Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 702

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: Х овогт Б.О

Хариуцагч: Ц овогт Д. Г-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 47 925 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Б.Б,  хариуцагчийн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ч нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1-д  тус тус заасныг баримтлан хариуцагч Д. Г-аас 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 12 875 000 /арван хоёр сая найман зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 533025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Г-с  улсын тэмдэгтийн хураамжинд  307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

              

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА