Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

 

2020               4               7                                          2020/ДШМ/426

 

 

                               Б.А-, О.Ц-, Б.О-,

                                         Т.Б-, Ө.У-, Г.М- нарт

                                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч О.Ц-, Б.О-, тэдний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-, О.Ц-, Б.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 1706000000328 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Галзууд овгийн О.Ц, 19.. оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ........ хамт .......... дүүргийн ........ дүгээр хороо, ..................40 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................../;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Галдан тайж овгийн Б.А, 19.. оны .. дугаар сарын 8-ны өдөр ..........суманд төрсөн, ... настай, эрэгтэй,..............боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................../;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 244 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ялыг дүйцүүлэн хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөн шийдвэрлэсэн.

 3. Боржигин овгийн Б.О, 19... оны 12 дугаар сарын 3-ны өдөр ...............суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, .............. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ................... нарын хамт ................. оршин суух бүртгэлтэй, /РД:....................../;

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг багтааж, нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 34 дугаартай “Ялаас дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ялыг дүйцүүлэн хасч, 5 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, ял эдэлсэнд тооцон суллагдсан.

4. Цоохор овгийн Т.Б, 19... .оны 5 дугаар сарын 3-ны өдөр ..............төрсөн, .... настай, эрэгтэй, ............боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .............. хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ялыг дүйцүүлэн хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял болгон шийдвэрлэсэн.

5. Боржигон Гомбо овгийн Ө.У, 19........ оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эмэгтэй, ...........боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ................... хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....................../;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан.

  6. Ар Лигдэн овгийн Г.М............, 19....... оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............... настай, эрэгтэй,.....................боловсролтой, морин хуурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../.

1.  О.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр Т.Б-тэй бүлэглэн 2015 оны 12 дунгаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Н-ийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  • Б.А-тэй бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.С-ын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртика, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөд нь 452.000 төгрөгийн, бусдад нийт 637.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Т.Б-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш. Н-н U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.А-тэй бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.С-ын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртика, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
  • мөн үргэлжилсэн үйлдлээр Б.А-, Б.О-, Б.Баттулгатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.С-ы эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бургер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, ундаа, бургер, МП тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.О-, Б.А- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36а байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Б-ийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 орчим төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфин голд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг... зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, 1.006.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 1.735.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.О-тай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170а тоот хашаанд оршин суух иргэн Ч.А-ны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт, шилтэй архи зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2.  Б.А- нь О.Ц-тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны
өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах
автомашины гражуудын дунд хохирогч Б.С-ын "Самсунг" маркийн гар утас,
тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг
зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөд нь 452.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

   О.Ц-тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх
дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины
гражуудын дунд хохирогч Б.С-ын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас
гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

  • мөн үргэлжилсэн үйлдлээр О.Ц-, Б.О-, Б.Баттулгатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.С-ы эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бургер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, ундаа, бургер, МП тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.О-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.А-ийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вафель 6 ширхэг, день печень 8 ширхэг, "Хаан" чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, ширхэг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1 хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг... зэрэг 334.050 төгрөгийн эд зүйл хулгайлж хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.О-, О.Ц- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36 /А/ байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Б-н эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 орчим төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфин голд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг... зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, 1.006.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Ө.У-тай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай "Тариан түрүү" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу "Нокиа 3310" загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               - Г.М-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сейф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г.М-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух иргэн Л.Д, Л.У нарын гэрт нэвтрэн орж Л.Д-н гэрээс 20.000 төгрөгийг, Л.У-ын гэрээс 11.000 төгрөг, алх зэргийг хулгайлж 39.000 төгрөгийн, бусдад нийт 3.354.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Б.О- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.А-, О.Ц-, Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.С-ы эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бургер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, ундаа, бургер, МП тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

О.Ц-, Б.А- нартай бүлэглэн 2015оны 11 дүгээрсарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36а байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Б-н эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 орчим төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфон голд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг... зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн, 1.006.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               Б.А-тэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.А-гийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вафель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, "Хаан" чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, ширхэг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               О.Ц-тай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170а тоот хашаанд оршин суух иргэн Ч.А- байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт, шилтэй архи зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               А.Төмөрбаяр, Б.Тэмүүжин нартай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр буюу 2015 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ч.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн 4-14 тоотод оршин суух хохирогч Д.Б- гэрт хууль бусаар нэвтрэн орж зурмал бурхан 3 ширхэг, зэс хүрд 1 ширхэгийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 09 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчны 11-8 тоотод оршин суух хохирогч Н.О- гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг тус тус хулгайлж 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Ногоон талбайн 4-10 тоотод оршин суух хохирогч Д.Ариунболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг 1 ширхэг, хадны улаан чулуу 600 грамм, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 534.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчин 11-4 тоотод оршин суух хохирогч О.Ц- гэрт хууль бусаар нэвтрэн орж угаалгын машин1 ширхэгийг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч О.Н- гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон хос ээмэг 1 ширхэг, гинжин бүс 1 ширхэгийг тус тус хулгайлж 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч С.Б- гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 12.139.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Т.Б- нь О.Ц-тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Н-ийн U-6 маркийн гарутсыгхүч хэрэглэн дээрэмдэн авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  • О.Ц-тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Н-ийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               5. Ө.У- нь Б.А-тэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай "Тариан түрүү" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу "Нокиа" загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. Г.М- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.А-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух иргэн Ж.Б- гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сейф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух иргэн Л.Д-, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж Л.Д-гийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.У- гэрээс 11.000 төгрөг, алх зэргийг хулгайлж 39.000 төгрөгийн, бусдад нийт 619.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

1. Яллагдагч О.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

2. Яллагдагч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

З. Яллагдагч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

4. Яллагдагч Т.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

5. Яллагдагч Ө.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

6. Яллагдагч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч О.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Ө.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.У-ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр О.Ц-, Т.Б- нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, О.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Ө.У-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ц-, Б.А- нарт оногдуулсан хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Ц-, Б.А-, Б.О-, Т.Б-, Ө.У-, Г.М- нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ө.У-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.У- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, О.Ц-ийн 346 хоног, Б.А-ийн 488 хоног, Б.О-ын 287 хоног, Т.Бат-Эрдэнийн 165 хоног, Г.М-ын 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гар утас, 1 ширхэг шар өнгийн иштэй алх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.У-, Г.М-, Т.Б- нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Ц-аас 335.334 төгрөгийг О.Батнасанд, 827.463 төгрөгийг Ч.Алтанбаганад, Б.А-ээс 372.657 төгрөгийг Б.С-т, 182.450 төгрөгийг А.Сагатханд, 167.025 төгрөгийг Б.А-д, 335.334 төгрөгийг О.Батнасанд, 332.800 төгрөгийг Ц.Нурмаад буюу Р.Алтанцэцэгт, 17.000 төгрөгийг Л.Д-, Л.Ууганбаяр нарт, Б.О-аас 182.450 төгрөгийг А.Сагатханд, 335.334 төгрөгийг О.Батнасанд, 167.025 төгрөгийг Б.А-д, 827.463 төгрөгийг Ч.Алтанбаганад, 1.700.000 төгрөгийг Ч.А-эд, 366.666 төгрөгийг Д.Болор-Эрдэнэд, 736.666 төгрөгийг Н.Оюунцэцэгт, 267.100 төгрөгийг Д.Ариунболдод, 120.000 төгрөгийг О.Цолмонд, 121.700 төгрөгийг Ч.Номинд, 134.000 төгрөгийг С.Балжиннямд тус тус олгуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ц-, Б.А-, Б.О-, Т.Б-, Г.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ө.У-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ц- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сурч боловсрох насан дээрээ бусдад хохирол учруулж, өөрөө өөрийгөө хохироосонд маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сурч боловсрох, хийж бүтээх насандаа ийм хэрэгт холбогдож амьдралдаа сэв суулгасандаа маш их харамсаж байна. Бусдын хохирол төлбөрийг төлж барагдуулахаа албан ёсоор илэрхийлж байна. Миний ар гэр болох 19 настай А.Сарангоо болон 7 сартай хүү С.Энх-Эзлэнг маань харгалзаж үзэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрханы 805 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор энэ хаягт амьдардаггүй. Манайх өөрийн эзэмшлийн хашаа байхгүй. Ботаникт байрлах Итгэл захын хашаанд сахиул хийж амьдардаг. Манай аав 58 настай бөгөөд эрүүл мэндийн улмаас ажил хийх боломжгүй, мөн манай ээж 61 настай бөгөөд тэтгэвэрт байдаг. Манай дүү Сүх-Очир нь 4 дүгээр ангид сурдаг бөгөөд татаж унадаг өвчтэй. Миний бие эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байсан. Цаашид ажиллаж хөдөлмөрлөн, хийж бүтээж, сурч боловсрох нь хамгийн зөв алхам гэдгийг ухамсарлаж ойлголоо. Гэр бүлийнхнээ хангалттай зовоолоо. Эцэг, эхээ одоо хайрлах цаг нь болсон гэдгийг ухаарлаа. Бусдад учруулсан хохирлоо заавал нөхөн төлөхөө илэрхийлж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-, О.Ц- нарын өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Ц- нь хохирогч О.Батнасанд 335.334 төгрөгийг, хохирогч Ч.Алтанбаганад 827.463 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирол төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээс О.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулсан. О.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг 1 жил болгон багасгаж өгнө үү. Б.О-ын хувьд хулгайн 11 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд 4.958.400 төгрөг байгаа. Ар гэрийн хувьд хүнд амьдралтай учир хохирлыг төлж барагдуулж чадаагүй. Хохирлыг өөрөө ажил хийж төлж барагдуулахаа илэрхийлсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А- нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Одоо яллагдаж байгаа хэргүүдийн ихэнх нь буюу 2018 оны хулгайн 2 үйлдлээс бусад нь шийтгэл тогтоол гарахын өмнөх үйлдлүүд. 2016 онд хэрэг шийдвэрлэхэд дахин шалгагдаж байгаа хэргүүд байгаа нэг мөр хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүлээж авалгүй хэргийг нь шийдвэрлэсэн. Одоогоор ял шийтгэлээ эдлээд дууссан байна. Б.А- нь хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Удаан хугацаагаар цагдан хоригдсон учир ажил хөдөлмөр эрхэлж чадалгүй хохирлыг төлж барагдуулаагүй. Ар гэр нь хохирлыг төлж барагдуулах боломжгүй хүнд нөхцөлд байдаг. Б.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, засарч хүмүүжихээ илэрхийлсэн. Иймд 3 жилийн хорих ялыг багасгаж 2 жил болгон, хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан ялыг 6 сарын хорих ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Ц- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд прокурорын яллах дүгнэлтэд заагдсанаар шүүгдэгч тус бүрд ял оногдуулсан. Тухайн үед эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгч нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан 2 буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн” болох нь тогтоогдсон учир үйлдэл тус бүрд нь хариуцлага оногдуулж, хариуцлагыг нэмж нэгтгэн О.Ц-ийг 6 жил, Б.А-ийг 6 жил, Б.О-ыг 4 жил, Т.Б-, Г.М- нарт 1 жилийн хорих ял тус тус оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Ө.У-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч О.Ц-, Т.Б- нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь “гэм хэргийн шинжгүй” гэх үндэслэл байх тул үүнийг өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

1.  Шүүгдэгч О.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр Т.Б-тэй бүлэглэн 2015 оны 12 дунгаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Н-ийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 185.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

- мөн Б.А-тэй бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.С-ын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртика, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөд нь 452.000 төгрөгийн, нийт 637.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

  • мөн үргэлжилсэн үйлдлээр Б.А-, Б.О-, Б.Баттулгатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатхааны эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бургер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, ундаа, бургер, МП тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж, 729.800 төгрөгийн хохирол учруулсан,
  • Б.О-, Б.А- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36а байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 орчим төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфин голд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг... зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, 1.006.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 1.735.800 төгрөгийн хохирол учруулсан,
  • Б.О-тай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170а тоот хашаанд оршин суух иргэн Ч.А- байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт, шилтэй архи зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан,

2.  Шүүгдэгч Б.А- нь О.Ц-тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах
автомашины гражуудын дунд хохирогч Б.С-ын "Самсунг" маркийн гар утас,
тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг
зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөд нь 452.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

  • мөн үргэлжилсэн үйлдлээр О.Ц-, Б.О-, Б.Баттулгатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатхааны эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бургер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, ундаа, бургер, МП тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан,
  • Б.О-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.А-гийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вафель 6 ширхэг, день печень 8 ширхэг, "Хаан" чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, ширхэг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1 хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг... зэрэг 334.050 төгрөгийн эд зүйл хулгайлж хохирол учруулсан,
  • Б.О-, О.Ц- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36 /А/ байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 орчим төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфин голд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг... зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, 1.006.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Ө.У-тай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай "Тариан түрүү" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу "Нокиа 3310" загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан,

               - Г.М-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух иргэн Ж.Б- гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сейф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Г.М-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух иргэн Л.Д-, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж Л.Д-гийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.У- гэрээс 11.000 төгрөг, алх зэргийг хулгайлж 39.000 төгрөгийн, бусдад нийт 3.354.450 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Б.О- нь үргэлжилсэн үйлдлээр Б.А-, О.Ц-, Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатхааны эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бургер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, ундаа, бургер, МП тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан,

- О.Ц-, Б.А- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36а байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж, биет 800.000 орчим төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфон голд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг... зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн, 1.006.000 төгрөгийн хохирол учруулсан,

               - Б.А-тэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.А-гийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вафель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, "Хаан" чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, ширхэг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан,

               - О.Ц-тай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170а тоот хашаанд оршин суух иргэн Ч.А- байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт, шилтэй архи зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан,

               - А.Төмөрбаяр, Б.Тэмүүжин нартай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр буюу 2015 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ч.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн 4-14 тоотод оршин суух хохирогч Д.Б- гэрт хууль бусаар нэвтрэн орж зурмал бурхан 3 ширхэг, зэс хүрд 1 ширхэгийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2015 оны 09 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчны 11-8 тоотод оршин суух хохирогч Н.О- гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг тус тус хулгайлж 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2015 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Ногоон талбайн 4-10 тоотод оршин суух хохирогч Д.Ариунболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг 1 ширхэг, хадны улаан чулуу 600 грамм, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 534.200 төгрөгийн хохирол учруулсан,

               2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчин 11-4 тоотод оршин суух хохирогч О.Ц- гэрт хууль бусаар нэвтрэн орж угаалгын машин1 ширхэгийг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч О.Н- гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон хос ээмэг 1 ширхэг, гинжин бүс 1 ширхэгийг тус тус хулгайлж 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2015 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч С.Б- гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 12.139.050 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Т.Б- нь О.Ц-тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Н-ийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 185.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

               5. Шүүгдэгч Ө.У- нь Б.А-тэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай "Тариан түрүү" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу "Нокиа" загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Г.М- нь үргэлжилсэн үйлдлээр Б.А-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух иргэн Ж.Б- гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сейф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух иргэн Л.Д-, Л.У нарын гэрт нэвтрэн орж Л.Д-гийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.У- гэрээс 11.000 төгрөг, алх зэргийг хулгайлж 39.000 төгрөгийн, бусдад нийт 619.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Н-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 8-р тал/, хохирогч Ш.Н-ийн гар утсыг 185.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 20-р тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 448 тоот шинжээч эмчийн дүгнэлт /1-р хх-ийн 26-р тал/,

            хохирогч Б.С-ын мэдүүлэг /1-р хх-ийн 87-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 68-71-р тал/, хохирогч Б.С-т учирсан хохирлыг 412.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хэргийн 89-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 тоот шинжээч эмчийн дүгнэлт /1-р хх-ийн 101-р тал/,

хохирогч А.С-ы мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 129-130-р тал/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 104-р тал/,

хохирогч О.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/, хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

хохирогч Б.А-гийн мэдүүлэг /2-р хх-ийн 24-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /2-р хх-н 15-19-р тал/, хохирогч Б.А-гийн алдагдсан эд зүйлийг 334.050 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 25-26-р тал/,

хохирогч Ч.А-ийн мэдүүлэг /4-р хх-ийн 8-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /3-р хх-ийн 249-250-р тал/, хохирогч Ч.А-ийн алдагдсан эд зүйлийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 4-р тал/,

хохирогч Д.Б- мэдүүлэг /4-р хх-ийн 15-р тал/, хохирогч Д.Б- алдагдсан эд зүйлийг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 20-22-р тал/,

хохирогч Н.О- мэдүүлэг /4-р хх-ийн 30-р тал/, хохирогч Н.О- алдагдсан эд зүйлийг 2.210.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 31-р тал/,

хохирогч Д.Ариунболдын мэдүүлэг /4-р хх-ийн 41-р тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /4-р хх-ийн 36-38-р тал/, хохирогч Д.Ариунболдын алдагдсан эд зүйлийг 34.200 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 45-47-р тал/,

хохирогч О.Ц- мэдүүлэг /4-р хх-ийн 52-р тал/, хохирогч О.Ц- алдагдсан эд зүйлийг 360.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 53-р тал/,

хохирогч О.Н- мэдүүлэг /4-р хх-ийн 56-р тал/, хохирогч Ч.Номингийн алдагдсан эд зүйлийг 365.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 57-р тал/,

хохирогч С.Б- мэдүүлэг /4-р хх-ийн 60-р тал/, хохирогч С.Б- алдагдсан эд зүйлийг 400.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 61-р тал/,

хохирогч Ц.Нурмаагийн мэдүүлэг /7-р хх-ийн 109-110-р тал/, хохирогч Ц.Нурмаагийн алдагдсан эд зүйлийг 192.920 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н тайлан /8-р хх-ийн 14-15-р тал/,

хохирогч Ж.Б- мэдүүлэг /9-р хх-ийн 19-20-р тал/, хохирогч Х.Баяржаргалын гэрээс алдагдсан гэх эд зүйлийг 580.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-н Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 54-55-р тал/,

хохирогч Л.Д-гийн мэдүүлэг /9-р хх-ийн 135-р тал/, хохирогч Л.У- мэдүүлэг /9-р хх-ийн 137-р тал/, хохирогч Ч.А- мэдүүлэг /10-р хх-ийн 95-р тал/,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /10-р хх-ийн 90-93-р тал/, Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 174-175-р тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ө.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Ц-, Б.А- нарт тухайн зүйл, хэсэгт заасан тохирох ял шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэн нийт 6 жил тус тус хорих, Б.О-ад 4 жил хорих, Т.Б-, Г.М- нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Ө.У-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв тооцож, гэм буруутай шүүгдэгч нараас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Шүүгдэгч О.Ц-, Б.А-, Б.О- нар нь “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн үргэлжилсэн үйлдлүүдтэй нийлмэл гэмт хэрэгт нь болон шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон хүнд биш ял байх тул “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.Ц-, Т.Б- нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг 1.1 гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг,

шүүгдэгч Ө.У-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсоныг тус тус зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Боржигон гомбо овогт Ө.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “Ө.У-ыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ц-, Б.А-, Б.О- нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ