Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00810

 

                                   “ **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх х ****алдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01737 дугаар шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1663 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК,  **** ХХК”, ****, **** нарт холбогдох 

Гэрээний үүргийн гүйцэтгэл, үүргээ биелүүлээгүйгээс хохиролд 154,127,608 төгрөг, хариуцагч  **** ХХК, **** нараас түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 48,358,014 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК,  **** ХХК-ийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 119,304,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх х ****алдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх х ****алдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ХХК нь  **** **** ХХК, ****, **** нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл, үүргээ биелүүлээгүйгээс хохиролд 154,127,608 төгрөг, хариуцагч  **** ХХК, **** нараас түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 48,358,014 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, “ **** **** ХХК,  **** ХХК-ийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ажлын хөлсөнд төлсөн 119,304,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01737 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 228 дугаар зүйлийн 228.1 заасныг баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид нийт 149,595,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,532,096 төгрөгийг болон хариуцагч ****, **** нарт холбогдох нэхэмжлэлийг хариуцагч  **** ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, хохиролд нийт 47,379,404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 978,610 төгрөгийг болон хариуцагч ****д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг баримтлан хариуцагч  **** **** ХХК,  **** ХХК-уудын нэхэмжлэгч  **** **** ХХК-д холбогдох 119,304,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн х ****аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 заасныг баримтлан улсын тэмдэгтийн х ****аамжид нэхэмжлэгч  **** **** ХХК-аас төлсөн 1,058,486 төгрөг, хариуцагч  **** **** ХХК-аас төлсөн 754,475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн х ****аамжид 111,892 төгрөгийг гаргуулан улсын орлогод, улсын тэмдэгтийн х ****аамжид хариуцагч  **** **** ХХК-аас 800,814 төгрөг, хариуцагч  **** ХХК-аас 343,206 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэгч  **** **** ХХК-аас улсын тэмдэгтийн х ****аамжид 476,096 төгрөгийг гаргуулан хариуцагч  **** **** ХХК-д тус тус олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч  **** **** ХХК-аас 4,117,542.5 төгрөг, хариуцагч  **** **** ХХК,  **** ХХК-уудаас 4,117,542.5 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулан шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1663 дугаар магадлалаарСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч  **** **** ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт гэсний дараа 106,172,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,955,608 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ****, **** нарт холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч  **** ХХК-аас 38,795,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, үлдэх 9,565,174 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ****д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасан үндэслэлгүй тул гэж, 3 дах заалтын 800,814 гэснийг 688,810 гэж, 343,206 гэснийг 351,929 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн х ****аамжид ****ьдчилан төлсөн 1,142,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын ж ****маар гаргасан гомдолдоо: “...магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэм хэмжээ, зохицуулалтыг бүрэн гүйцэд хангаж хэрэгжүүлэлгүй Иргэний хуулийн зохих заалтуудыг б ****уу тайлбарлаж, нэхэмжлэгч талд хууль зүйн үндэслэлгүйгээр давуу байдал олгож, хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэдгээрийн эрх зүйн болон санхүүгийн байдлыг дордуулсан нөхцөл байдал болон Иргэний хуулийг нэг мөр зөв хэрэглээгүй тул хяналтын ж ****маар гомдол гаргаж байна. Барилга барих эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд болох нэхэмжлэгч тал Иргэний хууль болон Барилгын тухай хуулийг илт зөрчсөн, хуульд харшилсан гэрээ хэлцлүүдийг д ****дан нэхэмжлэл гаргаж түүнийг нь анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэж байгаа нь илт нэг талд үйлчилсэн, хуулиараа хүчин төгөлдөр бус болчихсон хэлцлээр хариуцагч талаас нийт 144 сая төгрөг гаргуулах ёстой гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянуулах зайлшгүй шаардлагатай байна. Анхан шатны шүүх“...2014.05.30-ны өдөр " **** ****" ХХКболон “ **** **** импекс” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”нь зохих хууль зөрчсөн гэрээ хэлцэл гэдэг нь хавтас хэргийн материалаар нотлогдож байгаа ба барилга барих эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгүүлсэн гадаад худалдаа эрхлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, барилга барьж эхэлсэн явдал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуулийг давхар зөрчин анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан учраас Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн мөртлөө үндсэн гэрээтэй холбоотой, хамаатай байгуулагдсан барилга барихад ашиглах ёстой байсан хэв хашмалыг түрээслэх гэрээ байгуулж, огт ашиглаагүй байхад түрээсэлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж төлбөр тооцоо бодож, хариуцагч  **** **** ХХК-аас 106,172,000 төгрөгийг харин  **** ХХК-аас 38,795,840 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 заасан хуулийн заалт болон 56.6-д заасныг илт зөрчсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль зөрчин барилга барьж эхэлсэн нөхцөл байдал болон зөвхөн түрээсийн гэрээ байгуулж, тухайн түрээстэй холбоотой гэрээ огт хэрэгжээгүй байхад түрээсийн төлбөр бодож тооцож шийдэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч нар Иргэний хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй, магадлал хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

4.1. Нэгэнт хуулиар хүчин төгөлдөр бус болчихсон хэлцэлд тулгу ****лан байгуулагдсан тухайн хууль зөрчсөн гэрээтэй салшгүй, шалтгаант холбоотой хэв хэшмал түрээслэх гэрээ нь бодит амьдрал дээр нэг ч өдөр ажил болж хэрэгжээгүй, тухайн хэв хашмалыг огт ашиглаагүй байхад түрээс төлөх ёстой гэж шүүгч нар үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосныг нотлох ба хавтас хэргийн материалыг огт шинжлэн судлаагүй гэдгийн илрэл ба хууль зөрчсөн хэлцлийн үр дагаврыг хууль зөрчөөгүй болгон хувиргаж хариуцагч талд ашигтайгаар шийдэж байгаа нь бодит байдал болон хавтас хэргийн материалаар хангалттай илчлэгдэж нотлогдож байгаа.Уг нь хэв хашмал түрээслэх бүх гэрээний 2.1 дэх заалтад Түрээслэн авагч нь түрээсийн эд хөрөнгийг барилга угсралтын үйлдвэрлэлд ашиглах зориулалтаар түрээслэн авсан болно гэж тодорхой бичсэн байхад давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн харилцан хамааралтай, хоорондоо салшгүй холбоотой гэрээнүүдийг ажлын доголдолд хамааралгүй бие даасан харилцаа байх тул гэж Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчмыг зөнд нь орхиж хууль болон нотлох баримтуудыг хэрхэн б ****уу үнэлж байгааг хэлэх нь зүйд нийцнэ. Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талыг зөвтгөх гэсэн байр су ****ийг илэрхийлж байгаа нөхцөл байдал нь сэжиг хардалтыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа ба барилгын тусгай зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн Нэхэмжлэгч “ **** **** ХХК-ийн гүйцэтгэсэн 2 айлын орон сууцны су ****ийн цутгалт, зоорийн давхрын цутгалтын ажил нь доголдолгүй болох нь Олно ХХК болон “Тодкат ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх гэж шүүх дүгнэж байгаа нь Барилгын тухай хууль нэхэмжлэгч тал зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тийм ач холбогдолгүй, харин хууль бусаар барилга барьж байсан  **** ****” ХХК нь барилга барихдаа алдаа дутагдалгүй барьсан болгож байгаа нь шинжээч нар барилга барих эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдийн талд орж, түүнд нь шүүх дөрөөлж нэхэмжлэгч талыг зөвтгөж байгаа нөхцөл байдал нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг б ****уу тооцоолон хуулиас давсан шинжээчийн дүгнэлт ба шүүхийн шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй тайлбар, нотолгоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

4.2. Уг нь шинжээч нар, анхан болон давж заалдах шатны шүүх гагцхүү хуулийг л эхний ээлжинд баримтлах ёстой болохоос биш тусгай зөвшөөрөлгүй барилга барьсан хуулийн этгээдийг б ****уугүй мэтээр харагдуулах гэсэн өнгөцхөн хийсвэр тайлбар гаргаж байгаа нь илт нэг талд үйлчилсний нотолгоо.Шинжээч нар болон шүүгч барилгын зөвшөөрөлгүй этгээд барилга барьж болно гэсэн агуулгатай дүгнэлт, шийдвэр гаргаж байгаа нь нэг талаар хуулиа мэдэхгүйн гай, нөгөө талаар хууль бус үйл ажиллагааг ямар нэгэн хэлбэрээр зөвтгөж болохгүй ба хэн ч хуулиас давсан шийдвэр гаргаж болохгүй бөгөөд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа эрхэлсэн байхад түүний талд тааруулсан худал дүгнэлт, хийсвэр тайлбар гаргаж, түүнд ашигтай үр дагаврыг бий болгож байгаа бол нөлөөнд орсон, бусдад зориуд давуу байдал бий болгож байгаа гэдгийг өөрсдийнх нь үйл ажиллагаа илчлээд байгааг үгүйсгэх аргагүй билээ.

4.3. Аж ахуйн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг гэсэн хуулийн заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн б ****уутай үйл ажиллагаа явуулсан.Мөн хуулийн 5.4Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.” Нэхэмжлэгч талд ямар ч тусгай зөвшөөрөл хаанаас, хэнээс ч олгогдоогүй ба өөрсдөө д ****аараа барилга барьж байсан. Хуулийн 7.1-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно” гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч талд ямар ч барилга барих албан ёсны эрх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй.Барилгын тухай хуулийн 1.1Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн ба ямар ч зөвшөөрөлгүй барилгын гүйцэтгэл явуулж байсан.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг; энэ хуулийн 4.1.21барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг; хуулийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, ж ****мын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.”28.1Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна. Нэхэмжлэгч талд ямар ч барилга барих гэрчилгээ байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан с ****тахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”56.1.9хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл”, 56.1.10дээр д ****дсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”56.5Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”, 56.6Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн б ****уутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн №17 тогтоолын 5.1 дэх хэсэгт Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Уг тогтоолын 5.7  дахь хэсэгт Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино”Иймд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн дээр байгуулагдсан тухайн орон сууцыг барих үйл ажиллагаатай хамааралтай, салшгүй шалтгаант холбоотой Хэв хашмал түрээслэх тухай гэрээ нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй, огт ашиглагдаагүй, хэрэгжээгүй, хэв хашмалын гэрээгээр зохиомлоор хариуцагч талыг өрөнд оруулж буй хууль зүйн үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль бус шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг хэрэгжүүлж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатарынхяналтын ж ****маар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ****, **** нарт холбогдох нэхэмжлэл болон “ **** **** ХХК,  **** ХХК-уудын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг, түүнчлэн хариуцагч ****, **** нарт холбогдох нэхэмжлэлийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд “ **** **** ХХК хяналтын ж ****маар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хүрээнд дүгнэлт хийнэ. 

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

9.  **** **** ХХК нь  **** **** ХХК-тай 2014.05.22-ны өдөр 14/5-02 дугаартай Хэв хашмал түрээслэх тухай гэрээг 60 хоногийн хугацаатай, 2014.07.25-ны өдөр 14/7-02 дугаартай гэрээг 98 хоногийн хугацаатай, 2015.05.25-ны өдөр 15/5-02 дугаартай гэрээг 94 хоногийн хугацаатай тус тус байгуулж, нэг өдрийн түрээсийн хөлс 72,160 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээний дагуу нийт 2.616 ширхэг хэв хашмал, төмөр тулаасыг хүлээлгэн өгсөн,мөн  **** **** ХХК-ийн, " **** ХХК-тай байгуулсан 2014.04.25-ны өдөр 14/4-01 дугаартай,2014.07.25-ны өдөр 14/7-03 дугаартай, 2015.05.25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээнүүд, гэрээний дагуу 328 ширхэг хэв хашмалыг түрээслүүлэгч нь түрээслэгчид хүлээлгэн өгч, баталгаажуулсан үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ. 

Гэрээний талууд дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан байна. 

10. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийнгэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, гэрээний хүчинтэй байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны т ****шид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ. 

12. Хоёр шатны шүүх талуудын тооцоо нийлсэн акт, “ **** ХХКхэв хашмалыгөөрийн компанийн эзэмшилд байхдаа зарим хэсгийг хулгайд алдсан, үнийг төлөх шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг захирал **** гаргасныг үндэслэн хариуцагч  **** **** ХХК-аас түрээсийн төлбөрт 106,172,000 төгрөг, хариуцагч  **** ХХК-аас түрээсийн төлбөрт 19,741,840 төгрөг, хэв хашмалын үнэд 19,024,000 төгрөг тус тус гаргуулж, хариуцагч ****, **** нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцжээ. 

 **** **** ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохиролд нэхэмжилж буй шаардлагаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх уг шаардлагад холбогдох хэсгийг хангахгүй орхисныг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.   

13. Давж заалдах шатны шүүх талуудынхооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийн 9.1бИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнд нийцүүлэн алдангийг тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ. 

14.  Хариуцагч “ **** **** ХХК барилга угсралтын ажилд чанарын доголдол гарсан гэж, хариуцагч  **** ХХК-ийн хувьд түрээсийн зүйлийг ашиглаагүй учир хөлс, алданги төлөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч нар тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

15. Хариуцагч  **** **** ХХК,  **** ХХК нар нь “ **** **** ХХК,  **** **** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014.05.30-ны өдрийн 01/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, ажлын хөлсөнд төлсөн 119,304,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

16. “ **** **** ХХК нь  **** **** ХХК-тай 2014.05.30-ны өдөр 01/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр  **** **** ХХК нь захиалагчийн гаргаж өгсөн шифртэй ажлын з ****гийн дагуу Дорноговь аймаг дах Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдах Баянбүрд орон сууцны хотхонд нэг бүр нь су ****ийн тэнхлэгээрээ 20.6 м.кв х 14,85 м.кв хэмжээтэй 5 давхар 2 ширхэг, нийт 60 айлын орон сууцны барилгын каркас цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх,  **** **** ХХК ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 238,609,800 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. 

Хариуцагч  **** **** ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ **** **** ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй этгээдийн хийсэн гэрээ хууль зөрчсөн хэлцэл гэж тайлбарлажээ. 

17. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, ж ****мын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг хэлнэ гэж тус тус хуульчилсан.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх Барилгын хөгжлийн төвийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан үнэлж, **** **** ХХК-ийг барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш гэх үндэслэлээр  **** **** ХХК,  **** **** ХХК-уудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

19. “ **** **** ХХК-ийн барилгын каркас цутгалтын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хариуцагч  **** **** ХХК ажлын хөлснөөс 119,304,900 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй бөгөөд шинжээчийн “ **** **** ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, өртгийг тогтоосон байхаас гадна ажлын чанарын доголдолгүй гэсэн дүгнэлтийг шүүхээс үнэлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

20. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хоёр шатны шүүхийн “ **** **** ХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, “ **** **** ХХК гүйцэтгэлийн ажлын үр дүнд тохирсон ажлын хөлсөө буцаан шаардах эрхгүй талаар хийсэндүгнэлтийг б ****уутгах боломжгүй байна. 

21. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний хувьд гаргасан алдааг зөвтгөсөн нь оновчтой болжээ. 

22. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатарын хяналтын ж ****маар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1663 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын ж ****маар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн х ****аамжид төлсөн 888,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД