Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байр, Х банкны Д сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, Т б т ХХК /захирал Б.Ц/

Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух Х овогт Б.Г /РД:/ нарт холбогдох 23480005 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлийн гэрээний үүрэгт 23480005 төгрөгийг Төв боржигонтур ХХК, Б.Гнараас гаргуулж өгнө үү. Төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төв боржиогон тур” ХХК-ний захирлаар 2015 оноос хойш ажиллаж байгаа. Жуулчны бааз дээрээ бизнесийн зориулалтаар Х банкнаас зээл авсан. Зээл жуулчны баазын үйл ажиллагаанд бүрэн зарцуулагдсан. Миний хувьд бизнесийн үйл ажиллагаа доголдоод зээлээ  төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Ганчимэг нь тухайн зээлийг банкны нөхцөл шаардлагын дагуу гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгчийн хувьд уг зээлнээс өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас хамтран зээлдэгчээс Б.Г чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.  Т б т ХХК- нь ганц миний  эзэмшлийн компани. Б.Г зүгээс компанид хувьцаа эзэмшдэггүй.  Үйл ажиллагаанаас нь хувь хүртдэггүй гэв.

 

Хариуцагч Б.Гшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр уг зээлийг аваагүй тул төлөх боломжгүй тухай  хүсэлтээ өгсөн. Т б т ХХК-д хувьцаа эзэмшдэггүй. Энэ зээлийг бүхэлд нь Т б т ХХК-д зарцуулсан тул Т б т ХХК-с зээлийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Зээл төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х банк Д с хариуцагч Т б т ХХК, Б.Гнарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 23480005 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Гтухайн зээлийг өөртөө авч ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. Хариуцагч Т б т ХХК-н захирал Б.Ц зээлийн төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Х банкны Д с 2016 оны 06 сарын 06 өдөр Т б т ХХК,  Б.Гнартай 1190012727 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60000000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй байхаар тохиролцож,  Б.Гзээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр  гарын үсэг зуржээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 сарын 05 өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч тал зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн -р хуудас/

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, Компанийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж тус тус заасан байна.

Б овогтой Ц нь  Т б т ХХК-ын хувьцааг дангаараа эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна.

Хариуцагч тал 2016 оны 06 сарын 06 өдөр уг зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал уг зээлийг 2016 оны 06 сарын 07 өдөр хариуцагч Т б т ХХК-ийн 1190012727 тоот дансанд шилжүүлсэн байна.

Тухайн зээлийн харилцааны үндсэн оролцогч нь Т б т ХХК-байх бөгөөд  хариуцагч компанид Б.Гхувьцаа эзэмшдэггүй болох нь, Т б т ХХК-нь уг зээлийг жижиг бизнесийн зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдсон,  мөн хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т б т ХХК-с гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Т б т ХХК-н захирал Б.Ц, Зотолхаан трейд ХХК нь 2016 оны 06 сарын 06 өдөр 1190012727-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Дундговь аймгийн Сайнцаган сумын 5-р баг СЦ-1-1 тоот хаягт орших Г-0814001467 улсын бүртгэлийг дугаартай 1189,3 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Буянт 1-1 тоот хаягт орших Г-1804001518 улсын бүртгэлийн дугаартай, 586 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг СЦ 1-1 тоот хаягт орших Ү-0814000876 улсын бүртгэлийн дугаартай 131 м.кв талбай бүхий хувийн сууц зэргийг барьцаалжээ. Мөн 2016 оны 06 сарын 06 өдрийн 1190012727 дугаартай батлан даалтын гэрээгээр иргэн Б.Ц 1190012727 дугаартай Т б т ХХК-н зээлийн гэрээнд нь батлан даалтын гэрээ байгуулжээ. Батлан даалтын гэрээний 2-р зүйлийн 2.1.1- 2.1.5-д зааснаар Т б т ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгөтэй холбоотой зайлшгүй бусад зардал, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор банкинд учирсан хохирол зардал, гэрээний үүргийг хангуулахтай холбоотой бусад зардал зэргийг батлан даагч Б.Ц банкны өмнө зээлдэгчийн өмнөөс буюу, хамтран хариуцахаар гэрээгээр тохиролцжээ.

Баталгаат ипотекийн гэрээгээр банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан дээрхи 3 үл хөдлөх эд хөрөнгө бүгд батлан даагч Б.Цын өмчлөлд бүртгэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын гаргасан тайлбараар нотлогдсон болно. Иймд хариуцагч Т б т ХХК нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 23480005 төгрөгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэгч Х банк ХХК-д төлж барагдуулаагүй тохиодолд барьцаалуулагч, батлан даагч Б.Цын өмчлөлд бүртгэлтэй, барьцааны эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д  зааснаар Тбт ХХК-наас зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нийт 23480005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-нд олгож, хариуцагч Б.Г зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Т б т ХХК  зээл, зээлийн хүүн, нэмэгдүүлсэн хүү нийт 23480005 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулагүй тохиолдолд  төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Дундговь аймгийн Сайнцаган сумын 5-р баг СЦ-1-1 тоот хаягт орших Г-0814001467 улсын бүртгэлийг дугаартай 1189,3 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Буянт 1-1 тоот хаягт орших Г-1804001518 улсын бүртгэлийн дугаартай, 586 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг СЦ 1-1 тоот хаягт орших Ү-0814000876 улсын бүртгэлийн дугаартай 131 м.кв талбай бүхий хувийн сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк Д саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Т б т ХХК-иас тэмдэгтийн хураамж 275350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б