Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02390

 

 

2019 оны 11 сарын 08 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02390

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух А /РД:/-гий нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, давхарт байрлах Бдын төлбөр барагдуулах ажлын алба,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, ,,,,,,,,,,,газрын 1 давхарт байрлах Бдын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Д.В нарт холбогдох

 

Төлбөр төлөгч ..........ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Агийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэгч Д.гын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг тухай шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Д.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов                                                                                   

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бдын төлбөр барагдуулах ажлын алба нь ..........ХХК-иас 51 819 304 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4925 дугаар шийдвэр болон 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1058 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч Д.В нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 15780685/1 тоот тогтоол гаргаж, иргэн Ө.Агийн арилжааны банкин дахь дансны мэдээллийг авч, дансны зарлагын гүйлгээ зогсоож, дансан дахь мөнгийг татан авахаар болсон байдаг. Шийдвэр гүйцэтгэгч Д.гын дээрх үйл ажиллагааг дараах үндэслэлээр хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа гэж үзэн холбогдох албан тушаалтнуудад нь гомдол гаргасан боловч төлбөр төлөгч ..........ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр та бүртгэгдсэнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул банкнаас суутгал хийх ажиллагааг зогсоох боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж гомдлын дагуу арга хэмжээ аваагүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулахаар, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж тус тус зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад төлбөр төлөгч нь ..........ХХК, шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгчөөр ..........ХХК гэж бичигдсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.В нь хуулийн дээрх зүйл, заалтыг санаатайгаар зөрчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр төлөгч нь ..........ХХК байсаар байтал Ө.А дээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш иргэн Ө.Агийн дансны мэдээллийг хууль бусаар цуглуулан, арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг хууль бусаар зогсоож, мөнгийг татан авах зэргээр нийтийн албан тушаалтанд байж боломжгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ..........ХХК-ийн өр, төлбөрийг төлүүлэхийн тулд өөртөө давуу байдлыг бий болгож, хэт дураараа аашилсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж зохицуулсан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр, төлбөрийг давхар хариуцахаар зохицуулсан зохицуулалтууд нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр гаргуулж болно гэсэн зохицуулалт биш болно. Харин ч эсрэгээрээ компанийн хувьцаа эзэмшигч нь ямар хөрөнгөтэй байгаа, аль хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь компанид оруулсан эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй байгаа зэргийг шүүхийн шийдвэрээр тогтоосны үндсэн дээр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай болохоос шийдвэр гүйцэтгэгч нь өөрөө дур зоргоороо компанийн эрхээс хувийн эд хөрөнгийн эрх зааглагдаагүй байна гэж үзэн аль нэг хувьцаа эзэмшигчийг компанийн өр, төлбөрийг давхар хариуц гэж өөрийн үзэмжээр тодорхойлон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж байна гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдсан, зааглагдаагүйг тодорхойлох эрх, үүнийг өөрийн үзэмжээр хэрэгжүүлэх эрх хуулиар шийдвэр гүйцэтгэгчид олгогдоогүй болно. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхээр зохицуулсан байхад шийдвэр гүйцэтгэгч хуулийг буруугаар тайлбарлаж, хууль бус ажиллагаа явуулж иргэн Ө.Аг хохироож байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч Д.гын хууль зөрчин, хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас болж Ө.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдөж, иргэн Ө.А дансаар гүйлгээ хийж чадахгүй, цалин мөнгөө дансаар авч чадахгүй зэргээр хохирч байх тул шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Ад холбогдох хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайбар болон хариуцагч Д.В шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4925 дугаар шийдвэрээр ..........ХХК-иас 51 404 333 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, улын тэмдэгтийн хураамж 414 971 төгрөгийг улсын орлогод олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ..........ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө зээлийн үүрэгт бусдад барьцуулагдсан, 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон, төлөөлөх эрх бүхий этгээдээс хөрөнгө оруулалт шийдвэрлэнэ гэх үндэслэлгүй тайлбарыг гаргасаар 4 жилийн хугацаанд төсөвт төвлөрүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ. Төлбөр төлөгч Нэйшнл химикалХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Ө.А бүртгэгдсэнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч Бдын төлбөр барагдуулах ажлын алба болон шийдвэр гүйцэтгэгч Д.В нарт холбогдуулан ..........ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Агийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэгч Д.гын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

           

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4925 дугаар шийдвэрээр Нейшнл химикал ХХК-иас 51 404 333 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч Бдын төлбөр барагдуулах ажлын албанаас уг шүүхийн шийдвэр болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1058 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж,  хуульд заасан ажиллагаануудыг хийж, улмаар төлбөр төлөгч Нейшнл химикал ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. /хх-82-87/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулсан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлд хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан бол хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан хязгаарлагдмал хариуцлага буюу гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх, харин зааглагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан бүрэн хариуцлага буюу өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.А нь төлбөр төлөгч ..........ХХК-ийн 2 757 096 ширхэг хувьцаа буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн 45 хувийн эзэмшигч болох нь зохигчдын тайлбар ..........ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрмээр тогтоогдож байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахдаа  компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө зааглагдсан эсэхийг тодруулах, энэ талаар ажиллагаа хийгээгүй болох нь шийдвэр гүйцэтгэгч Д.гын тайлбар болон нөхөн гүйцэтгэсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх-175-195/

 

Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоол гаргасан нь хуульд нийцэхгүй тул тус тогтоолын Ө.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Харин шийдвэр гүйцэтгэгч Д.гын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь Банк,  хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот төлбөр төлөгчийн банк дахь  хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бдын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг баримтлан Бдын төлбөр барагдуулах ажлын албаны төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоолын Ө.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөр төлөгч Нэйшнл химикалХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Агийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэгч Д.гын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бдын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ