Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/01210

 

 

 

   2020           05            06                                                183/ШШ2020/01210

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х.Д нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: И н е г холбогдох,

            Хариуцагч: И н е г И н ү т холбогдох, 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны
Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШТ2018/010 дугаар тогтоолоор “...Д.Б, Х.Д нарыг тус тус ажилд нь эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар” шийдвэрлэсэн.

Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Х.Д, Д.Б нарт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн.

Ингээд Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/434 дугаар тушаал, мөн Б/435 дугаар тушаалаар Д.Б, Х.Д нарыг ажилд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн боловч Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дугаар тушаал, Б/441 дүгээр тушаалаар Х.Д, Д.Б нарыг буцаагаад ажлаас нь халсан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн байна.

Иймд.Д, Д.Б нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогоогүй хугацааны буюу 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны 13.469.775 төгрөгийг Д.Бт, 11.979.610 төгрөгийг Х.Дд олгож өгнө үү. Мөн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаал гаргасан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны 13.098.195 төгрөгийг Д.Бт, 11.649.138 төгрөгийг Х.Дд олгож өгнө үү”, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бийг Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/435 дугаартай тушаалаар, Х.Дг мөн өдрийн Б/434 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн авсан. Нэхэмжлэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газар болон И н е гын Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны
Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШТ2018/01210 дугаар тогтоолоор “...Д.Бийг И н е гын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд, Х.Дг Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг И н е гаас гаргуулж олгохоор” шийдвэрлэжээ.  

 

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00757 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1125 дугаар магадлалаар “...хариуцагч И н е гаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 30.005.085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 26.685.614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд тус тус олгохоор” шийдвэрлэжээ.

1. Зохигчид “...шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б, Х.Д нарыг Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/435 дугаар тушаал, Б/441 дүгээр тушаалаар тус тус ажилд нь эгүүлэн тогтоосон” талаар маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасныг баримтлан Д.Б, Х.Д нарыг буруу халсан буюу үндэслэлгүй тушаал гаргасан И н е гаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажилгүй байсан 145 хоногийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00757 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1125 дугаар магадлалд зааснаар Х.Дгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 82.618 төгрөгөөр, Д.Бийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 92.895 төгрөгөөр тооцож/ хариуцагч И н е гаас 13.469.775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 11.979.610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд олгох нь зүйтэй болно.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны Д.Б, Х.Д нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй болно.

 

2. Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/435 дугаар тушаалаар “...шүүхийн шийдвэрийн дагуу Д.Бийг Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллуулсугай” гэсэн байх бөгөөд талууд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 06/09 дүгээр Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/434 дүгээр тушаалаар “...шүүхийн шийдвэрийн дагуу Х.Дг Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллуулсугай” гэсэн байх бөгөөд талууд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 06/10 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

            Ажил олгогч Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр “Д.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар, Б/441 дүгээр “...Х.Дгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3-т заасныг үндэслэн Д.Б, Х.Д нар мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

            Уг тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь “...ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” байхыг шаардах ба өөрөөр хэлбэл тухайн салбар, байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

            Дээр дурдсанаар ажилтан Д.Б, Х.Д нар нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтан Д.Б, Х.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Иймд ажил олгогч Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр “Д.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, мөн өдрийн Б/441 дүгээр “...Х.Дгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасныг зөрчсөн байх тул Д.Бийг Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь, Х.Дг Увс аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь тус тус эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажилгүй байсан 141 хоногийг Х.Дгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 82.618 төгрөгөөр, Д.Бийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 92.895 төгрөгөөр тооцож/ ажил олгогч Нисэх буудлуудын удирдах газар буюу Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралтыг үндэслэн хариуцагч И н е гын Иргэний нисэхийн үндэсний төвөөс 13.098.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 11.649.138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд олгох нь зүйтэй юм.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны Д.Б, Х.Д нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч И н е гын Иргэний нисэхийн үндэсний төвд даалгах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч И н е гаас “2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны” ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.469.775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 11.979.610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд тус тус олгож, Д.Б, Х.Д нарын дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийг Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь, нэхэмжлэгч Х.Дг Увс аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч И н е гын Иргэний нисэхийн үндэсний төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.098.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 11.649.138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд тус тус олгож, дээрх хугацааны Д.Б, Х.Д нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч И н е гын Иргэний нисэхийн үндэсний төвд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Баас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 225.300 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Дгээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 207.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И н е гаас 225.298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 206.623 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд олгож, хариуцагч И н е гын Иргэний нисэхийн үндэсний төвөөс 281.686 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг ду