Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2020/01879

 

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

06 сар      08  р                                               184/ШШ2020/01879

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г овогт Л.М /РД:/. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  дугаар хороолол, дугаар байр, тоот 

Хариуцагч: С овогт Х.Н /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Өнөр хотхон дугаар байр, тоот

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч И.Хонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х.С-тэй 1986 оны 8 дугаар сарын 15-нд гэр бүл болсон. Хүү С.М 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн одоо гадаадад сурч байгаа. Бид 15 жил хамт амьдарч байгаад 1999 оноос тусдаа амьдрах болсон юм. Ингээд нөхөр маань 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан байсан. Хүү бид хоёрт нөхрийн ах дүүс хэлэлгүй ажил явдлыг өнгөрүүлсэн байсан. Гэтэл 2019 оны 11 capын орчимд нөхрийн дүү болох Х.Н утсаар ярьж өв нээлгэх гэсэн надаар гарын үсэг зуруулах хэрэгтэй байна гээд Баянгол дүүргийн Өргөө кино театрын хойно байрладаг нотариатын газар хүрээд ир гэж дуудуулсан ба тэр үед би нөхрийгөө нас барсныг мэдэж хүүдээ дуулгасан. Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй албан ёсны гэр бүл хэвээр байх хугацаанд нөхөр маань нас барсан ба түүний өмчилж байсан нэг хүний өмч болох Баянгол дүүргийн  дугаар хороо дугаар бичил хороолол дугаар байрны  тоот Ү- 220 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг хүүгийн хамтаар хууль ёсны өвлөгч болсон. Гэтэл нөхрийн дүү болох Х.Наранцэцэг нь уг байрыг хувааж авна гэж гарын үсэг зур гээд дээрх орон сууцны гэрчилгээний эх хувийг надад өгөхгүй байгаа. Хэрэв энэ хүмүүс нөхрийг маань нас барсныг хүү бид хоёрт тухайн үед нь дуулгасан бол миний хувьд уг байрыг булаацалдах ямар ч хүсэл байхгүй байсан ба хүү маань өөрөө сонголтоо хийх байсан юм. Ийм муухай зан гаргасан учраас би эцгээс нь үлдсэн орон сууцыг хүү нь эзэмших ёстой гэж үзсэн. Миний зүгээс хууль ёсны өв нээлгэх хүсэлтээ нотариатын газарт гаргасан боловч байрны гэрчилгээний эх хувиа аваад ир гэсэн шаардлага тавьсан. Ингээд би хүүгийн хамтаар хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж чадахгүй байна. Нөхрийн дүү болох Х.Н-ээс удаа дараа гэрчилгээг өгөхийг шаардсан боловч Солонгос улсад ажиллаж амьдардаг дүүгээ ирэхээр зөвлөлдөж байж болно гээд бидэнд саад учруулсаар байна. Иймд Х.Наранцэцэгээс Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 дугаар байрны 13 тоот Ү-220 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй А овогт Х.С нэр дээрх нэг хүний өмчлөлтэй гэрчилгээг /эх хувь/ гаргуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний төрсөн ах талийгаач Х.С нэр дээрх Баянгол дүүргийн дугаар хороо дугаар бичил хороололын дугаар байрны тоот байрны гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач Х.С, Л.М-тэй 1986 онд хамтран амьдраад дундаас нь хүүхэд төрсөн. 1992-2018 оны хооронд нас барагч нь ганц бие амьдарч байсан. 2003 онд Х.Н өөрийн нэр дээр байр аваад төрсөн ах Х.С 2005 онд бэлэглэсэн байдаг. Учир нь Х.С нь орох оронгүй, ах дүү нарынхаараа байдаг байсан. Гэнэт шулуун гэдэсний хорт хавдраар 2019 онд нас барахаар нь он удаан жил харагдаагүй эхнэр нь гарч ирээд байрыг авна гэсэнд гомдолтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Х.Н холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч гаргаж өгөхгүй байгаагаас нотариатад хандан өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь талийгаачаас аль эрт салсан, эд хөрөнгийг нь өвлөх эрхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар заажээ.

Хэрэгт авагдсан Х.С, Л.М нарын  гэрлэлтийг бүртгэсэн 326 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, С.М-ийн 86/219 дугаартай төрсний гэрчилгээ, 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 103006245 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаас үзэхэд Х.С нь 2018 оны 10 дугаар 17-нд нас барсан, гэрлэлтээ 1985 онд бүртгүүлсэн, гэрлэлтээ цуцлуулаагүй, 1986 оны 12 дугаар сарын 08-нд хүү С.М-ийг төрүүлсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр талийгаач Х.С бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 5,6.7 48/

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Бяангол дүүргийн 70 дугаартай нотариатчид хандсан, нотариатч өв нээгдсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авчрах шаардлагатай хэмээн үйлдэл хийхээс татгалзжээ.

Нэхэмжлэгч нь хуульд заасан журмаар өвлөх эрхийн гэрчилгээ авах, өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа үйлдэл саад болж байх тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар бичил хороолол,  дугаар байрны  тоот, Ү-220 дугаарт бүртгэлтэй  м.кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг харицагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн  дугаар хороо, дугаар бичил хороолол, дугаар байрны тоот, Ү-220 дугаарт бүртгэлтэй м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Л.М-д гаргаж өгөхийг хариуцагч Х.Н-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгийн хураамжил төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ