Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/01983

 

 

 

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/01983

Улаанбаатар хот

ͪ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Н

Хариуцагч: Т ХХК нарт холбогдох

худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142.919.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхбат, хариуцагч нарын төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

:

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь : М ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь өмнөх Их ундрах талст гэсэн нэртэй байхдаа 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Н нартай хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Дээрх гэрээгээр Т ХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий бүтээгдэхүүн буюу хайлуур жоншийг М ХХК-д нийлүүлэх, М ХХК-иас бүтээгдэхүүний үнийг Т ХХК-д төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Гэрээний дагуу худалдан авагч М ХХК-иас урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөг, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт 112.860.000 төгрөг гэх мэтээр нийт 162.860.000 төгрөгийг Т ХХК-д шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин худалдагч Т ХХК-иас 2017 онд л 19.940.800 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдан авагч М ХХК-д нийлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар худалдагч Т ХХК нь дээр дурдсан нийлүүлэлтээс өөр бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байдаг. Худалдагч Т ХХК нь гэрээгээ зөрчиж, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж, худалдан авагч М ХХК нь байгуулсан гэрээгээ цуцалж, бүтээгдэхүүний төлбөрт урьдчилсан төлсөн 142.919.200 төгрөгөө худалдагч Т ХХК-иас буцаан гаргуулахаар шаардсан байдаг. Гэвч Т ХХК болон түүний гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Нын оршин суугаа газар олдохгүй, холбоо барих боломжгүйн улмаас тус компани болон гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Н нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Т ХХК болон гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Нын гэрийн хаягийг олж тогтоосон болно. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт урьдчилан төлсөн 142.919.200 төгрөгийг Т ХХК болон З.Н нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Их ундарга талст ХХК болон Т ХХК-иудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 128.000.000 төгрөг хүлээн авснаас 2016 онд 350 тонн жонш, 2017 онд 181 тонн эоншийг тус тус бэлтгэн нийлүүлснээс 19.940.000 төгрөгийн тооцоо нийлсэн. Мөн 2019 онд 5.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Ингээд өнөөдрийн байдлаар 103.509.200 төгрөгийн тооцоо үлдсэн болно. Гэтэл дээрх компани нь тодорхой баримтгүйгээр 142.919.200 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ингэхдээ 6.500.000 төгрөгийн зарлагын баримт, 11.000.000 төгрөгин орлогын баримтыг давхардуулан бичиж, 4.500.000 төгрөгийн бэлэн жонш худалдан авсан өөр тооцооны баримт хавсаргасан, 1 сая ам.доллар, 500.000 ам.доллар, 800.000 ам.доллар, 999.000 ам.доллар шилжүүлсэн гэх хуурамч баримтуудыг хавсаргаж шүүхэд өгчээ. Мөн Батсүрэн гэх өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргажээ. Бид гэрээний дагуу хүлээн авсан мөнгөө үйл ажиллагааныхаа зардалд зарцуулсан, бүтээгдэхүүнийг бэлтгэж одоогийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа болно. М ХХК-ийн зүгээс манай компанийн тодорхой хувийг буюу 51 хувийг өөртөө авахаар удаа дараа санал тавьж, шахалт үзүүлж байсан бөгөөд бидний зүгээс тухайн саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл гэрээ цуцлах, төлбөрт урьдчилан шилжүүлсэн 142.919.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх гэрээний дагуу тодорхой хэмжээний жонш бэлтгэн нийлүүлж Чойр дахь гаалийн баталгаат агуулахад нь буулгаж хүлээлгэн өгч байсан ба үүнээс зөвхөн 180 тонн жоншны тооцоо нийлж, үлдсэн тооцоогоо бүрэн хийж дуусгаагүй байна. Иймд компаниудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцлах боломжгүй, гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ зохигчдын тайлбарыг сонсож, нэг бүрчлэн

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т ХХК, З.Н нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142.919.000 төгрөг гаргуулахаар шаардаж .

Хариуцагч Т ХХК болон Их ундрах талст ХХК нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Т ХХК нь CaF2 75%-аас багагүй, P/фосфор/ 0.05-иас ихгүй, S /хүхэр/ 0.05-иас ихгүй, 50-150 мм-ийн хэмжээ бүхий чанарын үзүүлэлттэй хайлуур жоншийг нэг сард 1500 тоннийг нийлүүлэх, худалдан авагч Их ундрах талстХХК нь Чойр хүргэлт нөхцөлөөр бүтээгдэхүүний нэгж тонны үнэд 110.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-12/

Дээрх худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, бичгээр хийгдэж, нотариатаар гэрчлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Худалдан авагч Их ундрах талстХХК нь оноосон нэрээ 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ай Юү ТиХХК, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Их ундрах талстХХК-ийн хариуцагч Т ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч М ХХК шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М ХХК-иас урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөг, бүтээгдэхүүний худалдан авалтын төлбөр 112.860.000 төгрөг, нийт 162.860.000 төгрөг шилжүүлснээс 2017 онд хүлээн авсан 181 тонн жоншны үнэ 19.940.800 төгрөгийг хасч хариуцагч Тайхан ордХХК болон түүний захирал З.Н нарыг гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн үлдэгдэл 142.919.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Т ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцлах боломжгүй, гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу жонш худалдан авах сонирхолгүй, хамгийн гол нь шахалт үзүүлж байгаад манай компанийн хувьцааг авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийг манай компани зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 128.000.000 төгрөг хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Т ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2016 онд 350 тонн, 2017 онд 181 тонн хайлуур жоншийг тус тус нийлүүлснээс худалдан авагч Их Ундарга талстХХК нь 2017 онд нийлүүлсэн 19.940.800 төгрөгийн үнэ бүхий 181 тонн хайлуур жоншийг хүлээн авч талууд тооцоо нийлсэн, үүнээс хойш бүтээгдэхүүн нийлүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээний 3.2, 3.3-т талууд CaF2 75%-аас багагүй, P/фосфор/ 0.05-иас ихгүй, S /хүхэр/ 0.05-иас ихгүй, 50-150 мм-ийн хэмжээ бүхий чанарын үзүүлэлттэй хайлуур жоншийг нэг сард 1500 тоннийг худалдах, худалдан авахаар тохиролцсон байх ба хариуцагч Т ХХК нь гэрээнд заасан чанарын үзүүлэлт бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлэх уг үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл мөн боловч нэхэмжлэгч М ХХК нь ийнхүү гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа зайлшгүй тогтоож өгөх, энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь энэхүү зөрчлийг арилгуулах талаар хариуцагч Т ХХК-иас шаардсан, нэмэлт хугацаа тогтоож өгсөн, урьдчилан сануулсан байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул гэрээг цуцлах боломжгүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй эсхүл дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болоогүй, харин ч гэрээнд заасан бүтээгдэхүүн болох хайлуур жоншийг нийлүүлэх боломжтой, нийлүүлсэн бүтээгдэхүүнийг өөрсдөө хүлээн авахгүй байгаа гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж чадахгүй байх бөгөөд энэхүү гэрээ 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжих бөгөөд цуцлах тухай аль нэг талын бичгээр гаргасан санал байхгүй бол гэрээний хугацаа үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцно гэж гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай саналыг хэн аль нь гаргаж байгаагүй, ийнхүү гаргасан санал байхгүй бол гэрээ үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцохоор байх тул худалдах, худалдан авах гэрээг цуцалж, цуцалсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй юм.

Хариуцагч Т ХХК болон түүний захирал З.Н нарын оршин байрлаж байгаа хаяг тодорхой, тэднийг эрэн сурвалжилж байсан нь гэрээнээс татгалзах, гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Т ХХК болон З.Н нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142.919.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэлсэлээр ж шийдвэрлэсэн өгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

х ш х ш т х 115 115.2.3, 116, 118 뿿

:

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 249 дүгээр зүйлийн 249.3 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Тайхан ордХХК, З.Н нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142.919.000 төгрөг гаргуулахыг .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 872.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР