Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/02293

 

 

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/02293

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ө/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 3.766.500 төгрөг, автомашины торгууль 628.400 төгрөг, нийт 4.394.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Болдбаатар, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч С.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компанид зээлдэгч Г.Б бизнесээ өргөжүүлэх гэсэн юмаа, автомашин барьцаалж зээл олгож өгнө үү гэж хандсан. Энэ хүсэлтийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанитай Г.Б нь зээлийн гэрээ байгуулж, Тоёота приус маркийн 13-14 УНО улсын дугаартай автомашин барьцаалан зээл олгосон. Уг зээлийн гэрээгээр зээлдэгч Г.Б нь 3.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар бодож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиодолд барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулахаар фидуцийн гэрээ хийж, бэлэн мөнгө зээлдүүлсэн. Зээлдэгч Г.Б нь зээлийн гэрээний хугацаагаа удаа дараа сунгаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл болон хүүгээ төлж байснаа гэнэт алга болсон. Зээлдэгч Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 30-наас эхлэн зээлээ төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд элдэв шалтаг тоочин сураггүй болсон. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2018/01031 тоот шийдвэрээр Г.Быг эрэн сурвалжилсан. Зээлдэгч Г.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол фидуцийн гэрээ буюу барьцаа хөрөнгө болох Тоёота приус маркийн, 13-14 УНО улсын дугаартай, хар хөх өнгийн, NHW200035799 арлын дугаартай суудлын автомашиныг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол манай компанийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн. Зээлдэгч Г.Бы ажлын газар болон оршин хаягийг эрэн сурвалжилж олсон боловч манай компанийн эзэмшлийн автомашин хаана байгаа нь тодорхойгүй, зээлдэгч Г.Баас манай компани өөрийн эзэмшлийн автомашиныг авахаар удаад дараа хайсан боловч өнөөдрийг хүртэл олдоогүй болно. Зээлдэгч Г.Баас асуухаар та нар өөрсдөө олоод ав гэж басамжлан доромжилж байна. Мөн Г.Б автомашин унах явцдаа нийт 628.400 төгрөгийн торгууль төлөхөөр болж, манай компанид хохирол учруулсан. Иймд зээлдэгч Г.Баас зээлийн гэрээний үүрэгт 2.347.000 төгрөг, зээлийн хүү 164.000 төгрөг, алданги 1.255.500 төгрөг, нийт 3.766.500 төгрөг, автомашины торгууль 628.400 төгрөг, нийт 4.394.400 төгрөг төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн өөрөө бичиж өгсөн өргөдөлд зээл болон хүүгийн төлбөрт нийт 4.491.300 төлж барагдуулна гэсэн байдаг. Тэгсэн атлаа одоо 500.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр үлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч бид автомашиныг нь хурааж авах гээд очиход хоёр нялх хүүхэдтэй амьдрал хэцүү байна гэхээр нь харж үзсэн чинь дахиад алга болчихсон, Таван толгойд ажиллаж байна гэхээр нь очсон чинь ийм хүн байхгүй гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Х ХХК-иас 3.500.000 төгрөгийг зээлж, ингэхдээ өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалсан. Ингээд сар болгон хүүгээ төлж явж байгаад 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн компанийн 5064436346 тоот дансанд 3.000.000 төгрөгийг ээж Цэцгээгийн данснаас шилжүүлж, үндсэн зээлээс хасуулж, 500.000 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн. Уг төлбөрт ногдох хүү, торгууль 250.000 төгрөгийн хамт нийт 750.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Машины торгуулийг нэр шилжихэд өөрөө төлж барагдуулна. Миний бие зээлийн төлбөрт нийт 6.125.000 төгрөгийг төлсөн байна. Би ажилд орохын тулд Өмнөговь аймаг руу шилжсэн. Тэрнээс зээлээ төлөхөөс зугтааж, алга болсон зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн ыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Баас зээлийн гэрээний үүрэгт 3.766.500 төгрөг, автомашины торгууль 628.400 төгрөг, нийт 4.394.400 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба .

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Г.Б нь 3.500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, Тоёота приус маркийн 13-14 УНО улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан боловч хариуцагч Г.Баас сар бүрийн хүүгийн төлбөрийг төлсөний үндсэн дээр талууд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацааг дахин сунгаагүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК-мас хариуцагч Г.Быг зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргээ зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн үлдэгдэл 2.347.000 төгрөгийг хүү 164.000 төгрөгийн хамт төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөр 2.347.000 төгрөг, зээлийн хүү 164.000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 1.255.500 төгрөг, автомашины торгууль 628.400 төгрөг, нийт 4.394.400 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулахаар шаардсан бол хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6.125.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 500.000 төгрөг, хүү, торгууль 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Х ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Г.Бы өмчлөлийн Тоёота приус маркийн 13-14 УНО улсын дугаартай, NHW200035799 тоот арлын дугаартай, хар хөх өнгийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол тухайн хөрөнгийг захиран зарцуулах замаар шаардлагыг хангахаар тохиролцсон байна.

Энэхүү тохиолдолд нэхэмжлэгч Х ХХК нь фидуцийн гэрээний зүйл болсон өөрийн өмчлөлийн Тоёота приус маркийн 13-14 УНО улсын дугаартай автомашиныг хариуцагч Г.Баас бодитойгоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой бөгөөд хэрэв тийм боломжгүй, тухайн автомашин устаж үгүй болсон, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон бол зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Баас зээлийн гэрээний үүрэгт 3.766.500 төгрөг, автомашины торгууль 628.400 төгрөг, нийт 4.394.400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэлсэлээр ж шийдвэрлэсэн өгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

х ш х ш т х 115 115.2.3, 116, 118 뿿

:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Г.Баас зээлийн гэрээний үүрэгт 3.766.500 төгрөг, автомашины торгууль 628.400 төгрөг, нийт 4.394.400 төгрөг гаргуулахыг .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85.260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР