Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00805

 

                                        ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01718 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Гэм хорын хохиролд 7,309,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн  өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7,309,404 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01718 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох 7,309,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01718 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 1,645,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,664,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 41,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан “шүүхийн шийдвэрт ... хяналтын журмаар гомдол гаргах’’ эрхийнхээ хүрээнд магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосныг дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Гурван гал эмнэлэг’’-т хамрын мэс ажилбарын үнэд 1,500,000 төгрөг төлжээ. Хариуцагч тал 150,000 төгрөгийн мэс ажилбар хийсэн 1,500,000 төгрөгөө нэхэмжлэгч эмнэлгээс буцаан авсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй. Мөн хэргийн 44 дэх талд авагдсан эмчилгээний төлбөрийн тооцооны баримтаас толгойн иллэг хийлгэсэн үйлчилгээний хөлс нийт 80,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гэм буруутай үйлдэлд хамааралтай гэж үзэхээр байна. Шинжээчийн дүгнэлт, толгойн компьютерт томографын шинжилгээний баримтад тархины үйл ажиллагаатай холбоотой онош тавигдсан. Иймд нэхэмжлэгчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн шаардлагаас 1,580,000 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй ... Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдуулан ... нийт 65,300 төгрөг төлсөн болох нь ... баримтуудаар нотлогдсон тул уг зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй...” хэмээн дүгнэсэн нь зөв боловч “...Бусад эм, эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр, шинжилгээний үнэ төлсөн баримтуудыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нотлоход хамааралтай баримт гэж үзэх боломжгүй байна ... нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг бодитойгоор төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул уг шаардлагыг хангах боломжгүй.

4.2. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн асуудал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлд хамааралгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна...гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” зочид буудалд 2017.11.30-ны өдөр болсон харилцагчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болох үед “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,”ХХК-д харилцагчийн ахлах менежер ажилтай, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ надад шалтгаангүйгээр бусдын дэргэд догшин авирлаж, балмад байдлаар хүч хэрэглэн, танхайрч, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.12.05-ны өдрийн 14902 дугаар дүгнэлтээр тогтоогдсон “...хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт...” гэмтлийг санаатай учруулсан үйл явдал болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг миний гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгасан ба түүнд холбогдох эрүүгийн 1710010500599 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 221 дүгээр магадлалаар хянан хэлэлцээд “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж...” шийдвэрлэсэн. Түүнчлэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдШүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй... болохыг тэмдэглэсэн. Нэгэнт дээр өгүүлсэнчлэн миний хувьд эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол амссан тул Иргэний хуулийн 497, 505, 510 дугаар зүйлийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтын хүрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан.

4.3. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах болон эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан зарим зардал 837,360.00 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 2017.12.01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд эмчийн магадалгаагаар ажлаас түр чөлөөлөгдөж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Натур эмнэлэг, Гурван гал эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан ба Гурван гал эмнэлэгт 2017.12.15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, хагалгаа (мэс засал) хийлгэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Үүнтэй холбоотой гарсан 2,417,360.00 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснээс давж заалдах шатны шүүх 1,580,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 837,360.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар гомдлыг эхний хэсэгт дурдсан. Дээрх 837,360.00 төгрөг нь хариуцагч миний эрүүл мэндэд учруулсан буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт...” гэмтлийг эмчлэхтэй холбоотой хийгдсэн “тархи, мэдрэлийн үйл ажиллагаа-г сэргээх эмчилгээ, үйлчилгээтэй шууд шалтгаант холбоотой гарсан бодит зардал тул тэрээр хариуцах, нөхөн төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Өвчний түүх, Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, “Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас" зэрэгт бичигдсэн бүх 11 нэр, төрлийн эм, тарианууд гэмтлээс үүдэлтэй тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх үйлчлэлтэй буюу “Мэдрэл сульдах хам шинж” үндсэн оноштой өвчтөнд хийгдэх эмчилгээ, үйлчилгээ байхад анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг хамрын мэс засал хийлгэх гэсэн оноштойгоор бус, харин “К-22” буюу ходоодны шарх болон цагаан мах эргэхэд хийдэг эмчилгээ хийлгэхээр тийнхүү хэвтсэн гэж үзэхээр байна...хэмээн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй, анхлан “Гурван гал” эмнэлэгт хэвтэх үед үзсэн эмч, өөрийн асуумжийн дагуу “Дотрын эмчийн үзлэг”-ийн тэмдэглэлдээ тусгагдсан дагалдах оношийн хүрээнд, анагаахын шинжлэх ухаан, тусгай мэдлэг шаардагдах асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38  дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлд заасанчлан нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй байж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн миний эрүүл мэндэд учирсан гэмтэл одоо ч бүрэн эдгээгүй, хамрын хянга яс мурийж эдгэсэн хэвээрээ байгаа болно

4.4. 2017.12.01-ний өдрөөс 2018.01.23-ны өдрийн хооронд ажлын 36 өдөр ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлс 3,834,544.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Намайг “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.10.23-ны өдрийн Б-527 тоот тушаалаар ...Ахлах эдийн засагч албан тушаалд ... мөн өдрөөс эхлэн томилж туршилтын хугацааг 3 сараар... тогтоосон бөгөөд миний бие 2018.01.23-ны өдөр хүртэл хугацаанд хууль болон гэрээнд заасан баталгаагаар хангагдан ажиллах эрхтэй байсан боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т зодуулсан асуудлаас болж гүйцэтгэх захирлын 2017.12.25-ны өдрийн Б-622 тоот тушаалаар ажлаас хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө халагдахад хүрсэн тул учирсан хохирлыг хариуцагчаар арилгуулах хүсэлттэй байна.

4.5. Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал 1,000,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын энэхүү гомдолд дурдаж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсний дараа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь намайг мөн цагдаагийн байгууллагаар шалгуулсан үйл явдал болсон. Тодруулбал, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гомдлоор намайг 2019.01.02-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019.10.16-ны өдрийн 1278 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хаах хүртэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт буруутган шалгасан. Би өөрт хамаарах ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гомдолтой эрүүгийн хэрэг болон өдгөө нэхэмжлэл гаргаж буй энэ иргэний хэрэгт дахин өмгөөлөгчид хандаж, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах бодит хэрэгцээ, шаардлага бий болсон. Улмаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа тул үүнтэй холбоотой гарах зардлыг нэхэмжилсэн болно. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.14-ний өдрийн 101/ШШ2020/01718 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1592 дугаар магадлалд оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1592 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан гэм хорын хохиролд 7,309,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,645,300 төгрөг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гэм хорын хохиролтой холбоотойгоор хуурамч, гэм хорын хохиролд хамааралгүй баримтууд гаргаж өгч байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хамарт мэс ажилбар хийсэн “Гурван гал” эмнэлгийн эмч ,,,,,,,,,,,,,,,,, нь гэрчээр мэдүүлэхдээ “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хамарт 150,000 төгрөгийн үнэтэй мэс ажилбар хийсэн. 1,500,000 төгрөгийн үнэтэй мэс засал хийгээгүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн үед эмчилгээний зардлыг нэмж бичиж өгөхийг хүссэнийг зөвшөөрөөгүй, 1,500,000 төгрөг эмнэлэгт тушаагаад зөрүү 1,350,000 төгрөгийг буцааж авсан” тухай хэлсэн бөгөөд энэ нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолд дурдагдсан, шийтгэх тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 1,500,000 төгрөгийн хуурамч баримт гарган гэм хорын хохирол нэхэмжилсэн нь илэрхий байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүрэн бодитой үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь илүү төлсөн мөнгөө эмнэлгээс буцааж авсан талаар баримт хэрэгт байхгүй, хамрын мэс засал хийлгэсэн зардал гэх 1,500,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7,309,404 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1,645,300 төгрөг гаргуулж, үлдэх 5,664,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д ахлах эдийн засагчаар ажиллаж байх үед компаниас зохион байгуулсан арга хэмжээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ намайг зодсон бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед хариуцагч тал 352,970 төгрөгийн хохирлыг барагдуулахаар болсон... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д ахлах эдийн засагчаар 3 сарын туршилтын хугацаатай ажиллаж байсан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагчтай маргаан үүсгэсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж ажилгүй болсон тул 2017.12.01-ний өдрөөс 2018.01.26-ны өдөр хүртэлх хугацааны 36 өдрийн цалин 3,834,544 төгрөгөөр хохирсон... “Натур эмнэлэг” болон “Гурван гал” эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 2,417,360 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа авахад төлсөн 1,000,000 төгрөг, эрүүгийн хэргийн шүүхийн архиваас баримт хуулбарлан авахад үйлчилгээний хөлсөнд 57,500 төгрөг, нийт 7,309,404 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Би “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,”ХХК-д 10 жил ажилласан, манай компаниас 300 гаруй харилцагчийнхаа дунд хүндэтгэлийн арга хэмжээ зохиоход нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ахлах эдийн засагч ,,,,,,,,,,,,,,,,,,тай зодолдож байхад нь салгах гэж очиход цохисон учраас хэрүүл маргаан үүсэх шалтгаан болсон. Миний бие энэ асуудлаар 2017 оноос хойш Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаад шүүхээс гэм буруутай болохыг минь тогтоож 352,000 төгрөгийг хариуцагчид төл гэсэн, харин бусад зардлыг хэрэгсэхгүй болгосон... Нэхэмжлэгч нь “Гурван гал” эмнэлэг дээр 150,000 төгрөгийн төлбөртэй хамрын мэс ажилбар хийлгээд 1,500,000 төгрөг шилжүүлж, андуурсан гэж хэлээд буцааж авсан байж эрүүгийн хэрэгт 1,500,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Гэмтлийн зэрэг нь хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт хүзүүнд зулгаралт үүссэн гэж тогтоогдсон байхад өгсөн баримтыг харахад учирсан гэм хороос өөр асуудлууд байна. Би эрүүгийн хэрэг гарснаас хойш гэм хортой холбоотой нэмэлт зардал гарсан бол хүлээн зөвшөөрнө, гэтэл эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар дахин нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдлээс болж ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг боловч, нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй, зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Хууль зүйн туслалцаа авах нь зайлшгүй зардалд тооцогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бүрэн үнэлээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

10. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг тооцохдоо “Гурван гал” эмнэлэгт хамрын мэс ажилбар хийлгэхдээ төлсөн баримт, хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, эмчилгээний төлбөр төлсөн кассын баримт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, лабораторийн шинжилгээний хуудас, хэвтэн эмчлүүлэгчтэй хийх гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр  “... нэхэмжлэгч нь “Гурван гал” эмнэлэгт хамрын мэс ажилбарын үнэд 1,500,000 төгрөг төлсөн байна, хариуцагч тал “150,000 төгрөгийн мэс ажилбар хийсэн, 1,500,000 төгрөгөө эмнэлгээс буцаан авсан” гэж тайлбарласан боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, мөн эмчилгээний төлбөрийн тооцооны баримтаас толгойн иллэг хийлгэсэн үйлчилгээний хөлс 80,000 төгрөгийг хариуцагчийн гэм буруутай үйлдэлд хамааралтай гэж үзэхээр байна, иймд эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2,417,360 төгрөгийн шаардлагаас 1,580,000 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй, харин бусад эм, эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр, шинжилгээний үнэ төлсөн баримтыг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нотлоход хамааралтай баримт гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь, мөн нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдуулан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архиваас баримт хуулбарлан авахад үйлчилгээний хөлсөнд 57,500 төгрөг, нотариатаар гэрчлүүлэхэд 7,800 төгрөг, нийт 65,300 төгрөг төлсөн болох нь  баримтаар нотлогдсон тул уг зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэн, хариуцагчаас нийт  1,645,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

11. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас болж ажлаас халагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул  ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх 3,834,544 төгрөгийг шаардах эрхгүй, мөн хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан гэх 1,000,000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

12. Иймд, “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй болсон” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.  

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн  өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны  08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 41,275 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                Б.МӨНХТУЯА