Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/00021

 


 

          2020              6               30                                                  183/ШШ2020/01813

 

 

М- УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, байрлах, М- банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, оршин суух, Боржигон наран овогт Н.гийн Д /РД:/-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах амины орон сууц байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс уг орон сууцныг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, тус амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ж.Н, Д.Э, хариуцагч Н.Д, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М- банк нь А банк ХК-д олгосон зээлийн эргэн төлөлтөд тооцож Иргэний хуулийн 236.1-т заасны дагуу мөнгөн төлбөрийн оронд А банк ХК-иас 2004-2008 оны хооронд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бусад этгээдэд ажлын хөлсийг төлж нийт 2 505 782 220.95 төгрөгийн зардлын санхүүжилт гарган бариулж, тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлдээ тусгасан тус банкны өмчлөлийн амины орон сууцыг гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан. М- Улсын Их Хурлаас 2008 оны 11 дүгээр сарын 25-нд батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулиар банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан төр хохирлыг хариуцна гэж заасны дагуу М- банк, А банк ХК-тай 2008 онд 12 сар зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэлийг хадгаламж эзэмшигчид буцаан олгоход зориулан М- банкнаас нийт 127.6 тэрбум төгрөг нийт 149.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. А банкнаас 2015 онд .....3 тэрбум төгрөгийг барагдуулсан боловч 75.8 тэрбум төгрөгийн үндсэн, 62 151.3 тэрбум төгрөгийн хүү нийт 137 005 402 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан. Тиймээс уг өр төлбөрт тооцож дээр дурьдсан 2014 оны 06 дугаар 10-ны өдөр 0214/313 дугаартай М- банкнаас А банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн М- банкнаас А банкинд олгосон зээлийн төлбөрт тооцон актив хөрөнгө шилжүүлсэн тухай акт үйлдэн А банк дахь зарим авлага, үндсэн хөрөнгө болон өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийг М-банк өмчлөлдөө шилжүүлэн авсан. Дээрх гэрээгээр шилжин ирсэн хөрөнгө дотор А банкны удирдлагууд болох Н.Д, Э., Д. нарын эзэмшиж байсан А банкны өмчлөлийн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо ....гийн гудамж ....А, ....Б, ....В тоот хаягт байрлах, А банк ХК-ны тайлан тэнцэлд нийт 2 505 782 220 төгрөгөөр, нэг байшин 835 260 740 төгрөгөөр бүртгэгдсэн тус бүр 537.8 мкв бүхий гурван ширхэг амины орон сууц багтсан болно. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг банкны эрх хүлээн авагч А банк ХК-ны хадгаламж эзэмшигчдыг хохиролгүй болгох зорилгоор төрд учирсан хохирол болон А банкны бусдад өгөх төлбөрийг багасгах, Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор банкны тухай хуулийн 63.1.3-т заасны дагуу бусдын эзэмшилд байгаа банкны актив хөрөнгийг буцааж авах ажлын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлж                 Ү-Ү-, Ү- дугаарт гэрчилгээ олгосон байдаг. Уг өмчлөх эрхийн гэрчилгээ болон М- банкнаас А банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг М- банкны өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч ....Б, ....В байруудын өмчлөлийг баталгаажуулж, Ү- дугаартай ....А байрыг маргаантай тул бүртгэлд хамруулаагүй. Анх маргаан бүхий амины орон сууцыг А банк ХК банкны төлөөлөгчийн газрын барилгын зориулалтаар бариулах шийдвэрийг А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор гурван байрны төсвийг 717 900 ам.доллараар батлан гаргаж А банкны 915000000000000001 тоот дуусаагүй барилга .... нэртэй данс нээн Анома ХХК болон бусад туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажил гүйцэтгэх болон бараа материал нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулан дээрх дуусаагүй барилга .... дансаар А банкнаас зардлыг гарган бариулж 2008 онд барилгыг бүрэн дуусгасан. Хан-Уул Дүүргийн 11-р хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийн санхүүжилттэй холбоотойгоор А банкны ....-ийн 2005.04.20-ны өдрийн 27 дугаартай .... дахь барилгын төсөв батлуулах тухай тогтоолд 3 байрны төсвийг 1 барилгад 239 300 ам доллараар тооцож нийт 717 900 ам.доллараар баталсан байдаг. А банкны гүйцэтгэх захирлын 2005.04.21-ний өдрийн зардал гаргах тухай тушаалаар .... дахь 3 байрны төсвийг 1 барилгад 239 300 ам.доллараар тооцож нийт 717 900 ам.долларыг холбогдох данснаас гаргахыг нягтлан бодогч Г.Энхцэцэгт зөвшөөрч шийдвэрлэсэн. Үүний хүрээнд А банкны 1915000000001 дугаартай дуусаагүй барилга-.... гэсэн нэртэй дансны хуулгаар 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31 хооронд 2 856 296 220 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь санхүүгийн тайлан болон анхан шатны баримтаар нотлогддог. Мөн А банкны Дотоод аудитын газрын 2009.02.18-ны өдрийн А банкны тэнцэл дэх авлагын дансанд хийсэн хэсэгчилсэн шалгалтын тайланд 2008.12.10-ны өдрийн байдлаар ....-өөс 3 байрны төсвийг 717 000 мянган ам.доллараар баталж тухайн үеийн ханшаар 850 711 500 төгрөг. Уг дүнгээр, гүйцэтгэх удирдлагын тушаалаар данснаас гарган зарцуулах зөвшөөрөл олгогдсон байна. Барилгын санхүүжилттэй холбоотойгоор бодитой гарсан зардал 1 146 890 157.68 төгрөг, бусад урьдчилгаа зардал болох 1 358 892 063.27 төгрөг бүртгэсэн байна. .... дахь дуусаагүй барилгын санхүүжилтийг 100 хувь А банкнаас гаргасан учраас банкны өмчлөлд холбогдох баримт бичгийг үндэслэн шилжүүлэн авах шаардлагатай гэж үзэж байна гэж дүгнэсэн. Мөн 2011.11.14-ний өдрийн Анома ХХК-аас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгээр А банкны хөрөнгө оруулалтаар барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ....А, ....Б, ....В тоот байруудыг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход газар эзэмшигчийн зүгээс татгалзах зүйлгүй тухай албан бичиг зэрэг нь А банкны 100 хувь хөрөнгө оруулалтаар баригдсан болохыг гэрчилдэг. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ү- дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй ....А тоот үл ходлох хөрөнгө нь А банкны санхүүгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус банкны өмч бөгөөд М- банкны өмчлөлд гэрээгээр шилжиж ирсэн болох нь А банк ХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх удирдлагын тушаал, байшин барих зардлыг А банкнаас гаргаж байсан төлбөрийн баримт, гүйлгээний хуулга, санхүүгийн анхан шатны баримт болон дансны хуулга, гэрээ зэрэг бусад баримтаар нотлогдож байгаа. Иргэн Н.Дд М- банкны өмч хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх аливаа хууль зүйн үндэслэл огт байхгүй. Н.Д нь уг үл хөдлөхийг хууль бусаар эзэмшиж байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Харин А банкны удирдлагууд нь аливаа хууль, гэрээ, хэлцэл, шийдвэргүйгээр удирдлагаар ажиллаж байсан Э., Д. нар байраа маргаангүйгээр суллаж өгсөн байдаг. Н.Д нь одоог хүртэл ....А тоот байрыг суллаж өгдөггүй бөгөөд одоо ч амьдарсаар байгаа юм. Банкны эрх хүлээн авагч болон М-банкнаас шаардлага тавихад биелүүлээгүй. Н.Д нь уг хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхгүйгээс гадна А банкны ....-ийн гишүүн болон хувь нийлүүлэгч нарт уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх асуудлаар ямарч гэрээ хэлцэл хийгдээгүй шийдвэр, тогтоол гараагүй буюу өмчлөгч А банк Н.Дд шилжүүлэх, Н.Д барилга барихад захиалагчийн эрх үүргийг гүйцэтгэсэн, гүйцэтгүүлсэн эсхүл санхүүжилт оруулсан ямарч баримт байхгүй төдийгүй уг хөрөнгийг шаардах хуулийн үндэслэл шийдвэр байхгүй. Иргэний хуулийн 89.1 -т заасан хууль ёсны -зэмшил үүсээгүй хууль бусаар шударга бусаар эзэмшиж байгаа юм. Иргэн Н.Дгийн хувьд тухайн сууцыг эзэмших, өмчлөх ямар нэг гэрээ хэлцэл, мөн компанийн эрх бүхий этгээдээс гарсан шийдвэргүй. А банкнаас амины орон сууцны ....А тоот байшинг бариулах санхүүжилтийг Н.Д гаргах болон түүнд өмчлүүлэхтэй холбоотой ямарч зохицуулалт байхгүй бөгөөд өмнө дурдсанчлан А банкны хөрөнгө оруулалтаар төлбөрийг 100 хувь төлөхөөр зохицуулсны дагуу А банкнаас бүх зардал гарсан. А банк төлбөрийн чадваргүй болсонтой холбогдуулан банкны удирдлагуудтай холбогдох эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 34-р Шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 287 дугаар Магадлал, Улсын Дээд Шүүхийн 330-р тогтоолоор А банкны удирдлагууд банкинд онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож Н.Д М- банкинд 1 824 481 612 төгрөг төлөх өр төлбөрийн үүрэг хүлээсэн. Банкны эрх хүлээн авагч болон М- банкнаас байрыг суллан хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл байрыг суллаж өгөөгүй байна. Дээрх эрүүгийн хэрэгтэй холбогдуулан уг хөрөнгийг битүүмжилсэн боловч А банкны өмч хөрөнгө байсан тул цагдаагийн байгууллагаас уг хөрөнгийн битүүмжийг суллан А банкны мэдэлд шилжүүлж Н.Дгаас банкны харилцагч, хадгаламж эзэмшигч. А банкинд учруулсан хохирлын шаардлагын дүнгээс уг байшингийн үнэ хасагдаж тооцогдсон юм. Иймд дээр дурдсан үндэслэл нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ү- дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй ....А тоот үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр М- банкийг тогтоож, Н.Дгийн хууль бус эзэмшлээс уг хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргаж,  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Иргэн Н.Д би 2004-2008 онд А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед А банк нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны амралт үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний дагуу А банкны төлөөлөгчийн газрын 3 барилга барихаар төлөвлөж, 2005 онд А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарч, нэг барилгад 239 300 ам доллар, нийт 3 барилгад 717 900 ам долларыг төлөвлөж, Инкох ХХК-тай гэрээ байгуулж, Эй Жи Би ХХК захирал нь н.Батбилэг гэх залуу гүйцэтгэгч болсон. Гэтэл гүйцэтгэгч компани оруулсан хөрөнгөөр барилгын суурийг хагас дутуу тавиад алга болсон. Ингээд барилгын ажил явахаа болисон тул захирлууд өөрсдөө барилгаа барьж, амьдрах орон сууц болгохоор шийдвэрлэж, барилгын зургийг манай эхнэр Т.Оюунгэрэл сэтгүүлээс харж уг загварыг барих болсон. Нөгөө хоёр барилгын санхүүжилт цааш яаж шийдвэрлэсэнг би сайн мэдэхгүй. Одоо манай амьдарч байгаа ....А байрыг бид өөрсдийн болон ах дүүсийн тусламжтайгаар 225 8.... 462 төгрөг, 68 000 ам долларын хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтанд оруулаад өнөөг хүртэлх хугацаанд амьдарч байна. Манайх орон сууцыг ашиглалтанд оруулсны дараа өмчлөх эрхийг баталгаажуулахаар хөөцөлдсөн боловч тухайн үед газар нь Анома ХХК-ийн нэр дээр байсан болохоор өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүй. 68 000 ам долларыг ойролцоогоор 1 200 төгрөгөөр тооцоход 81 600 000 төгрөг болж байгаа, одоогийн орон сууцны зах зээлийн үнэлгээ 500 000 000 төгрөг болж байна. Иймд иргэн Н.Д намайг өөрийн болон ах дүүсийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж ....А тоот орон сууцыг барьж ашиглалтанд оруулан, одоог хүртэл бүхий ашиглалтын зардлыг хариуцан амьдарч ирсэн уг орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М- банк нь хариуцагч Н.Дд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах амины орон сууц байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс уг орон сууцныг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчид харилцан эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...М- банкнаас А банкинд олгосон зээлийн төлбөрт тооцон актив хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу А банкны санхүүжилтээр баригдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ....гийн гудамж .... А тоот хаягт байрлах 537,8 м.кв талбай бүхий амины орон сууцыг өмчлөгч А банкнаас М-д банкинд шилжүүлсэн боловч Н.Д уг хөрөнгийн талаар үндэслэлгүйгээр маргаж, Улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэхэд саад учруулж, уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна...” гэж,

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ “...А банк амралт үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний дагуу банкны төлөөлөгчийн газрын 3 барилгыг 717 900 ам.доллараар төсөвлөн, барихаар төлөвлөж байсан боловч барилгын суурийг дутуу тавиад ажил зогссон. Миний бие тухайн үед ....-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус барилгын суурийг зарж борлуулахад үнэлгээ бага байсан тул захирлууд өөрсдийн санхүүжилтээр үргэжлүүлэн барьж, амьдрах орон сууц болгохоор шийдвэрлэсэн. Нөгөө 2 барилгын санхүүжилт цааш яаж шийдвэрлэснийг би сайн мэдэхгүй. Манай гэр бүлийн одоогийн амьдарч буй .... А тоот байрыг бид өөрсдийн болон ах дүүсийн тусламжтайгаар 225 8.... 462 төгрөгийн хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтад оруулаад одоог хүртэл амьдарч байгаа...” гэж тус тус тайлбарлаж байна.

 

А банкны ....-ийн хурлын 2005 оны 04 сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны /.... дахь/ нутаг дэвсгэрт баригдах А банкны төлөөлөгчийн газрын 3 байрны төсвийг 1 барилгад 239 300 ам.доллараар тооцож, нийт 717 900 ам.доллараар баталж, санхүүжилт хийхийг гүйцэтгэх захиралд зөвшөөрч, гүйцэтгэх захирлын 2005 оны 04 сарын 21-ний өдрийн 275 дугаар зардал гаргах тухай тушаалаар .... дахь 3 барилгын төсвийг холбогдох данснаас гаргахыг нягтлан бодогч Г.Энхцэцэгт тус тус зөвшөөрч шийдвэрлэжээ. /1-р хх-15-16/

 

Хэрэгт авагдсан барилгын ажилтай холбоотой А банк, иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ болон дуусаагүй барилга-.... нэртэй  191500 00 000001 тоот дансны 2004 оны 09 сарын 17-ны өдрөөс 2007 оны 12 сарын 26-ны өдрийн хүртэл хугацааны хуулга, гүйлгээний мемориалын ордер зэрэг баримтаас дүгнэхэд А банкны төлөөлөгчийн газрын 3 байрны нэг болох  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ....гийн .... А тоот амины орон сууцыг, барилгын сууриас эхлэн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх-56-60, 67-94, 104-179/

 

Тухайлбал, А банкны Дотоод Аудитын газрын 2009 оны 02 сарын 16-ны өдрийн А банкны баланс дахь авлагын дансны үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилэн шалгалтын тайлангаас үзэхэд “...дуусаагүй барилгын санхүүжилтийн 191500 00 000001 тоот данс нь 2004 оны 09 сарын 17-ны өдөр нээгдэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэр, ....гийн аманд баригдаж буй 3 байрны санхүүжилтийг бүртгэн гүйлгээ хийж эхэлсэн. Барилгын ажилтай холбогдуулан .... нэмж, 5 удаагийн тогтоолоор 934 388 300,23 төгрөг зарцуулах тухай тогтоол гарч, бодит байдлаар барилгын зураг төсөв, барилгын суурийн ажил, төвийн дулаан, бохир, халуу, хүйтэн ус, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний холболт, барилга угсралтын ажлууд, дотоод засал, чимэглэлийн ажил, гадна засал, тохижилтын ажил, гадна талбайн гэрэлтүүлэг хяналтын камерын ажил, дохиолол хамгаалалт, оптик болон дотоод сүлжээний ажил, гүн өрөмдлөгийн худаг гаргалт, барилгыг хариуцсан даамалд олгосон зардал, барилгын харуул манаатай холбогдон гарсан зардлууд нийт                       1 146 890 157,68 төгрөг зарцуулсан талаар баримтад үндэслэн дүгнэжээ. /1-р хх-ийн 17-55/

 

Тус тайланд “...Эй Жи Би ХХК барилгын иж бүрэн угсралтыг гүйцэтгэхээр А банкны захирал н.тай 2005 оны 04 сарын 18-ны өдөр 001/4 тоот гэрээ байгуулж, барилгын ажлыг Эй Жи Би ХХК-ийн БНХАУ-ын 60 ажилтнаар хийлгэсэн ба барилга угсралтын ажил, сантехник, дулаан хангамж, дотоод засал тэдгээрийн материал болон ажлын хөлс зэрэгт нийт 710 440 6.... төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар гаргасан,

- Барилгын  дотор халаалт, цэвэр бохир усны материал нийлүүлэх материалын жагсаалтад Дек ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ч, захиалагч н.А, н.О, н.Ц нар гарын үсэг зурсан, мөн худалдан авах барилгын материалын тооцоо, жагсаалтад дээрх нэр бүхий 3 иргэн баталж гарын үсэг зурсан,

- Дотоод засал чимэглэлийн материалуудын үнийг ихэвчлэн бэлэн ам.доллараар, 3 захирлын гэр бүлийн хүмүүс авч зарцуусан нь баримтнаас тогтоогдож байна. н.А, н.О, н.Ц нараас бэлнээр авсан мөнгөний зарцуулалтын баримтыг ихэнхдээ бүрдүүлж өгөөгүй байна...” гэж тус тус тусгагдсан байна.

 

Түүнчлэн хариуцагч Н.Дгийн тайлбараар н.О нь түүний эхнэр болох нь тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. Нэгдүгээр хавтаст хэргийн 130, 1...., 175 дугаар талд 2005 оны 06 сарын 14-ний өдрийн гүйлгээний мемориалын ордерт “н.Оюунгэрэлд барилгын дотоод заслын урьдчилгаа 47 560 000 төгрөг”,  2008 оны 03 сарын 28-ны өдөр  “Оюунгэрэлд цохолтын дагуу дуусаагүй барилгын засварын урьдчилгаа 350 514 000 төгрөг”-ийг тус тус олгож, 2008 оны 06 сарын 02-ны өдөр “н.Оюунгэрэлээс дуусаагүй барилгын урьдчилгааны зөрүү 79 730 092 төгрөгийг тушаав.” гэх санхүүгийн баримт авагджээ.

 

Эдгээрээс дүгнэхэд, хариуцагч нь “...манай гэр бүлийн одоогийн амьдарч буй .... А тоот байрыг бид өөрсдийн болон ах дүүсийн тусламжтайгаар 225 8.... 462 төгрөгийн хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтад оруулсан...” гэх тайлбар болоод,  “Эй Жи Би” ХХК-ийн 2005 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаар албан бичиг, санхүүгийн анхан шатны баримтууд,  гэрч Н.Ч-ийн, “...эгчийнхээ Дек ХХК-иар Н.Дгийн эхнэр н.Оюунгэрэлийн захиалгаар барилгын дотоод засал, сангийн ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг зэрэг нь дээрх баримтуудаар няцаагдаж байна. /2-р хх-ийн 45-56, 145, 146 дугаар талд авагдсан гадаад хэл дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно./

 

Мөн хариуцагч нь А банк амралт үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний дагуу банкны төлөөлөгчийн газрын 3 барилгыг барихаар төлөвлөж байсан ч захирлууд амьдрах орон сууц болгохоор шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Тодруулбал, хариуцагч Н.Дд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй, түүнийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул  Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.  

 

А банк ХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ....гийн гудамж, .... А, ....Б, ....В тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 505 782 220,95 төгрөгийн авлагад бүртгэж, 2008 оны 12 сарын 10-ны өдөр тайландаа тусгажээ.

 

Улмаар маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах амралтын байрны зориулалттай, 537,84 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүтгэж, өмчлөгчөөр А банк ХК бүртгэгдэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна.

 

М- банк болон А банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 2014 оны 06 сарын 10-ны өдөр М- банкнаас А банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулж, тус гэрээг үндэслэн талуудын хооронд 2014 оны 06 сарын 19-ний өдөр 0214/336 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр эрх шилжүүлэгч буюу А банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 000173127 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар, 835 260 740 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэн авагч буюу М- банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.7-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж заасан ба Төв банк /М-банк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жилээс дээш хэтэрсэн тохиолдолд авлага барагдуулах зорилгоор боломжтой хугацааны дотор худалдах нөхцөлтэйгээр хөрөнгө авах нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т заасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хориглолтод хамаарахгүй гэж заасан байх тул талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ нь хууль зөрчөөгүй, төлөөлөх эрхтэй этгээдүүдийн хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндэсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд 2014 оны 06 сарын 19-ний өдөр 0214/336 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж,                183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч дээрх эрхээ хэрэгжүүлэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүх 2014 оны 11 сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, өмлөгч А ХК-д 2011 оны 11 сарын 16-ны өдөр олгосон 000173127 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 194-202/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч М- банкны Эрхийн Улсын бүртгэлийн                       Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар, 835 260 740 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасантай нийцэх ба шаардах эрхийн үндэслэл нь баримтаар тогтоогдож байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж зааснаар  маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч М- банкны Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар амралтын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Дгийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 588 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 4 334 253 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2,  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар амралтын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч М- банкийг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Д /РД:/-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Дгийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...., ....гийн гудамж, .... А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2,  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч М- банк улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 588 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 4 334 253 төгрөгийг хариуцагч Н.Дгаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ