьж байсан удирдлагууд хөтөлбөрийг удаан хугацаанд хэрэгжүүлнэ гэж төсөөлөөд өөрийн хөрөнгөгүй шинэ хоршоотой гэрээ байгуулсан. Манай хоршоо нь 2014 онд үүсгэн байгуулагдаад 2015 оноос эхлэн Бичил бизнесийг ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлж орон тооны 3 ажилтантайгаар 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Үүсгэн байгуулагдсанаас хойш 4 жил үйл ажиллагаагаа явуулах хугацаанд хэд хэдэн удаа хадгаламж эзэмшигч гишүүдээ алдах, туршлага багатайгаас болж зарим зээлүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүргэсэн зэрэг бусад шинээр байгуулагдсан лагуудын адил алдаа дутагдал байсан хэдий ч бидний зүгээс саад бэрхшээлийг даван хуулийн шаардлагын дагуу зохистой харьцааны үзүүлэлтүүдийг харьцангуй сайн хадгаламж, зээлийн хоршоодын нэг болж чадсан болно. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний Нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хугацаанд зээл олгосон зээлдэгч гишүүдээс төлүүлж мөнгийг санд буцаан өгөх мөн нэгэнт тогтвортой гишүүдтэй болсон тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах зэрэг аль аль талд хохиролгүй байх нөхцөл боломж байгаа тул бидний зүгээс энэхүү хүсэлт тайлбарыг гаргаж байна. Манай хоршоо нь алдагдалтай ажиллаагүй хэдий ч 216,888,540 төгрөгийн актив нь хүүний орлого олохгүй зээл төлүүлэх зардал гаргаж зогсонги байдалд ороод удаж байгаа Коронавирус өвчний улмаас дэлхийн болон манай улсын иргэд санхүүгийн хувьд удаан хугацаанд хямралд өртсөн нь бусад зээлүүдийг хүртэл эрсдэлд оруулж цаг хугацаа шаардлагатай болоод байна. Өнөөгийн эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа ч бидний зүгээс гишүүдэд олгосон зээлийн гэрээний биелэлтийг хангуулахаар тасралтгүй ажиллаж хоршооныхоо ирээдүйг өөдрөгөөр харж байна. Тухайн үеийн төр засгийн зүгээс баталсан бодлогын дагуу Нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснийхээ төлөө буюу бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход ажиллах гэрээний дагуу зээл авсан иргэдийн өмнөөс манай хоршоо буюу бусад хадгаламж эзэмшигчидийн эх үүсвэрээс хөтөлбөрийн мөнгийг төлөх нь шудрага бус бөгөөд үр нь илүү олон хүн хохирох нөхцлийг үүсгэх болно. Манай хоршоо нь ашгийн төлөө Нтай зээлийн гэрээ байгуулж өөрсдийн баталсан хүүгийн хэмжээгээр бусдад зээл олгоогүй. Харин Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраар дамжуулж зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж Нийслэлийн баталсан хүүний хэмжээгээр бага хүүтэй зээл олгосон байдаг бөгөөд хамтран ажиллах гэрээнд зээл авсан зээлдэгч нь барьцаа хөрөнгөөрөө эрсдэлийг хариуцана гэж заасан. Мөн Нт манай олон зээлдэгчдийн барьцаа хөрөнгө барьцаалагдаж байгаа болно. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу бидний зүгээс тухайн зээлүүдийг төлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахад хугацаа хэрэгтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг 5 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах хүсэлтэй байгаа ба ингэхдээ эхний жил сар бүр 3,000,000 төгрөг буюу нийт 36,000,000 төгрөг, дараагийн жил сар бүр 5,000,000 төгрөг буюу нийт 60,000,000 төгрөг, 3 дахь жилд сар бүр 5,000,000 төгрөг буюу нийт 60,000,000 төгрөг, 4 дэх жил сар бүр 7,000,000 төгрөг буюу нийт 84,000,000 төгрөг, 5 дахь жил сар бүр тэнцүү төлөлттэйгээр үлдэгдэл мөнгийг төлж дуусгах хүсэлттэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас бодлогоор бичил бизнесийг дэмжиж, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг баталж, төсөл хэрэгжүүлэгч 123 хадгаламж зээлийн хоршооны байгуулагад зээл олгосны дотор манай байгууллага төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон. Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар манай байгууллагыг хэлэлцэж сонгосон байдаг. Тухайн үед 4 удаагийн гэрээгээр төслийн дагуу 400,000,000 төгрөгийг манай хоршоонд өгсөн. Манайх 400,000,000 төгрөгийг 100 гаруй зээлдэгчид олгож, уг зээлдэгч нарын зээл, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгө, зээлийг дансаар олгосон банкны хуулга зэргийг Нийслэлийн хөдөлмөрийн газарт өгсөн байдаг. Түүнээс хойшхи хугацаанд зээл төлсөн хүмүүсийн барьцааг чөлөөлөх, шинээр зээл авсан хүмүүсийн барьцаа хөрөнгийг Нийслэлийн хөдөлмөрийн газарт өгч байсан. Одоог хүртэл зээл, барьцааны гэрээ Нт хадгалагдаж байгаа. Шүүх дээр явж байгаа учраас барьцаа хөрөнгийг манайх авъя гэхэд барьцаа хөрөнгүүдийг өгөх боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Хамгийн гол нь манай хадгаламж зээлийн хоршоо нийслэлийн хэмжээнд баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болохоос ашиг олох зорилгоор 400,000,000 төгрөгийг ашиглаагүй. Төсөл хэрэгжүүлэх явцад 2017 оноос хойш зарим зээлдэгч нар мөнгөө өгөхгүй байсан тул шүүхээр явж шийдвэр гарсан хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагдаж байгааг нотлох зорилгоор нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар мөн 5 хүний зээлийн хугацаа дууссан нөхцөл байдалтай байна. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай нэмэлт гэрээ манай хоршоонд байдаггүй. Хэргийн материалтай танилцахдаа анх энэ гэрээг харсан. Өмнөх удирдлагаас гэрээ байгуулсан эсэхийг асуухад хуулийн дагуу тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гараагүй гэдэг. Гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх удирдлагад олгоогүй тул гэрээ байгуулах эрх зүйн үндэс бүрдээгүй. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Анх байгуулсан дөрвөн гэрээний дагуу энэхүү харилцаа шийдвэрлэгдэх учиртай. Нэхэмжлэгч талаас мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа хэдий ч манай хадгаламж зээлийн хоршоонд шууд гаргаад өгөх бэлэн мөнгө байхгүй. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын даргад хүсэлт өгсөн. Хүсэлтэд төлбөрийг төлөх хугацааг 6 сараас илүү өгөх боломжгүй гэсэн байна. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай бид гэрээ байгуулсан учраас сан бидний бодит нөхцөл байдлын талаар хэлэлцүүлээд өгөөч гэдгийг хэлсэн. Манай хадгаламж зээлийн хоршоо өдийг хүртэл алдагдалтай ажиллаагүй. Анх гэрээ байгуулсан сантайгаа бодит нөхцөлийнхөө талаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Манайх гэрээнийхээ үүргийг биелүүлэх боломж байгаа. Төсөлд хамрагдсан 123 хоршооны 3 хоршоо өөрийн гэсэн хөрөнгөтэй бусад хоршоонууд өөрийн гэсэн хөрөнгөгүй, шинээр үүсгэн байгуулагдсан байсан. Түүнийг мэдсээр байж төслийг хэрэгжүүлж мөнгө өгсөн. Хадгаламж зээлийн хоршоо зээл, хадгаламжийн зохистой харьцааг хангаж ажиллах ёстой. Тэгэхээр өөрийн хөрөнгөтэй болж зардлаа нөхөх, олон асуудалтай зээлдэгчийн ардаас хөөцөлдөх урсгал зардал гардаг тул хөрөнгийн хуримтлал бүрдэх нөхцөл хомс байна. Манай дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоочихсон, орон тооны гурван ажилтантай байж байгаад нэгийг нь сая ажлаас халсан. Орон тооны ажичид ажиллаж байж зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Манай байгууллага цаашдаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой тул бодитой хугацаа тогтоож өгнө үү. Банкны хувьд ипотекийн гэрээг 5 дугаар сараас эхлээд 6 сарын хугацаатайгаар царцааж байгаа зэргийг харгалзаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадгаламж зээлийн хоршоонд олгосон зээлийн мөнгөн дүнгээ бэлэн мөнгөөр 6 сарын хугацаанд гаргуулж авахаар шаардаж байна. Маргааны гол зүйл хадгаламж зээлийн хоршоо биш бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас төсөл хэрэгжүүлж хадгаламж зээлийн хоршоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үл хөдлөх хөрөнгөгүй иргэдэд зээл гаргаж өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 123 хадгаламж зээлийн хоршоо хөтөлбөрт тэнцсэн. Гэтэл нэхэмжлэгч 123 хадгаламж зээлийн хоршоо дундажаар 15 харилцагч нарт зээл олгосон. Харин Х ундрага ХЗХ төслийн үндсэн зорилгод нийцсэн байдлаар 200 гаруй иргэдэд зээл олгосон. Зээлийн шаардлага хангах өрх толгойлсон 200 гаруй хүнд зээл олгосон байхад бусад ХЗХ-ны хувьд 15 харилцагч нарт зээл олгосон байдаг. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн газар 10 гаруй харилцагчидтай ХЗХ-нд 6 сарын хугацаа өгсөн хирнээ 200 гаруй харилцагчтай Х ундрага ХЗХ-нд цар тахлын хугацааг тооцохгүйгээр 6 сарын хугацаа олгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй шударга бус байна. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн тавьсан шаардлагад нийцсэн хүмүүст зээл олгосон. Баянгол дүүргийн шилдэг бүтээгдэхүүнийг 30 гаруй харилцагч нь хүртсэн. Дүүргийн засаг дарга хөтөлбөрийг 4 хорооны засаг даргад танилцуулж, хамгийн сайн ажилласан хадгаламж зээлийн хоршоо бол хариуцагч юм. Санхүүгийн зохицуулах хороо дээр Хадгаламж зээлийн хоршооны талаар маш их гомдол ирдэг байхад хариуцагч дээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа гомдол ирээгүй. Хариуцагч шинэ хадгаламж зээлийн хоршоо бөгөөд төслийн зорилгыг хэрэгжүүлж ажилласны төлөө 6 сарын дотор бэлэн мөнгөө төл гэсэн дарамтад орчихсон байна. Дор хаяж төлбөрийг 2 хувааж төлүүлэх хүсэлтийг шүүхэд тавьж байна. 2017 оноос эхлээд шүүхэд өгсөн нэмэлт тайлбар дээрээ дурдсан бүх хүмүүсийн мэдээллийг тусгасан. 216 сая төгрөгийн зээлдэгч нар төслийн мөнгийг авсны дараа алга болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 3 хүн, эрэн сурвалжилж байгаа 10 хүн 58 сая төгрөгийн зээлтэй, эвлэрүүлэн зуучлалд байгаа 10 хүн мөн 58 сая төгрөгийн зээлтэй, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг дээр тус бүр нэг хүн 44 сая төгрөгийн зээл авсан байгаа. 2017 оноос хойш хариуцагч байгууллагын төлөөлөгч 40 зээлдэгчийн араас нотлох баримтыг бүрдүүлж, улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд явж байсан боловч 2019 оныг хүртэл хүүгийнхээ орлогыг зогсоохгүйгээр төлөөд явсныг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Хамгийн сайн хадгаламж зээлийн хоршоо гэж сангийн зүгээс нэрлэсэн мөртлөө одоо ингээд 6 сарын дотор 398 сая төгрөг төлөхийг шаарддаг. 216 сая төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эвлэрүүлэн зуучлал, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдтэй холбоотой байхад төлбөрийг төлж чадахгүй. Тиймээс 216 сая төгрөгийн зээлийг тусад нь авч үзэх хүсэлттэй байна. Энэ талаарх баримтууд хангалттай байгаа учраас мөнгө орж ирэхээр Нт шилжүүлнэ. Манай талаас 155 сая төгрөгийн зээл бол байгаа. Цар тахлын үе гэж арилжааны банкуудад хүртэл асуудал үүссэн байхад 6 сарын дотор төл гэж шаардаж байгаа нь шударга бус, хариуцагчийг орон тооны ажилтан авч ажлуулсан гэж нэхэмжлэгч талаас зэмлэдэг. 200 харилцагчид зээл олгох, эргэн төлөлтийн материал бүрдүүлэх, шүүхэд хандах зэрэг ажлыг хийхэд цаг хугацаа, хүн хүч хэрэгтэй. 2018 оны гэрээний дагуу төлөх ёстой гэдэг. Хариуцагч талаас 4 удаагийн гэрээгээр 400,000,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл нэхэмжлэгч нэг нэмэлт гэрээ байгуулчихаад одоо 4 гэрээний төлбөрийг төл гэж шаардаж байгаа. Нэмэлт гэрээг бид нар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Хадгаламж зээлийн хоршоо, Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл хийж байгаа тохиолдолд гүйцэтгэх захирал дур мэдэн хийх ёсгүй. 2018 оны 3 дугаар сарын гэрээг хадгаламж зээлийн хоршоо хэргийн материалтай танилцахдаа харсан. Анх удаа харсан гэрээний дагуу ийм үүрэгтэй гэдгийг өмнө бид нар яаж мэдэх юм бэ? Хоёрдугаарт гэрээнд хяналтын зөвлөлийн дарга буюу хадгаламж зээлийн хоршоо их хэмжээний хэлцэл байгуулахад төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсны дараа хяналтын зөвлөлийн дарга гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болно. Гэтэл гүйцэтгэх захирлыг дуудаад гарын үсэг зуруулсан гэрээг хүчин төгөлдөр гэж мөнгийг шаардаж байна. Нэмэлт гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд анх байгуулсан 4 гэрээний дагуу төлбөрийг төлөх саналтай. 4 гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг адилхан бөгөөд хэрвээ хамтран ажиллах гэрээний хугацаанд энэ гэрээний хэрэгжилтийг жил тутам дүгнэж, хоршоотой байгуулсан гэрээний гүйцэтгэлээр тодорхойлогдоно. Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлаагүй бол сунгагдсанд тооцно. Хамтран ажиллах гэрээний хугацаа 2 жил байна гэж заасан. 2015 онд байгуулсан гэрээ тул 2017, 2019 онд сунгагдсан тул гэрээний үүргийг 2021 онд нэхэмжлэх ёстой. 200 гаруй харилцагчтай, төслийг хамгийн сайн хэрэгжүүлэгч байхад гэрээг сунгагдсан гэж үзнэ. Хадгаламж зээлийн хоршооны тухай, Компанийн тухай хуульд нийцээгүй нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Өмнөх 4 гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэрээ сунгагдсан тул 2021 онд хугацаа нь дуусна. 25 хүнд холбогдуулан шүүхийн ажиллагаа хийгдэж байна. Мөн 5 хүнийг шүүхэд өгөхөд бэлэн болчихсон байна. Манай тал зээлийг төлөхгүй гэж цааргалаагүй ажлаа хийгээд явдаг. Дээрхийг харгалзаж үзэж шүүхээс шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох 388 сая төгрөгийг хоёр хэсэг хуваарилж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. 216 сая төгрөгийн зээл авсан харилцагч нар тодорхой шүүхийн шатанд байгаа тул шийдвэр гүйцэтгэгдэж мөнгө орж ирэхээр төлье. Цар тахлын дараагаас 158 сая төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2021 онд гэрээний хугацаа дуусгавар болно гэдгийг харгалзаж үзнэ үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Х ундрага ХЗХ-ноос 388,219,425 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Х ундрага ХЗХ нь 2015 оны 7 дугаар сарын 03, 2015 оны 8 дугаар сарын 18, 2015 оны 9 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сантай Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ нэртэй 4 гэрээ байгуулж нийт 400,000,000 төгрөг хүлээн авсан байна. Дээрх гэрээгээр Х ундрага ХЗХ нь бичил зээлийн хэрэгцээ бүхий иргэдэд зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, уг мөнгөн хөрөнгийг жилийн 1 хувийн хүүтэй, сар бүр хүү тооцож дараа сарын 05-ны өдрийн дотор хүү төлөх, гэрээний хугацаа дуусахад үндсэн төлбөрийг төлөх тохиролцоотой гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь бичил зээлийн хэрэгцээ бүхий иргэдэд зээл олгох төслийн хүрээнд нэхэмжлэгчээс байршуулсан эх үүсвэрээр Х ундрага ХЗХ-ны бичил зээлийн хэрэгцээтэй байгаа гишүүдэд 5 сая хүртэл төгрөгийг жилийн 14,4 хүртэл хувийн хүүтэй, 24 сар хүртэл хугацаагаар зээлж ашиглуулах буюу дамжуулан зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд зээлийн эх үүсвэрийг жилийн 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан, Х ХЗХ-ны хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрх гэрээг хариуцагч тал хамтран ажиллах гэрээ гэж тайлбарлаж байна. Хамтран ажиллах гэрээг хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллахаар тохиролцож, гэрээний оролцогч бүрийн оролцоог тодорхойлсон нөхцөлд байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний талуудын үүрэг нь хамтын зорилгыг хэрэгжүүлэхэд орших бөгөөд хэн алиных нь эрх, үүрэг, оролцооны үр дүнд хамтын зорилго биелж байх тохиролцоо хийгдсэнээр хамтран ажиллах гэрээ байгуулагддаг. Харин зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний тохиролцоо хийгдээгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг гэрээгээр тохирсон зориулалтын дагуу ашиглаж /гишүүддээ дамжуулан зээлдүүлэх/ тохирсон хугацаанд, хүүтэй буцаан өгөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь Х ундрага ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нт шилжүүлсэн байх ба уг хэлцэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Тухайн гэрээг байгуулсан эсэх асуудлаар болон хариуцагчийн төлсөн мөнгөний хэмжээнд зохигч маргаагүй, харин хариуцагч гэрээний хугацаа дуусаагүй, 4 гэрээг нэгтгэж байгуулсан гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, хоршооны гишүүд зээлээ төлөөгүй буюу гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэг дор биелүүлэх боломжгүй зэрэг байдлыг харгалзан хувааж төлүүлэх байдлаар шийдвэрлүүлэх-ээр татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Талууд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн 4 гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 395,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,630,886.96 төгрөг болохыг баталгаажуулж, уг төлбөрийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна. Дээрх хэлцлээр зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлж, уг үүргийг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд биелүүлэх болохыг тогтоожээ. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл төлсөн 14,590,000 төгрөгийг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 398,630,886.96 төгрөгөөс хасаж хариуцагчаас 384,040,886.96 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гэрээний гүйцэтгээгүй үүргийг талууд тодорхойлсон тул 2018 онд зээлийн төлбөрт төлсөн 16,610,000 төгрөгөөс 2018 оны 1-3 дугаар сард төлсөн 6,020,000 төгрөг /гүйцэтгэсэн үүрэгт тооцогдоно/-ийг хасаж, 2018 оны 4 дүгээр сараас хойш төлбөрт төлсөн 10,590,000 төгрөг /16,610,000-6,020,000/ болон 2019 онд төлсөн 4,000,000 төгрөг нийт 14,590,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргээс хасаж тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Талууд зээлийн 4 гэрээний хугацааг зээлийн мөнгөн хөрөнгийг байршуулснаас хойш тооцохоор тогтоосон байх ба уг хугацааг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж зааснаар гэрээний хугацааг сунгаагүй бол тухайн гэрээний хугацааг Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэж заасан журмаар дууссан гэж үзнэ. Талууд гэрээний 7.3-т ...гэрээний хугацаа дуусахад талууд цуцлах санал гаргаагүй бол сунгагдсанд тооцно гэж заасан боловч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг дахин шинээр тодорхойлж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр дуусахаар тогтоосон байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээний хугацаа дуусаагүй 2021 онд дуусна гэсэн тайлбар үндэслэлгүйгээс гадна гэрээний хугацаа дуусаагүй нь үүрэг гүйцэтгүүлэгчийн гэрээний үүрэг шаардах эрхийг хязгаарлахгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 39 дүгээр зүйлийн 39.7.3 дахь хэсэгт зааснаар хадгаламж, зээлийн хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлэгчдийн зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж, түүнээс гарах үр дагаварт гэрээгээр тохирсон хэмжээнд хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй байх нь бусад этгээдтэй байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Үүнээс гадна 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл шинээр байгуулагдсан гэрээ биш бөгөөд өмнө байгуулсан зээлийн 4 гэрээгээ нэгтгэн дүгнэж, төлбөр төлөх хугацааг тодорхойлж буй хэлцэл юм. Мөн хуулийн этгээдийг компани, нөхөрлөл, сан, хоршоо, холбоо хэлбэрээр байгуулж болох ба эдгээр хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тус, тусдаа хуулиар зохицуулдаг. Иймд хоршооны эрх зүйн байдалд Компанийн тухай хууль хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл хийж байгаа тохиолдолд гүйцэтгэх захирал дур мэдэн хийх ёсгүй гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй болно.

 

Х ХЗХ нь дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааны хүрээнд гишүүддээ олгосон зээлийг эргэн төлүүлэх талаар ажиллагаа хийж байгаа /шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэх мэт/ гэж баримтууд ирүүлсэн боловч хоршооны гишүүд зээлээ төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгыг биелүүлэхэд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, тухайн төслийн хүрээнд олгосон мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан ба гэрээний үүргийг хэзээ, хэрхэн биелүүлэх болохыг гэрээгээр тохиролцсон. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээнд хоршооны гишүүд зээлийг төлсөн нөхцөлд хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх талаар тохиролцоогүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагчийн тайлбарт дурдсанчлан гэрээний үүргийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчаас 384,040,886.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 4,178,538.04 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХЗХ-ноос 384,040,886.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н Х Э Г-т олгож, нэхэмжлэлээс 4,178,538.04 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х ундрага ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 2,078,154 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА