Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2019/0005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Төв аймгийн Б сумын З Д, У Б Х-т тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Ш.О, О.Б, Ц.Г, Ч.Ө, Ч.У, Ш.А

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын З Д 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудийг хүчингүй болгох, С ХХК-ний 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Б сумын З Дэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-гаар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 000427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Төв аймгийн Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч Төв аймгийн Б сумын З Дитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга, У Б Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Ё.Энхээ нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Б сумын З Д2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгох. С ХХК-ийн 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га газраар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Б сумын З Дэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га газраар шинэчлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах, мөн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1403002173 дугаартай 000427888 тоот, 1403002171 дугаартай 00427890 тоот, 1403002192 дугаартай 000429624 тоот, 14030022174 дугаартай 000427887 тоот, 1403002172 дугаартай 000427889 тоот, 1403002193 дугаартай 000429623 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 6 гэрчилгээ байгаа. Шүүх шийдвэр гаргахдаа А/994-тоот захирамжийн асуудлыг хасаад шийдэх боломжтой гэж үзэж байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй байгаа.

С ХХК 2006 онд Төв аймгийн Б сумын 3 дугаар баг Түшээ гүний хөндийд хүүхдийн зуслан, жуулчны бааз амралтын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар Төв аймгийн Б сумын З Д2006 оны А/148 дугаар захирамжаар 100 га газрыг авсан. 2007 онд газар эзэмших гэрчилгээг авсан. Төв аймгийн Б сумын З Д2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 захирамжаар тухайн 100 га газрыг эзэмшүүлсэн эрхийг хүчингүй болгосон байдаг. Үүнээс үндэслэж Төв аймгийн Б сумын З ДА/167 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэрлэгдсэн байдаг. Тухайн шийдвэр нь маргаж буй 6 айлтай хамааралгүй. 98.6 га газартай холбогдох А/167 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдсэн. З Дзүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан. 2016 оны захирамжаар маргаан бүхий 7 иргэнд газар олгохдоо 98.6 га газарт холбогдох хэсэгт олгосон. Эдгээр газар нь манай газартай давхцалтай байгаа. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар С ХХК-ийн 98.6 га газрын эзэмших эрх сэргэсэн байдаг. Маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор өмнөх эрх нь сэргэхдээ 100 га биш 98.6 га газраар эзэмших эрх нь үүссэн гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна... гэж заасныг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн олгосон газар нь С ХХК-ийн эзэмшлийн газар байдаг. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан газрууд нь Төв аймгийн З Далбан бичигт дурдсанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтаагүй байдаг. Мөн уг газар нь бусдын эзэмшил ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум дундын З Дд хүсэлт гарган дарааллын дагуу үнэгүй өмчилж авна гэж тодорхой заасан байдаг. Эдгээр заалтыг зөрчиж захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус актын шинжийг агуулж байна. Энэ нь С ХХК-ийн эрхийг зөрчиж байна. Учир нь манай компани шүүхийн шийдвэрийн дагуу Б сумын З Дд 98.6 га газраа авъя гэж хандахад албан бичгийн дагуу ирж байгаа хариу нь танай эзэмшил газартай холбоотой 3.2 га газрыг шүүхээр асуудал шийдвэрлэгдсэний дараа буцаан олгох боломжтой гэж албан бичгээр ирүүлсэн. Газар эзэмших эрх зөрчигдөж байна. Хууль бус актыг хүчингүй болгож, С ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэр гарсан ч Б сумын З Д шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. 98.6 га газрыг олгохгүй байсан үндсэн шалтгаан нь 7 айлд газар өмчлүүлсэн. Иймд маргаан бүхий газруудыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн дагуу олгохгүй байгаа газрыг сэргээн, шинэчилж олгохгүй байгаа З Дэс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг 98.6 га газраар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага нь эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон ч эдгээр захирамжаар олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй хэвээр байна. Иймд өмчлөх эрхийн гэрчилгээний бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлага түүний үндэслэл нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн шийдвэрийн тогтоох, үндэслэх хэсэгтэй маргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан үндэслэл хожим илэрсэн тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгодог. Манай зүгээс энэ хуулийн 109.2-т зааснаар хүсэлт гаргаад хэрэгт авагдсан байгаа. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авлаа гэж үзэхэд А/482 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. Б сумын З Дзахирамжийг эс зөвшөөрч байгаа бол Төв аймгийн З Дд хандана. Төв аймгийн З Дгаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандахыг хуульчилсан байдаг. Ийм шаардлагыг хангаагүй учраас Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн. Бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд бие даасан шаардлага гаргасан гэж үзэж байгаа. Г.Нарангэрэл гэдэг хүн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Оээс, Ааас, Гаас, 02 дугаар сарын 03-ны өдөр Өаас итгэмжлэл авсан байдаг. Эдгээр итгэмжлэлд бие даасан шаардлага гаргах эрхийг тусгаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар энэ эрхийг тусгайлан зааж өгөх хэрэгтэй. Бие даасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэлийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 31-нд тус асуудлаар бие даасан шаардлага гаргах талаар дурдаж, танилцуулж, түүнээс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийг дахин гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг буцаасан, татгалзсан захирамж гараагүй. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлээ гаргаж байгаа. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэдэг талаар тайлбар үндэслэл нь ойлгомжгүй байна. А/482 дугаар захирамж гуравдагч этгээдийн газар дээр гаргаагүй. Шүүхийн нэгэнт гарсан шийдвэр дээр маргаж байгаа гэдэгт хангалттай тайлбар өгсөнгүй гэж үзэж байна. Хэн хэн нь маргах эрхгүй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Бие даасан шаардлага гаргах эрхээ итгэмжлэлдээ тусгаагүйгээ бусдад буруугаа тусгаад байна. Сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ бие даасан шаардлага гаргах эрх мэтээр ойлгуулах гээд байгаа нь буруу юм. Хуульд тусгайлан зааж өгсөн байгаа. Бие даасан шаардлагыг гаргах эрхгүй этгээд гаргасан байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэдэг талаар тайлбар үндэслэл нь ойлгомжгүй байна. А/482 дугаар захирамж гуравдагч этгээдийн газар дээр гаргаагүй. Хэн хэн нь маргах эрхгүй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэв.

Хариуцагч Төв аймгийн Б сумын З Дитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга: Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд 100га газрыг эзэмшүүлсэн байгууллага нь тухайн үед Дэлхийн энх тайвны залуучуудын холбоо, сүмийн байгууллага байдаг. Нэгдсэн журмаар эрхийг сэргээсэн. 2013 онд газар өмчлөх эрхийг цуцалсан. Ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. 98.6 га газар олгох байснаас 2016 онд 3.2 га газрыг хасаж тооцсон байсан. Газар давхцаагүй, өмчилж авсан иргэдийн эрхийг хамгаалах үүднээс энэ шийдвэрийг гаргасан байх. 2 худагтай гэж байна. Бүртгэгдсэн худаг модон хийцтэй худаг. Бид нарын газар дээр нь очиж үзсэн худаг бетонон худаг байсан. Тэр худгийг ашигладаг бол манайд ус ашигласны төлбөр төлсөн байх ёстой.

Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. З Дас тодруулахад Газрын албанаас хүмүүс ирж хэмжээд тухайн үед газар дээр нь олгох шийдвэр гаргасан гэжээ.

Хариуцагч У Б Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд С ХХК-ийн эзэмшил газрыг цуцалсан. 2017 онд шүүхийн журмаар сэргээсэн. Энэ хооронд сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлаас тэрхүү газар орчимд газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр нийтэд өмчлүүлэхээр 2 удаа төлөвлөсөн. Үүний дагуу иргэдэд газар өмчлүүлсэн байдаг. С ХХК болон газар өмчилсөн иргэдийн хооронд кадастрын болон геодези зураг зүйн газраас хийсэн тодорхойлолт дээр газар давхцалын асуудал байхгүй байдаг. 2016 онд шүүхийн журмаар сэргэсэн боловч мөн хил заагийг тодорхойлоогүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар захирамжаар эрхийг сэргээхдээ хил заагийг кадастрын зурагт оруулж, газар дээр нь тэмдэгжүүлж, хил заагийг тогтоосон байдаг. Хил заагийг тогтоох үед 7 иргэний өмчлөлийн газарт ороогүй, тусдаа давхцалгүй тэмдэглэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал өөрийн газрыг хамгаалах, тэмдэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг хийгээгүй буруутай үйлдлээс болж энэ маргааны эх үүсвэр гарсан байх. Гуравдагч этгээдүүдийн хувьд сумаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэн төлөвлөөд З Д эрхийн хүрээнд иргэдэд өмчлүүлсэн газар нь хүчин төгөлдөр захирамж, шийдвэртэй газар байгаа нь бүртгэлд ирсэн дээрх нотлох баримтаас харагддаг. Давхцалгүй газар учир энэ газрыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Үүнтэй холбоотой улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч 2008 онд кадастрын зураглалтай байсан гэж тайлбарлаж байна. 09 дүгээр шүүхийн шийдвэр болон түүний дараагаар гарсан шүүхийн шийдвэр, магадлал дээр кадастрын зураглалгүй, цэг, солбицлын цэг нь тодорхойгүй байсан тухай дурдсан байдаг. 2008 онд кадастрын зураглалтай байсан гэдэг нь худал. Худгийн хэмжээ нь ирүүлсэн бүх материал дээр зөрүүтэй байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлсэн өөрсдийнх нь тодорхойлсон материал дээр 3.м.кв гэж заасан байгаа. Өнөөдрийн шүүх хурал дээр ирсэн материал дээр 3.м.кв гэсэн хэмжээг заагаагүй. С ХХК-ийн хувьд 2 худагтай байгаа гэж үзэж байна. Гын өмчлөлийн газрын кадастрын зургийг аймгийн Газрын албаны мэдээллийн санд оруулж Улсын бүртгэлд бүртгүүлэхэд кадастрын зураглал нь ирсэн байдаг. Кадастрыг хийлгэх талаар нэхэмжлэгч ярьсан, кадастрыг газрын даамал хийж, эзэмшигчид өгөх хууль байхгүй. Газар эзэмшигчид өөрт нь олгогддог үүрэг. Улсын бүртгэлийн газраас өөрсдийнх нь тодорхойлж өгсөн 3.м.кв талбайтай худаг байна гэж гэрчилгээн дээр тусгаж өгсөн байгаа. Одоогийн маргаж буй худгийн хэмжээтэй зөрүүтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс хэдэн онд кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд оруулж байсан бэ гэхэд тодорхой он сар өдөр дурдсангүй. 2017 он хүртэл кадастрын зураг хийлгээгүй байна гэдэг нь нотлогдож байна. 2008 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг нотлох баримтаар шүүхийн хавтаст хэрэгт өгсөн боловч 2008 оны гэрчилгээнд кадастрын дугаарын оронд тоо тавьсан нь кадастрын зураггүй байсныг нотолж байна. 2016 онд газар өмчилж авсан иргэд газар дээрээ хэмжилт хийлгэн кадастрын зургаа хийлгэж, мэдээллийн санд оруулсан байдаг. Ингэж оруулсан байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С ХХК-ийн газрыг хэмжихдээ энэ өмчлөлийн газрыг тойруулан хийсэн нь газар давхцаагүй гэдэг нь мэдээллийн санд орсон байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газар эзэмшигч өөрөө газар эзэмших үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн өмчлөх эрхийг зөрчихөд хүргэсэн байна гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч шүүхийн 09 дүгээр шийдвэрээр өөр газарт газрыг шилжүүлэн эзэмшихэд татгалзах зүйлгүй гэсэн байдаг, үлдсэн 3.2 га газраа өөр газарт шилжүүлсэн авах эрх нь нээлттэй. З Д хуулиар олгосон байхад иргэдийн өмчилсөн газартай маргах шаардлагагүй гэж үзэж байна. Худгийн хувьд 1 худаг яригддаг. Бүх баримт дээр 1 худаг гэсэн байдаг. 2 худаг гэсэн зүйл байдаггүй. Зураг нь ижил төстэй харагдаж байгаа боловч худгийн хэмжээ нь зөрж байдаг. Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ эд хөрөнгө бүртгүүлэгч нь хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг гаргах үүрэгтэй. Хэмжээ, зураг, план зураг нь зөрүүтэй байдаг. Тэр хэмжээгээр нь худгийн гэрчилгээг бичиж олгосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй байна. Өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж байгаа тул өөрчлөлт оруулах боломж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Ё.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг яаж ойлгож байгаагаас тайлбарууд шалтгаална. С ХХК энэ шүүхийн шийдвэрийг гарснаас хойш төрийн захиргааны байгууллагуудаар манай 98.6 га газрыг өмчлөх эрх сэргэсэн гэх ойлголтыг төрүүлсэн албан хүсэлт, бичгүүдийг өгч явсаар өнөөдөр аймгийн З Дтамгын газар, түүний хуульч нар, сумын З Д, сумын З Дтамгын газрын хуульч нар 09 дүгээр шүүхийн шийдвэрээр С ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх сэргэсэн гэх ойлголтыг авчээ. Энэ ойлголт хууль зүйн хувьд үндэслэлгүй гэдгийг тайлбарлаж гуравдагч этгээдийн хариу тайлбарын үндэслэл гарч ирж байгаа. Шүүхийн 09 дүгээр шийдвэрээр 98.6 га газар эзэмших эрх үүссэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэлж байна. 09 дүгээр шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлах ёстой. Энэ шийдвэрээр тухайн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтууд, нөхцөл байдлыг дүгнээд 2 дахь шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Манай эзэмшилд олгосон газар нь рашаан ус болон ойн сан бүхий газартай давхцаж байгаа тул давхцалтай байгаа газрыг хасаж, өөр газар нөхөж олгохыг хүсч хариуцагчид хандсан боловч нөхөж олгоогүй өнөөдрийг хүрсэн гэж шүүх хурал дээр тайлбар хэлж байсан. Яг энэ 100 га газрыг буцааж авах ёстой мэтээр шаардлага гаргаж, түүнийг шүүх шийдвэрлээгүй. Шүүхийн 09 дүгээр шийдвэрээр С ХХК-д 2006 онд эзэмшүүлсэн 100 га газрын координатыг тогтоогоогүй. Улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийм зураг байхгүй гэж хэлж байна. С ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад янз бүрийн зураг авчирч өгч байсан. С ХХК нь өмнө нь ямар нэгж талбарын дугаартай, ямар солбицлын цэгүүдээр хязгаарлагдсан, ямар хил хязгаараар тодорхойлогдсон, 100 га газрын 98.6 га газар аль хэсгээрээ яаж сэргэсэн эсэх нь тодорхойгүй байна. Сэргэсэн 98.6 га газар дээр гуравдагч этгээдийн өмчийн газар байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. 95.4 га газрыг сэргээчихээд 98.6 га газрын 3.2 га газрыг сэргээж өгөхгүй байна гэж маргах үндэслэл байхгүй байна. Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн газар эзэмших эрхийг сэргээн олгох тухай А/482 дугаар захирамж С- ХХК-д 95.4 га газрын газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж биш. Шинээр газар эзэмшүүлсэн захирамж байгаа. Гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх эрх нь 2016 оны 11 дүгээр сард гарсан. Хариуцагчийн гаргасан захирамж хууль зөрчөөгүй. Гуравдагч этгээд нарын 3.2 га өмчийн газар дээр 98.6 га газрыг давхардуулж гаргасан бол хууль зөрчих байсан. Бусдын өмчлөлийн барилга байгууламжийн доорх газрыг бусдад өмчлүүлж болохгүй гэсэн үндэслэл хэлж байна. Нэгдүгээрт ийм хуулийн заалт байхгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т зааснаар ямар нэг үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үндэслэл нь газрын гэрчилгээ. Хэрэв танай өмч байвал тэр нь газар өмчлөх эрхийг цуцлах үндэслэл болохгүй. Нэгдүгээрт худаг гэж хэлээд байгаа байгууламжийг худаг биш гэдгийг нотолно. Хоёрдугаарт С ХХК-ийн өмч биш гэдгийг нотолно. Энэ худаг манайх гэдгээ нотлох гээд 2019 оноос хойш баримтууд нөхөж гаргаад байсан. Хамгийн эхлээд 12 дугаар сарын 04-ны хурал дээр гуравдагч этгээдийн зүгээс Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар худгийн паспорт хэрэгтэй гэхэд дараагийн шүүх хуралдаан дээр нөхөж авчирсан. Тэр худгийн паспорт нь Их Уудам ХХК-аас олгосон паспорт байгаа. Энэ паспорт нотлох баримтын шаардлага хангаагүй. Хуулийн дагуу олж авсан нотлох баримт биш гэж үзэж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр шаардлага хангахгүй зүйлийг дурдахаар С ХХК-ийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурал дээр бүгдийг нь нөхөөд аваад ирсэн. Тухайн худгийн паспортыг олгосон компани нь манайх ийм паспорт олгоогүй, 2010 онд засвар үйлчилгээний ажил хийгээгүй, олгосон гэх инженер нь ажлаас гарсан байна гэж Их Уудам ХХК-аас мэдэгдсэн. Худгийн паспорт нь зөрчилтэй. Бид нар 2010 онд тэр худагт засвар үйлчилгээ хийсэн гэж яриад байх боловч паспорт дотор 33 метрт өрөмдсөн, шинээр худаг гаргасан гээд зөрүүтэй байгаа. Иймд худаг танай өмч гэдгийг нотолж чадахгүй. Гүний худгийн үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сард гаргаж ирээд манай худаг гээд маргаад байгаа. Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас гэрчилгээг авахдаа бүрдүүлж өгч байсан худагтай холбоотой 9 хуудас баримтыг авсан. 9 хуудас баримт дотор түрүүн хурал дээр гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээ гэх баримт байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд яаж бүртгэх, юуг гэрчилгээнд тусгах талаар заасан байдаг. Энэ хуулийг хэрэглэх журам мөн гарсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Иргэний эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.4-т нотлох баримтад эд хөрөнгийн палан зургийг хавсаргах бөгөөд талбайн хэмжээг эд хөрөнгийн өмчлөгчөөр тодорхойлуулж, зургийг нь 4 талаас нь аваад хавсаргах ёстой гэж зааж өгсөн. Худгийн гэрчилгээ нь гуравдагч этгээдийн газар дээр байрлаж байгаа тэр худаг биш. Хурал дээр координатын асуудал яригдахаар гараараа нэмж бичээд 2 системээр газрын байршлыг бичсэн. Сүүлд нөхөж гаргаж авсан тул иргэн Гын газар дээр байгаа худгийн байршилтай тохирох нь ойлгомжтой. Манай тэнд 2 худаг байдаг гэж А.Цогтмагнай захирал хэлдэг. 2 дахь худгийнхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авчирч өгөөрэй. Нөгөө худгийн чинь гэрчилгээ ч юм бил үү? гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгч, төлөөлөгч нар хэлэхэд байгаа авч ирээгүй гэдэг тайлбар өгсөн. Өнөөдөр болтол гаргаж өгөөгүй байна. Талбайн хэмжээ болоод бусад энэ гэрчилгээг авахдаа бүрдүүлсэн материалуудыг үзвэл 00160147 дугаартай Ү/1403002502 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тухайн маргаж байгаа газар дээр байгаа байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тодорхойлж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ биш гэдгийг нотолж байгаа. Тухайн байгууламж өнөөдөр худаг биш болсон байна. Энэ худгаас ус гарахгүй болоод 10 гаруй жил болсон гэж А.Цогтмагнай захирал хурал дээр хэлдэг. Тухайн хавьд оршин суудаг иргэд энэ худаг ажиллагаагүй болоод 20 жил болсон гэж хэлдэг. С ХХК-ийн өмч биш юм бол худгийн асуудлыг ярих шаардлагагүй гэж бодож байна. Тухайн худаг байгаа газар нь Улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэнийг тодруулахаар бүртгэлийг хөтлөх үүрэг бүхий Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас лавлахад нэгж талбайн дугаар бүхий иргэн Гын өмчлөлийн газрын мэдээлэлтэй давхцуулж үзэхэд мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн ямар нэг газар объекттой давхцалгүй байна гэж гарсан. Дэд бүтцийн яамны Улсын хяналтын албаны техникийн дүгнэлт 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0163 дугаартай Улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт гарсан байгаа. Дэд бүтцийн яамны Улсын хяналтын албанаас гаргасан дүгнэлт дотор Дэлхийн энхтайвны залуучуудын монголын холбооны хүсэлтийн дагуу дүгнэлт гаргуулсан. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр амралтын газрыг дагаж ирсэн манай гүний худаг гэж хэлээд байгаа учраас үүнийг үгүйсгэх баримтаа хэлж байна. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн нотлох баримт дотор саяны дүгнэлтэд дурдсан 7 объектын тойм зургийг гаргаж өгсөн. Энэ худгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь одоо маргаж байгаа гуравдагч этгээдийн өмчийн газар дээр байрлаж байгаа худгийн гэрчилгээ биш гэдгийг нотолно. Нэхэмжлэгчийн 09 дүгээр шүүхийн шийдвэрээр сэргэсэн 98.6 га газрыг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 3.2 га газрын гэрчилгээг өөрт нь гаргаж өгөх, гуравдагч этгээдийн газар өмчилсөн шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож сэргээсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1904029371 дугаартай дүгнэлтэд нөхцөл байдлаас дүгнэх нь 1. С ХХК нь Б сумын Баянголын аманд 100 га газар эзэмших боломжгүй. Иймд С ХХК-ийн доорх худалдан авсан хөрөнгийг баталгаажуулан эзэмшүүлж шинээр тогтоо. 2. Газрын харилцааны албаны даргын 2012 оны 04 дүгээр сарын 07136 тоот албан бичгийн дагуу С ХХК-д эзэмшил газрыг эзэмшүүлэн тогтоож, Б сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар батлуулан, газрыг Газрын тухай хуулийн дагуу акт үйлдэн хүлээлгэн өгнө гэсэн дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтыг улсын байцаагчийн 2012 оны 11дүгээр сарын 27-ны өдрийн 19040291066 дугаартай Б сумын З Д Ганбаярт хүргүүлсэн албан шаардлагаар шаардах нь С ХХК-ийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг баталгаажуулан Газрын тухай хуулийн дагуу шийдүүлэх гэсэн. 100 га газар нь 2012 онд баталгаажаагүй байсан. Шүүхийн шинжээчийн дүгнэлт С ХХК-ний эзэмшилд олгогдсон гэх 100 га газраас усны сан бүхий газартай 41.68 га газар, ойн сангийн газартай 2 объект давхцаж байна. С ХХК-ны одоо эзэмшиж байгаа объектуудыг оруулан газрын байршлыг тогтооход 44.1 га газар байна гэсэн. Нэхэмжлэгчээс эзэмшлийн гэх 100 га газрыг Түгээ гүний аманд усны сан бүхий газар, ойн сан бүхий газар, Байгаль орчны тухай хуульд заасан бусад хамгаалалтын зурвасуудад хэдэн хэмжээтэй болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 19040291065 дугаартай албан шаардлагад С ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.4, 35.3.5 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг зааж, газрын төлөв байдлын чанарын хянан магадалгаа хийж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээд, тухайн жилийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулж мөрдөн ажиллах, сумын Иргэдийн Төөлөгчдийн Хурлын тогтоол, сумын З Дшийдвэрийг биелүүлэхийг тус тус шаардсан. С ХХК нь 2014 онд Б сумын З Дд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газар эзэмших эрхийг цуцалсан 2013 оны А/167 дугаар захирамжийг хүчингүй болгохыг шаардсан. Хэргийг дээд шүүхээс буцааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх явцад С ХХК-ийн 100 га газрыг эзэмших эрхийг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль зэрэг байгаль орчны талаарх хуульд нийцүүлэн тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн баталгаажуулж, газрыг актаар хүлээлгэн өгөх, холбогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлжкоординатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, Улсын бүртгэлд бүртгэхийг сумын З Дд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх талаар Газрын даамалд удаа дараа хэлж байсан боловч тодорхой хариу өгдөггүй байсан. Манайх 100 га газраа бүгдийг нь эзэмшиж ашиглаж ирсэн. Манай эзэмшилд олгосон газар рашаан, усан болон ойн сан бүхий газартай давхцалтай байгаа тул давхцалтай газрыг хасаж өөр газар нөхөж олгох талаар удаа дараа хандсан боловч нөхөж олгоогүй. Тийм учраас шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэсэн Ө.Сайнбаярын хэлсэн тайлбар байдаг. нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой С ХХК-д 100 га газрыг усны сан, ойн сан бүхий газартай давхцуулалгүй олгох газрыг шинжээчээр тогтоолгох хүсэлтээ гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх хүлээн аваад уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн. Нотлох баримтаар үнэлээд шийдвэр гаргасан, усан сан, ойн сан бүхий газартай давхцуулалгүйгээр газар олгоё гэхэд 44.1 га газар байна гэж төлөвлөсөн төлөвлөлтийг шүүх хүлээж аваад дүгнэсэн бол 98.6 га гаас газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргасан байх учиргүй. Хэрэв тэгж гаргасан бол шүүх өөрөө захиргааг хууль зөрчихийг шийдвэрээр шаардсан болно.

 

С ХХК нь Түшээ гүний аманд 98.6 га газар эзэмших эрхгүй. Хууль зүйн болоод газар зүйн байрлалын орон зайн хувьд боломжгүй. Миний худагтай газрыг хүнд өгсөн учраас тэр худаг минийх байх ёстой гэдэг үндэслэлийн хувьд тэр худаг нь танай өмчлөлийн худаг биш байна. Худгийн өмчлөгч гэдгээ нотолж чадсангүй. Худаг гэдэг бол ус хангамжийн эх үүсвэр байх ёстой. А.Цогтмагнай захирал хэлэхдээ бид нар тэр худгаас 10 жил ус авч үзээгүй гэдэг. Шугам нь хагараад ажилгүй болсон гэдгийг 2002 онд дүгнэсэн. 2010 онд сэргээсэн гэдэг боловч сэргээсэн талаар баримт байхгүй. Гуравдагч этгээд нарт газар олгосон Төв аймгийн Б сумын З ДА/485 А/486 А/487 А/489 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. С ХХК-ийн 98.6га газрыг бүхэлд нь эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3, 34 дүгээр зүйлийн 34.8, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн Төв аймгийн Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Б сумын З Д шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг гаргахдаа бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа захиргааны байгууллага, хуулийн этгээд, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. 2016 оны шүүхийн шийдвэрээр С ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхээр заасан хэдий ч тухайн газрын байршлыг заавал Түшээ гүний аманд байх ёстой гэж зааж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Түшээ гүний аманд С ХХК-д 100 га газар эзэмшүүлэх хууль зүйн боломж байхгүй буюу С ХХК-ийн эзэмшлийн гэх 100 га газар усан сан бүхий газар, ойн сан бүхий газар, иргэдэд эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сард гаргасан 19040291067, 19040291066 дугаартай албан шаардлагууд, 1904029371 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 07345 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэн байдаг. Дээрх шинжээч нарын дүгнэлт, албан шаардлагуудад Түшээ гүний аманд усан сан, ойн сан бүхий газарт бусдад эзэмшүүлсэн газартай давхцалгүйгээр С ХХК-д 44.1 га газрыг эзэмшүүлэх боломжтойг шүүх нотлох баримтаар тогтоосон тул сумын З Д тус компанид газар эзэмшүүлэх эрхийг сэргээн олгохдоо Газрын тухай хуульд зааснаар хүсэлтийг шалгаж энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл сумын З Д холбогдох хуулийг зөрчихгүйн тулд тус компанид өөр газар газрыг эзэмшүүлэх эрх хуулиар олгогдсон эрх нь нээлттэй байтал А/482 дугаар захирамжаар Түшээ гүний аманд ойн сан, усан сан бүхий газрыг оролцуулан С ХХК-д 95.4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Ойн тухай, Рашааны тухай, Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хэд хэдэн хуулийг зөрчиж, тус компани Түшээ гүний аманд ой, ус голтойгоо бүгд тухайн компанийн эзэмшилд байх ёстой гэсэн давуу байдлыг бий болгож, сумын З Дхууль бус шийдвэрийн улмаас бусад иргэдийн газар эзэмших өмчлөх эрхэнд халдаж байна. Сумын З Д С ХХК-д 2017 оны А/482 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээний биелэлтийг дүгнэх, үүргийнхээ дагуу тухайн компани нь өмнө нь эзэмшихдээ гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, 35 дугаар зүйлийн 35.3-д заасан үүргийг биелүүлсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргах бүрэн эрхтэй байтал энэ эрх хэмжээгээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Тухайлбал С ХХК газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлдөггүй, С ХХК-д 95.4га газрыг дахин олгосон байгаа нь Газрын тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан үүргээ биелүүлээгүй. Маргаан бүхий акт болох А/482 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг зөрчсөн шийдвэр болох талаар С ХХК нь маргаж буй газрын ойр орчимд газар эзэмшигч өмчлөгч, олон жил амьдарч байгаа сумын иргэдийг оршин суугаа газраас нь байнга хөөж, хавтаст хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сумын 37 хүний гарын үсэгтэй гомдол ирүүлсэн. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрөөс газрын талаар баримталж буй бодлого, шийдвэр хэрэгжүүлэх чиг үүрэг нь З Д нарт хадгалагдах бөгөөд тодорхой үйл ажиллагаа явуулж буй 38.9 га газраас нь илүү гаргаж, Газрын тухай хуульд заасан газар эзэмших шийдвэр гаргахдаа Усны тухай, Рашааны тухай, Ойн тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж, шүүхийн шийдвэрийг алдаатай биелүүлэн С ХХК-д 95.4 га газар эзэмшүүлсэн нь гуравдагч этгээд нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс Төв аймгийн Б сумын З Д2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, С ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Б сумын З Дэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 0004427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж бие даасан шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх үндэслэлд холбогдуулан маргаан бүхий нэг акт болон түүнийг үндэслэн бүртгэгдсэн бүртгэлийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийдвэрээр С ХХК-ийн газрын 98,6 га газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэсэн. Төв аймгийн З Д2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар Газар эзэмших эрхийг сэргээх тухай албан бичгээр С ХХК-д 98,6 га газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг, манай газарт давхцал бүхий өмчлөлөөр олгогдсон 7-н иргэний газрыг 2017 оны төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн олгохыг хариуцагч З Дд үүрэг болгож, манай 98,6 га газрын кадастрын зургийг хавсаргасан, ... эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон ч эдгээр захирамжуудаар олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй хэвээр байна. Иймд өмчлөх эрхийн гэрчилгээний бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж, хариуцагч З Дас ...З Д2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжууд нь хуулийн үндэслэлтэй хүчин төгөлдөр гэж үзэж байна гэж, хариуцагч улсын бүртгэлийн хэлтсээс ... Иргэд мэдүүлэг гаргахдаа хуульд заасан нотлох баримтыг бүрэн бүрдүүлж бүртгүүлсэн байна. Иймд иргэдийн өмчлөх эрхийг зөрчих учир У Б Ххолбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс ...шүүхийн 09 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 3 албан шаардлага, 1 шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт хийсэн. Дүгнэлтэд 100 га газар нь тодорхой координат, байршил, газар нь тодорхойгүй. С ХХК эзэмшлийн 100 га газрыг усны сан, ойн сан бүхий газартай давхцуулалгүй олгох боломжтой эсэхийг шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлтээр хууль зөрчихгүй олгоно гэж үзвэл 44 га газар нь боломжтой гэж тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр газар олгож өгөөч гээд хүсэлтээ гаргаж байсан хүмүүс 100 га газар байх ёстой, бид өөрсдөө 1.4 га газраас нь татгалзсан. Үлдсэн 98.6 га газрыг шүүх тогтоосон гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй ... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Б сумын З Д2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжууд болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, түүнийг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болох гэсэн шаардлагын тухайд:

Төв аймгийн Б сумын З Д2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/897, А/895, А/896, А/898 тоот захирамжууд нь Газар өмчлүүлэх тухай захирамж байх бөгөөд А/994 дүгээр захирамж нь Газар эзэмшүүлэх тухай захирамж байна. Үүний А/895 дугаартай захирамжаар иргэн Ш.От тус сумын 3 дугаар баг Түшээ гүний 8 дугаар гудамжны 1-1 тоот 5000 квадрат метр газрыг, А/896 дугаар захирамжаар иргэн О.Б, иргэн Ц.Г нарт тус тус 5000 квадрат метр газрыг, А/897 дугаар захирамжаар иргэн Ч.Ө, Ч.У нарт тус тус 5000 квадрат метр газрыг, А/898 дугаар захирамжаар иргэн Ш.Ат 5000 квадрат метр газрыг гэж тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. [1]

Мөн Төв аймгийн Б сумын З Д2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/994 тоот захирамжаар иргэн Ж.Ангарагт Баянгол 3 дугаар баг Жимсэнд 0,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлжээ. [2]

Иргэнд газар өмчлүүлсэн дээрх захирамжуудийн үндсэн дээр Ш.От нэгж талбарын 18640357939228 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000429624 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Г-1403002192 дугаарт бүртгэж, О.Бод нэгж талбарын 18641357033178 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000427890 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Г-1403002171 дугаарт бүртгэж, Ц.Гад нэгж талбарын 18640357938149 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000427887 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Г-1403002174 дугаарт бүртгэж, Ч.Өд нэгж талбарын 18640357824160 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000427889 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Г-1403002172 дугаарт бүртгэж, Ч.Уд нэгж талбарын 18640357872175 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000427888 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Г-1403002173 дугаарт бүртгэж, Ш.Ат нэгж талбарын 18640357985163 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000429623 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Г-1403002193 дугаарт бүртгэж тус тус олгожээ. [3]

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, С ХХК 2007 оноос 100 га эзэмших эрхтэй байсан. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээр, манай 100 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон сумын З Д2013 оны А/167 дугаар захирамжийг хүчингүй болгосноор өмнөх эрх сэргэхдээ 100 га биш 98,6 га газраар эзэмших эрх сэргэсэн. Төв аймгийн З Далбан бичгээр нэхэмжлэгчийн 98,6 га газрыг сэргээн эзэмшүүлэхийг хариуцагч сумын З Дд даалгаж, 98,6 га газрын зургийг хүргүүлсэн. Энэ 98,6 га газарт давхцуулан З Дзахирамжаар 7 иргэнд газар өмчлүүлсэн гэсэн баримт, тайлбар, зургийг үндэслэн тухайн газарт газрын давхцал бий болсон гэж маргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн 98,6 га газарт гуравдагч этгээд нарт давхцуулан газар өмчлүүлсэн актууд хууль бус гэсэн нь дараах дүгнэлтээр үндэслэлгүй гэж үзлээ.

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч аж ахуйн нэгжид 100 га эзэмших эрх гэрчилгээгээр олгогдсон байна гэж дүгнэснээс бус тухайн газарт буюу гуравдагч этгээд нарын өмчилж авсан газарт давхацсан хэлбэрээр 100 га газрыг эзэмшдэг гэж газрын хэлбэр байршил тогтоосон баримтгүй, Харин 100 га газар нь хаана байршдаг болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Үүнээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлд дурьдсан эзэмшиж байсан 98,6 га газраас гуравдагч этгээд нарын 3,2 га газрыг давхцуулан өмчлүүлсэн гэсэн нь нотлогдохгүй байна.

2. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0536 дугаартай магадлалд ...Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан 100 га газраас хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр иргэдэд өмчлүүлсэн 1,4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон, Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгч С ХХК-ийн 95,4 га газрын газар эзэмших эрхийг сэргээхдээ мөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр иргэдэд өмчлүүлсэн 3,2 га газрыг хасч, бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхцуулахгүйгээр газар эзэмшүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэж, гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийг хязгаарлахгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаартай тогтоолд ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргээгдсэн тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэгт сумын З ДА/167 дугаар захирамжийн хүрээнд маргасан, ... Тодруулбал, уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмших газрын хэмжээг тодорхой заасан болохоос эзэмшил газрын хил зааг болон цэг солбицолын талаар тодорхой дүгнээгүй ... гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэгэнт тус тус дүгнэсэн байна.

3. Аймгийн З Д2017 оны 01/1186 тоот албан бичигт хавсаргасан дээрх зураг[4] нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн агаарын зурагт нэхэмжлэгчийн хийлгэсэн кадастрын зургийг давхцуулж, үзүүсэн зургийн баримтаар[5] Усны болон ойн тухай бусад хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагад хэрхэн нийцсэн эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ асуудлыг шалган тогтоосон гэх баримт дүгнэлтгүй, 2016 онд гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн шийдвэр гарсны дараа хийгдсэн, өмнө нь нэхэмжлэгчийн газрын байршлыг хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа нь тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг тухайн кадастрын зургийн дагуу газар эзэмших эрхтэй байсан гэж тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч этгээдийн эзэмших эрх бүхий газарт давхцуулан гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил, хэмжээг гуравдагч этгээд нарын өмчилж авсан газрыг хамруулан 98,6 га байхаар сэргээн тогтоосон гэх боловч уг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн, хариуцагчийн 2013 оны А/167 тоот захирамжид холбогдуулан маргахдаа Төв аймгийн Б сумын З Д2013 оны А/167 тоот захирамжийг хүчингүй болгуулах, С ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай зэрэг байгаль орчны тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн баталгаажуулж, газрыг актаар хүлээлгэн өгөх, олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг сумын З Дд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 100 га газрын хэмжээ тодорхой боловч байршил нь тодорхойгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрч, улмаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинээр байршил тогтоолгох шаардлагатай гэсэн үүднээс шүүхэд нэхэмжлэл дээрх байдлаар тодорхойлон гаргаж байсан болох нь тогтоогдож байна. Үүний үндсэн дээр хариуцагч сумын З Дас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хүсэлтээр газрын байршил, газрын хэмжээ заагийг тогтоох ажиллагааг хийснээр 95,4 га газрыг эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж байснаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн баталгаажуулж, газрыг актаар хүлээлгэн өгөх, олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг газрын улсын бүртгэлд бүртгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамж гарган шийдвэрлэсэн[6] байх бөгөөд энэхүү 2017 онд хийгдсэн газрын байршил, хэмжээ, заагийг тогтоосон баримт гараагүй байхад 2016 онд гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газартай 3 га газарт нь давхцал бий болгож, газар эзэмших эрхийг хөндсөн гэж үзэх боломжгүй байна.

Төв аймгийн Б сумын З Д2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/994 тоот захирамжаар иргэн Ж.Ангарагт Баянгол 3 дугаар баг Жимсэнд 0,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэнд холбогдох маргаан бүхий актын тухайд:

Нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хариуцагчийн дээд шатны З Дд гаргасан гомдлын хариу, С ХХК-д хаяглан гаргасан Төв аймгийн З Д2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай 01/1838 дугаартай албан бичигт ...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар албан бичгээр ...С ХХК-д 98,6 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх ... эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохыг Б сумын З Дд үүрэг болгосон байна. Тус 3,2 га газрыг 7 иргэнд 2016 оны ... А/994, ... тоот захирамжаар олгосон байна. ... холбогдох шатны шүүхээр хянуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариу өгсөн. Мөн Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07/111 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт[7]-ээр Түшээ гүний 8-1-1-В тоот хаяг бүхий Ж.Ангарагийн эзэмшил газар нь нэхэмжлэгчээс өөрийн эзэмшилд байх ёстой гэсэн 98,6 га газарт давхцалтай байдлаар газрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь тодорхойлогдож байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сумын газрын даамал Б.Мөнхбаяраас Ж.Ангарагийн эзэмшил газар нь нэхэмжлэлд дурьдсан газрын нэгж талбартай давхцал үүсгэхээргүй болохыг тодорхойлж [8], Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07/111 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт[9]-ээр ... Баянгол 3-р баг Жимсэнд гэж заасан байтал Түшээгүнд кадастр хийлгэж мэдээллийн санд бүртгүүлсэн зөрчилтэй байна гэж зөрчлийг тогтоосноор тухайн сумын газрын даамал Б.Мөнхбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр газрын мэдээллийн санд залруулга, өөрчлөлтийг хийж, Ж.Ангарагийн эзэмшил газрын байршлыг Баянгол 3-р баг Жимсэнд гэх газарт бүртгээд, дээрх давхцал үүссэн гэх газрын мэдээллийн сангийн зургийг хассан тухайгаа 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд баримт гаргах тайлбарласны үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гуравдагч этгээдээр татах тухай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай 123/ШЗ2018/0155 дугаартай захирамжаар, С ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Ж.Ангарагийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж, энэ хэрэгт гуравдагч этгээдээр татсан шийдвэрээс Ж.Ангарагийг хасч шийдвэрлэжээ. [10]

Эдгээр үйл баримтад холбогдуулан дүгнэвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эзэмших ёстой гэж үзэж маргасан 98.6 га газарт иргэн Ж.Ангарагийн эзэмшил бүхий 0,2 га газар давхцахгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурьдснаар 2016 онд иргэн Ж.Ангарагт Баянгол 3 дугаар баг Жимсэнд 0,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн А/994 тоот захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул энэхүү энэхүү З Дзахирамжид холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Үүнээс Хариуцагчийн гаргасан маргаан бүхий актууд буюу Б сумын З Д2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/897, А/895, А/896, А/898 тоот захирамжууд, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/994 тоот захирамж нь тухайн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий З Д иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасанд нийцэж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий З Дгаргасан  шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасны дагуу газар өмчлөх эрх олгосон сумын З Д2016 оны А/897, А/895, А/896, А/898 тоот захирамжуудыг үндэслэн бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 0004427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийн болон өмнөх дүгнэлтээр маргасан захирамжуудын улмаас нэхэмжлэгч С ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлийн С ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Б сумын З Дэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах гэсэн шаардлагын тухайд үзвэл, дээрх баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хэдийгээр тухайн газарт 98,6 га газрыг эзэмших эрхийг сумын З Дас олгосон, 2016 онд гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэх шийдвэр гарах үед нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил зааг тодорхойгүй буюу газар дээрээ тэмдэгжүүлж, мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан ба 2017 онд харин энэ хэмжээгээр газар дээр нь хэмжилт хийж зохион байгуулах явцад тухайн орчинд 95,4 га газрыг эзэмшүүлэх боломжтой гэж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаар захирамжаар асуудлыг шийдвэрлэж, 95,4 га газрыг эзэмшүүлжээ.[11]

Үүнд нэхэмжлэгчээс хариуцагч сумын Засаг даргыг Төв аймгийн З Д2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаартай албан бичгээр ирүүлсэн зургийн дагуу газар эзэмших эрхийг сэргээх даалгаварыг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөрийн А/482 дугаар захирамжаар дээрх зургийн дагуу хил заагийг нь тогтоож газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь усан сан бүхий газар, ойн сан бүхий газарт мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 19-04-029-1065, 19-04-029-1066 дугаартай албан шаардлагууд, 19-04-029-371 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2015 оны 07/345 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг зөрчиж зураг гаргасан гэсэн үндэслэлээр бие даасан шаардлага гарган тус тус маргасан бөгөөд уг зурагт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлага, дүгнэлт, тухайн газарт холбогдуулан гарч байсан шинжээчийн дүгнэлт[12]-ийг үндэслэн гарсан гэх баримтгүй байна. Дээрх Төв аймгийн З Д2017 оны 01/1186 дугаартай албан бичиг, түүний хавсралт зургаар гаргасан актын тухайд талууд маргаагүй байхын зэрэгцээ энэхүү албан бичгийг хүлээн авсан сумын З Д нь холбогдох асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн байх тул дээрх үйл баримтаар хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасныг зөрчиж эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр гаргаж гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх, эзэмших эрхэд хамааруулан маргасан боловч маргааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ гуравдагч этгээдийн өмчлөлд олгогдсон газарт өөрийнх нь өмчлөлийн гүний худаг байршиж байгаа учир уг өмч хөрөнгийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх эрх нь хөндөгдсөн болох талаар тайлбар гаргасан. Энэхүү нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх гэсэн үндэслэлд холбогдуулан авч үзвэл,

Нэхэмжлэгч аж ахуйн нэгжид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичиж олгогдсон 000160147 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-нд С ХХК-ийн өмчлөлд Төв аймгийн Б сумын 3-р багт 1968,42 ам метр ашиглалтын талбай бүхий 3 давхар амралтын газар, 50 тн-ын усан сан, 3,6 м кв гүний худгийн өмчлөгч гэж улсын бүртгэлийн Ү-1403002502 дугаарт бүртгэн олгожээ. [13] Үүнд холбогдуулан Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримт[14]-аар С ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэхдээ бүртгэлийн байгууллагад гаргаж өгч байсан баримт, хөрөнгийн жагсаалын 7-д 1983 онд ашиглалтад орсон бетонон суурь, тоосгон хана бүхий гүний худаг гэж тодорхойлогдсон гүний худгийг гэрэл зургийн хамт гаргаж өгч байсан нь нотлогдож байх бөгөөд энэхүү гэрэл зураг нь шүүхээс тухайн маргаж буй газар дээр очиж хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан худгийн зураг мөн байх тул гуравдагч этгээдийн тухайн худаг нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн худалдаж авсан худаг биш, нөгөө худаг нь нэхэмжлэгчийн худаг байх ёстой ... гэсэх тайлбараар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн өмчлөлийн худаг гэх үл хөдлөх эд хөрөнгийг Захиргааны хэргийн шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулахад, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2006 онд Дэлхийн энх тайвны төлөөх залуучуудын Монголын холбоо ТББ-аас худалдан авч, гүний худгийг 2010 онд засварлаж байсан гэх боловч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаж байгаагүй олон жил болсон нь тодорхой байгаагаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээнд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нь үгүйсгэх, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоох, хаягдаж гээгдсэн хөрөнгийг тогтоох зэрэг шийдвэрийг гаргах боломжгүй байна. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн хулдалдан авсан амралтын газрын зориулалттай цогцолбор барилга байгууламжаас алслагдмал байрлах тухайн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглалгүй олон жил болсноор уг хөрөнгө нь эзэнгүйдэж, тухайн орчинд бусдад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, орхигдон гээгдсэн байдлаар тодорхойлогдоход хүрсэнг захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн өмч биш гэж үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх гэсэн ашиг сонирхол нь тухайн актыг гаргах үед мэдэгдэх боломжгүй байсан нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс Гүний худаг гэх үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох баримтыг 2018 оны 12 дугаар сард бүрдүүлж авсан болох нь шүүхэд ирүүлсэн худгийн паспорт гэх баримтаар нотлогдож, дээрх байдлаар өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх ашиг сонирхол хөндөгдөх болсон нь тогтоогдож байх бөгөөд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Иргэний газар өмчлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг Иргэний хууль, онцлог харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу хариуцагч нь иргэний өмчийн эрхийг хангах үндсэн дээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд холбогдох баримт бүхий хүсэлтийг гаргуулан авсны үндсэн дээр өөрийн гаргасан шийдвэрүүдэд зохих өөрчлөлтийг оруулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагчаас асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө, гуравдагч этгээдийн өмчлөлийн газар дээр байрлаж байгаа энэ асуудлыг зохих журмын дагуу шалгаж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон гуравдагч этгээд иргэний газар өмчлөх эрхийг хэн алиний эрхийг хөндөхгүй, тус тус өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх боломжит байдлаар зохион байгуулж, шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан газар эзэмших эрхийн харилцаа хөндөгдсөн бус олон жилийн турш ашиглалтгүй байсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх гэсэн ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д ... нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгэх арга, журам, хугацаа ...-г заана гэж заасны дагуу тус тус нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хөндөгдсөн ашиг сонирхол буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг ханган зохион байгуулж, тухайн газарт сул байрлах 0,2 га /иргэн Ж.Ангарагийн эзэмшил газар бүртгэгдэж байсан/ газарт шилжүүлэх замаар зохион байгуулж шийдвэрлэх боломжтой байх тул боломжит байдлаар зохион байгуулж шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, уг асуудалд холбогдох захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэх зүйтэй байна.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Төв аймгийн Б сумын З Д2017 оны А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж гаргасан бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрхийг сэргээн олгох тухай А/482 дугаар захирамжийг шүүхийн шийдвэрийг буруу биелүүлж, Газрын тухай хуулийг зөрчсөн этгээдэд газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлсэн, Газрын тухай хуульд заасан зарчим, шударга ёс, тэгш байдлыг хангаагүй, ойр орчинд оршин суугч иргэдийг тухайн газраас хөөж, амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж байхад байгаль орчны хуулиудыг зөрчиж гаргасан гэх үндэслэлүүдээр хууль бус гэж хүчингүй болгуулахаар маргасан байна.

Маргааны үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт гаргах тухай 07/111 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр хэргийн гуравдагч этгээд 6 иргэний өмчилж авсан газар нь энэхүү захирамжаар газар эзэмших эрх олгогдсон нэхэмжлэгч С ХХК-ийн эзэмшил бүхий 95,4 га газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй болох нь тогтоогдож байна. Үүнээс хариуцагч З Д нэхэмжлэгч аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн захирамж гаргахдаа гуравдагч этгээдүүдээс өөрсдийн өмчлөл бүхий газраа өмчилж, ашиглах эрхийг хөндөөгүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэж үзхээргүй байна.

Харин гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Төв аймгийн З Д2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 01/1186 тоот албан бичгээр сумын З Дд үүрэг болгосон хавсралт зураг нь Усны тухай хууль, мэргэжлийн байгууллагын шаардлагыг зөрчиж гарсан, энэ зургийн дагуу С ХХК-д газар эзэмшүүлсэн бөгөөд гол мөрний энгийн болон тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд оршин суух эрхийг хөндөж байна гэж маргасанд холбогдуулан үзвэл энэхүү маргаж байгаа актаар олгогдсон тус эзэмшил бүхий газрын байршил, ашиглалтын талаар тус орчинд оршин суугч газар эзэмшигч, өмчлөгч иргэд мэргэжлийн хяналтын байгууллага болон байгаль орчны холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байх бөгөөд энэ асуудлаар хандаж байсан баримт байхгүй байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлээр хариуцагч З Д2017 оны А/482 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж болон гуравдагч этгээд иргэдийн газар эзэмших болон өмчлөх эрхийн хүрээнд хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий акт уудын улмаас зөрчигдөөгүй болох нь тогтоогдож, улмаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж, баталгаажуулахгүй байгаа гэсэн хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй, гуравдагч этгээд иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулсан хариуцагч У Б Х-ийн үйлдэл хуульд нийцсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул газар өмчлүүлсэн сумын З Д2016 оны А/896 дугаар захирамжийн тус үл хөдлөх хөрөнгө байрлах иргэн Ц.Гад холбогдох хэсэг болон иргэн Ц.Гын газар өмчлөх эрхийн нэгж талбарын 18640357938149 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрын 000427887 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002174 дугаартай гэрчилгээг тус тус хариуцагч З Дас дахин зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон баримтлан ТОГТООХ нь:

1.     Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан Төв аймгийн Б сумын З Д2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, С ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Б сумын З Дэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 0004427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.От О.Б, Ц.Г Ч.Ө, Ч.У Ш.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэлийн Төв аймгийн Б сумын З Д2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Б сумын З Д нь нэхэмжлэгч С ХХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох гүний худгийн өмчлөлийг хэрэгжүүлэх эрхтэй байх, гуравдагч этгээд Ц.Г нь хариуцагчаас тухайн газарт газар өмчлүүлсэн эрхийн хүрээнд тус орчиндоо 5000 м.кв газрыг өмчлөх эрхтэй байхаар асуудлыг газар дээр нь зохион байгуулж, 6 сарын дотор шийдвэрлэхийг хариуцагч З Дд даалгасугай.

4.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасныг баримтлан гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн сумын З Д2016 оны А/896 дугаар захирамжийн иргэн Ц.Гад холбогдох хэсэг, иргэн Ц.Гын газар өмчлөх эрхийн нэгж талбарын 18640357938149 дугаар бүхий 5000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1403002174 дугаартай газрын 000427887 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хариуцагч З Дас нэгж талбарын байршилд өөрчлөлт оруулан, өмчлөх эд хөрөнгийн болон газрын асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх хүлтэл түдгэлзүүлсүгэй

5.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 45-48 дахь тал

[2] Хавтаст хэрэг 1-ийн 49 дэх тал

[3] Хавтаст хэрэг 1-ийн 91-102 дахь тал

[4] Хавтаст хэрэг 1-ийн 28-29, 220-222 дахь тал

[5] Хавтаст хэрэг 3-ын 7-10 дахь тал

[6] Хавтаст хэрэг 1-ийн 26 дахь тал

[7] Хавтаст хэрэг 1-ийн 5, 68-72 дахь тал

[8] Хавтаст хэрэг 1-ийн 117 дахь тал

[9] Хавтаст хэрэг 1-ийн 137-140 дэх тал

[10] Хавтаст хэрэг 1-ийн 201-203, 209-213 дахь тал

[11] Хавтаст хэрэг 1-ийн 7, 26, 227-228 дахь тал

[12] Хавтаст хэрэг 2-ын 220-229 дэх тал

[13] Хавтаст хэрэг 3-ын 88 дахь тал

[14] Хавтаст хэрэг 3-ын 114-121 дэх тал