Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0110

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч  Д.Мөнхтуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Г.Батбаяр

улсын яллагч: Э.Гэрэлмаа

хохирогч А.Төгөлдөр

түүний өмгөөлөгч  С.Ариунтунгалаг

хохирогч М.Энхцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч нар Г.Хандсүрэн, Д.Баттөмөр

иргэдийн төлөөлөгч: У.Мижиддорж

шүүгдэгч:Д.Будьяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.1,  100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хиад Боржигон овогт  Дагвадоржийн Будъяад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625011002 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хиад Боржигон овогт  Дагвадоржийн Будъяа,1976 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 74-84 тоотод түр оршин сууж байсан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Алтауны 53с-185 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ЙР76112312,

Холбогдсон хэргийн талаар:

            Д.Будьяа нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой  22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 74-84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийн дагавар хүүхэд А.Төгөлдөрийг хүрэн өнгийн модон иштэй 30 орчим см урттай  хутгаар 2 удаа хутгалж  зүсэж нүүрийг засрашгүй эвдэж дүрсийг нь алдагдуулсан,

         2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун хотхоны 53с-185 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

         2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун хотхоны 53с-185 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

         2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй маргалдан багалзуурдаж бөөр лүү нь цохисон,

        2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 74-84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож тархи  доргилт, гавлын дотоод даралт ихсэлт дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

          Согтуугаар 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр найз Аваргын гэрт М.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохисон,

         2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож нүдэнд нь гэмтэл учруулсан,

          2015 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны коридорт хамтран амьдрагч жирэмсэн М.Энхцэцэгийг түлхэж унагасан,

          2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны  75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй маргалдан хана луу түлхсэн,

         Согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож тархи доргилт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цум хуралт, баруун мөр, өвдөгт цус хуралт, зүүн мөр, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн  гэмтэл учруулж байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Д.Будъяа   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд Аварга, Оюундэлгэр хоёр “Болор” гэх архитай ирсэн. Тэгээд Энхцэцэг, Аварга, Оюундэлгэр бид дөрөв байхад гаднаас Пүрэвдорж орж ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байтал Аварга, Оюундэлгэр хоёр хоорондоо маргалдаад би Аваргыг авч гараад нэг шил архи аваад Сансарын түнел рүү Аваргын гэр рүү явж байгаад эргээд манайд ирэхэд Оюундэлгэр, Энхцэцэг хоёр унтлагын өрөөнд байсан. Тэгээд би нэг шил архиа задлаж сууж байгаад Энхцэцэгтэй маргалдаад алагдсан. Тэгсэн Төгөлдөр орж ирээд намайг цохиж зодоод Аварга салгахаар нь би гарч гүйгээд гал тогооны өрөөнд ширээн дээр байсан хутгыг аваад Төгөлдөрийн толгойн хэсэг буюу шанаанд 2 удаа цохиж гэмтэл учруулсан. 2012 оны намар Энхцэцэг бид хоёр гэртээ байхад манайд нутгийн залуу Цэрэннадмид эхнэрын хамт ирсэн. Тэгээд бид нар архи ууж байгаад би Цэрэннадмидтай маргалдаад Энхцэцэг хамт явна гээд хориглоод Энхцэцэгийг тэврээд гэр рүү орохдоо тээгэлдээд давхралдаж унахад гар нь хугарсан байсан. Үүнээс хойш байнга гэсэн зүйл байхгүй. Ер нь Энхцэцэг бид хоёрын хамтран амьдарсан 4 жилийн хугацаанд маргалдах зүйлүүд зөндөө байсан. Ихэнх маргаанууд “Ногоон төгөл” хотхонд болж цагдаа дуудаж байсан. Энэ талаар мэдэх гэрч нараа асуулгаагүй байгаа. Энэ хэрэгт намайг эхнэртээ агсан тавиад зодчихоод гараад явчихдаг байсан мэтээр авагдсан байна. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хүн дарамтлаад маргаан эхлүүлж барьж аваад зоддог зүйл байгаагүй. Би Энхцэцэгийг уурлахаар нь явлаа гээд миний араас зулгаагаад татаад цохиж авах тохиолдлууд зөндөө л байсан. Мөн би шөнө унтахгүй байх тохиолдол байсан. Энхцэцэгийг гарны гэмтэл цохилтоос үүсээгүй. Харин Энхцэцэг бид хоёр хоорондоо ноцолдоод би Энхцэцэгийн гарыг атгаж барихад гар нь хөхөрчихдөг байсан. Гэхдээ Энхцэцэгийн нүүр рүү алагдаж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би заримдаа Энхцэцэгийг түлхчихээд гарч гүйгээд ажил дээрээ, эсвэл ажлын газрын Батбаатар ахынд очиж хэд хэдэн удаа хонож байсан. Ер нь би согтуудаа хүнд агсан тавиад зодож байгаагүй. Энхцэцэг бид хоёр хоорондоо маргалдаад би Энхцэцэгийг алагдахаар Энхцэцэг уурлаад цагдаа дууддаг. Миний биеийг битүү маажсан байхыг Баянзүрх дүүргийн цагдаа нар харж л байсан. Өөр зүйлгүй гэв.

     Хохирогч А.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой бэлтгэлээ тараад гэртээ ирээд гэрээ янзлаад байж байтал Будъяа ах, Аварга ахтай хамт орж ирээд янз бүрийн хараалын үг хэлж орилоод байхаар нь би “...таныг архи уулаа гэж хэлэхгүй.., харин хажуу өрөөг айл түрээслэж байгаа учраас Аварга ах, Түлхүүр эгч нарыг хараалын үг хэлүүлэхгүй байж болохгүй юм уу гэхэд Будъяа ах ойлголоо” гээд жижиг өрөө рүү орсон. Тэгээд манай найз ирээд хоёулаа хүүхэд хөгжлийн хөтөлбөрөө ярилцая гэхээр нь би өнөөдөр боломжгүй байна гээд найзыгаа гаргасан. Тэгсэн жижиг өрөөнөөс Аварга ах намайг дуудсан. Тэгээд би жижиг өрөө рүү ороход Будъяа ах ээжийг 2 удаа цохисон. Тэгэхээр нь би эхлээд урдуур нь гүйж ороход намайг тойруулаад хоёр талаар цохиод байсан. Тэгээд Будъяа ах бид хоёр ноцолдоод орон дээр болон газар унасан. Тэгсэн Аварга ах намайг барьж аваад салгахад Будъяа ах гал тогооны өрөөнөөс хутга авч гүйж ирээд миний толгойн хэсэгт цавчсан. Энэ үед Аварга ах намайг тавиагүй. Мөн миний цээж рүү бүлсэн боловч ороогүй. Тэгээд Будъяа ахын хутгыг авах гээд нилээн ноцолдоход миний гар, хуруунд гэмтэл учирсан байсан. Тэгээд Будъяа ахын барьсан хутга нь газар унаад би авч амжаагүй. Тэгээд би тагт руу болон орон дээгүүр гарч гүйх гээд чадаагүй.

Тэгсэн миний хацар руу цавчсан. Тэгээд би гарч гүйхэд араас Будъяа ах хутгаараа саваад үлдсэн боловч толгойн ар хэсэгт сэтлэсэн байсан. Тэгэхэд ээжийг гэрээс гарсан эсэхийг мэдээгүй, үүдний жижүүрээс цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирэхэд Аварга ах, Будъяа ах хоёр ливтээр бууж ирээд бүгдээрээ гэрт орсон. Тухайн үед миний толгой эргээд унах гээд байсан чинь цагдаа миний нүүрэнд боолт хийж өгсөн. Удалгүй түргэний эмч ирээд эмнэлэг явж эмчилгээ хийлгэсэн. Иймд нүүрний соривоо арилгуулах хүсэлтэй байна. Учир нь уг соривноосоо болж олон хүнтэй харилцахад бэрхшээлтэй байна. Би саяхан нэг телевизийн рекламанд тоглоход хацар дээрээ том соривтой байна гээд туслах дүрд тоглуулсан. Мөн анх уулзаж байгаа хүн болгоноосоо миний нүүрэн дээрх сорив ямар байна гэж асуухад сорив чинь харагдаж байна гэсэн.  Энэ жил би зуслан дээр багшлаж чадаагүй, зөвлөхөөр ажилласан. Учир нь дадлагаар ирсэн оюутнууд намайг анх хараад бүгдээрээ айсан. Цаашид ажилд орох гээд өргөдөл өгөхөд одоогийнх шиг соривтой гэж харьцвал хэцүү байна. Солонгос улсад сорив арилгуулах эмчилгээний тооцоог хамгийн багаар тооцож гаргасан. Би нүүрэндээ соривгүй болчихвол өөрийгөө аваад явчихна. Тэрнээс би шүүгдэгчээс мөнгө авах шаардлагагүй. Хохиролд нийт 57.476.898 төгрөг байна. Үүнээс “Урангоо”, “Мөнгөн гүүр” гэх хоёр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 3.6 сая төгрөгийг авсан гэв.

     Хохирогч М.Энхцэцэг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би анх Д.Будъяатай 1-2 дугаар ангидаа хамт сурч байсан. Тэгээд 2012 оны 7 дугаар сард Д.Будъяатай уулзаад 2012 оны 9 дүгээр сараас хамтран амьдарсан. Тухайн үед би Д.Будъяаг зодно гэж бодоогүй. Учир нь намайг эрэгтэй хүн зодож байгаагүй болохоор би итгэж л энэ хүнтэй суусан. 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Будъяагийн найзуудтай сууж байхад аятайхан эмэгтэйтэй суусан байна гэж хэлсэн залууг коридорт гаргаж байгаад зодсон. Тэгээд тэр залуугийн эхнэртэй хамт очиж салгахад намайг буцаагаад гэрт оруулж ирээд гараараа савж унагаасан. Тэгэхэд миний хүүгийн шилдэг сурагчийн шагнал цус болчихсон байсан. Мөн аяга, тавга хагарсан, миний нүд хөхөрсөн, уруул язарсан байсан. Тухайн үед Амарбаясгалан орж ирээд “Д.Будъяаг миний найз биш байсан бол зодчихмоор байна, эхнэрээ зодлоо..” гэж хэлээд шилний хагархай, хог цэвэрлэж өгөөд явж байсан. Үүний дараа Д.Будъяа намайг “чи сүржигнэж байгаа байх, юм үзээгүй, гар чинь мах хавчуулсан байх” гэж байсан боловч 2 хоногийн дараа гэмтлийн эмнэлэг ороход гарын шууны 2 савхан яс хугарсан байна гээд гипсдүүлэхэд Д.Будъяа “уучлаарай дахиж ийм зүйл болохгүй, дотор эвгүйчихлээ” гээд нэг пиво ууж байсан. Ер нь эмнэлэгт үзүүлсэн зардлуудыг Д.Будъяа төлдөггүй, би өөрөө гаргадаг байсан. Д.Будъяа тэжээсэн гэх боловч би Д.Будъяагаас илүү цалинтай байсан. Гэхдээ би эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Учир нь надад нотлох баримт байхгүй. Харин томографийн зураг авхуулсан 2 баримт байснаа гаргаж өгсөн. Хэрвээ тухайн үедээ баримтаа бүрдүүлж нэхэмжилсэн бол нилээн их хохирол болох байсан боловч нэхэмжлээгүй. Тарчлаасан хэргийн хувьд толгой хагараад цус гарч байхад Д.Будъяа “би ажил дээрээ очихгүй бол болохгүй, хэнд ч хэлэлгүй, хаашаа ч хандалгүй байж байгаарай” гэж хэлээд намайг хаяаад явсан. Миний толгойг хагалсан шалтгаан нь миний пиджакний суга хазарсан байхыг харахгүй мөртлөө Амарбаясгаланд салад хийж анхаарал тавьлаа гэж араас тавга шидэж толгой хагалсан. Энэ үед би пиджакний сугыг нь оёоод сууж байсан. Тэгэхэд би бага хүүдээ “чи том хүмүүсийн асуудалд оролцоод хэрэггүй, хичээлдээ яв, Төгөлдөр ахдаа битгий хэлээрэй” гэж хэлээд явуулсан. Гэвч Д.Будъяа ажил дээрээсээ ирээгүй учраас Д.Будъяатай хааяа хамт архи уудаг хажуу айлын Энхтайван гэх залууг эхнэртээ хэлчихээд ороод ирээч гэж дуудсан. Тэгсэн Энхтайван орж ирээд миний толгойг хараад 103, 102 дууд гээд анх удаа би цагдаа дуудсан. Удалгүй 103-н түргэний эмч үзээд яаралтай гэмтлийн эмнэлэг яв гэсэн. Тэгэхэд Энхтайван замдаа Д.Будъяаг авая гээд Д.Будъяагийн ажил дээр очиход “пизда ажил ихтэй гарч чадахгүй байна, та хоёр явж бай” гэсэн. Тэгэхээр нь би хамт явъя гээд хамт явж байснаа хүн утасдаад байна гээд буугаад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиход миний үсийг хусаад 5-6 оёдол тавьлаа, гэмт хэргийн бүртгэл хийлгэх бол хажуугийн цагдаагийн өрөөнд бүртгүүлж болно гэсэн. Тэгсэн Д.Будъяа ирчихсэн чамд оёдол тавихийг хараад дотор эвгүйрчихлээ гэсэн. Тэгээд би цагдаад бүртгүүллээ гэсэн чинь битгий оролдоо, наад цагдаагаасаа асуух гэж байгаа зүйлээ надаас асуу, хэрвээ чи цагдаа дээр орвол чи бид хоёрын амьдрал сүйрнэ гэж хэлсэн болохоор хуулийн мэдлэг муу учраас Д.Будъяагийн үгэнд ороод цагдаа дээр ороогүй. Мөн л дахиж тэгэхгүй, намайг уучлаарай гэсэн. Тэгээд би өөрөө эм авч уусан. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр багалзуурдаж бөөрлүү нь цохисон үйлдлийн хувьд Д.Будъяа нэг удаа хүүхдийн сургалтын төлбөр төлсөн боловч бусад зардлыг би хариуцдаг байсан. Д.Будъяа надаас 3 удаа цалингийн картаа булааж аваад явж байсан. Мөн амралтын мөнгө болон цалин өндөр буусан үедээ цалингийн картаа ажил дээрээ тавьчихдаг. Тухайн үед би жирэмсэн байхдаа халуун зунаар Цэцэгбаяртай хамт Д.Будъяагийн араас хөөцөлдөөд явж байхдаа Д.Будъяагийн ажлын газрын шүүгээнээс бэлгэвч олоод маргалдаж байсан. Гэтэл Д.Будъяа намайг учир зүггүй харддаг гэх боловч би хардаггүй байсан. Мөн 5-н шарын байранд байхдаа маргалдаж намайг зайл гэж хөөчихөөд араас ярихгүй болохоор нь сэтгэлгүй юм байна гэж бодсон. 5-н шарын байранд хаалгаа тайлахгүй байсан чинь “Балжид” гэх хүүхэнтэй унтаж хэвтчихээд юу ч болоогүй юм шиг гитар тоглоод сууж байсан боловч би хэрүүл хийгээгүй. Дараа нь ажлынхаа Баялагмаа гэх хүүхэн рүү фэйсбүүк чатаар “хайртай шүү, санаад байна, үнжи” гэж бичсэн байсан болохоор хардсан. Энэ үед Д.Будъяа гэр рүүгээ нэг ч удаа ярьдаггүй мөртлөө архи уучихсан ирдэг. Гэхдээ гэр бүлээ хүндэлдэг, айж эмээдэг байх ёстой боловч Д.Будъяа 5, 10 хоногоор явдаг. Мөн намайг түлхэж хаяаад хамт уусан согтуу найзтайгаа үлдээгээд явдаг. Багалзуурдсан гэдгийг тарчлаасан гэж хэлмээр байна. Миний өвчүүний яс цуурахад хөдөө хуриманд явуулах гэж байгаа орон дээр уусан үедээ унтах гэхээр нь залуу хосуудын ор байгаа юм гэсэн чинь Д.Будъяа “чи намайг бузар гэж бодоо юу, хөгийн хоёр хүүхдээсээ доор гэж бодоо юу” гэж багалзуурдаад хана руу түлхээд цохисон. Тэгээд намайг унахад дээрээс тэвсээд хүний 200.000 төгрөгийн орны мөнгө авч явсан. Айлд намайг үсдэж чирсэн нь үнэн юм. 2013 оны намар Д.Будъяа ээлжийн амралтаа авч Гачууртад 7 хоног амрахад Д.Будъяагийн ажлын газрын цэвэрлэгч, бичиг хүргэгч хоёр ирээд идэж уусан. Тэгсэн шөнийн 00 цаг өнгөрч байхад караоке ороё гэхээр нь караоке хаачихсан байх, болих уу гэж хэлсэн чинь миний нүүр рүү өшиглөсөн. Мөн намайг зугтаалаа гэж араас ирж зодсон. Энэ үед би маргааш ажилтай учраас нүүр рүү битгий цохиорой гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь Д.Будъяа “Энхцэцэг өвчтэй амьтан шүү намайг хүнтэй зодолдсон чинь дундуур ороод цохиулчихлаа” гэж хэлсэн. Сүүлдээ би Д.Будъяаг аргадаж үзсэн, уурлаж үзсэн. Би нэг удаа хүн зодох ямар байдаг гэдгийг чамд үзүүлье гээд Д.Будъяаг өлгүүрээр цохиод ороолгож үзсэн. Мөн архи ууж байгаа мэтээр жүжиглэж үзсэн. Д.Будъяаг гадуур хоноод дэндүү намайг гутаагаад байсан болохоор гадуур хонох ямар байдаг гэдгийг Д.Будъяад үзүүлэх гэж би Д.Будъяагийн найз Аваргынд очиж 2 хонож байсан гээд уйлав. Д.Будъяа нь архинаас болж 3 удаа ажил дээрээ загнуулж байсан. Мөн ажил дээрээ очиж цагаа бүртгүүлж байж байгаад гарч архи уудаг. Д.Будъяа нь ажлынхаа Чимгээ, Баагий ах, үйлчлэгч Нараа гэх хүмүүстэй архи уухдаа Нараа нь гэртээ аваачиж хоногоор архи уудаг. Д.Будъяа надаас автобус, тамхи, архины мөнгө авдаг байсан. Мөн шөнөжингөө тэнэж ирээд таксины мөнгө аваад гараад ир гээд зөндөө л авч байсан. Хүүгийнхээ соривийг багасгах хүсэлтэй байна. Тэрнээс миний гоо сайхан хамаагүй гэв.

      Хохирогч Д.Будьяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ эхнэр Энхцэцэг, охин Д.Аминзаяа нарын хамт байж байхад манай найз А.Аварга түүний эхнэр Оюунтүлхүүр нар манайд ирсэн. Тэд нар ирэхдээ 0.75 литрийн нэг шил архитай ирсэн. Бид нар баяр тэмдэглэх гээд ширээ зассан. Бид нар архиа уугаад сууж байтал манай ажлын газрын Пүрэвдорж гэдэг залуу орж ирсэн. Тэрээр удалгүй гараад явчихсан. Гэтэл Аварга эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би түүнд хэлээд бид хоёр гарч явсан. Тэгснээ гараад явж байснаа би эхнэрээ аваад явнаа гээд буцаад манайх руу орсон. Гэр лүү орох замдаа Аварга дахиад нэг шил архи авсан. Тэгээд бид хоёр эргээд манайд ороод нөгөө архиа унтлагын өрөөнд ороод ууцгааж байтал хүү Төгөлдөр орж ирээд архи уулаа гэж уурласан. Тэгэхээр нь би чи дуугүй бай чи яахаараа дандаа том хүмүүсийн ярианд орж байдаг юм бэ гэж хэлтэл миний өөдөөс дайраад гараараа миний нүүр толгой руу ээлжилж цохисон. Бүр дийлдэхгүй болохоор нь би гал тогооны өрөөнд ороод хутга авч ирээд Төгөлдөрийн толгойн хэсэгт хоёр удаа цохисон. Төгөлдөр гэрээс гараад гүйсэн. Удалгүй цагдаатай хамт орж ирсэн. Миний толгойн дээд хэсэг хагарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, уруул хавдсан, хамар хавдсан, доод талын үүдэн шүд суларсан байсан. Дээрх гэмтлүүдийг Төгөлдөр надад учруулсан. Төгөлдөр 2 гараараа нүүр нүдгүй ээлжлээд цохиод байсан. Би бол Төгөлдөрт л зодуулсан. Би эхнэр Энхцэцэгтэйгээ маргалдаж муудалцсан зүйл байдаг. Тэр үед хоёр хүү нь ээжийгээ өмөөрөөд намайг зодож байсан зүйл байгаа. Би 1976 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа Өвөрхангай аймгийн Хар хорин сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд сурч өнгөрөөсөн. 1995 онд МУИС-ийн ХЗС-д элсэн орж суралцсан. 2000 онд дээд боловсрол эзэмшин сургуулиа төгссөн. Би шүүхэд нарийн бичгийн дарга, өмгөөлөгч зэрэг ажлуудыг хийж байсан. 2005 онд Солонгос улс руу явж 2 жил ажиллаж байгаад ирсэн. 2013 онд СХД-ийн шүүхэд шүүгчийн туслахаар ажилд орсон. Би өөрийн хүү Төгөлдөрийн биед учирсан гэмтэлд харамсаж байна. Сорвийг нь арилгах талаар өөрийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийнэ гэжээ.  /1-р хх-н 143-145/

     Шүүгдэгч Д.Будъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16.00 цагийн үед манай найз Аварга эхнэрийн хамт манайд ирсэн. Эхнэр нь Оюунтүлхүүр гэж байгаа. Тэр хоёр ирээд манай гэрт манай эхнэр Энхцэцэг бид 4 нийлээд 2 шил 0.75 граммын болор архи ууж байгаад орой нь Аварга бид хоёр манай гэрээс гараад тэднийд очихоор явсан. Тэгтэл Аварга би эхнэрээ авч явна гээд эргээд манайд орсон. Тэгэхдээ нэг шил архитай орсон. Би араас нь гэртээ ороод нөгөө архиа задлаад ууж байтал манай хүү Төгөлдөр ороод ирсэн. Тэгээд бид нарыг архи уулаа гээд хөөсөн. Би тэгэхээр нь дуугүй бай чи гэж хэлтэл Төгөлдөр миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөө рүү ороод хутга авч гарч ирээд Төгөлдөрийн толгойн хэсгийн буюу чихний ард талын хэсэг рүү 1 удаа хутгалсан. Төгөлдөр ч гараад зугтсан удалгүй цагдаа ирсэн. Бид нийтдээ 3 шил архи уусан. Бид нар хоорондоо маргалдаж зодолдоогүй. Би өөрийн дагавар хүү А.Төгөлдөртэй муудалцаад түүнийг 2 удаа хутгалсан. Би эхнэртэйгээ байнга зодолдоод зодоод байсан зүйл байхгүй маргалдах зүйл байсан. Гэхдээ намайг ч гэсэн эвгүй байдалд оруулж байсан зүйл зөндөө л байгаа гэжээ. /1-р хх-ийн 74/

    Хохирогч А.Төгөлдөр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хичээлдээ суугаад 18.20 цагийн орчимд тараад сургууль дээр бэлтгэлээ хийж байгаад дундуур нь гараад гэртээ харьсан. Гэрт ороход 21.00 цаг болж байсан. Манайд ээж Энхцэцэг, дүү Аминзаяа, Аварга ахын эхнэр Оюунтүлхүүр нар байсан. Ээж Энхцэцэг жоохон халсан байдалтай Оюунтүлхүүр эгч  нилээн согтуу байсан. Манай гэр эмх замбараагүй, хогын савны хажууд хоосон архины 1 шил байсан. Тэгээд би  шууд гэрээ цэвэрлэсэн. Гаднаас Аварга ах, Будьяа ах 2 торонд 1 шил архи, ундаа барьсан орж ирсэн. Будьяа ах надад хандаад хэзээ ирсэн юм бэ хоолоо ид, баярын өдөр хүмүүс ирсэн байна согтуу байна гэж хэлэхээр нь би таныг уусан гэж янз бүрийн юм болоогүй хажуу айлын хүмүүсээс санаа зовоод Аварга ах, Оюунтүлхүүр эгч нар хоорондоо хараалын үгээр нэг нэгнээ хэлээд байна гэхэд за би эд нарт хэлээд ойлгуулчихна чи битгий оролцоорой гэж хэлсэн. Тэгээд намайг аягаа угаагаад зогсож байтал найз Даваажав хаалга цохиод хаалганы наана цаана юм яриад зогсож байхад Аварга ах 2 удаа Төгсөө гээд дуудаад байсан. Будьяа ах гэнэт аймаар орилж босож ирээд ээжийн нүүрний хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Ээж газар унахад Будьяа ах наана нь зогсож байсан. Тэгэхээр нь  би Будьяа ахын араас нь гар мөрний хэсгээс нь бариад татсан. Будьяа ах орон дээр сууснаа буцаж босож ирээд миний толгойны хажуу, суганы доогуур ээжийг цохих гэж дайраад байсан. Би болиулах гээд Будьяа ахтай ноцолдоод бид хоёр орон дээгүүр хэвтээгээрээ ноцолдоод буцаж босож ирээд ноцолдож би Будьяа ахыг орлуу суулгаж  дарсан байхад Аварга ах араас миний найзыг чи яаж байгаа юм гээд миний араас 2 гарыг дараад тэврээд ухраад зогсож байхад Будьяа ах уг өрөөнөөс гарч гал тогооруу гүйж ороод жижиг шүүгээний хамгийн дээд талын шургуулагнаас хоол хийдэг заазуур шиг хэлбэртэй арай жижигхэн хутга аваад над руу ирж байгаа нь хаалгаар харагдаж байсан. Тэгээд шууд над руу гүйж ирж байсан. Угаасаа өрөөнөөс гарахдаа чангаар ална гэж хэлээд гарсан. Тэгтэл Аварга ах намайг тавихгүй байхаар нь би сулрах гэж нилээн ноцолдсон боловч тавихгүй байсан. Тэгээд байж байхад Будьяа ах шууд өрөөнд орж ирээд миний баруун талын чихний дээд хэсэг рүү 1 удаа хутганы иртэй хэсгээр нь цавчиж цохисон. Мөн Будьяа ах миний гэдэсний аймхай хэсэг рүү хутгаараа чичиж  бүлсэн. Тэр хутганы урд тал нь мохоо болохоор миний бие рүү ороогүй. Энэ үед Аварга намайг тавьсан. Намайг бүлэхээс өмнө би Аварга ахтай хамт эргээд эсрэг тал руу харсан байхад Будьяа ах орон дээр үсрээд нөгөө талд нь гарч ирээд миний гэдэс рүү бүлсэн. Тэгэхэд хутга нь Будьяагийн гарнаас мултраад газар унасан ба би хутгийг нь авах гээд Будьяа ахтай булаалцалдахад Будьяа ах хутгаараа миний гарыг зүсээд өөрөө хутгаа авсан. Тэгээд шууд намайг дээшээ харахад миний баруун хацар луу 1 удаа хутгаараа цавчиж цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гарах гээд гүйхэд миний ар дагз хэсэг рүү ахиад нэг удаа цавчсан. Би тэр чигээрээ гэрээсээ гүйгээд гарсан. Би гэдэс рүүгээ бүлүүлэх үедээ болкон руу гарья гэж бодож байсан боловч Аварга ах миний араас тэвэрч аваад байсан болохоор би гарч чадаагүй. Миний толгой болон чихний дээд хэсэгт ясандаа тултал зүсэгдсэн байсан. Одоо оёдол тавиулсан байгаа. Миний толгой байнга өвдөж, зүрх цохилох тоолонд толгой өвддөг.Мөн баруун хацар гүн зүсэгдсэн, амаа ангайж чадахгүй чихний доод талаас амны жавж хэсэг хүртэл 15-18 см урт зүсэгдсэн. Юм ярьж юм идэж чадахгүй байгаа. Толгойн ард талын дагз хэсэгт зүсэгдсэн, баруун гарын долоовор хурууны дотор тал зүсэгдсэн. Би байнга урлагаар явдаг гэтэл миний нүүрэнд эдгэшгүй сорви тогтоосон. Би маш их  гомдолтой байна. Тэр өдөр болсон асуудлаас хойш би хичээлдээ яваагүй учраас бүх хичээл дээрээ унасан ба дахин төлбөр төлж хичээлээ дахин судлаж байгаа гэжээ. /1-р хх-ийн 26-31/,дахин байцаасан тэмдэглэлүүд /2-хх-н 200-201/

           Хохирогч М.Энхцэцэг   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би хамтран амьдрагч  Будъяад цэргийн баярыг тохиолдуулан бэлэг авахаар гэрээсээ 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12.00 цагийн үед гарсан. Тэгээд дэлгүүр хэсээд явж байтал манай найз болох Оюунтүлхүүр залгаад байсан. Би утсаа аваад ярихад Оюунтүлхүүр би нөхөр Аваргатайгаа өглөө Шомбоороогийнд очоод цэргийн баяр тэмдэглээд уусан байна тэгээд сая Аваргатай хэрэлдээд зодолдоод түүний толгой хэсэгт нь шалбалчихлаа Аварга намайг шалбааг руу шидчихлээ бид хоёр одоо танайх руу явж байна гэсэн. Би Будъяатай утсаар яриад манайд тэр 2 очиж байна гэнээ би одоо очлоо гэж хэлээд дэлгүүрээс юмаа аваад такси бариад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирсэний дараа Аварга, Оюунтүлхүүр нар манайд орж ирсэн. Тэр хоёр манайд орж ирэхдээ 0.75 граммын Болор архи барьж орж ирсэн. Намайг гэрт ороход Будъяа жоохон халамцуу сууж байсан. Будъяа өглөөнөөс хойш гэртээ ганцаараа 0.33 граммтай архийг бага багаар нь ууж байсан юм. Тэгээд бид нар ширээний ард сууж хоол цай уугаад архиа уухаар болоод архи хийж өгсөн би архи уухгүй гэхэд Будъяа баярын өдөр юм чинь ганц татчих гэхээр нь би уусан. Тэгээд байж байхад гаднаас Будьяагийн найз Пүүжээ гэх хүн мөн 0.75 граммтай архи барьчихсан орж ирсэн. Тэр үед Аварга унтаж байснаа сэрээд тэд нар жоохон юм ярьж сууж байснаа Будъяа, Аварга, Пүүжээ 3 цэргийн найзуудтайгаа уулзана гээд гараад явсан. Удалгүй нөгөө 3 бид гурав явахаа больчихлоо гээд ороод ирсэн. Пүүжээ орж ирчихээд удалгүй гараад явчихсан. Тэгтэл Оюунтүлхүүр хэрүүл хийх гээд олон төрлийн юм яриад байсан. Тэр хоёрыг орж ирэхээс өмнө миний том хүү болох Төгөлдөр гэртээ ирчихсэн байсан юм. Би хүүхдүүдээсээ санаа зовоод нөгөөдүүлийг унтлагын өрөөнд оруулсан. Бид 4 архи уугаад сууж байтал Будъяа бид хоёрын санаа нэг зүйл дээрээс зөрөөд Будъяа миний баруун гарны мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би түүнтэй маргасан. Тэгтэл Аварга миний том хүү Төгөлдөрийг 2 удаа дуудсан. Төгөлдөр өрөөнд орж ирэхэд Будъяа миний баруун нүд рүү гараараа цохиж байсан. Яг тэр үед Төгөлдөр намайг өмөөрөөд Будъяатай барьцалдаж аваад ноцолдсон. Төгөлдөр дээрээс нь Будъяа доороос нь бие биенээ  барьчихсан байж байхад Аварга Төгөлдөрийн араас гарыг нь дараад тэвэрсэн. Тэр үед Оюунтүлхүүр нилээн тасарсан байдалтай Аварга, Будъяа хоёр юу юм бэ гээд хашгирч байсан. Тэгээд Аварга Төгөлдөрийг тэврээд хананд нуруугаараа наалдаад зогсож байсан ба би бага охиноо орон дээрээс аваад нөгөө булан дээр нь зогсож байтал Будьяа бид нарын байсан өрөө лүү маш хурдтай орж ирсэн. Орж ирэхдээ миний хоол хийдэг байсан хүрэн иштэй заазуур шиг хэлбэртэй хутгыг барьсан байсан. Би учрыг нь олж чадаагүй байж байтал Аваргын тэвэрсэн байсан миний хүү Төгөлдөрийн нүүр хэсэг рүү нь цавчсан. Би гайхаад харахад над руу болон миний бага охины хувцас нүүр хэсэг рүү цус үсэрч ирсэн. Би маш их хүчтэй шоконд ороод юу хийхээ мэдэхгүй байсан. Миний ганц бодож байсан зүйл бол охиноо л алуулахгүй гэсэн бодол байсан. Би цагдаад Будъяагийн хутгыг олж өгсөн. Миний толгой өвдөж, нүд хөхрөөд, гуяны хэсэг мөн хөхөрсөн байсан. Будьяа миний нүд, толгой, хөл, гар хэсэгт цохиж гэмтээсэн. Миний хүү Төгөлдөрийг тухайн өдөр Будьяа гэрийн хоолны хутгаар 2 удаа толгой хэсэгт нь хутгалж, гар хэсэгт нь  1 удаа хутгалсан байсан. Би Будъяатай 4 жил хамтран амьдрахдаа байнга зодуулдаг байсан. Бид хоёр 2012 оноос эхлэн хамтран амьдарсан. Би зодуулаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст 3 удаа өргөдөл гаргаж байсан. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэрт амьдарч байхдаа зодуулсан ч цагдаад хандаж байгаагүй. Харин ГССҮТөвд 2 удаа толгойгоо  хагалуулаад, мөн 1 удаа гараа хугалуудаад нийт 3 удаа  хандаж байсан. 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Аптову хотхоны 53/с байрны 185 тоот Будъяагийн гэрт байхад найз Цэрэннадмид нь эхнэрийн хамтаар ирсэн байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз нь чи аятайхан хүүхэнтэй гэр бүл болсон юм байна ш дээ гэсний төлөө уурлаад Цэрэннадмидийг коридорт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гэртээ эргэж орж ирээд намайг шууд цохиод унагаачихсан. Тухайн үед би тогоо түмпэн дээр унаад зүүн талын шуу хэсэгтээ гэмтэл авч байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд 2 хоногийн дараа гар өвдөөд байхаар нь буюу 12 дугаар сарын 11-ний өдөр гэмтэл дээр  Будъяатай хамт очиж үзүүлсэн чинь гар хугарсан байсан. Тухайн үед эмч нь яасан юм бэ гэхээр нь би унаад хугалчихлаа гэж хэлж байсан. Би тэр үед Будьяаг зэмлээгүй, уурлаагүй, дуугүй л өнгөрч байсан. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Аптова хотхоны 53/с байрны 185 тоот Будъяагийн гэрт өглөө 07.00 цагийн орчимд хүү Тэмүүжин бид 3 байхад чи Амарбаясгалад анхаарал хандууллаа миний пиджакны суга ханзарсан байна гэж  ажлын залуу надад хэллээ чи надад анхаарал хандуулахгүй байж Амарбаясгаланд анхаарал хандууллаа гэж хэлээд намайг пиджакыг нь оёж байхад саладтай тавга над руу авч шидээд миний толгойны дагз хэсгийг хагалсан. Тэр үе би хүү Тэмүүжиндээ хичээлдээ яв том хүмүүс учраа олчихно гэж хэлээд явуулж байсан. Яагаад тэгж над руу саладтай таваг шидэх болсон юм гэхээр Амарбаясгалан манайд ирээд салад хийсэн байснаас идсэн юм байна лээ тэгээд тэр хоёр явж байхад Амрбаясгалан танай эхнэр их сайхан салад хийдэг юм байна лээ эртийдийн хийсэн салаад шигээ дахиад салад хийж өгөөрэй гэж хэлсэн юм байна лээ тэгээд л хардаж шидсэн гэсэн. Би гэмтэл дээр очоод толгойныхоо зургийг авахуулаад үсээ хяргуулаад 5-6 оёдол тавиулсан. 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75 дугаар байрны 84 тоот гэртээ байхад гаднаас Будъяа үүрээр архи уучихсан орж ирээд би ажлын газрыхаа хүмүүстэй амралтанд явлаа гэхээр нь би албан ёсны юм биш болохоор битгий яваа хэрэггүй гэхэд намайг ор руу түлхэж унагаачихаад явж байсан. Тухайн үед намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Тэр үед Амарбаясгалан гэдэг найзтайгаа ирээд тэр найзыгаа надтай үлдээгээд явж байсан. Зугаалганаас ирээд шууд надтай унтана гэж дайрхаар нь би зөвшөөрөхгүй чи заваарч байгаад ирсэн биз дээ би чамтай унтахгүй гэж маргалдаж байхад хөл нугалаад гэдэс рүү дарчихсан.Түүнээс болоод бие жоохон эвгүй болоод байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд ураг амьгүй болчихсон ойролцоогоор 7 хоносон байна гэсэн. Тэгээд амьгүй урагаа авахуулж байсан. Эмчид янз бүрийн тайлбар хэлээгүй. Тухайн үед авахуулсан зураг болон эмчийн бичгийг хуулбарлаж хэргийн материалд хавсаргана. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75 дугаар байрны 84 тоотод байхад Төгөлдөр ээжээ сургалтын төлбөр хугацаа нь болоод нэхэгдээд байгаа шүү гэхээр нь чи дандаа надад хамаг ачааллыг өгөх юм Будьяа ахдаа хэлээч гэсэн чинь Төгөлдөрийг гарсны дараа Будьяа миний бөөр лүү тохойгоороо тохойлдсоноо хоолой гараараа багалзуурдаж байгаад тавьсан. Тэр үед би цагдаа дуудаж явуулсан боловч түүнийг тавиад явуулчихсан байсан. 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75 дугаар байрны 84 тоотод Аварга, Оюунтүлхүүр нар ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхад Будьяа жижиг өрөөнд манай хамаатны хүн түр зуур байрлуулчихья охин айлд очиж байгаа өгч явуулах гэж байгаа юм гээд үлдээсэн байсан орон дээр Будьяа хэвтэхээр нь яах юм бэ хөө наадхи чинь залуу хосуудын юм хэрэггүй гэхэд чи намайг бузартаа гэж бодоо юу хүүхдүүдээсээ долоон дор үзлээ гэж  хэлээд хоолой боогоод хана руу толгойгоор цохиж түлхэж унагаад тэгснээ цээж рүү өшиглөсөн. Тэр үед би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэгээд бие өвдөөд байхаар нь гэмтэл дээр очоод үзүүлэхэд толгой хавдсан өвчүү чинь хөхөрсөн байна дүүргийн эмнэлэгт үзүүл гэсэн. Дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд өвчүү цуурсан байсан. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрт Будьяа, Амарбаясгалан хоёр архи уугаад нилээн согтсон. Гэтэл гарна гээд байхаар нь орой болчихсон байна одоо гарч яах юм бэ гэхэд уурлаад хувцасаа өмсөөд гарсан. Тэгэхээр нь араас нь гараад цахилгаан шатны дэргэд очиход Будъяа намайг шууд түлхэж унагаасан. Би тухайн үед 8 сартай жирэмсэн байсан ба доороос юм гараад байхаар нь би цагдаа дуудсан. 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр намайг мөн зодсон. Будьяа хэрэлдээд байдаггүй юм уур нь хүрэхээрээ л шууд цохиод авдаг юм. Цаагуураа хардаад байдаг юм шиг байна лээ гэжээ. /1-р хх-ийн 33-34, 146-147/, дахин байцаасан тэмдэглэлүүд/ 2-р хх-н 197-199/

 Гэрч Д.Оюунтүлхүүр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрт нь очиход тэднийд Будьяа, Энхцэцэг бас бага хүү нь 3 байсан. Бид нар хоол унд идэж уугаад тэдний гаргасан 0.75 граммтай архийг уусан дараа нь бид 2 авиачсан 0.75 грамттай архиа задалж уусан. Тэгээд байж байтал Будъяатай хамт ажилладаг гэх Пүүжээ гэдэг залуу орж ирсэн. Тэр мөн нэг шил архи авч орж ирсэн түүнээсээ нэг их уулгүй буцаад гараад явсан. Түүний араас Будъяа, Аварга 2 мөн гарсан. Тэд удалгүй дахиад нэг шил архи аваад ороод ирсэн. Тэр хоёрыг орж ирэхээс өмнөхөн Төгөлдөр ирчихсэн байсан юм. Тэгээд бид 4 унтлагын өрөөнд орж архиа ууж байтал Будъяа Энхцэцэг хоёр маргалдсан ба Будъяа Энхцэцэгийн нүд рүү гараараа 1-2 удаа цохисон. Гэтэл манай нөхөр Аварга Будьяагийн араас тэвэрч аваад салгасан. Тэгээд Төгөлдөрийг дуудсан. Төгөлдөр өрөөнд орж ирээд миний ээжийг чи байнга зоддог гэж хэлээд зодоон эхэлсэн. Будъяаг газар унахад манай нөхөр Төгөлдөрийг барьж аваад миний дүү одоо ингэж болохгүй гээд тэврээд авсан. Будьяа шууд босоод өрөөнөөс гараад явсан. Өрөөнд би Аварга, Энхцэцэг, Төгөлдөр бид нар байсан. Аварга Төгөлдөрт одоо миний дүү тайван бай ингэж болохгүй гээд байж байтал Аваргын араас Будъяа гарч ирээд Төгөлдөрийн хацар хэсэгт нь дунд зэргийн хутгаар 1 удаа цохисон. Цус гараад эхэлтэл Энхцэцэг чи мини хүүхдийн хацарыг унжуулчихлаа ш дээ гэж хэлээд гараад гүйсэн. Тэр үед Төгөлдөр орон дээр гараад болкон руу зугтаагаад буцаад орон дээргүүр гүйхэд түүний араас Будьяа хөөгөөд байхаар нь манай нөхөр Аварга Будъяаг барьж авсан. Тэгээд Төгөлдөр гараад гүйсэн. Будъяагийн барьж байсан хутгыг манай нөхөр булааж авсан. Удалгүй цагдаа ирсэн. Бид 4-үүлээ 2 шил архи ууж дуусгаад 3 дах шил архи руугаа шилжиж байсан юм. Төгөлдөрийг Будьяа 1-2 удаа хутгалсан. Бид 2-ыг анх очиход Будьяа халамцуу байсан. Өмнө нь манайд нэг удаа ирэхдээ Энхцэцэгийг жирэмсэн байхад үсдээд зодож байсан. Будъяа бол манай нөхрийн багийн найз юм. Ер нь бол Будъяа Энхцэцэгийг юм л бол зодддог юм шиг байна лээ. Нэг удаа Будъяагийн ажил дээр очоод Энхцэцэг дээшээ өрөө рүү нь орсон удаад байхаар нь би араас нь очиход Энхцэцэг нүцгэн зогсож байсан. Яаж байгаа юм бэ гэхэд Будъяа намайг өшиглөөд би өмдөндөө шээчихлээ гээд байж байсан. Тухайн үед яаж зодсон талаар би хараагүй гэжээ. /1-р хх-ийн 37-39, 241-242/

 Гэрч Г.Даваажав  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ::Би найз Төгөлдөртэй уулзах гээд оюутны байрнаасаа гараад Төгөлдөрийн байр луу орсон. Тэгээд тэдний хаалганы гадаа очоод хаалгыг нь тогшиход Төгөлдөр өөрөө хаалгаа онгойлгосон. Тэгээд би зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн талаар ярилцах гээд очиход Төгөлдөр намайг гэртээ оруулахгүй хаалганы наана цаанаас зогсож байгаад ярилцсан. Тэгэхэд тэрээр өнөөдөр тийм зүйл ярилцах тохиромжтой цаг нь биш байна дараа ярилцья  гээд хаалгаа хаасан. Би тэгээд л яваад өгсөн. Төгөлдөр тухайн үед их чимээгүй ярьж байсан. Цаана нь дүү нь уйлж байгаа нь сонсогдож байсан гэжээ. /1-р хх-ийн 40/

 Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би эхнэр хүүхэдтэйгээ 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75-84 тоотод Энхцэцэгийн  байрны хажуу өрөөг түрээслэж суусан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өглөө би гэрээсээ 10.30 цагийн орчимд гараад бэлтгэлээ хийж байгаад орой 20.00 цагийн үед гэртээ ирэхэд Энхцэцэг, Будьяа бас нэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Тэд нар том өрөөндөө ширээ засаад архи ууж байсан. Тэд нарыг харахад нилээн муудсан шинжтэй харагдаж байсан. Би өрөөндөө эхнэр хүүхэдтэйгээ байж байсан. Тэгж байж байхад Будьяа нэг эрэгтэй хүнтэй хамт гэрээсээ гараад явсан. Тэр хоёрыг гарсаны дараа тэдний банди Төгөлдөр орж ирээд гэр орон заваартуулаад  гэж ээждээ хэлээд гэрээ цэвэрлээд байсан. Намайг ариун цэврийн өрөө ороод гарч байхад Будьяа нөгөө хүнтэйгээ гаднаас орж ирж байсан. Тэд нар унтлагын өрөөнд 4-үүлээ байгаа нь харагдаж байсан. Тэгж байснаа орилж чарлаад муудалцаад байгаа нь сонсогдож байсан. Миний сонсоход миний ээжийг цохидог чи хэн бэ гээд орилж байсан. Тэгээд орилж байснаа дуугүй болчихоор нь би эхнэртэйгээ ярилцаад хүүгийнхээ хувцасыг өмсүүлээд гадагшаа гарсан. Бид нарыг гарахад өрөөнд маш их цус болсон байсан гэжээ. /1-р хх-ийн 41/

  Гэрч Ц.Тунгалаг  мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ:  2014 онд надад үзүүлж ЭХО-д харуулж байсан. ЭХО-д харуулахад Энхцэцэгийн ураг нь өсөлтгүй болсон байсан учир Энхцэцэгтэй харилцан зөвшилцөөд гарын үсэг авч мэс ажилбарын гарч болзошгүй хүндэрлийн талаар тайлбарлаж үйлчлүүлэгч  Энхцэцэгийг зөвшөөрсөний дагуу эмийн аргаар жирэмсэлтийг тасалж улмаар умайн хөндийг багажаар цэвэрлэж хүндрэл гараагүй учир зөвлөгөө өгч эм бичиж гэрт нь  гаргаж 1 сар үнэгүй хяналтанд байлгасан. Хүндрэл гараагүй учир хяналтнаас гаргасан. ЭХО-гоор харахад ойролцоогоор 7 хоногийн өмнөөс ураг өсөлтгүй болсон шинжтэй байсан. Тухайн хүний хувьд сэтгэл санаа нь тогтворгүй шинжтэй байсан гэжээ. /1-р хх-ийн 42-43/

 Гэрч Б.Энхтүвшин  мөрдөн  байцаалтад мэдүүлэхдээ:: Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 9.00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 9.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр манай байрны оршин суугч гэх зүс таних 84 тоотын ах  нэг танихгүй хүнтэй орж гараад л яваад байсан. Тэр ах орж гарах болгондоо нилээн согтоод яваад байсан. Орой 22.00 цагийн орчимд дээрээс тэдний хүүхэд хацраа дарчихсан байдалтай нил цус болсон бууж ирээд цагдаа дуудаарай гэсэн.  Тэгээд би утсаараа эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд юу болсон талаар сонссон тэгээд би дээшээ лифтээр явах гэж байтал лифтнээс нөгөө ах бууж гарч ирсэн. Түүнийг цагдаа нар аваад явсан. Төгөлдөр хурдан түргэн дуудаачээ би унах гээд байна гээд байсан. Энхцэцэг гэдэг эмэгтэй миний хүүг ийм болгочихлоо гээд жоохон хүүхэд тэвэрчихсэн сандарсан байдалтай байсан гэжээ. /1-р хх-ийн 44-45/

  Гэрч С.Пүрэвдорж  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ : Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18.00 цагийн орчимд найз Будъяатай утсаар ярьж цэргийн баярын мэнд хүргэсэн. Будъяа манай гэрт найзууд ирчихсэн байна чи хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь очсон. Гэхдээ би гэрийг нь сайн мэдэхгүй болохоор эхнэртэй нь ярьж байгаад тэднийд ирсэн. Би тэднийд орохдоо нэг шил архи, нэг сүүтэй орсон. Намайг тэднийд очиход эхнэр болох Энхцэцэг нь хаалга тайлж өгсөн Будъяа буйдан дээрээ нилээн халамцуу байдалтай сууж байсан. Эхнэр нь мөн архи уусан шинжтэй байсан. Би Будъяагаас нөгөө найзууд чинь явчихсан юм уу хаачсан юм гэхэд тэд нар угаалгын өрөөнд толгойгоо угааж байгаа гэж хэлсэн. Угаалгын өрөөнд нь 2 хүн бөөлжөөд байгаа шинжтэй байсан. Будъяа, Энхцэцэг бид 3 юм яриад сууж байтал 2 хүн угаалгын өрөөнөөс гарч ирсэн. Тэд нар нилээн согтуу байсан нөхөр нь бол бүр ч тасарсан шинжтэй байсан. Тухайн хүмүүстэй танилцахад эрэгтэй нь Аварга гэж нэрээ хэлсэн. Эмэгтэйн нэрийг нь сайн санахгүй байна. Эхнэр нь мөн нилээн согтолттой байсан. Тэдний ширээн дээр 0.75 литрийн Болор архи талдаа орсон байдалтай байсан. Энхцэцэг надад уг архинаас 3 хундагыг өгсөн. Тэгээд нөгөө архинаасаа хүмүүст хийж өгөөд дуусгасан. Би Будъяад гарч баярлах юм уу гэхэд тэгий гэсэн Тэгээд Будъяа хувцасаа өмссөн. Ер нь бол тэнд байсан хүмүүс ихэнх нь муудчихсан байсан болохоор би Будъяатай л гарий гэж бодсон. Гэтэл нөгөө залуугийн эхнэр нь уурлаад чи найз нараа хаяад гарах гэлээ гээд үг хаяад байсан болохоор би түрүүлээд лифтний дэргэд ирсэн байхад Будъяа араас гарч ирсэн. Будъяа гарч ирээд нөгөө хүмүүс чинь утсаа авахгүй байна тэгээд ч энэ хүмүүс хэл ам ихтэй юм байна гэхээр нь би за тэгвэл чи буцаад ор гэсэн. Тэгээд Будъяа буцаад гэртээ орсон. Би гэрлүүгээ явсан гэжээ. /1-р хх-ийн 46-47/

               Гэрч Д.Магсаржав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Д.Будъяагийн төрсөн ах нь байгаа юм. Миний дүү  1976 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бага балчир насаа аав ээжийн гар дээр дүүргэсэн. 1984 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 1994 онд бүрэн дунд боловсролыг эзэмшин төгссөн. 1994 оны 9 дүгээр сард МУИС-ийн ХЗ сургуульд элсэн ороод 1998 онд дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй сургуулиа төгссөн. Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЗДТГ-т хуулийн зөвлөх хийж байгаад Солонгос улс руу ажиллахаар явсан. Тэнд 2 жил ажиллаж байгаад энэ оны эхээр ажлаасаа гарсан. 2002 онд Ц.Буянжаргал гэдэг эмэгтэйтэй суугаад нэг хүүхэдтэй болоод 2010 онд салсан. Одоо энэ эхнэртэйгээ суугаад 4 жил болж байгаа юм. Миний дүү бол шударга зантай, түргэн ууртай, хурц хүн. Хүнд их итгэмтгий хөнгөн талдаа хүн байгаа юм. Мэргэжил ажилдаа их сайн. Сүүлийн  үед  буюу өнгөрсөн намраас хойш архи уугаад байгаа сонсогдсон. Архи уугаад ажлаасаа гарсан байх. Миний дүү зодоон цохион хийж байгаагүй. 2015 оны сүүлээр манайд нэг ирэхдээ зодуулчихсан ирсэн. Яасан юм бэ гэхэд юм хэлээгүй. Дараа нь сонсоход сүүлд суусан эхнэрийнхээ 2 хүүхдэд  зодуулсан байсан гэжээ.   /хх-н 1-р хх-н 48/

           Гэрч Д.Өлзийсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Энэ хүний биед учирсан гэмтэл болох хацар шанааны шарх өөрөө эдгэрэх боломжгүй. Өөрөө эдгэрлээ гэхэд урт хугацааны турш том хэмжээний сорви болж эдгэрнэ. Эхний ээлжинд шарх цэвэрлэх, гоо сайханы оёдол тавих хэрэгтэй. Оёдол эдгэрсний дараа нөхөн сэргээх эдгэрэлтийн процессыг түргэсгэх зорилгоор гоо сайханы эмчилгээнд орох шаардлагатай. Шарх бүрэн эдгэрсний дараа сорвинд чиглэсэн эмчилгээ хийх ёстой. Тухайн хүний дархлаа чадамж, арсны онцлог өөрийн арчилгаа бусад гоо сайханы үйлчилгээнээс шалтгаалж эдгэрнэ. Дээрх хацрын гэмтэл нь мэс заслын тэмдэглэлээс харахад арсыг гүн гэмтээсэн учир сорвинд шилжиж эдгэрнэ гэжээ. /1-р хх-ийн 151-152/

           Гэрч Б.Манлайбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны 20.00 цагаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай 114 дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Үүргийн хугацаанд 22.05 цагийн орчимд У-10-аас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75 дугаар байрны орцонд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага авсан. Тухайн үед би Мөнхбилэгийн хамт эсрэг талын байранд согтуугийн дуудлаганд явж байгаад уг дуудлагыг аваад шууд 75 дугаар байранд ирсэн. Байранд ороход орцны  жижүүр оршин суугчид  болон цус болсон байдалтай хувцастай эмэгтэй хутгалуулсан гэх залуу нар байсан. Хаана юу болсон талаар хохирогчдоос асуухад 84 тоотод хутгалуулсан тэнд нөгөө хутгалсан хүн байгаа гэж хэлэхээр нь дээшээ лифт дуудаад байж байтал эсрэг талын лифт ирж байсан тэгэхээр нь хүлээгээд байж байтал нөгөө хутгалсан гэх хүн ирсэн. Төгөлдөр нөгөө хүн энэ байна гэж зааж өгсөн. Бид нөгөө хүнийг аваад гэрт нь орсон. Гэрт ороход 2 өрөө байр байсан ба шал нь нил цус болсон байсан. Цусны дуслыг харахад бүх өрөөгөөр орсон байсан. Хохирогч Төгөлдөрийг харахад хацар, чихний дээд хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан. Төгөлдөрийн цусыг орны даавуугаар даруулаад 103 ирэхийг хүлээсэн. Тэгээд тухайн хохирогчийг хутгалсан гэх хутгыг хайгаад олоогүй. Тэгж байтал 103 ирээд Төгөлдөрийг авч явсан. Түүний дараа Энхцэцэг гэх хүн жижиг өрөөний шкаф хана 2-ын завсараас хутгыг олж өгсөн. Бид тэндээс гараад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Будъяа гэдэг хүнийг хүргэж хүлээлгэн өгсөн гэжээ. /1-р хх-ийн 153/

 Гэрч Д.Алтангэрэл мөрдөн байцаалтадмэдүүлэхдээ:2013 оны намар шиг санагдаж байна Энхцэцэг, Цэцэгбаяр, Будъяа бид дөрөв уулзаад караокед орж дуулж суусан. Түүний дараа Энхцэцэгийн гэрт очиж хоносон ба Энхцэцэг гэртээ ороод гадуурх хувцасаа тайлсан чинь зүүн талын шуу нь бугалга хэсгээрээ хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би хэн ингэсэн юм бэ гэхэд Будъяа согтуу ирээд намайг зодсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Будъяад чи яагаад миний найзыг зоддог юм бэ гээд гараараа цохиод автал юм хэлээгүй. 2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Жавзандулам, Цэцэгбаяр бид гурав Энхцэцэгийн гэрт баярын өдөр гээд орсон чинь Энхцэцэг нүүрэн дээрээ цохиулаад зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Яасан юм бэ гэхэд Будъяа архи ууж ирээд бид хоёр маргалдаад тэгээд намайг зодсон юм гэж хэлсэн. Тухайн үед Энхцэцэг жирэмсэн байсан. Энхцэцэгийг ер нь зоддог талаар Цэцэгбаяраас сонссон. Учир нь тэр хоёр их ойрхон байдаг юм. 2016 оны 2 дугаар сард манай нэг эмэгтэй найзын төрсөн өдөр болоод бид нар Энхцэцэгийн гэрээр ороод гарахдаа би Төгөлдөрт Будъяа ээжийг чинь дахиад зодсон уу зодвол гэртээ дахин битгий оруулаарай гэж хэлсэн чинь Будъяа намайг гарсаны дараа Төгөлдөрөөс энэ юу гээд байгаа юм гэж асуусан гэсэн гэжээ. /1-р хх-ийн 154/

 Гэрч Н.Цэцэгбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Энхцэцэгтэй хамт Архангай аймгийн Хашаат сумын 10 жилийн сургуульд сурдаг байсан бөгөөд 07 дугаар ангиасаа бие биенээ мэднэ. Улаанбаатар хот руу би түрүүлж шилжиж ирсний дараа Энхцэцэг шилжиж ирсэн. Яг хэзээ ирсэн талаар нь мэдэхгүй байна. Энхцэцэгийн урьдных нь нөхрийг би танина. Тэр хүнтэй Энхцэцэг сууж хамтран амьдарч байхад ямар нэгэн байдлаар зодуулсан цохиулсан зүйл гарч байгаагүй. 2012 оны 12 дугаар сар гарч  байхад Энхцэцэгтэй Баянзүрх захын орчим таархад гараа сойчихсон явж байсан тэгэхээр нь яасан бэ гэхэд савж унаад гараа хугалчихсан гэж хэлсэн. Түүнээс хойш Энхцэцэгтэй таархад зарим нэг газар нь хөхөрсөн  харагддаг байсан яасан бэ гэхээр яагаач үгүй гээд нуугаад байдаг болчихсон. Будъяа гээд сүүлд хамтран амьдрах болсон хүн нь зоддог болохыг мэдсэний дараа бүх үнэнээ хэлээ гэхээр хэлдэггүй байсан. 2014 оны эхээр цагаан сар болох гэж байхад Энхцэцэг Төгөлдөр Тэмүүжин гэж хоёр хүүхдийнхээ хамтаар цүнхтэй хувцасаа барьчихсан манай гэрт ирсэн. Яасан бэ гэхэд Будъяагийн Сонгинохайрхан дүүргийн гэрт амьдарч  байхад цаадах чинь хөөчихлөө гэж хэлж байсан. Маргааш өдөр нь Энхцэцэг толгойгоо угааж байхыг нь харахад толгойных нь ард оёо байхаар нь хөөе наадах чинь яасан юм бэ ямар аймаар юм бэ гэхэд гэртээ Будъяагийн хувцасыг оёод сууж байсан чинь ардаас саладтай таваг шидчихсэн юм тэгээд толгой хагалчихсан гэж хэлж байсан. Би нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна гэхдээ л байнга хөхөрсөн биетэй амьтан явдаг болсон. 2015 оны 3 дугаар сард Энхцэцэг найзуудтайгаа ямар нэгэн холбоо барихгүй болохоор нь 3 дугаар сарын 8-ны өдөр Жавзандулам, Алтангэрэл нарын хамтаар Энхцэцэгийн  гэрт очтол аль талых нь мэдэхгүй байна нүд нь хөхөрчихсөн байхаар нь яасан бэ гэхэд Будъяа цохичихсон гэж хэлж байсан. Тухайн үед бид нар цагдаа дуудаж цагдаад бүртгүүлсэн. Тухайн үед Энхцэцэг сэтгэл санааны хувьд их хэцүү байгаа юм шиг харагдсан. Тэгээд тэрээр Будъяа согтуу ирэх болгондоо ямар нэгэн шалтаг гаргаад зоддог, архи уухаараа хэд хоногоор алга болдог гэж ярьж байсан. Энхцэцэг сүүлийн 2 жил хөхрөлттэй явж байгаа. Энхцэцэг бол хүнийг өдөөд хэрүүл маргаан хийх хүн биш. Мөрөөрөө их дуугүй хүүхэн байгаа юм гэжээ. /1-р хх-ийн 155/

Гэрч А.Аварга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би эхнэртэйгээ 14-15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75-84 тоотод Будъяагийнд нэг шил 0.75 граммын Болор архи авч очоод уусан. Тэднийд Будъяа, Энхцэцэг бага хүүхдийнхээ хамт байж байсан. Бид нар архиа ууж байгаад Будъяа бид хоёр гадагшаа нэг гарсан эргээд ороод ирэхэд Энхцэцэгийн хүү Төгөлдөр ирчихсэн байсан. Бид нар архи уугаад сууж байтал Энхцэцэг, Будъяа хоёр маргалдаад Будъяа Энхцэцэгийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаад Төгөлдөрөө ороод ир энд зодоон болох гээд байна салгаарай гэтэл Төгөлдөр бид нарын байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд Төгөлдөр орж ирээд ээжийг зоддог та хэн юм бэ  гээд Төгөлдөр Будъяаг зодсон. Тэгтэл Будъяа газар унахаар нь би Төгөлдөрийг тэвэрч аваад миний дүү ингэж битгий зодолдоо  тайвшир гэж хэлээд байж байтал Будъяа босоод өрөөнөөс гараад явсан. Тэгснээ гүйж ирээд миний ар талаар мөрний дээгүүр Төгөлдөрийн нүүр хэсэгт дунд зэргийн хутгаар  1 удаа хутгалсан. Тэгэхэд Төгөлдөр орлуу унаад цаашаа зугтаасан. Тэгээд орон дээгүүр гүйгээд болкон луу гүйхэд араас нь Будъяа хөөж байгаад араас нь ахиад түүний толгой хэсэгт нь хутгаараа цавчсан. Тэгтэл Төгөлдөр миний хажуу талаар гүйгээд зугтаахад Будъяа араас нь гүйхээр нь би Будъяаг бариад авсан. Тэр үед хутга нь газарт унасан. Бид нарыг том өрөөнд сууж байхад цагдаа нар ирсэн. Бид Будъяагийн гэрт 3 шил архи уусан. Бид нарыг архи уугаад сууж байхад Будъяагийн найз гээд нэг залуу орж ирж байсан. Тэр залууг би өмнө нь харж байсан нэрийг нь сайн мэдэхгүй. Төгөлдөр Будъяаг зодоод байхаар нь би болиулах гэж л Төгөлдөрийн араас барьж авсан гэжээ. /1-р хх-ин 76-77, 239-240/

      Гэрч Ш.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2010 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байна. Манай ажлын газарт төлбөр төлдөг өрөө байдаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр А.Төгөлдөр гэж хүүхэд ирж үзүүлээд уг өрөөнд хэвтсэн. Уг хүүхдийг үзэхэд ядарч сульдана, ажлын ачаалал дааж чадахаа байсан, амархан сульдаж ядарна, хааяа айдас хүрнэ, сэтгэл гутарна /толинд хааяа өөрийгөө харахаар сорви хараад гутарна  гэж байсан/ гэж хэвтсэн. 1 өдөр ажил дээр ирэхэд А.Төгөлдөрийн ээж ирээд чөлөөгөөр аваад явсан байсан. Манай тасаг бол үндсэн тасаг буюу хурцын тасаг юм гэжээ. /1-р хх-ийн 243-244/

           Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 онд 3 эрүүгийн шүүх нэгдэхэд би Баянгол дүүргийн шүүхэд туслах байсан. Тухайн үед Будъяа Сонгинохайрхан дүүргийн шүүхэд туслах байсан тэр үеэс л бие биенээ мэдэх болсон.  2014 оны намраас байхаа. Будъяа бид хоёр ажлын найз нөхдийн харилцаатай. Би Будъяатай нийтийн дунд л хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Гэр бүлийх нь талаар ерөөсөө мэдэхгүй байна. Надад гэр бүлийнхээ талаар ярихдаа жоохон хүүхэдтэй л гэж хэлж байсан. Өөр зүйл ярьж байгаагүй. Би Д.Будъяагийн хамтаар 2015 онд хуульчийн сонгон шалгаруулалт өгч байсан тэр үед 11 дүгээр хороололд байдаг газарт хамт шалгалт өгч байсан. Тухайн үед нүүр ам нь зүгээр ном барьчихсан явж байсан. Би Будъяаг чөлөө авч байсан талаар нь мэдэхгүй байна гэжээ.  /2-р хх-н 205-206/

           Гэрч Б.Чимэдбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2014 онд би Хан-Уул дүүргийн шүүхэд ажиллаж байхад шүүхүүд нэгдээд нэг шүүх болоход Д.Будъяа Сонгино хайрхан дүүргийн шүүхэд ажиллаж байсан. Тэр үеэс л эхэлж мэдэх болсон. Би Будъяатай хамт ажилладаг хүний хувиар бол найз нөхөд нас ч гэсэн ойролцоо юм. Гэр бүлийх нь талаар бол сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ нэлээн дээр Будъяагийн гэрээр нэг удаа очиж байсан. Тэдний гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд өглөө нь явсан. Биднийг очихоос өмнө эхнэр нь гээд нэг хүүхэн ажил дээр ирсэн байхад Будъяа энэ манай эхнэр гээд танилцуулж байсан. Би 2015 онд ээлжийн амралт аваагүй бүтэн ажилласан. Будъяа нүд ам нь хөхөрсөн эсхүл өвчтэй гэдэг юм уу тийм зүйл яриад байсныг санахгүй байна. Миний санаж байгаагаар нэг удаа лист авна гээд явж байсан. Тухайн үед ямар байсан талаар нь санахгүй байна гэжээ.  /2-р хх-н 207-208/

           Гэрч Д.Батсайхан мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би Будъяатай 2013 оноос эхлэн Сонгино хайрхан дүүргийн шүүхэд шүүгчийн туслахаар хамт ажиллаж байсан. Будъяа 2016 оны 1 дүгээр сараас ажлаасаа гарсан. Будъяа ажиллаж байх хугацаандаа хааяа ажил таслаад байхаар нь чи яагаад ажил таслаад байна гэхээр би нэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаа тэр хүүхэнтэйгээ таарамжгүй байдаг бас хоёр хүүхэд нь намайг зодоод гэдэг зүйлийг хэлж байсан яг хэдэнд тэгсэн талаар  бол мэдэхгүй байна. Хамтран амьдрагч хүүхэн нь нэг удаа надтай уулзаж байсан. Сүүлд сонсоход нөгөө хүүхэн нь хүүхдийг нь гаргасан гэж сонссон. Ажлаасаа чөлөө авдаг л байсан байх. Гэхдээ зодоон цохион хийгээд чөлөө авсан гэж сонсож байгаагүй гэжээ.  /2-р хх-н 209-210/

           Хохирогч А.Төгөлдөрийн гэрэл зургууд / 1-р хх-н 49-50/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол / 1-р хх-н 51/

           Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3898 тоот  дүгнэлтэд:

1.Төгөлдөрийн биед баруун чамархай, хацар, хүзүү, дагз, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг шарх нь ердийн явцаараа арилахгүй гэжээ. /1-р хх-ийн 52/ /1-р хх-н 52/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол / 1-р хх-н 53/

           Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3931 тоот акт.

         1.Будъяагийн биед тархи доргилт, дух, чамархай, зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, баруун доод 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-н 54/    

           Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол / 1-р хх-н 555/

           Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3933 дугаар дүгнэлтэд:

1.Энхцэцэгийн биед тархи доргилт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, өвдөгт цус хуралт, зүүн мөр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 56/

           Дахин шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол / 1-р хх-н 157/

           Шүүх сэтгэц эмгэг судлалын 1151 дүгнэлтэд:

1.Д.Будъяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Д.Будъяа нь өөрийн үйлдэл учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна.

3.Д.Будъяа нь хэрэг болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /2-р хх-ийн 215-216/

Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Шархнаас үүссэн сорви гэмтэл нь ердийн явцаараа арилахгүй бүдгэрч болно. Ер нь бол гоо засал болон мэс заслын эмчилгээгээр хэвийн эдгэрэх боломжтой гэжээ. /1-р хх-ийн 163-154/

        2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд:

1.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3998 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.А.Төгөлдөрийн биед баруун чамархай хуйх, хацар, хүзүү, дагз, баруун сарвуунд шарх бүхий гэмтэл учирчээ.

3.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

4.А.Төгөлдөрийн биед үүссэн баруун чамархай хуйх, хацарын хэсгийн сорви нь ердийн явцаараа эдгэрч орчны эдтэй адил болох ба уг гэмтэл нь нүүрний засрашгүй нүүрний төрх алдагдах гэмтэлд хамаарахгүй болно.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 159-160/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ 1-р хх-н 161-162/

           Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: А.Төгөлдөрт учирсан шарх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл буюу эмчилгээний үр дүнгээс хамаарч 4 долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой. Шархнаас үүссэн сорви гэмтэл нь ердийн явцаараа арилахгүй, бүдгэрч болно. Ер нь бол гоо засал болон мэс заслын эмчилгээгээр хэвийн эдгэрэх боломжтой гэжээ.  / 1-р хх-н 163/

          2016.7.18-ны өдрийн 911 дугаартай  дүгнэлтэд:

1.М.Энхцэцэгийн биед тухайн үед 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шуу ясны хугарал, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр толгойд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тархи доргилт, гавлын дотоод даралт ихсэлт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой байна.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шуу ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр бусад гэмтэл нь тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4.2014 оны 9 дүгээр сарын 20-ны өвчүү ясны цууралт болон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зодуулж гэмтэл авсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ.  /1-р хх-ийн 248-249/

           2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2215 дугаартай шинжээчийн дүгнэлт: / 1-р хх-н 57/

          2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн 2836 дугаартай шинжээчийн дүгнэлт 1.Хэргийн газраас авсан гэх заазуур дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй гэжээ. / 1-р хх-н 59/

         Д.Будьяад сэжигтэнд цагдан хорих, яллагдагчаар цагдан  таслан сэргийлэх арга хэмжээ авах санал / 1-р хх-н 63-73/

          Д.Будьяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Д.Дашмагнай, Г.Нарантуяа нарын батлан  даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1-р хх-н 169-171/

           Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст А.Төгөлдөрийн болон М.Энхцэцэг нарын  гаргасан өргөдлийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Будьяад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна./ 1-р хх-н 1, 3-11/

           Д.Будьяагаас асууж авсан тайлбар /1-р хх-н 12/, Д.Будьяагийн эрүүлжүүлэгдэж байсан талаарх баримтууд /1-р хх-н 14-16/

          Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-н 22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 23/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 24/

            А.Төгөлдөрийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 90-95, 103-110/

            М.Энхцэцэгийн өвчний түүхийн талаарх баримтууд /1-р хх-н124-138/

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 140-141/, эд мөрийн баримтыг  хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 142/

             А.Төгөлдөрийн эмнэлгийн зардалын талаарх баримтууд  / 2-р хх-н 92- 108/

           Хохирогч М.Энхцэцэгийн иргэний нэхэмжлэлийн талаарх баримтууд /2-р хх-н 109 -153/

             Д.Будъяаг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /1-р хх-73-80 / сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /2-р хх-н 9-10/, байцаасан тэмдэглэл /2-р хх-н 11-12/, яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-н 220-228/

        Д.Будьяагийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 101/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 17/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Алтаун 53с-185  тоотод ам бүл ганцаараа оршин суудаг болохыг тодорхойлсон СХД-н 4 дүгээр хорооны Засаг даргын 2016.5.26-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-н 196/, Д.Будъяагийн хувийн байдлын талаарх баримтууд /2-р хх-н 14-16/, Д.Будъяад захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай материал /2-р хх-н 232-239/ зэрэг болно.

              Д.Будъяа нь  2016 оны 3 дугаар сарын 18-ны орой  22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 74-84 тоотод  буюу гэртээ цэргийн баяр тэмдэглэж байх үедээ хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиход хамт байсан А.Аварга А.Төгөлдөрийг дуудаж салгаарай гэж хэлэхэд нь А.Төгөлдөр орж ирээд   чи миний ээжийг зоддог хэн юм бэ гэж хэлээд цохиж унагах үед нь А.Аварга А.Төгөлдөрийг барьж авч хориглоход нь Д.Будьяа өрөөнөөс гарч хутга авчиран А.Төгөлдөрийн нүүр рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч А.Төгөлдөрийн биед  баруун чамархай хуйх, хацар, хүзүү, дагз, баруун сарвуунд шарх бүхий гэмтэл учирчээ..Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. А.Төгөлдөрийн биед үүссэн баруун чамархай хуйх, хацарын хэсгийн сорви нь ердийн явцаараа эдгэрч орчны эдтэй адил болох ба уг гэмтэл нь нүүрний засрашгүй нүүрний төрх алдагдах гэмтэлд хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шижээчийн дүгнэлт  /1-р хх-ийн 159-160/

  Хохирогч А.Төгөлдөрийн өгсөн … Аварга ах 2 удаа Төгсөө гээд дуудаад байсан. Будьяа ах гэнэт аймаар орилж босож ирээд ээжийн нүүрний хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Ээж газар унахад Будьяа ах наана нь зогсож байсан. Тэгэхээр нь  би Будьяа ахын араас нь гар мөрний хэсгээс нь бариад татсан. Будьяа ах орон дээр сууснаа буцаж босож ирээд миний толгойны хажуу, суганы доогуур ээжийг цохих гэж дайраад байсан. Би болиулах гээд Будьяа ахтай ноцолдоод бид хоёр орон дээгүүр хэвтээгээрээ ноцолдоод буцаж босож ирээд ноцолдож би Будьяа ахыг орлуу суулгаж  дарсан байхад Аварга ах араас миний найзыг чи яаж байгаа юм гээд миний араас 2 гарыг дараад тэврээд ухраад зогсож байхад Будьяа ах уг өрөөнөөс гарч гал тогооруу гүйж ороод жижиг шүүгээний хамгийн дээд талын шургуулагнаас хоол хийдэг заазуур шиг хэлбэртэй арай жижигхэн хутга аваад над руу ирж байгаа нь хаалгаар харагдаж байсан. Будьяа ах шууд өрөөнд орж ирээд миний баруун талын чихний дээд хэсэг рүү 1 удаа хутганы иртэй хэсгээр нь цавчиж цохисон. Мөн Будьяа ах миний гэдэсний аймхай хэсэг рүү хутгаараа чичиж  бүлсэн. Тэр хутганы урд тал нь мохоо болохоор миний бие рүү ороогүй. Энэ үед Аварга намайг тавьсан. Намайг бүлэхээс өмнө би Аварга ахтай хамт эргээд эсрэг тал руу харсан байхад Будьяа ах орон дээр үсрээд нөгөө талд нь гарч ирээд миний гэдэс рүү бүлсэн. Тэгэхэд хутга нь Будьяагийн гарнаас мултраад газар унасан ба би хутгийг нь авах гээд Будьяа ахтай булаалцалдахад Будьяа ах хутгаараа миний гарыг зүсээд өөрөө хутгаа авсан. Тэгээд шууд намайг дээшээ харахад миний баруун хацар луу 1 удаа хутгаараа цавчиж цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гарах гээд гүйхэд миний ар дагз хэсэг рүү ахиад нэг удаа цавчсан. Би тэр чигээрээ гэрээсээ гүйгээд гарсан. Би гэдэс рүүгээ бүлүүлэх үедээ болкон руу гарья гэж бодож байсан боловч Аварга ах миний араас тэвэрч аваад байсан болохоор би гарч чадаагүй. Миний толгой болон чихний дээд хэсэгт ясандаа тултал зүсэгдсэн байсан. Одоо оёдол тавиулсан байгаа. Миний толгой байнга өвдөж, зүрх цохилох тоолонд толгой өвддөг.Мөн баруун хацар гүн зүсэгдсэн, амаа ангайж чадахгүй чихний доод талаас амны жавж хэсэг хүртэл 15-18 см урт зүсэгдсэн. Юм ярьж юм идэж чадахгүй байгаа. Толгойн ард талын дагз хэсэгт зүсэгдсэн, баруун гарын долоовор хурууны дотор тал зүсэгдсэн. Би байнга урлагаар явдаг гэтэл миний нүүрэнд эдгэшгүй сорви тогтоосон гэсэн мэдүүлэг

     Хохирогч М.Энхцэцэгийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Будьяа бид хоёрын санаа нэг зүйл дээрээс зөрөөд Будьяа миний баруун гарны мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би түүнтэй маргасан. Тэгтэл Аварга миний том хүү Төгөлдөрийг 2 удаа дуудсан. Төгөлдөр өрөөнд орж ирэхэд Будьяа миний баруун нүд рүү гараараа цохиж байсан. Яг тэр үед Төгөлдөр намайг өмөөрөөд Будьяатай барьцалдаж аваад ноцолдсон. Төгөлдөр дээрээс нь Будьяа доороос нь бие биенээ  барьчихсан байж байхад Аварга Төгөлдөрийн араас гарыг нь дараад тэвэрсэн. Тэр үед Оюунтүлхүүр нилээн тасарсан байдалтай Аварга, Будьяа хоёр юу юм бэ гээд хашгирч байсан. Тэгээд Аварга Төгөлдөрийг тэврээд хананд нуруугаараа наалдаад зогсож байсан ба би бага охиноо орон дээрээс аваад нөгөө булан дээр нь зогсож байтал Будьяа бид нарын байсан өрөө лүү маш хурдтай орж ирсэн. Орж ирэхдээ миний хоол хийдэг байсан хүрэн иштэй заазуур шиг хэлбэртэй хутгыг барьсан байсан. Би учрыг нь олж чадаагүй байж байтал Аваргын тэвэрсэн байсан миний хүү Төгөлдөрийн нүүр хэсэг рүү нь цавчсан. Би гайхаад харахад над руу болон миний бага охины хувцас нүүр хэсэг рүү цус үсэрч ирсэн. Би маш их хүчтэй шоконд ороод юу хийхээ мэдэхгүй байсан. Миний ганц бодож байсан зүйл бол охиноо л алуулахгүй гэсэн бодол байсан. Би цагдаад Будьяагийн хутгыг олж өгсөн. Миний толгой өвдөж, нүд хөхрөөд, гуяны хэсэг мөн хөхөрсөн байсан. Будьяа миний нүд, толгой, хөл, гар хэсэгт цохиж гэмтээсэн. Миний хүү Төгөлдөрийг тухайн өдөр Будьяа гэрийн хоолны хутгаар 2 удаа толгой хэсэгт нь хутгалж, гар хэсэгт нь  1 удаа хутгалсан байсан гэсэн мэдүүлэг,

  Гэрч Д.Оюунтүлхүүрийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Будьяа Энхцэцэг хоёр маргалдсан ба Будьяа Энхцэцэгийн нүд рүү гараараа 1-2 удаа цохисон. Гэтэл манай нөхөр Аварга Будьяагийн араас тэвэрч аваад салгасан. Тэгээд Төгөлдөрийг дуудсан. Төгөлдөр өрөөнд орж ирээд миний ээжийг чи байнга зоддог гэж хэлээд зодоон эхэлсэн. Будьяаг газар унахад манай нөхөр Төгөлдөрийг барьж аваад миний дүү одоо ингэж болохгүй гээд тэврээд авсан. Будьяа шууд босоод өрөөнөөс гараад явсан. Өрөөнд би Аварга, Энхцэцэг, Төгөлдөр бид нар байсан. Аварга Төгөлдөрт одоо миний дүү тайван бай ингэж болохгүй гээд байж байтал Аваргын араас Будьяа гарч ирээд Төгөлдөрийн хацар хэсэгт нь дунд зэргийн хутгаар 1 удаа цохисон. Цус гараад эхэлтэл Энхцэцэг чи мини хүүхдийн хацарыг унжуулчихлаа ш дээ гэж хэлээд гараад гүйсэн гэсэн мэдүүлэг

  Шүүгдэгч Д.Будьяагийн өгсөн … бид хоёр эргээд манайд ороод нөгөө архиа унтлагын өрөөнд ороод ууцгааж байтал хүү Төгөлдөр орж ирээд архи уулаа гэж уурласан. Тэгэхээр нь би чи дуугүй бай чи яахаараа дандаа том хүмүүсийн ярианд орж байдаг юм бэ гэж хэлтэл миний өөдөөс дайраад гараараа миний нүүр толгой руу ээлжилж цохисон. Бүр дийлдэхгүй болохоор нь би гал тогооны өрөөнд ороод хутга авч ирээд Төгөлдөрийн толгойн хэсэгт хоёр удаа цохисон. Төгөлдөр гэрээс гараад гүйсэн. Удалгүй цагдаатай хамт орж ирсэн. Миний толгойн дээд хэсэг хагарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, уруул хавдсан, хамар хавдсан, доод талын үүдэн шүд суларсан байсан. Дээрх гэмтлүүдийг Төгөлдөр надад учруулсан. Төгөлдөр 2 гараараа нүүр нүдгүй ээлжлээд цохиод байсан. Би бол Төгөлдөрт л зодуулсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Будьяаг  согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой  22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 74-84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийн дагавар хүүхэд А.Төгөлдөрийг хүрэн өнгийн модон иштэй 30 орчим см урттай  хутгаар 2 удаа хутгалж  зүсэж нүүрийг засрашгүй эвдэж дүрсийг нь алдагдуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг А.Төгөлдөрийн нүүрийг засрашгүй эвдэж дүрс алдагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан … А.Төгөлдөрийн биед үүссэн баруун чамархай хуйх, хацарын хэсгийн сорви нь ердийн явцаараа эдгэрч орчны эдтэй адил болох ба уг гэмтэл нь нүүрний засрашгүй нүүрний төрх алдагдах гэмтэлд хамаарахгүй болно гэсэн шинжээчийн дүгнэлт болон одоо байгаа байдал болон бичгийн бусад  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул Д.Будъяад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Д.Будъяаг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Д.Будъяа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

           А.Төгөлдөр нь эмчилгээний зардалд 53.876.998 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа боловч энэ нь шууд учирсан бодит зардал биш бөгөөд одоогоор дээрх мөнгийг гаргаж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй байна. Үүнээс нотлох баримтаар тогтоогдож ирсэн  3.983.136.төгрөгнөөс Д.Будъяагийн төлсөн 3.600.000 төгрөгийг хасаж үлдэх 383.136 төгрөгийн гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үлдэж байгаа  нэхэмжлэлийг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

           Д.Будъяаг  2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун хотхоны 53с-185 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтууд, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актаар баруун шуу хугарсанг тогтоосон, хохирогч М.Энхцэцэгийн … найз нь чи аятайхан хүүхэнтэй гэр бүл болсон юм байна ш дээ гэсний төлөө уурлаад Цэрэннадмидийг коридорт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гэртээ эргэж орж ирээд намайг шууд цохиод унагаачихсан. Тухайн үед би тогоо түмпэн дээр унаад зүүн талын шуу хэсэгтээ гэмтэл авч байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд 2 хоногийн дараа гар өвдөөд байхаар нь буюу 12 дугаар сарын 11-ний өдөр гэмтэл дээр  Будъяатай хамт очиж үзүүлсэн чинь гар хугарсан байсан гэсэн мэдүүлэг зэрэг   нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Иймд Д.Будъяаг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

          Д.Будъяа нь бид хоёр давхарладаж хамт унасанаас гар нь хугарсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

          2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Будьяад оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

           Д.Будъяаг   2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун хотхоны 53с-185 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

         2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй маргалдан багалзуурдаж бөөр лүү нь цохисон,

        2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 74-84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож тархи  доргилт, гавлын дотоод даралт ихсэлт дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

          Согтуугаар 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн найз Аваргын гэрт М.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохисон,

         2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож нүдэнд нь гэмтэл учруулсан,

          2015 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны коридорт хамтран амьдрагч жирэмсэн М.Энхцэцэгийг түлхэж унагасан,

          2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон төгөл хотхоны  75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгтэй маргалдан хана луу түлхсэн,

         Согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 84 тоотод хамтран амьдрагч М.Энхцэцэгийг зодож тархи доргилт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цум хуралт, баруун мөр, өвдөг цус хуралт, зүүн мөр, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн  гэмтэл учруулж байнга зодох буюу тарчлаасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч М.Энхцэцэгийн мэдүүлэг, гэрч Ц.Оюунтүлхүүр, гэрч А.Тэмүүжин, А.Төгөлдөр нарын болон бусад мэдүүлгүүд болон Д.Будъяагийн  мэдүүлэг болон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актууд, удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан талаар баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Д.Будъяаг бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан ял  шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Хохирогч М.Энхцэцэг нь эмчилгээний зардалд болон сэтгэл санааны хохиролд  нийт  17.876.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эмчилгээний зардалд 655.141 төгрөгийг гаргуулж олгох, үлдэх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байгааг харгалзан үзэв.

       Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн болно.    

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээх, С.Энхцэцэгийн нэг ширхэг гарын зураг, хоёр ширхэг толгойн зургийг хохирогчид буцаан олгож,  хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хиад Боржигон овогт Дагвадоржийн Будъяад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Хиад Боржигон овогт Дагвадоржийн Будъяаг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, бусдыг байнга  зодох буюу  тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Будъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг хөнгөн гэмт хэрэг гарсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Д.Будьяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Будъяаг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Д.Будъяаг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Будъяад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Будьяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Будъяагийн 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 53 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоног, нийт 78 хоногийг  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээх, С.Энхцэцэгийн нэг ширхэг гарын зураг, хоёр ширхэг толгойн зургийг хохирогчид буцаан олгосгуай.

 

9.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Будъяагаас 655.141 төгрөгийг гаргуулж М.Энхцэцэгт, 383.136 төгрөгийг гаргуулж А.Төгөлдөрт тус тус олгох, А.Төгөлдөр нь цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

11.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Будьяад цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 

12.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

13.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

14. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Будъяад   цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                          С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                               Д.МӨНХТУЯА

 

                                                                Б.АРИУНХИШИГ