Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 63

 

 

 

                                                                               

 

 

                 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Л.Содномдорж,

улсын яллагч Г.Батбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг,

шинжээч О.Баатаржав,

шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюушид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 2562 дугаар хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон Зоорийн 4-23 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн СЭ71073179 дугаартай, Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюуш.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын баруун талын автомашины зам дээр иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Би буруутай үйл ажиллагаа болсон. Миний хувьд өөрийгөө өмөөрөх зүйл алга байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр хэргийн талаар ээж ярьж хэлсэн. Хохирогч миний төрсөн аав байгаа. Төрсөн эцгээ алдсан тул маш гомдолтой байна. Шүүгдэгч анхны өгсөн мэдүүлгээсээ буцаж байна. Цагдаагийн газар Цэнд-Аюуш заамдсан, юу хийснээ тодорхой мэдүүлж байсан. Яагаад ингэж гуйвуулж ярьж байгааг ойлгохгүй байна. Цэнд-Аюуш эхэндээ мэдрэл хүн шиг яриад, сүүлдээ асуугаад байхаар зүгээр хариулж байна. Хавтаст хэрэгт авагдсан зурагнууд дутуу харагдаж байна. Бичлэгийг үзэхэд энэ хүн манай аавыг заамдахад манай аав зогсоо байдалтай ухаан алдаад унасан харагдсан. Дараа нь дахин ирээд цээж рүү нь 2-оос 3 удаа цохисон байсан. Энэ хүн болсон асуудлын талаар тодорхой хэлж мэдүүлж байсан. Энэ хүн ажлын байран дээрээ архи уусан. Энэ хүнийг ажиллуулж байсан “Хан талст” компанид хариуцлага тооцож өгнө үү. Бичлэгийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчид бүрэн үзүүлж өгнө үү. Болсон байдлыг мэдэхгүй юм шиг зүйл яриад байна. Маш их гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлыг гаргаж өгнө үү. Нийт 14.000.000 төгрөгийн зардал гарсан. Өмнө нь шүүхээс 16-аас 17 жилийн хорих ял оногдуулж байсан. Ялын хэмжээг нь нэмж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед ээж Ичинхорлоо над руу утасдаад аав чинь ГССҮТ-д хүргэгдэж очсон байна гэж хэлсэн. Тэгээд би 17 цаг 30 минутанд ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт очиход ухаангүй байдалтай яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нь хэлж байсан. 21 цагийн үед тархины хагалгаанд орж 22 цаг 20 минутын үед гарч ирээд дахин сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Оюунтөгс гэдэг эмч хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирээд тархинд нь маш их цус хурсан байна, хурсан цусыг нь авахад цаана нь хэд хэдэн судас хагарсан, тархи нь гоожилттой, тархины суурь яс гэмтсэн байна, сэрэх магадлал 3% байгаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт буюу ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай хэвтэж эмчлүүлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 08 -ны өдөр 12 цаг 40 минутанд нас барсан. 1953 оны 05 дугаар сарын 17-нд Улаанбаатарт төрсөн. НАХЯамны 3 дугаар газар, одоогоор Төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаад 2000 онд тэтгэвэрт гарсан. 13 дугаар хороолол Бөхийн өргөөний урд талд 13 дугаар байранд эхнэр Ичинхорлоогийн хамт амьдардаг байсан. Сүүлийн үед ямар нэг ажил төрөл эрхлээгүй гэр зуур байдаг байсан. Таньдаг хүндээ их тусархуу зантай, бага зэрэг архи уудаг байсан. Баянзүрх захаар хүнсээ цуглуулах зэргээр байнга явж байдаг. Хүнээс ямар нэг байдлаар юм гуйхгүй, харин хүнд байгаа зүйлээ өгч байдаг. Би өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-нд гэрт нь очиж хамгийн сүүлд уулзсан. Зүгээр энгийн байдалтай гэртээ хивсээ янзлаад байж байсан. Тэр өдөр 12 цагийн үед ээжтэй утсаар яриад хаана байна, хэзээ ирэх юм гээд ойр зуурын юм ярьсан байсан, тэгэхдээ бага зэрэг архи уусан юм шиг байсан гэж байсан. Яг тэнд юу хийж явсан талаар нь мэдэхгүй байна. 12 цагаас хойш яриагүй байж байгаад цагдаагаас ээж рүү залгасан гэж байсан. Ш.Цэнд-Аюуш гэх хүнийг би огт танихгүй, манай аавтай ямар холбоотой гэдэг талаар нь мэдэхгүй байна. Баянзүрх захаар би явж асуухад байнга архи уугаад явж байдаг, дээрэлхэж болохоор хүн байвал дээрэлхэх гээд байдаг гэж хүмүүс ярьж байсан. Ямар нэг өвчин байгаагүй, ямар нэг шинэ гэмтэл бэртэл байгаагүй, хэдэн жилийн өмнө хөлөө хугалж байсан. Тэр нь одоо эдгэрсэн байгаа. Их гомдолтой байна. Хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 33-34 дугаар тал/

 

Гэрч Ж.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Тэр өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна. Баянзүрх захын ертөнцийн зүгээр баруун талд би гадаа хувцас зараад зогсож байхад Мед эмнэлгийн үүдэнд нэг согтуу цэнхэр халаадтай, бугуйндаа мах эвдэхэд хэрэглэдэг юм шиг цагаан ханцуйвч маягийн зүйл хийсэн эрэгтэй хүн согтуу байдалтай урдаас “ална даа пиздаануудаа” гэж орилоод гараад ирсэн. Замдаа нэг эрэгтэйтэй таараад бариад нөгөө эрэгтэй нь тавиулаад цааш яваад өгөхөд дахин өөр нэг өөдөөс нь явж байсан буурал толгойтой хөгшин хүнийг барьж аваад хувцасны захаар нь зөрүүлж хоолойг нь урдаас нь боож байсан, тэр хөгшин хүн нь эсэргүүцэж чадахгүй байсан. Тэр хөгшин хүнийг нилээн боож байгаад нэг өөрийнхөө дээгүүр давуулаад шидэхэд буурал толгойтой хүн нь дагзаараа зам дээр унасан. Амнаас нь цус ихээр гараад байсан. Би тэр хүнийг унахаар нь замын баруун талаас хараад байж байсан, би цагдаа дуудаад та нар түргэн дуудчих гэж хэлсэн. Тэр хүн нь Баянзүрх зах дээр мах дээр ажилладаг юм шиг байсан, хүмүүс махан дээр гүрүүшиг хийгээд юм зөөгөөд яваад байдаг сэтгэцийн өвчтөй хүн гэж ярьж байсан, цэнхэр өнгийн өмсдөг халаад, цагаан ханцуйвч хийсэн, ойролцоогоор 40 гаран насны эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг нь би харвал танина, тэнд байдаг хүмүүс нэрийг нь Аюуш, билүү Адъяа гэдэг гэж байсан. Тэр хүн зүгээр гудмаар хойд зүгээс урд зүг рүү замаараа алхаж явсан хүн байсан. Тэнд байдаг хүмүүс тэр буурал хүнийг тэр хавиар архи уугаад яваад байдаг Аюуш гэдэг хүнийг зодсон байж магадгүй гэж ярьж байсан. Тэр хүнийг унагаасны дараа хэсэг амьсгалахгүй байж байгаад амьсгалахад амнаас нь цус гараад байсан. 103 иртэл тэр хүн хэвтэж байсан. Нилээн согтуу байсан тэр хүнийг эмнэлэг аваад явсаны дараа зүгээр болчихсон явж байсан, эрүүл болсон байсан, тэр нь ойролцоогоор 30 минутын дотор. Буурал толгойтой хүн эрүүл согтуу байсан эсэхийг нь мэдэхгүй зүгээр алхаж байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 35-36 дугаар тал/

 

Гэрч Н.Номундарийн мөрдөн байцаалтад өгсөн: "2015 оны 11 дүгээр сарын 03-нд 15 цагийн үед Баянзүрх захын баруун талд нэг хүн нэг өвгөнийг боож унагаагаад ам хамраас нь цус гараад байна гэсэн нэг дуудлага, нөгөө дуудлага нь нэг ухаангүй хэвтэж байна гэсэн хоёр давхардсан дуудлага ирсэн. Намайг очиход ойролцоогоор 50 гаран насны эрэгтэй, хар бараан өнгийн хувцастай, дээш харсан байдалтай, ухаангүй байдалтай байсан, би насилканд хэвтүүлж машиндаа ачаад авч явж байхад их хэмжээний цусаар бөөлжиж эхэлсэн. Би хамгийн ойрын эмнэлэг болох Нэгдүгээр эмнэлэгт орж хүнийхээ биеийн байдлыг тогтворжуулж аваад ГССҮТ-д ойролцоогоор 16 цаг өнгөрөөгөөд очсон. ГССҮТ-д яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэж өгөөд явсан. Дагзандаа язарсан шархтай, шархнаас цус гарсан байсан, ил харагдах өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Нэгдүгээр эмнэлэг дээр очоод хүнээ үнэлэхэд баруун чихнээс нь цус гарсан байсан. 103 хүлээн авсанаас хойш байнга ухаангүй байж байгаад ГССҮТ-д хүргэгдсэн. Шархандаа анхдагч цэгцлэлт хийгээд боолт хийсэн. Дараа нь Нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламжийнхантай нийлж юниверсал чиг тавьж, толгойны гэмтэлтэй байсан болохоор хөдөлгөөнгүй байлгах зорилгоор тавьсан. Тээвэрлэлтийн бүх явцад дуслаа хийж явж байсан, уян зүүгээ тавьсан байсан. Мөн тээвэрлэх хугацаанд монитор ажиллуулж амин үзүүлэлтүүдээ хянаж явсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 37-38 дугаар тал/

 

Гэрч С.Сүхээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна, үдээс хойш Баянзүрх захын баруун талд миний самар зардаг газрын ойролцоо буюу “Мультмед” эмнэлгийн шатны хажууд Аюуш гэж дууддаг мах зөөдөг хүн, нэг өвгөнтэй энгэрнээс нь зуурсан байдалтай чанга чанга яриад байсан, нэг их удалгүй нөгөө өвгөн нь машины зам дээр дээш харсан байдалтай унасан байсан. Аюуш ХААЯамны чиг яваад буцаж Баянзүрх зах руугаа орж байсан. Тэр хоёр хоорондоо юу ярьсан гэдгийг сонсож чадаагүй чанга дуугарч байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 39 дүгээр тал/

 

Гэрч О.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “1953  оны  06 дугаар сарын 03-нд Улаанбаатарт төрсөн, аав нь Өвөрхангай аймгийн харъяат хүн байдаг. Толгойтын 10 жилийн сургуульд сурч байгаад Налайх дүүрэгт цахилгаанчины тмсэд очиж суралцаж, цэрэгт Дорнод аймгийн Матад суманд алба хааж ирээд Нийгмийг аюулаас хамгаалах яаманд 3 дугаар хэлтэст Засгийн газрын ордны буюу одоогийн төрийн тусгай хамгаалалтын газарт ажилд орж, өөр ямар нэг ажил солилгүй тэндээ ажиллаж байгаад, хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2000 оны үед тэтгэвэрт гарсан. Хувиараа гэрээт хамгаалалтын газруудаар хэдэн сараар ажил хийж байгаад ирдэг байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг ажил хийж байгаагүй, гэртээ байдаг байсан. Хүнсээ цуглуулах зорилгоор Баянзүрх захаар явдаг байсан, гэр ойрхон болохоор. Талийгаач их өрөвч зантай ядарсан хүн байвал мөнгө төгрөг өгч байдаг, архи хааяа уудаг ч хаа хамаагүй хүмүүстэй нийлж нэг их уудаггүй. Хааяа бага ууж орж ирээд байж байгаад архи нь гарчихдаг. Гэр орондоо ямар нэг байдлаар хүний өөдөөс хэгжүүрхээд байдаггүй, зүгээр байдаг. Би оюутны байгууллагад үйлчлэгч хийдэг тул ажилдаа 2015 оны 11 дүгээр сарын 03-нд 08 цаг гээд гарч явахад, гэртээ байж байсан. Намайг ажилтай байхад тарахын алдад буюу 13 цагийн үед залгадаг тэр өдөр 16 цагийн үед талийгаачийн утаснаас над руу ГССҮТ-н цагдаагаас ярьж байна та яаралтай манай дээр ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Бид хоёр өглөө босоод цайгаа хамт уучихаад талийгаач гэртээ үлдсэн би гараад явсан, ямар нэг тийш явах талаар огт яриагүй.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 42-43 дугаар тал/

Гэрч Ш.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “1989 онд Хэнтий аймгийн төвийн нэгдүгээр арван жилийг төгссөн. 1996 онд аав нас барсанаас хойш ээж, дүү нарын хамт аавын маллаж байсан малыг маллаж амьдарч байсан. 2001 оны үед Улаанбаатарт нүүж ирээд Баянзүрхийн Ногоон Зооринд амьдарч байгаад 2010 онд ээж нас барж, дүү тусдаа гарахад ганцаараа үлдсэн. Багаасаа эрхэлж өссөн, эхнэр огт авч байгаагүй. Ээжийг нас барсанаас хойш дүү Дорждаваагийн нөхөр Ишдоржид зодуулаад толгойдоо гэмтэл аваад эмнэлэгт хэвтсэн гэж сонссон, тэр үед би хажууд нь байгаагүй. Энэ талаар сонссон. Дараа нь хэдэн онд билээ 2013 онд байх ГССҮТ-ээс дүү чинь хүргэгдэж ирсэн байна гэж хэлээд би очиход машинд шүргүүлсэн гэж байсан, түүнээс хойш учир нь ойлгогдохгүй юм яриад байдаг болсон. Бид нар тусдаа амьдардаг, байнга хамт байгаад байдаггүй болохоор хааяа нэг орж гарч байдаг. Үзэгдэхгүй болохоор нь хааяа Баянзүрх зах дээр очиж уулздаг. Баянзүрх зах дээр хүний мах шөлийг зөөж өгөөд хэдэн төгрөг авдаг юм шиг байсан, өглөө гараад Баянзүрх зах дээр очоод орой явдаг байсан. Шар хадны эмнэлэгт хэд хоног хэвтсэн гэж сонсогдож байсан. Бид нарын үгэнд орохгүй юм аа авч шидээд, эмнэлэгт хэвт гэхэд үгүй хэвтдэггүй байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 46-47 дугаар тал/

 

Гэрч Г.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр би Баянзүрх захаас гарч ирэхэд Баянзүрх захын баруун талд байрлах явган хүний зам дээр нэг эмнэлгийн гадна нэг эрэгтэй унасан байдалтай байсан. Унагаасан гэх хүн нь дээш явж байсан, хүмүүс наад хашгираад явж байгаа хүн чинь наад настай хүнийг чинь чи муу юу вэ гэж хэлээд боож аваад унагаасан гэж хэлж байсан. Тэр унасан эрэгтэйг олон хүн тойроод зогссон байсан. Би хажууд нь байрлах эмнэлэг рүү ороод эмчийг нь дуудах гэж оролдоход үүдэнд сувилагч юм уу асрагч гэмээр эмэгтэй байсан. Манай эмч гарч ирэхгүй байна, би хэлсэн гэж байсан, би гараад 102 утас руу залгаж цагдаа дуудсан. 102 руу яриад дуусаж байхад эмч нь гарч ирээд тэр хүнийг үзээгүй хажууд нь зогсож байхад 103-ын машин удалгүй ирээд аваад явсан. Унагаасан эрэгтэй хүн буцаад хашгираад хойд зүгээс ирж Баянзүрх зах руу орсон байх гэж бодож байна. Хүмүүс нөгөө хүн чинь энд байна шүү дээ гэж хэлэхэд яах гээд байгаа юм бэ, пиздаануудаа гээд орилоод байсан. Тэр хүн согтуу юм шиг санагдсан, яг согтуу байсан эсэхийг нь ойртож үзээгүй болохоор мэдэхгүй, гаргаж байгаа араншинг нь харахад согтуу юм шиг харагдсан. Тэр хүн хоёр гараа алдлаад ямар нэг үг хэлж биш зүгээр хашгираад яваад байсан. Хүмүүс галзуу, мэдрэл муутай, мах дээр туслах хийгээд явж байдаг гэж ярьж байсан. Хараагүй, уначихсан байхад нь хараад тусламж дуудсан. Тэр хүн уначихаад амьсгаадаад гэдэс нь хөдлөөд амнаас нь цус гарсан байдалтай байсан. Ямар нэг тусламж үзүүлээгүй, хажууд нь байж байхад 103-н эмч ирсэн. Тэгээд аваад явчихсан. Тэдгээр хүмүүсийг огт танихгүй, тэр унасан хүнд туслах гээд зогсож байсан, надаас өмнө нэг хар хромтой савхин куртиктэй нүдний шилтэй залуу эмнэлэг рүү орж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 52-53 дугаар тал/

 

           Гэрч Б.Заграагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баянзүрх зах дээр 19 жил мах зарж байна. Цэнд-Аюуш 5 жилийн өмнө Баянзүрх зах дээр ирсэн, грушикийн ажил хийдэг байсан. Ганц удаа ч хариуцлага алдаж мах дутааж байгаагүй, их хариуцлагатай байдаг.  Хүний үгнээс огт гардаггүй хүн байсан. Өглөө бид нартай цуг 8.30 минутад ирээд орой тарахад 20 цагт хамт буудаг. …Архи уухаараа яриа нь бага зэрэг ихсэж ганцаараа яриад байдаг, өглөгч болчихдог. Зан байдлын хувьд их дөлгөөн байдаг.” гэх мэдүүлэг,

          /2хх-ийн 63 дугаар тал/

 

            Гэрч Н.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Ш.Цэнд-Аюуш нь 4 дүгээр ангиас 8 дугаар анги хүртэл нэг ангид хамт сурч байсан. …Хичээлдээ гайгүй байсан, олон нийтийн ажилд их ирдэг байсан. Сайн ч оролцдог байсан. …Ер нь нэг их уурлаж байгаагүй, уурласан ч тэр дороо зүгээр болчихсон инээгээд байж байдаг байсан.” гэх мэдүүлэг,

           /2хх-ийн 60 дугаар тал/

 

           Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015.11.19-ний өдрийн 1965 дугаар:

            “1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдалт, тархины эдийн няцрал, эд доторхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хуйхны цус хуралт, дагзны няцрал шарх, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

            3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

          4. Талийгаачид ямар нэгэн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

          5. Талийгаач нь АВ/IV/ бүлгийн харьяаллын цустай болно.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 59-61 дүгээр тал/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.01.04-ний өдрийн 1143 дугаар:

          “1. Ш.Цэнд-Аюуш нь хэрэг үйлдэх үедээ "Бие хүний органик эмгэг" сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан байна. Болсон хэргийн талаар зөв тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай байна.

          2. Ш.Цэнд-Аюуш нь СЭМҮТ-н хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин 2009 онд СЭМҮТ-д 10 хоног хэвтэн эмчлэгдсэн гэх мэдээлэл байвч өвчний түүх олдохгүй байна. Ш.Цэнд-Аюуш нь цаашид сэтгэцийн эмчийн идэвхитэй хяналтанд байх шаардлагагүй байна.

          3. Ш.Цэнд-Аюуш нь одоо “Бие хүний органик эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна.

          4. Ш.Цэнд-Аюуш нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,

          /1хх-ийн 63-64 дүгээр тал/

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.12.09-ний өдрийн 1157 дугаар:

          “1. ¹1143 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэг үндэслэлтэй байна. Ш.Цэнд-Аюуш нь 2007 оны 09 дүгээр сарын 09-нөөс 22-ныг хүртэл “F 25.0 Шизоаффектив эмгэг” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн гэх архивын лавлагааг /дугаар 66391/ 2016 оны 03 дугаар сарын 17-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулж авсан байна. Гэтэл ¹1143 дугаартай дүгнэлт 2016 оны 01 дүгээр сарын 04-нд гарсан байх тул 2 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 17-нд дээрхи архивын лавлагааг авсан учир ¹1143 дугаартай дүгнэлтэнд нөлөөлсөн эсэхийг манай комисс тогтоох боломжгүй байна.

            2. Ш.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Бие хүний органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Уг эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Ш.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан байна. Ш.Цэнд-Аюуш нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах мэдүүлэг өгөх чадвартай байна.

            3. Ш.Цэнд-Аюуш нь 2007 оны 09 дүгээр сарын 09-нөөс 22-ныг хүртэл Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэх архивын лавлагаа байгаа боловч сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Ш.Цэнд-Аюуш нь харъяа дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай.

            4. Ш.Цэнд-Аюуш нь одоо “Бие хүний органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

            5. Ш.Цэнд-Аюуш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт,

            /2хх-ийн 42-48 дугаар тал/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 13 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 14-15 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,

/1хх-ийн 32 дугаар тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/1хх-ийн 22 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 23-31 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/1хх-ийн 100 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 101 дүгээр тал/

 

Хохирлын баримтууд /1хх-ийн 121-128 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын баруун талын автомашины зам дагуу явж байсан иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр, шалтаг шалтгаангүйгээр энгэрээс нь заамдан авч, хөлийг ташиж, түлхэснээс ар дагзаар нь газар унагаж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цэнд-Аюушийн өгсөн “Би буруутай үйл ажиллагаа болсон. Миний хувьд өөрийгөө өмөөрөх зүйл алга байна” гэх мэдүүлэг,

мөн мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед ээж Ичинхорлоо над руу утасдаад аав чинь ГССҮТ-д хүргэгдэж очсон байна гэж хэлсэн. Тэгээд би 17 цаг 30 минутанд ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт очиход ухаангүй байдалтай яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нь хэлж байсан. 21 цагийн үед тархины хагалгаанд орж 22 цаг 20 минутын үед гарч ирээд дахин сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. ... Хагалгаанаас гарч ирээд тархинд нь маш их цус хурсан байна, хурсан цусыг нь авахад цаана нь хэд хэдэн судас хагарсан, тархи нь гоожилттой, тархины суурь яс гэмтсэн байна, сэрэх магадлал 3% байгаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт буюу ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай хэвтэж эмчлүүлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 08 -ны өдөр 12 цаг 40 минутанд нас барсан. ...Ш.Цэнд-Аюуш гэх хүнийг би огт танихгүй, манай аавтай ямар холбоотой гэдэг талаар нь мэдэхгүй байна. Баянзүрх захаар би явж асуухад байнга архи уугаад явж байдаг, дээрэлхэж болохоор хүн байвал дээрэлхэх гээд байдаг гэж хүмүүс ярьж байсан. ...Ямар нэг өвчин байгаагүй, ямар нэг шинэ гэмтэл бэртэл байгаагүй, хэдэн жилийн өмнө хөлөө хугалж байсан. Тэр нь одоо эдгэрсэн байгаа. Их гомдолтой байна. Хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34/,

гэрч Ж.Энхтуяагийн өгсөн “Тэр өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна. Баянзүрх захын ертөнцийн зүгээр баруун талд би гадаа хувцас зараад зогсож байхад Мед эмнэлгийн үүдэнд нэг согтуу цэнхэр халаадтай, бугуйндаа мах эвдэхэд хэрэглэдэг юм шиг цагаан ханцуйвч маягийн зүйл хийсэн эрэгтэй хүн согтуу байдалтай урдаас “ална даа пиздаануудаа” гэж орилоод гараад ирсэн. Замдаа нэг эрэгтэйтэй таараад бариад нөгөө эрэгтэй нь тавиулаад цааш яваад өгөхөд дахин өөр нэг өөдөөс нь явж байсан буурал толгойтой хөгшин хүнийг барьж аваад хувцасны захаар нь зөрүүлж хоолойг нь урдаас нь боож байсан, тэр хөгшин хүн нь эсэргүүцэж чадахгүй байсан. Тэр хөгшин хүнийг нилээн боож байгаад нэг өөрийнхөө дээгүүр давуулаад шидэхэд буурал толгойтой хүн нь дагзаараа зам дээр унасан. Амнаас нь цус ихээр гараад байсан. Би тэр хүнийг унахаар нь замын баруун талаас хараад байж байсан, би цагдаа дуудаад та нар түргэн дуудчих гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-35-36/,

гэрч Н.Номундарийн өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 03-нд 15 цагийн үед Баянзүрх захын баруун талд нэг хүн нэг өвгөнийг боож унагаагаад ам хамраас нь цус гараад байна гэсэн нэг дуудлага, нөгөө дуудлага нь нэг ухаангүй хэвтэж байна гэсэн хоёр давхардсан дуудлага ирсэн. Намайг очиход ойролцоогоор 50 гаран насны эрэгтэй, хар бараан өнгийн хувцастай, дээш харсан байдалтай, ухаангүй байдалтай байсан, би насилканд хэвтүүлж машиндаа ачаад авч явж байхад их хэмжээний цусаар бөөлжиж эхэлсэн. Би хамгийн ойрын эмнэлэг болох Нэгдүгээр эмнэлэгт орж хүнийхээ биеийн байдлыг тогтворжуулж аваад ГССҮТ-д ойролцоогоор 16 цаг өнгөрөөгөөд очсон. ГССҮТ-д яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэж өгөөд явсан. Дагзандаа язарсан шархтай, шархнаас цус гарсан байсан, ил харагдах өөр ямар нэг гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-37-38/,

гэрч С.Сүхээгийн өгсөн “Тэр өдөр хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна, үдээс хойш Баянзүрх захын баруун талд миний самар зардаг газрын ойролцоо буюу “Мультмед” эмнэлгийн шатны хажууд Аюуш гэж дууддаг мах зөөдөг хүн, нэг өвгөнтэй энгэрнээс нь зуурсан байдалтай чанга чанга яриад байсан, нэг их удалгүй нөгөө өвгөн нь машины зам дээр дээш харсан байдалтай унасан байсан. Аюуш ХААЯамны чиг яваад буцаж Баянзүрх зах руугаа орж байсан. Тэр хоёр хоорондоо юу ярьсан гэдгийг сонсож чадаагүй чанга дуугарч байсан.” гэх мэдүүлэг /1хх-3/,

гэрч О.Ичинхорлоогийн өгсөн “…Би оюутны байгууллагад үйлчлэгч хийдэг тул ажилдаа 2015 оны 11 дүгээр сарын 03-нд 08 цаг гээд гарч явахад, гэртээ байж байсан. Намайг ажилтай байхад тарахын алдад буюу 13 цагийн үед залгадаг, тэр өдөр 16 цагийн үед талийгаачийн утаснаас над руу ГССҮТ-н цагдаагаас ярьж байна та яаралтай манай дээр ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Бид хоёр өглөө босоод цайгаа хамт уучихаад талийгаач гэртээ үлдсэн, би гараад явсан, ямар нэг тийш явах талаар огт яриагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар тал/,

гэрч Г.Өлзийбаярын өгсөн “Тэр өдөр би Баянзүрх захаас гарч ирэхэд Баянзүрх захын баруун талд байрлах явган хүний зам дээр нэг эмнэлгийн гадна нэг эрэгтэй унасан байдалтай байсан. Унагаасан гэх хүн нь дээш явж байсан, хүмүүс наад хашгираад явж байгаа хүн чинь наад настай хүнийг чинь чи муу юу вэ гэж хэлээд боож аваад унагаасан гэж хэлж байсан. Тэр унасан эрэгтэйг олон хүн тойроод зогссон байсан. Би хажууд нь байрлах эмнэлэг рүү ороод эмчийг нь дуудах гэж оролдоход үүдэнд сувилагч юм уу асрагч гэмээр эмэгтэй байсан. Манай эмч гарч ирэхгүй байна, би хэлсэн гэж байсан, би гараад 102 утас руу залгаж цагдаа дуудсан. 102 руу яриад дуусаж байхад эмч нь гарч ирээд тэр хүнийг үзээгүй хажууд нь зогсож байхад 103-ын машин удалгүй ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /1хх-52-53/-үүд,

           хавтаст хэрэгт цугларсан Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015.11.19-ний өдрийн 1965 дугаар “1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдалт, тархины эдийн няцрал, эд доторхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хуйхны цус хуралт, дагзны няцрал шарх, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид ямар нэгэн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь АВ/IV/ бүлгийн харьяаллын цустай болно” гэх дүгнэлт /1хх-59-61/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.01.04-ний өдрийн 1143 дугаар “1. Ш.Цэнд-Аюуш нь хэрэг үйлдэх үедээ "Бие хүний органик эмгэг" сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох, чадвартай байсан байна. Болсон хэргийн талаар зөв тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. Ш.Цэнд-Аюуш нь СЭМҮТ-н хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин 2009 онд СЭМҮТ-д 10 хоног хэвтэн эмчлэгдсэн гэх мэдээлэл байвч өвчний түүх олдохгүй байна. Ш.Цэнд-Аюуш нь цаашид сэтгэцийн эмчийн идэвхитэй хяналтанд байх шаардлагагүй байна. 3. Ш.Цэнд-Аюуш нь одоо “Бие хүний органик эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. 4. Ш.Цэнд-Аюуш нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1хх-63-64/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.12.09-ний өдрийн 1157 дугаар “1. ¹1143 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэг үндэслэлтэй байна. Ш.Цэнд-Аюуш нь 2007 оны 09 дүгээр сарын 09-нөөс 22-ныг хүртэл “F 25.0 Шизоаффектив эмгэг” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн гэх архивын лавлагааг /дугаар 66391/ 2016 оны 03 дугаар сарын 17-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулж авсан байна. Гэтэл ¹1143 дугаартай дүгнэлт 2016 оны 01 дүгээр сарын 04-нд гарсан байх тул 2 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 17-нд дээрхи архивын лавлагааг авсан учир ¹1143 дугаартай дүгнэлтэнд нөлөөлсөн эсэхийг манай комисс тогтоох боломжгүй байна. 2. Ш.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Бие хүний органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Уг эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Ш.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан байна. Ш.Цэнд-Аюуш нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Ш.Цэнд-Аюуш нь 2007 оны 09 дүгээр сарын 09-нөөс 22-ныг хүртэл Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэх архивын лавлагаа байгаа боловч сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Ш.Цэнд-Аюуш нь харъяа дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай. 4. Ш.Цэнд-Аюуш нь одоо “Бие хүний органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. 5. Ш.Цэнд-Аюуш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /2хх 42-48/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-15/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-32/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-22/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийг хүнийг санаатай алах гэмт хэргийг  танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюушид холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Цэнд-Аюушид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч М.Цэнд-Аюушид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Ганзориг нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр гэм хорын хохиролд нийт 14.000.000 төгрөг нэхэмжилсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэм хорын хохиролд 11.013.500 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Цэнд-Аюушаас гэм хорын хохирол 11.013.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Цэнд-Аюушийн урьд цагдан хоригдсон 439 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Жулиа төв” гэсэн бичигтэй 1 ширхэг цагаан өнгийн Сидиг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюушийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушид 20 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушид оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушийн урьд цагдан хоригдсон 439 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушаас нийт 11.013.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригт олгосугай

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Жулиа төв” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг СиДи-г хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Цэнд-Аюушид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Цэнд-Аюушид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ОДОНТУУЛ

 

ШҮҮГЧИД                                                    С.ӨСӨХБАЯР

                                               

                                                                                    Т.ШИНЭБАЯР

 

 

                                                     

 

                                             

  

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг, 

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, 

шүүгдэгч М.Энхтуяа, Д.Баярмаа, М.Болдбаатар, Д.Лүндэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Уртнасан овогт Мижирийн Энхтуяа, Самбээсийн хошуу овогт Дагвасамбуугийн Баярмаа нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Мажигийн Болдбаатар, Мэргэн овогт Дарьсүрэнгийн Лүндэгсүрэн нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1085  дугаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Уртнасан овогт Мижирийн Энхтуяа, 1968 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, протезист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 25-1543 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  регистрийн ЦА68091862 дугаартай,

2. Монгол улсын иргэн, Боржигин овогт Мажигийн Болдбаатар, 1965 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22  тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  регистрийн ЧН65030915 дугаартай,

3. Монгол улсын иргэн, Самбээсийн хошуу овогт Дагвасамбуугийн Баярмаа, 1965 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, 4 хүүхэд, зээ, хүргэний хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 17-15 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ХД65091101 дугаартай,

4. Монгол улсын иргэн, Мэргэн овогт Дарьсүрэнгийн Лүндэгсүрэн, 1962 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, будагчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 05 дугаар хороо, Яармагийн 7-183 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ШГ62021511 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч М.Энхтуяа нь Д.Баярмаатай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22 тоотод оршин суух иргэн М.Болдбаатарын гэрээс 7.62х54Rмм киргиз “60, 78” гэсэн тоотой байлдааны 18 ширхэг сумыг “Тоёота Чейзер” маркийн 99-09 УБЦ улсын дугаартай автомашинаар хууль бусаар авч явсан,

            шүүгдэгч Д.Баярмаа нь М.Энхтуяатай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22 тоотод оршин суух иргэн М.Болдбаатарын гэрээс 7.62х54Rмм киргиз “60, 78” гэсэн тоотой байлдааны 18 ширхэг сумыг “Тоёота Чейзер” маркийн 99-09 УБЦ улсын дугаартай автомашинаар хууль бусаар авч явсан,

            шүүгдэгч М.Болдбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22 тоот хашаанд байрлах байшиндаа 14 хайрцаг сум буюу 7.62х39мм хонгионы малгай дээр 12 цагийн чигт “711, 77” гэсэн тоотой байлдааны гэрэлтүүлэгч 280 ширхэг сумыг хадгалсан,

            шүүгдэгч Д.Лүндэгсүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн өргөтгөлийн түрээслэн ажиллуулдаг 49 дүгээр чингэлэгт ПС загварын 7.62х39мм калибртай малгайн хэсэгтээ “60, 75” гэсэн тоотой байлдааны зориулалттай 440 ширхэг сум, 7.62х25мм, 7.63х25мм байлдааны зориулалттай 73 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 07 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Болдбаатар руу залгаад тэднийд 4 битүү хайрцагтай сумыг аваачиж өгсөн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Баярмаатай цуг машинтай Болдбаатарынд очиж 1 хайрцагыг нь буюу 250 ширхэг сумыг аваад Нарантуул зах руу орсон. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би зах руу орж Лүндэгсүрэнгийн контейнерт сум аваачиж тавьсан. Тэр сумыг тухайн өдөртөө буюу 13 цагт буцааж авахаар тавьсан байсан бөгөөд намайг аваачиж тавихад Лүндэгсүрэн контейнертээ байхгүй байсан. Өөр хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 06-ны оройн 24 цагийн үед манай хашаанд 4 битүү хайрцагтай зүйлийг Энхтуяа тавьсан байсан. Би тэрийг дүүгийнхээ багажны сэйфэнд хийсэн юм. Тэгээд маргааш нь буюу 07 дугаар сарын 07-нд манайд эрүүгийн цагдаа нар орж ирээд барьж авсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Энхтуяа бид хоёр хамт Болдбаатарын гэрт очиж тэднийхээс нэг хайрцагтай зүйл авсан нь үнэн. Тэгээд зах дээр ирсэн. Өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Лүндэгсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 11-нд манай контейнерт сум хийснийг нь би мэдээгүй. Намайг байхгүйд сумаа хийсэн байсан. Сүүлд мэдэхэд тэр сумыг Энхтуяа хийсэн гэж сонссон.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Энхтуяагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Би зах дээрээс танихгүй хүнээс сумаа авсан. Би тэр орой такси бариад Болдбаатар дээр очиж сум тавьсан. Би сум зардаг нь үнэн. Түүнээс биш би хилээр оруулж ирсэн зүйл байхгүй. Хилээр хэн оруулж ирснийг мэдэхгүй. Би сумаа өөрөө л зардаг. Хүнээр заруулдаггүй. Би сумаа машинд хадгалдаг. Эсвэл биедээ авч явдаг. Өдөрт арваад хайрцаг сум л зардаг. Би ангийн сум зардаг. …Тийм, дээрх бүх сум минийх. Би нэг хайрцаг сумыг /50 ширхэг/ 38.000 төгрөгөөр аваад 39.000 төгрөгөөр зардаг. Тэгэхээр дээрх сум 30 гаран сая төгрөг болох байх. Би танихгүй хүнээс л авдаг. …Би сумаа биедээ л авч явдаг байсан. Машиндаа хадгалдаг байсан. Тэр орой л Болдбаатарынд л аваачиж тавьсан болохоос өмнө нь тавьдаггүй байсан.” гэх мэдүүлэг,

 /1хх-ийн 138, 139 дүгээр тал/

 

Шүүгдэгч М.Болдбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Өчигдөр орой 23 цаг өнгөрч байхад Энхтуяа над руу утсаар яриад “хэдэн авдар юм тавиадахъя, маргааш нөгөөдрөөс буцаагаад авна” гэж хэлсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Тэгээд 4 хайрцагтай юм авч ирсэн ба манай хашааны үүдэнд тавьчихаад “би яараад байна” гээд явсан. Манай хашаанд олон нохой байдаг юм. Тэгээд манайхаар ороогүй шууд явсан. Тэгээд би 4 хайрцагтай сумыг үүднийхээ сейфэнд хийсэн. Тэгээд өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Энхтуяа манайд ирээд 1 авдарыг нь аваад явсан. Тэгээд 3 авдар нь үлдсэн. Тэгээд байж байхад цагдаа нар орж ирээд үлдсэн 3 авдарыг аваад явсан. Тэр авдар дотор сум байна лээ. Манай гэрээс гарсан сум бол Энхтуяагийнх байгаа юм. …Би ер нь Энхтуяад хэлдэг юм. Наад сумны наймаагаа боль гэж би хэлдэг байсан. Би бол манай гэрт сум хадгалуулахыг зөвшөөрдөггүй байсан. Өнгөрсөн намар буюу 2014 оны 7 билүү 8 сард 1 хайрцагтаа 100 ширхэгтэй 5, 6 хайрцаг үрлэн сум авч  ирсэн ба манай гэрт үүдний таамбарт байдаг багажны сейфэнд хийсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа ирж авсан. Цувуулж авсаар байгаад сүүлийн сумыг 10-аад хоногийн дараа авсан. Тэгэхээр нь би дахиж манай гэрт битгий сум тавиараа, одоо баригдах юм бол чи ял авна, боль гэж хэлж байсан. Үүнээс хойш манайд ирж сум тавиагүй байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 06-ны орой Энхтуяа над руу утсаар яриад “сум тавих газар олдохгүй байна. Чи хоёр хоног гэртээ тавиулчих” гэж хэлсэн. Би сум хадгалсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 143-144, 145, 147, 150-151 дүгээр тал/

 

            Шүүгдэгч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: “Ангийн төрлийн сум зардаг юм. Танихгүй хүмүүс ирээд хямдхан сум зарахаар нь тэрийг нь аваад 10, 20 мянган төгрөгөөр аваад дээр нь 2-3 мянган төгрөг нэмээд л зардаг. Бас Энхтуяагийн сумыг сүүлийн нэг жил зарж өгсөн. Би Энхтуяагийн сумыг зарж өгөөд 1 ширхэг сумнаас 100 төгрөгийг өөртөө авдаг юм. …2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Энхтуяагийн улаан машинтай Зангираа бид гурав Болдбаатарын гэрт нь очиж нэг цаасан хайрцагтай сум авсан юм. Тэр сумыг Нарантуул зах руу зарахаар авч явах гэж байсан юм. Тэгээд цагдаад баригдаад сумаа хураалгасан. Тэгэхэд Энхтуяа машинаа өөрөө бариад явж байсан. Би сум зардаг нь үнэн. Хилээр оруулж ирсэн зүйл байхгүй. Энхтуяа бид хоёр уулзаад Болдбаатарынх руу явсан. Тэндээс Энхтуяагийн хадгалуулсан сумыг авсан. Тэгэхэд Зангираа бас хамт явсан. Энхтуяа бид хоёр Болдбаатарынд ороход ганцаараа сууж байсан юм. Тэгээд Энхтуяа бид хоёр гэрийнх нь үүднээс сейфнээс шуудайнд сумаа хийгээд дамжлаад гарсан. Энхтуяагийн машины багажинд хийгээд зах руу явсан. Тэгээд сумаа машинаас авах гэж байгаад цагдаад баригдсан. …2015 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ны орчим санагдаж байна. Өглөөгүүр багцаагаар 11 цагийн орчим би Нарантуул захын өргөтгөлийн орчимд явж байтал эхнэр, хүүхдүүдээ дагуулсан дунд хэргэм насны 3 залуу “сум авах уу” гэхээр нь “сонирхоё” гэж хэлээд Нарантуул захын урд талд гарахад тэр хүмүүс нэг цагаан машинтай явж байсан. Тухайн цагаан өнгийн машины марк дугаарыг нь харж амжаагүй ээ. Надад сум зарсан нэг нь багцаагаар 50 орчим насны хар өнгийн куртиктэй, хар барзгар царайтай хүн байсан. ...Тэр хүмүүсийн машин дээр сумнуудыг үзэхэд калибр, аканы сумнууд мөн барс гэдэг нэршилтэй сумнууд байсан. Би тухайн хүмүүс дээр ганцаараа очиж уулзсан бөгөөд тэр сумнуудыг авч зарахаар шийдсэн. Тэгээд би тэр хүмүүсээс 1 хайрцаг калибрын сум 30 мянган төгрөгөөр бодож 84 хайрцагыг, барс сум хоёр хайрцаг талтай байсан ба багцаагаар 150 орчим ширхэг байсан барс сумыг 1 ширхэгийг нь 800 төгрөгөөр худалдаж авсан. Ака бууны 560 ширхэг сумыг нэг бүрийг нь 500 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр сумнуудыг аваад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Лүндэгээ гэдэг найзынхаа өргөтгөлийн “ХААН” банкны ард талын хойшоо харсан хулдаас борлуулдаг контейнерт нь оруулж тавьсан. Би Лүндэгээгийн контейнерт сум тавих гэхэд Лүндэгээ уурлаж “юу хийгээд байгаа хүүрнүүд вэ, наадхаа аваарай” гэхэд би “удахгүй авна” гэж хэлээд сумнуудаа үлдээгээд гүйгээд явчихсан. Лүндэгээ контейнерт нь оруулсан зүйлийг сум гэж мэдээгүй байх.” гэх мэдүүлэг,

            /4хх-ийн 190-193 дугаар тал/

           

Шүүгдэгч Д.Лүндэгсүрэнгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Би Нарантуул ОУХТ-д бараа зардаг болоод 10 гаруй жил болж байна. Өнөөдөр цагдаагийнхан очиж сумнууд хурааж авдаг контейнерийг түрээсэлдэг болоод 10 гаруй жид болж байна. Өнөөдөр цагдаагийнхны хурааж авсан сумнууд бол байнгын Нарантуул зах дээр сум зардаг Энхтуяа, Бааяа гэх хойр хүүхний сумнууд юм. …Энхтуяа, Бааяа нар надаас зөвшөөрөл авч сумаа манай контейнарт хадгалах болсон. Энхтуяа нь нөхөр саяхан нас барсан, энэ тэр гээд гуйгаад байхаар нь сумнуудаа өөрийнхөө контейнэрт хадгалуулахыг зөвшөөрсөн юм. 2015 оны 01 дүгээр сараас эхлэж Энхтуяа, Бааяа нар миний контейнэрт сумаа хадгалах болсон. Харин сумны гаднах ногоон лаазыг нь 2015 оны 10 дугаар сарын сүүл үед Энхтуяа зарчихаад надад 30.000 төгрөг л өгсөн. Өөрөөр би тэднээс мөнгө авч байгаагүй. Сумыг зөвшөөрөлгүйгээр хадгалах нь хууль бус гэдгийг би мэднэ.” гэх мэдүүлэг,

            /4хх-ийн 207-208 дугаар тал/

 

Хохирогч Б.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Сүүлийн таван жилийн хугацаанд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээс байлдааны зориулалтай сум алдагдаагүй ээ. Ер нь бол зэвсэгт хүчний түүхэнд сум алдагдаж байсан асуудлууд гарч байсан боловч дандаа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй сум алдагдаж байсан асуудал ерөөсөө гарч байгаагүй ээ, сум алдагдсан байлаа ч гэсэн дандаа эзэн холбогдогч нь тогтоогдож байсан. ...Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний жанжин штаб Тагнуулын ерөнхий газартай хамтраад 2015 онд бүх цэргийн ангиудын галт хэрэглэлийн тооллого, хадгалалт, зарцуулалтанд шалгалт хийхэд сум алдагдаж, дутсан, зориулалтын бусаар зарцуулсан асуудал ерөөсөө гараагүй ээ.” гэх мэдүүлэг,

/4хх-ийн 71 дүгээр тал/

 

Гэрч С.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “Миний санаж байгаагаар 2014 оны үед Баярмаа, Энхтуяа хоёр танай контейнерт энийг тавьчихъя, тэгэх үү гээд хоёулаа сум дамжилж ирээд тавьж байсан юм. Тэр цагаас хойш үе үе Баярмаа, Энхтуяа хоёр сум дамжилж ирээд манай контейнерт тавьдаг болсон. ...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн газраас хураан авсан сумнуудыг Энхтуяа, Баярмаа хоёр миний нөхөр Лүндэгсүрэнг гуйж манай 1 контейнерт хадгалуулсан гэсэн. Энхтуяа, Баярмаа хоёр өргөтгөл орчмоор сум байна, сум байна гээд алхаж явдаг юм. Чухам хэнээс, ямар үнээр ямар сум авдагийг нь би мэдэхгүй байна.“ гэх мэдүүлэг,

/4хх-ийн 72-73 дугаар тал/

Гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “…Байлдааны зориулалтай сумны хошуу ган зүрхэвчтэй, тусгай зориулалтын сумыг хэлнэ. Тусгай зориулалтын гэдэг нь хуяг нэвтлэгч, шатаагч, гэрэлтүүлэгч, ердийн, сургуулийн хоосон /дуу гаргагч/ зэргийг ойлгоно. Харин ан агнуурын сумны хошуу нь ган зүрхэвчгүй тугалган байдаг. Сумны бүтэц гадна талаараа хайлшан бүрхүүлтэй, дотор талаараа тугалган цамцтай байдаг. Яг гол төвд нь ган материалаар хийгдсэн зүрхэвч байдаг юм. Ган зүрхэвч бол зөвхөн байлдааны зориулалттай суманд л байдаг. Харин ан агнуурын сум нь гадна талаараа хайлшан бүрхүүлтэй дотор тал нь цул тугалганаас бүрдсэн байдаг. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа анги нэгтгэлүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа ангиуд, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тахарын алба, Цагдаагийн байгууллага зэрэг газрууд байлдааны зориулалттай сумыг хэрэглэдэг. ...Хувь хүн болон хуулийн этгээд байлдааны зориулалттай сумыг ашиглах, хадгалах, авч явах, борлуулахыг хориглодог. Хэрэв хувь хүн болон хуулийн этгээд хууль бусаар байлдааны зориулалттай сумыг авч явсан, борлуулсан, хадгалсан бол хүлээлгэх хариуцлагыг Монгол Улсын Эрүүгийн хуулинд заагаад өгсөн байгаа.” гэх мэдүүлэг,

/4хх-ийн 82 дугаар тал/

 

Шинжээч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Миний гаргасан ¹5619 дугаартай дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний хээгт “13” гэж шинжилгээнд ирүүлсэн сумыг би ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн гэсэн боловч дүгнэлт хэсэгтээ байлдааны зориулалттай гэжээ. Энэ нь техникийн алдаа болсон байна. Шинжилгээнд 13 гэж дугаарлан ирүүлсэн сум нь ган зүрхэвчгүй байсан бөгөөд ан агнуурын зориулалтын сум байсан. Ган зүрхэвчтэй сумнууд нь байлдааны зориулалттай сумнууд байдаг юм.” гэх мэдүүлэг,

/4хх-ийн 90 дүгээр тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3270 дугаар:

“Шинжилгээнд ирүүлсэн 5.6х15R, 7.62Х39, 7.62Х54R, 7.62Х38 мм-ийн калибрийн нийт 50621 ширхэг сумнууд галт зэвсгийн сум мөн. Харин 8 мм-ийн калибрийн нийт 55 ширхэг сум нь дуу чимээ гаргах, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах үйлчилгээтэй хийн сумнууд.

2. Шинжилгээнд ирүүлсэн 5.6х15R мм-ийн 50002 ширхэг сум нь спорт ан агнуурынх,

- 7.62Х39 мм-ийн 280 ширхэг сум нь байлдааны гэрэлтүүлэгч сум,

- 7.62Х39 мм-ийн 320 ширхэг сум нь ан агнуурынх,

-7.62Х54R мм-ийн 18 ширхэг сум нь байлдааных,

-7.62Х38 мм-ийн 1 ширхэг сум нь байлдааных,

-8 мм-ийн 55 ширхэг хийн сум нь дуу чимээ гаргах, нулимс асгаруулах, амьсгал боогдуулах үйлчилгээтэй. Уг сумнуудаар буудлага үйлдэх боломжтой.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 93 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5619 дугаар:

 “1. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд ажиллагаатай.

2. Шинжилж буй “12” гэж хаягласан сум нь 1975 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, “13” гэж хаягласан сум нь 1978 он ОХУ-д үйлдвэрлэгдсэн. “14”, “24”, “29” гэж тус тус хаягласан 3 ширхэг сум нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн.

“15” гэж хаягласан сум нь 1944 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн.

“16”, “18”, “19”, “20”, “22”, “23” гэж тус тус хаягласан 6 ширхэг сум нь 1945 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн.

“17” гэж хаягласан сум нь 1950 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн.

“21” гэж хаягласан сум нь Герман улсад тус тус үйлдвэрлэгдсэн.

“12” гэж хаягласан сум нь 7.62Х39мм.

“13” гэж хаягласан сум нь 5.6х39мм.

“14” гэж хаягласан сум нь 5.6Х15мм.

“15”, “16”, “17”, “18”, “19”, “20”, “22”, “23”, “24” гэж тус тус хаягласан 9 ширхэг сум нь 7.62х25 мм,

“21” гэж хаягласан сум нь 7.63х25 мм,

“29” гэж хаягласан сум нь 12х70 мм тус тус калибрийн сумны байртай галт зэвсгүүдэд зориулагдсан.

“12”, “13”, “15” “16”, “17”, “18”, “19”, “20”, “21”, “22”, “23”, “24” гэж тус тус хаягласан 12 ширхэг сум нь байлдааны “14”, “29” гэж тус тус хаягласан 2 ширхэг сум нь спорт, сургалт, ан агнуурын тус тус зориулалттай.

Шинжилж буй сумнууд нь үйлдвэрийн хийцийнх.” гэх дүгнэлт,

/4хх-ийн 88 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5618 дугаар:

 “Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг төмөр хайрцаг нь сум хадгалах, тээвэрлэх зориулалттай. “25” гэж дугаарласан хайрцаг нь 1982 онд сумны дарийг үйлдвэрлэсэн сумыг 1983 онд ЗХУ-д /хуучнаар/ үйлдвэрлэсэн. 440 ширхэгийн багтаамжтай, 7.62Х54 мм-ийн байлдааны ган зүрхэвчтэй, хөнгөн сумны төмөр хайрцаг байна. “28” гэж дугаарласан хайрцаг нь 5.6х15R мм-ийн спорт сургалт, ан агнуурын зориулалттай сумны хайрцаг байна.

“26”, “27” гэж дугаарласан хайрцагнууд нь ямар сумны хайрцаг болохыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,

/4хх-ийн 95 дугаар тал/

           

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 670 дугаар:

 “Шинжилгээнд ирүүлсэн сум нь буудлага үйлдэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн сум нь 1992 оноос хойш ОХУ-ны үйлдвэр судалгааны “Азот” фирмд үйлдвэрлэгдсэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн сум нь 16х70мм калибрын сумны байртай буунд зориулагдсан байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн сум нь ан агнуурын зориулалттай байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн сум нь үйлдвэрийн хийцийнх биш байна.” гэх дүгнэлт,

/4хх-ийн 104 дүгээр тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 3-4, 11-12 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 5-10, 13-19, 22-25, 2хх-136-142, 3хх-239-250, 4хх-1-9 дүгээр тал/

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 20-21 дүгээр тал/

 

Үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 26-27 дугаар тал/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл

/1хх-ийн 30-31 дүгээр тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 44-45 дугаар тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл

/1хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл

/1хх-ийн 52-53 дугаар тал/

 

Мөнгө тушаасан баримт,

/1 хх-ийн 55 дугаар тал/

 

Дансны хуулга,

/1 хх-ийн 83-88 дугаар тал/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/1хх-ийн 179/ дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/2хх-ийн 73, 75, 76, 4хх-228 дугаар тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/2хх-ийн 80-95 дугаар тал/

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл,

/2хх-ийн 125-126 дугаар тал/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл,

/2хх-ийн 134-135 дугаар тал/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/3хх-ийн 9, 10, 11  дүгээр тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/3хх-ийн 237-238 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

/4хх-ийн 27-28, 31-32 дугаар тал/

 

Түрээсийн гэрээ,

/4хх-ийн 41-42 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,

/4хх-ийн 68, 69 дүгээр тал/

 

Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот,

/5хх-ийн 193 дугаар тал/

 

Сум хүлээж авсан тухай тэмдэглэл,

/5хх-ийн 194 дүгээр тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/5хх-ийн 195-198 дугаар тал/

 

Сум хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

/5хх-ийн 199-200 дугаар тал/

 

Хураан авах тогтоол,

/5хх-ийн 201 дүгээр тал/

 

Сум болон галт зэвсэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/5хх-ийн 202-204 дүгээр тал/

 

Сум болон галт зэвсгэнд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт,

/5хх-ийн 205-206 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,

/5хх-ийн 207-208 дугаар тал/

Эд мөрийн баримтаар хураагдсан сум, галт зэвсгийн тооцоо,

/5хх-ийн 209 дүгээр тал/

 

Урьд сонсгосон ялыг өөрчилж ял сонсгох тухай тогтоол,

/5хх-ийн 242-249 дүгээр тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

/5хх-ийн 89 дүгээр тал/

 

Эмнэлгийн магадлагаа,

/5хх-ийн 90-126 дугаар тал/

 

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /4хх-ийн 233 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч М.Энхтуяа нь Д.Баярмаатай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22 тоотод оршин суух иргэн М.Болдбаатарын гэрээс 7.62х54Rмм киргиз “60, 78” гэсэн тоотой байлдааны 18 ширхэг сумыг “Тоёота Чейзер” маркийн 99-09 УБЦ улсын дугаартай автомашинаар хууль бусаар авч явсан,

 

            шүүгдэгч Д.Баярмаа нь М.Энхтуяатай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22 тоотод оршин суух иргэн М.Болдбаатарын гэрээс 7.62х54Rмм киргиз “60, 78” гэсэн тоотой байлдааны 18 ширхэг сумыг “Тоёота Чейзер” маркийн 99-09 УБЦ улсын дугаартай автомашинаар хууль бусаар авч явсан,

 

            шүүгдэгч М.Болдбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-22 тоот хашаанд байрлах байшиндаа 14 хайрцаг сум буюу 7.62х39мм хонгионы малгай дээр 12 цагийн чигт “711, 77” гэсэн тоотой байлдааны гэрэлтүүлэгч 280 ширхэг сумыг хадгалсан,

 

шүүгдэгч Д.Лүндэгсүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн өргөтгөлийн түрээслэн ажиллуулдаг 49 дүгээр чингэлэгт ПС загварын 7.62х39мм калибртай малгайн хэсэгтээ “60, 75” гэсэн тоотой байлдааны зориулалттай 440 ширхэг сум, 7.62х25мм, 7.63х25мм байлдааны зориулалттай 73 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхтуяагийн өгсөн “Би 2015 оны 07 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Болдбаатар руу залгаад тэднийд 4 битүү хайрцагтай сумыг аваачиж өгсөн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Баярмаатай цуг машинтай Болдбаатарынд очиж 1 хайрцагыг нь буюу 250 ширхэг сумыг аваад Нарантуул зах руу орсон. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би зах руу орж Лүндэгсүрэнгийн контейнерт сум аваачиж тавьсан.” гэх,

шүүгдэгч М.Болдбаатарын өгсөн “2015 оны 07 дугаар сарын 06-ны оройн 24 цагийн үед манай хашаанд 4 битүү хайрцагтай зүйлийг Энхтуяа тавьсан байсан. Би тэрийг дүүгийнхээ багажны сэйфэнд хийсэн юм.” гэх,

шүүгдэгч Д.Баярмаагийн өгсөн “2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Энхтуяа бид хоёр хамт Болдбаатарын гэрт очиж тэднийхээс нэг хайрцагтай зүйл авсан нь үнэн. Тэгээд зах дээр ирсэн.” гэх,

шүүгдэгч Д.Лүндэгсүрэнгийн өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 11-нд манай контейнерт сум хийснийг нь би мэдээгүй. Намайг байхгүйд сумаа хийсэн байсан.” гэх,

мөрдөн байцаалтад М.Энхтуяагийн яллагдагчаар өгсөн “Би зах дээрээс танихгүй хүнээс сумаа авсан. Би тэр орой такси бариад Болдбаатар дээр очиж сум тавьсан. Би сум зардаг нь үнэн. Хилээр хэн оруулж ирснийг мэдэхгүй. Би сумаа өөрөө л зардаг. Хүнээр заруулдаггүй. Би сумаа машинд хадгалдаг. Эсвэл биедээ авч явдаг. Өдөрт арваад хайрцаг сум л зардаг. Би ангийн сум зардаг. Тэр орой л Болдбаатарынд л аваачиж тавьсан болохоос өмнө нь тавьдаггүй байсан.” гэх /1хх-138, 139/,

М.Болдбаатарын сэжигтэнээр өгсөн “Өчигдөр орой 23 цаг өнгөрч байхад Энхтуяа над руу утсаар яриад “хэдэн авдар юм тавиадахъя, маргааш нөгөөдрөөс буцаагаад авна” гэж хэлсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Тэгээд 4 хайрцагтай юм авч ирсэн ба манай хашааны үүдэнд тавьчихаад “би яараад байна” гээд явсан. …Тэгээд би 4 хайрцагтай сумыг үүднийхээ сейфэнд хийсэн. Тэгээд өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Энхтуяа манайд ирээд 1 авдарыг нь аваад явсан. Тэгээд 3 авдар нь үлдсэн. Тэр авдар дотор сум байна лээ. Манай гэрээс гарсан сум бол Энхтуяагийнх байгаа юм. Би сум хадгалсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч байна.” гэх /1хх-143-144, 145, 147, 150-151/,

Д.Баярмаагийн сэжигтэнээр өгсөн “…Танихгүй хүмүүс ирээд хямдхан сум зарахаар нь тэрийг нь аваад 10, 20 мянган төгрөгөөр аваад дээр нь 2-3 мянган төгрөг нэмээд л зардаг. Бас Энхтуяагийн сумыг сүүлийн нэг жил зарж өгсөн. Би Энхтуяагийн сумыг зарж өгөөд 1 ширхэг сумнаас 100 төгрөгийг өөртөө авдаг юм. …2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Энхтуяагийн улаан машинтай Зангираа бид гурав Болдбаатарын гэрт нь очиж нэг цаасан хайрцагтай сум авсан юм. Тэр сумыг Нарантуул зах руу зарахаар авч явах гэж байсан юм. Тэгээд цагдаад баригдаад сумаа хураалгасан. …Энхтуяагийн машины багажинд хийгээд зах руу явсан. Тэгээд сумаа машинаас авах гэж байгаад цагдаад баригдсан. …Би тэр сумнуудыг аваад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Лүндэгээ гэдэг найзынхаа өргөтгөлийн “ХААН” банкны ард талын хойшоо харсан хулдаас борлуулдаг контейнерт нь оруулж тавьсан. Би Лүндэгээгийн контейнерт сум тавих гэхэд Лүндэгээ уурлаж “юу хийгээд байгаа хүүрнүүд вэ, наадхаа аваарай” гэхэд би “удахгүй авна” гэж хэлээд сумнуудаа үлдээгээд гүйгээд явчихсан. Лүндэгээ контейнерт нь оруулсан зүйлийг сум гэж мэдээгүй байх.” гэх /4хх-190-193/,

            Д.Лүндэгсүрэнгийн яллагдагчаар өгсөн “Би Нарантуул ОУХТ-д бараа зардаг болоод 10 гаруй жил болж байна. Өнөөдөр цагдаагийнхан очиж сумнууд хурааж авдаг контейнерийг түрээсэлдэг болоод 10 гаруй жид болж байна. Өнөөдөр цагдаагийнхны хурааж авсан сумнууд бол байнгын Нарантуул зах дээр сум зардаг Энхтуяа, Бааяа гэх хоёр хүүхний сумнууд юм. …Энхтуяа, Бааяа нар надаас зөвшөөрөл авч сумаа манай контейнерт хадгалах болсон. Энхтуяа нь нөхөр саяхан нас барсан, энэ тэр гээд гуйгаад байхаар нь сумнуудаа өөрийнхөө контейнерт хадгалуулахыг зөвшөөрсөн юм. 2015 оны 01 дүгээр сараас эхлэж Энхтуяа, Бааяа нар миний контейнэрт сумаа хадгалах болсон. Харин сумны гаднах ногоон лаазыг нь 2015 оны 10 дугаар сарын сүүл үед Энхтуяа зарчихаад надад 30.000 төгрөг л өгсөн. Өөрөөр би тэднээс мөнгө авч байгаагүй. Сумыг зөвшөөрөлгүйгээр хадгалах нь хууль бус гэдгийг би мэднэ.” гэх /4хх-207-209/ мэдүүлгүүд,

 

гэрч Б.Ганбатын өгсөн “…Байлдааны зориулалттай сумны хошуу ган зүрхэвчтэй, тусгай зориулалтын сумыг хэлнэ. Тусгай зориулалтын гэдэг нь хуяг нэвтлэгч, шатаагч, гэрэлтүүлэгч, ердийн, сургуулийн хоосон /дуу гаргагч/ зэргийг ойлгоно. Харин ан агнуурын сумны хошуу нь ган зүрхэвчгүй тугалган байдаг. Сумны бүтэц гадна талаараа хайлшан бүрхүүлтэй, дотор талаараа тугалган цамцтай байдаг. Яг гол төвд нь ган материалаар хийгдсэн зүрхэвч байдаг юм. Ган зүрхэвч бол зөвхөн байлдааны зориулалтай суманд л байдаг. Харин ан агнуурын сум нь гадна талаараа хайлшан бүрхүүлтэй дотор тал нь цул тугалганаас бүрдсэн байдаг.” гэх /4хх-82/ мэдүүлгүүд,

 

хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3270 дугаар /1хх-93/,     Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5619 дугаар /4хх-88/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5618 дугаар /4хх-95/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 670 дугаар /4хх-104/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-4, 11-12/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-10, 13-19, 22-25, 2хх-136-142, 3хх-239-250, 4хх-1-9/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-20-21/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-26-27/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-44-45/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-48-49/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2хх-134-135/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-237-238/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /4хх-68, 69/, сум хүлээж авсан тухай тэмдэглэл /5хх-194/, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-195-198/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Уртнасан овогт Мижирийн Энхтуяа, Самбээсийн хошуу овогт Дагвасамбуугийн Баярмаа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Боржигин овогт Мажигийн Болдбаатар, Мэргэн овогт Дарьсүрэнгийн Лүндэгсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

          Иймд шүүгдэгч М.Энхтуяа, Д.Баярмаа нарыг бүлэглэн байлдааны галт хэрэгсэл  хууль бусаар авч явсан, шүүгдэгч М.Болдбаатар, Д.Лүндэгсүрэн нарыг байлдааны галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэд нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Энхтуяад 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

шүүгдэгч Боржигин овогт Мажигийн Болдбаатарт 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 657 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн,

 

шүүгдэгч Самбээсийн хошуу овогт Дагвасамбуугийн Баярмаад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 471 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч М.Энхтуяа, М.Болдбаатар, Д.Баярмаа нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Д.Баярмаа 14, шүүгдэгч М.Энхтуяа 103, шүүгдэгч М.Болдбаатар 44 хоног цагдан хоригдсоныг дурдаж, уг цагдан хоригдсон хоногийг шүүгдэгч нарын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

-ПС загварын 7.62х39мм калибртай малгайн хэсэгтээ “60,75” гэсэн тоотой байлдааны зориулалттай 439 ширхэг сум,

-7.62х25мм байлдааны зориулалттай 63 ширхэг сум,

-7.62х39мм хонгионы малгай дээр 12 цагийн чигт “711,77” гэсэн тоотой байлдааны гэрэлтүүлэгч 252 ширхэг сум,

-7.62х54Rмм киргиз “60,78” гэсэн тоотой байлдааны 13 ширхэг сум,

-4 ширхэг сумны хайрцаг,

-спорт сургалт, ан агнуурын зориулалттай 5,6х15 мм-ийн сум 53339 ширхэг,

-12/70 мм-ийн сум 63 ширхэг,

-5,6х39 мм-ийн сум 1568 ширхэг,

-7.62х39 мм-ийн сум 289 ширхэг,

-хийн бууны сум 43 ширхэг,

-Иж-17 загварын гол төмрийн А05006 дугаартай галт зэвсэг 1 ширхэг зэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлж,

Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож “Тоёота Чейзер” маркийн 99-09 УБЦ улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигч Г.Алтанхуягт, мөн Д.Баярмаагийн эзэмшлийн Е1406474 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Д.Баярмаад,

мөн Цагдаагийн Ерөнхий Газрын Төрийн сангийн 900012405 дугаар дансанд байгаа 2.834.000 төгрөгийг хууль ёсны эзэмшигч М.Энхтуяад тус тус буцаан олгож,

энэ хэрэгт хавсаргагдан ирсэн маш нууцын зэрэглэлтэй 1 хавтас 21 хуудас материалыг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Уртнасан овогт Мижирийн Энхтуяа, Самбээсийн хошуу овогт Дагвасамбуугийн Баярмаа нарыг бүлэглэн байлдааны галт хэрэгсэл  хууль бусаар авч явсан, Боржигин овогт Мажигийн Болдбаатар, Мэргэн овогт Дарьсүрэнгийн Лүндэгсүрэн нарыг байлдааны галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар М.Энхтуяа, Д.Баярмаа нарт тус бүр 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар М.Болдбаатарт  3 жил 6 сар хорих ял, Д.Лүндэгсүрэнд 3 жил 01 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан М.Энхтуяа, Д.Баярмаа  нарт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, М.Болдбаатарт оногдуулсан 3 жил 6 сар, Д.Лүндэгсүрэнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн -ПС загварын 7.62х39мм калибртай малгайн хэсэгтээ “60,75” гэсэн тоотой байлдааны зориулалттай 439 ширхэг сум,

-7.62х25мм байлдааны зориулалттай 63 ширхэг сум,

-7.62х39мм хонгионы малгай дээр 12 цагийн чигт “711,77” гэсэн тоотой байлдааны гэрэлтүүлэгч 252 ширхэг сум,

-7.62х54Rмм киргиз “60,78” гэсэн тоотой байлдааны 13 ширхэг сум,

-4 ширхэг сумны хайрцаг,

-спорт сургалт, ан агнуурын зориулалттай 5,6х15 мм-ийн сум 53339 ширхэг,

-12/70 мм-ийн сум 63 ширхэг,

-5,6х39 мм-ийн сум 1568 ширхэг,

-7.62х39 мм-ийн сум 289 ширхэг,

-хийн бууны сум 43 ширхэг,

-Иж-17 загварын гол төмрийн А05006 дугаартай галт зэвсэг 1 ширхэг зэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлж,

Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож “Тоёота Чейзер” маркийн 99-09 УБЦ улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигч Г.Алтанхуягт, мөн Д.Баярмаагийн эзэмшлийн Е1406474 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Д.Баярмаад,

мөн Цагдаагийн Ерөнхий Газрын Төрийн сангийн 900012405 дугаар дансанд байгаа 2.834.000 төгрөгийг хууль ёсны эзэмшигч М.Энхтуяад тус тус буцаан олгож,

энэ хэрэгт хавсаргагдан ирсэн маш нууцын зэрэглэлтэй 1 хавтас 21 хуудас материалыг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар урьд цагдан хоригдсон Д.Баярмаагийн 14, М.Энхтуяагийн 103, М.Болдбаатарын 44 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Энхтуяа, Д.Баярмаа, М.Болдбаатар нарт оногдуулсан 3 жил 6 сар, Д.Лүндэгсүрэнд оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах, гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Энхтуяа, Д.Баярмаа, М.Болдбаатар, Д.Лүндэгсүрэн  нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ