Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/01198

 

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/01198

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороонд оршин суух,  Д овогт Ж-ийн Э-гийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянгол дүүргийн Б төвд холбогдох 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн 0 тоот тушаалыг хүчингүй болгож, Пэ ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /үнэмлэх 3167/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б /үнэмлэх 1298/, нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э нь улсад 25 жил, үүнээс 15 жил нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Б төвд пэ-ээр ажилласан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх комисс гарч Ж.Э-ийг ажлаа хүлээлгэж өг гэсэн. Ингээд түүнийг тасгийн эрхлэгчийн ажлаас халж, мэс заслын эмчээр ажиллуулах тушаал гарсан байдаг. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж халсан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж халж байгаа нь тодорхойгүй байна. Үйл баримтын тухайд 2019 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол  төвд албан бичиг ирүүлж К компаний ажилчид танай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эсэх, хамрагдсан бол компанитай байгуулсан гэрээ, ажилтнуудын нэрсийн жагсаалтыг өгнө үү гэсэн байдаг. Ж.Э эмч цахимаар шүүж үзээд үзлэгт хамрагдаагүй гэдэг мэдээллийг даргатаа өгч, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б төвөөс ...манай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй талаар мэдэгдсэн. Энэ үйл явдал болсноос хойш 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр К ХХК-ийн ажилчид үзлэгт хамрагдсан, үзлэгийн дэвтэрт Ж.Э-ийг поликлиникийн тамга дарж баталгаажуулсан гэж ажлаас нь халсан. П э нь урьчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн чадвар алдсаны магадлагаанд эмчлэх эмч нар, лабораторийн эмчийн дардас, бусад эмч нарын дардас дарагдсаны дараа хамгийн сүүлд тамга дардаг. Гэтэл энэ бүх зүйлийг шалгаж тогтоогоогүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Б төвийн даргын 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Э-ийг ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б төвийн 0 тушаалаар Ж.Э-ийг ажлаас чөлөөлж, мэс заслын эмчийн ажилд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй. Ж.Э нь ажлын хариуцлага алдаж, байгууллагын дотоод журам зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1ё-д заасан байгууллагын тамга тэмдгийг хувийн зориулалтаар ашигласан зөрчил гаргасан. Өмнө нь удирдлагын багийн хурал дээр Ж.Э-т удаа дараа сануулж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 14-ний хуралд тасгийн эрхлэгч Ж.Э нь тасгийн сувилагчаа согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийж байсныг нуусан, групп тогтоосон хүмүүст хуурамчаар лист олгож, тамга тэмдэг дарсан тул сануулах арга хэмжээ авсан. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны удирдлагын багийн хуралд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс албан бичиг ирсэн, эрхлэгч Ж.Энь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй хүмүүст тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Иймд 2020 оны 02 дугаар сарын 03-нд албан ёсоор тушаал гарч албан тушаал бууруулсан ч цалингийн хэмжээ буураагүй, энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь Б төвд холбогдох  ееееее ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Ж.Э нь Б төвд ажиллаж байгаад тус төвийн даргын 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 7/ цуцалж, мэс заслын эмчээр томилжээ.

 

Ажил олгогч нь Ж.Э-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзжээ.

 

Тус төвийн удирдлагын 2020 оны 01-р сарын 14-ний өдрийн хурлаар поликлиникийн эрхлэгч Ж.Э-ийн хариуцсан ажилтай холбоотой, тасгийн сувилагч Ч.О нь ажлын байранд удаа дараа архи уусан байхад арга хэмжээ тооцоогүй зөрчлийг хэлэлцэж, түүнд 2020 оны 01-р сарын 02-ноос сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хурлын тэмдэглэлээр /хх 64-66/ тогтоогдсон, нэхэмжлэгч шийдвэртэй танилцсан, сахилгын зөрчил буруу авсан талаар гомдол гаргаагүй байна.

 

Мөн 2020 оны 01-р сарын 28-ны өдрийн хурлаар ...Ж.Э нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй хүмүүсийн дэвтэрт тамга дарж баталгаажуулсан талаар Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийн талаар хэлэлцэж, түүнийг тамга тэмдэг түших, хамгаалах, хадгалах ажилдаа алдаа гаргасан гэх зөрчилд ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг /хх 61-63/ гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09-р сарын 17-ны өдрийн 02-17/368 тоот албан бичигт ...Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах К ХХК /5719348/-ийн ажилчид нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх талаарх лавлагаа, мэдээлэл болон гэрээг ирүүлж туслалцаа үзүүлэхийг Б төвөөс 13/ байна. Харин тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 09-р сарын 25-ны өдрийн 585 тоот албан бичгээр К ХХК-ний ажилчид нь тус эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй гэсэн хариуг /хх 114/ өгчээ.

 

Үүнээс дүгнэвэл, тус мэргэжлийн хяналтын хэлтсээс эрхлэгчийн талаар гомдол гаргасан, эрхлэгч нь үзлэгт хамрагдаагүй хүмүүсийн дэвтэрт тамга дарж баталгаажуулсан, энэ талаар мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан /хэлэлцэх асуудал - 2/ гэх зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаас, Хөдөлмөрийн дотоод журмын 3.7 Удирдлагын зөвлөлийн гишүүд ёс зүй, манлайлал, ур чадвартай байж төвийн даргын үүрэг даалгаварыг биелүүлэх, хариуцлага хүлээх чадвартай байх, 4.1.8. ажил олгогч нь ажлын нөхцөл байдалтай уялдуулан /ажилтан албан үүрэгтээ хариуцлага алдах, бүтэц орон тоо өөрчлөгдөх, ажилтан өөрөө хүсэх/ шаардлага гарсан тохиолдолд ажилтныг мэргэжлийн дагуу өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргах зэрэг заалтууд нь Ж.Э-ийг ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болохгүй, харин 9.1.1.ё.ажилтан ...тамга, тэмдэг, дардас, тушаал шийдвэр зэрэг бичиг баримтуудыг хувийн зорилгоор ашиглах, хүнд дамжуулахыг хориглоно гэсэн заалт нь ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хориглох зүйл /хх 56-60/ болно.

 

Ж.Э нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан дээрх хориглосон заалт, Байгууллагын баталгааны дардас хариуцуулах тухай 0 оны 0-р сарын 0-ний өдрийн А/26 тоот тушаал, Тушаал хэрэгжүүлж ажиллах тухай 2018 оны 10-р сарын 02-ны өдрийн А/62 тоот тушаалыг зөрчсөн /хх 94-101/ зөрчил буюу үзлэгт хамрагдаагүй К ХХК-ний ажилчдын дэвтэрт тамга дарж баталгаажуулсан сахилгын зөрчлийг гаргасан нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл, Ж.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9-р зүйлийн 9.1.3-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэх хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, улмаар мэс заслын эмчийн албан тушаалд томилсон нь буруу /хх 5-6, 52-54/ байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...ажлаас халаагүй, албан тушаал бууруулсан гэж тайлбарладаг боловч Ж.Э-ийг  эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлснөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, мэс заслын эмчээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.1-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хэлбэртэй нийцээгүй, өөрөөр хэлбэл, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар хуулиар зохицуулаагүй гэж дүгнэлээ.

 

Хэргийн 68-69 дэх талд авагдсан Б хэлтсийн 2020 оны 03-р сарын 05-ны өдрийн Г с ХХК-тай холбоотой албан бичиг, Д дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09-р сарын 19-ний өдрийн иргэн Д.Б-тэй холбоотой албан бичиг, эмнэлэгийн магадлагаа зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзалтай холбоогүй, Ж.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх 8-23/, мэс заслын эмчийн ажлын байрны тодорхойлолт /хх 74-75/, Б төвийн даргын тоот орон тоог батлах тухай тушаал, А/02 тоот тушаал, 2016 оны 01-р сарын 04-ний 0 тоот тушаалаар баталсан бүтэц, хөдөлмөрийн дотоод журмын талаар /хх 81-86, 115-119/ талууд маргаагүй, эдгээр баримтууд нь энэ шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б төвийн даргын 2020 оны 00-р сарын 00-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 0 тоот тушаалыг хүчингүй болгож, мэс заслын эмч Ж.Э-г тус Б төвийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-с 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА