Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 69

 

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0296/Э/001/2020/0053

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч                                       Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Оюунсувд

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолтой, Д-ийн Б-од холбогдох, 1918004200307 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, А- А- овогт Д-ийн Б-.

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг  “Дархан” захын урд талын төв засмал зам дээр “Хьюндай Соната-6” маркийн 09-22 ДАР улсын дугаартай  машин жолоодож замын хөД-д оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй маргалдаж түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан.,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “МБМ” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр “Хьюндай Соната-6” маркийн 0922 ДАР улсын дугаартай  машин жолоодож замын хөД-д оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөД-ий дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3 .д  заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөД-өө үргэлжлүүлнэ”. , Мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3.д заасан “Жолооч хөД-д аюул, саад тулгарахыг мэдсэн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-ийг мөргөж эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, уун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч А- А- овогт Д-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн ирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан,

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.т зааснаар шүүгдэгч Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.,  2.2.т  з зааснаар шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 нэг сарыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Д.Б-од оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Д.Б-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 545037 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Д.Б-, иргэний хариуцагч О.Д- нараас эмчилгээний зардал 1.631.097 төгрөг, гар утас, сурагчийн дүрэмт хувцасны төлбөр 600.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.520.000 төгрөг, ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөрт 9.928.000 төгрөг, нийт 14.679.097 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-д олгож, шүүгдэгч Д.Б- 2.524.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д- 1.300.000 төгрөгийг тус бүр төлсөн байх тул төлөх төлбөрөөс нь хасаж тооцож, хохирогч М.Г-ийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, хохирогч М.Г- нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1 8., 1.9.д зааснаар шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах 'аслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо:

Миний бие үйлдсэн хэргээ хүлээж зөвшөөрч өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа болно. Хохирогч нарт учруулсан хохирлыг өөрийн бүхий л хүч нөөц бололцоогоо ашиглаж тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохирсон хэлцэл хийж нотариатаар баталгаажуулж хэрэгт өгсөн байгаа. Миний хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо төлөхийн тулд групптэй байсан ч ажил хөдөлмөр эрхэлж чадлынхаа хэрээр гэж эмчилгээний зардлыг нь нэн даруй гаргаж өгөх бодол, сэтгэлтэй байтал шүүхээс хорих ял оногдуулж хоригдсон учраас энэ бодол санаа минь хэрэгжих хугацаа хойшлох болчихоод байгаад сэтгэл зовниж байгаа юм.

Иймд миний гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөрийг боломжийнхоо хэрээр төлсөн байдал, цаашид даруй богино хугацаанд үлдэгдлийг төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэсэн байдлууд болон миний эрүүл мэндийн байдал элэгний церроз гэсэн өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б- тайлбартаа:

Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд эрүүл байх шаардлагатай байна. Иймд надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдлоо тайлбарлалаа. Түүнийг гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн гомдолтой холбогдуулан тусгайлан гаргах саналгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-ыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан” захын урд талын төв засмал зам дээр “Хьюндай Соната-6” маркийн 09-22 ДАР улсын дугаартай  машин жолоодож замын хөД-д оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй маргалдаж түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр  “МБМ” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр “Хьюндай Соната-6” маркийн 09-22 ДАР улсын дугаартай  машин жолоодож замын хөД-д оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөД-ий дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3.д  заасан  ...явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2.т  заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.., гэсэн  мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3.д заасан  ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..,  гэсэн  заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-ийг мөргөж эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, уун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Б-ыг гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч нарын мэдүүлэг, гэрч Ү.Мөнхбаатар, Ж.М-, шинжээч эмч Э.О- нарын мэдүүлэг.,  хохирогчид үзлэг хийсэн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн  502 ., 2019 оны 05 дүгээр сарын 17 -ны өдрийн 438 дугаар дүгнэлт., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  789.,  Замын цагдаагийн  газрын шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтүүд.,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял.,  27.10 дугаар зүйлийн 2.3.т зааснаар шүүгдэгч Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.,  2.2 .т зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг  нэмж нэгтгэн,  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 нэг сарыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь  үндэслэлтэй  байна.

          Мөн шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Гэвч  хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч  нь үйлдсэн хэргээ хүлээж зөвшөөрч өөрийн гэм буруугаа ойлгож байгаа., хохирогч нарт хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохирсон хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан болон шүүгдэгч нь  54 настай,  мөн биеийн эрүүл мэндийн хувьд элэгний церроз гэсэн өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг /группт/ нь нотлогдож байгаа зэрэг нөхцлийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх., мөн шүүгдэгч   Д.Б-од нь давж заалдах шатны шүүх хуралдаан хийх хүртэл 49 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногт дүйцүүлэн, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож,  энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  2.,4  дугаар заалтыг :

-  Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.д заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассугай.. гэж.,  

        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Д.Б-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнссэн өдрөөс эхлэн хугацааг тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 545037 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй... гэж  тус тус өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Д.Б-од нь 49 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, ял эдэлсэнд тооцсугай.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн 2.1., 2.5.д зааснаар  шүүгдэгч  Д.Б-од  оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх, хохирогчид учирсан хохирлыг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй..,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Д.Б- тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг   зөрчсөн,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8., 6.9. дүгээр зүйлд  заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.,

           -Шүүгдэгч Д.Б-од тэнссэн 1 жилийн  хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус  нэмж, тогтоох хэсгийн  тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг хүчингүй болгосугай.

             4.Шүүгдэгч Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

             5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

                                                                              

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                ШҮҮГЧ                                Ц.ТУЯА

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР