Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00809

 

                                     ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын

                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01457 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1598 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 345,219,000 төгрөг гаргуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, гэрээ хүчингүй болгуулах үндсэн, менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107,600,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206050770 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, Б.Пүрэвдорж нарын  гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, өмгөөлөгч Ж.Давааням, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь НХААГ 14/0191 дугаартай тендерийн 2 дугаар багцад оногдох 235,725,000 төгрөг, 3 дугаар багцад оногдох 109,949,000 төгрөг, нийт 345,219,000 төгрөгийн хохирол гаргуулах, 2017.03.29-ний өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан менежментийн гэрээ, мөн өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож, барьцаанд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, д нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч нарт холбогдуулан менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнэ болох 107,600,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01457 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын НХААГ 14/0191 дугаартай тендерийн 2 дугаар багцад оногдох 235,725,000 төгрөг, 3 дугаар багцад оногдох 109,949,000 төгрөг, нийт 345,219,000 төгрөгийг, 2017.03.29-ний өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан менежментийн гэрээ, мөн өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож, барьцаанд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоотын 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулж менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107,600,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206050770 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,493,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,150 төгрөгийг (2200203582881 нэхэмжлэхийн дугаартай) улсын орлогоос гаргуулж хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1598 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу НХААГ 14/0191 дугаартай тендерийн 2 дугаар багцад оногдох 235,725,000 төгрөг, 3 дугаар багцад ногдох 109,949,000 төгрөг, нийт 345,219,000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан менежментийн гэрээ, мөн өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгох шаардлага болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107,600,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “3” гэсэн дугаарыг “2” гэж, “улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,150 төгрөгийг /12200203582881 нэхэмжлэхийн дугаартай/ улсын орлогоос гаргуулж хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 695,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн “4” гэсэн дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,493,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1598 дугаар магадлалаар нэхэмжлэлийн нэг шаардлага болох Хан-уул дүүргийн 2-р хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот байрыг чөлөөлүүлэх бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох НХААГ 14/0191 тоот тендерийн 3-р багцад ногдох 109,949,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бид татгалзаж, харин 2-р багцад оногдох 235,725,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ийнхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хамтран байгуулсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2, 3 дугаар багцад оролцох бизнесийн анхны төслөө хэрэгжүүлэх зорилгоор хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь заалтуудыг үндэслэн түншлэлийн хэлцэл 2014.09.29-ний өдөр байгуулсан. Хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь машин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн үйлдвэрийн байрны капитал засвар, реконструкци хийх, дулааны болон цахилгаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэх, J-800N загварын автобусны угсралт үйлдвэрлэл зохион байгуулах, хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээн ажилласан.

4.2. НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2, 3-р багцуудад нийлүүлэх J-800N загварын автобуснуудын угсралт үйлдвэрлэлийн зардлыг Номин Юнайтед ББСБ”-ын сарын 1.6-3 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтаар 8,237,160,000 төгрөгт багтаан 9,223,500,000 төгрөгийн борлуулалт хийж 986,340,000 төгрөгийн ашигтай ажиллаж, ашгийн 70 хувь болох 690,438,000 төгрөгийг “Экологбус" ХХК, 30 хувь болох 295,902,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,” ХХК тус тус хуваан авах хэлцлийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,, , ня-бо Ц.Болормаа, “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,, нар хувьцаа эзэмшигчдийг байлцуулан хийсэн. Харин “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ХХК нь 2014 оны 9-р сард зарласан НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2 болон 3-р багцад оролцохдоо хариуцлагагүй хандаж, тендерийн материал бүрэн бүрдүүлж өгөөгүйн (санхүүгийн аудитлагдсан тайлангаа өгөөгүй) улмаас тухайн тендерт амжилттай оролцож чадаагүй хэдий ч иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын боловсруулан батлуулсан “J-800N загварын автобусны техникийн ерөнхий шаардлага” МNS-6310:2012 үндэсний стандарт болон 3528 тоот патентыг үндэслэн 2015 оны 8 сард J800N загварын 20 ширхэг автобусыг шууд худалдан авах тухай нийслэлийн Засаг даргын 2015.08.13-ны өдрийн А/670 дугаар захирамж гарч, автобус нийлүүлэх гэрээг нийслэлийн Тээврийн газартай байгуулж  5,383,500,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Энэхүү НХААГ 14/0191 дугаартай тендерийн 2-р багц буюу 20 ширхэг эко автобус нийлүүлсэн борлуулалтаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д дээрх түншлэлийн хэлцлийн дагуу хувиарлагдах 471,450,000 төгрөгөөс хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,т оногдох ашгийн 50 хувь буюу 235,725,000 төгрөгийг гаргуулах эрхтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нотлох баримтыг хянаж үзэлгүйгээр тендерийн 2-р багцаас оногдох 235,725,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж, бидний нэхэмжилж буй 235,725,000 төгрөгийг холбогдох нотлох баримтууд дээр үндэслэн хангаж өгөхийг хүсье гэжээ.  

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, Б.Пүрэвдорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1598 дугаар магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ “...Харин талуудын хооронд тогтоосон гэрээний үргэлжлэх 3 жилийн хугацаа нь 2020.03.29-ний өдөр дуусгавар болсон, гэрээний хугацаа үргэлжилсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээний дагуу барьцаагаар хангагдаж байсан үүрэг шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх үед Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзнэ. Иймд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2017.03.29-ний өдөр байгуулсан менежментийн гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний хугацааг 3 жил байхаар тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагчид хохирол учруулсан байхад шүүх гэрээний хугацаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд мөн өдөр байгуулсан барьцааны гэрээний 1.2 дахь хэсэгт Энэхүү гэрээний зорилго нь иргэн  ,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2017.03.29-ний өдөр байгуулсан 17/01 дугаартай менежментийн гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагчид өөрийн хууль ёсны эрхийн дагуу барьцаалах эд хөрөнгөө барьцаалагчид барьцаалахтай холбогдсон хэлцлийн нөхцөл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж, гэрээний 2.2 дахь хэсэгт “Барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ: Үндсэн гэрээ болон 2017.01.30-ны өдрийн 01 дугаартай “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлээр тодорхойлогдох ба 2018 оны 3 дугаар улирлын санхүүгийн балансад тусгагдсан нийт алдагдлын 1/4 гэсэн мөнгөн дүнгээр тодорхойлогдоно” гэж тус тус барьцааны гэрээний зорилго, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тодорхойлсон. Харин барьцааны гэрээний 2.9 дэх хэсэгт “Энэ гэрээ нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, барьцаалуулагч үндсэн гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болно” гэж заажээ. Гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд барьцааны гэрээний хугацаа нь барьцаалуулагч менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр дуусгавар болохоор байна. Өөрөөр хэлбэл, барьцааны эрх нь үндсэн шаардах эрхээс үл салгаж болох шинжтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгчийг тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул гэрээний хугацаа дуусгавар болсон барьцааг буцааж өгөх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй бөгөөд хариуцагч буюу барьцаалагч нь барьцааны зүйлийн талаар шаардлага гаргах эрхтэй.

5.2. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ “Хариуцагч талаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг хаяж явсан гэх боловч гэрээнд хэрхэн хяналт тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байснаа болон Б тал буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,ны буруутай үйл ажиллагааны улмаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хохирол учирсныг баримтаар нотлоогүй, гэрээний үүргийг дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул менежментийн гэрээний үүрэгт 107,600,000 төгрөгийг гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд тооцогдохоор, хамтад нь шийдвэрлэх боломжтой байхад хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотлох баримт болох “Лайэн аудит” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүд 2016-2018 он хүртэл хийсэн хараат бус аудиторын тайлан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан. Тодруулбал, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр 2016 онд 3,203,752,763 төгрөгийн, 2017 онд 4,587,426,109 төгрөгийн, 2018 онд 4,655,666,274 төгрөгийн алдагдалтай ажиллаж, өр төлбөрт орсон болохыг хариуцагч нотолсон. Өөрөөр хэлбэл, дээрх алдагдал нь нэхэмжлэгч менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д учирсан хохирол юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаа орхиж явсан тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ дүгнэх боломжгүй болсон. Энэ талаар хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж маргасан. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж, маргаж чадаагүй. Гэтэл шүүх гэрээ дүгнээгүй нь хариуцагчийн буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болохыг нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй, харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хохирол учирсан болохыг хариуцагч баримтаар нотолсон байхад ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, д нарт холбогдуулан НХААГ 14/0191 дугаартай тендерийн 2 дугаар багцад оногдох 235,725,000 төгрөг, 3 дугаар багцад оногдох 109,949,000 төгрөг, нийт 345,219,000 төгрөгийн хохирол гаргуулах, 2017.03.29-ний өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан менежментийн гэрээ, мөн өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож, барьцаанд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч нарт холбогдуулан менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнэ болох 107,600,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

9. Нэхэмжлэгч нараас “... ,,,,,,,,,,,,,,,,,,, би 2013.7.23-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тай хамтран 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг машин үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулсан. Миний аав Монгол Улсын зөвлөх инженер ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, удирдан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хивсний агуулах байсан хуучин байшинд капитал засвар хийж, ... хамтарсан компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард нийслэлийн Нийтийн тээврийн газраас зарласан нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0191 дугаартай тендерт “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай түншлэлээр оролцох хэлцэл хийж, тендерийн 2, 3 дугаар багцад хамаарах төслүүдийн 30 хувийн ашгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өгөх тохиролцооны үндсэн дээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д үйлдвэрлэгчийн баталгааг гаргаж өгсөн. “,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь тендерт оролцохдоо хариуцлагагүй, хайхрамжгүй хандаж компанийнхаа санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлж өгсний улмаас шалгарч чадаагүй... Хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  болон түүний “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас ... тендерийн 2, 3 дугаар багцуудын санхүүжилт саатсанаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа доголдох нөхцөл бүрдсэн. Хэдийгээр тендерт шалгарч чадаагүй ч гэсэн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн 3528 тоот патентыг үндэслэн нийслэлийн Засаг дарга нь 2 дугаар багцын 20 ширхэг 1-800Т загварын автобусыг тендерт ирүүлсэн үнийн саналын дагуу шууд худалдан авах захирамж гарган патент эзэмшигчийн давуу эрхийн хүрээнд 5,383,500,000 төгрөгийн борлуулалтыг хийсэн... Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигч байсан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 345,219,000 төгрөгийг нийслэлийн Тээврийн газраас зарласан НХААГ-14/0191 дугаартай тендерийн үнийн талаарх хэлцлийг үндэслэн, Компанийн дүрмийн 6.5 дугаар заалтын хүрээнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, аас нэхэмжилж байна... “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг үүсгэн байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 107,600,000 төгрөгийн үнэтэй байрыг барьцаалсан барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд байрыг барьцаанаас чөлөөлж, хувьцаа шилжүүлэн авахдаа байгуулсан барьцааны гэрээ болон менежментийн гэрээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлүүдийг гаргаж байна...” гэснийг,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК эс зөвшөөрч “... 2014 онд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК “,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай хамтран тендерт шалгарч оролцох, ажил гүйцэтгэснээр ашиг олох байсан эсэх нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ямар ч хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, тусдаа бие даасан хоёр компанийн үйл ажиллагааны үр дүнг гуравдагч компани хариуцах ёстой гэж тодорхойлж байгаа нь ямар ч үндэслэлгүй буюу Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэж,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК  “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай тендерийн төслөөс 30 хувийн ашиг хүртэхээр харилцан тохиролцсон албан ёсны хэлцэл байгуулаагүй бөгөөд зөвхөн тус компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажилласан. Түүнчлэн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь тендерт оролцохдоо холбогдох баримт, бичгийн бүрэн бүрдүүлж өгсөн байлаа ч сонгон шалгарах эсэх нь эргэлзээтэй буюу заавал сонгоно гэсэн баталгаа огт байхгүй. Учир нь тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах тул тендерт оролцогч бүр тендерт шалгарах боломжгүй юм. Мөн хариуцагч нь тендерт шалгарсан байлаа ч уг үйл ажиллагаанаас яг хэдий хэмжээний ашиг олох байсан эсэх нь тодорхойгүй мөн ашиг олсон байлаа ч тухайн үед “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь ямар тооцооллын үндсэн дээр 345,219,000 төгрөгийн ашиг орлого олох байсан эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө... үү” гэж,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  “...Компанийн дүрмийн 6.5-т заалтын хүрээнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, аас дээрх тендертэй холбогдуулж 345,219,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,гийн адил “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд шалгарах эсэх нь тодорхойгүй тендерт хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ялагдсан гэж үзэн хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна... “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай холбоотой маргааны зүйлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдуулж төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК сөрөг нэхэмжлэлдээ “... 2017.01.16-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 50 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,, өөрийн эзэмшлийн бүх хувьцаагаа худалдах, хувьцаа худалдсантай холбогдуулан менежментийн гэрээ байгуулах гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшлийн 500 ширхэг хувьцааны нэгж хувьцааг 330,000 төгрөг буюу нийт 165,000,000 төгрөгөөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК худалдан авсан. Тухайн үед тус компани 2,3 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан тул талууд тус алдагдлыг худалдан авагч тал 3/4 хувийн, худалдагч тал 1/4 хувийн харьцаатай хувааж хариуцахаар тохиролцсон. Худалдагч тал өөрийн хариуцсан хувь буюу 550,000,000 төгрөгийн дүнгийн хэмжээнд дүйцэх зөвлөх, туслах үйлчилгээг худалдан авагчид үзүүлэх зорилгоор мэдлэг чадвартай боловсон хүчнээ томилж, тогтвор суурьшилтай ажиллуулахаар тохиролцсон. Худалдагчийн санал болгосон төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,тай менежментийн гэрээ байгуулсан. Гэрээний зорилгыг санхүүгийн алдагдлын хэмжээг үе шаттайгаар бууруулах, 3 жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн болгох, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх гэж тодорхойлсон. Мөн гэрээний 4 дүгээр зүйлд Б тал нь гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах үүрэгтэй гэж заасан. Гэвч үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хувьцаа худалдан авах үед үүссэн алдагдал арилаагүйн дээр менежментийн гэрээний хэрэгжилтийн үед нэмж алдагдалд орсон нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон... Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь менежментийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлаа хаяж явсан тул хариуцагч нараас менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107,600,000 төгрөгийг гаргуулж, менежментийн гэрээний 5.1, 5.3, барьцааны гэрээний 4.1.2, 5.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна...” гэснийг,

нэхэмжлэгч нар эс зөвшөөрч, “... Хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн үйлдвэрийн байрны капитал засвар, реконструкци хийх, дулааны болон цахилгаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэх, J-800N загварын автобусны угсралт үйлдвэрлэл зохион байгуулах, хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээн ажилласан. Хариуцагч нарын буруугаас тендерт амжилттай оролцож чадаагүй тул компани “Номин Юнион ББСБ”-аас хэт өндөр буюу сарын 3,18 хувийн хүүтэй төгрөгийн, 2,44 хувийн хүүтэй долларын зээлийн дарамтад оруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Хэдийгээр тендерт шалгараагүй ч J-800N загварын 20 ширхэг автобусыг шууд худалдан авах гэрээг байгуулж, 5,383,500,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Энэхүү борлуулалтад оногдох “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 471,450,000 төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилаагүй болно. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь J-800N загварын том оврын автобусны барааны тэмдэгтийг хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн зөвшөөрөлгүйгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлэн авсан... Бизнесийн хамтрагчаа дарамтлан шахаж, хараат байдалд оруулах замаар цаашид оюуны өмчийг дээрэмдэж, хөдөлмөрийн мөлжлөгт оруулах оролдлого зэрэг бизнесийн ёс зүйгүй үйлдэл нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа шилжүүлэн өгөхөөс өөр аргагүй байдалд биднийг түлхэн оруулсан... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний хүрээнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бизнесийн гадаад орчныг сайжруулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгож 2018, 2019 онуудад улс, аймаг орон нутагт зарлагдаж буй төрөл бүрийн автобус худалдан авах тендерт оролцох талаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн удирдлагуудад удаа дараа санал тавьж байсан ч саналыг үл тоомсорлон тендерүүдэд оролцож байгаагүй. Мөн менежментийн гэрээний дагуу J-800EV бага оврын цахилгаан автобуснуудын баталгаат засварын үйлчилгээг гүйцэтгэж ирсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн талаар “...зохигчийн хооронд тендерт оролцож, ашиг хуваарилах гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч нарын ямар буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан, хариуцагч нар шаардаж буй хохирлыг хариуцах үндэслэлтэй эсэх талаар нотлоогүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь менежментийн гэрээг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан бөгөөд ямар үндэслэлээр хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хуульд зааснаар татан буугдсан, дампуурсан, үйл ажиллагаа явуулдаггүй талаар баримт ирүүлээгүй...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “... шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн 17/01 тоот менежментийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

10. Дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулахдаа “...хавтаст хэрэгт авагдсан 345,219,000 төгрөгийн тооцооллыг гаргасан бичгийн баримт буюу хэлцэлд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх бүхий этгээд оролцоогүй байна, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт бодит хохирол учирсан нь тогтоогдохгүй байх тул (анхан шатны шүүх) хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна... Талуудын хооронд байгуулагдсан менежментийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх тул хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Харин гэрээний 3 жилийн хугацаа дууссан тул барьцаагаар хангагдаж байсан үүрэг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон. Иймд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй... Хариуцагч тал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг хаяж явсан гэх боловч гэрээнд хэрхэн хяналт тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байснаа болон нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагааны улмаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хохирол учирсныг баримтаар нотлоогүй, гэрээний үүргээ дүгнэсэн баримтгүй, иймд гэрээний үүргээ биелүүлээгүй гэх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу болно...” хэмээн хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь үндэслэл бүхий болжээ.   

11. Иймд, нэхэмжлэгч нарын “... иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын боловсруулан батлуулсан “J-800N загварын автобусны техникийн ерөнхий шаардлага” МNS-6310:2012 үндэсний стандарт болон 3528 тоот патентыг үндэслэн 2015 оны 8 сард J800N загварын 20 ширхэг автобусыг шууд худалдан авах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, автобус нийлүүлэх гэрээг байгуулж  5,383,500,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Энэхүү НХААГ 14/0191 дугаартай тендерийн 2-р багц буюу 20 ширхэг эко автобус нийлүүлсэн борлуулалтаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д дээрх түншлэлийн хэлцлийн дагуу хуваарилагдах 471,450,000 төгрөгөөс хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,т оногдох ашгийн 50 хувь буюу 235,725,000 төгрөгийг гаргуулах эрхтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нотлох баримтыг хянаж үзэлгүйгээр тендерийн 2-р багцаас оногдох 235,725,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-д заасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд, талуудын хооронд 2017.03.29-ний өдөр байгуулагдсан менежментийн буюу үндсэн гэрээний 3 жилийн хугацаа нэгэнт дууссан тохиолдолд (хугацаа сунгасан гэх үйл баримт тогтоогдоогүй) уг гэрээний баталгаа болох барьцааны гэрээний үүрэг мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд “... хэдийгээр менежментийн гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний хугацааг 3 жил байхаар тодорхойлсон боловч... барьцааны гэрээний 2.9 дэх хэсэгт “Энэ гэрээ нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, барьцаалуулагч үндсэн гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болно” гэж заасан, уг зохицуулалтаас үзэхэд барьцааны гэрээний хугацаа нь барьцаалуулагч менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр дуусгавар болохоор байна... гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Мөн хариуцагч тал нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан гэдгээ нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул  “... хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотлох баримт болох “Лайэн аудит” ХХК-ийн хийсэн хараат бус аудиторын тайлан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан, баримтаар нотолсон байхад шүүх нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй…” гэсэн утгатай (Тодорхойлох хэсгийн 5.2) гомдлыг хангах боломжгүй. Учир нь уг аудиторын тайлангаар тогтоогдсон гэх алдагдал нь зөвхөн нэхэмжлэгч нарын буруутай үйлдлийн улмаас учирсан гэх үндэслэл алга байна.

14. Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгтээ “талуудын хооронд байгуулагдсан менежментийн гэрээний агуулгыг хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн боловч Тогтоох хэсэгтээ өөр хуулийн буюу Иргэний хуулийн 259 дүгээр зүйлийг баримталж, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж үзэв.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1598 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 259 дүгээр зүйлийн 259.1...” гэснийг “... 359 дүгээр зүйлийн 359.1...” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,338,000 төгрөг, хариуцагч талын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 766,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                    Б.МӨНХТУЯА