| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00301/И |
| Дугаар | 138/ШШ2020/00442 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2020/00442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг ******* сум 7 дугаар баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сум 7 дугаар баг ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сум 7 дугаар баг хотхоны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ч., Н. түүний өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч., Н. нар нь 2019 оны 06 сарын 10-нд С.******* надаас зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй авсан. Тухайн үед би ыг огт танихгүй хүн байсан учир г хамтран зээлдэгчээр гэрээ хийсэн. 3000000 төгрөгийг ын 5959124827 тоот харилцах дансанд хийсэн. Гэтэл өнөөг болтол төлж барагдуулахгүй хугацаа хойшлуулсаар байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд , нараас үндсэн зээлсэн 3000000 төгрөг болон зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт заасан 0,5 хувийн алдангийг өнөөдрийг хүртэл тооцон 1500000 төгрөгийн хамт нийт 4500000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
2019 оны 06 сарын 10-ны өдөр гэж хүн 3 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Өөрийн авсан мөнгөө яаж зарцуулсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бизнест доголдол үүсэх гээд байна гэж ярьж байсан. Намайг зээлсэн мөнгөө нэхэхээр нь авсан мөнгөө эргүүлж өгнө, гарцаагүй асуудал гараад байна гэж хэлдэг байсан. г би таньдаг нь үнэн. Тиймээс хамтран зээлдэгч болоод зээл гаргуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. 2 хувааж дээрх төлбөрийг төлнө гэж ярьж байсан. Гэтэл одоо 10 сарын дараа би тал мөнгийг нь д өгсөн гэж тайлбарлаад байна. Гэхдээ д шилжүүлсэн мөнгө нь бусдад төлөх өр гэж ярьж байсан. Тиймээс би Н.аас дээрх төлбөрийг нэхэмжилж байна. л надаас мөнгө авсан. Гэхдээ би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэл дээр ерөнхий процессийг тайлбарлаж бичсэн байгаа. байнга худал хэлдэг. Луйврын шинжтэй үйлдэл хийсэн гэж ойлгогдож байгаа. Надаас энэ мөнгийг авсан нь үнэн л юм чинь би мөнгөө нэхэмжлэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр хариуцагч нар хоорондоо тохиролцох ёстой гэж санагдаж байна. Тиймээс зээлийн гэрээний дагуу мөнгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би дүүгийнхээ хэлснээр гэх хүнийг *******тай уулзуулан тэд өөрсдөө тохиролцон мөнгөө авч өгөлцсөн. ******* нь ын 5959124827 тоот харилцах дансанд мөнгөө шилжүүлсэн гэдэг. ******* ч ыг сайн танихгүй болохоор намайг хамтран зээлдэгчээр гэрээ хийсэн. ******* нар гэрээний дагуу хүү тооцон өгч авалцаж байсан. Иймд авч хэрэглэсэн хариуцах ёстой тул би уг мөнгийг төлөх үндэслэлгүй.
Н. нь ...З. гэх хүнээс мөнгө зээлж хүү алданги тооцон 18*******000 төгрөгийг миний харилцах дансаар дамжуулан З. бэлнээр авсан. Энэ талаар өөрөө сайн мэдэж байгаа, өмнөх зээлсэн мөнгөө хааж надаар дамжуулан төлсөн байдаг. Иймд *******д зээлсэн мөнгөө өгөх ёстой тул би уг мөнгийг төлөх үндэслэлгүй.
Би ыг огт танихгүй. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай дүү маань надад хандан найзад маань мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Манай дүүгээс мөнгө авсан юм байна лээ. Хүүтэй мөнгө зээлсэн боловч төлж чадахгүй болсон байсан. Тэгээд манай дүүтэй хамт ирээд дахиад мөнгө зээлж өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь би манай багын найз мөнгө зээлдэг юм. Үнэхээр намайг оролцуулахгүйгээр зээлээ төлбөл би хэлж өгч болно гэж хэлсэн. Тэгээд ярилцаж тохиролцоод би тай хамт ******* дээр очиж мөнгө зээлж өгсөн. Анх 2 000 000 төгрөг гэж хэлж байсан боловч яг авдаг дээрээ 3 000 000 төгрөг болгоод өгөөч гээд 3 000 000 төгрөгийг зээлсэн. нь маш их худлаа ярьдаг хүүхэд. Ганц ч биш нөхөр нь хүртэл энэ асуудалд оролцсон. Би зээлж авч өгснийхөө дараа надад хамааралгүй юм чинь гээд хаячихсан юм. Гэтэл найз маань над руу гэнэт залгаж болохгүй байна гэж хэлсэн. Надад зээл авсан даруйдаа 1 830 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь 2019 оны 02 дугаар сард зээлж авсан мөнгөө төлж байгаа л хэлбэр юм. Ээжийнхээ дэргэд миний буруу гэж хэлж байсан байтал өнөөдөр 1 минутын дотор надад шилжүүлсэн, намайг 1 830 000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байгаад бухимдаж байна гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг огт зөвшөөрөхгүй. 2019.06.10-ны өдрийн зээлийн гэрээг бид 3 байгуулсан нь үнэн. 3000000 төгрөг миний дансаар шилжүүлсэн нь үнэн. Энэ зээлийн мөнгөнөөс би 1170000 төгрөгийг авсан, мөнгө авсны дараа Ч.гийн дансанд 1830000 төгрөгийг нь шилжүүлсэн. Уг зээлийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан. Би өөрийнхөө хариуцан авсан мөнгөө *******д төлж үүргээ гүйцэтгэсэн. Тухайлбал: 2019.08.04-ний өдөр 300000, 2019.09.16-ны өдөр 300000 төгрөг, 2019.10.17-ны өдөр 600000 төгрөгийг ын данснаас явуулсан болно. Тиймээс миний нийт төлсөн 1200000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн мөнгө бол 87000 төгрөг болж байна. Нэг сарын 10 хувийн хүүд 117000 төгрөг төлнө. Ингээд 1170000 дээр нэмээд 117000 бүгд 1287000 төгрөг, үүнээс төлсөн 1200000 төгрөг үлдэгдэл 87000 төгрөг болж байна. Би энэ үлдсэн байгаа 87000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Би 2019 оны 02 сард гийн дүүгээс 1 500 000 төгрөг зээлсэн байсан. Ингэхдээ ямар ч бичгийн гэрээ байгуулаагүй. Гэхдээ би энэ мөнгийг хүүтэй нь хамт төлж дуусгасан. Би гэж хүнийг танихгүй. гэж дүүгээр нь холбогдож танилцсан. Тэгээд эгчтэй маань уулз гэж хэлээд , бид гурав уулзсан. Би тэдэнд үнэхээр дээрх төлбөрийг төлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд эгч манай найз мөнгө зээлдэг хүн байгаа юм уулзъя гэж хэлсэн. Тэгээд Маршал хотхоны гадаа очиж *******тай уулзаж мөнгө зээлсэн. Өмнө нь өөр хүнээс зээлж авсан байсан 1 500 000 төгрөгийг хүүгийн хамт 1 830 000 төгрөг болгон гийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 1 170 000 төгрөгийг нь би өөрөө хэрэглэсэн. Би гэхдээ өмнө нь авсан мөнгөө барагдуулсан гэж үзэж байна. Одоо ******* нь надаас 4 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Би ******* гэж хүний данс руу 1 200 000 төгрөг шилжүүлсэн. Одоо би ямар ч төлбөрийн чадваргүй болсон. Хувийн ажлуудаа зогсоосон. Ээждээ туслаад л ажил хийж байна. Хуулийн дагуу төлөх шийдвэрийг даган биелүүлнэ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Ч., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 750 000 төгрөг /үндсэн зээл 3000000 ₮, алданги 750000 ₮/ гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор Н., Ч. нартай тохиролцож зээлийн гэрээг байгуулсан, 3 000 000 төгрөгийг Н.ын данс руу шилжүүлсэн, гэвч Н. нь гэрээний хугацаандаа мөнгийг минь өгөхгүй хугацаа хэтрүүлж 3 удаа нийт 1 200 000 төгрөгийг өгсөн, үүнийг хүү, алдангид тооцсон. Гэтэл одоо 3 000 000 төгрөгнөөс 1 830 000 төгрөгийг Ч.д өгсөн учраас энэ мөнгийг төлөх ёсгүй гэж байна. Н.ын өгсөн 1 200 000 төгрөгийг хүү, алдангид тооцож, үндсэн зээл 3 000 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү. Ч., Н. нарын хоорондох асуудлыг би сайн мэдэхгүй учраас гэрээний дагуу мөнгөө гаргуулж, хохиролгүй болох хүсэлтэй байна... гэж тодорхойлсон.
Харин хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...С.*******тай Н. бид хоёр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ зээлийн мөнгийг Н. авч хэрэглэсэн учраас тэр хариуцах ёстой. Н. нь энэ зээлийг авахаас өмнө өөр хүнд өртэй байсан, тэр өр болох 1 830 000 төгрөгийг миний данс руу шилжүүлж, надаар дамжуулж тэр өрөө төлсөн, би С.*******д өгөх мөнгийг төлөх үндэслэлгүй... гэж,
хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгчээс зээлсэн 3 000 000 төгрөгөөс 1 830 000 төгрөгийг Ч.гийн данс руу шилжүүлсэн учраас энэ мөнгийг төлөхгүй, харин үлдсэн 1 170 000 төгрөгийг би хэрэглэсэн нь үнэн, үүнээс 1 200 000 төгрөгийг буцааж төлсөн, одоо 87 000 төгрөг үлдсэн, үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, хуулийн дагуу төлөх шийдвэрийг даган биелүүлнэ... гэж тус тус тайлбарлан маргажээ.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ч., Н. нарт 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-н 5 тал/ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь 3 000 000 төгрөгийг Н.ын данс руу шилжүүлсэн буюу өгсөн, зээлдэгч Н., Ч. нар нь гэрээний дагуу мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Үүний дагуу зээлдэгч Н. нь зээлдүүлэгч С.*******д 2019 оны 08 сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 09 сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг төлсөн болох зохигчийн тайлбар болон Н.ын Хаан банкны 5959124827 тоот дансны хуулга /хх-н 29-32 тал/ зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй болно.
Харин зээлдэгч Ч.Сугармаа нь 3 000 000 төгрөгийг Н. авсан би төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ... үүснэ гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулснаар түүнд үүрэг үүссэн байна.
Уг зээлийн гэрээнээс харахад зээлдүүлэгч С.******* нь зээлдэгч нарт зээлсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулж буй талаар хяналт тавих үүрэг хүлээгээгүй, харин Н., Ч. нар нь гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч С.******* нь зээлийн гэрээний дагуу 3 750 000 төгрөгийг хариуцагч Н., Ч. нараас шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч Н., Ч. нарын хүлээх үүргийн талаар тодорхой заагаагүй байх тул тэд зээлдүүлэгч С.*******гийн өмнө тэнцүү үүрэг хүлээнэ.
Хариуцагч Н., Ч. нарын хооронд өмнө нь өөр хүнээс авсан гэх өр зээлийн асуудал байгаа гэж тайлбарлан маргаж байгаа боловч энэ асуудал нь уг иргэний хэрэгт буюу С.*******тай байгуулсан зээлийн гэрээний асуудалд хамааралгүй болно.
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зээлийн хүүгийн асуудлыг нэхэмжлээгүй бөгөөд зөвхөн зээлийн үндсэн төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцож гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.
Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-ний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч Н. нь зээлийн гэрээний хугацааг 2019 оны 08 сарын 04-ний өдөр буюу 25 хоногийн хугацаа хэтрүүлж 300 000 төгрөг, 2019 оны 09 сарын 16-ны өдөр буюу 68 хоногийн хугацаа хэтрүүлж 300 000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр буюу 99 хоногийн хугацаа хэтрүүлж 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг төлжээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллын асуудлыг зохицуулж өгсөн бөгөөд мөн зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд ... үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг баримтлан хариуцагч Н.ын төлсөн 1 200 000 төгрөгийг зээлийн үндсэн үүргийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Н., Ч. нараас алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар нь алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд зээлдэгч нарын гэрээний хугацаанд төлөх зээлийн үндсэн төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөс төлөгдсөн 1 200 000 /Н.ын төлсөн/ төгрөгийг хасч үлдэгдэл 1 800 000 төгрөгт гэрээнд зааснаар алданги /2019.10.17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 119 хоногийн хугацаа хэтрүүлсэн, хоногт тооцох алданги нь 9 000₮. 119х9000=1 071 000 ₮ болох ба энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна/ 50%-иар тооцоход /1 800 000 : 2/ 900 000 төгрөгийн алданги тооцохоор байх боловч нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 750 000 төгрөг гэж тодорхойлсон тул хариуцагч Н., Ч. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 2 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н., Ч. нараас улсын тэмдэгтийн хураамж 55 750 /2 550 000 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н., Ч. нараас 2 550 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч., Н. нараас 55 750 /тавин таван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА