| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2017/02361/и |
| Дугаар | 1347 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1347
ЦЕГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00628 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЦЕГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч ШШГЕГ-т холбогдох
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэр, 70 дугаартай бүртгэлийн 15300136 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Б.Д, төлбөр төлөгч ЦЕГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч ЦЕГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Х.Наранбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр ЦЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөгийг олгохыг ЦЕГ-т даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар Б.Д-г Улаанбаатар хотын цагдаагийн газрын хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсон. Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/266 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тушаалаар тус тус баталсан “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ээр Б.Д-н урьд ажиллаж байсан Мөрдөн байцаах газар ЦЕГ-ын бүтцээс хасагдсан бөгөөд ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын зарим бүтэц, орон тоог нэгтгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг шинээр байгуулсан. Энэ бүтцээр Б.Д-н урьд эрхэлж байсан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс бүтцээс хасагдаж, тус хэлтэс мөрдөхөөр харьяалал тогтоосон хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст шалгагдах болсон бөгөөд цагдаагийн байгууллагын хэмжээнд “чиглэлийн ахлах” гэх ажлын байр, албан тушаал нь хасагдсан. ЦЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар Б.Д-н “цагдаагийн дэд хурандаа” цолыг сэргээн олгосон. Мөн шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговор болох 5 871 500 төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 117 430 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 540 407 төгрөг, нийт 657 837 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэст тус тус шилжүүлж, 5 213 663 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 103300016002 тоот дансанд шилжүүлсэн. ЦЕГ-с шүүхийн шийдвэрт заасны дагуу Б.Д-г өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг бүрэн олгосон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелэгдэж, дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ШШГЕГ, шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр ЦЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Д-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 9 сар 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д-д олгохыг ЦЕГ-т даалган шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар Б.Д-г Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, “цагдаагийн дэд хурандаа цол”-ыг сэргээн олгосныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ЦЕГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иргэн Б.Д-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус албанд хандаж гаргасан гомдлоор бүртгэлийн 15300136 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хянахад төлбөр авагч Б.Д-г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохдоо “ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдах ажил, албан тушаалтай дүйцэхүйц өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.6 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр Улсын байцаагчийн актаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 333 дугаартай шийдвэрийн дагуу ажил албан тушаалдаа томилогдож чадаагүй байгаа. ЦЕГ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг дуусгавар болгосон тооцуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг, улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 07-ны актыг хүчингүй болгосонтой холбогдуулан гомдол гаргасан байна гэж ойлгож байгаа. Гэтэл шүүх дээр хэлэлцэгдэж байгаа нотлох баримтууд нь 2013, 2014, 2015 онуудад ЦЕГ-аас гаргасан акт дээр үндэслэн нэхэмжлэл гаргаж энэ цаг хугацааны асуудал яригдаж байгаа юм. Эдгээр нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа баримтуудыг шүүх аль хэдийнээ дүгнэчихсэн. Баянзүрх, Сүхбатаар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.17-ны өдрийн 07809 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, ЦЕГ-ын 2013.07.10-ны өдрийн 490 дугаартай заалтыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагчаар томилсон. ШШГТХуулийн 16.1.2, 67.3-д заасан заалтыг төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн, дүйцэх хэмжээний албан тушаалд томилсон эсэх ШГА-аа дуусгавар болсон нь үндэслэлгүй байна гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт ШШГТХуулийн 34.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь НШГАлбанд 2017.09.15-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар тухай хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж захиргааны хэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн байгаа. 2015.01.15-ны өдөр нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын цагдаагийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагчийн ажилд томилсугай гэсэн тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад үүнд гомдол гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэл гаргаж байхад эрх нээлттэй байна гэж харах боломжтой байсан гэтэл одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бодит үйлдэл гэж харж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т заасныг баримтлан ШШГЕГ-т холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэр, 70 дугаартай бүртгэлийн 15300136 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Б.Д, төлбөр төлөгч ЦЕГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулахыг хүссэн ЦЕГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ЦЕГ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр ЦЕГ-ын даргын 2013 оны 591 дүгээр тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5.871.500 төгрөгийг олгох шийдвэрийг биелүүлээгүй байна гэж үзжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу ЦЕГ-ын даргын 2013 оны 591 дүгээр тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар урьд эдэлж байсан "цагдаагийн дэд хурандаа" цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны олговор болох 5 871 500 төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 117 430 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 540 407 төгрөг буюу нийт 657 837 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэст тус тус шилжүүлж, 5 213 663 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 103300016002 тоотдансанд шилжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б.Д төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, 2015 оны 489, 2016 оны 850 дугаар тогтоолыг тус тус ЦЕГ-т ирүүлж байсан. Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ " "улсын ерөнхий гүйцэтгэгчийн 09 тоот актаар...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.6 дах заалтыг зөрчсөн" гэж үзсэн нь үндэслэлтэй байна" гэж дүгнэжээ. Хууль зүйн сайдын 2013 оны оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/266, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/167 дугаар тушаалаар тус тус баталсан "Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц"-ээр Б.Д-н урд ажиллаж байсан Мөрдөн байцаах газар бүтцээс хасагдаж, ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газрын зарим бүтэц, орон тоог нэгтгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг шинээр байгуулжээ. Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Б.Д-н урд ажиллаж байсан Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс татан буугдаж, тус хэлтсийн мөрддөг харьяаллын эрүүгийн хэргүүдийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст шалгах болсон бөгөөд цагдаагийн байгууллагын хэмжээнд "чиглэлийн ахлах" гэх ажлын байр /албан тушаал/ хасагдсан байна. Энэ талаар холбогдох нотлох баримт, материал хавтаст хэрэгт авагдсан болно. Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу ЦЕГ-ын даргын 2015 оны 30 дугаар тушаалаар Б.Д-г Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсныг Б.Д эс зөвшөөрсөн гэж маргаж байгаа хэдий ч тэрээр одоог хүртэл уг маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хандаагүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ЦЕГ нь хариуцагч ШШГЕГ-т холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэр, 70 дугаартай бүртгэлийн 15300136 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Б.Д, төлбөр төлөгч ЦЕГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч ЦЕГ нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6 дах хэсэгт заасныг биелүүлээгүй гэж маргажээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 265 дугаар тогтоолоор ЦЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Д-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 9 сар 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөгийг Б.Д-д олгохыг хариуцагч ЦЕГ-т даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар Б.Д-г Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, цагдаагийн хошууч цол олгохоор шийдвэрлэжээ /хх-ийн 5/
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 629 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн шүүхийн 2015 оны 70 тоот гүйцэтгэх хуудэс зэрэг гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан боловч хариуцагч ЦЕГ-ыг шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Д-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон гэсэн үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан ба уг тогтоолд Б.Д шүүхэд гомдол гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 тоот шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 489 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Д-ийн нэхэмжлэлтэй ЦЕГ-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4034 тоот шийдвэр гаргаж, ажилгүй байсан 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11 972 204 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэртэй хэрэгт хариуцагч байгууллага нь энэ хэргийн нэхэмжлэлд гаргасан тайлбар, үндэслэлээр маргаж байсан боловч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 48-58/
ЦЕГ-ын даргын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд Б.Д өөрөө оролцсон байх бөгөөд хуралдааны тэмдэглэлээс /хх-ийн 133-136/ үзэхэд шинээр томилогдсон ажилдаа ирж ажиллахыг зөвшөөрч ажил олгогчтой тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх ЦЕГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэдийгээр Б.Д-н хувьд ЦЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийн талаар буюу түүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар шилжүүлсэн нь хууль зөрчсөн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж, уг шийдвэрийг биелүүлж гаргасан ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар түүнийг өөр ажилд буюу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар буруу шилжүүлсэн талаар хуульд заасан журмын дагуу тусдаа нэхэмжлэл гаргаж маргах эрх нь нээлттэй байсан боловч дээр дурдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дүгээр шийдвэр, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4034 дүгээр шийдвэр тус тус хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Харин шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 103 дугаар зүйлийн 103.5 дах хэсэгт “Энэ хуулийн 103.4 дэх хэсэгт зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.