Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01700

 


 

      2020            06               19                                                 183/ШШ2020/01700

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Б. дүүргийн 4 дүгээр хороо, хаягт оршин суух, овогт Д.ийн Б /РД: нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суух,  овогт Б.ын Х /РД:/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй хүүд ногдох хэсгийг гаргуулах, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцны тодорхой хэсгийг өөрийн хувиарт хөрөнгө болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг өөрийн хувиарт хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.  Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууны тодорхой хэсгийг өөрийн хувиарт хөрөнгө болохыг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., гуравдагч этгээд П.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Нэхэмжлэгч би хариуцагчтай 1997 онд танилцаж улмаар  оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтийн 818 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 5 дугаар сарын 22-нд охин Х., 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Х. нар төрсөн. Гэвч Б.Х нь гэр бүлээс гадуур н.Заяа гэгч хүүхэнтэй нийлэн 2 хүүхэдтэй болж, гэр бүлийн тааламжгүй уур амьсгал үүсгэн 2011 оноос тусдаа амьдрах болсон. Ингээд 2016 оны 4 дүгээр сард миний оршин суугаа хаягаар буюу Б. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Х нь гэр бүлээ салгахаар нэхэмжлэл гарган хариуцагчаар дуудсан. Тухайн үед дахин хамтран амьдарч чадахгүй гэдгээ хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн боловч эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүйн улмаас Б.Х нь хөдөө явах болсон гэх шалтгаанаар нэхэмжлэлээ буцаан татсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нь үнэн тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдэд хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоон, эхийн асрамжид үлдээн, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуулийн дагуу хуваан шийдвэрлэж өгнө үү гэх шаардлагыг гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны зоорийн давхарын 51 тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны 92 тоот, 39,67 м.кв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 10 тоот, 98,80 м.кв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 18 дугаар байрны 135 тоот, 61,6 м.кв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 1545 м.кв талбайтай, 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дүүрэг,  11 дүгээр хороо, 100-6-52 тоот орон сууц, дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b2 авто зогсоол, дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b36 авто зогсоол,         дүүрэг, 120 мянгат, 19-3 тоот, орон сууц, УБЦ улсын дугаартай, Мицубуши Делика Спэйсжиар маркийн авто машин, УНВ улсын дугаартай, Тоёото Аллион маркийн авто машин, УНА улсын дугаартай, Форд Трансит маркийн авто машин,           УБӨ улсын дугаартай, Мицубиши пажеро маркийн авто машин, УБЭ улсын дугаартай, Ниссан лийф маркийн авто машин, баримт байхгүй. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Б. дүүргийн 19 дүгээр хороо,  20 дугаар гудамж, 2018 тоотын 576 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,  Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд, дүүргийн Засаг даргын 2017 оны А/637 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 168 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, Б.Хийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах, 000465570 тоот гэрчилгээтэй, 300 м.кв газар, Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар захирамжаар олгосон 400 м.кв талбай бүхий газар, 2014 оны А/32 дугаар захирамжаар иргэн Д.Оюунчимэгээс шилжүүлсэн 419 м.кв талбай бүхий газар, 2014 оны А/358 дугаар захирамжаар иргэн Г.ЭнхБ.аас шилжүүлсэн 653 м.кв талбай бүхий газар, Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслан дахь Дүүргийн Засаг даргын 2019 оны А/13 дугаар 700 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б.Хийн нэр дээр бүртгэлтэй,  дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9-174 тоот газар,  нөхөрлөлийн хувьцаанд ногдох ногдол ашиг, алт мөнгөн эдлэл зарах зориулалтаар лангуу түрээслэн ажиллуулснаас олсон ашгийн ногдох хэсгийг, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцны тодорхой хэсгийг өөрийн хувиарт хөрөнгө болохыг тогтоолгон, дээрх хөрөнгүүдийн нийт дүн 9 579 529 000 төгрөгөөс хуульд заасны дагуу хувиарлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.Бтэй 1998 оноос 2011 он хүртэл хамтран амьдарч байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оны 01 дүгээс сараас тусдаа амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлан, хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож, мөн хамтран амьдрах үед бий болсон дундын эд хөрөнгийг хуулийн дагуу хувиарлан шийдвэрлэж өгнө үү гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биднийг гэр бүл болохоос өмнө буюу 1983 онд улсаас бидний амьдарч байсан орон сууцыг авч, дараа нь ах бид хоёрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Тус орон сууцыг Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгатын 77 байр, 2 тоотын 3 өрөө байр болгон сольсон бөгөөд энэхүү байр нь манай гал голомтын үргэлжлэл тул миний хувиарт эд хөрөнгө болохыг тогтоолгож, харин Ү-2203014900 улсын бүртгэлийн дугаартай, 5 дугаар хороо, 5 хороолол, 12 байр, 18 тоот авто зогсоол, Инфинити ФХ-35 маркийн УБС улсын дугаартай автомашин, Мэндийн тал ХХК болон компанийн хөрөнгө болох 27 га газар, 20 000 модтой чацарганы талбай бүхий хөрөнгүүд нь миний давуу оролцоотойгоор бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө учир ногдох хэсгээр нь хувиарлаж өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Б. дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 байр, 2 тоот орон сууцыг 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 24 тоот нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Х нар хамт анх өмчлөлдөө бүртгүүлсэн. Үүний дараа 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 76 тоот нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх хэлцлээр Д.Б болон Х. нар өмчлөгчөөр бүртгэгдсэн. Энэхүү хэлцлийн дагуу Б. дүүргийн 4 дүгээр хороо, 77 байрны 2 тоот орон сууцны тодорхой хэсэг нь бие даасан шаардлага гаргагч Х.ийн хуваарьт эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шүүхээр тогтоолгон авах хүсэлтэй байна. Иймд дээр дурдсан орон сууц нь хуваарьт эд хөрөнгө болохыг тогтоож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс бие даасан шаардлага гаргасан Х.т ногдох хэсгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Хийн нэр дээрх бүх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь өөрийн хуваарьт эд хөрөнгө гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоход оруулсан, түүний хөдөлмөрийн оролцооноос хамаарна хэмээн заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Д.Бийн хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээ тодорхой бус байна. Иймд оролцоогоо тодорхойлсны үндсэн дээр хуваарьт хөрөнгийн талаар маргах нь зүйд нийцнэ. Нэхэмжлэгч нь газрын үнийг тогтоодог мэдлэг, мэргэжил бүхий этгээд биш бөгөөд Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 20 гудамж, 2018 тоотын 576 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг 7 000 000 төгрөг тогтоосон буюу 1 м.кв газрыг 12 152 төгрөгөөр үнэлсэн. Улсын тэмдэгтийн хураамжаас хууль бусаар чөлөөлсөний улмаас нэхэмжлэлийн шаардлагын үнийг дур зоргоороо тогтоон үнэлсэн. Гүн-Ингүүмэл ЗБН-ийн хувьцаанаас хариуцагчийн өмчилж байсан 14 хувийн хувьцаанд ногдох ашиг болон хариуцагч Гүн-Ингүүмэл ЗБН-иас гарахдаа авсан хувьцааны үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох үнэ                 5 000 000 000 гэсэн байна. Гүн-Ингүүмэл ЗБН нийт хэдэн ширхэг хувьцаатай болох, хариуцагчийн эзэмшиж байсан 14 хувьд хэдэн ширхэг хувьцаа ногдож байгаа, нэгж хувьцааны үнэ хэрхэн үнэлэгдэж байгаа. 5 000 000 000 төгрөгийн хэдэн хувь нь ногдол ашиг, хэдэн хувь нь хувьцааны үнэ болох нарийн тодорхойлолт шаардлагатай. Мөн ашиг нь татварын албаар тодорхойлогдсон эсэх, нэгж хувьцааны үнийг ямар аргачлалаар тодорхойлсон нь дэлгэрэнгүй байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын жагсаалтын 25-д лангуу түрээслэн ажиллуулдаг байсан лангууны өнөөдрийг хүртэлх нийт ашгаас гэр бүлийн гишүүдэд ногдох хувь 1 000 000 000 төгрөг гэсэн байна. Ийм хэмжээний санхүүжилт цөөн бус баримтаар баталгаажих нь тодорхой. Гэтэл ямар шалтгаанаар тэрхүү баримтаа гаргаж өгөөгүй нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамаар, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй хүү Х.од ногдох хэсгээ гаргуулах, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцны тодорхой хэсгийг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зохигчид харилцан эс зөвшөөрч маргав.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрсэн охин Х. гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцны тодорхой хэсгийг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан байна.  

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Х, Д.Б нар 1998 оны 11 сарын 22-ны өдөр гэр бүл болсноо  оны 11 сарын 22-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 1998 оны 05 сарын 22-ны өдөр охин Х., 2005 оны 09 сарын 09-ний өдөр хүү Х. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /1-р хх-ийн 5-6, 2-р хх-ийн 73/

 

Гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч Б.Х нь гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх боломжгүй, цаашид хамтын амьдрал үргэжлүүлэхгүй гэж тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Гэрлэгчид тусдаа амьдрах болсон үеэс хойш охин Х., хүү Х. нар эхийн асрамжид байсан ба охин Х. нь насанд хүрсэн байна. Иймд насанд хүрээгүй хүү Х.ын асрамжийг шүүх хүүхдийн өссөн орчин, санал зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7-д заасныг баримтлан 2005 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү Х. /РД:УО05290933/-ыг эх Л.Бийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг баримтлан хүү Х.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Хээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.  

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ...хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... гэж заасан болон Б.Хийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд Д.Бээс ямар нэг байдлаар саад учруулахгүй байх нь зүйтэй. 

 

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Д.Б нь дараах нэр бүхий 23 эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, түүнээс өөрт болон хүүд ногдох хэсгийг гаргуулах, Үүнд:

1. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны зоорийн давхарын 51 тоот авто зогсоол,

2. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны 92 тоот, 39,67 м.кв талбай бүхий орон сууц,

3. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 10 тоот, 98,80 м.кв талбай бүхий орон сууц,

4. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 18 дугаар байрны 135 тоот, 61,6 м.кв талбай бүхий орон сууц,

5. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 1545 м.кв талбайтай, 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

6. дүүрэг,  11 дүгээр хороо, 100-6-52 тоот орон сууц,

7. дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b2 авто зогсоол,

8. дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b36 авто зогсоол,

9. дүүрэг, 120 мянгат, 19-3 тоот, орон сууц,

10. УБЦ улсын дугаартай, Мицубуши Делика Спэйсжиар маркийн авто машин,

11. УНВ улсын дугаартай, Тоёото Аллион маркийн авто машин,

12. УНА улсын дугаартай, Форд Трансит макрийн авто машин,

13. УБӨ улсын дугаартай, Мицубишн пажеро маркийн авто машин,

14. УБЭ улсын дугаартай, Ниссан лийф маркийн авто машин, баримт байхгүй.

15. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Б. дүүргийн 19 дүгээр хороо, ын 20 дугаар гудамж, 2018 тоотын 576 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

16. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

17. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд, дүүргийн Засаг даргын 2017 оны А/637 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 168 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар,

18. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах, 000465570 тоот гэрчилгээтэй, 300 м.кв газар,

19. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй, Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар захирамжаар олгосон 400 м.кв талбай бүхий газар,

20. 2014 оны А/32 дугаар захирамжаар иргэн Д.Оюунчимэгээс шилжүүлсэн 419 м.кв талбай бүхий газар,

21. 2014 оны А/358 дугаар захирамжаар иргэн Г.ЭнхБ.аас шилжүүлсэн 653 м.кв талбай бүхий газар,

22. Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны А/96 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшиж байгаад эзэмших эрхийн хугацаа дуусч 2019 оны А/13 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан газар,

23. Б.Хийн нэр дээр бүртгэлтэй,  дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9-174 тоот газар гэж,  түүнчлэн Гүн-Ингүүмэл нөхөрлөлийн хувьцаанд ногдох ногдол ашиг, алт мөнгөн эдлэл зарах зориулалтаар лангуу түрээслэн ажиллуулснаас олсон ашгийн ногдох хэсгийг гаргуулах, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцны тодорхой хэсгийг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох гэж шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч Б.Х, бидний хамт амьдарсан хугацаа буюу 1998 оноос 2011 оныг хүртэл хугацаанд бий болсон нэр бүхий 4 эд хөрөнгө Үүнд:

1. Б. дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 12 дугаар байрны зоорийн давхар 18 тоот авто зогсоол,

2. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны 92 тоот орон сууц,

3. 05-00 УБС улсын дугаартай Инфинити маркийн авто машин,

4. Мэндийн тал ХХК болон компанийн хөрөнгө болох 27 газар, 20 000 модтой чацарганы талбай бүхий эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Үүнээс өөрт ногдох хэсгээ хуульд заасны дагуу гаргуулна. 2011-2017 оны хооронд П.гийн оролцоотой бий болсон эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.  Б. дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар байрны 2 тоот орон сууц аав, ээжийн минь гал голомт тул миний хуваарьт хөрөнгө гэж маргав.

 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрддэг бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар, гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т зааснаар гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг, мөн хуулийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчидтэй хамт амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхдийг ойлгоно.

 

Гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Б.Хийн 2011 оноос хойшхи хугацаанд бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэдэг ойлголт нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарах ба гэрлэгчид тодорхой шалтгаанаар удаан хугацаагаар хамтран амьдраагүй нь энэ хугацаанд бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлд тооцохгүй байх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэр гарснаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар тухайн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог. 

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.Бийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014900 дугаарт бүртгэлтэй, Б. дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 12 дугаар байрны зоорийн давхар 18 тоот авто зогсоолыг 2016 оны 04 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлдөө бүртгүүлсэн, 05-00 УБС улсын дугаартай Инфинити FX 35 маркийн авто машин 2017 оны 02 сарын 16-ны өдөр эзэмшилд бүртгэгдсэн, Эрхийн улсын бүртгэлийн 2203002888 дугаарт бүртгэлтэй, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг 2006 оны 05 сарын 09-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б.Х, Д.Б нарын өмчлөлд бүртгэгдэж, 2016 оны 04 сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр Б.Х өмчлөгчөөс хасагдаж, Х. өмчлөгчөөр нэмэгдэж бүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 20-21, 52, 197/

 

Хариуцагч Б.Хийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны 92 тоот, 39,67 м.кв талбай бүхий орон сууцыг 2009 оны 04 сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээгээр, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 1 давхар хаягт байрлах худалдаа-үйлчилгээний барилгыг 2003 оны 10 сарын 24-ний өдрийн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр тус тус өмчлөлдөө бүртгүүлсэн.

УНВ улсын дугаартай, Тоёото Аллион маркийн авто машин, УНА улсын дугаартай, Форд Трансит маркийн авто машин, УБЦ улсын дугаартай, Мицубуши Делика Спэйсжиар маркийн авто машинууд эзэмшилд нь бүртгэлтэй.

Б. дүүргийн 19 дүгээр хороо, ын 20 дугаар гудамж, 2018 тоотын 576 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

Чингэлтэй дүүргийн, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах, 000465570 тоот гэрчилгээтэй, 300 м.кв газар,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар захирамжаар олгосон 400 м.кв талбай бүхий газар,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2014 оны А/32 дугаар захирамжаар иргэн Д.Оюунчимэгээс шилжүүлсэн 419 м.кв талбай бүхий газар,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны А/96 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшиж байгаад эзэмших эрхийн хугацаа дуусч 2019 оны А/13 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан газар,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2018 оны А/65 дугаар захирамжаар 653 м.кв газрыг, /2014 оны А/358 дугаар захирамжаар иргэн Г.ЭнхБ.аас шилжүүлсэн/

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд, дүүргийн Засаг даргын 2017 оны А/637 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 168 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрууд эзэмшил, өмчлөлд нь бүртгэлтэй байна.

 

Хариуцагч Б.Х нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны зоорийн давхарын 51 тоот авто зогсоолыг 2009 оны 04 сарын 02-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээгээр өмчлөлдөө анх бүртгүүлсэн байх бөгөөд 2012 оны 06 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр М.Түвшинтөрийн өмчлөлд,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 10 тоот, 98,80 м.кв талбай бүхий орон сууцыг 2011 оны 04 сарын 04-ны өдрийн орон сууц захиалгаар өмчлөлдөө бүртгүүлж, 2016 оны 04 сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Э.Намууны өмчлөлд, 

- Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 18 дугаар байрны 135 тоот, 61,6 м.кв талбай бүхий орон сууцыг 2012 оны 05 сарын 15-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээгээр өмчлөлдөө бүртгүүлж, 2014 оны 11 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Н.Гантулгын өмчлөлд, 

- Эрхийн улсын бүртгэлийн Г-22050472 дугаарт бүртгэлтэй  дүүргийн 16 дугаар хороо Туул 9 дүгээр гудамжны 174 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2012 оны 07 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлдөө бүртгүүлж, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Сандалайгийн өмчлөлд тус тус шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Тодруулбал дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд шинэ өмчлөгч нарын өмчлөлд шилжжээ.

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т “гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна”, 128.4-т “гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Хийн бусдын өмчлөлд дур мэдэн шилжүүлсэн дээрх нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлж, түүнээс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч Б.Х нь 2016 онд Д.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба энэ үед Д.Б нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах сөрөг нэхэмжлэл, Х. нь бие даасан шаардлага тус тус гаргаж байсан боловч хариуцагч нэхэмжлэлээ татан авснаар дээрх асуудал шийдэгдээгүй. Энэ хугацаанаас хойш хариуцагч Б.Х эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлсэн байна. /1-р хх-8/

 

Нэхэмжлэгч, хариуцагч, шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хэн аль нь Эрхийн улсын бүртгэлийн 2203002888 дугаарт бүртгэлтэй, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг өөрсдийн хуваарьт хөрөнгө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Хийн “...миний хувьд айлын бага хүү нь байсан учир ээж маань манай гэрийн гал голомт болох  дүүрэг дэх 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Д.Б манайд ирж, бид гэр бүл болсон. Гал голомт болох байраа Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг сольсон...” гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй нь дээр 1 дүгээр хавтаст хэргийн 172-173 талд авагдсан 1997 оны 12 сарын 02-ны өдрийн, 2006 оны 05 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ гэх баримтаар няцаагдаж байна.

 

Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг Б.Х, Д.Б нар нь гэрлэснээс хойш, хамтран амьдрах хугацаанд буюу 2006 оны 05 сарын 09-ны өдөр Д.Энхжаргалаас 30 000 000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд хоёр хүний өмчөөр бүртгүүлсэн. Улмаар 2016 оны 04 сарын 26-ны өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр Б.Х өмчлөгчөөс хасагдаж, охин Х. өмчлөгчөөр нэмэгдэж, одоо тус орон сууцны өмчлөгчөөр Д.Б, Х.Цэцэнчимэг нар бүртгэлтэй байна. /1-р хх-ийн 20-21, 168-171/

 

Иймд дээрх орон сууцыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 зааснаар гэр бүлийн хэн нэг гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.ийг гэр бүлийн гишүүн, насанд хүрч гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч буй үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаагүй. Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг авах эрхгүй” гэж хуульчилсан бөгөөд Х. нь гэр бүлийн гишүүнээс гарахдаа хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т заасан үндэслэлээр шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно...” гэж заасан ба зохигчид 2020 оны 04 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчийн эзэмшилд бүртгэлтэй Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2018 оны А/65 дугаар захирамжаар 653 м.кв газрыг, /2014 оны А/358 дугаар захирамжаар иргэн Г.ЭнхБ.аас шилжүүлсэн/

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд, дүүргийн Засаг даргын 2017 оны А/637 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 168 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах шаардлагаас хасч, нэхэмжлэгч хариуцагч нар эд хөрөнгүүдийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоосон. Шүүх талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэлгээ болон шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлсон болно. /1-р хх-ийн 87-101, 3-р хх-ийн 193-196/

 

Дээрхийг нэгтгэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар дараах хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэн, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.4-т заасныг баримтлан  Эрхийн улсын бүртгэлийн 2203002888 дугаарт бүртгэлтэй, Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот 121 600 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө  орон сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014900 дугаарт бүртгэлтэй, Б. дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 12 дугаар байрны зоорийн давхар 18 тоот 19 500 000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол,

05-00 УБС улсын дугаартай 12 000 000 төгрөгйин үнэ бүхий Infinity FX 35 маркийн авто машин,

УБЦ улсын дугаартай, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий Мицубуши Делика Спэйсжиар маркийн авто машин,

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны 92 тоот, 59 505 000 төгрөгийг үнэ бүхий 39,67 м.кв талбай бүхий орон сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 1 давхар хаягт байрлах 2 317 500 000 төгрөгийн үнэ бүхий худалдаа-үйлчилгээний барилга, 

УНВ улсын дугаартай 8 000 000 төгрөгийн үнэ бүхий, Тоёото Аллион маркийн авто машин,

УНА улсын дугаартай, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий Форд Трансит маркийн авто машин,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, ын 20 дугаар гудамж, 2018 тоотын 576 м.кв талбай 7 000 000 төгрөгийн үнэ бүхий өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 700 м.кв талбай 3 000 000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

Чингэлтэй дүүргийн, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах, 000465570 тоот гэрчилгээтэй, 300 м.кв талбайтай, 5 000 000 төгрөгийн үнэ бүхий газар,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар захирамжаар олгосон 400 м.кв талбай 7 000 000 төгрөгийн үнэ бүхий газар,

Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2014 оны А/32 дугаар захирамжаар иргэн Д.Оюунчимэгээс шилжүүлсэн 419 м.кв талбай,      1 500 000 төгрөгийн бүхий газар, 

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 12 дугаар байрны зоорийн давхарын 51 тоот, 10 000 000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 10 тоот, 98,80 м.кв талбайтай, 90 045 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 1 дүгээр хороо,  хотхон, Энгельсийн гудамж, 18 дугаар байрны 135 тоот, 61,6 м.кв талбайтай, 92 400 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Г-22050472 дугаарт бүртгэлтэй  дүүргийн 16 дугаар хороо Туул 9 дүгээр гудамжны 174 тоот хаягт байрлах 6 500 000 төгрөгийн үнэ бүхий газрыг тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Дээрх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт үнэлгээ 2 766 550 000 төгрөг болж байх ба гэр бүлийн 1 гишүүнд ногдох хэсэг нь /2 766 550 000:4=691 637 500/ төгрөгөөр тодорхойлогдож байгаагаас нэхэмжлэгч Д.Бийн өмчлөлд Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот 121 600 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө  орон сууц,

Б. дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 12 дугаар байрны зоорийн давхар 18 тоот 19 500 000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол,

05-00 УБС улсын дугаартай 12 000 000 төгрөгйин үнэ бүхий Infinity FX 35 маркийн авто машин,

УБЦ улсын дугаартай, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий Мицубуши Делика Спэйсжиар маркийн авто машиныг тус тус үлдээж, бусад эд хөрөнгөөс ногдох хэсэг             535 537 500 /таван зуун гучин таван сая таван зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Б.Хээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд гэр бүлийн гишүүнээс гарч буй тохиолдолд, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д заасан үндэслэлээр гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тогтооход гэр бүлийн нийт гишүүдэд адил тэнцүү хуваан тооцох зарчмын дагуу  бие даасан шаардлага гаргасан гурвагч этгээд Х.т ногдох хэсэг 691 637 500 /зургаан зуун ерэн нэгэн сая зургаан зуун гучин долоон мянга таван зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин насанд хүрээгүй хүү Х.ыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн ба хүүгийн амьдрах орчин нөхцөл, амьдралын хэвшлийг өөрчлөхгүй байх зорилгоор тэдний амьдарч буй орон сууц болон бусад эд хөрөнгийг эх Д.Бийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн тул хүү Х.од ногдох хэсгийг эцэг Б.Хээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хүүхэд эцэг, эхийн хөрөнгөөс тэдэнтэй адил тэнцүү хуваан авах эрхгүй бөгөөд дээр дүгнэсэнчлэн энэ шийдэл нь хүүхдийн ашиг сонирхолд харшлахгүй гэж үзэв.

 

Зохигчид 2020 оны 04 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчийн эзэмшилд бүртгэлтэй Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2018 оны А/65 дугаар захирамжаар 653 м.кв газрыг, /2014 оны А/358 дугаар захирамжаар иргэн Г.ЭнхБ.аас шилжүүлсэн/

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд, дүүргийн Засаг даргын 2017 оны А/637 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 168 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах, түүнээс ногдох хэсэг гаргуулах шаардлагаас хассан ба Б. дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд дүүргийн Засаг даргын 2013 оны А/96 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэх газар нь иргэн Г.ЭнхБ.аас шилжүүлэн авсан гэх газрын хугацаа сунгасан байх тул зохигчдын тохиролцсноор дээрх газруудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцоогүй болно.

 

Хэрэгт авагдсан баримт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн  болон зохигчийн тайлбараар дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b2 авто зогсоол гэх хөрөнгө огт байхгүй, мөн дүүрэг,  11 дүгээр хороо, 100-6-52 тоот орон сууц, дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b36 авто зогсоол, дүүрэг, 120 мянгат, 19-3 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн УБӨ улсын дугаартай, Мицубишн пажеро маркийн авто машин, УБЭ улсын дугаартай, Ниссан лийф маркийн авто машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж нэхэмжлэгч тодорхойлсон боловч эдгээр хоёр авто машин байдаг эсэх, хэний эзэмшилд бүртгэлтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.гийн өмчлөлд бүртгэлтэй болох талаар зохигчид маргаагүй. Иймд нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгө, 2 хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх, ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн Гүн-Ингүүмэл нөхөрлөлийн хувьцаанд ногдох ногдол ашиг, алт мөнгөн эдлэл зарах зориулалтаар лангуу түрээслэн ажиллуулснаас олсон ашгийн ногдох хэсгийг гаргуулах, хариуцагч Б.Хийн Мэндийн тал ХХК болон компанийн хөрөнгө болох 27 газар, 20 000 модтой чацарганы талбай бүхий эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул өөрт ногдох хэсгээ гаргуулна гэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, шинжээч Мэндийн тал ХХК-ийн эд хөрөнгийн зах зээлийн нийт үнэ цэнэ 270 580 000 төгрөг болохыг тодорхойлжээ. Мэндийн тал ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь Д.Б болох талаар талууд маргаагүй бөгөөд гэр бүлийн гишүүний хэн нэг нь компанийн хувьцаа эзэмшдэг бол зөвхөн ногдол хувиас өөрт шаардах эрхтэй болохоос компанийн нийт эд хөрөнгийн үнэлгээнээс шаардах эрхгүй болно.  /1-р хх-ийн 87-110/

 

Нэхэмжлэгч нь Гүн-Ингүүмэл ЗГБХН-ийн хувьцаанаас Б.Хийн өмчилж байсан 14 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг болон нөхөрлөлөөс гарахдаа авсан хувьцааны үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хувь 5 000 000 000 төгрөг, алт мөнгөн эдлэл зарах зориулалтаар лангуу түрээслэн ажиллуулснаас олсон нийт ашгаас гэр бүлийн гишүүдэд ногдох хувь 1 000 000 000 төгрөг гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдохгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.  

 

Шүүх нэхэмжлэгч болон шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж,  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 765 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамж 3 616 137 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3 686 337 /3616137+70200=3686337/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт, хариуцагчаас 3 616 137 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.т тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гарах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан бөгөөд хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдааны дэг, эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, шинээр гаргах нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч болон хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс байхгүй. Харин шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлснийг талуудад танилцуулан, тайлбар сонсож, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шийдвэрлэж, хүсэлтийг “...шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд “Т.Таняг 2020.06.17-ний өдрөөс 2020.06.19-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав.” гэж заасан тул тус магадлагааны үйлчлэл дууссан, хүсэлт гаргагчийг хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон гэж үзэх үндэслэлгүй...”гэсэн үндэслэлээр  хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбоотой нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн.   

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй, харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой юм. Даргалагчаас удаа дараа шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэг, шүүх хуралдааны журмыг сануулсаар байтал зөрчсөн тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, хуралдааныг үргэжлүүлэн явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:  

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан  овгийн Б.ын Х, овгийн Д.ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7-д заасныг баримтлан 2005 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү Х. /РД: /-ыг эх Л.Бийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Х.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Хээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

  

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.4, 129 129 дүгээр зүйлийн 129.3, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот 3 өрөө  орон сууц, Б. дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 12 дугаар байрны зоорийн давхар 18 тоот авто зогсоол, 05-00 УБС улсын дугаартай Infinity FX 35 маркийн авто машин, УБЦ улсын дугаартай, Мицубуши Делика Спэйсжиар маркийн авто машиныг тус тус нэхэмжлэгч Д.Бийн өмчлөлд үлдээж, бусад эд хөрөнгөөс ногдох хэсэг 535 537 500 /таван зуун гучин таван сая таван зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Б.Хээс гаргуулан нэхэмжлэгч Д.Бт,  691 637 500 /зургаан зуун ерэн нэгэн сая зургаан зуун гучин долоон мянга таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.т тус тус олгосугай.

 

5. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх  хэсэгт заасныг баримтлан Б. дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг хувиарт хөрөнгө болохыг тогтоолгох үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн дүүрэг 11 дүгээр хороо , 100-6 b2 авто зогсоол, дүүрэг,  11 дүгээр хороо, 100-6-52 тоот орон сууц, дүүрэг  11 дүгээр хороо, 100-6 b36 авто зогсоол, дүүрэг, 120 мянгат, 19-3 тоот орон сууц, УБӨ улсын дугаартай, Мицубиши пажеро маркийн авто машин, УБЭ улсын дугаартай, Ниссан лийф маркийн авто машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсэг гаргуулах,  Гүн-Ингүүмэл нөхөрлөлийн хувьцаанд ногдох ногдол ашиг, алт мөнгөн эдлэл зарах зориулалтаар лангуу түрээслэн ажиллуулснаас олсон нийт ашгаас ногдох хэсгийг гаргуулах, хариуцагч Б.Хийн Мэндийн тал ХХК-ийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Б.Х, Д.Б нарт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Бт тус тус даалгасугай.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 765 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид 3 616 137 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 686 337 /3616137+70200=3686337/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, хариуцагчаас 3 616 137 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.т тус тус олгосугай. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ