Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00816

 

                                       ,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй иргэний

                                               хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00216 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 207/МА2022/00044 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Нармандах, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00216 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас 21,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас 265,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 207/МА2022/00044 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг 2022.05.13-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.06.17-ны өдрийн 001/ШХТ2022/00653 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15-ны өдрийн 216 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,, миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,, гэх залуутай 2013 оноос 2020 он хүртэл хамтран амьдарч байсан. Энэ хугацаандаа жирэмсэн болсон. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрсдийн гэр оронтой болсны дараа дахин хүүхэдтэй болъё гэсэн хүсэлтийн дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,, болон хамаатны охины хамт үр хөндүүлэхээр явсан. 2020 онд хэсэг хугацаанд буюу 2020 оны 06 сараас 08 сар хүртэл холбоогүй байсан. 2020.09.14-нд миний ээж н.Т нь гэнэтийн явдлаар нас барсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,ы ээж болох В.Нармандах нь ажил явдалд ирсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ээжийн маань ажил явдлын 21 хоног дээр ирсэн. Буцаж нийлээд амьдралаа бодъё гэж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр байнгын холбоотой Улаанбаатар хотод удаа дараа уулзсан. Эмэгтэйчүүдийн эмнэлгээр яваад үр хөндүүлснээс болоод жирэмсэн болох боломжгүй болсноо 8 дугаар сард хэлэхэд холбоогоо тасалсан. 11 дүгээр сард ,,,,,,,,,,,,,,,,,,,ы ээж буюу ээжийн минь 30 жил найзалсан найз В.Нармандах нь ирээд “Миний хүү эхнэр хүүхэдтэй болсон одоо дахиж холбоо барих хэрэггүй” гэсэн. Мөн надаар оролдсон хүн үхдэг гэж айлган сүрдүүлсэн.

Түүнчлэн миний аав н.Э,,,,,,,,,,,,,,аас 8,000,000 төгрөг нэхсэн. 21,500,000 төгрөгийг би ганцаараа хэрэглээгүй, бид хоёр дундаа хэрэглэсэн. Тийм байхад В.Нармандах энэ мөнгийг бүгдийг нь надаас нэхэмжлэх нь зохисгүй юм. ,,,,,,,,,,,,,,,,,,, миний бие одоо хүүхэдтэй болох боломж тун бага болсон. Хүүхэдтэй болохын тулд гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээнд их хэмжээний мөнгө шаардлагатай гэсэн. Нэгэн үед хамтран амьдарч байсан хүн маань надад эрүүл мэнд болон сэтгэл санааны асар их хохирол учруулсанд туйлын их гомдолтой байгаа. Энэхүү 21,500,000 төгрөгийг төлөх боломжгүй. Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн гэсэн гэр оронгүй эрхэлсэн ажилгүй, Турк улсад ажил хийх гэж ирсэн боловч одоогийн байдлаар ажил хийж эхлээгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

6. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 21,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

9. Нэхэмжлэгчээс “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,ын “тамхины бөөний цэг ажиллуулах гэсэн юм мөнгө зээлээч” гэсэн хүсэлтийн дагуу 2021.01.28-ны өдрөөс 2021.04.26-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр 44,500,000 төгрөг зээлдүүлсэн юм. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь нийт 22,000,000 төгрөг буцаан төлсөн, би 1,000,000 төгрөгийг уг зээлийн мөнгөнөөс хасах хүсэлтэй байна. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь “одоо мөнгийг чинь өгнө, сар сард бага багаар өгнө, шүүхээр яваад аваарай” гэж хэлдэг. Иймд зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн төлбөр 21,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Би ,,,,,,,,,,,,,,,,,,,аас мөнгө зээлээгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,тай 2019 оны 3 сараас эхлэн хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд жирэмсэн болсон. Бид 2 маргалдаж ,,,,,,,,,,,,,,,,,,, миний биед гар хүрсэн учраас хүүхдээ авхуулж салах шийдвэрт хүрч харилцаа холбоогоо тасалсан, дараа нь уучлалт гуйж, миний бие сэтгэл санааны гүн хямралд орсон байсан тул уучилж хамтран амьдрахыг зөвшөөрсөн. Энэ үйл явдлаас хойш миний данс руу 43,000,000 төгрөгийг 7 удаагийн давтамжтай шилжүүлсэн нь үнэн. Тэр цаг хугацаанд ,,,,,,,,,,,,,,,,,,, нь Цагаан хад гэх газар ажиллаж амьдарч байсан. 1,000,000 төгрөгийг 3 дугаар сарын 8-ны бэлэг гэж өгсөн. 43,500,000 төгрөгийг намайг хадгалж бай гэсэн. 2021.06.26-нд 21,500,000 төгрөгийг буцаан шилжүүлээч гэсний дагуу шилжүүлсэн. Ээж нь ,,,,,,,,,,,,,,,,,,,ыг эхнэртэй болсон гэдгийг хэлсэн... ,,,,,,,,,,,,,,,,,,, бид 2 хамтран амьдарч байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,аас энэхүү мөнгийг зээлээр аваагүй болно. Миний бие эргэн төлөх чадваргүй. ,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнтэй хамтран амьдраад эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд орсон. Миний бие дахин жирэмсэн болох боломжгүй болсон, би гомдолтой байна...” гэж маргажээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд нийт 44,500,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хариуцагч 22,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл мөнгийг төлөөгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор нь харьцуулан үзэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдсонгүй.

11. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагчид шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга нь “lkachin” (лхачин), “bulgaa” (,,,,,,,,,,) гэсэн агуулгатай, хариуцагчаас “энэ мөнгийг зээлээгүй, хадгалж байсан, буцаагаад шилжүүлээч гэсний дагуу талыг нь шилжүүлсэн, хамтарч байх хугацаандаа хамтдаа хэрэглэсэн” гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Миний хүү ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, хоёр тухайн үедээ үерхэж байгаад гэрлэх гэсэн боловч харилцаа нь дуусаж, цаашид хамтран амьдраагүй. Миний хүү ,,,,,,,,,,,,,,,,,,, мөнгөтэй байхдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,д мөнгө шилжүүлж байсан. Харин ажил нь зогсоод банкны өр нэхэгдсэн учраас зээлсэн мөнгөө гаргуулах хүсэлтээ илэрхийлж... байна...” гэсэн тайлбар өгсөн зэргээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

12. Ийнхүү хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байх тул хяналтын шатны шүүхээс маргааныг зөвхөн хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн “...21,500,000 төгрөгийг би ганцаараа хэрэглээгүй, бид хоёр дундаа хэрэглэсэн. Тийм байхад энэ мөнгийг бүгдийг нь надаас нэхэмжлэх нь зохисгүй. Гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00216 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 207/МА2022/00044 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД                       

                            ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ