Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/02025

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/02025

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.А-д холбогдох

охин Б.Аийг эцэг  Т.Бтэй сард 15 удаа уулзуулах, мөн ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байх, охиноо эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Х.Ад тус тус даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Агийн охин Б.Аийг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун /ШТЭҮД:1837/, хариуцагч Х.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бямбасүрэн /ШТЭҮД:1637/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

:

Нэхэмжлэгч  Т.Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:  Т.Б миний бие 2017 оны 7 дугаар сард охиныхоо ээж болох Х.Атэй танилцаж, улмаар нэг гэрт орсон. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 27-нд миний охин Б.А төрсөн.  Т.Б, Х.А бид хувийн таарамжгүй харьцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 2018 оны 8 дугаар сараас эхлэн үе үе тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш охиноо долоо хоногт гурван өдөр өөр дээрээ авдаг байсан. Бид хоёр нэгэнт эцэг, эх байх үүрэг хүлээсэн хүмүүс учир хүүхдээ бодоод дахин цуг амьдрах гэж хичээсэн хэдий ч хэн хэн нь аль алиндаа таарахгүй юм байна гэдгээ ойлгоод 2018 оны 12 дугаар сарын 07-ноос хойш тусдаа амьдарч байна. Гэтэл Х.А нь энэ үеэс хойш намайг хүүхэдтэй минь огт уулзуулахгүй, уулзъя гэдэг хүсэлтийг удаа дараа тавихад хүүхдээ эмээ, өвөөтэй нь хөдөө явуулсан, охиндоо хайртай юм бол чи бид хоёрыг март, бид хоёр өөр сайн аавтай болно зэргээр намайг охинтой минь уулзуулахгүй, өөрийн төрсөн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахаас гадна охиныг минь аавынхаа асрамжид байх эрхийг хязгаарлаж байна. Миний хувьд өөрийн охиноо хайр халамжаар дутаахгүй, ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах тал дээр эцгийн хувьд хүлээх бүхий л үүргийг биелүүлэхийг эрмэлзэж байна. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх хоёр хамтран амьдарч буй эсэхээс үл хамааран үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхэд адил эрх, үүрэгтэй байхаар зохицуулсан байдаг. Иймд өөрийн төрсөн охин Б.Аийг аав  Т.Бтэй сард 15 удаа, долоо хоногт хоёр удаа уулзуулж өгөөч гэж байснаа болиод хоёр долоо хоногт нэг удаа 12-18 цаг хүртэл уулзуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байх, охиноо эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Х.Ад тус тус даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Х.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие  Т.Бтэй 2017 онд танилцаж, улмаар хайр сэтгэлтэй болж,  Т.Бийн гэр бүлийнхэн ирж бэр гуйгаад намайг албан ёсоор эхнэрээ болгож аваад төд удалгүй хүүхэдтэй болъё гэсэн  Т.Бийн хүсэлтээр төлөвлөж жирэмсэн болсон. Охин Б.А 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Энэ хугацаанд  Т.Бийн мансууруулах бодис, архи дарсны хэрэглээ, гэр бүлийн хүчирхийллээс болоод манай гэр бүл ерөнхийдөө маш таагүй уур амьсгалтай болсон байсан. Би  Т.Бийн машиныг барьж явж байгаад мөргөлдсөнөөс болоод  Т.Б намайг машин эвдсэн учраас та хоёрыг хаялаа гээд манай аав, ээжийнд нэг сартай хүүхэдтэй маань хамт намайг аваачаад хаясан.  Т.Б охинтойгоо уулзаж баймаар байна гэж хэлэхээр нь би хүссэнийх нь дагуу охиныг өгч явуулж байсан. Гэтэл үүнээс болоод дандаа өвдсөн, халуурсан, ханид хатгаа авсан байдалтай охин ирдэг байсан. Хүүхдийн маань эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжих эрх нь зөрчигдөөд байгаа учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор  Т.Бтэй уулзахыг нь хязгаарласан. Хязгаарлахдаа эцэг үрийн холбоог таслахыг хүсээгүй, чи манайд орж ирээд охинтойгоо уулзаж байж болно гэсэн. Гэтэл заавал авч явна гээд байгаа юм. Хүүхэд том болтол хоногоор өгч явуулахгүй, том болсон хойно бол тэр талаар ярьж болно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие  Т.Бтэй 2017 онд танилцаж, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Аийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч  Т.Б нь сүү тавихаар бэр гуйж, хамт амьдарч эхэлсэн байдаг. Гэтэл яг гэрлэлтээ бүртгүүлэх болохоор бүртгүүлэхгүй, эмнэлэг явж шинжилгээ өгөх ёстой юм байнаа, дараа болъё гэх зэрэг шалтаг хэлж хойшлуулдаг байсан. Ингээд би хүүхдээ төрүүлж гэртээ суух болсон. Гэвч  Т.Б нь гэртээ согтуу ирж, заримдаа агсан тавьдаг болсон. Таарч тохирохгүй болж, хэрүүл маргаантай байсаар 2018 оны 12 дугаар сараас эхэлж хамт амьдрахаа больсон. Үүнээс хойш охин Б.А нь миний асрамжид байгаа. Заримдаа охинд аавын хайр хэрэгтэй гэж бодон охиныг өгдөг байсан боловч авч явах тоолонд хүүхдэд өвчин халдаасан байдаг. Саяханыг хүртэл 8 сард охиныг авна гэсний дагуу өгөхөд дахин өвчин халдаасан байдаг. Энэ нь эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эм авсан эмийн сангийн баримтаар нотлогдоно. Иймд охин Б.Аийг миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн охин Б.Ад тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хүүхдийг тэжээн тэтгэх нь хүүхдийг амьдралын хэвийн нөхцөлөөр хангахад чиглэгдэж, зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулагддаг. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар 11 нас хүртэл насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцно гэсэн байна. Гэтэл энэ тэтгэлэгийн хэмжээ өнөөгийн нөхцөлд хүүхдийн хэрэгцээнд хангахуйц байж чадахгүй байх бөгөөд үүнээс улбаалан хүүхэд ихээхэн хохирч байна. Учир нь хэрэгт өгсөн баримтаас үзэхэд хүүхдийн сарын хэрэгцээ биш, зөвхөн нэг удаагийн худалдан авалт нь 100.000 төгрөг давсан байдаг. Зөвхөн хоол, хүнсээс гадна ахуйн хэрэгцээ, эмнэлгийн зардал, хүүхдийн тоглоом зэрэг зөндөө зрдал гардаг. Түүнчлэн Х.А миний бие хүүхдээ асрахын зэрэгцээ ажил төрөл эрхэлж байгаа тул сар болгон асрагч хөлсөлж, цалин 650.000 төгрөг төлдөг. Хүүхдийн тэтгэлэгийг тогтоохдоо хүүхдийн амьжиргааны түвшин, хэрэгцээ, тэжээгчийн хөрөнгө, цалин орлогтой уялдуулан орлого ихтэй, бизнес эрхэлдэг, өндөр хөдөлмөрийн хөлс, цалинтай тэтгэгч нь нэгэнт хүүхдийн амьжиргааны шаардлагад хүрэлцэхгүй байгаа бол хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг нотлох баримтыг үндэслэн нэмэгдүүлэн тогтоолгох хүсэлтэй байна.  Т.Б нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд Оюу толгой ХХК-д эд хөрөнгө ханган нийлүүлж, хамтран ажилладаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан охин Б.Аийг эх Х.Ану- Үжин миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг сарын 500.000 төгрөгөөр тогтоолгохоор шаардаж байсан боловч тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Нэхэмжлэгч  Т.Б шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй. Өөрийнх нь нэхэмжилсэн сарын 500.000 төгрөгийг ч өгөх боломжтой. Гол нь охинтой минь уулзах цаг гаргаж эрхийг минь хангаж өгнө үү гэв.

ؿ зохигчдын тайлбарыг сонсож, нэг бүрчлэн

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Т.Б нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Х.Анужинд холбогдуулан охин Б.Аийг эцэг  Т.Бтэй сард 15 удаа уулзуулах, мөн ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байх, охиноо эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Х.Ад тус тус даалгуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасган охин Б.Аийг эцэг  Т.Бтэй хоёр долоо хоногт нэг удаа 12-18 цаг хүртэл уулзуулах, мөн ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байх, охиноо эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Х.Ад тус тус даалгуулахаар, хариуцагч Х.Агээс сөрөг нэхэмжлэл гаргаж охин Б.Аийг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор тус тус шаардаж байх ба энэхүү үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тэй .

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

2017 онд танилцаж, хамтран амьдрах болсон байх ба 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Б.А төрсөн үүдийн .

Хоорондын үл ойлголцол, зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2018 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч, охин Б.А нь эх Х.Агийн асрамжид хүмүүжиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  Т.Б нь энэ үеэс хойш намайг хүүхэдтэй минь огт уулзуулахгүй, өөрийн төрсөн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэсэн үндэслэлээр охин Б.Аийг эцэг  Т.Бтэй хоёр долоо хоногт нэг удаа 12-18 цаг хүртэл уулзуулах, мөн ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байх, охиноо эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Х.Ад тус тус даалгуулахаар шаардсан бол хариуцагч Х.Агээс охиныг эцэгтэй нь огт уулзуулахгүй гэсэн зүйл байхгүй, манайд ирээд уулз гэхээр заавал авч явна гээд байгаа учир зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хүүхдийн авч явахаараа дандаа өвчин тусгаад ирдэг, энэ нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих эрхийг зөрчиж байгаа,  Т.Б сэтгэцийн хувьд эрүүл биш гэж тодорхойлогдоод байгаа учир эрхийг нь хамгаалах зорилгоор  Т.Бтэй уулзахыг хязгаарлсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч Х.А нь охин Б.Аийг эцэг  Т.Бтэй уулзахыг хязгаарласан нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснийг зөрчсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх тул охин Б.Аийг хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх, үүрэгтэй оролцоно.

Иймд нэхэмжлэгч  Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Атэй тогтмол уулзах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй, ийнхүү хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хоригложээ.

Нэхэмжлэгч  Т.Б нь хүүхдийг авч явахдаа өвчин тусгасан явдал нь энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхийг хориглох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч  Т.Б нь сэтгэцийн хувьд эрүүл биш болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэгч  Т.Бийн сэтгэцийн байдлыг шинжээч томилж тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болно.

Зохигчид эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй, энэ талаар маргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар түүнийг шүүх тогтоох нь зүйтэй.

Иймд охин Б.А нь одоо 1 нас 3 сартай учир аливаа зүйлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байдлыг харгалзан түүнийг 3 нас хүртэл нь эцэг  Т.Бтэй сарын сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийн 12 цагаас 14 цаг хүртэл эх Х.Агийн гэрт уулзуулж байх, хүүхдийг 3 нас хүрсэн тохиолдолд сарын сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийн 12 цагаас 18 цаг хүртэл эцэг  Т.Бийнх нь гэрт уулзуулж байхаар тогтоож шийдвэрлэлээ.

Харин зохигчид охиныг эх Х.Агийн асрамжид үлдэхээр тохиролцсон тул хууль ёсны асран хамгаалагч Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээх эсэх нь түүний эрх хэмжээний асуудал тул энэхүү байдлыг шүүх тусгайлан тогтоох шаардлагагүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Х.А нь шүүхэд анх гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч  Т.Бт холбогдуулан охин Б.Аийг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэгийг сарын 500.000 төгрөгөөр тогтоолгохоор нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр охин Б.Аийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгаж шаарджээ.

Нэхэмжлэгч  Т.Бээс охин Б.Аийг эх Х.Агийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Иймд зохигчдын тайлбарыг харгалзан охин Б.Аийг эх Х.Агийн асрамжид үлдээсэн бөгөөд 38 38.1- нэхэмжлэгч  Т.Б .

Дээрх дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, 63 63.1.5 наар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Аийг эх Х.Агийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Аийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг  Т.Б нь тэжээн тэтгэсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар охин Б.Аийг 3 нас хүртэл нь эцэг  Т.Бтэй сарын сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийн 12 цагаас 14 цаг хүртэл эх Х.Агийн гэрт уулзуулж байх, хүүхдийг 3 нас хүрсэн тохиолдолд сарын сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийн 12 цагаас 18 цаг хүртэл эцэг  Т.Бийнх нь гэрт уулзуулж байхаар тогтоож, ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Т.Бийг эцгийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь нь саад учруулахгүй байхыг хариуцагч Х.Ад даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Т.Бт, нэхэмжлэгч  Т.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг хариуцагч Х.Ад тус тус олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч  Т.Бээс 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР