| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1-р багт оршин суух, нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын оршин суух, овогт П.Б-д холбогдох, 10.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн П .Бнь 2015 оны 09 сарын 15-ны өдөр надаас 5 эр бүдүүн үхэр, 5 хязаалан үхэр нийт 10 үхэр авсан бөгөөд үхэр авч байгаа хүнд өндөр үнээр худалдаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед бүдүүн эр үхэр 1.000.000 төгрөг, хязаалан үхэр 800.000 төгрөг хүрч байсан бөгөөд би П.Б 9.000.000 төгрөгийн 10 тооны үхрээ хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг өгөөгүй нэхээд очихоор зоддог. Миний бие үхрийн мөнгөө авах гэж очоод П.Б зодуулан 3 хоног ухаангүй хэвтэж байсан бөгөөд миний төрсөн эгчтэй суусан болохоор гомдол гаргаагүй өнгөрч байсан. П.Б манай үхрийг Л гэдэг хүнд өгсөн, мөнгийг нь аваагүй гэдэг боловч би Л гэдэг хүнд үхэр өгөөгүй, энэ хүнтэй уулзаж байгаагүй бөгөөд энэ хүний дугаарыг олоод асуутал би П.Б-с үхэр аваад мөнгийг нь бүгдийг өгсөн, надад үхэр зарахдаа бүгд миний үхэр гэж хэлж өгсөн гэдэг юм. Мөн 2015 онд гүү унагатайгаа П.Б-ын адуунд нийлсэн байсан, авах гээд очихоор өгөхгүй дараа жил ав, эсхүл адуу алга байна гэж хэлсээр өдий хүргэсэн. Түүнээс хойш гүү маань унагалан одоо байгаа нь бүдүүн гүү, даага, унага гээд 3 тооны адуу П.Б-н адуунд байгаа. Миний өмчлөлийн 1 тооны бүдүүн гүү 1.000.000 төгрөг, 1 тооны даага 400.000 төгрөг, 1 тооны унага 300.000 төгрөгийн үнэ ханштай. Иймд П.Б-с 10 үхрийн үнэ 9.000.000 төгрөг, 1.700.000 төгрөгийн үнэ бүхий нэг тооны гүү, нэг тооны даага, нэг тооны унага, нийт 10.700.000 төгрөг гаргуулж өгнө үү. Өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж П.Б-с 6 тооны үхэр, 1 байдсан гүү зэргийг малаар нь гаргуулж эвлэрэх хүсэлтэй байна. П.Б нь Д.Б-с 6 тооны үхэр авч зарснаа хүлээн зөвшөөрч байгаа тул үнэлгээгээр тогтоогдсон үнээр 6 тооны үхэр, 1 байдсан гүүг үнэлж, нийт 4.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Б-д 10 үхэр биш 6 үхэр авчирсаны нэг үхрийг нь голоод аваагүй. 5-н бүдүүн үхэр, 5-н хязаалан үхэр авчирсан гэдэг нь худлаа. Би Д.Б-н үхрийг аваагүй, намайг үхрээ ченжид зарах гэж байхад өөрөө үхрээ тууж ирээд надаас үхэр авахгүй байна, танай үхэрт нийлүүлээд өгчихье гэж хэлээд манай үхэрт нийлүүлээд ченжид өгсөн. Би үхрийг өндөр үнээр зарах талаар ярьж байсан боловч зарсан үхрийн мөнгийг одоо болтол Л-с авч чадаагүй байна. Би 5 үхрийн мөнгийг нь тэр үеийн ханш 350.000 төгрөгөөр нэг үхрийг тооцож төлж болох юм. Гэхдээ Л-с мөнгөө авч байж төлнө. Л-с мөнгөө гаргуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа. Харин манай адуунд Д.Б-ын нэг охин даага нийлсэн нь үнэн. Д.Б нь манай дүү П.М малаа харуулсны хөлсөнд адуу өгнө гэж байсан тул тэр хөлсөнд нь тооцож авсан. Гэхдээ одоо тэрийг байдсан гүүгээр нь төлөхөд татгалзах зүйлгүй. Үнэлгээгээр тогтоогдсон үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Б нь П.Б-с 6 үхэр, 1 адууны үнэ нийт 4.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П.Б нь эс зөвшөөрч 6 үхэр өгсөн гэдэг худлаа, 1 үхрийг нь туранхай байна гээд голоод аваагүй, 5 үхрээ манай үхэрт нийлүүлээд ченжид өгсөн. Одоо 1 үхрийг тэр үеийн ханш 350.000 төгрөгөөр тооцож 5 үхрийн үнэ 1.750.000 төгрөг, байдсан гүүг гүүгээр нь өгч болно, 4.300.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Хариуцагч П.Б нь 2015 оны 09 сарын 15-ны өдөр Н.Л-тэй тохиролцон түүнд /махны/ үхэр нийлүүлэх явцад нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн 5 тооны үхрийг П.Блдын үхэрт нийлүүлэн д өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Б, хариуцагч П.Б нарын хооронд Иргэний хуульд заасан ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй, гэрээнээс үүдэлтэй шаардах эрх болон үүрэг үүсээгүй байна. Нэхэмжлэгч Д.Б нь П.Б надад үхрээ аваад ир, өндөр үнээр шахаад өгье гэсэн гэж тайлбарлаж байх ба хариуцагч П.Б нь 1 үхрийг 350.000 төгрөгөөр тооцож 5 үхрийн үнэ 1.750.000 төгрөг, мөн байдсан гүүг гүүгээр нь төлөхийг зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнээд хариуцагч П.Б Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдааны явцад 6 толгой үхэр өгсөн, үүний гурвыг нь нас гүйцсэн эр үхрийн үнээр тооцож 2.400.000 төгрөг, гурвыг нь хязаалан үхрийн үнээр тооцож 1.500.000 төгрөг, байдсан гүүг 400.000 төгрөгөөр тооцож нийт 4.300.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Б 6 толгой үхэр өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагч П.Б нь 5 толгой үхэр, 1 тооны байдсан гүүг Д.Б-с авсан, мөнгийг нь нэхэмжлэгчид өгөөгүй болохоо зөвшөөрч байх тул хариуцагчаас 2 толгой эр үхрийн үнэ 1.600.000 төгрөг, 3 толгой хязаалан үхрийн үнэ 1.500.000 төгрөг, 1 байдсан гүүний үнэ 400.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлээс 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжилсэн 5 толгой үхэр, 1 толгой байдсан гүүг 15060087 тоот хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй Энх Нахиа ХХК-ийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 190 тоот Шинжээчийн дүгнэлт /үнэлгээ/-д дурьдсаны дагуу эр үхэр /нас гүйцсэн, тарган/ - 800.000 төгрөг, хязаалан үхэр - 500.000 төгрөг, байдсан гүү - 400.000 төгрөг /2015 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаарх үнэ/ гэж үнийг тооцсон, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг зохигчид хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /үнэлгээ/ гаргасны ажлын хөлс 50.000 төгрөгийг зохигчдод хуваарилан хариуцуулж, нэхэмжлэгчээс 25.000 төгрөг, хариуцагчаас 25.000 төгрөг тус тус гаргуулж, Энх Нахиа ХХК /үнэлгээчин Л.Наранцэцэг/ -ийн ХААН банк дахь тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б 3.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Б улсын тэмдэгтийн хураамжид 70.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /үнэлгээ/ гаргасны ажлын хөлс 50.000 төгрөгийг зохигчдод хуваарилан хариуцуулж, нэхэмжлэгч *******оос 25.000 төгрөг, хариуцагч П.Б 25.000 төгрөг тус тус гаргуулж, Энх Нахиа ХХК /үнэлгээчин Л.Наранцэцэг/ -ийн ХААН банк дахь тоот дансанд оруулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120-р зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН |