Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир /ҮД: 1981/,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Отгонпүрэв /ҮД: 3396/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-н А, Б овогт М-н Э нарт холбогдох 2203005500598 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт О аймгийн Б сум, Ц-ын  дүгээр гудамжны  тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Ц-н А /РД: ФД/,

 Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Б,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт М-н Э /РД: ЧГ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ц.А нь М.Э-тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар Б.О-тай уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны 5037311893 тоот дансаар 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.Э нь Ц.А-той бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар Б.О-тай уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.А-ын “Хаан банк”-ны 5037311893 тоот дансаар 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А, М.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005500598  дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Он сарыг нь сайн санахгүй байна. Над руу мөнгө шилжүүлэхээс 4-5 хоногийн өмнө О яриад “...Баянд байдаг уурхайгаас жонш татуулъя, чи 6, 7 машин олчих, чиний машинтай нийлээд 8 машинаар жонш тээвэрлүүлье...” гэсэн. Тэгээд урьдчилгаа хэд болох уу гэхээр нь 50 сая төгрөг болно. Чи 3 сая төгрөгийг нь авчих би бусад жолооч нарт бензин, тээврийн мөнгө өгье гээд 47 сая төгрөг авсан. Тэр үед найз Э-т ар гэрийн гачигдал гараад мөнгөний хэрэг гарсан гэхээр нь би 7 хоногийн хугацаатай буцааж өгнө гэвэл ав гээд тэр мөнгөө М.Э-т зээлсэн. Тухайн үед Чойрт өөр ажлаар ирсэн байсан. Танай нутагт ирчихсэн байна гэж ярихад хоолонд оръё гээд цуг хоолонд ороод салсан. Хоолонд орохдоо вагоны талаар ярьсан зүйл байхгүй. Улаанбаатарт уулзсан гэх асуудал бол О бид хоёр мөнгөгүй болчихоод М.Э-ыг гэрээс нь дуудаж уулзаад мөнгө авсан. Энэ асуудалд М.Э холбогдолгүй. Тэгээд О надаас мөнгөө нэхэж эхлэхэд би Э-аас нэхэхээр болоогүй байна гээд өгөхгүй байхаар нь би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. О-т шүүхэд хандсан талаараа хэлж байсан болохоор М.Э-ын нэрийг оруулаад цагдаад гомдол гаргачихсан байсан гэв.

2. Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын сүүлээр засал номын ажил гараад Чойрт ирсэн. Чойрын Богд орчихоод буцах замдаа “Дрийм” гэдэг зоогийн газарт А-той уулзаж хоол идэхээр орсон. Тухайн үед А-ын найз нь гээд нэг хүүхэн цуг байсан. Сүүлд манай хоёр хүүхдийн хувийн сургуулийн сургалтын төлбөр нэхэгдээд тухайн үед би Ц.А-оос мөнгө зээлсэн. Ц.А над руу зээл гэсэн утгатай мөнгийг шилжүүлсэн. Би 7 хоногийн хугацаатай зээлсэн боловч өгч чадахгүй зун наадам гээд өнгөрсөн. 2022 оны 5 дугаар сард Ц.А нэг эмэгтэйтэй манай гэрийн хажууд байдаг пабд ирсэн. Тухайн үед би Ц.А, Д.О нарт өөрт байсан 500 000 төгрөгийг өгсөн. Миний хувьд найзаасаа 43 сая төгрөг зээлсэн нь үнэн, одоо төлж барагдуулсан. Д.О-ийг бол өмнө нь мэдэхгүй таньдаггүй байсан гэв.

3. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын эхээр А, Э хоёр өөрийн биеэр Говьсүмбэр аймагт надтай ирж уулзаад “нүүрсний вагон авах айл байна уу” гэж асуухад нь миний бие хоёр аж ахуйн нэгжийг санал болгосон. Улаанбаатар Төмөр замын дарга нарын гарын үсгийг яах юм гэж А, Э нараас асуухад 50 000 000 төгрөгөөр Улаанбаатар Төмөр замын дарга Х, А нарын гарын үсгийг асуудалгүй зуруулж өгнө гээд хэлснийг Шижир тус, Эи эм өв ХХК-нуудад дээрх асуудлыг нөхцөл байдлыг хэлэхэд Шижир тус ХХК-н М зөвшөөрч байна гэсэн. Тэгээд би А-ын 99066398 дугаар луу залгаж хэлэхэд 5037311893 тоот дансыг өгсөн. М миний Хаанбанкны 5301676764 тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5006583794 тоот данснаас 50,000,000 төгрөгийн шилжүүлсэн. Мөнгө шилжин ороход А руу ярьж мөнгө чинь орлоо гэхэд 47 000 000 төгрөгийг шилжүүлж 3 000 000 төгрөгийг дараа нь авъя гэж хэлсний дагуу 47 000 000 төгрөгийг надад өгсөн Хаанбанкны 5037311893 тоот данс руу шилжүүлсэн. Одоо А, Э нартай холбогдож дээрх зүйлийг тодруулахад хоёулаа намайг блок хийсэн. Дараа нь өөр дугаараас залгаж А-оос тодруулахад Э бид хоёр холбоо бариагүй маш их удаж байна, өөр утаснаас яриад холбогдоо би гэртээ байна, ядаргаатай пизда вэ гэж хэлсэн. Эи эм өв ХХК-д нүүрсний вагон тавьж өгнө гээд холбогдох бичиг баримтуудыг бүгдийг нь А, Э нар авсан...

Нүүрсний зөвшөөрлийн гарын үсгийг 50 000 000 сая төгрөгөөр зурж өгч болно гэж А, Э нар надад итгүүлж ойлгуулж Улаанбаатар Төмөр замын дарга нарын нэрийг барьсан. Тэгээд миний бие итгээд өгсөн. Улаанбаатар төмөр замын дарга нартай хоолонд орох гээд байна. Яаралтай гэж 50 000 000 саяыг авсан. Тэгэхдээ энэ асуудлыг миний бие дээрх асуудал болохгүй гэдгийг ойлгоод өөрийн биеэр Цагдаагийн байгууллагад шалгуулж байна.

Миний бие А-од жоншны тээвэр хийх 47 000 000 төгрөг өгсөн зүйл байхгүй. Харин Э гэдэг хүнтэй хамт 2022 оны 02 дугаар сард ирээд нүүрсний зөвшөөрөл гаргаж өгнө гээд 47 000 000 төгрөг өөрийнхөө данс руу авсан. Одоо болтол буцааж өгөөгүй, намайг Э-тайгаа хамт залилсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний бие 15 000 000 төгрөг, 32 000 000 төгрөгийг 2 удаагийн гүйлгэгээр өөрийн интернет банкаараа Говьсүмбэр аймгийн Чойр өртөөний вокзал дотор байхдаа шилжүүлсэн.

А, Э нар нь нүүрсний вагон, тушаал асуудалгүй гэх байдлаар надад итгүүлэн ойлгуулж 47 000 000 төгрөгийг авсан. Миний бие энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа. А, Э нар хоёулаа миний эсрэг худлаа хэлж болзошгүй байгаа. Цагдаагийн байгууллагад өгснөөс хойш над руу залгаж өргөдлөө авчих, хурдан мөнгийг чинь өгчихнө гэх байдлаар удаа дараа хэлсэн байдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12-14, 15-16,18-21 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 3, 50, 141 дүгээр хуудас/,

4. Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1975-1985 онд Хэнтий аймгийн 10-н жилийн сургууль, 1985-1991 ШУТИС-н Барилга инженерийн сургууль, 1999-2001 онд МУИС-н Хууль зүйн дээд сургууль, 2000-2006 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар геологи уул уурхайн кадастрийн хэлтсийн дарга, 2006-2007 онд худалдааны яамны хөнгөн үйлдвэрийн орлогч дарга, 2007-2010 онд Эи ти эм ХХК-д захирал, 2010-2012 онд Төрийн өмчийн хорооны удирдлагын газрын дарга, 2012-2016 онд МТЗ-н ХХК-ийн захирал, 2017-2021 онд Ашигт малтмалын газрын тосны газрын дарга, 2021 оны 12 дугаар сараас одоог хүртэл УБТЗ-н даргаар ажиллаж байна. УБТЗ-н Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтсийн дарга Б гэдэг хүн тээврийн аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн материалыг сонгодог байгаа. Надаар тээврийн аж ахуйн нэгжүүдийн талаар холбогдох баримт бичиг орж ирдэггүй, бас ямар нэгэн гарын үсэг зурдаггүй. Тээвэр зохион байгуулалттай ямар нэгэн юм орж ирвэл миний бие танилцаж болдог. Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Э, орлогч дарга бөгөөд захиран хуваарилах хэлтсийн дарга С.Б, ачаа тээвэр хариуцсан дарга М, ачил буулгалт хариуцсан инженер М гэсэн бүрэлдэхүүнтэй гарын үсэг зурдаг. Ц.А, М.Э нарыг огт харж байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

5. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1996-2006 онд Ганзам 20 дугаар сургууль, 2006-2012 онд ОХУ-н Эрхүү хотын зам харилцааны их сургууль, 2012-2014 онд Сүхбаатар өртөөнд холбогч, өртөөний жижүүр найруулагч, 2014-2015 онд Улаанбаатар өртөөний жижүүр, десперчир, 2015 оны 08 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар бүртэл Сүхбаатар өртөөний ерөнхий инженер, 2018 оны 2 сараас 2022 оны 3 сар хүртэл Сүхбаатар өртөөний дарга, 2022 оны 3 сараас УБТЗ-н Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч даргаар одоог хүртэл ажиллаж байна. Аж ажуй нэгж нь эхний ээлжинд УБТЗ-н Тээвэр зохион байгуулалтын алба руу хүсэлт өгнө /ямар өртөөнөөс ачих, ямар салбар замаас ачих, ачих бүтээгдэхүүний нэр, вагоны төрөл, хувийн болон УБТЗ-н эзэмшлийн вагоноор гэдгийг тодорхой заасан байх ёстой/ аж ажуйн нэгжийн хүсэлтийг хүлээж аваад замын даргын 363 гэсэн тушаал байдгын /тус тушаал дээр Экспортын ачилтыг хийлгэх журам байгаа/ дагуу сонгон шалгаруулалт хийж /УБТЗ өр, авлагагүй, бүтээгдэхүүн нь бэлэн байх нотлох бичиг баримт байх, тэгээд журамд заасан олон нөхцөл байгаа/ тушаалын дагуу комисс шийдвэрлэнэ. Тушаалын дагуу комисс шийдвэрлэсний дагуу ачих өртөө лүү экспортын ачилтын тушаалыг дамжуулдаг. Комиссын гишүүд бол 4 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Тээвэр зохион байгуулалтын албаны дарга, тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга бөгөөд Захиран хувиарлах хэлтсийн дарга, ачаа тээвэр хариуцсан орлогч дарга, ачилт буулгалт шуурхай ажил хариуцсан инженер, төлөвлөлт хариуцсан инженер гэсэн албан тушаалтай ажилчидаас бүрдэнэ. Шижир тус ХХК, Эи эм Өв ХХК-нуудад 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл нүүрсний ямар нэгэн хүсэлт болон холбогдох бичиг баримт өгөөгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

  1. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1994-2004 онд Дархан Уул аймагт 15 дугаар сургууль, 2005-2009 онд Төмөр замын дээд сургууль, 2013-2017 онд ОХУ-н Эрхүү хотын зам харилцааны их сургууль, 2017 онд МУ-н мэргэшсэн инженер, 2018 оноос ШУТИС-д доктарант, 2010 оноос Орхон, Салхит, Ерөө, Сүхбаатар, Толгойт өртөөнүүдэд туслах найруулагч, туслах жижүүр, ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, хөдөлгөөний техникийн орлогч дарга ажлуудыг 2014 он хүртэл, 2014 оноос 2018 он хүртэл Тээврийн зохион байгуулалтын албаны вагон хувиарлагч, деспечер, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч, 2018-2022 он хүртэл Дархан, Улаанбаатар өртөөнүүдийн орлогч дарга, 2022 оны 02 дугаар сарын 17-ноос УБТЗ-н Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга бөгөөд Захиран хувиарлах хэлтэсийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. УБТЗ-н даргын А-363 дугаартай тушаал байдаг. Энэ тушаалыг үндэслэн Тээвэр зохион байгуулалтыг албан комиссын бүрэлдэхүүнтэй хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. “Шижир тус” ХХК, “Эй эм Өв” ХХК-нууд 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл нүүрсний ямар нэгэн хүсэлт болон холбогдох баримт өгөөгүй. Ц.А, М.Э нарыг харж байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

  1. Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2002-2012 онд 23 дугаар сургууль, 2012-2016 онд Бээжингийн зам харилцааны их сургууль, 2017-2019 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, 2016-2022 оны 8 дугаар сар хүртэл УБТЗ-н Олон улсын тээвэр жуулчлалын төвд тээврийн менежер, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс УБТЗ-н Тээвэр зохион байгуулалтын албаны инженерээр ажиллаж байна. Төмөр замаар ирж байгаа ачаа бараа, ачааны буулалт, ачилтыг түргэн шуурхай зохион байгуулах ажил үүргийг гүйцэтгэдэг. 2021 оны 04 дүгээр улиралаас эхлээд цар тахал өвчин гарсантай холбогдуулж 2022 оны 07 дугаар сар хүртэл хагас вагоноор БНХАУ нь МУ-с гарах нүүрсний экспортод хязгаарлалт тавьсан. 2022 оны 07 дугаар сараас эхлэж БНХАУ-аас туршилтаар хагас вагонтой нүүрс ачааг хүлээж авч эхэлсэн. Одоо экспортод ачааны захиалгыг албан тоотоор болон цахимаар хүсэлт УБТЗ-н тээвэр зохион байгуулалт руу ирүүлдэг. Тэгээд аж ахуй нэгжээс ирсэн хүсэлтийг нэгтгэдэг. Нэгтгэлийн өмнө төлөвлөлтийн инженер хийдэг байсан. Тухайн аж ахуй нэгжээс ирүүлсэн хүсэлтийг комиссын гишүүд болох Тээвэр зохион байгуулалтын албаны дарга, ачаа тээвэр хариуцсан орлогч дарга бөгөөд захиран зарцуулах хэлтсийн дарга, төлөвлөлтийн инженер, ачилт буулгалт шуурхай ажил хариуцсан инженер гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийж зөвшөөрлийг олгодог. “Шижир тус” ХХК, “Эй эм Өв” ХХК-нууд 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл нүүрсний ямар нэгэн хүсэлт болон холбогдох баримт өгөөгүй байсан. Ц.А, М.Э нарыг харж байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/,

  1. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Ц.А, М.Э, Н гэдэг гэх хүмүүсийг танихгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66 дүгээр хуудас/,

9. Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс УБТЗ-ын Хүүхдийн байгууллагын секторын орлогч даргаар ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын урагшаа гаргаж байгаа нүүрсэнд миний бие оролцдоггүй. Хоёр тусдаа алба. Миний бие 2008 оноос одоог хүртэл үерхэж найзалж яваа Г найзын маань дүү Э.

5077483538 дугаартай Хаан банкны данс нь О.Н-ы данс юм. Олон улсад ашигладаг данс юм. Миний бие гадаад улс руу гарахдаа дээрх дансыг ашигладаг. Миний бие ашиглах итгэмжлэлтэй юм. Монгол улсад ашигладаг.

Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Турк, Унгар улс руу тархины хавдрын онош тодруулах эмчилгээ хийлгэхээр явсан. Гадаад улсад байхдаа эмчилгээнд хэрэглэхээр өөрийн найз Гас 30,000,000 төгрөг зээлье гэсэн. Тэгсэн 5,000,000 төгрөгийг бэлэн явахаас өмнө өгсөн. 25 000 000 төгрөгийг дансаар шилжүүлье гэсэн. Мөнгө асуудалтай учраас бичгээр гэрээ хийнэ шүү гэж Г хэлсэн. Г гэдэг найз маань 25,000,000 төгрөгийг М.Э гэдэг дүүгээсээ шилжүүлсэн гэдгийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн. Нүүрсний талаар ярьсан зүйл байхгүй. Гас 2021 онд зээл авахдаа нотариатаар батлуулж зээл авч байсан. Зээл төлөхдөө ч гэсэн нотариотаар батлуулж зээлээ төлсөн. Э бичиг гэсэн утгатай мөнгө хийсэн учир нь Г нь бичгээр гэрээ хийгээрэй гэсэн утгатай гэж хэлсэн. Гтай 25 000 000 төгрөгийн гэрээ хийгээгүй. 25 000 000 төгрөг зээлсэн гэдгээ 2022 оны 05 дугаар сард гараар бичиг өгсөн. Гас 25 000 000 төгрөгийг зээлсэн. Г нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр над руу яриад манай дүү хүүхдийнхээ төлбөрийг төлөх гэсэн юм, миний найз зээлсэн мөнгөнөөсөө 10 000 000 төгрөгийг 5057197562 тоот данс руу хийчих гэсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дээрх данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Г 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон нутагт томилолтоор ажиллаж байхад утсаар яриад үлдэгдэл мөнгөө яаралтай өгч болох уу гэсэн. 23-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөх гээд залгасан чинь Э-т өг гэсэн. Тэгээд Э-т зээлийн үлдэгдэл 14 500 000 төгрөгний 10 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 418007361 тоот данс руу шилжүүлсэн. 4 500 000 төгрөгийг Хаан банкны 5057197565 гэсэн данс руу шилжүүлсэн. 500 000 төгрөгийг Хүннү 2222 гаднах кофе шопд уулзаж өгсөн. Тэгээд зээл дуусгавар болсон тухай тэмдэглэлийг Э-т бичиж өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Миний хийж байгаа албан тушаалтай вагоны зөвшөөрөл ямар ч холбоо байхгүй. Би М.Э гэдэг хүнээс мөнгө аваагүй, би Г гэж найзаасаа визинд орох гээд мөнгө зээлсэн юм. ...би Г-ас мөнгө авсан гэж бодсон чинь сүүлд нь Э гэдэг хүнээс “бичиг” гэсэн утгаар 25 000 000 төгрөг миний данс руу орж ирсэн байна гээд Төмөр замын Цагдаагийн газраас дуудсан. Тэгээд хугацааг нь харсан чинь 03 дугаар сарын 30-ны өдөр авсан гээд хөөгөөд бодсон чинь Г-ас 25 000 000 төгрөг зээлээд 10 000 000 төгрөгийг буцаагаад өгчихсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг нь өгөөгүй, 11 сард өгөхөөр хоорондоо ярьсан байсан. Тэгсэн чинь над руу мөнгө шилжүүлсэн М.Э нь надтай Г-ар дамжуулж 2 удаа тааралдсан. Нэг удаа Т бид нар сууж байгаад хоол идэх үеэр нэг удаа таарсан. Нөгөөх нь барилга ассиоцийн хэвлэлийн ажлаар нэг удаа уулзаж байсан залуу байна... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/,

10. Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Марал гэдэг найзаараа дамжуулж Т.О гэдэг хүнтэй танилцсан. Одоо хүртэл найз нөхдийн харилцаатай байдаг. 2022 оны 03 дугаар сард О надтай холбогдоод хагалгаанд билүү нэг тийшээ явах гээд мөнгө зээлээч гэсэн. 2022 оны 03 дугаар сард бэлэн байсан 5 000 000 төгрөгийг өгөөд дансаар 25 000 000 төгрөгийг Э гэдэг дүүдээ хэлээд Огийн дансыг аваад хийчих гэсэн. Ямар данс руу хийлгүүлсэн талаар мэдэхгүй байна. 2021 оны өвөл Э надаас 30 000 000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд Эаас мөнгө асуусан чинь байна гэхээр нь Т.О найз руугаа 25 000 000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Э-т би О-д мөнгө зээлэхдээ бичиг хийлгэж аваарай гээд “Бичиг хийлгүүлж авсан байх” гэж бодож байна.

Миний бие өдөр хоногийг санахгүй байна. Гэртээ байж байхад 25 000 000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөө хойш 25 000 000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг /1 дугаар хх-ийн 84-87 дугаар хуудас/,

Э надаас 2021 оны 10 дугаар сарын үед 40 000 000 төгрөг зээлсэн. Тухайн үед хүүхдийн сургалтын төлбөр, байрны төлбөр төлөх болчихоод гэж гуйхаар нь би Э-т өгсөн. Би гэр бүлийн хадгаламжийн мөнгөнөөс гэрээс ирж бэлнээр аваад явсан. Ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй, дансаар өгөөгүй юм. Тэгээд 2022 оны 3 сард манай найз О хавдартай болчихлоо, чи хэдэн төгрөг зээлээч гэхээр нь би 25 000 000 төгрөг зээлсэн ба би энэ үед Э луу залгаад хүнд хэдэн төгрөг өгөхөөр боллоо, чамд мөнгө байна уу гэж асуусан чинь Э надад мөнгө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи энэ хүн рүү 25 000 000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхэд ок гээд шилжүүлсэн. Гэхдээ би тэр үед Э-т чи наад мөнгөө бичгээр өгч, аваарай, гарын үсэг зуралцаарай гэж хэлсэн чинь гарын үсэг зуруулаагүй мөнгийг нь шилжүүлсэн байсан. Дараа нь гарын үсэг зуруулж авсан байсан. Би Улаанбаатар төмөр замд ямар ч таньдаг хүн байхгүй. Надад вагон тээвэр болон нүүрс тээвэр ямар ч хамаагүй, би тийм зүйлтэй өмнө холбогдож байгаагүй. О найзын хүрээнд л тэр мөнгийг Э-аар дамжуулан зээлсэн. Тэрнээс О ямар ажил хийдэг нь сонин биш. Тэр мөнгийг вагон захиалгын мөнгө гэж шилжүүлсэн ямар ч зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/,

11. Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1974-1982 онд Дархан хотын 1 дүгээр сургууль, 1982-1984 онд УБ хотын 5 дугаар сургууль, 1984-1992 онд ОХУ-д Төмөр замын дээд сургууль, 1994 оноос УБТЗ-д операторчин, диспичер, пүүлэгч, тооцооны кассер, ачаа вагон хүлээлгэгч, албанд акт гомдолын секторын ахлах, 2016 оноос одоог хүртэл Тээвэр зохион байгуулалтын албанд ажиллаж байна. Замын даргын А-363 дугаар тушаалаар комисс хэлэлцэж шийдвэр гаргадаг. Гадаадаас МУ-руу ирэх импорт, дамжин өнгөрөх транзит, экспортын ачааны цахилгаануудыг гадаадын Төмөр зам руу бичиж төлөвлөх, гадагшаа гарах ачааны төлөвлөгөөг гадны төмөр замд тохиролцохын тулд захиалгуудыг нэгтгэж танилцуулдаг. Би А, Э нарыг танихгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

12. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

М гэдэг хүнийг танихгүй. Х гэдэг хүний танил болох У нь 2022 оны 03 дугаар сард танилцуулж байсан. У гэдэг танил маань Х гэдэг хүнд мөнгө зээлүүлэхээр болсон байдаг. Энэ 2-н дунд яг юу яригдсаныг мэдэхгүй. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр У нь над руу 216,000,000 төгрөгийг 5029452664 тоот данс руу маань шилжүүлээд Х гэдэг хүнд зээлүүлчих гэсэн. Тэгсэн Х-тай нэг эмэгтэй явж байсан. Х манай нягтлан гэж танилцуулж байсан. Тэгээд У надаар дамжуулж Х, М нарт мөнгө зээлүүлсэн. Тэгээд нотариатаар бүх юмаа баталгаажуулаад 5006589794 данс руу 216 000 000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө 86065388 гэсэн дугаарыг утга дээр нь бичээд шилжүүлсэн. 216 000 000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надаар дамжуулж өгсөн мөнгөө У нь өөр дээрээ итгэмжлэл хийлгүүлж авсан.

У нь Х гэдэг хүнтэй уулзаад 216 000 000 төгрөгийг шилжүүлээд нотариатаар гэрээ хийгээд өгчих гэж нэг удаа л уулзаж байсан. Х-ын дагуулж явж байсан М гэх эмэгтэй 216 000 000 төгрөг зээлүүлж гэрээ байгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 25-нд гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-100 дугаар хуудас/,

13. Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2021 оны 09 дүгээр сард С гээд БНХАУ-н иргэн найз маань Damaoqi Mengheeridun Energy CO.,Ltd ХХК-ийн захирал Ц гэдэг БНХАУ-н иргэн нь Булган говь орд ХХК-ийн захирал Хаас “Нүүрс худалдаж авахаар” их хэмжээний мөнгөөр гэрээ байгуулсан гэсэн. Мөнгөө авч чадахгүй байна гээд надтай холбогдож Ц надад итгэмжлэл хийж өгсөн. Үүний дагуу Х гэдэг хүнтэй 2021 оны 10 дугаар сард уулзаж танилцсан. Дээрх өдрөөс хойш Ц-ын мөнгийг миний бие Хаас төлж барагдуул гэж байнга хэлж ярьж байсан. 2022 оны 03 дугаар сарын эхээр Х надтай уулзаад Damaoqi ХХК-н мөнгийг төлөхийн тулд нүүрсээ урагшаа авто тээвэр, гаалийн хяналтын талбай, вагоны хөлс гээд мөнгө төлөх гэхээр их хэмжээний мөнгө хэрэгтэй болоод байна, та урагшаагаа Ц-тай яриад өгөөч мөнгөтэй болчихвол болох гээд байна гэж Х хэлсэн. Би Ц-т Х-ын үгийг дамжуулж хэлэхэд зөвшөөрсөн. Удалгүй Ц нь БНХАУ-с 480 000 юань өөрийнхөө танил ченж О-д өгөхөөр би Д.М-ын дансыг өгөөд шилжүүлүүлсэн. Тус 480 000 юань нь Монгол мөнгөөр 216 000 000 төгрөг болоод М-ын дансанд орсон. Тэгээд М-ыг Х-тай уулзуулаад нотариат ороод зээлийн гэрээ хийлгүүлэхэд Х нягтлан бодогч гэх О-той зээлийн гэрээг хийлгүүлээд эхнэр М-гийн данс болох 5006589194 дансанд 216 000 000 төгрөг орсон. Одоо болтол Х, М нар Ц-ын 216 000 000 төгрөг, өмнөх их хэмжээний мөнгийг төлж барагдуулаагүй.

...2022 оны 03 дугаар сард 216 000 000 төгрөгийг урагшаа нүүрс ачуулах вагон тавиулах болон бичиг баримтанд зарцуулах гэсэн юм гэж Х, М нар зээлсэн. Х, М нарт 216 000 000 төгрөгийг зээлэхдээ манай талаас Д.М, Х-ын талаас Б.О хоёр зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2023 оны 03 дугаар сард Х, М нар уулзахдаа Шижир тус ХХК-ийн урагшаа нүүрс гаргаж өгнө гэсэн вагоны түрээсийн гэрээ, вагоны дугаар, Эрдэнэс таван толгойгоос нүүрс ачуулсан автомашины дугаар тээврийн гэрээнүүд болон холбогдох бичиг баримтуудыг харуулж үзүүлсэний дагуу Ц-т хэлээд 216 000 000 төгрөгийг Х, М нарт зээлүүлсэн. Х, М нар урагшаа нүүрс гаргадаг бизнес хийдэг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

14. Гэрч А.Я мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын захиргаанд Тээвэр хөдөлгөөн зохицуулалтын албаны экспортоор гаргаж байгаа нүүрс болон бусад ачаа тээвэртэй холбоотой хурал, зөвлөгөөнд ямар ч хамааралгүй. Ажлын байрны тодорхойлолт болон бусад чиг үүрэг дээр байхгүй. Хүүхдийн сектор нь Боловсролын байгууллага юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120 дугаар хуудас/,

15. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1995-2003 онд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургууль, 2006-2008 онд Хөх төр ХХК-д малтагч, 2008-2015 онд Хэнтий аймагт тээврийн жолооч, 2015-2020 онд Юуби транс, Эл би элж ХХК-ниудад хятадын борлуулагч, 2020 оноос одоог хүртэл “Эй эм өв” ХХК-д талбайн менежерээр ажиллаж байна. Миний бие Говьсүмбэр аймагт жонш, нүүрсний төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-руу экспортолдог аж ахуй нэгжид 2006 оноос одоог хүртэл ажиллаж байна. Говьсүмбэр аймагт Б.О нь жонш БНХАУ-руу экспортолдог аж ахуй нэгжид ажилладаг. 2022 оны 03 дугаар сарын эхээр гэж санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Б.О дээр вагон тавьж өгнө гэж М.Э, Ц.А нар нь Говьсүмбэр аймагт ирсэн. Б.О, Ц.А, М.Э нарын хамт Говьсүмбэр аймгийн Дрейм зоогийн газар уулзаж нүүрсний вагоны талаар ярьсан. М.Э, Ц.А нар нүүрсний вагон асуудалгүй урьдчилгаа 150,000,000 төгрөг авна гэж хэлсэн. Ц.А, М.Э нар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын албан тушаалтнуудыг сайн таньж мэднэ нүүрсний вагон бол асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд миний бие итгээд эхний ээлжинд Эи эм өв ХХК-н гэрчилгээ, гадаад худалдааны гэрээг О руу We chataar явуулж Э, А нарт өгүүлсөн. Б.О нь над руу яриад вагон тавьж өгнө гээд хоёр хүн яваад байна гээд тэгээд би очиж хамт уулзаж байсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын томоохон албан тушаалтнууд байдаг гэж ярьж хэлж байсан. Х, А гэж хоёр нэр хэлж байсан. Б.О нь Шижир тус ХХК-ийн нүүрсний вагоныг УБТЗ-с тушаал гаргуулж өгнө гэж 47 000 000 төгрөгийг Э, А нарт өгсөн. Тэгээд тухайн тушаалыг гаргаж өгөөгүй гэсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/,

16. Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний төрсөн ээж Ц Шижир тус ХХК-д захирал хийдэг. Шижир тус ХХК-ны үйл ажиллагаанд М тусалдаг. Шижир тус ХХК нь тээвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг. ...О нь Шижир тус ХХК-нд 2022 оны 02 дугаар сараас эхлэн ажилласан. Шижир тус ХХК нь Говьсүмбэр аймагт нүүрсний талбай түрээслэдэг гэрээтэй юм. Тухайн талбайг О хариуцан ажиллаж байсан. Одоо ажиллахгүй байгаа. Эхнэр М бид хоёр нүүрсний вагоны мөнгө гэж 50 000 000 төгрөгийг О-т өгсөн. О нь нүүрсний вагонтой холбоотой мөнгө төгрөгийн асуудлыг цааш нь өгч нүүрс вагонд ачуулах ёстой байсан. Тэгтэл О цааш нь 50 000 000 төгрөг өгснөө залилуулсан, цагдаад шалгуулж байгаа гэдгийг хэлсэн. Энэ 50 000 000 төгрөгийн асуудлыг миний бие нүүрсний вагонтой холбоотой мөнгө О руу шилжсэнийг мэдэж байсан. Миний бие У гэдэг хүнээс 200 000 000 төгрөгийг зээлээд 50 000 000 төгрөгийг эхнэр М-гийн дансаар О-т нүүрсний вагоны мөнгө гэж өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 129-130 дугаар хуудас/,

17. Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Ц.А нь миний төрсөн том хүү байгаа юм. Зан байдлын хувьд жаахан түргэн ааштай, бусдаар гайгүй. А тамхи татдаг, түүнээс өөр муу хорт зуршил байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/,

18. Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

М.Э бид хоёр Их сургуулийн найзууд байгаа юм. 2005 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Зан байдлын хувьд хүнтэй нийтэч, олон нийттэй найрсаг харилцаатай. Уг хүн нь гэнэн хүнд итгэмтгий зантай гэж хэлж болно. М.Э нь архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн хорт зуршилгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/,

19. Хохирогч Б.О-ийн Төмөр замын цагдаагийн газар гаргасан гомдол /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/,

20. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/363 дугаартай “Заавар батлах тухай” тушаал /1 дүгээр хх-ийн 226-231 дүгээр хуудас/,

 

21. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШЗ2022/00472 дугаартай шүүгчийн захирамж /2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

22. Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 29/6769 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Т.М-н 5006583794 тоот дансны, Б.О-ийн 5301676764 тоот дансны, Ц.А-ын 5037311893 тоот дансны, М.Э-ын 5057197562 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 86-95 дугаар хуудас/,

23. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

24. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 235-239 дүгээр хуудас/,

25. Хохирогч Б.О-ийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /3 дугаар хх-ийн 243 дугаар хуудас/,

26. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 83-116 дугаар хуудас/,

27. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 183-184, 4-р хх-ийн 159-160 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Ц.А, М.Э нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.А нь М.Э-тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар Б.О-тай уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны 5037311893 тоот дансаар 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Э нь Ц.А-той бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар Б.О-тай уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.А-ын “Хаан банк”-ны 5037311893 тоот дансаар 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Б.Отгонпүрэв гэм буруугийн шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгч Ц.А нь Б.О-ийг залилсан болох нь тогтоогдохгүй байна. Хохирогч Б.О нь М гэх хүнээс 50 000 000 төгрөгийг зээлж авсан. Өнөөдөр Б.О нь бусдыг залилсан хэргээр шүүгдэгч болох ёстой байсан. Мөн энэ хэрэг дээр Б.О-ийн үйлдлийг бүрэн шалгаагүй зөвхөн хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ц.А нь өөрөө нүүрс тээвэрт явдаг хүн. Б.Оаас нүүрс тээврийн хөлс гэж 47 000 000 төгрөгийг авсан. Б.О нь тухайн мөнгийг шилжүүлэхдээ тээвэр гэж шилжүүлсэн байдаг. Иймд миний үйлчлүүлэгч Ц.А-ын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,                                                                                                                                           

Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гэм буруугийн шүүх хуралдаанд “Прокуророос шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. М.Э нь Б.О-ийг хэрхэн яаж залилан мэхэлж 47 000 000 төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй. 4 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд Б.О-аас мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлэг дээр Б.О нь Ц.А-од 47 000 000 төгрөгийг өгсөн талаар мэдүүлснээс биш М.Э-ын талаар огт дурдаагүй. Мөн Б.О нь 2022 оны 05 дугаар сард М.Э-тай уулзаж 8 000 000 төгрөг аваад, буцаагаад 6 000 000 төгрөгийг М.Э-ын данс руу шилжүүлж, 2 000 000 төгрөгийг өөртөө үлдээсэн асуудал байдаг. Тэгэхээр М.Э нь Б.О-ийг залилан мэхэлсэн болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн М.Э нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.А-оос 43 000 000 төгрөгийг зээлж, уг зээлээ төлж чадахгүй удаасны улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02276 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э нь Б.О-аас 47 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр М.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Б.Отгонпүрэв, шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нараас гаргасан “шүүгдэгч Ц.А, М.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Ц.А нь М.Э-тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар хохирогч Б.О-тай уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны 5037311893 тоот дансаар 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Э нь Ц.А-той бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар хохирогч Б.О-тай уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.А-ын “Хаан банк”-ны 5037311893 тоот дансаар 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь бүлэглэн хохирогч Б.О-аас 47 000 000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 1 удаа, хохирогчоор 5 удаа мэдүүлэг өгөхдөө  “Ц.А, М.Э нар нь 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дрем” хоолны газар уулзан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарыг танина, урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж хэлэн 47 000 000  төгрөг залилж авсан... ... Одоо А, Э нартай холбогдож дээрх зүйлийг тодруулахад хоёулаа намайг блок хийсэн. Дараа нь өөр дугаараас залгаж А-оос тодруулахад Э бид хоёр холбоо бариагүй маш их удаж байна, өөр утаснаас яриад холбогдоо би гэртээ байна, ядаргаатай пизда вэ гэж хэлсэн... ...А, Э нар хоёулаа миний эсрэг худлаа хэлж болзошгүй байгаа...” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгдөг. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын холбогдох албан тушаалтнууд болох гэрч Х.Х, Б.М, С.Б, Х.М, Д.А, Ц.Г нар нь “Ц.А, М.Э гэх хүмүүсийг танихгүй.” гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.А, М.Э нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.О-ийг төөрөгдөлд оруулсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Б.О нь Ц.А, М.Э нарт 47 000 000 төгрөгийг өгөхдөө өөрийн танил Т.М-аас 50 000 000 төгрөгийг зээлж Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134/Ш32022/00472 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хохирогч Б.О-аас 50 000 000 төгрөгийг Т.М-д төлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийн дагуу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 22060153 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул хохирогч Б.О-ийг бусдыг залилсан гэж үзэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Ц.А нь 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өөрийн дансаар хохирогч Б.Оаас 47 000 000 төгрөгийг авсан ба уг өдрөө шүүгдэгч М.Э-ын Хаан банкны 5057197562 дугаартай данс руу зээл гэж 43 000 000 төгрөгийг шилжүүлж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02276 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэхүү шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан явуулсан гэх баримт хавтаст хэрэгт цуглараагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, шүүгдэгч Ц.А нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Б гэх хүн дээр гэрчээр мэдүүлэг өгсөний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уг шийдвэрийг гаргуулсан байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.А, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-т 47 000 000 /дөчин долоон сая/ төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагаанд “...М.Э миний данс руу 2022 оны 05 дугаар сарын үеэр миний данс руу 8 000 000 төгрөгийг Ганболд гэх хүн рүү өгүүлэхээр шилжүүлсэн. Тэгээд Ганболд гэх хүн Э-т хийж өгнө гэж тохиролцсон ажлаа гүйцэлдүүлж чадахгүй болоод тухайн мөнгийг буцаагаад над руу шилжүүлэхээр нь би тухайн мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг өөртөө авч үлдээд 6 000 000 төгрөгийг Э луу шилжүүлсэн. Учир нь Э надаас мөнгө авсан болохоор тухайн 8 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг суутгаад авчихсан юм...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч М.Э нь хохирогч Б.От 2 000 000 /хоёр сая/ төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

шүүгдэгч Ц.А нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.О-т 47 000 000 /дөчин долоон сая/ төгрөг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.А, М.Э нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.О-т 2 000 000 /хоёр сая/ төгрөг илүү төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.А, М.Э нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 380 цагийн хугацаагаар, шүүгдэгч М.Э-т 420 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Б.Отгонпүрэв эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Ц.А-ын хувьд энэ хэрэг шалгагдаж эхэлснээс хойш ажил хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үүднээс шүүх хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ажилд яваагүй. Иймд шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Ц.А нь ажлаа хийж гэр бүлээ тэжээх боломжыг харгалзан үзээч гэж хүсэж байна. Мөн торгуулын ялыг хуулинд заасан хамгийн багаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял М.Э-т тохирохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсанаар гэр бүлийн тогтвортой амьдралтай, хөрөнгийн хувьд Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байгаа. Иймд торгуулын ял оногдуулахад төлөх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд ямар тохиолдолд торгуулын ял оногдуулах талаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар орлого, хөрөнгийн эх үүсвэрийг харгалзан үзэх гэж байдаг. М.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэх боловч шүүхээс тогтоосон торгуулын ялыг төлөх хөрөнгийн эх үүсвэр байгаа, мөн насны хувьд залуу хүн учраас орлого олох боломжтой гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ алдсан гэх үйл баримт байхгүй. Иймд М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. 450 нэгжээр тогтоосон тохиолдолд төлөх хугацаа тогтоохгүйгээр төлөх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.А, М.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь хохирогч Б.О-т учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин тэдний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Ц.А-од оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд,

            шүүгдэгч М.Э-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга бүхий сиди 1 ширхэг, Төрийн банкны дансны хуулга бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Ц-н А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт М-н Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч М.Э-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.       

       4. Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ц.А, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга бүхий сиди 1 ширхэг, Төрийн банкны дансны хуулга бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ