Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0246

 

2020 оны 04 сарын 10 өдөр          Дугаар 128/ШШ2020/0246          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х..” ХХК, “М Т” ХХК.

Хариуцагч: “Д Г Ц С” ТӨХК, түүний ТҮХ.

Гуравдагч этгээд: “К.И” ХХК, “Э ” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-.../2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж”, “ДГЦС” ТӨХК болон “К.И”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/1... дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Ц.М, хариуцагч “ДГЦС” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Л.Н өмгөөлөгч З.С, хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ц.И, Б.Х, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд “К.И” ХХК-ийн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “К.И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд “К.И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц М нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Захиалагч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/2281 дугаартай албан бичгээр ТОӨЗ 5.3(а)-д заасан борлуулалтын орлого нь “Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул гүйцэтгэгчээр шалгараагүй болохыг манай түншлэлд мэдэгдсэн.

Бидний зүгээс үүнийг эс зөвшөөрч 10 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас хянан үзээд 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 3-1/7057 тоот албан бичгээр тендерт оролцогч компаниудын 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын мэдээллээс үзэхэд захиалагчын тус түншлэлээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоож, үнэлгээг дахин хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг мэдэгдэн” шийдвэрлэсэн. Энэ нь манай компаниудын түншлэл ТОӨЗ 5.3(а)-д заасан шаардлагыг хангаж байгааг нотолсон юм.

Дээрх шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хорооноос дахин үнэлгээг хийсэн боловч гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг үл харгалзан, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/2461 дугаартай албан бичгээр “Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(а)-д заасан “Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул хянан үзэх шатнаас хасч, тендерээс татгалзсан гэж мэдэгдсэн.

Бид захиалагчийн болон ТОӨЗ-д заасан бүхий л шаардлагыг хангасан тендерийг илгээсэн ба бидний илгээсэн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж биднийг хохироож байна.

Ийнхүү дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яамнаас буруу шийдвэр гаргасныг нь тогтоож дахин хуулийн дагуу үнэлгээ хийхийг даалгасан байхад түүнийг үл харгалзан хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг тендерийн бүх шаардлагыг хангасан манай компанийн илгээсэн тендерийг шалгаруулах үндэслэлтэй болно.

... “ДГЦС ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-0.../2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-.../02 дугаартай дүгнэлт, мөн өдрийн М-ТЗБАХ-130/ДҮ-1-0.../2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

...Хууль бус шийдвэрийг “ДГЦС” ТӨХК үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дээрх шийдвэрүүдэд үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/3... дугаартай тушаал гарган Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсэг нь 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдан А-01... дугаартай шийдвэр гаргаж, “К.И”, “Э” ХХК-уудтай манай компанийн санал болгосон үнийн дүнгээс 3 тэрбум гаруй төгрөгөөр илүү дүнтэйгээр гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмжилсөн.

Улмаар түүнийг хэрэгжүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна.

Иймд хууль зөрчсөн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01.. дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж, “ДГЦС” ТӨХК болон “К.И”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Хариуцагч буюу тендерийн Үнэлгээний хороо бүх тендерээс татгалзаж, шууд гэрээ байгуулах эрхийг захиалагчид олгож шийдвэрлэсэн. Ингэхдээ анхны тендерт оролцож байсан “К.И” ХХК болон тус компанитай хамтарч ажилладаг “ХИЭИ ” ХХК-д бичиг явуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан эрх ашгийг хөндсөн шийдвэр байсан. Хэрэв шууд гэрээ байгуулж байгаа бол олон компанид бичиг явуулах ёстой байсан. Мөн тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэлт гарчихсан компанид албан бичиг явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх,...бусад хууль бус аргыг хэрэглэсэн” байна. Тендерийн Үнэлгээний хороо нь ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг шалгаруулахаар илтэд санаатайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Анх “К.И” ХХК нь уг тендерийн ажлыг 11 тэрбум төгрөгөөр хийнэ гэж албан ёсны үнийн санал ирж байсан байдаг. Гэтэл дараа нь 13,8 тэрбум төгрөгөөр хийхээр санал явуулж, гэрээ байгуулсан. Сангийн яамнаас нэхэмжлэгч нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(а)-д заасан шаардлагыг хангасан байна гэсэн хариу хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь тендерт оролцогчдийн шаардлагыг хангасан, хоёр дахь тендерт шалгаруулахгүй байх ямар нэгэн үндэслэл байхгүй байсан гэдэг нь харагдаж байна. Иймд тендерийн Үнэлгээний хороонд гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэхийг даалгах үндэслэлтэй. Хариуцагч талаас нэхэмжлэгч компаниудын борлуулалтын орлого 10 тэрбумд хүрээгүй байсан гэж тайлбарладаг ч борлуулалтын орлого нь 10 тэрбум 800 саяд хүрсэн байгаа талаар бид нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “Үнсэн сан шинээр байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г шинээр байгуулсан. Уг гэрээг бид хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасан. Гэтэл энэ хуулийн шаардлагыг хангасан этгээдтэй гэрээ байгуулаагүй. “К.И” ХХК нь хэд хэдэн шаардлагыг зөрчсөн. Иймд “К.И” ХХК нь энэ оны 10 сард энэ объектыг барьж дуусгах ямар ч чадвахигүй гэдэг нь харагдаж байна. Жишээлбэл энэ компани нь үерийн далан барих тусгай зөвшөөрөл байдаггүй. Тусгай зөвшөөрөлгүй компани энийг хэрхэн барих вэ, технологийн горим зөрчиж баригдвал хамаг юм нь урсаад алга болчихно. Гэрээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулдаг. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан байгаа нь маш ноцтой нөхцөл байдал юм. Мөн “К.И” ХХК нь сүүлийн гурван жил алдагдалтай ажилласан. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(а)-д заасан шаардлагыг “К.И” ХХК нь хангахгүй байгаа. "ДГЦС" ТӨХК нь улсын онцгой объект мөн. Гэхдээ гэрээг хүчингүй болгож, ажил гүйцэтгэх чадвартай компанитай гэрээ байгуулсанаар ажил гүйцэтгэл зогсох асуудал гарахгүй” гэжээ.

Хариуцагч “ДГЦС” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Үнсэн сан” нь нүүрсээр ажилладаг Дулааны цахилгаан станцын хаягдал болох үнсийг усаар зайлуулан хаяж, хадгалах, усыг эргүүлэн ашиглах технологи бүхий эрчим хүчний барилга байгууламж юм. Тус үйлдвэр нь 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дахь үнсэн сангаа ашиглаж эхэлсэн ба 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 93%-ийн дүүргэлттэй, улмаар 2020 оны 01 дүгээр сар гэхэд бүрэн дүүрэх тооцоо гараад байна.

“ДГЦС” ТӨХК-ийн 2019 оны төлөвлөгөөнд орсон Үнсэн сэн шинээр барих тендерийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар ТЗБАХ-2019-01 дугаартай тендерийг зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нээхэд нэр бүхий 4 оролцогч компаниуд ажил гүйцэтгэхээр тендерийн материалыг ирүүлсэн байснаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэйг сонгоно” гэж заасныг үндэслэн “Э.М” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр Үнэлгээний хороо шийдвэрлэсэн.

Гэтэл “Х” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №6-1/5050 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан захиалагчийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу зөрчлийг арилган хуульд нийцсэн шийдвэр гаргуулахаар мэдэгдэл хүргүүлсэн болно.

Үүний дагуу Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Э.М” ХХК-ийг дахин үнэлгээний хянан үзэх шатанд тэнцүүлж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэвээр үлдээх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх шийдвэрийг гаргасан.

Улмаар Сангийн яамнаас мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №6-1/5602 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэр ирүүлсэн ба Үнэлгээний хороо 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дахин үнэлгээний хурлыг хийсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч материал ирээгүй гэж үзэж бүх тендерээс татгалзаж мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн ба тендерийг хуульд заасны дагуу бүх тендерээс татгалзах мэдэгдэл оролцогчдод өгснөөс хойш ажлын 6 доошгүй хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дахин зарласан.

Гэтэл тендерт оролцогч “Х” ХХК, “М.Т” ХХК-иас “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, тус тендерт нэхэмжлэгч компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/11132019/6619 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ингээд “ДГЦС” ТӨХК-аас “Үнсэн сан шинээр барих” ажил гүйцэтгэх ТЗБАХ-2019-01-1 дүгээр нээлттэй цахим тендер шалгаруулалтыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зарласан ба уг тендерт оролцохоор “Х” ХХК, “М.Т” ХХК-уудын түншлэл болон “НБГ” ХХК тус тус 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө материалаа ирүүлсэн.

Тендерт оролцогч компаниудын тендерийн материалыг үнэлгээний хорооны гишүүд уншиж, танилцан тэдгээрийн санхүүгийн чадавх, үнийн болон хугацааны санал, техникийн үзүүлэлтүүдийг “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа” /ТОӨЗ/-ны дагуу үнэлж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3-т “Тендерт оролцогч ТОӨЗ-ны 1.1-д заасан ажлыг гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна” гээд 5.3(а)-д “ТӨШХ-д заасан хугацааны буюу сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь ТШӨХ-д заасан мөнгөн дүнгээс буюу тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэх нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

Тус тендерт “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэл нь 10,793,...төгрөгөөр ажил гүйцэтгэхээр тендерийн үнийн санал ирүүлсэн.

Үнэлгээний хорооны хурлаар дээрх түншлэлээс ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “санхүүгийн чадавхийг тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээллээр нотолсон болно” гэж заасныг үндэслэн захиалагчаас ТОӨЗ-ны 5.3 (а)-д заасан нөхцөл буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд нь 10,793,...төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн болно.

Санал болгож буй үнийн дүн буюу 10,793,...төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангаж байгаа эсэхэд “Х” ХХК, “М.Т” ХХК-ийн түншлэлийн борлуулалтын орлогын нийлбэр дүн шаардлага хангаагүй.

Ийнхүү “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэлийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гээд 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерыг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу хянан үзэх шатанд сонгон шалгаруулалтаас хассан.

Үүнтэй холбоотойгоор “ДГЦС” ТӨХК-аас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/2281 дүгээр албан бичгээр “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэлд мэдэгдэл хүргүүлсэн болно.

Гэтэл Сангийн яамнаас “Танай байгууллагаас зарласан “Үнсэн сан шинээр барих” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “Х” ХХК-аас гаргасан гомдлыг ... хянан үзлээ... Иймд захиалагч хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шаардлагатай байна” гэх агуулга бүхий 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/7057 дугаар албан бичгийг ирүүлсэн.

Дээрх албан бичгийн үндэслэлд “...Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа хэсгийн 5.4-т “Тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3 (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3(а), (б) болон (д)- д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийи доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой” гэж заасан байна. Уг заалтын дагуу “Х” ХХК болон “М.Т” ХХК-уудын түншлэлийн 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын мэдээллээс үзэхэд захиалагчийн тус түншлэлээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна” гэжээ.

ТОӨЗ-ны 5.3(а)-д зааснаар тендерт оролцогч нь “Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэх нөхцөлийг хангасан байх үндсэн шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Хэрэв тус тендер сонгон шалгаруулалтад “түншлэл” оролцож байгаа тохиолдолд дээр дурдсан ТОӨЗ-ны 5.4-т зааснаар “түншлэлийн гишүүн тус бүр ... заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх” нэмэлт шаардлагыг хангасан байхаар зохицуулсан байна.

Улмаар “ДГЦС” ТӨХК-ийн Үнэлгээний хороо 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Үнсэн сан шинээр барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ТЗБАХ-2019- 01-1 дугаартай тендерийг Монгол Улсын Сангийн яамны 6-1/7057 дугаар албан бичгийг үндэслэн дахин үнэлээд өмнө гаргасан шийдвэрт дурдсан үндэслэлээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль болон холбогдох дүрэм, журамд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “ДГЦС” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “.. Тус үйлдвэрийн одоо ашиглаж байгаа үнсэн сан №5 нь үйлдвэрийн 5 дэх удаагийн үнсэн сан бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 18-ны ашиглалтад орсон 11 метрийн өндөртэй, 845,000 мЗ багтаамжтай юм. Тус үнсэн санг ашиглалтын явцад хэд хэдэн удаа өндөрлөсөн боловч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 93 хувийн дүүргэлттэй, 2020 оны 01 дүгээр сард бүрэн дүүрэх тооцоо гарсан.

... Дээрх асуудлыг шийдвэрлэхээр “ДГЦС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар шинэ үндсэн сангийн ажлыг яаралтай эхлүүлэхийг “ДГЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагад даалгасны дагуу Үнсэн сан шинээр барих ТЗБАХ-2019-01-1 дугаартай тендер шалгаруулалт явагдсан.

Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг явуулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэж бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн” тухай М-ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаар зөвлөмжийг ирүүлсэн.

Уг зөвлөмжийн дагуу “К.И” ХХК “ХИЭ” ХХК нарт ажил гүйцэтгүүлэх гэрээний урилга хүргүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “К.И” ХХК “Хунан Индастриал Экүймэнт” ХХК нараас үнийн саналаа ирүүлснийг судлан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “К.И” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаар болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно: 34.1.1.энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд;” гэж заасны дагуу мөн зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасныг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “К.И” ХХК болон “Э” ХХК-тай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу барилгын ажил явагдаж байна.

"ДГЦС" ТӨХК-ийн хувьд гэрээ байгуулах үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар ажлаа хийж, үүний дагуу үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан. Мөн шууд гэрээ байгуулах ажлын хэсгийн зөвлөмж нь дотогшоо чиглэсэн акт буюу нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актыг шинжийг агуулахгүй байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар шүүхэд нотлох баримт огт гаргаж өгөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тайлбар хэлдэггүй. Мөн нэхэмжлэгчээс үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээг захиргааны гэрээ гэж үзэн маргаж байгаа бол нэхэмжлэгч нь гэрээний оролцогч тал биш. Нэхэмжлэгч нь гэрээний оролцогч биш бусад этгээдэд хамаарч байна. Иймд маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй байгаа талаар шаардах эрхийн үндэслэл болгож, түүнийгээ баталж байж гэрээг шүүхээр дүгнүүлэх эрх нь үүснэ.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тайлбарласан нэг ч үг, өгүүлбэр бичээгүй. Сая нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа ч ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар ярихгүй байна. Эхнээсээ л нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, түүнийгээ шүүхээр сэргээлгэх гээд байгаа нь ойлгомжгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэдэг нь эргэлзээ бүхий байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийтийн болон хувийн сонирхлын тухай хуулийг зөрчсөн агуулгатай тайлбар хэлж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг дурддаг ба энэ бичигт шаардлага хангасан гэсэн ч тендерийн Үнэлгээний хороо үүнийг авч хэлэлцэхгүй байна гэдэг. Гэтэл энэ бичиг нь процессын хувьд 2019 оны 07 дугаар сард тендерийн үйл ажиллагаа явагдаад хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэхэд Сангийн яамд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас тендерийн үйл ажиллагааны баримт бичгийг шаардсан ба үүний дагуу тендерийн Үнэлгээний хорооноос 4000 хуудас файл, 1 сидиг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш хүргүүлсэн. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Сангийн яамнаас дахин үнэлгээ хий гэсэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн акт гэж үзэж буй эдгээр шийдвэрээс болж ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн зүйл байхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч "ДГЦС" ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн өмгөөлөгч З.С: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх, хууль зөрчигдсөн байх гэсэн хоёр томоохон үндэслэлд хамааруулж нэхэмжлэл шийдэгдэх ёстой. Бидний зүгээс тодруулахыг хэлсээр ирсэн. Ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар шүүх нухацтай хандах ёстой. Тендерт ирүүлсэн материалын хүрээнд тендерийн Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан. Мөн хоёрдогч хариуцагч буюу "ДГЦС" ТӨХК-ийн хувьд хоёр шийдвэрийг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулгах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтаар зохицуулагдана. Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдах хувийн эрх зүйн хүрээнд Захиргааны ерөнхий хуульд заасан аль захиргааны үйл ажиллагаа болж хувирч байгаа вэ гэсэн асуулт тулгарч байна. Гэрээ гэсэн тодотголтой учир захиргааны гэрээ гэж үзэж байна уу эсхүл захиргааны акт гэж үзэж байгаа юу гэдгийг тодруулах ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн аль хэсэгт хамаарч байгаа, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар тайлбарласангүй. Мөн зөвлөмжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт биш байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хоёр том харилцааг нэгтгэж зохицуулсан. Нээлттэй тендерийн харилцааны хувьд оролцогчийн хүсэл зоригоор болон тендер шалгаруулалт амжилттай болохгүй бол захиалагчийн хүсэл зориг давамгайлуулж зохицуулсан ба шууд гэрээ байгуулах зохицуулалттай. Энэ үйл ажиллагаа яагаад ч нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, огт зөрчигдөөгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “К.И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “”К.И” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэлүүд нь “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хүргүүлж, захиалагчийн тавьсан болзол, журмыг ханган тус тус сонгон шалгаруулалтын гүйцэтгэгчээр шалгарсан.

Гүйцэтгэгчээр шалгарсантай холбогдуулан Дулааны цахилгаан станц болон “К.И”, “Э” ХХК нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2-3-4.../19 тоот “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаар санхүүжилт орж ирэн “Үнсэн сан шинээр барих” барилгын ажил эхлэн явагдаж байна. Гэвч “Х” ХХК, болон “М” ХХК-ийн түншлэлүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж цаашлаад актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байгаа нь “ДГЦС”-ийн “Үнсэн сан” барих барилгын ажлыг удаашруулж, саад учруулж болзошгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ““...Нэхэмжлэгч талын шаардлагад дурьдсан асуудал нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “К.И” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэл байгуулан ажлын гүйцэтгэлтэй холбоогүй харин анх шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байгаа хэдий ч гуравдагч талын түншлэл нь тендерийн баримт бичгээ бүрдүүлэн шалгарсан үндэслэл нь “хамгийн бага үнийн санал ирүүлсэн” байсан.

... Нэхэмжлэгч талын тендерийн сонгон шалгаруулалтанд оролцсон баримт бичгийг дүгнэхдээ “Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэсэн нь үндэслэлгүй улмаар хангаж байгааг тогтоолгуулах, тендерийн шийдвэр, ажлын хэсгийн зөвлөмж, дүгнэлтийг хүчингүй болгуулж улмаар ажил гүйцэтгэх гэрээг түдгэлзүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага нь тендерийн бичиг баримтын бүрдэл хэсгийн нэг заалттай нь холбоотой байх бөгөөд харин энэхүү тендерт оролцож, шалгарч, гэрээ байгуулсан гуравдагч этгээд болох “К.И” ХХК-тай түншлэл байгуулсан манай түншлэлийн боловсруулж оролцсон тендерийн баримт бичиг бүхэлдээ хууль ёсны, үндэслэлтэй, хэмнэлттэй, чанартай гүйцэтгэх баталгааг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь  хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгох гэсэн агуулгаар ойлгогдож байна. Шүүх бол хууль зөрчсөн үйлдлийг тогтоодог байгууллага биш. Шүүхээс зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх эсхүл зөрчигдөхөөс хамгаалдаг. Энэ агуулгаас авч үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод заасан. Нэхэмжлэгчээс ямар субъектив эрх зөрчигдсөн, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлахгүй байна. Хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгч өөрөө хууль зүйн үндэслэлээ тодорхойлохгүй байх тул хууль хэрэглээний хувьд хэрхэн маргах, маргааны хүрээ нь тодорхой бус гэж тайлбарлаж байна. Хууль хэрэглээний хувьд тайлбарлахгүй байх тул үндэслэл бүхий тайлбар өгөх боломжгүй байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа ямар эрх зөрчигдсөн талаараа тайлбарлахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, эрх нь хөндөгдөөгүй байх тул үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх “Х” ХХК, “М.Т” ХХК-иас “ДГЦС” ТӨХК, түүний Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-2019-01 тендерийн ТОӨЗ 5.3(а)-д заасан “Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна ” гэсэн шаардлагыг манай компаниудын түншлэлийн бичиг баримт хангаж байгааг тогтоож, улмаар тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн МТЗБАХ-130/ДҮ-1-01.../2019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн хийхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна [1].

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт мнай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулж, “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж, “ДГЦС” ТӨХК болон “К.И”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах [2]” гэж нэмэгдүүлсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            I. ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01.../2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-01.../2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт мнай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Маргаан бүхий үйл явдлыг дүгнэхэд, Үнсэн сэн шинээр барих тендерийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар ТЗБАХ-2019-01 дугаартай тендерийг зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нээхэд нэр бүхий 4 оролцогч компаниуд ажил гүйцэтгэхээр тендерийн материалыг ирүүлснээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэйг сонгоно” гэж заасныг үндэслэн “Э.М” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр Үнэлгээний хороо шийдвэрлэжээ.

            Гэтэл “Х” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №6-1/5050 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан захиалагчийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу зөрчлийг арилган хуульд нийцсэн шийдвэр гаргуулахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

            Үүний дагуу Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Э.М” ХХК-ийг дахин үнэлгээний хянан үзэх шатанд тэнцүүлж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэвээр үлдээх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх шийдвэр гаргасан байна.

            Улмаар Сангийн яамнаас мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №6-1/5602 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэр ирүүлсэн ба Үнэлгээний хороо 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дахин үнэлгээний хурлыг хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч материал ирээгүй гэж үзэж бүх тендерээс татгалзаж мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн ба тендерийг хуульд заасны дагуу бүх тендерээс татгалзах мэдэгдэл оролцогчдод өгснөөс хойш ажлын 6 доошгүй хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 30-нд дахин зарлажээ.

            Гэтэл тендерт оролцогч “Х” ХХК, “М.Т” ХХК-иас “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, тус тендерт нэхэмжлэгч компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/11132019/6619 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            “ДГЦС” ТӨХК-аас “Үнсэн сан шинээр барих” ажил гүйцэтгэх ТЗБАХ-2019- 01-1 дүгээр нээлттэй цахим тендер шалгаруулалтыг 2019 оны 08 дугаар сарын 30-аас 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зарласан ба уг тендерт оролцохоор “Х” ХХК, “М.Т” ХХК-уудын түншлэл болон “НБГ” ХХК тус тус 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө материалаа ирүүлсэн байна.

            Тендерт оролцогч компаниудын тендерийн материалыг үнэлгээний хорооны гишүүд “Тейдерт оролцогчдод өгөх зааварчилгаа” /ТОӨЗ/-ны дагуу үнэлж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

            ТОӨЗ-ны 5.3-т “Тендерт оролцогч ТОӨЗ-ны 1.1-д заасан ажлыг гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна” гээд 5.3(а)-д “ТӨШХ-д заасан хугацааны буюу сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь ТШӨХ-д заасан мөнгөн дүнгээс буюу тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэх нөхцөлийг хангасан байх шаардлагатай байтал тус тендерт “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэл нь 10,793,...төгрөгөөр ажил гүйцэтгэхээр тендерийн үнийн санал ирүүлжээ.

            Үнэлгээний хорооны хурлаар дээрх түншлэлээс ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “санхүүгийн чадавхийг тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээиий жилийн борлуулалтын талаархи мэдээллээр нотолж болно” гэж заасныг үндэслэн захиалагчаас ТОӨЗ-ны 5.3 (а)-д заасан нөхцөл буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд нь 10,793,...төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ.

            Ийнхүү “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэлийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гээд 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу хянан үзэх шатанд сонгон шалгаруулалтаас хасжээ.

            Үүнтэй холбоотойгоор “ДГЦС” ТӨХК-аас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/2281 дүгээр албан бичгээр “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэлд мэдэгдэл хүргүүлжээ.

            Гэтэл Сангийн яамнаас “Танай байгууллагаас зарласан “Үнсэн сан шинээр барих” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “Х” ХХК-аас гаргасан гомдлыг ... хянан үзлээ... Иймд захиалагч хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шаардлагатай байна” гэх агуулга бүхий 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/7057 дугаар албан бичгийг ирүүлжээ.

            Уг албан бичгийн үндэслэлд “...Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа хэсгийн 5.4-т “Тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3 (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3(а), (б) болон (д)- д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийи доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой” гэж заасан заалтын дагуу “Х” ХХК болон “М.Т” ХХК-уудын түншлэлийн 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын мэдээллээс үзэхэд захиалагчийн тус түншлэлээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна” гэжээ.

            ТОӨЗ-ны 5.3(а)-д зааснаар Тендерт оролцогч нь “Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэх нөхцөлийг хангасан байх үндсэн шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Хэрэв тус тендер сонгон шалгаруулалтад “түншлэл” оролцож байгаа тохиолдолд дээр дурдсан ТОӨЗ-ны 5.4-т зааснаар “түншлэлийн гишүүн тус бүр ... заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх” нэмэлт шаардлагыг хангасан байхаар зохицуулжээ.

            Улмаар “ДГЦС” ТӨХК-ийн Үнэлгээний хороо 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Үнсэн сан шинээр барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ТЗБАХ-2019-01-1 дугаартай тендерийг Монгол Улсын Сангийн яамны 6-1/7057 дугаар албан бичгийг үндэслэн дахин үнэлээд өмнө гаргасан шийдвэрт дурдсан үндэслэлээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, Т-ТЗБАХ-130/ДҮ-1-01..../2019 дугаартай “ДГЦС” ТӨХК-ийн Үнэлгээний хорооны зөвлөмжийг гаргасан байна.

            Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь: Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(а)-д зааснаар тендерт оролцогч нь “Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэх нөхцөлийг хангасан байх үндсэн шаардлагыг хангасан байхыг шаарджээ. Хэрэв тус тендер сонгон шалгаруулалтад “түншлэл” оролцож байгаа тохиолдолд дээр дурдсан ТОӨЗ-ны 5.4-т зааснаар “түншлэлийн гишүүн тус бүр ... заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх” нэмэлт шаардлагыг хангасан байхаар заажээ.

            Тус тендерт “Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэл нь 10,793,...төгрөгөөр ажил гүйцэтгэхээр тендерийн үнийн санал ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “санхүүгийн чадавхийг тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээллээр нотолж болно” гэж заасныг үндэслэн захиалагчаас ТОӨЗ-ны 5.3 (а)-д заасан нөхцөл буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд нь 10,793,...төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангахгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага” гэж заасан шаардлагад нийцэхгүй байгаа нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

            Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу хянан үзэх шатанд сонгон шалгаруулалтаас Х” ХХК ба “М.Т” ХХК-уудын түншлэлийг хассан нь үндэслэлтэй байна.

            Улмаар “ДГЦС” ТӨХК-ийн Үнэлгээний хороо 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Үнсэн сан шинээр барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ТЗБАХ-2019- 01-1 дугаартай тендерийг Монгол Улсын Сангийн яамны 6-1/7057 дугаар албан бичгийг үндэслэн дахин үнэлээд өмнө гаргасан шийдвэрт дурдсан үндэслэлээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасны дагуу бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж,  захиалагчид эрх олгож, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай Үнэлгээний хорооны дүгнэлтээр шууд гэрээ байгуулах шийдвэрийг захиалагчид өгсөн нь үндэслэлтэй байна.

            Иймд Тендерийн үнэлгээний хороо нь бүх тендерээс татгалзаж, шууд гэрээ байгуулах шийдвэрийг захиалагчид нь хүргүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01.../2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-01.../2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт мнай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            II. “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж, “ДГЦС” ТӨХК болон “К.И”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            “ДГЦС” ТӨХК-ийн Үнсэн сан шинээр барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ТЗБАХ-2019-01-1 дугаартай тендерийг Монгол Улсын Сангийн яамны 6-1/7057 дугаар албан бичгийг үндэслэн дахин үнэлээд өмнө гаргасан шийдвэрт дурдсан үндэслэлээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасны дагуу бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах шийдвэрийг захиалагчид өгчээ.

            Дээрх шийдвэрийн дагуу захиалагч “ДГЦС” ТӨХК-ийн захирал нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/376 дугаар тушаалаар шууд гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс үнийн санал ирүүлэх тухай урилгыг “К.И”ХХК, “ХИЭИ” ХХК-иудад хүргүүлж, “К.И” ХХК-иас 13 800 000 000 /арван гурван тэрбум найман зуун сая/, “ХИЭИ” ХХК-иас 14,100... /...төгрөгийн үнийн саналуудыг ирүүлж, ажлын хэсгийн 2019 оны 11 дүгэр сарын 28-ны өдрийн хурлаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн “К.И” ХХК-тай шууд гэрээ байгуулах А-01 дугаартай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, захиалагч нь тус зөвлөмжийг үндэслэн тус хэргийн гуравдагч этгээдүүд болох “К.И” ХХК, “Э” ХХК-иудтай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасны дагуу бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 34 дүгээр зүйл. “Гэрээ шууд байгуулах арга”, 34.1. “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно:”, 34.1.1. “энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд;”, 34.2. “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зүйл, заалтуудын агуулгаас үзвэл тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг дахин явуулаад шаардлагад нийцсэн нэг ч тендер байхгүй бол шууд гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгөх эрхтэй байх бөгөөд захиалагч нь хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах эрхтэй байна.

Маргаан бүхий тохиолдолын тухайд, захиалагч нь шууд гэрээ байгуулах шийдвэрийг тендерийн үнэлгээний хорооноос авч, тухайн тендерээр гүйцэтгүүлэх гэж байгаа ажил үйлчилгээтэй ижил төстэй ажил үйлчилгээг өмнө хийж гүйцэтгэж байсан “К.И” ХХК, “ХИЭИ” ХХК-иудад урилгыг хүргүүлж, хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн “К.И” ХХК, “Э” ХХК-иудын түншлэлтэй 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж, “ДГЦС” ТӨХК болон “К.И”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н “ДГЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/376 дугаар тушаалаар байгуулдсан “Шууд гэрээ байгуулах ажлын хэсэг томилох” тухай тушаалын дагуу байгуулагдсан  ажлын хэсгийн зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 37  дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд дотогш чиглэсэн байгууллагын дотоод зохион байгуулалтын үр дүнд бий болсон баримт бичиг тул иргэн хуулий этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй” гэж тайлбарласан үндэслэлгүй байна.

Учир нь “ДГЦС” ТӨХК-ийн захирал нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/376 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн “К.И” ХХК-тай шууд гэрээ байгуулах А-01 дугаартай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, захиалагч нь тус зөвлөмжийг үндэслэн тус хэргийн гуравдагч этгээдүүд болох “К.И” ХХК, “Э” ХХК-иудтай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 зөвлөмж нь нэг удаагийн нэг тохиолдлыг зохицуулж, нийтийн эрх зүйн хүрээнд, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан шийдвэр байх тул захиргааны акт мөн гэж үзэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: “Захиалагчийн шууд гэрээ байгуулсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй” гэх тайлбар мөн үндэслэл байна. 

Учир  нь нэхэмжлэгч нар нь анх “ДГЦС” ТӨХК-аас зарласан маргаан бүхий  “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерт зарлагдсан үеэс тус тендерт оролцож, тус тендерээр зарласан ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх хүсэл, зоригоо илэрхийлж ирсэн.

Нэхэмжлэгч нарын тендерт нь оролцож хийж гүйцэтгэхээр хүсэл, зоригоо илэрхийлж байсан ажил, үйлчилгээг нь Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн тус хэргийн гуравдагч этгээдүүд болох “К.И” ХХК, “Э” ХХК-иудаар хийж гүйцэтгүүлэхээр захилагчийн зүгээс байгуулсан “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-ний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхгүй гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулабал, энэ хэргийн маргааны үйл баримт нь нэг зүйл “ДГЦС” ТӨХК-ийн үнсэн санг шинээр барих ажил, үйлчилгээ” бөгөөд энэ ажил үйлчилгээг ямар компаниар гүйцэтгүүлэх үү гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн ажил, үйлчилгээг захиалагчаас шууд гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх тул тухайн гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: “Захиалагчийн гуравдагч этгээдүүдтэй байгуулсан “2-3-4.../19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ захиргааны хэргийн шүүхийн харьяалуулан хянах гэрээ биш, тус гэрээ нь захиргааны гэрээний шинжийг агуулаагүй” гэх тайлбар нь мөн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зүйл заалтуудаас үзвэл маргаан бүхий тендерийн захиалагч болох “ДГЦС” ТӨХК нь захиргааны байгууллага байх бөгөөд “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ” нь захиргааны гэрээ гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1, 30.1., 30.1.1, 30.4.3, 34.2-т тус тус баримтлан “Х” ХХК, “М.Т” ХХК-иас “ДГЦС” ТӨХК, түүний Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “ДГЦС” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт мнай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж”, “ДГЦС” ТӨХК болон “К.И”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

             

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-3, 50-51 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 50-51 дүгээр хуудас