Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01508

 

 

                                     

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр         Дугаар 182/ШШ2020/01508             Улаанбаатар хот

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: “МУХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТОСК” ХХК

Хариуцагч: “НЯХП” ХХК,

Хариуцагч: “МПИХ Пте.Лтд” компани, 

Хариуцагч: “ЮПГ” ХХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, нийт 104 733 960 597 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

хариуцагч “НЯХП” ХХК, “МПИХ Пте.Лтд” компанийн, нэхэмжлэгчид холбогдох, “МУХБ“ ХХК ,“ТОСК“ ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 12 өдөр байгуулсан Б-ОС-5 2015-65 тоот Шаардах эрх барьцаалах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,  барьцаалсан эд хөрөнгийг “МУХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Б.Чинзориг, Т.Пүрэвсүрэн, Б.Ганбаатар, хариуцагч “ТОСК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, А.Цэлмэг, хариуцагч: “НЯХП” ХХК, “МПИХ Пте.Лтд” компани, 

 “ЮПГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, өмгөөлөгч Б.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Гантогтох, Б.Чинзориг, Т.Пүрэвсүрэн, Б.Ганбаатар нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч “ТОСК” ХХК нь тус банктай 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50 000 000 ам.долларыг, жилийн 8,45 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг  хүртэл хугацаатай, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр холбогдох өөрчлөлт орсон. 

Зээлдэгч “ТОСК” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 3-ОС-Б 2015-33 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б-ОС-Б 2015-60 дугаартай “Барьцааны гэрээ”, И-ОС-Б 2015-61 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б-ОС-Б 2015-65 дугаартай “Барьцааны гэрээ /шаардах эрх/”,  төсөл хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр И-ОС-Б 2015-75 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Мөн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ болон 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай дөрвөн талт гэрээ”-г байгуулж тус гэрээнүүдэд зохих нэмэлт, өөрчлөлтүүд орсон.

Дээрх гэрээнүүдэд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:

1.“ТОСК” ХХК-ийн балансын активт тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд буюу активын циклийг бүхэлд нь 250 165 879 255  төгрөгөөр харилцан тохиролцож;

2.“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын эзэмшлийн газар эзэмших эрхийн 000437303 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутагт орших улсын бүртгэлийн Г-2206009468 дугаарт бүртгэгдсэн 500 000 м.кв талбайтай, орон сууцны цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг 15 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож;

3. Шаардах эрх барьцаалсан. Үүнд: 1.“ТОСК” ТӨҮГ-ын “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас барьцааны гэрээний дагуу Шинэ яармаг төсөлд оруулсан 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрх,  2.“ТОСК” ТӨҮГ-ын барьцааны гэрээний дагуу “Юнайтэд прожектс групп” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200 000 ширхэг хувьцааг шаардах эрх.

Дээрх хөрөнгүүдийг холбогдох хууль, гэрээнд заасны дагуу тус тус барьцаалж, ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 50 000 000 ам.доллараас 10 865 207.80 ам.доллар, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 14 221 018.14 ам.доллараас 7 143 084.56 ам.доллар төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй,  2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлд 29 134 792.20 ам.доллар, үндсэн хүүд 7 077 933.58 ам.доллар, нийт 36 212 725.78 ам.доллар үлдсэн байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн хүүгийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй бөгөөд нийт 919 хоногоор хугацаа хэтэрсэн, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн хүүгийн үлдэгдэл 7 077 933.58 ам.долларын гэрээний үүргийн зөрчилтэй байна.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3-ОС-Б 2015-33 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2.1.6-д “Барьцаа хөрөнгийн чанар, үнэлгээ ноцтой буурсан гэж энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан, түүний зайлшгүй хэсэг болох Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгийн чанар, зах зээлийн үнэлгээ ердийн элэгдэл хорогдлоос гадуур илт муудаж барьцааны гэрээнд заасан үнэлгээний 90-ээс доошгүй хувиар буурахыг xэлнэ” гэж тодорхойлсон. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд, зээлийн эргэн төлөлтий,  гэрээний 7.5-д “Төслийн ажил аливаа шалтгаанаар хойшилсон нь Зээлдэгч гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж, зээлдэгчийн үүрэг 8.1.2-т “Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт болох эргэн төлөх хуваарийн оагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй” гэж, 8.1.4-т “Энэхүү гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийг төлүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг уг мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэx” гэж, төлбөрийн чадвартай байх талаар 8.3.3-т “Зээлийн эрсдлийг удирдах, хянах, эрсдлээс сэргийлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг аваx” гэж, барьцаа хөрөнгийн чадавхийг хангах талаар 8.4.3-т “Барьцааны зүйлийн бүрэн бүтэн, хүчин төгөлдөр байдлыг хангах, чанар байдлыг муутгахгүй байх, Банкны шаардлагаар зохих шаардлага хангах эд хөрөнгөөр солиx” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Зээлийн гэрээний 10.1-т “Банк нь зээлдэгч энэхүү гэрээний 8.1, 8.3, 8.4-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд, эсхүл дор дурьдсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн үүргийн зөрчлийн шинж байдлаас шалтгаалан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр зээл олголтыг зогсоож, өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл болон гэрээнд заасан бусад төлбөрийг хугацаанаас өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, банкинд учирсан хохирлыг энэхүү гэрээ, холбогдох хуулъ тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ” гэж, Үүнд 10.1.5-т “Барьцаа хөрөнгийн чанар, үнэлгээ ноцтой буурсан нөхцөлд зээлдэгч барьцаа хөрөнгийг солих, эсхүл нэмж барьцаалуулахаас татгалзсан” гэж заасныг тус тус үндэслэж банкны зүгээс нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Иймд зээлдэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан 3-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 36 212 725.78 ам.доллар буюу Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ам. доллар 2,720.66 төгрөгөөр тооцож нийт 98 522 514 520.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, ... эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан 3 компанийг хариуцагчаар оролцуулсан бөгөөд  нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг 6 211 446 077,00 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 104 733 960 597 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 29 134 792.20 ам.доллар, хүүгийн үлдэгдэл 8 254 169.89 ам.доллар, нийт 37 388 962.09 ам.доллар буюу Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ам.доллар 2,801.20 төгрөгөөр тооцож, нийт 104 733 960 597.00 төгрөгийг “Төрийн орон сууцны корпораци” ХХК, “Юнайтэд прожекст гурпп” ХХК, “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пде.Лтд” комданиас тус тус гаргуулж өгнө үү.  Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.  Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК, “Юнайтэд прожекст групп” ХХК, “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пде.Лтд” нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60, И-ОС-Б 2015-61,  2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны  гэрээгээр тус тус барьцаалагдсан хөрөнгө болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн бусад хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг төлүүлэхээр нэхэмжлэгчуус удаа дараа мдээгдэл, шаардлага хүрүүүлуж байсан, баримтуудыг хэрэгт хангалттай өгсөн.  Мөн нэхэмжлэгчээс “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн даснанд зээлийн 50 000 000 ам.долларыг шилжүүлсэн, хариуцагч нь цаашаа хариуцагч “Нью яармаг хаусинг прожекст” ХХК-ийн даснад 2 хувааж шилжүүлсэн бүх баримтуудыг нотлох баримтаар өгсөн байгаа.  Манай нэхэмжлэлийн шаардлага нийтдээ 104 733 960 597.00 төгрөг бөгөө ддээрх барьцааны гэрээнүүдээр барьцаалсан хөрөнгүүдээс үүргийг гүйцэлгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 000 000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг “Төрийн орон сууцны орпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Монгол Улсын Хөгжлийн банканд даалгасан Засгийн газрын 117 дугаар тогтоол 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гарсан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлэх 50  сая ам.доллар нь өөрөө “Шинэ яармаг” орон сууцны хорооллыг барьж, ашиглалтанд оруулах чиглэлээр БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн урьдчилсан нөхцлийг хангах зорилготой байсан.

“Юнайтед прожект групп” ХХК болон манай байгууллагын хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг санхүүжүүлэх “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний С хэсэгт “Төслийн компани нь БНХАУ-ын Экспорт- Импорт банктай дараах үндсэн нөхцлүүд бүхий 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн ерөнхий гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төслийн 1-р хэсгийн Зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төслийн 2 болон 3 дугаар хэсгийн Зээлийн гэрээг тус тус байгуулсан болохыг тэмдэглэн, зээлийн баталгаа, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 19 дүгээр сарын 13-ны өдрийн 43 тоот тогтоолоор баталсан баталгаа, Зээлийн урьдчилсан нөхцлүүд: Төслийн ерөнхий гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ, Баталгаа гаргагч Монгол Улсын Хөгжлийн банканд баталгааны шимтгэлийг тус тус төлнө гэж заасан зэргээс 50  сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээлсэн зорилго тодорхой харагдаж байгаа юм.

Дээрх зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 28-нд Хөгжлийн банк “ТОСК” ТӨҮГ-тай 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээг байгуулж, 50 000 000  ам.долларыг 8,45 хувийн хүүтэйгээр олгосон. Улмаар зээлийн хөрөнгө болох 50 000 000 ам.долларыг Голомт болон Худалдаа хөгжлийн банканд тус бүр 25 000 000 ам. доллараар хуваан захиран зарцуулах эрхгүйгээр дундын дансанд байршуулсан.

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК болон манай байгууллагын хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-нд байгуулсан 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээнд 2016 оны 11 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үндсэн гэрээний 5.4 дэх хэсэгт дараах өөрчлөлт орсон. “Төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд Банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд буцаан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс төсөлд зориулан олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлнэ. Энэ тохиолдолд банк зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, зээлдэгчид хүргүүлэх бөгөөд зээлдэгч зээлийн болон хүүгийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж өөрчлөх гэсэн өөрчлөлт оруулсан.

2016 оны 12 дугаар сарын 20-нд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны зээлийн шийдвэр гараагүй бөгөөд ТОСК нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2101 албан тоотоор буцааж мөнгөө татахыг Монгол Улсын Хөгжпийн банканд мэдэгдсэн. Энэ дагуу Монгол Улсын Хөгжлийн банк өөрсдийн эрх үүргийн хүрээнд, гэрээнд зааснаар зээлийг татаж авсан. Үүгээр Монгол Улсын Хөгжлийн банк манай хоёрын хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-нд байгуулагдсан 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээ цуцлагдсан гэж манайх үздэг. Зээлийн гэрээний 5 хэсгийн 5.3.6,  5.4 дэхь заалтуудаас үзэхэд 50 000 000 ам.долларыг зээлдүүлэх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиоролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” гэснээс харахад төсөлд зээл олгох асуудал нь тодорхойгүй үйл явдал болох төсөл хэрэгжүүлэгч компанид Хятадын банкнаас зээл олгох үйл явдал болж байна. Хятадын компаниас зээл олгосон тохиолдолд Хөгжлийн банк 50 000 000 ам.долларыг төсөл хэрэгжүүлэгчид олгоно гэж ойлгомжтой тусгасан байна. Иймээс  зээлийн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл болохын хувьд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан хойшлуулсан болзлоор хийсэн хэлцэл болно. Учир нь, Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ” гэж хуульчилсан. Улмаар, Хөгжлийн банкнаас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 50 000 000 ам.долларыг зориулалтын дагуу  хэрэглэх, захиран зарцуулах эрх, “Шинэ яармаг” төсөлд хөрөнгө оруулалтын шугамаар санхүүжилт хийх эрх, үүрэг “ТОСК”-д төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авсан тохиолдолд үүснэ гэж зээлийн гэрээнд тодорхой заасан.  Хойшлуулах нөхцөлөөр хийсэн хэлцлийн онцлог нь гэрээний дагуу эрх үүрэг болзол биелэгдээгүй буюу болзол бий болоогүй тохиолдолд Иргэний хуулийн 46 ду зүйлийн 46.1.-д “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно” гэж заасны дагуу болзол нь хүчин төгөлдөр бус болдог. Дээр дурдсан  болзол нь, тодруулбал, төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авах үйл явдал болоогүй тул, энэхүү болзол нь хүчин төгөлдөр бус болсон ба болзол хүчин төгөлдөр бус болсноос үүсэх эрх зүйн үр дагавар нь, тэр тусмаа хойшлуулах болзлоор хийсэн хэлцлийн хувьд бол тухайн хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр болдоггүйд оршдог. Тодруулбал, “МУХБ” болон “ТОСК” нарын хооронд хойшлуулах болзлоор байгуулсан зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан боловч хойшлуулах болзлоор хийсэн гэрээ тул болзол бий болох хүртэл гэрээний үүргийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ нь тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр асуудал гэрээнд заасан болзлоос хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдсан боловч болзол биелтэл гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг. Болзол биелсэн тохиолдолд буюу төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авсан бол “МУХБ” болон “ТОСК” нарын хооронд байгуулсан 50 000 000 ам.долларын зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Гэвч болзол биелээгүй тул зээлийн гэрээний болзол ч хүчингүй болсон, зээлийн гэрээ ч өөрөө болзлоосоо хамааран хүчин төгөлдөр болоогүй. Тийм ч учраас “МУХБ” ХХК мөнгөө эргүүлэн т авсан. Нэгэнт хойшлуулах болзлоор байгуулсан зээлийн гэрээ нь, болзол нь биелээгүйн- улмаас хүчин төгөлдөр болоогүй тул зээлийн хүүг төлөх нь эрх зүйн үндэслэлгүй, зээлийн гэрээний хүүг хүчин төгөлдөр гэрээний хувьд төлөх үүрэг бий болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн шг ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэснээс зээлийн хүү гэдэг нь зээлдүүлсэн мөнгийг ашигласны төлбөр байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлд “Зээлийн гэрээнд заасан заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн жюг.галтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэсэн. Үүнээс дүгнэвэл, зээлийн гэрээний дагуу хэдийгээр 50 000 000 ам.долларыг “ТОСК” ХХК-ийн данс руу хийсэн боловч хойшлуулах болзлоор хийсэн зээлийн гэрээ тул болзол биелтэл буюу төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл автал манайх “Шинэ яармаг” төсөлд хөрөнгө оруулах эрх нь нээгдээгүй.  Хойшлуулах болзолтой хийсэн зээлийн гэрээ нь хойшлуулах болзол биелээгүй учраас хүчин төгөлдөр болоогүй. Үүний дагуу зээлийн хүү төлөх үүрэг манай байгууллагад үүсээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компани, “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Юнайтедпрожектс групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрахаас шүүхэд болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.“МУХБ” ХХК нь “ТОСК” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 50 000 000 ам. долларыг жилийн 8,45 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул зээлдэгч болох “ТОСК” ХХК нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагч болох нь тодорхой. “Юнайтэд прожектс групп” ХХК, “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК, “Монголиан Пропертийз Инвестмент Холдинг” Пте.Лтд нар зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгч болох оролцоогүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн үүрэг хүлээж гэрээ байгуулаагүй тул хамтран хариуцагч болох эрх зүйн үндэслэл алга. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байхаар хуульчилсан тул гэрээ байгуулаагүй тал хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч болох үндэслэлгүй нь тодорхой байна. Талууд гэрээ байгуулахын эрх зүйн ач холбогдол нь гэрээгээр байгуулсан үүрэг гүйцэтгэгчид хандан нэхэмжлэл гарган, хариуцагч хэн болохын тодорхойлох ач холбогдолтой.

2.Нэхэмжлэгч ямар эрх зүйн үндэслэлийн дагуу, хэр хэмжээний мөнгөн хөрөнгийг “Юнайтэд прожектс групп” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК, “Монголиан Пропертийз Инвестмент Холдинг” Пте.Лтд нараас нэхэмжилж байгаа нь нэхэмжпэлд тусгагдаагүй, шаардлага нь тодорхойгүй байна.

3.Харин “МУХБ” ХХК ба “ТОСК” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.3.6-д “Банкнаас зээлийг олгох болон байршуулах боломжит хугацаа нь 6 cap байх ба энэ хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас зээл олгох шийдвэр эцэслэн гараагүй эсвэл гэрээний дагуу банкнаас тавьсан шаардлагууд бүрэн биелээгүй тохиолдолд энэхүү зээлийн гэрээг Банк нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг буцаан татаж болно”, гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор 5.4-т “Төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа Хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Монгол Улсын Хөгжпийн банкны дансанд буцаан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс төсөлд зориулан олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчипан төлүүлнэ”  гэсэн. Үүнээс үзвэл, 50 000 000 ам. долларыг зээлдүүлэх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т хуульчлагдсан болзол тавьж хийсэн хэлцэл байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” зааснаас  үзэхэд төсөлд зээл олгох асуудал нь тодорхойгүй үйл явдал болох төсөл хэрэгжүүлэгч компанид Хятадын банкнаас зээл олгох үйл явдал болж байна. Хятадын компаниас төсөл хэрэгжүүлэгчид зээл олгосон тохиолдолд Хөгжлийн банк 50 000 000 ам. долларыг төсөл хэрэгжүүлэгчид олгохгүй гэж зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд тодорхой ойлгомжтой тусгасан байна.

5. 50 000 000 ам.долларыг хүүтэй зээлдүүдэл зэээлийн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл болохын хувьд  Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ” гэсний дагуу хошйшлуулах болзлоор хийсэн хэлцэл болно. Хөгжлийн банкнаас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 50 000 000  ам.долларыг зориулалтын дагуу хэрэглэх, захиран зарцуулах эрх, “Шинэ яармаг” төсөлд хөрөнгө оруулалтын шугамаар санхүүжилт хийх эрх үүрэг ТОСК-д төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авсан тохиолдолд үүснэ гэж зээлийн гэрээнд тодорхой заасан. Тухайлбал, зээлийн гэрээний 5.4-т "Төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт банк болон Худалдаа Хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд буцаан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс төсөлд зориулан олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлнэ” гэж заасан байна.

6.Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасны дагуу “МУХБ”ХХК ба “ТОСК” ХХК нарын хооронд байгуулсан 50 000 000 ам.долларыг 8,45 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ нь хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл юм.

7.Хойшлуулах нөхцөлөөр хийсэн хэлцлийн онцлог нь гэрээний дагуу эрх үүрэг үүсэх болзол биелэгдээгүй буюу болзол бий болоогүй тохиолдолд Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-т “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурьдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно" гэж заасны дагуу болзол нь хүчин төгөлдөр бус болдог. Дээр дурдсан зээлийн гэрээнд заасан болзол нь, төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авах үйл явдал болоогүй тул, энэхүү болзол нь хүчин төгөлдөр бус болсон байна. Болзол хүчин төгөлдөр бус болсноос үүсэх эрх зүйн үр дагавар нь тухайн хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр болдоггүйд оршдог. Үүний үндэслэл нь, хойшлуулах болзлоор хийсэн гэрээ хэлцлийн хувьд талуудад эрх үүрэг үүсэх үе нь болзол бий болохоос шууд хамаардаг. Болзол бие болоогүй тохиолдолд талуудад эрх үүрэг үүсэхгүй нь тодорхой.

8.”МУХБ” ХХК  болон “ТОСК” ХХК нарын хооронд хойшлуулах болзлоор байгуулсан  зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан байсан боловч хойшлуулах болзлоор хийсэн гэрээ тул болзол бий болох хүртэл гэрээний эрх үүргийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ нь тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох асуудал гэрээнд заасан болзлоос хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдсан боловч болзол биелтэл гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг. Болзол биелсэн тохиолдолд буюу төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авсан бол Хөгжлийн банк болон ТОСК нарын хооронд байгуулсан 50 000 000 ам. доллар зээлдэх зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Гэвч болзол биелээгүй тул зээлийн гэрээний болзол ч хүчингүй болсон, зээлийн гэрээ ч өөрөө болзлоосоо хамааран хүчин төгөлдөр болоогүй. Тийм ч учраас “МУХБ” ХХК мөнгөө эргүүлэн татаж авсан.

9.Нэгэнт хойшлуулах болзлоор байгуулсан зээлийн гэрээ нь болзол нь биелээгүйн улмаас хүчин төгөлдөр болоогүй бөгөөд нэхэмжлэгч “МУХБ” ХХК мөнгөө буцаан татан авсан зээлдүүлэх байсан мөнгөн хөрөнгө болон зээлийн хүүг төлөх нь эрх зүйн үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний хүүг хүчин төгөлдөр гэрээний хувьд төлөх үүрэг бий болно.

10.Нэхэмжлэгч “МУХБ“ ХХК нь зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг зээлдэгч болох “ТОСК” ХХК-ийн данс руу шилжүүлж, манай компанийн 2 дансанд битүүмжилсэн байдлаар, захиран зарцуулах эрхгүйгээр байршуулж, дурын үед өөрсдөө татан авах, зээлийн гэрэнд заасан болзол биелсэн тохиолдолд захиран зарцуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь өөрөө нэхэмжпэгч тал зээлийн гэрээний дагуу болзол биелсэн тохиолдолд л мөнгөн хөрөнгийг зээлдэгчид захиран зарцуулах эрх олгоно хэмэн үзэж байсныг нотолж байна. Түүнчлэн зээлдүүлсэн гэх 50 000 000 ам.долларыг захиран зарцуулах эрх олгоогүй явдал нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд зээлдүүлж буй хөрөнгийг шилжүүлдэг. Улмаар, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хойшлуулах болзол биелтэл гэрээний талуудад эрх үүрэг үүсэхгүй гэдгийг өөрөө ч ойлгож, мэдэж байсан гэдэг нь тодорхой, үйлдэл нь үүнийг нотолж байна. Үүний бас нэгэн нотолгоо нь мөнгөн хөрөнгийг дансанд байршуулахдаа талуудын байгуулж ирсэн 3, 4 талт гэрээнүүд болж байна.

11.Нэхэмжлэгч нь “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийг зээлдэгчид зээлдүүлэх байсан 50 000 0000 ам.долларын тодорхой хэмжээг зориулалтын дагуу ашигласан гэж үзэн тодорхой мөнгөн дүнг нэхэмжилж байх магадлалтай. Гэхдээ энэхүү мөнгөн дүнг нэхэж буй үндэслэлээ дурдаагүй болно. Энэ нь эрх зүйн үндэслэлгүй юм.

12.“МУХБ” ХХК, “ТОСК” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК, “Худалдаа Хөгжлийн банк” ХХК нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 2/291-2015/1-27 15/019 СО22/20150612-1 тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ” болон 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Худалдаа Хөгжлийн банкинд “Зөвшөөрөл олгох түхай хамтарсан мэдэгдэл”, мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкинд гаргасан “Зөвшөөрөл олгох түхай хамтарсан мэдэгдэл”-лээс дүгнэвэл, “МУХБ” ХХК нь өөрийнх нь өмчлөлд байсан мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг, “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан нь тодорхой.

13.Нэгэнт нэхэмжлэгч болон “ТОСК” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээнд заасан болзол биелээгүй тул зээлдэгч мөнгөн хөрөнгийг “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор барих үйл ажиллагаанд, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болсон тул, “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь өөр санхүүжилт хайн, өөр банкнаас зээл авахад хүрсэн. Харин энэхүү өөр банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд “МУХБ” ХХК-ийн зөвшөөрлөөр өөрийнх нь өмчлөлийн мөнгөн хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан болно.

14.Хэрэв нэхэмжлэгч тал зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийн тодорхой дүнг ашигласан гэж үзэж байгаа бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зээлийн мөнгийг ашигласан гэх ойлголтыг тус хуулийн 26 дугаар зүйлд “Зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж тодорхойлсон байна.

15.Үүнээс дүгнэвэл, зээлдүүлэх байсан боловч, зээлдүүлэгч “МУХБ” ХХК-ийн өмчлөлд нь хэвээр байсан мөнгөн дүнгийн хэсгийг зээлийн гэрээнд заасан зориулалт болох “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор барихад биш, харин өөр банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан нь зээл аван, зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. 

16.Зээлийн зориулалтыг өөрчлөх тохиолдолд энэ тухай зээлийн гэрээнд тусгах ёстой нь маргаангүй, зээлийн гэрээнд оруулсан өөрчлөлт байхгүй.

17.Түүнчлэн, барьцааны гэрээ байгуулан, мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг барьцаалж байгаа нь өөрөө зээлийн гэрээ, “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-нээс өөр төрлийн, бие даасан шинжгүй, өөр банкнаас авсан зээлийн гэрээний дагалдах шинжтэй гэрээ болох нь маргаангүй.

18.Улмаар, өөр эрх зүйн үндэслэл болох бие даасан шинжгүй барьцааны гэрээний дагуу өөр арилжааны банкны өмчлөлд шилжсэн мөнгөн дүнг “МУХБ “ ХХК болон “ТОСК” ХХК нарын хооронд байгуулсан боловч хүчин төгөлдөр болоогүй зээлийн гэрээний хүрээнд авч шийдэх нь эрх зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан мөнгөн дүнгээс хүү тооцож нэхэмжилж төлүүлэх нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжпэгч “МУХБ” ХХК-ийн “Юнайтэд прожектс групп” ХХК, “Нью яармаг хаусинг прожекг” ХХК, “Монголиан пропертийз инвестмент олдинг” Пте. Лтд компаниудаас нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

1.“ТОСК” ХХК болон “Юнайтэд прожектс групп” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-ний гол үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хэрэгт авагдсан барьцааны гэрээнүүд байгуулсан бөгөөд “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК нарын хооронд байгуулсан 50 000 000 ам.долларыг 8,45 хувийн хүүтэй зээлдүүлэх 2015 оны 05 дугаар сарын 28 өдрийн 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 12 өдөр Б-ОС-5 2015-65 тоот “Шаардах эрх барьцаалах гэрээ”-р зээлийн гэрээний талууд барьцааны зүйл болох хувьцаа, эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Энэхүү гэрээ нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.  Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдсан шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ” гж зааснаас үзэхэд барьцаагаар хангагдсан шаардах эрх өөр этгээдэд шилжихэд л барьцааны шаардах эрх нь эрх олж авсан этгээдэд шилжинэ, өөрөөр хэлбэл, барьцааны эрх үндсэн эрх үүргээс салангад байдлаар бие даан өөр этгээдэд шилжих үндэслэлгүй байна. Үүний шалтгаан нь барьцааны эрх бие даасан эрх биш, харин үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн дагалдах эрх байдагт оршдог. Харин “ТОСК” ХХК-ийн “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-ний дагуу эдлэх ёстой байсан шаардах эрх нь өөр этгээдэд шилжээгүй бөгөөд шилжсэн гэж үзэх үндэслэл байхгүй тул барьцааны гэрээний дагуу бий болж буй шаардах эрхийг өөртөө шилжүүлж авах эрх “МУХБ” ХХК-д үүсээгүй билээ.

2.Дээрх үндэслэлээс гадна “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-нд  байгуулсан Б-ОС-5 2015-65 тоот “Шаардах эрх барьцаалах гэрээ”-р дээр дурдсан хувьцаа болон бусад эд хөрөнгийг үндсэн үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.2., 123.4., 123.6.-д заасны дагуу “ТОСК” ХХК нь нэхэмжлэгчид  шилжүүлэхийг оролдсон гэж үзэж болох юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 08 дугаар сарын 12 өдрийн “Шаардах эрх барьцаалсан тухай хамтарсан мэдэгдэл”-р нотлогдож байна. Гэвч барьцааны шаардах эрхийг бусдад шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэдгийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2. болон 123.6.-д заасан зохицуулалтууд илэрхийлж байна. Тухайлбал, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6.-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж хуульчилсан тул барьцааны шаардах хэзээ ч бие даан өөр этгээдэд шилжихгүй, гагцхүү үндсэн үүрэг шилжсэн тохиолдолд даган шилжинэ гэдэг нь тодорхой байна.

Дээр дурдсан үндэслэлийн дагуу “МУХБ” ХХК-ийн “ТОСК” ХХК-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 12 өдөр байгуулсан Б-ОС-5 2015-65 тоот “Шаардах эрх барьцаалах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 155 дугаар зүйлийн 155.1., 123 дугаар зүйлийн 123.2., 123.4., 123.6.-д заасан үндэслэлээр хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус тул “МУХБ” ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон түүнийг хүүг барьцааны зүйлээр хангуулах шаардах эрх олж аваагүй, шаардах эрх эдлэхгүй талаар дүгнэж тогтоож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6.-д заасны дагуу барьцаалсан эд хөрөнгийг “МУХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:  

1.Шаардах эрхийг бодитоор шилжүүлэн аваагүй бөгөөд уг эрхийг барьцаалсан. Шаардах эрх барьцаалах гэрээ болон зээлийн гэрээнд шаардах эрхийг шилжүүлэн авах үндэслэлийг заасан. Тэрхүү үндэслэл нь үндсэн үүрэг буюу зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй бол шаардах эрх “МУХБ” ХХК-д шилжих юм. Зээл төлөх үүргийг “ТОСК” ХХК буюу үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй тул барьцаалуулагчийн шаардах эрх нь манйа байгуууллагад шилжих нөхцөл бүрдсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг илүү тодруулбал, “ТОСК” ХХК-ийн шаардах эрхийг “МУХБ” ХХК-д шилжүүлэн өгөх, мөн ийнхүү шилжсэнтэй холбогдуулан үндсэн үүргийн гүйцэтгэл болох зээл, хүүгийн төлбөрөөс энэхүү барьцааны зүйлээр хангуулах юм.

2.Сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 56.1.1.-д заасны дагуу “Шаардах эрх барьцаалах гэрээ” хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ. Иргэний хуулийн 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан. Энэ заалтыг хариуцагч тайлбарлахдаа бие даасан болон бие даагаагүй шаардах эрх байдаг гэж үзжээ. Гэтэл Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид бие даасан болон бие даагаагүй шаардах эрх гэдэг ойлголт, хууль зүйн зохицуулалт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1.-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хуулъ, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.” гэж заасан тул хуульд байхгүй ойлголт, зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй юм. “Нью яармаг хаусинг прожектс” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” компанийн зүгээс Иргэний хуулийн 155.1.-д заасныг тайлбарласан байгаа боловч энэ нь маргаанд ач холбогдолгүй, хамааралгүй заалт юм.

3.Барьцааны шаардах эрхийг бусдад шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гээд Иргэний хуулийн 123.2., 123.6.-д зааснаар тайлбарлажээ. Иргэний хуулийн 123.2.-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу үүрэг гүйцэтгэгч буюу шаардах эрх эзэмшигч болох “ТОСК” ХХК нь гуравдагч этгээд болох “МУХБ” ХХК-тай  байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгч болох “Юнайтед прожектс групп” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр “МУХБ” ХХК-д шилжүүлж болно.

4. “Нью яармаг хаусинг прожектс” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” компани нарын зүгээс 123.6.-д заасныг үндэслэн гагцхүү үндсэн үүрэг шилжсэн тохиолдолд барьцааны эрх өөр этгээдэд шилжинэ, бие даан өөр этгээдэд шилжихгүй гэжээ. Иргэний хуулийн 123.6.-д заасан агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж байгаа бөгөөд 123.2.-т заасны дагуу шаардах эрхийг шилжүүлбэл түүнтэй холбоотой эрх шилжих тухай зохицуулалт юм. Харин шилжүүлэхийг хориглосон агуулгатай заалт биш.

5.Иргэний хуулийн 154.1.-д "Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.”, 154.2.-т ”Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол энэхүү гүйцэтгэл нь барьцааны зүйл болно.”, 154.3.-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.” гэж заасны дагуу бусдын шаардах эрхийг барьцаалах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

6.Иргэний хуулийн 155.3.-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байвал тухайн гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах замаар барьцааны эрхийг өөртөө шилжүүлэн авч болно.” гэж заасны дагуу “Юнайтед прожектс групп” ХХК нь эрх нь хөндөгдөж байна гэж үзвэл зээл, хүүг төлөх замаар хувьцаа барьцаалсан эрхийг шилжүүлэн авах эрх нь нээлттэй.  Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                             

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч  “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК /цаашид “МУХБ” ХХК гэх/ нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК /цаашид “ТОСК” ХХК гэх/-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 36 212 725.78 ам.доллар буюу 98 522 514 520.62 төгрөг гаргуулах, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60, Б-ОС-Б 2015-61, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээнүүдээр барьцаалсан хөрөнгө болон “ТОСК” ХХК-ийн бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гуравдагч этгээдээр оролцсон “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Юнайтед прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компанийг тус тус хамтран хариуцагчаар тодорхойлон оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 37 388 962.09 ам.доллар буюу 104 733 960 597 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нараас үл зөвшөөрч, “Төрийн орон сууцны корпораци” ХХК нь манай компанийн  зээлсэн 50 000 000 долларын зээлийн гэрээ нь Хятадын банкнаас зээл олгосон тохиолдолд уг мөнгийг төслийн компанид олгохоор тохиролцсон Иргэний хуулийн 44 дүгээр зүлийн 44.4.-т заасан болзол тавьж хийсэн хэлцэл бөгөөд Хятадын банкнаас зээл олгогдоогүй, болзол хэрэгжээгүй учир гэрээ хэрэгжээгүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй, манай компани зээлийн мөнгөөс нэг ч төгрөг гэрээний зориулалтын дагуу ашиглаагүй учир ашиглаагүй зээлд хүү төлөх үндэслэлгүй,  тиймээс ч Хөгжлийн банк нь ашиглах боломжгүй битүүмжлэгдсэн дансанд байсан зээлийн мөнгийг буцааж татсан учир манай компанид зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг байхгүй, зээлийн гэрээ цуцлагдсан гэж тайлбарлан,

Хариуцагч “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Юнайтед прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компаниудаас “Төрийн орон сууцны корпораци” ХХК болон “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хооронд 50 000 000 ам.долларыг жилийн 8,45 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийг шилжүүлээгүйгээс  2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ХХК болон “Юнайтед прожектс групп” ХХК-ийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ “Төрийн орон сууцны корпораци” ХХК биелүүлэх боломжгүй болсон, ингэснээр хөрөнгө оруулалт орж ирээгүй тул хамтран ажиллах гэрээ хэрэгжих нөхцөл бүрдээгүй, хойшлуулах болзолтой байгуулагдсан гэрээ байсан, хамтран ажиллах гэрээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4.-т зааснаар дуусгавар болсон, үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээ ч мөн дуусгавар болсон, манай компаниудтай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй учир биднээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан тус тус маргасан.

Улмаар хариуцагч “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компани нь “Монгол Улсын Хөгжлийн банк“ ХХК ,“Төрийн орон сууцны корпораци“ ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Б-ОС-5 2015-65 тоот “Шаардах эрх барьцаалах” барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,  барьцаалсан эд хөрөнгийг “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдсан шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэр барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилждэг бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу “ТОСК” ХХК-ийн эдлэх ёстой эрх, үүрэг бусад этгээдэд шилжээгүй  буюу үндсэн үүрэг шилжээгүй байхад үүргийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний үүрэг, эрх шилжих боломжгүй, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2., 123.4.,123.6.-д заасны дагуу шаардах эрх шилжээгүй тул 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар Б-ОС-5 2015-65 тоот “Шаардах эрх барьцаалах гэрээ”-г хчин төгөлдөр бус гэж үзэж “Монгол Улсын Хөгжлийн банк“ ХХК-иас барьцааны зүйлийг чөлөөлөх үндэстэй гэж тодорхойлжээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Үндсэн нэхэмжлэлийн талаар.

1.Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “ТОСК” ХХК  /хуучин нэрээр “Төрийн орон сууцны корпараци” ТӨҮГ/-тай  харилцан тохиролцож, Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор  50 000 000 ам.долларыг, жилийн 8,45 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаатайгаар зээлдүүлж талууд  2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр З-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний 3.1.5-д зээл, зээлийн хүү төлөх хугацаа, журам, хуваарийг,  5.1-д гэрээний зүйл болох 50 000 000 ам.долларыг хүлээн авах эрхийг, 5.2, 5.3, 5.4-т зээлийн 50 000 000 ам.долларыг 2 хуваан нөхцөл бүхий дансанд 6 сарын хугацаатай байршуулах, БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас орон сууцны төсөлд зориулан “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд нөхцөл бүхий дансанд байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсэх, тогтоосон хугацаанд Экспорт-импорт банкнаас зээл олгох шийдвэр гараагүй, банкнаас тавьсан шаардлагууд бүрэн биелээгүй  тохиолдолд  зээлдүүлэгч буюу банк зээлийн гэрээг цуцлах, олгосон зээлийг буцаан татахаар заасан байна.

 Талууд зээлийн гэрээндээ 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  “З-ОС-Б 2015-33-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р  зээлийн гэрээний  5.4-т Экспорт-импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд  байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Хөгжлийн банкны дансанд буцаан төвлөрүүлж, зээлийн хугацаанаас өмнө урьдчилан төлүүлэх, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, зээлдэгч зээлийн болон хүүгийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж  өөрчлөн, 9.2.8 гэсэн заалт нэмж,   мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “З-ОС-Б 2015-33-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р гэрээний 3.1.5-д “...зээлийн хүүгийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хуримтлуулан тооцох ба үүнэс хойш 2022 он хүртэл жилд 2 удаа, 2022-2024 онуудад хавсралтад тодорхойлсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө...” гэжээ.

 Нэхэмжлэгч “МУХБ” ХХК, хариуцагч “ТОСК” ХХК-ийн  хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.2.,451.2.-т  заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

2.Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээтэй холбоотойгоор  нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, хариуцагч “ТОСК” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн хооронд  зээлийн гэрээний зүйл болох 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгийг  2 хувааж “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн 2 өөр битүүмжлэгдсэн дансанд 6 сарын хугацаатайгаар түр байршуулах, уг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу дансны зарлагын гүйлгээ хийх, гэрээний шаардлагыг хангаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүүлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК гэрээг нэг санаачилгаар цуцалж зээлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцаан татаж болохоор харилцан тохиролцож  2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2/264/2015/1-18/15-015 тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах гурван талт гэрээ”-г байгуулсан.

Энэ гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  2/723  15/077 2015/1-18 (а) тоот,  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  2/723  15/077 2015/1-18 (а)-1тоот  өөрчлөлт оруулах гэрээнүүдээр гэрээний хугацааг 2016 оны 12  дугаар сарын 20-ныг хзртэл сунгаж, сунгасан хугацаанд Экспорт-Импортын банкнаас зээл олгох шийдвэр гараагүй тохиолдолд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны дансанд байршуулсан зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл марган журмаар өөрийн дансанд татагн төвлөрүүлж, “Шинэ яармаг” төсөлд зориулан зээлдэгчид олгосон зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхээр нэмэлт  өөрчлөлт оруулсан байна.

3. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК, хариуцагч “ТОСК” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2/264/2015/1-18/15-015 тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах гурван талт гэрээ”-г үндэслэн дээрх гэрээний талууд нь 2015 оны 06 дугаар сарын 09-нд “Голомт банк” ХХК-тай 2/282 2015/1-26 15/020  ГБ/39  тоот,  2015 оны 06 дугаар сарын 12-нд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2/291 2015/1-27 15/019  С022/20150612-1  тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай” гэрээнүүдийг тус тус 6 сарын хугацаатай байгуулжээ. 

Эдгээр гэрээнүүдээр зээлдэгчид олгосон 50 000 000 ам.долларыг “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн “Голомт банк” ХХК дахь 8125001722 тоот дансанд 25 000 000 ам.долларыг,  “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 470006080 тоот дансанд 24 850 000 ам.долларыг тус тус битүүмжлэн байршуулах, “Голомт банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь байршуулсан хөрөнгийн хэмжээгээр битүүмжлэгдсэн данснаас зээлийн гэрээний талууд хамтарсан мэдэгдэл гаргаагүй эсхүл зээлдүүлэгч “МУХБ” ХХК-иас захиран зарцууулах мэдэгдэл өгөөгүй тохиолдолд зарлагын гүйлгээ хийхгүй байх, зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөрийн үүрэг хүлээлгэхгүй, аливаа төлбөрийн үүргээс ангид байлгах үүргийг тус тус хүлээсэн  байх бөгөөд  хэрэв зээлдэгч “ТОСК” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг нэг талын санаачилгаар цуцалж зээлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцаан татах эрхтэй байхаар тохиролцжээ.

“Голомт банк” ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-нд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээний хугацааг  2016 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл сунгахаар өөрчлөлт оруулсан байна.

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-нд 2015 оны 10 дугаар сарын 06, 2016 оны 03 дугаар сарын 02, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг  хүртэл сунгасан байна. 

Хамгийн сүүлд гэрээний  4 тал нь харилцан тохиролцож, уг гэрээний 2.8-д “Банк нь зээлдүүлэгч болон зээлдэгчийн “Зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэл”-г үндэслэн  төсөл хэрэгжүүлэгчийн банк дахь 470006080 тоот дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалан үндсэн зээл болон түүнд тооцогдох хүү, холбогдох бусад зардлын нийлбэр дүн нь уг мэдэгдэлд дурдсан дүнгээс хэтрэхгүй байхаар  тухай бүр зээл олгох шийдвэрийг бие даан гаргах бөгөөд банкнаас олгосон болон цаашид нэмж шинээр олгох зээлийн дээд хэмжээ, түүнд тооцогдох хүү, холбогдох бусад зардлын нийлбэр дүн нь 21 841 707 .64 ам.доллар...байна”,  2.9-д “Банк төсөл хэрэгжүүлэгчид зэл олгосон тохиолдолд 2/291 2015/1-27 15/019  С022/20150612-1  тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-ний бусад зүйл, заалтыг үл харгалзан банкнаас олгосон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж дуусах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг  хүртэл ...470006080 тоот дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаална”, 2.10-т “Төсөл хэрэгжүүлэгч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр банкнаас зээлсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд ...2/291 2015/1-27 15/019  С022/20150612-1  тоот...гэрээний бусад, зүйл, хэсэг, заалтыг үл харгалзан банк төсөл хэрэгжүүлэгчийн ... 470006080 тоот дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгч болон зээлдэгчийн “Зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэл”-д дурдсан дүнгээс үл маргах журмаар суутган авч холбогдох мэдээллийг гэрээний бусад талуудад албан бичгээр мэдээлнэ” гэж,  2.12-т “Зээлийн мөнгөн хөрөнгийг битүүмжлэх хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байх ба энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгчид зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экспорт-Импортын банкны шийдвэр албан ёсоор гараагүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн банк дахь битүүмжтэй үлдэгдэл /банканд байршуулсан нийт дүнгээс зээлдүүлэгч болон зээлдэгчийн “Зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэл”-д дурдсан дүнг хасаад үлдсэн хөрөнгө/ мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч үл маргах журмаар ...буцан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс “Шинэ яармаг” төсөлд олгосон зээлийн хугацаанаас өмнө урьдчилан төлүүлэх ба энэ талаар зэлдэгч болон төсөл хэрэгжүүлэгч нар харилцан тохиролцсон болно” гэсэн өөрчлөлтийг тус тус нэмж оруулжээ.

Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, Засгийн газрын 2015 оны 117 тоот “Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай”  тогтоол, 2015 оны 212 тоот Төрийн өмчийн хорооны “Зээл авах зөвшөөрөл олгох тухай” тогтоол, “МУХБ” ХХК-ийн ТУЗ-ийн  2015 оны 27 тоот “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн санхүүжилтийн талаар авах арга хэмжэний тухай” тогтоол, 33 тоот  “Зээл олгохыг зөвшөөрөх тухай”, 43 тоот “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол, хуралдааны тэмдэглэл,  79 тоот “Зээлийн хөрөнгийг барьцаалан зээл авахыг зөвшөөрөх, зээлийн хүү төлүүлэх тухай”, 2016 оны 04 тоот “Тогтоолд өрчлөлт оруулах тухай”, 2016 оны 91 тоот “ Шинэ яармаг төслийн зээлд цаашид авах арга хэмжээний тухай “, 2016 оны 98 тоот “ТОСК” ТӨҮГ-т олгосон зээлүүдийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, Зээлийн хорооны хурлын шийдвэрүүд, зохигчдын тайлбаруудаар нотлогдсон.

4. Талуудын хооронд байгуулсан   2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн З-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээний дагуу  нэхэмжлэгч тал нь гэрээний зүйл болох 50 000 000 ам.долларыг зээлдэгч буюу хариуцагч “ТОСК” ХХК-д шилжүүлэх, зээлдэгч нь жилийн 8,45 хувь, сард 0,70416 хувийн хүү буюу зээлийн үнэ төлөх, гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсний дагуу  “МУХБ” ХХК нь зээлдэгч “ТОСК” ХХК /ТОСК ТӨҮГ/-ийн “МУХБ” ХХК дахь зээлийн 3600001364 тоот зээлийн дансанд 50 000 000 ам.долларыг шилжүүлсэн болох нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “МУХБ” ХХК-ийн мемориалын баримт, зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга зэрэг баримтаар нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар  маргаагүй байна.

Хариуцагч “ТОСК” ХХК нь зээлийн гэрээний 3.1.9-д талууд харилцан тохиролцож заасны дагуу зээлээс 0,3 хувиар тооцон 150 000 ам.долларыг зээлийн шимтгэлд суутган, зээлийн гэрээний зүйл болох 49 850 000 ам.долларыг
2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн “МУХБ” ХХК дахь 3600001358 тоот дансанд 25 000 000 ам.долларыг, 3600001359 тоот дансанд 24 850 000 ам.долларыг тус тус шилжүүлсэн байх бөгөөд үүний дараа хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь  2015 оны 06 дугаар сарын 10-нд  “Голомт банк” ХХК дахь 8125001722 тоот дансанд 25 000 000 ам.долларыг, 2015 оны 06 дугаар сарын 16-нд “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 470006080 тоот дансанд 24 850 000 ам.долларыг  тус тус шилжүүлсэн нь ТОСК” ХХК-ийн 1, 2 тоот төлбөрийн даалгаварууд, “МУХБ” ХХК-ийн мемориалын баримтууд, депозит дансны хуулга, 737, 791 тоот төлбөрийн даалгаварууд зэрэг баримтуудаар нотлогдсон.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч болох “ТОСК” ХХК-д шилжүүлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд  заасан зээлдүүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

5. Талуудын хоорондохь З-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээний 7.5-д “Төслийн ажил аливаа шалтгаанаар хойшилсон нь зээлдэгч гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  “З-ОС-Б 2015-33-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р  зээлийн гэрээний  5.4-т “...эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, зээлдэгч зээлийн болон хүүгийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж,  2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “З-ОС-Б 2015-33-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р гэрээний 3.1.5-д “...зээлийн хүүгийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хуримтлуулан тооцох ба үүнээс хойш 2022 он хүртэл жилд 2 удаа, 2022-2024 онуудад хавсралтад тодорхойлсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө...” гэж тус тус заасан байх бөгөөд үүнээс үзэхэд зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч болох “ТОСК” ХХК-д шилжүүлснээр зээлийг ашиглах эрх зээлдэгчид үүсч, зээлийн хүү төлөх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.

 Хариуцагч “ТОСК” ХХК-иас хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн дансдуудад 49 850 000 ам.долларыг  шилжүүлсэн нь түүнийг “МУХБ” ХХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх  үндэслэлгүй болно.

Түүнчлэн  зээлийн гэрээнд заасан БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас орон сууцны төсөлд зориулан “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд нөхцөл бүхий дансанд байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсэх, тогтоосон хугацаанд Экспорт-Импорт банкнаас зээл олгох шийдвэр гараагүй, банкнаас тавьсан шаардлагууд бүрэн биелээгүй  тохиолдолд  зээлдүүлэгч  зээлийн гэрээг цуцлах, олгосон зээлийг буцаан татах тухай нөхцөл болзол бий болоогүй, хэрэгжээгүй хэдий ч  энэ нь хариуцагч “ТОСК” ХХК-ийн  зээлдүүлэгч “МУХБ” ХХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох, үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч “ТОСК” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл, түүнд ноогдох хүү зэрэг зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.

6. “Голомт банк” болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан 4 талт “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-нүүдийн дагуу тус банкууд дахь хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн дансдуудад байршуулсан  49 850 000 ам.доллараас “Голомт банк” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 03-нд 10 000 000 ам.долларыг, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 21-нд 3 008 292.36 ам.долларыг тус тус “ТОСК” ХХК-ийн “МУХБ” ХХК дахь зээлийн дансанд  шилжүүлсэн болох нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн депозит  дансны хуулга, “МУХБ” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21, 12 дугаар сарын 28, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдийн  мемориалын баримтууд, депозит дансны хуулга, дотоодын дансны хуулга зэргээр нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

7. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/125 тоот зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээ хэрэгт авагдаагүй ч “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь нийтдээ 21 841 707.64 ам.долларын зээлийг  тус банкаас 2016 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан 4 талт “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-ний 2.8, 2.9, 2.10, 2.12-т   заасны дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн 470006080 тоот дансанд байршсан 26 300 000 000 төгрөгтэй тэнцэх ам.доллрыг, 8 950 000 ам.долларын хамт барьцаалсан, ЗГ/125 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 20-нд “Худалдаа хөгжлийн банк” ХХК  нь дээрх дансан дахь мөнгөн хөрөнгөөс 21 841 707.64 ам.долларыг “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн төлөх  зээлийн үүрэгт суутгаж, зээлийг хаасан тухай үйл баримт нь хуулийн хүчн төгөлдөр шүүхийн шийдвэрээр буюу Сүхбаатар дүүргийн Иргнэий хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн   2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 889 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1004 дугаартай  тогтоол зэргээр тогтоогджээ.

8.Дээрх байдлуудаас хариуцагч “ТОСК” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үүргийн төлөлтийг  тооцоход:

  • /. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 28-нд зээлийн 50 000 000 ам.долларыг,  2024 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаатай, жилд 8,45 хувь, сард 0,70416 хувь, хоногт 0,02347 хувийн хүүтэйгээр хариуцагч “ТОСК” ХХК-д олгосон бөгөөд  2015 оны 05 дугаар сарын 28-наас 2016  оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл 571 хоногийн хугацаанд үндсэн зээл болох 50 000 000 ам.долларын  хоногийн 0,02347 хувийн  хүүд 6 700 685 ам.доллар тооцогдсон. Энэ өдөр хариуцагчийн  төлсөн  буюу “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн 470006080 тоот дансан дахь мөнгөн хөрөнгөөс 3 008 292.36 ам.доллар шилжүүлснийг  зээлд тооцогдсон хүү болох  6 700 685 ам.доллараас хасч тооцон, 2016  оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээдэгч “ТОСК” ХХК нь зээлд 50 000 000 ам.доллар, зээлийн хүүд 3 692 392.64 ам.долларын үлдэгдэлтэй,

б/. Мөн өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан 4 талт “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-ний дагуу “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн төлөх зээлийн үүрэгт суутгасан 21 841 707.64 ам.долларыг хариуцагч “ТОСК” ХХК-ийн нэхэмжлэгчид төлөх зээлийн үүрэг болох 53 692 392.64 ам.доллараас хасч тооцоход “ТОСК” ХХК нь зээлд 31 850 685 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн байна.

в/. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 28-ныг хүртэл 7 хоногийн 31 850 685 ам.долларын зээлийн 0,02347 хувийн хүүд 52 327.49 ам.доллар тооцогдож, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Голомт банк” ХХК-иас шилжүүлсэн 15 000 000 ам.долларыг зээлийн үүрэг болох 31 903 012.49 ам.доллараас хасч тооцоход “ТОСК” ХХК нь зээлд 16 903 012.49 ам.долларын үлдэгдэлтэй,

г/. 2016 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны 02 дугаар сарын 03-ныг хүртэл 37 хоногт зээлийн үлдэгдэл болох 16 903 012.49 ам.долларын0,02347 хувийн хүүд 146 784.07 ам.доллар тооцогдож зээлийн үүрэг 17 049 796.56 ам.доллар болсноос энэ өдөр “Голомт банк” ХХК-иас төлсөн 10 000 000 ам.долларыг хасч тооцоход зээлдэгч “ТОСК” ХХК нь үндсэн зээлд 7 049 796.56 ам.долларын үлдэгдэлтэй үлджээ.

д/. Хариуцагч “ТОСК” ХХК нь дээрхээс өөрөөр ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч “МУХБ” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл буюу 2017 оны 02 дугаар сарын 03-наас 2019 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл 1034 хоногт зээлийн үлдэгдэл 7 049 796.56 ам.долларын 0,02347 хувийн хүүд 1 710 843.22 ам.доллар тооцогдсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч “ТОСК” ХХК нь үндсэн зээлд 7 049 796.56 ам.доллар, зээлийн хүүд 1 710 843.22 ам.доллар, бүгд 8 760 639.78 ам.доллар буюу хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласанам.долларын төгрөгтэй харьцах ханшийн лавлагаагаар тодорхойлсон 2 720.66 төгрөгөөр тооцон 23 834 722 221 төгрөгийг зээлийн үүрэгт төлөх үүрэгтэй үлджээ.

е/.Нэхэмжлэгч хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2020 оны 05 дугаар сарын 25-ныг хүртэл 166 хоногтзээл 7 049 796.56 ам.долларын 0,02347 хувийн хүүд 274 661 ам.доллар тооцогдож, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн лавлагаагаар тодорхойлсон 2 801.20 төгрөгөөр тооцон 769 381 749 төгрөг байна.

Иймд нЗ-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээний 10.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “ТОСК” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуузээлдүүлэгч буюу “МУХБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт нийт 24 604 103 971 төгрөг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн 2015 оны 6/1156, 2016 оны 2/1472, 2/1473, 2/15616, 2017 оны 2/61,2/411 тоот албан бичгүүдээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “ТОСК” ХХК-иас шаардаж байсан байна.

 

9. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай, 3 талт гэрээний талууд болох нэхэмжлэгч “МУХБ” ХХК, хариуцагч “ТОСК” ХХК,  хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн байгуулсан  2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 3 удаагийн гэрээнүүдийн 2.8, 2.9, 2.10, 2.11, 2.12-т заасан заалтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс үзэхэд  нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “ТОСК” ХХК-д  “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих зориулалтаар олгосон зээлээс хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь  470006080 тоот дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг барьцаалан 21 841 707 .64 ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авах эрхийг хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д олгосон, тухайн дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээл олгохыг зөвшөөрсөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хамтарсан  мэдэгдэлд дурдсан дүнг хасч үлдэх мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд буцаан шилжүүлэхийг харилцан тохиролцсоноор “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн төлөх зээлийн гэрээний үүрэгт дээрх хэмжээний  мөнгийг суутгаж авсан үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.5.-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ...” заасан байх бөгөөд  “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан  4 тал оролцсон 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ” нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээний үндсэн шинж хэлбэрийг агуулсан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 28, 2016 оны 03 дугаар сарын 02, 2016 оны 05 дугаар сарын 05, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д явуулсан нэхэмжлэгч “МУХБ” ХХК болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн “Зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэл”-үүд, дээрх 4 тал оролцсон “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ” зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “ТОСК” ХХК-д олгосон зээлээс хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д 21 841 707 .64 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл авах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт суутгуулан тооцуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч  тохиролцсон нь гэрээний үндсэн шинж илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар хэлцэл байгуулсан гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д зааснаар нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн үүрэгт төлөгдсөн 21 841 707 .64 ам.долларыг нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь уг мөнгийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн лавлагаагаар тодорхойлсон 2 801.20 төгрөгөөр тооцон төлөхийг шаардах эрхтэй.

 

10. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “ТОСК” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б-ОС-Б 2015-60 тоот “Барьцааны гэрээ”-р “ТОСК” ХХК-ийн балансын активт тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд буюу активын циклийг бүхэлд нь 250 165 879 255  төгрөгөөр үнэлж,

мөн өдрийн И-ОС-Б 2015-61 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-р  “ТОСК” ТӨҮГ-ын нэр дээр бүртгэлтэй, газар эзэмших эрхийн 000437303 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутагт орших улсын бүртгэлийн Г-2206009468 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын178026/0102 дугаартай, 500 000 м.кв талбайтай, орон сууцны цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг 15 000 000 000 төгрөгөөр үнэлж,

2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б-ОС-Б 2015-65 дугаартай “Барьцааны гэрээ /шаардах эрх/”-р, “ТОСК” ТӨҮГ-ын “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас барьцааны гэрээний дагуу “Юнайтэд прожектс групп” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200000 ширхэг хувьцааг,  “Шинэ яармаг” төсөлд оруулсан 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрх, “ТОСК” ТӨҮГ-ын барьцааны гэрээний дагуу “Юнайтед прожектс групп” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200 000 ширхэг энгийн хувьцааг шаардах эрхийг  тус тус барьцаалжээ.

Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “ТОСК” ТӨҮГ-ын нэр дээр бүртгэлтэй, газар эзэмших эрхийн 000437303 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутагт орших улсын бүртгэлийн Г-2206009468 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 178026/0102 дугаартай, 500000 м.кв талбайтай, орон сууцны цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг И-ОС-Б 2015-61 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-р барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.5., 53 дугаар зүйлийн 53.1., 53 дугаар зүйлийн 53.3.-т  шаардлагыг хангасан  болон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасны дагуу уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь 2015 оны 386 тоот Төрийн өмчийн хорооны “Зээлийн барьцаанд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/483 тоот “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, газрын байршлын кадастрын зураг, 000437303 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдсон байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч “ТОСК” ХХК-ийн эзэмшлийн дээрх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Харин “ТОСК” ХХК-ийн балансын активт тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд буюу активын циклийг бүхэлд нь, мөн “ТОСК” ТӨҮГ-ын “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас барьцааны гэрээний дагуу “Шинэ яармаг” төсөлд оруулсан 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрхийг тус тус барьцааны зүйл болгон 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б-ОС-Б 2015-60 тоот “Барьцааны гэрээ”-г, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  Б-ОС-Б 2015-65 дугаартай “Барьцааны гэрээ /шаардах эрх/”-г тус тус байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1.-д зааснаар эрх барьцааны зүйл болох боловч, 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх 2 барьцааны гэрээний зүйлийг “ТОСК” ХХК-ийн активт тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд буюу активын цикл, мөн “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах  эрх  гэж заасан нь ойлгомжгүй, тодорхойгүй гэж үзэхээр байна.

 Өөрөөр хэлбэл,  хариуцагч “ТОСК” ХХК-ийн ямар хэмжээний хөдлөх хөрөнгө, ямар хэмжээний үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой ямар эрхүүд барьцааны гэрээний зүйл болох, бусад хөрөнгүүд гэсэн нь ямар хөрөнгө болох нь тодорхойгүй,   мөн хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас хариуцагч “ТОСК” ХХК нь ямар хэмжээний хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг барьцаагаар шаардах эрхтэй нь тодорхойгүй, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3.-т зааснаар Б-ОС-Б 2015-60 тоот “Барьцааны гэрээ”, Б-ОС-Б 2015-65 дугаартай “Барьцааны гэрээ /шаардах эрх/” гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус байх тул эдгээр барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “МУХБ”  ХХК  нь шаардах эрхгүй болно.

11.Хариуцагч “Юнайтед прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компани нь нэхэмжлэгч “МУХБ” ХХК-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг байгуулаагүй, эдгээр зохигчдын хооронд үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч талын “Юнайтед прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компанид тус тус холбогдуулан зээл, зээлийн хүү шаардах үндэслэлгүй бөгөөд  энэ талаар  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаартай шийдвэрт дүгнэжээ.

                  

          Хариуцагч “Нью яармаг хаусинг прожекст” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компанийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

1.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолын дагуу  “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-нд “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 20-нд “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”,  “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн хооронд  зээлийн гэрээ, “МУХБ” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК, “ТОСК” ХХК нарын хооронд “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ”, “МУХБ” ХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК, “ТОСК” ХХК, “Голомт банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ” тухай 4 талт гэрээнүүд тус тус байгуулагдсан үйл баримтууд хэргийн баримтуудаар тогтоогдсон.

            Хариуцагч “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-нд 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж уг гэрээгээр “ТОСК” ХХК нь “МУХБ” ХХК-иас олгосон 50 000 000 ам.долларын зээлийг “Юнайтэд прожектс групп” ХХК-р дамжуулан “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төсөлд оруулах, уг санхүүжилтээр “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар уг төслийг санхүүжүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импортын банкнаас авах “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлж дууссаны дараа 50 000 000 ам.долларыг “МУХБ” ХХК-ийн зээлийн хүү, жилийн +2 хувийн өгөөжийн хамт “ТОСК” ХХК-д төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

            Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “ТОСК” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 20-нд  2015/6-01 15/009 (ЮПГ) тоот барьцааны гэрээг “Юнайтэд прожектс групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компанитай байгуулж тус компанийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200000 ширхэг хувьцааг,

 2015/6-03 15/028 (НЯХП) тоот барьцааны гэрээг “Нью яармаг хаусинг прожект” ХХК-тай байгуулж, 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.

2. Хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компани нь 2015 оны 8 дугаар сарын 12 өдөр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго бүхий дээрх барьцааны гэрээнүүдийн  барьцааны зүйл болох өөрсдийн хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхийг барьцаалуулагч болох “ТОСК” ХХК-д шилжүүлэн 2015 оны 08 дугаар сарын 12-нд баталгаа гаргаж, “Шаардах эрх барьцаалсан тухай хамтарсан мэдэгдэл” үйлджээ.

Үүнийг үндэслэн хариуцагч /барьцаалуулагч/  “ТОСК” ХХК нь “Юнайтэд прожектс групп” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200000 ширхэг хувьцааг, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн  50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрхийг барьцаалан нэхэмжлэгч /барьцаалагч/ “МУХБ” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  Б-ОС-Б 2015-65 дугаартай “Барьцааны гэрээ /шаардах эрх/”-г “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн хоорондохь 2015 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн З-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар байгуулсан.  

3.Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдсан шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ” гэж,  161 дүгээр зүйлийн 161.1.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх замаар барьцааны  эрхээ бусдад шилжүүлж болно” гэж заасан бөгөөд  барьцаагаар хангагдсан үндсэн шаардах эрх өөр этгээдэд шилжихэд барьцааны эрх нь уг үндсэн шаардах эрхтэй хамт шилжих дагалдах эрх юм.  Тодруулбал, “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-нд байгуулсан 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-нд заасан “ТОСК” ХХК-ийн  шаардах эрхүүд  нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул 2015/6-01 15/009 (ЮПГ) тоот, 2015/6-03 15/028 (НЯХП) тоот барьцааны гэрээнүүдийн шаардах эрх “МУХБ” ХХК-д шилжих хууль зүйн боломжгүй болно.

4.Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д “Барьцаалагч шаардах эрхээ шилжүүлэхэд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг баримтлана” гэж,  Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж, 123.6.-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж тус тус зааснаас үзэхэд  “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-нд байгуулсан 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-ний шаардах эрх, үүрэг нь хариуцагч буюу хамран ажиллах гэрээний барцаалагч “ТОСК” ХХК-д шилжээгүй байхад уг гэрээний үүргийг хангах зорилготой  2015/6-01 15/009 (ЮПГ) тоот,  2015/6-03 15/028 (НЯХП) тоот барьцааны эрхийг шилжүүлэх боломжгүй байна.

5.Нөгөө талаар “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд байгуулсан 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ” өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй буюу БНХАУ-ын Экспорт-Импортын банкнаас “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д зээл олгогдоогүй, үүнтэй холбоотойгоор “ТОСК” ХХК нь 50 000 000 ам.долларыг “Юнайтэд прожектс групп” ХХК-р дамжуулан “Шинэ яармаг” төсөлд оруулаагүй үйл баримт нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаартай шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4.-т зааснаар “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд байгуулсан 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-ний хамтын үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх боломжгүй болсноор дээрх хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байх бөгөөд үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах гэрээний үүргийг хангах 2015/6-01 15/009 (ЮПГ) тоот барьцааны гэрээ,  2015/6-03 15/028 (НЯХП) тоот барьцааны гэрээ тус тус Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, өөрөөр хэлбэл  барьцаалагч “ТОСК” ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.

6. Хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн барьцаалсан хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ тодорхойгүй,  түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т шаардлагыг хангаагүй  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3.-т зааснаар нэхэмжлэгч “МУХБ” ХХК, хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулагдсан  Б-ОС-Б 2015-65 тоот “Барьцааны гэрээ /шаардах эрх/” мөн түүнчлэн Б-ОС-Б 2015-60 тоот “Барьцааны гэрээ” нь тус тус хүчин төгөлдөр бус гэрээ болох талаар өмнө дүгнэснийг дурдав.

Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч “Юнайтэд прожектс групп” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-ний  шаардах эрх нь өөр этгээдэд  буюу  “МУХБ” ХХК-д шилжээгүй,  шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй,  “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Б-ОС-Б 2015-65 тоот “Барьцааны гэрээ /шаардах эрх/”-г  Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 123 дугаар зүйлийн 123.2., 123.6.-д заасантай нийцээгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д  зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд” компанийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  баталгаа гаргаж, “Шаардах эрх барьцаалсан тухай хамтарсан мэдэгдэл” үйлдсэнээр “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн  хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот “Барьцааны гэрээ /шаардах эрх/”-г  хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас  дүгнэн, нэхэмжлэгч “МУХБ” ХХК болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан З-ОС-Б 2015-33 тоот  зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “ТОСК” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 24 604 103 971 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас гэрээний үүрэгт 61 182 991 441 төгрөгийг гаргуулан  тус тус нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг,  мөн хариуцагч “Юнайтед прожектс групп” ХХК болон  “Монголиан пропертийз инвестмент холдинг” Пте.Лтд компани нь  нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг,  “МУХБ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот,  2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээнүүдээр  барьцаалсан хөрөнгө болон “ТОСК” ХХК-ийн бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож,

  хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК,  “Монголиан пропертийз инвестмент холдинг” Пте.Лтд компаниудын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  Б-ОС-Б 2015-65 тоот “Барьцааны гэрээ /шаардах эрх/”-г  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж барьцааны зүйлүүдийг нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж,  мөн “МУХБ” болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот “Барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэл тогтоогдож байх тул  хүчин төгөлдөр бус гэж үзэж, уг гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлсийг нэхэмжлэгчийн барьцаанаас чөлөөлж тус тус шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524 055 904 төгрөгийг, хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК,  “Монголиан пропертийз инвестмент холдинг” Пте.Лтд компаниудын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 224 төгрөгөөс 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 682 224 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан  хариуцагч нарт олгож,  хариуцагч “ТОСК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  123 178 470 төгрөгийг, хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  306 072 907 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д  олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.1.,115.2.2.,116.,118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                      

         1.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-д зааснаар хариуцагч “ТОСК” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 24 604 103 971 төгрөгийг,  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар хариуцагч “НЯХП” ХХК-иас 61 182 991 441 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 18 946 865 185 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч “ЮПГ” ХХК болон  “МПИХ” Пте.Лтд компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг,

2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот,  2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээнүүдээр  барьцаалсан хөрөнгө болон “ТОСК” ХХК-ийн бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56 дугаар зүйлийн 56.5.-д заасныг баримтлан хариуцагч “НЯХП” ХХК,  “МПИХ” Пте.Лтд компаниудын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ТОСК” ТӨҮГ-ын “НЯХП” ХХК-иас барьцааны гэрээний дагуу “ШЯ” төсөлд оруулсан 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрх, “ТОСК” ТӨҮГ-ын барьцааны гэрээний дагуу “ЮПГ” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200 000 ширхэг энгийн хувьцааг шаардах эрхийг  тус тус барьцаалсан нэхэмжлэгч “МУХБ” болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, дээрх барьцааны зүйлийг “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанаас, 

мөн  “МУХБ” болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйл болох “ТОСК” ХХК-ийн балансын активт тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд /активын циклийг бүхэлд нь/-ийг  “МУХБ” ХХК-ийн барьцаанаас тус тус чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч “ТОСК” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол “МУХБ” болон хариуцагч “ТОСК” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-61 тоот “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хариуцагч “ТОСК” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн 000437303 тоот гэрчилгээтэй,  нэгж талбарын 178026/0102 дугаартай, 500000 м.кв талбай бүхий, орон  сууцны цогцолборын зориулалттай газрыг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524 055 904 төгрөгийг, хариуцагч “НЯХП” ХХК,  “МПИХ” Пте.Лтд компаниудын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 224 төгрөгөөс 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 682 224 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан  хариуцагч нарт олгож,  хариуцагч “ТОСК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  123 178 470 төгрөгийг, хариуцагч“НЯХП” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 306 072 907 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “МУХБ банк” ХХК-д  олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                                     ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА