Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2020/01477

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр Дугаар: 184/ШШ2020/01477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: В.Ц,

Б.Г нарт холбогдох,

 

  Барааны үнэ 2 212 354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Б.Г, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Э, нарийн бичгийн дарга Г.О-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Онь 2019.11.21-ний өдөр В.Цтэй Баянгол дүүргийн .. дугаар хорооллын .. байрны .. тоот хаягт байрлах 6 нэрийн хүнсний дэлгүүрээ зээлээр худалдах төлөөр ярьж тохироод тухайн өдөр хоёр талаасаа тооллого хийн хүлээлцээд 2019.11.22-ны өдөр В.Цийн хүү Б.Г нь дэлгүүрийг хүлээн авч ажиллуулж эхэлсэн. Энэ хооронд В.Ц болон түүний хүү Б.Г нараас мөнгө төгрөг нь бүтсэн эсэх талаар асуухад бүтээгүй гэсэн. Тийм бол манай дэлгүүрийг цаашид түрээслээд явах уу гэхэд үгүй гэсэн тул 2019.11.30-ны өдөр дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоогоод түлхүүрээ хүлээн авч, Б.Гаас зээлээр авсан бараа бий юу гэхэд Орос зайрмагнаас 250 000 төгрөгийн зээл бараа авсан гэсэн. Түүнийг нь би төлсөн. Мөн ээж В.Цийн дэлгүүрт зээлээр бараа өгсөн. Барааны тоо, нэр нь ээжид бий гэсэн. 2019.12.30-ны өдөр В.Цийн дэлгүүр дээр очиж уулзсан, тэрээр бараарны үнийг бодоод хэлээрэй 2020.01.20-нд мөнгийг чинь өгье гэсэн. В.Ц рүү залгасан боловч утсаа аваагүй дараа нь мөнгө өгч чадахгүй гэсэн. Б.Гын ээж В.Цийн дэлгүүр лүү авч явсан барааны үнийг бөөний үнээр нь тооцож гаргахад 1827 614 төгрөг болсон. 2020.11.20-ны өдөр хүлээж авсан 16 нэр төрлийн боов боорцогны үнэ 81 300 төгрөг, түргэн хугацаанд чанар алдагдах бараа болох хиам, кимчи, салат зэргийг тэдэнд буцааж өгсөн барааны үнэ 303 400 төгрөг, нийт 2 212 354 төгрөгийг В.Ц, Б.Гнараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч В.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Онадтай утсаар яриад дэлгүүрийн эд хөрөнгө барааг ирээд үзээд өгөөч би өөрөө ажиллуулж чадахгүй байна гэж ярьснаар энэ үйл ажиллагаа эхэлсэн. Би 2 хоногийн дараа хүү Б.Гтай хамт очиж үзсэн. Ерөнхийдөө компаниа бараа эд хөрөнгөтэйгөө зарах санал тавьсан. Бид ярилцаад маргааш өглөө нь хүү Б.Гын хамт .-тай уулзаад тохиролцсон. Би өөрөө ажилтай тул цаашид Б.Г авч ажиллуулах учир тооллого хийгээрэй гээд явсан. Энэ хоёр тооллого хийхээр үлдсэн. Үүнээс хойш й барааны талаар нэг ч удаа ярилцаж байгаагүй. Харин өглөө бүр зээл чинь бүтэж байна уу эхний ээлжинд 50 саяаас 80 сая төгрөг хэрэгтэй байна гэж байнга ярьдаг байсан. Зээл хөөцөлдөж хэд хэдэн банкаар орсон боловч оны эцэс учир зээл бүтэхгүй болсныг хэлээд 1 сар гаргаад зээл бүтэх боломжтой байна гэдгийг Од дуулгасан. Гэтэл хэд хоногийн дараа Гэсэрээ зээл бүтэхгүй болохоор хөөж явуулаад дэлгүүрийнхээ бүх түлхүүрийг авсан гэж ирсэн. Отай ярихад би удаан хүлээж чадахгүй учир дэлгүүрээ, бараагаа авъяа гэсэн. Тэгээд яагаад тооллого хийхгүй байгаа юм. Бараагаа тоолооч гэхэд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна гэсэн. 12 сарын 28, 29-нд утсаар ярихад бид хоёр Өвөрхангайд идшиндээ явж ирээд тооллого хийе гэж ярьсан. Б.Оөөрөө Б.Гтай тооллого хийсэн бүх баримтаа аваад явсан байсан. Б. Оаас нэг ч удаа бараа материал тоолж хүлээж аваагүй. Хэрэв энэ хүн надад бараа өгсөн бол ямар компанийн дэлгүүрээс хэдний өдөр, хэдэн нэр төрлийн барааг, ямар үнээр хэдэн сарын хэдний өдөр хүлээлгэсэн зарлагын падан, тэр барааг нь хүлээж авсан хүний гарын үсэг, падаантай байх ёстой. Гэтэл нэхэмжлэл нь ямар ч тодорхой баримтгүй, Б.Оы надад хүлээлгэж өгсөн барааны нэр төрөл, нэг бүрийн үнэ, тоо ширхэг тодорхойгүй. Ямар ч үндэслэлгүй баримтаар намайг гүтгэж нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй, учир нь энэ хүнтэй уулзаж бараа таваар тоолж хүлээж авч байгаагүй гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Оманай ээжийн дүүтэй садан төрлийн холбоотой гэдэг. Хувьдаа хүнсний 6 нэрийн барааны дэлгүүртэй, орон сууцны нэг давхарын 3 өрөө байранд байдаг юм. Дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байна гэж хэлээд ээж бид хоёрт дэлгүүрээ бараатай нь зарах санал тавьсан. Ээжтэйгээ хамт очиж үзээд тохиролцсон. Дэлгүүрийг би ажиллуулах учир барааг 2 талаасаа тоолж бичсэн боловч нийлүүлж үнийн дүнгээ тухайн үедээ тооцож гаргаагүй, падаан баримт бичгээ аваад явсан юм. Б.Отай ярилцаад 2020 оны 01 сарын 20 гэхэд дэлгүүрийн барааны мөнгийг гаргаж өгөхөөр ажиллаж байсан.

Ээж бид хоёр зээл авахаар банкаар хөөцөлдсөн боловч бүтээгүй юм. Гэтэл хэдхэн хоногийн дараа 2019 оны 11 сарын 30-нд гэнэт орож ирээд дэлгүүрийнхээ бүх түлхүүрийг аваад хөөж гаргасан. Ажиллуулж эхлэх үед би өөрөө барааг тоолж дэвтрийн цаасан дээр тэмдэглэж авч байсан тэр баримтыг нотлох баримт болгож өгсөн байна. Өөрөө нөгөө талаас нь тоолсон. Санхүүгийн баримтаа өөрөө авч явсан. Энэ тухай баримтаа одоо ч гарагж өгөхгүй байна. Дараа нь бараагаа тоолооч гэхэд Б.Оы дүү Б өөр хүмүүст тоолж өгсөн гэж ярьсан. Надаас бараагаа тоолж аваагүй, 4 хөргөгчинд байсан хүнсний түргэн муудах араа гэррүүгээ аваад явсан гэж хэлсэн. эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна, хөдөө явж байна, Өвөрхангайд идшиндээ явж ирээд тооллого хийе гэж хэлсэн. Б.Оы дэлгүүрээс бараа материал авч дутагдуулаагүй барааных нь 40-50% нь эргэлтгүй удсан гурил, гоймон байсан. Энэ гүйлгээ муутай бараануудыг сольж зарж борлуулж байсан. Энэ талаар Б.Оч өөрөө ч мэднэ. Би ээжийнхээ дэлгүүрт бараа зөөгөөгүй, харин гэнэт хөөж гаргаад хөргөгчинд байсан түргэн муудах бараануудаа биднээс нэхэмжилж байна. Санхүүгийн анхан шатны баримт материалаа гаргаж өгөхгүй байна. Надад ямар ч материал үзүүлэхгүй байгаа, барааны эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдлээ тооцсон зүйл байхгүй, удаа дараа тооцоо нийл гэхэд үл тоосон юм. 2 212 354 төгрөгийн барааны үнийг төлөх үндэслэлгүй юм. Энэ гэрч болох хүн мэдэж байгаа байх. Харин 81 300 төгрөгийн гурилан бүтээгдэхүүний үнийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч В.Ц, Б.Г нарт холбогдуулан барааны үнэ 2 212 354 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нар: Нэхэмжлэгчээс дэлгүүрийг зээлээр худалдан авахаар амаар тохиролцож, банкны зээл бүтэхээр үнийг төлөхөөр ярилцсан. Банкны зээл бүтээгүй тул 10 хоногийн дараа гэнэт дэлгүүрийн бүх түлхүүрээ аваад хөөж гаргасан. Дэлгүүрийн барааг тоолсон санхүүгийн баримтаа гаргаж ирүүлэхгүй байна нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбарууд болон хэрэгт ирүүлсэн баримтуудаас үзэхэд:

 

Нэхэмжлэгч Б.Онь Баянгол дүүрэг 3 дугаар хорооллын 13в байрны 112 тоот хаягт байрлах орон сууцанд хувийн 6 нэрийн хүнсний дэлгүүрийг хариуцагч В.Ц, Б.Г нарт худалдах хүсэлтээ илэрхийлж, хариуцагч нар банкнаас зээл авч худалдан авахаар харилцан тохиролцож санаа зориг нь нэгдсэн байна.

Улмаар талууд хоорондын харилцан итгэлцлийн үндсэн дээр амаар тохиролцон 2019 оны 11 сарын 22-нд хүнсний дэлгүүрийн барааг өөрсдөө тоолж хүлээн авч 2019 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нарын эзэмшилд түр шилжүүлж ажиллуулсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын тайлбар болон болсон үйл явдлаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид нь хуульд заасан журам зөрчиж бичгээр гэрээгүй байгуулаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн хугацаа болох 2019 оны 11 сарын 22-ноос 2019 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх 8 хоногийн хугацаанд хариуцагчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр дэлгүүрийн түлхүүрээ хураан авч хариуцагчийг гаргасан нь амаар тохирсон гэрээнээс татгалзсан гэж үзэх боловч хуульд заасан боломжит хугацаа олгоогүй байна гэж дүгнэв.

Талууд хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүй, хэрэгт ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан шаардалага хангаагүй байна. Тэрээр хувиараа болон аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх зайлшгүй шаардлага бүхий санхүүгийн анхан шатны баримт, маягт бүртгэл, ажил гүйлгээний мэдээ зэрэг ач холбогдолтой баримт ирүүлээгүй ба шаардалагаа нотолж чадахгүй байна гэж үзлээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхээ нотолж чадахгүй байна гэж үзлээ

Хариуцагч В.Б.Г: Гэнэт дэлгүүрээс хөөж гаргасан, тооцоо хийгээгүй, 4 хөргөгчинд байсан түргэн муудах эрсдэлтэй бараа бүгдийг үлдээгээд гарсан Гэтэл эдгээр барааны үнийг нэхээд байгаа эсэх нь тодорхойгүй мөн 11 сарын 20-30-ны хооронд Барс-2 захаас дандаа падантай бараа авсан тэр падануудыг үндэслэн тоолж хүлээж аваагүй гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хуралд гэрч Б.Эг ...би Б.Оаас 2019.12.20-нд дэлгүүрийг хүлээн авсан. 9,0 төгрөгийн бараа байсан, хөргөгчнүүд нь хоосон байсан. Би эдний дэлгүүрийн өөдөөс харсан ТҮЦ ажиллуулдаг байсан, н.Б.Г гоймон, будаа зөөсөн байх. Энэ талаар Б.Од хэлж байсан гэх тайлбар мэдүүлгүүд зэргээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчийг 11 сарын 30-нд дэлгүүрээсээ гаргасан. 2019.12.20-нд Б.Эт дэлгүүрээ бараатай нь хүлээлгэж өгсөн болох нь нотлогдож байна. Хариуцагчаас нэхэмжилж байгаа барааны үнэ буюу 2 212 354 төгрөгийн барааны үнээс 81 300 төгрөгийг төлнө бусад нь хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа нотлохоор бараа хүлээн авсан ажлын дэвтрээс авсан гэх 10х, бараа хүлээн авч байсан тэмдэглэл гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-8-10/

 

Хэрэгт өөр ач холбогдолтой баримтууд ирээгүй байна:

 

Хариуцагчийн: Барс-2 захаас дандаа падантай бараа авсан тэр падануудыг үндэслэхгүй байна гэсэн тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байна гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 81 300 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар Б.Гыг татан оролцуулах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж түүнийг хэргийн оролцогчоор татан оролцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.10 205 дугаар зүйлийн 205.2.1-д тус тус зааснаар хариуцагч В.Ц, Б.Г нараас 81 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 131 054 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ц, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЦЭЦЭГ