Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/02194

 

 

 

 

 

 

 

 

2020          06          16                                        101/ШШ2020/02194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг  тоотод оршин суух, Ч овогт Д-ийн Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-с шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-10-ны өдрийн 101\ШШ2018\03321 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 23.172.342 төгрөгийг хариуцагч Д.Б-с гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явцад төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг Мөнх-Оргил трейд ХХК хөрөнгийг 62.500.000 төгрөгөөр үнэлсэн байх ба миний худалдан авсан үнэ, зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 62.500.000 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-30-ны өдрийн 101\ШШ2018\03321 дүгээр шүүхийн шийдвэрээр Дармаагийн Б, Нарангийн Б нараас 25.470.897 төгрөгийг гаргуулж “ЖББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б, Н.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 62.500.000 төгрөгөөр үнэлэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Н.Б нараас 25.187.012,09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 530.587.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-12-24-ний өдрийн 27 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019-05-21-ний өдрийн 001/ХТ2019/00739 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Төлбөр төлөгч Д.Б, Н.Б нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2019-09-07-ны өдрийн 1132 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2019-09-19-ний өдрийн 19261775 тоот тогтоолыг гаргаж, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

2019 оны 10 сарын 24-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг гаргаж, 2020-03-03-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай 2020-03-03-ны өдрийн 19261775/3 тогтоол” үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Н.Б, Д.Б нарт  мэдэгджээ. /хх-ийн 42 тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Н.Б, Д.Б нар үнийн санал хүргүүлээгүй ба төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлсэн байна. /хх-ийн 46 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 3/159-р тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Н.Б, Д.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгажээ.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Н.Б, Д.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хөрөнгийн үнэлгээний тайланг Мөнх-Оргил трейд ХХК гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-ийн 48-50 тал/

Уг тайланд “...Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээний дүн 62.500.000 төгрөг” гэж  үнэлсэн. /хх-ийн 51-77 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Н.Б, Д.Б нарт 2020 оны 04 сарын 02-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлжээ. Төлбөр төлөгч П.Б үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020 оны 04 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК төлбөр төлөгч Н.Б, Д.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн  тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА