Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2020/02074

 

 

 

           2020            06            25

                                           184/ШШ2020/02074

         

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Өнөр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух Б овогт О.О /регистрийн дугаар:....... / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ..... дугаар хороо, Төмөр замын дангийн ...-ын .... тоот хаягт оршин суух Х.... овогт Ц.... Т....  /регистрийн дугаар:............./ холбогдох

 “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчаас “Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,хариуцагч Ц.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд танилцаж, улмаар 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэрлэтээ батлуулсан. Бидний гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд буюу 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Э, 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүү Т.Ү нар маань төрсөн... Ц.Т нь 2014 оны 09 дүгээр сараас хойш н.Н гэх эмэгтэй болон түүний хоёр охины хамт амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч миний бие энэ хугацаанд хоёр хүүхдийн хамт аливаа хүчирхийлэл, дарамтгүй сэтгэл амар, тайван амьдарч байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.Тиймээс бидний дундаас төрсөн Т.Э,Т.Ү нарыг миний асрамжинд үлдээж,хариуцагч Ц.Т хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг шаардлагаа өөрчлөхдөө : Би О.О-тай гэр бүл болсон цагаасаа амьдралаа босгох гэж их хөдөлмөрлөсөн. 2008 онд 85 сая төгрөгөөр СХД-т 3 өрөө орон сууц, СХД-ийн зүүн салаанд Хадатын аманд зуслангийн байшинг өөрсдийн хөрөнгөөр барьсан. Энэ хугацаанд гэр бүлийн бизнест нэмэр болгох зорилгоор Бөмбөгөр ногоонд 2 лангуу түрээслэн ажиллуулдаг. Хадам ээж болох Ц 2011 онд СХД-ийн 16 дугаар хороо, 39 дүгээр байрны 26 тоотод 2 өрөө байр 60,000,000 төгрөгөөр худалдан авч бэлэглэсэн. 2013 онд 65,000,000 төгрөгөөр Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авч эхнэр О.О өгсөн. Улаанбаатар хотоос 35 км-т байрлах Ногоон толгой гэх газар гэр бүлийн эзэмшлийн 0.7 га газар байгаа...Ийм улмаас аргагүйн эрхэнд тусдаа амьдарч эхэлсэн.Иймээс охин Т.Э, хүү Т.Ү нарыг өөрийн асрамжинд  авч. гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох О.Оы өмчлөл дэх СХД-ийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, ... дугаар байрны 9 тоотод байрлах 3 өрөө орон сууц, О.О өмчлөл дэх СХД-ийн 23 дугаар хороо, Толгойтын Зүүн салаа Хадатын ам дахь 7:7 мансардтай зуслангийн байшин, О.О нэр дээрх УНО 02-44 улсын дугаартай Ландкруйзер 200 автомашин, О.О нэр дээрх СХД-ийн 32 дугаар хороо, Ногоон толгой зөрлөг дэх 4 айлын эзэмшлийн газар, ЧД-ийн Бөмбөгөр худалдааны төвийн бизнесийн 2 лангууны эргэлтийн бараа, мөнгөн орлогоос ногдох хувийг тус тус гаргуулж өгнө үү...хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, СХД-ийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, ... дугаар байрны 9 тоотод байрлах 3 өрөө орон сууц, О.Оы өмчлөл дэх СХД-ийн ... дугаар хороо, Толгойтын Зүүн салаа Хадатын ам дахь 7:7 мансардтай зуслангийн байшин, О.Оы нэр дээрх УНО 02-44 улсын дугаартай Ландкруйзер 200 автомашин, О.Оы нэр дээрх СХД-ийн 32 дугаар хороо, Ногоон толгой зөрлөг дэх 4 айлын эзэмшлийн газар зэрэг өд хөрөнгөөс өөрт ногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна  гэжээ.

 

            Хариуцагч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Гэрлэлтээ цуцлуулна. Охин Т.Э, хүү Т.Ү нарыг ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Сөрөг шаардлага гаргахдаа хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна гэсэн байснаас татгалзсан байгаа. Хүүхдүүд миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө гэв.

 

Зохигчид шүүх хуралдаанд гэр бүлийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч О.О,хариуцагч Ц.Т нар гэр бүлийн дундын эд хөрөнгөө дараах байдлаар харилцан тохиролцов.

1.Зохигч талууд “Арвижих Эстимейт” ХХК-иас хийсэн шинжээчийн дүгнэлтээр 131,287,220 төгрөгөөр үнэлснийг багасгаж 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр тооцож харилцан тохиролцов.

2.Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ц.Тд ногдох 30,000,000/ гучин сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрөв. Улсын тэмдэгтийн хураамж 1,392,950 төгрөгийг 288,000,000 төгрөгт тооцож төлсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу эвлэрлийг гэрээг баталж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг Т.Ү 5...... тоот ХААН банкны дансанд, Т.Э 5....тоот ХААН банкны дансаар авна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ц.Т холбогдуулан ”Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчаас “Хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Т нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: гэрлэгч Ц.Т, О.О нар нь 2003 онд танилцаж, улмаар 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ИГБББ-д гэрлэлтээ батлуулсан ба 2005 оны 05 дугаар сарын 23-нд охин Т.Э, 2007 оны 09 дүгээр сарын 24-нд хүү Т.Ү нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигч нарын тайлбар, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж  сургуульд суралцаж байгаа тухай эмчийн болон  сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна. /хх, 7,8,10,11,13,14/

 

Гэрлэгчид нь хувийн таарамжгүй харьцааны улмаас  2014 оны 9 сараас  хойш  тусдаа амьдарч байгаа, нөхөр Ц.Т нь өөр хүнтэй хамтран амьдардаг,  гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч маргаагүй, хэн аль нь шүүхээс эвлэрүүлэх хугацаа авах хүсэлт гаргаагүй, цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул хуульд зааснаар  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  132 дугаар зүйлийн 132.4-д зааснаар  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин Т.Э, хүү Т.Ү нарыг өөрийн асрамжид авах талаар эцэг Ц.Т маргасан хэдий ч тус шаардлагаасаа татгалзаж, охин, хүү нарыг эхийнх нь асрамжид хэвээр үлдээхээр шийджээ.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар талууд охин Т.Э, хүү Т.Ү нарыг эхийн асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон байна гэж шүүх үзсэн ба  эцэг Ц.Т нь хүүхдийн тэтгэлэг төлөх болон гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн  байна.

             Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4,26.6 дах хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд эцэг Ц.Тийг хуулиар  хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нь эх О.О саад учруулахгүй байхыг дурдав.

            Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.     

                                            Сөрөг шаардлагын талаар:

            Шүүх хуралдааны явцад талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах маргааны талаар харилцан тохиролцож, “Арвижих Эстимейт” ХХК-иас хийсэн шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 131,287,220 төгрөгөөр үнэлснийг багасгаж 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр тооцон тохиролцож, нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ц.Тд ногдох 30,000,000 /гучин сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Т нь бусад шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ. 

Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагч Ц.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зохигчдын зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн ба хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасны дагуу зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.

           

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч О.Оаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан 140,400 төгрөг төлсөнг, улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Од олгов.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан  тул нэхэмжлэгч О.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,400 төгрөгийг  улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгохоор тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  зохицуулсан тул   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагч Ц.Тийн нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд  төлвөл зохих  төгрөгт  улсын тэмдэгтийн хураамж тооцож, 81,190  төгрөгийг гаргуулж  улсын төсөвт оруулав.

Хариуцагч Ц.Тээс сөрөг шаардлага гаргахдаа Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 1,392,950 төгрөг төлсөн ба  гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 288,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх тул хуульд заасны дагуу түүнд тохирох 301,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тооцон улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 1,091,000 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулан түүнд олгох, мөн талуудын тохиролцсон 120,000,000 төгрөгт төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг нэхэмжлэгч О.Оаас, улсын төсвөөс 103,475 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Ц.Тд олгохоор шийдвэрлэв.

   

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх зааснаар Хотгойд овогт Ц.Т /регистрийн дугаар:...../, Бэсүд овогт О Оюун /регистрийн дугаар:ШГ76051501/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар охин Т.Э, хүү Т.Ү нарыг эх О.Оы асрамжид хэвээр  үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Э / регистрийн дугаар: ...., 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Ү /регистрийн дугаар:........ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хотгойд овогт Ц.Т-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт хариуцагч Ц.Тийн сөрөг нэхэмжлэлтэй, О.Од холбогдох “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс  ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг Зохигчид “Арвижих Эстимейт” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгүүдийг 131,287,220 төгрөгөөр үнэлснийг багасгаж 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр тооцон тохиролцож, нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ц.Тд ногдох 30,000,000 /гучин сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Т нь бусад шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул Зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т  зааснаар нэхэмжлэгч О.Оаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан 140,400 төгрөг төлсөнг, улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Ц.Тээс 140,400 төгрөгийг , улсын төсвөөс  43,400 төгрөгийг  буцаан гаргуулж О.Од тус тус олгосугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагч Ц.Тээс  улсын тэмдэгтийн хураамжид 81,190  төгрөгийг гаргуулж  улсын төсөвт оруулсугай.

7. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Ц.Тээс сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 1,392,950 төгрөг төлсөнөөс 1,091,000 төгрөгийг  улсын төсвөөс буцаан гаргуулж, үлдэх 301,950 төгрөгийг хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг нэхэмжлэгч О.Оаас, улсын төсвөөс 103,475 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Ц.Тд олгосугай.      

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар  Ц.Т, О.О нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч,хариуцагч нарт  даалгасугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Улсын   бүртгэлийн хэлтэс  хүргүүлсүгэй.

10. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс  ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

            11. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх эвлэрлийн гэрээнийхээ үүргийг аль нэг нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх болохыг мэдэгдсүгэй.

12. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

            13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар уг шийдвэрийн 4,7,10 дэх заалтаас бусад хэсгийг эс зөвшөөрвөл  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ОЮУНЖАРГАЛ