Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/424

 

 

 

 

 

                                                       

Т.О, Т.Г, Б.М,

Ж.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Тэнгис, С.Төмөрбаатар,

шүүгдэгч Ж.Тийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.О, Т.Г, Б.М, Ж.Т нарт холбогдох 1802004150230 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бодонч овгийн Тодноогийн О, 1963 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажиллаж байсан, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

2. Отгочин овгийн Тодноогийн Г, 1974 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр гудамжны 133 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХМ74061673/;

3. Боржигон овгийн Баттулгын М, 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Их тойруу гудамж, За байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХК81111111/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаж байсан;

4. Гэгээнтэн овгийн Жамсранжавын Т, 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа зураг зурж, сийлбэр хийдэг ажилтай, ам бүл 11, эхнэр, 3 хүүхэд, хадам ах, түүний эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИС85072717/;

1. Шүүгдэгч Т.О нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримтыг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхийн эд мөрийн баримтыг тус тус устгах үедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, үлдсэн 12.1 граммыг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахилгаанчны өрөөнд буюу ажлын байрандаа худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Т.Гтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн орчим Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 грамм бодисыг Б.Мэд худалдсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Т.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Т.Отой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн Т.Оын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн орчим Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 грамм бодисыг Б.Мэд худалдсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Гоос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисоос 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа 2.5 граммыг Т.Ооос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисоос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 граммыг Т.Гоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисоос 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадаа 10.09 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Төд худалдаалах зорилгоор хууль бусаар Ж.Ттэй хамт хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 50 дугаар байрны 6 дугаар давхарт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Н.Азжаргалд өгсөн,

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 0.2 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, уутны хамт 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Мтэй хамт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.           

Нийслэлийн прокурорын газраас: Т.О, Т.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бодонч овгийн Тодноогийн Оыг үргэлжилсэн үйлдлээрээ бусадтай санаатай нэгдэж, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, Отгочин овгийн Тодноогийн Гийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овгийн Баттулгын Мийг үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Гэгээнтэн овгийн Жамсранжавын Тийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Гт оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Т.Оод оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Б.Мэд оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Ж.Төд оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.О, Т.Г, Б.М нар нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 156 хоног, шүүгдэгч Ж.Т нь 29 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 4 ширхэг зиплок түгжээ бүхий уут, гар жин, 0.24 грамм “Шавар” гэх нэршилтэй, 10 грамм “мөс” гэх нэршилтэй, 1 грамм “мөс” гэх нэршилтэй, 2.5 грамм “мөс” гэх нэршилтэй, 9.6 грамм “мөс” гэх нэршилтэй, нийт 23.34 грамм “мөс” гэх нэршилтэй тус тус бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийсэндээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа ч давж заалдах шатны шүүхийг анхан шатны шүүхийн шийдвэрийг тал бүрээс нь анхаарч үзэхийг хүсэж байна. Хэдийгээр худалдан борлуулах зорилгыг ярианы бичлэгээр тодорхойлж байгаа ч миний эрх зүйн байдлыг хүндрүүлсэн болон нийгэмд учруулсан гэм хорыг бодитойгоор үнэлэн дүгнэлт өгөхийг хүсэж байна. Би урьд нь татаж хэрэглэдэг байсан ч миний хувьд борлуулах гэдэг ойлголт байдаггүй байсан. Оын Гоор дамжуулан надад санал болгосон хар тамхинаас хэсэг хугацаанд эрэл сурал болохгүйгээр өөрт хүрэлцэх хэмжээг итгэл үнэмшил болгон худал үнэн ярьж, хууль бусаар олж авсан нь хуулийн өмнө борлуулах зорилгыг тодорхойлдог гэдгийг мэдээгүйн улмаас ийм хүнд байдалд анх удаа ороод байгаа билээ. Мөн миний ар гэрийн хүнд нөхцөл байдал, 3 охин минь бүтэн өнчин гэх мэт нийгмийн харилцаанд үлдэж байгаа. Хэдийгээр шүүх дээр буруу ойлголтод хүрч, хүүхдүүд минь хадам тал дээр байгаа гэсэн ч энэхүү хэрэг явдал гарах хүртэл 2009 оноос өдийг хүртэл ганц надтай амьдарч, өсч хүмүүжиж байсан. Бас өвөг эцэг, эмэг эх минь өндөр настай, бие нь тааруу байгаа бөгөөд энэ олон жил хүлээж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Энэхүү гэмт хэрэгт анх удаа, гэнэтийн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас холбогдсон гэх мэтчилэн хувийн байдал болон ар гэр, үр хүүхдүүдийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, 6 жилийн хугацааг хөнгөрүүлэн, багасгаж өгнө үү. Ийнхүү итгэл өгснөөр би нийгэмд сайн хүү, сайн эцгийн журмаар идэвхтэй оролцож, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ...1985 оны 7 дугаар сарын 27-ны өдөр айлын 4 дэх хүүхэд болон мэндэлж, 1992 оноос 1995 онд Завхан аймгийн 1 дүгээр арван жилд суралцаж, 1996 оноос 2000 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид суралцаж байх хугацаандаа онц дүнтэй суралцаж “Дүрслэх урлаг”-ийн дээд сургуульд урилгаар суралцах эрх авч суралцан 2000 оноос 2004 онд онц дүнтэйгээр төгссөн. Миний бие 2009 оноос амьдрал зохиож, эхнэр болон 0-оос 10 насны 3 хүүхэдтэй билээ. Мөн миний эхнэр Өнөрцэцэг бүтэн өнчин бөгөөд түүний ах болох С.Хатанбаатар нь хөдөлмөр эрхлэх чадваргүй, түүний эхнэр, хүүхэд болох 6 ам бүл, нийтдээ 10 хүн миний хийж бүтээсэн ур чадвараар амьдардаг нь үнэн болно. Одоо чулуугаар сийлбэр, бурхан болон биеийн шивээс зэргийг хийж амьжиргаагаа залгуулдаг. Эхнэр Өнөрцэцэг, хүү Гантамга, дунд охин Наран-Өлзий, бага охин Сондоряа нар болох миний гэр бүл тэжээгчээ алдан маш хүндрэлтэй амьдарч байна. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед М утсаар ярьж, эрч хүч сайжруулж, ядраадаггүй бодис байгаа гэхээр нь авах гэж очсон. Мтэй уулзаад 1 ширхэг тамхи авч асаагаад зогсож байтал тал бүрээс хар хувцастай хүмүүс ирж баривчилсан. Тэр үед М бодис наасан тамхиа шидсэн. Би тухайн бодисыг зөвхөн нүдээрээ харсан нь үнэн болно. Би хоригдох хугацаандаа хар тамхи гэх зүйл хувь хүн болон нийгэмд ямар хор нөлөөтэйг ойлгож ухаарсан. Миний бие ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, чин санаанаасаа гэмшиж, ухамсарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжихээ амлаж байна. Иймд эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж, гуйж байна. Миний бие архаг хүнд өвчин болох тархины судасны бөөгнөрөлтэй бөгөөд мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээгээр мэс засалд орох оноштой. Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын байнгын хяналтад байдаг. Мэс засалд орох төлөвлөгөөнд бүртгэлтэй. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд оюутан 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ажил хийн цалингаараа төлдөг. Мөн 1 өрөө байрныхаа 8 хувийн лизингийн төлбөрийг Төрийн банкинд сард 500.000 төгрөг төлж, ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг. Миний эрүүл мэндийн байдал, гэр бүлийн амьдралыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ... Би урьд гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаагүй. Өдий насандаа ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, уучлал хүсэж байна. Би хар тамхи гэх зүйлийн талаар ямар ч мэдлэггүй, үнэ өртгийг нь мэдэхгүй ба ашиг хонжоо олоогүй болно. Хар тамхины хор хөнөөлийг ирээдүй хойч, хүүхэд, залуус, нийгэмд ямагт хэлж ойлгуулж байх болно. Дахин гэмт хэрэгт холбогдож, хууль зөрчихгүй байхаа амлаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж, уучлал хүсч байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй. Харин анхан шатны шүүхээс Т.Гийн өөрийн гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байгаагаа дахин дахин илэрхийлсэн илэрхийлэл болон түүний эрүүл мэндийн хувьд хүнд, тархины үйл ажиллагаа нь эрсдэлтэй түвшинд орсон талаарх баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Т.Г нь 46 настай, 2 хүүхэдтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадахуйц итгэл бүхий иргэн хүн юм. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинжийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүйг дурдах нь зүйтэй. Т.Гийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл, түүний биед тархины цусан хангамжийн архаг дутагдал, тархины судасны эмгэг онош тогтоогдсон ба толгойндоо хуванцар суулгуулсан. Тархины үйл ажиллагаа нь эрсдэлтэй түвшинд орсон. Тархины хүнд хэлбэрийн мэс засалд яаралтай орох шаардлагатай. Энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох түүний эрүүл мэндийн тодорхойлолт, бусад баримтуудаар тогтоогдсон. Иймд Т.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” зохицуулалтыг хэрэглэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1090 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Т.Гт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Тийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтад Ж.Т уг бодисыг “харсан” гэдгээ мэдүүлсэн бөгөөд түүнийг хараад зогсож байх үед нь тал талаас нь хүмүүс гарч ирээд барьж авсан болохоос хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Яллагдагч Б.Мтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хамт хадгалсан гэх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлаар буюу 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, өөрөөр хэлбэл, Б.Мтэй ямар байдлаар, яаж хамт хадгалсан гэх үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтын дагуу хамт хадгалсан гэх үйлдлийг эргэлзээгүй нотолж чадаагүй байдаг. Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 29 тоот тогтоолын 2.3 дахь заалтад “Хадгалсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав түүнчлэн, тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ.” гэж тодорхой заажээ. Гэтэл Ж.Т нь “мөс” гэх зүйлийг биедээ авч яваагүй, орон байр, агуулах сав түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувчид нуугаагүй болох нь хангалттай тогтоогддог. Тухайлбал, Ж.Тийн биед үзлэг хийсэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “мөс” гэх бодис авч яваагүй нь нотлогдсон. Хүний эд зүйлд хийсэн тэмдэглэлд, Ж.Төд 12.000 төгрөг, 3 ам.доллар, 1 ширхэг хуучин гар утас, “Хаан” банкны карт, шүдний рентген зураг, жижиг зоос 1 ширхэг байснаас өөр зүйл байгаагүй нь тогтоогдсон. Ж.Тийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэлд болон гэрэл зургийн үзүүлэлтэд “Хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй “ гэж дурдсан. Хэргийн газарт үзлэг хийсэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд 2а байрны гадаа тамхины хайрцаг №22, тамхины хайрцгаас урагш зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт зүйл байсныг №24, 1 ширхэг “Кастер” янжуур тамхины үзүүрийг асааж, шүүлтүүр хэсгийг зуусан байдалтай байсан №20 гэж дугаарлан хураан авав. Хураан авсан тамхи бүтэн байдалтай гэх баримтаар Ж.Т “янжуур тамхийг асаагаад дөнгөж зуутал тал талаас нь хүмүүс гарч ирээд баривчилсан. Би уг нь бодисыг гартаа ч аваагүй, М шидсэн байх” гэдэг мэдүүлгээр батлагддаг. Б.Мийн “Ттэй уулзаад тамхилаад зогсож байхдаа би ууттай мөсөө гаргаад хаячихсан юм. Төд мөсөө өгч амжаагүй. Дөнгөж уулзаад тамхиа асаагаад зогсож байсан юм” гэх мэдүүлэг зэргээр Ж.Т “мөс” гэх зүйлийг тамхины хайрцаг дээр тогтоосныг харсан болохоос гартаа ч аваагүй нь батлагддаг. Дээр дурдсан байдлуудаар хадгалсан гэх үйлдэл тогтоогдохгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэх үйлдлийг хийсэн гэж үзэж хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Гэтэл Ж.Т “би гэм буруугаа хүлээж байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэж өгөөч” гэсэн өргөдөл гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхээс түүний үйлдлийг “завдсан” гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн, дээд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй бөгөөд эхнэр, 8 сараас 10 насны гурван хүүхэд, эхнэрийнхээ бүтэн өнчин дүү нарыг тэжээн тэтгэдэг. Ж.Т нь урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ажилч хичээнгүй хөдөлмөрч, даруу төлөв зантай, сайн хань, эцэг гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагддаг. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой. Ж.Т нь нийт 98 хоног цагдан хоригдсон байна. Иймд миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр оногдуулсан ялыг нь хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан зарчмыг алдагдуулж, шүүгдэгч Т.Оод 6 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хүнд ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Т.Оыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад 6 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 6 жилийн хорих ял оногдуулсан үндэслэлээ дүгнэж бичээгүй. Т.О нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Мөн нууж, хадгалсан гэх бодисыг сайн дураараа заан өгч, гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Шүүгдэгч Т.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба 57 настай, ам бүл 3, тодорхой эрхэлсэн ажилтай байхад 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн Т.Оын өмгөөлөгчөөр ажилласан боловч анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй. Учир нь, намайг тухайн шүүхэд ажиллаж байсан учир шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй. Хэрэв анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох хүсэлттэй байгаа бол Авилгатай тэмцэх газарт хандаарай гэсэн. Анхан шатны шүүх ашиг сонирхлын зөрчилтэй байсан тул шүүгдэгчид 6 жилийн хорих ял оногдуулсан. Уг асуудлууд цагдан хорионы хурал дээр яригдаж байсан. Тухайн эд мөрийн баримт нь шүүгдэгчийн ажиллаж байсан газраас гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх боломжтой гэж үзээд харьяалал тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч сүүлийн үйлдэл нь Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүгдэгч Т.Оод 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа, шүүхэд ажиллаж байх үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг ярьдаг боловч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Иймд хуульд заасан зарчмыг баримталж, Т.Оод 4 жилийн хугацаанаас дотогш ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, энэ хэрэг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээр хэлэлцэгдсэн бөгөөд тухайн шатны шүүхүүдэд хэлэлцсэн гэм буруугийн холбоотой асуудлуудад дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нар холбогдсон хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг багасгах талаар тусгасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн үргэлжилсэн нөхцөл байдал, хадгалсан шавар, мөс гэх бусдад өгсөн мансууруулах бодис зэрэг үйл баримтуудад дүгнэлт хийсэн тул энэ талаар хэлэх тайлбаргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагагүй боловч нэгэнт шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд уг зүйл, заалтыг хэрэглэх нь зүйд нийцэх тул миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялаас багасгаж өгнө үү. Хэргийн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ял оногдуулан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нийгмийн хор аюул ихтэй байдаг, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шийтгүүлсэн этгээд хоригдоход хүндрэлтэй байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялын хугацааг нь багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Тэнгис өмгөөлөгчтэй санал нэгтэй байна. ...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд шүүх шүүгдэгч Ж.Тийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг авахаар буюу өөрийн биедээ хадгалахаар завдсан гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр буюу хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл халдаах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Мийн хувьд, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг үнэ төлбөргүйгээр Азжаргалд өгсөн, Ж.Төд төлбөртэй өгсөн. Улсын Дээд шүүх шүүгдэгч Б.Мийг Т.Г, Т.О нараас олж авсан мансууруулах бодисоос Т.Азжаргалд өгсөн үйлдлийн талаарх дүгнэлтийг хийсэн. Гэвч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цаг хугацааны хувьд энэ хэрэгтэй шууд холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн Б.М нь Ж.Ттэй мансууруулах бодисыг худалдаалахыг завдсан үйлдэл байгаа бөгөөд тухайн үедээ тетрагидроканнабинолын агууламжтай 0.2 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж, Азжаргалд “мөс” гэх нэршилтэй бодисыг өгсөн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Улсын Дээд шүүх дүгнэхдээ “анхан шатны шүүх ямар үндэслэлээр хүндрүүлж зүйлчилсэн талаараа дүгнэлт хийгээгүй байна” гэж үзсэн. Т.О, Т.Г нар Б.Мэд мансууруулах бодисыг жингээр хэмжиж өгдөг байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жин байдаг. Шүүгдэгч Б.М “би мансууруулах бодисыг хэрэглэдэг байсан бөгөөд хэрэглэх зорилгоор авч байсан” гэж мэдүүлдэг. Гэвч Т.О, Т.Г нар “мөс”-ийг өгсөн даруйд төлбөр тооцоо хийж, худалдаалах зорилгоор авдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны нууц магадлагаагаар, гар утсаар өгсөн авсан, төлбөр тооцооны талаар хоорондоо ярьж байгаа, мөн шүүгдэгч Т.Оын тодорхой хэмжээний мөнгө өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдал зэргээр нотлогдон тогтоогдсон. Т.О, Т.Г нар өөрсдөө “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэглэгч биш байдаг. Улмаар Б.М хууль сахиулах байгууллагын хараанд өртөж түүн рүү чиглэсэн нууц ажиллагааны явцад тус хэрэг илэрч тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан, ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Ж.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2а байрны 6 дугаар орцны гадаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, уутны хамт 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Мтэй хамт хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Гэгээнтэн овгийн Жамсранжавын Тийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх Б.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Тийг Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалахыг завдсан хэргийн үйл баримт тогтоогдож байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Яллагдагч Ж.Т мөрдөн байцаалтанд “...2019 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө түүний 98949487 дугаар луу ... залгаж “...Мөс олдох уу авъя, надад 100 гаран мянган төгрөг байна, 400.000 төгрөгт мөс аваад үлдсэн мөнгийг нь удаахгүй өгчихье...” гэж хэлэхэд М “...Болно, уулзъя. ...” гэж хэлээд намайг Тэнгис кино театрын ар талд байх үсчний газрын гадаа хүрээд ир гэж дуудсан. ...Тэнгис кино театрын ард байрлах ... үсчин рүү орж, үсээ засуулах санаатай байж байх үед гаднаас М орж ирсэн. Гарч тамхилъя гээд гараад Caster нэртэй ... тамхи гаргаж ... өгөхөөр нь нэгийг сугалж аваад асаагаад татах гэж байх үед тал бүрээс хар хувцастай хүмүүс ирж бид хоёрыг барьж авсан. ...Одоо миний биед Мэд өгөх гэж байсан ... 150 орчим мянган төгрөг байгаа. Уг нь бол тамхи татчихаад Мээс мөс гэх бодисыг авна гэж бодож байсан. ...” /1хх 108-109, 5хх 6/ гэж мэдүүлсэн байх бөгөөд Ж.Т нь Мээс “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаж авахаар ярилцаж тохиролцон авахаар очсон нь тогтоогдож байна.

Улсын Дээд шүүхийн тайлбарт “Хадгалсан” гэдэг нь “аливаа эд зүйлийг санаатайгаар биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав түүнчлэн, тусгайлан бэлтгэсэн нуувч, тээврийн хэрэгсэлд агуулж байлгахыг хэлнэ.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах санаа зорилготой байсан тогтоогдсон хэдий ч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас Б.Мийн хууль бусаар олж авсан 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг биет байдлаар биедээ аваагүй нь түүнийг Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг хадгалахыг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Ж.Төд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Т.О нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримтыг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхийн эд мөрийн баримтыг тус тус устгах үедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, үлдсэн 12.1 граммыг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахилгаанчны өрөөнд буюу ажлын байрандаа худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Т.Гтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн орчим Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 грамм бодисыг Б.Мэд худалдсан гэмт хэрэг,

шүүгдэгч Т.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу шүүгдэгч Т.Отой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн Т.Оын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн орчим Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Мэд худалдсан,

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 грамм бодисыг Б.Мэд худалдсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос Т.Гоос нэг удаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

шүүгдэгч Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисоос 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа 2.5 граммыг Т.Ооос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

шүүгдэгч Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисоос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11.1 граммыг Т.Гоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

шүүгдэгч Т.О, Т.Г нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисоос 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадаа 10.09 грамм худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж байсан бодисоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Төд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 6 дугаар давхарт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Н.Азжаргалд өгсөн,

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 0.2 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 6 дугаар орцны гадаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, уутны хамт 1.05 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Мтэй хамт хадгалахыг завдсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.М /2хх 33-34, 2хх 204-205, 5хх 6-7/, Ж.Т /1хх 108-109, 5хх 6/, Т.О /2хх 68-70, 5хх 24-25, 5хх 5-6/, Т.Г /1хх 110-111, 5хх 28-29, 5хх 6/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1023, 1025, 1026, 1029, 10541 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 158-160, 162-163, 165-166, 168-169, 4хх 119-120/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-25, 45-47, 4хх 83-84/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 45-47/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 58-62, 63-73, 76-83/, эд мөрийн баримтын судалгаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 188-189/, хавтас хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх 241-247/, бичиг баримт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 74-75, 2хх 93-169/, дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх 170-173, 178-187/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Оыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, Т.Гийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Мийг үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Мийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Г, Т.О, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд үндсэн бүрэлдэхүүний хувьд худалдаалах зорилготой, зорилгогүйгээрээ ялгагдаж байгаа тул уг шинжийг хангаж байгаа үйлдлүүдийг тус тусад зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Б.Мийн үйлдлүүдийг уг байдлаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Мийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тэрээр ганц бие эцэг болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахгүй.

Түүнчлэн, шүүгдэгч Б.М нь урьд 2 удаа ял шийтгүүлсэн ба өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, шүүгдэгч Б.Мийн “...Миний хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэн, миний үйлчлүүлэгч Т.Гт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч Т.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгэмд учруулах хор аюул ихтэй буюу хүн амын эрүүл мэндэд учруулах үр дагавар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Т.Оод 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа шүүхэд ажиллаж байх үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг ярьдаг боловч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Иймд хуульд заасан зарчмыг баримталж Т.Оод 4 жилийн хугацаанаас дотогш ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.О нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын хэлтэст цахилгаанчнаар ажиллаж байхдаа эд мөрийн баримт устгах үедээ үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, бусадтай бүлэглэн худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн арга, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Гэгээнтэн овгийн Жамсранжавын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Гэгээнтэн овогт Жамсранжавын Тийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн ...” гэснийг “...Гэгээнтэн овогт Жамсранжавын Тийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төд 1 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төд 1 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Ж.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй олж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр цагдан хорих 461 дүгээр ангид хүргэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгасугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ