Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/307

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 166/2019/0296/Э

 

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Г.Ганхуяг,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.О,

Хохирогч М.Г, түүний өмгөөлөгч Ө.Ө,

Насанд хүрээгүй хохирогч М.У, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.М, тэдний өмгөөлөгч Ж.Э,

Иргэний хариуцагч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Алаг адуун овогт Д-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Алаг адуун овогт Д-н Б /регистрийн дугаар:/, 1966 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-ын урд талын төв засмал зам дээр **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд  оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй маргалдаж түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан.

 

Мөн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “МБМ” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд  оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3 дахь хэсэгт заасан Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-н мөргөж эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр Шинэ дарханаас зах орохоор явж байгаад захын урд талын явган хүний гарц дээр нэг согтуу хүн орж ирэхээр нь би зогссон. Гэтэл зам гарахгүй байсан болохоор нь явах гэхэд нөгөө хүн намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний машиныг өшиглөсөн учир би машинаасаа бууж ирээд та яаж байгаан бэ гээд түлхэхэд тэр хүн газар унаад гэмтэл авсан. Хохирогч М.Г-д 278.800 төгрөг өгсөн. Харин хохирогчийн аав Ж.Мд эхлээд 300.000 төгрөг, сүүлд 1.000.000 төгрөг өгсөн. Миний бие М.Г-н өвчний түүх, бичиг баримтыг эмнэлгээс авахаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэг рүү явж байхад “МБМ” зочид буудлын харалдаа явган хүний гарц руу дөхөж явахад нэг хүүхэд гарц руу чиглээд ирж байхыг би харж байсан, гэтэл 2 дугаар эгнээгээр О.Д-ний **** маркийн машин хохирогчийг мөргөхөд шидэгдсэн хохирогч миний машины зүүн хаалган дээр ирж унасан гэж ойлгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр бага зэргийн архи уучихсан “Дархан зах”-ын урд талын замын явган хүний гарцаар гарах гэж байхад энэ жолооч Б  надад зам тавьж өгөлгүй шууд миний урдуур хөдөлсөн тэгэхээр нь би хөөе зам тавьж өгөөч ээ гээд хаалга руу гараараа цохисон, тэгээд зам гарах гэтэл дахин хөдлөхөөр нь машиных нь хойд тал руу цохиход машинаасаа бууж ирээд надтай маргалдаж байгаад намайг заамдаж аваад зам дээр түлхээд унагасан ба би толгойгоороо зам дээр унасан. Тэгээд босоод ирэхэд хажуугаар өнгөрч байсан эмэгтэй хүн наад хүний чинь толгойноос цус гарч байна шүү дээ гэж хэлэхээр нь гараараа дараад үзэхэд толгойны араас цус гарч байсан. Би чи яахаараа хүн зоддог юм бэ гэхэд Б  намайг машиндаа чирч суулгаад “Буян зах”-ын хажуугийн таксины зогсоол дээр буулгаад над руу зодох гээд дайрахаар нь би зугтаасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.  Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.У мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хичээлээ тараад таксинаас буугаад явган хүний гарцаар гарч байгаад машинд шүргүүлээд миний гутал сугараад гутлаа авах гэж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсны санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М мэдүүлэхдээ: “...Иргэний нэхэмжлэгч: Хүүхдийнхээ ирээдгүйг бодож Солонгос улс руу явж эмчлүүлэх гэж байгаа. Эмчилгээ, шинжилгээ, замын зарадл нийт 10,800,000 төгрөг болж байгаа. Толгойн гэмтэл нь олон жилийн дараа илэрч, өвчин болдог тул эртхэн эмчлүүлье гэж эцэг хүний хувьд бодож энэ эмчилгээг хийлгэхээр шийдсэн. Иймд шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас 10.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хоёр жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байгаа. Гэтэл О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч О.Д мэдүүлэхдээ: “...тухайн өдөр Шинэ Дархан луу явж байсан. Гэтэл явган хүний гарц дээр эмэгтэй хүүхэд гарах гээд зогсож байхаар нь дуут дохио өгч анхааруулаад хурдаа хасахад нөгөө хүүхэд гэнэт урдуур гүйгээд миний машины урдуур өнгөрч гараад 1 дүгээр эгнээд явж байсан шүүгдэгчийн машинд мөргүүлсэн. Хэрэг гарах үед би миний машинд шүргүүлээд 1 дүгээр эгнээнд явж байсан машинд мөргүүлсэн байх гэж бодож байсан. Би өөрөө ойр орчимд нь камерийн бичлэгтэй эсэхийг хайж явсаар осол гарсан газрын эсрэг талын буудлын камерийг шүүж үзэхэд зам тээврийн ослын дүрс бичигдэж үлдсэн байсан. Би бичлэгийг хуулж аваад цагдаад хүлээлгэн өгсөн. Бичлэгээс харахад хохирогч М.У нь миний жолоодож явсан машины урдуур өнгөрч гараад 1 дүгээр эгнээнд явсан Б ын машинд мөргүүлээд газар шидэгдэж унаж байгаа дүрс бичигдсэн байсан. Иймд намайг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хохирогчийг машинаар мөргөж гэмтэл учруулаагүй. Прокуророос надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хохирогчийг жолооч Б  мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэж байна. Би сайхан сэтгэлээр хохиролд 1.300.000 төгрөг төлсөн.” гэв.

 

Хоёр.Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг[2],

 

-Баримтыг хавтаст хэрэгт хавсаргах, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, [3]

 

-Насанд хүрээгүй хохирогч М.У-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр хичээлээ тараад Шинэ Дарханд байж байгаад таксинд суугаад гэр лүүгээ явсан таксинаас “МБМ” зочид буудлын харалдаа буугаад шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлийн замыг явган хүний гарцаар гарсан хуучин Дарханаас шинэ Дархан чиглэлийн замын явган хүний гарцаар гарах үед машин ирж байсан тэр машин зайтай харагдсан болохоор амжих байх гэж бодоод замаар гарах үед эхний цагаан өнгийн машинд мөргүүлээд миний гутал сугарч унаад гутлаа авъя гээд бодсон түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Иргэний нэхэмжлэгч Ж.М ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Миний охин У  нь Дархан-Уул аймагт өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эмээ нь над руу 15 цагийн орчим утсаар яриад У  машинд мөргүүлсэн байна гэж хэлээд уйлаад тодорхой хэлж мэдэхгүй байсан. Тэгээд би шууд Улаанбаатар хотоос эхнэр болон бага хүүхдийн хамт гарсан. 18 цагийн орчим Дарханд ирэхэд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт миний охин унтаа байдалтай эмчилгээ хийлгэж байсан. Дарханд 3 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын төвийн тархины тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлж гараад одоо дүүргийн эмнэлэгт хяналтад ороод гэрээр эмчилгээ хийлгэж байна. ...Гомдолтой байна. Охин одоогоор тархиндаа эмчилгээ хийлгээд байж байна. Ослоос шалтгаалсан  гэмтэл бол хойшид 5-10 жилийн дараа татаж унадаг, толгой нь өвддөг болох зэрэг хүндрэл гардаг талаар сонсож байна. Тэгэхээр  ирээдүйн эрүүл мэндийг бодож эмчилгээ оношлогоог гадаад улсад ядаж Солонгос улсад хийлгэх бодолтой байна.” гэх мэдүүлэг[5],

 

-Гэрч Ү.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 6-р сарын 3-ны өдрийн 15 цагийн орчимд Жүр-Үр ХХК-ний эзэмшлийн К/бонго маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дархан сумын 8 дугаар багт байрлах “Оргил” худалдааны төвөөс хайрцагтай тоор жимс худалдаж авсан, тэгээд машинаа жолоодоод Ус сувгийн уулзвар руу буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо уруудсан тэгээд ус сувгийн уулзвар дээр дээр буцаад Шинэ Дархан руу “Жүр-Үр” компаний байр руу очих зорилгоор буцаад тойрог руу эргэсэн тэгээд яг “МБМ” зочид буудлын урд байрлах явган хүний гарцны орчимд 2 дугаар эгнээгээр явж байтал миний урд талд явж байсан цагаан өнгийн тоёота **** маркийн машин зөөлөн тормоз гишгэх шиг болсон тэгээд урагшаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн тэгсэн чинь замын зүүн талаас буюу “МБМ” зочид буудлын эсрэг талаас зам хөндлөн явган хүний гарцаар гарч явсан хүүхдийг тэр машин баруун урд хэсгээс мөргөөд урагшаагаа 1 метр гаран яваад мөргөсөн эгнээндээ зогссон. Нөгөө хүүхэд Тоёота **** маркийн машинд мөргүүлээд баруун тал руугаа үсрэхдээ нэгдүгээр эгнээгээр явж байсан саарал өнгийн Х/**** маркийн машины зүүн талруу унасан. Тэгээд Хюндай **** маркийн машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд тэр хүүхдийг сугадаад Тоёота **** маркийн машины арын суудал дээр суулгаад тойргийн зүг аваад явсан, энэ үед би машин дотроосоо хараад сууж байсан, тэгээд зам таглаад зогссон байсан Тоёота **** болон Хюндай **** маркийн машинууд хөдлөхөд би араас нь хөдөлсөн.” гэх мэдүүлэг[6],

 

-М.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.У-н биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хатуу гадарга дээр хүчтэй унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт[7],

 

-Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Ганболдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаартай ослын талаарх “...Жолооч Д  овогтой Б  нь **** маркийн ****  улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3-д “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж буюу зогсож, энэ дүрмийн 16.1,16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. “Жолооч хө****  аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан. Явган зорчигч 14 настай иргэн М овогтой У  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт[8],

 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 026 дугаартай “...**** маркийн ****  дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан, техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

 

-Шинжээч Х.Ганболдын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би хэргийн материалтай танилцаж камерийн бичлэгийг үзэж дүгнэлт гаргасан. Энэ баримтаар **** улсын дугаартай **** маркийн машинд М.У мөргүүлж гэмтсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Яагаад гэвэл камерийн бичлэгийг үзэхэд М.У нь **** улсын дугаартай машинд мөргүүлээд унаагүй, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн алхсан дүрс харагдаж байна. Хэрэв мөргүүлсэн бол явган зорчигч чиглэлээ өөрчлөх юм уу зам дээр унасан байх боломжтой. Харин ****  улсын дугаартай **** маркийн машинд М.У нь мөргүүлэн зам дээр унаж байгаа нь дээрх гэмтлийг ****  улсын дугаартай **** маркийн машин үүсгэсэн байх боломжтой гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[10],

 

-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...М.У-н биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Би камерийн бичлэгийг үзлээ эхний цагаан өнгийн приус маркийн машинд мөргүүлээд М.У-н эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин нэгдүгээр эгнээгээр явж байгаа саарал өнгийн **** маркийн машинд мөргүүлж зам дээр унах үед М.У-н эрүүл мэндэд гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.” гэх мэдүүлэг[11],

 

-Д.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Цагдаагийн газрын үүднээс Шинэ Дархан орохоор өөрийн эзэмшлийн **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байтал “МБМ” зочид буудлын явган хүний гарцын орчим цагаан өнгийн **** маркийн *****  улсын дугаартай машин явж байсан тэр үед эсрэг урсгалын замаар нэг хүүхэд зам хөндлөн гарч байсан, тэр хүүхдийг замын тусгаарлах хэсэг дээр зогсож байна гэж хараад явах үед тэр хүүхдийг миний урд 2 дугаар эгнээгээр явж байсан цагаан цагаан өнгийн **** маркийн машин хаасан надад хүүхэд огт харагдаагүй тэгэхээр нь явган хүний гарцыг өнгөрч гарах гээд явж байх үед цагаан өнгийн **** маркийн машины баруун хамар дээрээс нөгөө хүүхэд маш хүчтэй орж ирээд миний машины зүүн талын толь хэсэгт мөргүүлээд зам дээр унасан.” гэх мэдүүлэг[12],

 

-Хохирогч М.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт найз нартайгаа ганц шил 0.75 граммын архи дөрвүүлээ хувааж уучхаад би гэр рүүгээ харих гээд Хаан банкны явган хүний гарцаар Дархан зах талаасаа Хаан банк талруугаа гарч байхад Алтны 4-н замын уулзвар талаас Буян зах чиглэлд явж байсан **** улсын дугаартай автомашин зам тавьж өгөхгүй миний хажуугаар өнгөрөхөд би баруун талын урд хаалга руу нь өвдөгөөрөө цохисон.Тэгэхэд нөгөө машин зогсохгүй яваад байхаар нь арын гүпер лүү нь өвдөгөөрөө дахиад нэг цохиход уг автомашины жолооч машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад арагшаагаа түлхээд унагаасан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд босож ирчхээд явах гэхэд явган хүний замаар гарч байсан нэг эгч миний араар гарахдаа хөөе толгойноос чинь цус гараад байна гэж хэлэхээр нь би толгойгоо дараад үзэхэд цус гарчихсан байсан. Тэгэхэд нөгөө жолооч ах намайг машиндаа суулгаад Буян захын урд байрлах авто зогсоол дээр очиж зогсоод намайг машинаасаа буулгаж ирээд намайг зодох гэхээр нь би зугтааж яваад Цагдаагийн газарт өөрийн биеэр орж болсон явдлыг хэлсэн.” гэх мэдүүлэг[13]

 

-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “...М.Г 38 настай эрэгтэй, зодуулсан. Толгойн зулайн ар хэсэгт 1.5 см орчим язарсан шархтай, оёдол тавив.” гэх тодорхойлолт[14]

 

-М.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.Г-нтархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр хүчтэй унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт[15],

 

-М.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...М.Г-н тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Э.Отгончимэгийн 438 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 789 дугаартай дүгнэлт[16],

 

-Д.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Шинэ Дархан чиглэлээс Дархан захын харалдаа авто зам дээр явж байтал явган хүний гарцны харалдаа нэг согтуу залуу миний машины баруун талын толины хэсэг рүү гуйваад ороод ирэхээр нь би шүргэчих байх гэж бодоод машинаа зогсоосон чинь нөгөө залуу миний машинаас нэг алхам хойшоо ухрахаар нь би урагшаагаа явах гээд хөдлөхөд уг залуу дахиад миний машин руу гуйваад машины баруун хойд хаалганд тулаад ирэхээр нь машинаа зогсоогоод хойд талын цонхоо онгойлгоод чи холдооч гэж хэлэхэд чи явган хүний зам хаадаг хэн юм бэ гээд над руу дайраад байхаар нь би бууж очоод нөгөө залууг заамдаж аваад татахад холдохгүй байхаар нь би цээж рүү нь түлхэхэд хойшоогоо бөгсөөрөө суугаад толгойгоороо газар уначхаад босож ирээд надтай надтай маргалдаад зогсож байтал бид хоёрын хажуугаар явж байсан эмэгтэй нөгөө залууд хандаж толгойноос чинь цус гарч байна гэж гэж хэлэхээр нь би толгойг нь харахад толгойн дагз хэсгээс нь цус гарч байхаар нь би машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явахад нөгөө залуу буух гээд хаалга онгойлгоод байхаар нь Буян захын авто машины зогсоол дээр очиж зогсоход нөгөө залуу машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн. М.Г-н биед учирсан эдгээр гэмтлүүдийг би учруулсан. Тухайн үед миний машинаас холдохгүй дайруулчих гээд байхаар нь би түлхэхэд хойшоогоо бөгсөөрөө суугаад толгойгоороо саваад газар унахдаа эдгээр гэмтлүүдийг авсан байх.” гэх мэдүүлэг[17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан зах”-ын урд талын төв засмал зам дээр **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд  оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй маргалдаж газар түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч М.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт найз нартайгаа ганц шил 0.75 граммын архи 4 лээ хувааж уучихаад би гэр лүүгээ харих гээд Хаан банкны явган хүний гарцаар Дархан зах талаасаа Хаан банк талруугаа гарч байхад Алтны дөрвөн замын уулзвар талаас Буян зах чиглэлд явж байсан ****  улсын дугаартай автомашин зам тавьж өгөхгүй миний хажуугаар өнгөрөхөд би баруун талын урд хаалга руу нь өвдөгөөрөө цохисон.Тэгэхэд нөгөө машин зогсохгүй яваад байхаар нь арын гүпер лүү нь өвдөгөөрөө дахиад нэг цохиход уг автомашины жолооч машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад арагшаагаа түлхээд унагаасан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд босож ирчхээд явах гэхэд явган хүний замаар гарч байсан нэг эгч миний араар гарахдаа хөөе толгойноос чинь цус гараад байна гэж хэлэхээр нь би толгойгоо дараад үзэхэд цус гарчихсан байсан. Тэгэхэд нөгөө жолооч ах намайг машиндаа суулгаад Буян захын урд байрлах авто зогсоол дээр очиж зогсоод намайг машинаасаа буулгаж ирээд намайг зодох гэхээр нь би зугтааж яваад Цагдаагийн газарт өөрийн биеэр орж болсон явдлыг хэлсэн.” гэх мэдүүлэг[18]

 

-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “...М.Г 38 настай эрэгтэй, зодуулсан. Толгойн зулайн ар хэсэгт 1.5 см орчим язарсан шархтай, оёдол тавив.” гэх тодорхойлолт[19]

 

-М.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.Г-н тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр хүчтэй унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт[20],

 

-М.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...М.Г-н тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Э.Отгончимэгийн 438 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 789 дугаартай дүгнэлт[21],

 

-Д.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Шинэ Дархан чиглэлээс Дархан захын харалдаа авто зам дээр явж байтал явган хүний гарцны харалдаа нэг согтуу залуу миний машины баруун талын толины хэсэг рүү гуйваад ороод ирэхээр нь би шүргэчих байх гэж бодоод машинаа зогсоосон чинь нөгөө залуу миний машинаас нэг алхам хойшоо ухрахаар нь би урагшаагаа явах гээд хөдлөхөд уг залуу дахиад миний машин руу гуйваад машины баруун хойд хаалганд тулаад ирэхээр нь машинаа зогсоогоод хойд талын цонхоо онгойлгоод чи холдооч гэж хэлэхэд чи явган хүний зам хаадаг хэн юм бэ гээд над руу дайраад байхаар нь би бууж очоод нөгөө залууг заамдаж аваад татахад холдохгүй байхаар нь би цээж рүү нь түлхэхэд хойшоогоо бөгсөөрөө суугаад толгойгоороо газар уначхаад босож ирээд надтай надтай маргалдаад зогсож байтал бид хоёрын хажуугаар явж байсан эмэгтэй нөгөө залууд хандаж толгойноос чинь цус гарч байна гэж гэж хэлэхээр нь би толгойг нь харахад толгойн дагз хэсгээс нь цус гарч байхаар нь би машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явахад нөгөө залуу буух гээд хаалга онгойлгоод байхаар нь Буян захын авто машины зогсоол дээр очиж зогсоход нөгөө залуу машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн. М.Г-н биед учирсан эдгээр гэмтлүүдийг би учруулсан. Тухайн үед миний машинаас холдохгүй дайруулчих гээд байхаар нь би түлхэхэд хойшоогоо бөгсөөрөө суугаад толгойгоороо саваад газар унахдаа эдгээр гэмтлүүдийг авсан байх.” гэх мэдүүлэг[22] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “МБМ” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд  оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3 дахь хэсэгт заасан Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний  аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-н мөргөж эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[23],

 

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг[24],

 

-Баримтыг хавтаст хэрэгт хавсаргах, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, [25]

 

-Насанд хүрээгүй хохирогч М.У-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр хичээлээ тараад Шинэ Дарханд байж байгаад таксинд суугаад гэрлүүгээ явсан таксинаас “МБМ” зочид буудлын харалдаа буугаад шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлийн замыг явган хүний гарцаар гарсан хуучин Дарханаас шинэ Дархан чиглэлийн замын явган хүний гарцаар гарах үед машин ирж байсан тэр машин зайтай харагдсан болохоор амжих байх гэж бодоод замаар гарах үед эхний цагаан өнгийн машинд мөргүүлээд миний гутал сугарч унаад гутлаа авъя гээд бодсон түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан.” гэх мэдүүлэг[26],

 

-Иргэний нэхэмжлэгч Ж.М-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Миний охин У  нь Дархан-Уул аймагт өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эмээ нь над руу 15 цагийн орчим утсаар яриад У  машинд мөргүүлсэн байна гэж хэлээд уйлаад тодорхой хэлж мэдэхгүй байсан. Тэгээд би шууд Улаанбаатар хотоос эхнэр болон бага хүүхдийн хамт гарсан. 18 цагийн орчим Дарханд ирэхэд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт миний охин унтаа байдалтай эмчилгээ хийлгэж байсан. Дарханд 3 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын төвийн тархины тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлж гараад одоо дүүргийн эмнэлэгт хяналтад ороод гэрээр эмчилгээ хийлгэж байна. ...Гомдолтой байна. Охин одоогоор тархиндаа эмчилгээ хийлгээд байж байна. Ослоос шалтгаалсан  гэмтэл бол хойшид 5-10 жилийн дараа татаж унадаг, толгой нь өвддөг болох зэрэг хүндрэл гардаг талаар сонсож байна. Тэгэхээр  ирээдүйн эрүүл мэндийг бодож эмчилгээ оношлогоог гадаад улсад ядаж Солонгос улсад хийлгэх бодолтой байна.” гэх мэдүүлэг[27],

 

-Гэрч Ү.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн орчимд Жүр-Үр ХХК-ний эзэмшлийн К/бонго маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дархан сумын 8 дугаар багт байрлах “Оргил” худалдааны төвөөс хайрцагтай тоор жимс худалдаж авсан, тэгээд машинаа жолоодоод Ус сувгийн уулзвар руу буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо уруудсан тэгээд ус сувгийн уулзвар дээр дээр буцаад Шинэ Дархан руу “Жүр-Үр” компаний байр руу очих зорилгоор буцаад тойрог руу эргэсэн тэгээд яг “МБМ” зочид буудлын урд байрлах явган хүний гарцны орчимд 2 дугаар эгнээгээр явж байтал миний урд талд явж байсан цагаан өнгийн тоёота **** маркийн машин зөөлөн тормоз гишгэх шиг болсон тэгээд урагшаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн тэгсэн чинь замын зүүн талаас буюу “МБМ” зочид буудлын эсрэг талаас зам хөндлөн явган хүний гарцаар гарч явсан хүүхдийг тэр машин баруун урд хэсгээс мөргөөд урагшаагаа 1 метр гаран яваад мөргөсөн эгнээндээ зогссон. Нөгөө хүүхэд Тоёота **** маркийн машинд мөргүүлээд баруун тал руугаа үсрэхдээ нэгдүгээр эгнээгээр явж байсан саарал өнгийн Х/**** маркийн машины зүүн талруу унасан. Тэгээд Хюндай **** маркийн машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд тэр хүүхдийг сугадаад Тоёота **** маркийн машины арын суудал дээр суулгаад тойргийн зүг аваад явсан, энэ үед би машин дотроосоо хараад сууж байсан, тэгээд зам таглаад зогссон байсан Тоёота **** болон Хюндай **** маркийн машинууд хөдлөхөд би араас нь хөдөлсөн.” гэх мэдүүлэг[28],

 

-М.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.У-н биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хатуу гадарга дээр хүчтэй унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт[29],

 

-Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Ганболдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаартай ослын талаарх “...Жолооч Д  овогтой Б  нь **** маркийн ****  улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3-д “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж буюу зогсож, энэ дүрмийн 16.1,16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. “Жолооч хө****  аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан. Явган зорчигч 14 настай иргэн М овогтой У  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт[30],

 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 026 дугаартай “...**** маркийн ****  дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан, техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[31],

 

-Шинжээч Х.Ганболдын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би хэргийн материалтай танилцаж камерийн бичлэгийг үзэж дүгнэлт гаргасан. Энэ баримтаар **** улсын дугаартай **** маркийн машинд М.У мөргүүлж гэмтсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Яагаад гэвэл камерийн бичлэгийг үзэхэд М.У нь **** улсын дугаартай машинд мөргүүлээд унаагүй, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн алхсан дүрс харагдаж байна. Хэрэв мөргүүлсэн бол явган зорчигч чиглэлээ өөрчлөх юм уу зам дээр унасан байх боломжтой. Харин ****  улсын дугаартай **** маркийн машинд М.У нь мөргүүлэн зам дээр унаж байгаа нь дээрх гэмтлийг ****  улсын дугаартай **** маркийн машин үүсгэсэн байх боломжтой гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[32],

 

-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...М.У-н биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Би камерийн бичлэгийг үзлээ эхний цагаан өнгийн приус маркийн машинд мөргүүлээд М.У-н эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин нэгдүгээр эгнээгээр явж байгаа саарал өнгийн **** маркийн машинд мөргүүлж зам дээр унах үед М.У-н эрүүл мэндэд гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.” гэх мэдүүлэг[33],

 

-Д.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Цагдаагийн газрын үүднээс Шинэ Дархан орохоор өөрийн эзэмшлийн **** маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байтал “МБМ” зочид буудлын явган хүний гарцын орчим цагаан өнгийн **** маркийн ******  улсын дугаартай машин явж байсан тэр үед эсрэг урсгалын замаар нэг хүүхэд зам хөндлөн гарч байсан, тэр хүүхдийг замын тусгаарлах хэсэг дээр зогсож байна гэж хараад явах үед тэр хүүхдийг миний урд 2 дугаар эгнээгээр явж байсан цагаан цагаан өнгийн **** маркийн машин хаасан надад хүүхэд огт харагдаагүй тэгэхээр нь явган хүний гарцыг өнгөрч гарах гээд явж байх үед цагаан өнгийн **** маркийн машины баруун хамар дээрээс нөгөө хүүхэд маш хүчтэй орж ирээд миний машины зүүн талын толь хэсэгт мөргүүлээд зам дээр унасан.” гэх мэдүүлэг[34] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Э-с “прокурор хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан О.Д-д холбогдох хэргийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаар хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй. Миний хувьд насанд хүрээгүй хохирогчид энэ талаараа хэлээгүй учир манай үйлчлүүлэгч маш их хохирч байгаа. Зам тээврийн осолд О.Д , Д.Б гэх хүмүүсийг хоёулаа буруутай гэсэн дүгнэлт гаргасан. Ийм байхад ****  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд хэд хэдэн зүйл заалтаар Дөлгөөнийг буруутай гэсэн байдаг. ***** үйлдэл байна гэдгийг тогтоочихсон, мөн хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Насанд хүрээгүй хохирогч нь эхний цагаан тээврийн хэрэгсэлд мөргүүлээд цаашид юу болсныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг хүртэл өгсөн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Д ийг зам тээврийн осол гаргасан гэдгийг тогтоочхоод байхад үндэслэлгүйгээр О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд буцаалгах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 32.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О-с миний үйлчлүүлэгч Д.Б-н үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэл болон хохирогч М.Г-нэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд маргаж, мэтгэлцэх зүйлгүй. Гэхдээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагдсан О.Д-д холбогдох хэргийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд О.Д ийг хэд хэдэн зүйл, заалтаар буруутай гэж үзсэн. Насанд хүрээгүй хохирогч нь эхний цагаан тээврийн хэрэгсэлд мөргүүлээд цаашид юу болсныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг хүртэл өгсөн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Д ийг зам тээврийн осол гаргасан гэдгийг тогтоочхоод байхад үндэслэлгүйгээр О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул  нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд буцаалгах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт эмчилгээтэй холбоотой  цаашид гарах төлбөрийг төлж барагдуулна гэв.

 

Шүүгдэгч Д.Бын хайхрамжгүй, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтууд болон хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.3 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан эсхүл хүний амь нас хохироосон үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн объектив шинж хангагддаг бөгөөд О.Д-ний үйлдлийн улмаас явган зорчигч М.У-н эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч М.У нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...амжих байх гэж бодоод явган хүний гарцаар гарах үед эхний цагаан өнгийн машинд мөргүүлээд миний гутал сугарч унаад гутлаа авах гэж байснаа санаж байна түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна.” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт хэрэгт авагдсан:

-Замын цагдаагийн шинжээч Х.Ганболдын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би хэргийн материалтай танилцаж камерийн бичлэгийг үзэж дүгнэлт гаргасан. Энэ баримтаар **** улсын дугаартай **** маркийн машинд М.У мөргүүлж гэмтсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Яагаад гэвэл камерийн бичлэгийг үзэхэд М.У нь **** улсын дугаартай машинд мөргүүлээд унаагүй, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн алхсан дүрс харагдаж байна. Хэрэв мөргүүлсэн бол явган зорчигч чиглэлээ өөрчлөх юм уу зам дээр унасан байх боломжтой. Харин ****  улсын дугаартай **** маркийн машинд М.У нь мөргүүлэн зам дээр унаж байгаа нь дээрх гэмтлийг ****  улсын дугаартай **** маркийн машин үүсгэсэн байх боломжтой гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[35],

-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...М.У-н биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Би камерийн бичлэгийг үзлээ эхний цагаан өнгийн приус маркийн машинд мөргүүлээд М.У-н эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин нэгдүгээр эгнээгээр явж байгаа саарал өнгийн **** маркийн машинд мөргүүлж зам дээр унах үед М.У-н эрүүл мэндэд гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.” гэх мэдүүлэг[36],

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 027 дугаартай “... ****** регистртэй О-н Д-н жолоодож явсан **** дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл нь ослын дараа эвдрэл гараагүй байна. Бүхээгний буруун гар крылоны будаг нь зурагдсан, хойд талын крыло хэсэгт халцарсан зэрэг нь ослын өмнө гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[37],

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зам тээврийн ослын талаарх камерт бичигдсэн насанд хүрээгүй хохирогч М.У нь замын 2 дугаар эгнээнд О.Д-ний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур бүрэн өнгөрч улмаар Д.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж шидэгдэн унаж байгаа бичлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж  байна.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар хохирогчид мэдэгдээгүйгээс хохирогчийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.  

Учир нь прокуророос хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй бөгөөд Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийг шийдвэрлэх боломжтой байна..

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд О.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн биш байх тул түүнийг иргэний хариуцагчаар татсан прокурорын шийдвэр үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нь мөрдөн байцаалтад эмчилгээний зардалд баримтаар 1.631.097 төгрөг[38], гар утас, сурагчийн дүрэмт хувцасны  төлбөр 600.000 төгрөг[39], ажилгүй байсан хугацааны цалин 2.112.000 төгрөг[40], ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөрт 10.800.000 төгрөг[41], нийт 15.143.097 төгрөгийг,

хохирогч М.Г нь эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй ба ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.500.000 төгрөг[42]-ийг тус тус нэхэмжилжээ.

 

Хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Б 1.300.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д 1.300.000 төгрөг тус тус төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал, гар утас, сурагчийн дүрэмт хувцасны төлбөрийг төлөгдсөн гэж үзэж байна гэж мэдүүлж байх тул эмчилгээний зардал 1.631.097 төгрөг, гар утас, сурагчийн дүрэмт хувцасны төлбөр 600.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна гэж үзлээ.

Хохирогч М.Г нь эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Д.Б нь эмчилгээний зардалд 278.800 төгрөгийг төлжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-н ажилгүй байсан хугацааны цалин 2.112.000 төгрөг[43], ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөрт 10.800.000 төгрөг[44], нийт 12.912.000 төгрөг, хохирогч М.Г-нажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.500.000 төгрөг[45]-ийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, хохирогч М.Г нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, хохирогч М.Г нар нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх тодорхойлолтыг мөрдөн байцаалтад гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын дэвтэр, ажилд авсан болон чөлөө олгосон ажлын газрын тушаал, шийдвэр зэрэг бичиг баримтууд байхгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жил 6 сарын хорих  ял  оногдуулах,  мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 31 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Э тусгайлсан санал, хүсэлтгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Л.О “...шүүгдэгч Д.Бын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийх ял оногдуулахгүйгээр торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар хохирол төлбөр байхгүй, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үүгэсэн саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширэг бичлэгтэй CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 545037 дугаартай жолооны үнэмлэхийг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуун овогт Д ийн Б ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4.Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ****** дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9.Шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

10.Шүүгдэгч Д.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-н ажилгүй байсан хугацааны цалин 2.112.000 төгрөг, ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөрт 10.800.000 төгрөг, нийт 12.912.000 төгрөг, хохирогч М.Г-н ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, хохирогч М.Г нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-с нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг мэдэгдсүгэй.

 

11.Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

[1] Хавтаст хэргийн 3-7 тал

[2] Хавтаст хэргийн 8, 11, 17  тал

[3] Хавтаст хэргийн 9-10

[4] Хавтаст хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 23-24 тал

[6] Хавтаст хэргийн 28 тал

[7] Хавтаст хэргийн 34-35 тал

[8] Хавтаст хэргийн 39 тал

[9]Хавтаст хэргийн 46-50 тал

[10] Хавтаст хэргийн 72 тал

[11] Хавтаст хэргийн 73 тал

[12] Хавтаст хэргийн 85-86 тал

[13] Хавтаст хэргийн 178-180

[14] Хаьтаст хэргийн 185 тал

[15] Хавтаст хэргийн 187-188, 194-195 тал

[16] Хавтаст хэргийн  194-195 тал

[17] Хавтаст хэргийн 205 тал

[18] Хавтаст хэргийн 178-180

[19] Хаьтаст хэргийн 185 тал

[20] Хавтаст хэргийн 187-188, 194-195 тал

[21] Хавтаст хэргийн  194-195 тал

[22] Хавтаст хэргийн 205 тал

[23] Хавтаст хэргийн 3-7 тал

[24] Хавтаст хэргийн 8, 11, 17  тал

[25] Хавтаст хэргийн 9-10

[26] Хавтаст хэргийн 20 тал

[27] Хавтаст хэргийн 23-24 тал

[28] Хавтаст хэргийн 28 тал

[29] Хавтаст хэргийн 34-35 тал

[30] Хавтаст хэргийн 39 тал

[31]Хавтаст хэргийн 46-50 тал

[32] Хавтаст хэргийн 72 тал

[33] Хавтаст хэргийн 73 тал

[34] Хавтаст хэргийн 85-86 тал

[35] Хавтаст хэргийн 72 тал

[36] Хавтаст хэргийн 73 тал

[37]Хавтаст хэргийн 55-56 тал

[38] Хавтаст хэргийн 165-175 тал

[39] Хавтаст хэргийн 65-66  тал

[40] Хавтаст хэргийн 162-163 тал

[41] Хавтаст хэргийн 153 тал

[42] Хавтаст хэргийн 214 тал

[43] Хавтаст хэргийн 162-163 тал

[44] Хавтаст хэргийн 153 тал

[45] Хавтаст хэргийн 214 тал