Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02649

 

 

2019 оны 12 сарын 06 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02649

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, тоот хаягт оршин суух, А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоотод байрлах, БХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 163 692 256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.                                   

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь УБТ ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын    19-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээгээр Б      ХХК-иас шаардах 2 163 692 256 төгрөгийн авлагыг шаардах эрхийг М.А надад шилжүүлсэн юм. УБТ ХХК нь 2013 оноос эхлэн БХХК-д бизнесийн итгэл хүлээлгэж Иргэний хуулийн 281, 318.1, 458.1 зүйлийг баримтлан зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг байгуулж шаардлагатай гэсэн үед мөнгө зээлдүүлж зээлийн баталгаа, тендерийн баталгаа гаргаж, оффис, машин түрээслүүлэх зэргээр тогтмол харилцаж ирсэн. Гэвч БХХК-ийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлэх актад дурьдагдсан авсан зээл, түрээсийн төлбөр зэрэг бусад өр төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байх тул тус компанид зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алданги, түрээсийн болон бусад авлага нийт 2 163 692 256 төгрөгийг БХХК-иас шаардаж байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлэх актад дараах хугацаа хэтэрсэн зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шимтгэл, алданги, оффис болон агуулахын түрээсийн төлбөрийн үлдэгдэл, түрээсийн оффисын цахилгаан төлбөр, ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл, ланд машины түрээсийн төлбөр зэрэг багтсан болно. Үүнд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны 14/7 дугаартай 2 сарын хугацаа, сарын 1.7 хувийн хүүтэй, 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 6 800 000 төгрөг, шимтгэл 2 000 000 төгрөг, алданги                 99 180 000 төгрөг, нийт 307 980 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14/08 дугаартай 6 сар 14 хоногийн хугацаа, 5 хувийн хүүтэй, 58 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн үлдэгдэл 27 508 052 төгрөг, алданги    13 478 945 төгрөг, нийт 40 986 997 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг, шимтгэл 20 000 төгрөг, алданги        996 400 төгрөг, нийт 3 116 400 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15-12 дугаартай 2 сарын хугацаа, 4.5 хувийн хүүтэй 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 300 000 000 төгрөг, хүү 27 000 000 төгрөг, шимтгэл 3 000 000 төгрөг, алданги 148 755 000 төгрөг, нийт 465 225 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын           05-ны өдрийн 99 дугаартай 2 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, шимтгэл            100 000 төгрөг, алданги 4 995 000 төгрөг, нийт 16 095 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын            11-ний өдрийн 106 дугаартай 1 сарын 5 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, хүү 150 000 төгрөг, шимтгэл 30 000 төгрөг, алданги 1 494 600 төгрөг, нийт 4 674 600 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 13 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 13 000 000 төгрөг, хүү 650 000 төгрөг, шимтгэл 130 000 төгрөг, алданги 6 476 600 төгрөг, нийт 20 256 600 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 500 000 төгрөг, хүү 25 000 төгрөг, шимтгэл 5 000 төгрөг, алданги 249 100 төгрөг, нийт 779 100 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 232 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл      1 000 000 төгрөг, хүү 50 000 төгрөг, шимтгэл 10 000 төгрөг, алданги 498 000 төгрөг, нийт       1 558 200 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14/09 дугаартай 1 сарын хугацаатай, хүүгүй 50 000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 доллар буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож          101 878 500 төгрөг, БХХК нь Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл 6 км Замын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг Саунд ов монголиа ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд өжлын хөлс болох 3 000 000  төгрөг нэхэгдэж болсон тул түр хугацаанд Саунд ов монголиа ХХК-д шилжүүлэн өгөхийг хүссэн бөгөөд тус агуулгаар талууд аман хэлцэл байгуулж тус төлбөрийг УБТ ХХК-иас барагдуулж өгсөн болно. /үүнийг УБТ ХХК тус Саунд ов монголиа ХХК-иас авах 3 000 000 төгрөгийн авлагандаа тооцоо нийлсэн/. БХХК нь УБТ ХХК-ний такси баазад оффис түрээсэлж байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 200 000 төрөг, /БХХК нь 2015 оны 04 дүгээр сарын           03-нд 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 7 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 04, 5, 6, 7, 8, 9 дүгээр сарын төлбөр нэг сарын 2 400 000 төгрөгөөр тооцож 14 400 000 төгрөг мөн 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр нэг сарын 1 900 000 төгрөгөөр тооцож 3 800 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийн төлөлт хийгдээгүй байгаа болно. БХХК нь УБГ ХХК-ний такси баазад оффис түрээсэлж байсан бөгөөд энэ хугацаанд ажилчид нь УБГ ХХК-ний ажилчдын хоолны газар хоол иддэг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл /8 сар орохгүй/ хоолны тооцоо нийт 4 166 500 төгрөгөөс 1 623 500 төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд үлдэгдэл 2 543 000 төгрөг, Түрээсийн оффисын 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цахилгааны төлбөр 400 000 төгрөг, УБГ ХХК-ийн Ланд 100 маркын 01-09 УНР улсын дугаартай машиныг өдрийн 25 000 төгрөгөөр түрээсэлж хоёр сарын хугацаанд хэрэглэсэн бөгөөд нийт түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, БХХК нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн УБГ ХХК-ийн такси баазад агуулах түрээсэлж буй бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1 155 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хасбаатарын гудамжны засварын ажлын тендерийн баталгаа гаргахад зориулж 1 жилийн хугацаатай хүүгүй 13 000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл        13 000 буюу 25 740 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1 жилийн хугацаатай хүүгүй 10 000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 доллар буюу     19 900 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тендерт материал бүрдүүлэх үед БХХК нь нийгмийн даатгалын өртэй байсан тул түүнийг дарах зорилгоор авсан 1 жилийн хугацаатай хүүгүй 21 000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 21 000 доллар буюу 41 790 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн урд 6 км замын тендер авч хэрэгжүүлэхэд зориулж авсан 1 жилийн хугацаатай хүүтэй 101 539 650 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл           101 539 650 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт 27 км замын тендер авч хэрэгжүүлэхэд зориулж авсан 1 жил 4 сарын хугацаатай хүүгүй 429 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 429 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны Дорнод аймагт 13 км замын тендер авч хэрэгжүүлэхэд зориулж авсан 1 жилийн хугацаатай 244 309 416 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 244 309 416 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Баасансүрэнгийн БХХК-д өгсөн материалын үнэ 300 000 төгрөгийг Баасансүрэнд бэлнээр өгсөн. Б           ХХК-ийн авсан витумны үнэ 51 307 420 төгрөгийг Батс Өргөө ХХК-иас гэсэн тайлбартайгаар манай компаниас төлж барагдуулсан бөгөөд санхүүгийн анхан шатны баримт олдохгүй байгаа боловч БХХК нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч 2015, 2016 оны тооцоо нийлсэн актуудад гарын үсэг зурсан байдаг. УБ менежмент компанид БХХК нь зээл 216 000 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөгийг түр хугацаагаар зээлээд удаахгүй өгнө гэж авсан бөгөөд эргэж төлөөгүй. Улаанбаатар хотын банкинд БХХК-ийн зээл 41 417 372 төгрөг төлсөн. Уг мөнгийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын банкны 2600072130 тоот дансанд манай компанийн ажилтан Урангоо гарын үсэг зурж БХХК-иас хүү шимтгэл гэсэн тайлбартайгаар хийсэн байдаг. Талууд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус хоёр байгууллагын хооронд гарсан авлагыг тооцож үзсэний үндсэн дээр тооцоо нийлж тус актаар БХХК нь 2 163 692 256 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг харилцан баталсан. Гэтэл БХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх хугацааг хэтрүүлж өнөөг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлэх гэрээний дагуу БХХК-иас 2 163 692 256 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч  БХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2 163 692 256 төгрөгөөс зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Манай компани 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр УБТ ХХК-д нийт 12 ширхэг машин тоног төхөөрөмжийг өр төлбөртөө суутгах зорилгоор хүлээлгэж өгсөн байдаг. Уг тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгснөөр 704 849 066 төгрөгийг тооцооноос хасахаар талууд харилцан тохиролцож акт үйлдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 704 849 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр, ажилчдын хоолны мөнгө, цахилгааны зардал зэргийг зөвшөөрнө. Харин зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зарим нэг гэрээ нь хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч БХХК-д холбогдуулан зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, батлан даалтын гэрээний үүрэгт нийт 2 163 692 256 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч БХХК нь түрээсийн төлбөр болон ажилчдын хоолны мөнгийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн гэрээнүүд байгуулагдсан боловч зарим гэрээ нь бодитой хэрэгжээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, зээлийн гэрээнүүдийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...“УБТ” ХХК болон БХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, оффис, машины түрээс, ажилчдын хоол, тендерийн баталгаа гаргах, батлан даалтын гэрээний үүрэгт 2013 оноос үүссэн нийт авлага                         2 163 692 256 төгрөгийг 2016 оны 07 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн ”УБТ” ХХК-иас 2019 оны 07 сарын 19-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчаас шаардаж байна.” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“УБТ” ХХК болон М.А нарын хооронд 2019 оны 07 сарын 19-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “УБТ” ХХК нь Б                 ХХК-иас шаардах 2 163 692 256 төгрөгийг шаардах эрхийг М.Аэд шилжүүлжээ. /хх-7-11/

 

Иргэний хуулийн 123  дугаар зүйлийн  123.2 дахь хэсэгт “...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно." гэж заажээ.

 

“УБТ” ХХК болон БХХК-ийн хооронд 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 14/07 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “УБТ” ХХК-иас                 200 000 000 төгрөгийг зээлдэгч БХХК-д 2 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2014 оны 09 сарын 22-ны өдрийн 14/08 дугаар зээлийн гэрээгээр 58 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2014 оны 09 сарын 22-ны өдрийн 14/09 дугаар зээлийн гэрээгээр 50 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 116 дугаар зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 02 сарын 22-ны өдрийн 15-12 дугаар зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 99 дугаар зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 106 дугаар зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 06 сарын 09-ны өдрийн 132 дугаар зээлийн гэрээгээр 13 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 08 сарын 21-ний өдрийн 213 дугаар зээлийн гэрээгээр 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2015 оны 09 сарын 29-ний өдрийн 232 дугаар зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцохоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

- 2014 оны 10 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 13 000 ам.долларыг 8 сарын хугацаатай, хүү, алданги тооцохгүйгээр тохирсон,

- 2014 оны 08 сарын 07-ний өдрийн зээлийн гэрээгээр, 10 000 ам.долларыг 10 сарын хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр тохирсон,

- 2014 оны 06 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр, 21 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр тохирсон,

- 2013 оны 04 сарын 09-ны өдрийн зээлийн гэрээгээр 101 539 650 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр тохирсон,

-2013 оны 06 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 429 000 000 төгрөгийг 1 жил, 4 сарын хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр тохирсон,

- 2014 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 244 309 416 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр тус тус тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зарим гэрээ хэрэгжээгүй...” гэж татгалзлаа тайлбарласан боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйн дээр зээлдүүлэгч “УБТ” ХХК, зээлдэгч БХХК-ийн нягтлан болдогчид болон эрх бүхий этгээдүүд 2013 оны 09 сарын       10-ны өдөр, 2015 оны 11 сарын 30-ны өдөр, 2016 оны 07 сарын 20-ны өдөр тус тус тооцоо нийлж баталгаажуулсан баримтаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна гэж үзлээ.

/хх-17, 19, 104-105/

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлдүүлэгч “УБТ” ХХК нь зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч БХХК-д мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь удаа дараагийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талуудын 2013 оны 06 сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон-1, ХД-10 тоот хаягт байршилтай оффис, агуулах, складны зориулалттай объектыг “УБТ” ХХК нь БХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон түрээсийн төлбөр, ажилчдын хоолны мөнгө, цахилгааны зардал нийт 26 798 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч БХХК-ийн бусдад төлөх төлбөрийн үүргийг “УБТ” ХХК нь хариуцагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэж, Б     ХХК-иас авах авлагадаа оруулж, тооцоо нийлэн хожим нэхэмжлэн авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх-50, 89, 90/

 

 Дээрхийг нэгтгэн дүгнэхэд талуудын хооронд ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар 2016 оны 07 сарын 20-ны өдөр “УБТ” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Х.Болдбаатар, нягтлан бодогч М.Оюунцэцэг, БХХК-ийг төлөөлж захирал Х.Алтансүх, гүйцэтгэх захирал А.Ууганзаяа, нягтлан бодогч Т.Өлзиймаа нар “УБТ” ХХК нь БХХК-иас нийт 2 163 692 256 төгрөгийн авлагатай болохоо баталгаажуулж, дээрх өр төлбөрөөс 704 849 066 төгрөгт тооцон машин механизм шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-17/

 

Хариуцагч БХХК-иас “10 нэр төрөл бүхий техник, тоног төхөөрөмжийг    704 849 066 төгрөгт тооцон, тооцооноос хасав.” гэх бичгийн баримт үйлдэн, “УБТ”-ийн эрх бүхий этгээд хүлээн авсан талаар гарын үсэг зуржээ. /хх-119/

 

Нэхэмжлэгч дээрх тоног төхөөрөмжүүдийг биет байдлаар хүлээн авсан талаар маргаагүй боловч бичиг баримтыг шилжүүлээгүй, 4 техник нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсныг “УБТ” ХХК нь 180 000 000 төгрөгийг төлж, техникүүдийг чөлөөлж авсан тул 704 849 066 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан “УБТ” ХХК, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2017 оны 05 сарын 02-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд гэрээний зүйл нь БХХК-иас хүлээлгэн өгсөн техникийн марк, улсын дугаартай тохирч байх боловч БХХК-ийн үүрэгт барьцаалагдсан байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 704 849 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. /хх-142-144/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагчаас 2016 оны 07 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 1 458 843 190 төгрөгийн үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй байна. Талууд 2016 оны 07 сарын 20-ны өдрийн тооцоо нийлж, хариуцагч БХХК нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор заасан тул нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

Иймд хариуцагч БХХК-иас 1 458 843 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 704 849 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 10 976 420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 452 170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Аэд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БХХК-иас                 1 458 843 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 704 849 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 10 976 420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 452 170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Аэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ