Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2020/00628

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ийн 18-0******* тоотод оршин суух, ЖЯ*******0021518 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

Орон сууцны үйлчилгээний төлбөр 3 321 113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Хариуцагч М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эзэмшигч ын нь 2013 оны 01-12 сар, 2014 оны 01-12 сар, 2015 оны 01-12 сар, 201******* оны 01-12 сар, 201******* оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-12 сар, 2020 оны 01-02 сарын үйлчилгээний төлбөрт нийт 3 321 113 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.гийн байрны дулааны шугамыг 2019 онд манай байгууллага сольсон байгаа. Халаалт нь муудсан байх боломжгүй. Айл өрхүүд дур мэдэн регистр тавьдаг. Тэр шалтгаанаас болж дулаан ирэхгүй байх боломжтой. Өмнө нь М. нь манай байгууллагын инженер Сүрэнжавтай ирж уулзаж манай паар халахгүй байна гэж амаар хэлсэн байсан. Мөн 12 дугаар сард паар хагарч, ус алдсан гэж байгаа боловч манайд энэ талаар ямар нэгэн албан ёсны бичиг ирээгүй. Хэрэв тийм зүйл ирсэн бол санхүү рүү тухайн бичиг цохогдон орж, үүний дагуу шат дараатай арга хэмжээ авагдах боломжтой байсан. Мөн хог тээвэртэй холбоотой нотлох баримтын бичгийг манайд ирүүлснээр тооцоо хийгдэхгүй байх боломжтой байсан. Мөн 2019 оны 02 дугаар сараас хойш халуун хүйтэн усны төлбөр гараагүй. Зөвхөн халаалт, суурь үнэ гарсан байгаа. Одоо 201******* оны 03 дугаар сараас хойшхи байрны үйлчилгээний төлбөрийг хариуцагч М.гээс нэхэмжилж байна. Энэ хугацааны мөнгө нийт 1 5*******2 4*******8 төгрөгийг нэхэмжилж байна. 201******* оны 02 сараас өмнөх үйлчилгээний төлбөр нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэхээс татгалзаж байна гэв.

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* сумын *******-р багийн 18-******* тоотод оршин суудаг нэртэй боловч өөрийн орон гэртээ амьдрах боломжгүйн улмаас гадуур айлуудаар явж амьдардаг. Уг байр 2008 онд халаалт устай болсон боловч халаалт тавьсан цагаасаа хүн амьдрах шаардлага хангах хэмжээнд хүртэл дулаан байгаагүй. Халаалт хэтэрхий муу байснаас 2010 онд манай паар хага хөлдөж халуун ус цацарч гэрийн телевизор, зөөврийн компьютер шатаж ажиллагаагүй болж хохирч байсан. Халаалтыг маань засч янзалж өгөөч гэж НААҮ-нд өчнөөн удаа өргөдөл бичиж өгч, СМҮ-г хариуцсан НААҮ-ны хэсгийн ажилтан инженер Бүрнээ, сантехникч Батсайхан, Гэрлээ болон инженер Сүрэнжав нарт өчнөөн олон удаа хэлж гуйж байсан боловч нэг ч удаа арга хэмжээ авч засч янзалж өгч байсан удаа байхгүй. ...шинэ жилийн өмнөхөн 2019 оны 12 сарын сүүлчээр намайг ******* САА-д байхад манай байрны паар дахин хага хөлдөж, ******* шугам сүлжээнийхэн залгаж ирж цоожоо онгойлгооч гэж дуудаж байсан. Энэ байдлаас болж буцлам халуун усанд хөрс шороо дэвтэж манай байшингийн хундам сууж, байшингийн хана хагарч хазайж бид бүхэн бүр орох оронгүй болох, байшиндаа өчнөөн олон арван тонн цементэн хавтанд дарагдаж үхэх аюулд орчихоод байна. Өмнө би ажил төрөлтэй байхдаа халаалт усгүй байсан ч гэсэн мөнгө төгрөгийг бүрэн төлж байсан. 2013 онд ажилгүй болоод ус халаалт муутай байрны мөнгийг төлөх чадваргүй болсон. Одоо би тэтгэврээс өөр орлогогүй ганц бие ахмад настан байж ашиглаж чадаагүй ус, хага хөлдөх хэмжээнд хүртлээ хүйтэн байсан халаалтын мөнгийг төлөх боломжгүй байдлыг минь ойлгон үзэж уг 3 321 113 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч бичгээр хүсэлт гаргах ёстой байсан гэж хэлж байна. Гэтэл би ******* ахуй үйлчилгээний газарт нийт 10 орчим удаа хүсэлт гаргасан. Өөрсдөө сайн шалгаж үзэх ёстой байсан байх гэж бодож байна. Мөн шугам хоолойг дураараа өөрчилсөн гэж хэлж байна. Гэтэл манай байрны хувьд тийм асуудал огт байхгүй. Би олон удаа хүсэлт өгөөд шийдвэрлэж чадахгүй байсан тул паарныхаа секцийг ихэсгэсэн. Тэгээд ч нэмэргүй байгаад байна. Би паараа хөлдөөхгүй гэсэндээ крант залгаж хий авдаг байсан. Энэ нь хууль бус үйлдэл байх л даа. Гэхдээ халаалт муу учраас паарны эргэлтийг сайжруулах үүднээс крант залгах, шланк холбох зэрэг үйлдэл хийдэг байсан. Тэгэхэд дулааны станцаас хүмүүс ирээд бариул хэсгийг тасдаж авдаг. Манай хөрш айлын паар 2019 оны 12 дугаар сард хөлдөж их хэмжээний халуун ус гоожиж, манай 18 дугаар байр болон манай гудамж тэр чигтээ ус алдсанаас мөстсөн байсан. Мөн ус алдсанаас болж байрны маань хундаам руу нь буцлам халуун ус орж суулт өгч, хана цууралт өгч хазайсан. Би одоо гэртээ ч амьдарч чадахгүй байдалд хүрч байна. Би хавтаст хэрэгт энэ тухай бүхий л гэрэл зургийг нотлох баримтаар хавсаргасан. ******* аж ахуйн газрын буруутай үйлдэл байгаа тул эргээд хуучин хэвэнд нь оруулж байрны хундаамыг дахин цутгаж өгөөсэй гэж хүсэж байна. Өвөл болохын өмнө мэргэжлийн байгууллагын зүгээс эргээд хэвэнд нь оруулж засаж өгөөсэй гэж хүсэж байна. Мэргэжлийн бус хүн ийм зүйлийг хийж огт чадахгүй. Хэрэв сэтгэл байх юм бол арга нь олдоно шүү дээ. Тухайн байгууллагын хувьд ямар ч сэтгэлгүй, мөнгөө л авах хүсэлтэй байгаа нь харагдаж байна. Айлуудыг өөрсдөө янзлах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид маш их хохирсон. Отгонбаяр инженерт өөрийн хийж байгаа үйлдлийг хэлэхэд Одоо тэгэхээс өөр яах билээ гэж хүртэл надад хэлж байсан. Энэ бүхнээс болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаад өгөх юм бол цаашид гарах мөнгөө төлж болно гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ нь хариуцагч М.д холбогдуулан орон сууцны үйлчилгээний төлбөрт 3 321 113 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 1 *******58 544.3 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 5*******2 4*******9 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Манай байгууллага М.гийн байрны гадна талын дулааны шугамыг 2019 онд сольсон, айл өрхүүд дураараа регистр тавьдаг. Тэр шалтгаанаас болж дулаан ирэхгүй байх боломжтой. Паар хага хөлдсөн болон халаалт муу байгаа талаар манайд албан ёсоор бичгээр гаргасан хүсэлт гомдол ирээгүй. Хэрэв тийм зүйл ирсэн бол санхүү рүү тухайн бичиг цохогдон орж, үүний дагуу шат дараатай арга хэмжээ авагдах боломжтой байсан. 2019 оны 02 дугаар сараас хойш халуун хүйтэн усны төлбөр гараагүй. Зөвхөн халаалт, суурь үнийг нэхэмжилсэн. ХХХуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас 2012 оноос 201******* оны 02 сарыг дуусталх хугацааны төлбөр нийт 1 *******58 544.3 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 201******* оны 03 дугаар сараас хойшхи байрны үйлчилгээний төлбөрт нийт 1 5*******2 4*******8 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэж тайлбарлан,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Манай байр 2008 онд халаалттай болсон боловч энэ цагаасаа хүн амьдрах хэмжээнд хүртэл дулаан байгаагүй, тухайн байгууллагын хувьд ямар ч сэтгэлгүй, мөнгөө л авах хүсэлтэй байгаа нь харагдаж байна, айлуудыг өөрсдөө янзлах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид паар халахгүй хага хөлдсөнөөс болж маш их хохирсон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, халаалтаа сайн болгоод өгөх юм бол цаашид гарах мөнгөө төлж болно... гэж тус тус тайлбарлан маргадаг.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч М. нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ийн 18-0******* тоот орон сууцны өмчлөгч байх ба тэрээр ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ-аас цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, дулаанаар хангагдах үйлчилгээг авдаг, 2012 оноос 2020 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр нийт 3 321 113 төгрөгийг төлөөгүй болох нь тус тус тогтоогдож байна. Энэ үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1 дэх хэсэгт зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасан цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.

Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ нь хариуцагч М.гээс орон сууцны үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүрэгтэй байна.

Монгол Улсын Иргэний хуульд зааснаар өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд тус хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Орон сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна.

Хариуцагч М. нь орон сууцны үйлчилгээний төлбөрийг 2012 оноос эхлэн төлөөгүй байх ба нэхэмжлэгч нь энэ үеэс эхлэн өөрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн, улмаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хуульд ийнхүү заасны дагуу 2012 оны *******5 259.************** төгрөг, 2013 оны 01-12 сарын төлбөр 145 **************1.04 төгрөг, 2014 оны 01-12 сарын төлбөр 181 *******55.*******3 төгрөг, 2015 оны 01-12 сарын төлбөр *******04 *********************.90 төгрөг, 201******* оны 01-12 сарын төлбөр *******32 2*******1.*******0 төгрөг, 201******* оны 01-02 сарын төлбөр 119 11*******.******* төгрөг, нийт 1 *******58 *******43.*******4 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхээ алдсан байх бөгөөд энэ үндэслэлээр 1 *******58 *******43.*******4 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан ба ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан татгалзал нь үндэслэлтэй байна.

Хариуцагч М. нь нэхэмжлэгч байгууллага дулаанаар хангах үүргээ биелүүлээгүй, шугам сүлжээнд гарсан гэмтлийг засварладаггүй, удаа дараа өргөдөл гомдол гаргаж байсан боловч зохих арга хэмжээ авч өгдөггүй талаар тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд ******* сумын ******* дугаар баг *******ийн 18 дугаар байрны халаалт бүхэлдээ муу халдаг биш, зөвхөн тус байрны баруун жигүүрт байх 2-3 айлын халаалт муу байдаг гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэг нь сууц өмчлөгчид хамааралтай байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй үүрэгтэй бөгөөд М. нь энэ үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч М.г халаалтын төлбөр, хог тээвэр, усны суурь хураамж, дулааны суурь хураамж, ус халаасны төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч М.гээс 201******* оны 03 сараас 2020 оны 02 сарыг дуусталх гурван жилийн /3******* сар/ хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр болох 201******* оны 03 сараас 12 сарыг дуусталх хугацааны төлбөр 512 *******04 төгрөг, 2018 оны 01-12 сарын төлбөр *******31 *******21.*******0 төгрөг, 2019 оны 01-12 сарын төлбөр 34******* 5*******1.90 төгрөг, 2020 оны 01-02 сарын төлбөр *******0 581.20 төгрөг, нийт 1 5*******2 4*******9.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 *******58 544 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан тул тус хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжид *******8 08*******.8 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гээс улсын тэмдэгтийн хураамжид 39 949 /15*******24*******9.4 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч М. нь шүүх хуралдаанд ...паар задарч ус алдсанаас болж буцлам халуун ус их хэмжээгээр байшингийн хөрс шороонд орж дэвтэн, үүний улмаас манай байшингийн хундам сууж, байшингийн хана хагарч хазайж бид бүхэн маш их хохирсон, энэ хохирлоо арилгуулах хүсэлтэй байна... гэж мэтгэлцэж байгаа боловч хэний буруутай үйл ажиллагаанаас болж ямар хэмжээний хохирол учирсан болох нь тодорхойгүй байна. Энэ байдлаа тодорхой болгож, буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар хариуцагч М.гээс орон сууцны үйлчилгээний төлбөр 1 5*******2 4*******9.4 /нэг сая таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 *******58 544 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8 08*******.8 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39 949 /гучин есөн мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан ******* ******* аж ахуй ОНӨААТҮГ-т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА