| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0027/э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2017-02-17 |
| Зүйл хэсэг | 145.4., 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чинзориг,
Улсын яллагч: Д.Оюунгэрэл,
Иргэдийн төлөөлөгч Г.Солонго,
Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Мягмардорж нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Хохирогч Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Тэмүүжинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мягмаржавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 1693 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч О.Уранчимэгийн хамт амьдрах, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 13-р баг 12 гудамж 09 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн Хархорины хойд дэнж дээр нийтийн байранд О.Уранчимэгийнд оршин суудаг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлаар комиссын шийдвэрээр "Бүсэлхий нуруу ба аарцаг ясны хугарал" оношоор 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай гэх, улсаас авсан гавъяа шагналгүй,
2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2015 оны 11 сарын 05-нд ялаас 2 жилийн ялыг өршөөн хасч, 2015 оны 12 сарын 18-ны өдөр үлдэх 05 cap 28 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, РЭ94091619 тоот регистртэй, Хөх чоносууд овогт Отгонбаярын Тэмүүжин.
2. Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 , эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Минжийнхангай гудамж 25 тоотод оршин суух бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр Төмөр зам Жаргалант байр 4.81 тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө ШУТИС үйлдвэр технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн 4 дүгээр дамжаанд сурч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй,
2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгуй болгож байсан, хэрэг хариуцах чадвартай, РД95053018 тоот регистртэй, Бөхчүүд овогт Батдоржийн Мягмаржав.
Холбогдсон хэргийн талаар:
-Шүүгдэгч О.Тэмүүжин нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байдалтай байхдаа 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өнжүүл" нийтийн байрны 2 давхарт суух иргэн Т.Өлзийсайханыг унтаж байхад нь гэрт нь сэм орж Самсунг с4, айфон 4с загварын 2 ширхэг гар утас хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, яллагдагч Б.Мягмаржавтай бүлэглэж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 11А байрны урд иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан,
-Шүүгдэгч Б.Мягмаржав нь 2016 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, яллагдагч О.Тэмүүжинтэй бүлэглэж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 11А байрны урд иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тэмүүжин мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр 16-ны өдөр би ажлаасаа тараад эмнэлэгт хэвтсэн эмээгээ эргэчихээд гэртээ харих замдаа Мягмаржав дүүтэйгээ яриад би түүний ажил дээр нь очсон. Тэгээд тэдний гэрт нь хонохоор бослон. Шөнийн 04 цагт дүүгийн маань ажил нь тараад дүүтэйгээ арын хаалгаар нь гарсан. Тэгэхэд дүү маань буцаж хаалгаа шалгахаар ажил руугаа орсон. Би гадаа саадны хажуугаар нь явж байхад 2 хүн намайг “яагаад инээгээд яваад байгаа юм бэ” гэхээр нь би “зүгээр байж байхад ингээд хэрэггүй” гэхэд тэд над дээр шууд ирээд Анхбаяр намайг заамдаад авсан. Тэгэхэд манай дүү ирээд түүний гарыг нь надаас салгасан. Тэгэхэд Анхбаяр манай дүүг холдуулсан. Отгонбаяр миний урд зогсож байсан. Тэгэхэд Анхбаяр манай дүүд томроод байхад нь манай дүү “бид одоо ингээд явлаа” гэхэд тэр шууд дүүгийн маань нүүр рүү цохисон. Дүүгийн маань төрсөн оныг асуугаад дахин түүн рүү цохисон. Тэгтэл Отгонбаяр намайг цохихоор нь би хойшоо болоод түүний мөрнөөс нь татахад намайг налж унасан. Тэгээд би нуруу рүү нь хэд цохичихоод харахад Анхбаяр манай дүүг зодоод өшиглөж байсан. Тэгэхээр нь би Анхбаяр гэдэг залуу руу “миний дүүг битгий зод, босго, тэгэхгүй бол найзыг чинь зодлоо шүү” гэхэд Анхбаяр болихгүй байхаар нь би Отгонбаярыг өвдөглөж зодсон. Тэгтэл Анхбаяр нь гэнэт “за одоо больцгооё, би найзыгаа аваад явчихъя” гээд манай дүүг босгосон. Тэгэхэд манай дүү над дээр ирээд “та тэнсэнтэй байж яаж байгаа юм” гээд намайг баруун талаас татахад миний араас хэн нэг нь өшиглөх шиг болсон. Тэгээд би доошоо унасан байхад манай Мягмаржав намайг татаж босгохоор нь бид гүйсэн. Араас маань 2 хүн хөөж байхаар нь би дүүдээ “гэртээ уулзая” гээд цаашаа гүйгээд байрны мухар руу ороход нэг залуу нь “одоо чамайг ална, жинхэнэ амьтан болгоно” гэхээр хашаа даваад зугтаагаад гэртээ ирэхэд дүү маань ирээгүй байсан. Утсаар нь залгахад “нөгөө хоёр ах намайг зодоод цагдаа дээр ирсэн байна” гэхээр нь би унтсан. Маргааш өглөө босоход нуруу маань өвдөөд байсан учир эхнэртэйгээ цуг эмнэлэг дээр очсон. Тэгээд дүүтэйгээ ярихад “энэ хүмүүс мөнгө авна гээд байна. Эмчлүүлээд өгье гэхэд зөвшөөрөхгүй мөнгө өгөхгүй бол шүүхдэнэ гээд байна” гэж байсан. Хулгай дээр хэлэхэд би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа халагдсан байсан учир ажлынхаа 4 залуутай архи ууж байсан. Тэгээд харьцгаах гэтэл хамт байсан ажлын маань нэг охин хэт согтсон байсан учир би түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Түүний гэрийнх нь гадаа хүлээж байтал тэр гарч ирэхгүй байхаар нь би харихаар зам даган алхаж явтал салхинд цохиулаад тасарсан. Нэг мэдэхэд айлд явж байсан. Хартал хаалга нь онгорхой гэрэлтэй өрөөнд нэг эмэгтэй хүн унтаж байсан. Толгой дээр нь 2 утас байхаар нь би тэр утаснуудыг авч гараад такси барин гэртээ ирсэн. Тэгээд тэр утсыг маргааш нь зарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмаржав мэдүүлэхдээ: “Тэр хэрэг гардаг өдөр манай ах Тэмүүжингийн эмээ нь эмнэлэгт хэвтсэн байсан бөгөөд Тэмүүжин манай ажил дээр ирж хонохоор болсон. Ажил тарахыг хүлээх хооронд би ахдаа хэдэн пиво уулгасан. Шөнийн 4 цагийн үед ажил маань тараад бид арын хаалгаар гарсан. Би буцаж ороод куртикээ өмсөөд гартал ах маань энэ хоёр залуутай заамдалцсан байсан. Би очоод салгах гэтэл нэг нь шууд намайг цохисон. Тэгээд миний насыг асуугаад “бацаан юм байж” гээд дахин цохисон. Тэгэхэд нь би “бид хоёр одоо явчихъя” гэхэд нэгэнтэй ах маань барьцалдаад зодолдсон. Тэгэхэд нэг нь намайг унагаагаад дээрээс баахан зодсон. Нүүрээ хамгаалаад байж байхад “одоо больё” гэхээр нь би босоод ах Тэмүүжин дээрээ очин “та тэнсэнтэй байж яагаад хүмүүстэй маргалдсан юм” гэж хэлсэн. Тэгэхэд ах Тэмүүжингийн араас нь өшиглөхөөр нь бид зодуулахгүй гээд зугтсан. Гүйж байхдаа бид салаад гүйсэн. Гэрийнхээ үүдэнд иртэл ах маань ирээгүй байхаар нь ирсэн замаараа буцаж хайж яваад ажил дээрээ ирэхэд үүдэнд энэ хоёр залуу дахин 2 залуутай цуг буюу нийт 4 залуу зогсож байсан. Тэд намайг барьж аваад шууд зодсон. Намайг зодоод байсан учир би “больё, цагдаа дээр очъё” гэсэн. Тэгээд цагдаа дээр очоод үнэн учраа хэлэх гэтэл нэг цагдаа нь шууд арын өрөө рүүгээ гавлаад оруулсан. Тэгээд би утсаар ахтайгаа ярьсан. Ах маань өглөө ирээд энэ хоёр хүнийг эмчлүүлээд өгье гээд Цэргийн Госпитальд ажилладаг эгч дээрээ очоод хагас сайн өдөр байсан учир “1 дэх өдөр эмчлүүлье” гэхэд тэр хоёр мөнгө нэхээд цагдаад хандана гээд байсан. Тэгээд зохицож чадаагүй учир “цагдаа дээрээ оч” гээд явуулсан. Тэр үед би бас зодуулсан байсан учир би эгчийнхээ зөвлөсний дагуу 1 дэх өдөр нь эгчтэйгээ цуг цагдаа дээр очиход энэ хоёр хүнийг “өргөдлөө өгөөгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би өргөдлөө өгөхөө больсон. Тэрнээс хойш 7 хоногийн цагдаа дээрээс намайг дуудаад “энэ хоёр хүнийг зодсон байна. Ах чинь хаана байна” гэсэн. Ах маань олдохгүй байсан. Ийм л зүйл болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Анхбаяр мэдүүлэхдээ: “Би гомдолтой байна. Шүүгдэгч нар худлаа мэдүүлэг өгч байна. “Камерийн бичлэг олдохгүй, устсан байна” гэхээр нь би тэр бичлэгийг нь сэргээж өгсөн. Тэр бичлэгээс харахад Тэмүүжин нь тэр пабад нэг хүнтэй цуг нилээд удаан суусан. Тэд пиво ууж байсан. Тэгээд энэ хоёр гарч явахад нь бид хоёр таарсан юм байна. Эдний ярьсан шиг орцны тэнд таараагүй бөгөөд орцноос нилээд зайтай хогийн пункерийн тэнд таарахад Тэмүүжингийн уур нь ихэд хөдөлсөн байдалтай куртикээ тайлсан байсан. Би тэдний төрсөн он, насыг нь асуусан нь үнэн. Учир би зохион байгуулагч хүн учир насыг нь асуугаад “ингэж болохгүй” гэж тайлбарлаж өгсөн. Намайг Тэмүүжин зодсон. Тэгтэл шүүгдэгч Тэмүүжин мэдүүлэхдээ намайг Мягмаржав зодсон мэтээр ярьж байна. Тэгэхээр тэдний мэдүүлэг худал гэдэг нь батлагдаж байна. Би өнхөрч унахад миний мөр мултарсан. Нэг гараараа нүүрээ хамгаалж байгаад “болъё” гэхэд намайг нүүр амгүй зодсон. Би эргэж хараад хэвтэхэд нуруу, толгой руу Тэмүүжин зодсон. Тэгэхэд Отгонбаярын “чи найзыгаа ав, би найзыгаа авъя” гэх дуу сонсогдсон. Тэгээд Отгонбаяр намайг өндийлгөх гэж байхад энэ хоёр нийлээд Отгонбаярыг зодож байгаа нь харагдсан. Тэгэхэд Увс аймгийн аялгатай нэг залуу ирээд “боль” гэж хэлсэн. Тэгэхэд Мягмаржав нь Тэмүүжинд “та тэнсэнтэй байж наадхаа зодохоо боль, хоёулаа явъя” гэж хэлж байсан. Тэгээд би босоод мөрөө оруулаад тэдний араас Увс аймгийн аялгатай тэр залуутай тэдний араас хөөсөн. Буцаж ирээд Отгонбаяр дээр ирэхэд Отгонбаярын нүүр ам цус болсон байсан. Тэгээд зам руу гарч явахад Мягмаржавтай таараад түүнийг барьж аваад шууд цагдаа дээр аваачсан. Тэрнээс биш бид түүнийг зодоогүй. Цагдаа дээр Мягмаржавын хоёр ах нь ирээд “уучлаарай. Манай 2 дүү нарын буруу байна. Би өөрөө цагдаад ажилладаг. Манай дүү шал согтуу байна. Та нарыг эмчлүүлээд өгнө” гэж хэлж байсан. Бид эмнэлэгт нь тэднийг дагаж очиход цусны шинжилгээ авчихаад “1 дэх өдөр ирээрэй” гэсэн. Тэгээд бид 1 дэх өдөр хүлээж байгаад цагдаа дээр очиход “эдгэхээсээ өмнө өргөдлөө өгсөн дээр” гэсний дагуу бид өргөдлөө өгсөн. Би тэр үед 120.000 төгрөгөөр толгойн зургаа авахуулсан. Мөн нүдний шил маань алга болсон байсан учир шилээ дахин хийлгэсэн. Мөн ЭХО-д харуулсан. Тэдгээрийн зардал гэж 300.000 төгрөг нэхэмжлэхэд тэд “адилхан залуу улсууд юм чинь 200.000 төгрөг өгнө” гэж надтай тохирчихоод дараа нь утсаа салгаад алга болсон. Тэгсэн байж өнөөдөр болохоор “мөнгө өгнө гээд байхад яагаад мөнгөө аваагүй юм бэ” гэж ярьж байна. Би хохиролд нэг ч тэднээс мөнгө авч чадаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Отгонбаяр мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Анхбаярын гэрээс бид Анхбаяр бид хоёр тамхи авах гэж явахдаа энэ хоёр залуутай таарсан. Тэр хоёр танхай сэдэлттэй байсан. Анхбаярыг Тэмүүжин гэдэг нь заамдаж авсан. Мягмаржав бид хоёр түүнийг салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгж байгаад Тэмүүжин нь Анхбаярыг хайш руу түлхээд унагаасан. Анхбаярын мөр мултарсан байхад Тэмүүжин зодсоор байсан. Мягмаржав бас намайг цохиж байхаар нь би өөрийгөө хамгаалж байсан. Би хүн зодох нь битгий хэл хүний өөдөөс муухай үг хэлж чадахааргүй хүмүүжилтэй хүн. Тэгэхэд Мягмаржав надад “хоёулаа өөрсдийнхөө хүмүүсийг аваад явъя” гэхээр нь би Анхбаярыг босгох гэтэл Мягмаржав шууд намайг өшиглөсөн. Тэгэхэд Тэмүүжин бас хамт намайг зодсон. Хажуугаар нэг хүн явахдаа “хүн аллаа шдээ, боль” гэхэд тэд зугтаасан учир Анхбаяр тэр хүнтэй цуг тэдний араас нь хөөсөн. Би босоод төв замаар хамт явж байхад Мягмаржав юу ч болоогүй юм шиг утсаар яриад явж байхаар нь би тэрийг таниад түүнийг барьж аван цагдаа дээр очсон. Тухайн үед миний шүдний паалан унаад чих сэтэрсэн байсан. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхдаа би шүдээ нөхүүлж, пааландуулсан. Зарим эмчилгээг боломжгүй байсан учир хийлгэж чадаагүй. Баримттай 1.8 сая төгрөг болсон. Үүнээс өөр эмчилгээ хийлгэх ёстой байгаа. Үүнээс надад нэг ч төгрөг төлөгдөөгүй. Төлөхгүй байгаа шалтгаанаа тэд “чи адилхан эр хүн байж” гээд төлөхгүй байгаа. Би өөр эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа” гэв.
Хохирогч Т.Өлзийсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2016 оны 08 сарын 16-ны шөнө 00 цаг болоход би өөрийн ажиллуулдаг дэлгүүрээ хаасан. Манай дэлгүүр 1 давхартаа байдаг, 08 дугаар сарын 14-ний өдөр манайх Өнжүүлийн нийтийн байранд нүүж ирсэн. Дэлгүүрээ хаачихаад 0030 минутын үед өрөөндөө орж унтахдаа өрөөнийхөө хаалгыг онгорхой үлдээж унтсан ... Би газраар гудас засаж, дэрнийхээ хажуу талд өөрийн айфон 4с, самсунг с4 маркийн гар утсаа тавьсан ... өглөө нь сэрээд өөрийн гар утас байхгүй болсноо мэдээд цагдаад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Хохирогч П.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 04 сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Анхбаярын гэрт нь эхнэр Мария, Анхбаяр, Анударь нарын хамт миний төрсөн өдрийг тэмдэглэж, шөнийн 04 цагийн үед Анхбаяр бид хоёр дэлгүүрээс тамхи пиво авах гээд Баянгол дүүргийн 3-р хороо 51-р байрнаас гараад тэр хавьд онгорхой дэлгүүр байхгүй байсан бөгөөд Богд арын Панасониктой байрны ертөнцийн зүгээр урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар явж байтал 2 залуу урдаас гарч ирээд бид хоёр дээр ирээд "зодолдъё, ална барина" гээд Анхбаярыг шөвгөр бор царайтай залуу нь заамдаж аваад маргалдсан. Салгах гэтэл салж өгөхгүй зууралдаад байсан. Тэр үед нөгөө залуу нь би ажлынхаа газрыг түгжсэн үү шалгачихаад ирье гээд цаашаагаа гүйчихээд буцаж ирээд Анхбаяртай маргалдаад Анхбаяр чи хэдэн оных юм гэхэд би 95 оных гэхэд чи жоохон хүүхэд байна шдээ гэхэд нөгөө нь чи ах юм байна тэ тэгэхдээ чамайг зодож чадна гэж дайраад очиход шөвгөр бор царайтай залуу нь ахын дүү чи тэнсэнтэй байгаа шдээ чи ийм хэрэгт орооцолдож болохгүй тэнсэнтэй байгаагаа мэдэхгүй байгаа юм уу гэх зүйл ярьсан. Тэгээд шөвгөр бор царайтай нь Анхбаярыг хашааны хайс руу түлхэж унагаагаад дээрээс нь дарж унаад толгой, нүүр, бие рүү нь гараараа цохиод зодоод байсан. Тэр үед нөгөө хамт байсан залуу нь намайг заамдаж аваад толгой руу цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би хамгаалаад больё би найзыгаа аваад явъя гээд дарж унагаад хэлсэн чинь тэгье больё гээд бид 2 босоод тэр 2 дээр очоод нөгөө залууг нь Анхаагийн дээрээс босгоод Анхбаярыг босгох гээд тонгойсон чинь надтай зууралдсан гэх залуу нь миний нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Толгой эргээд намайг өшиглөсөн залууг тэврээд авсан. Тэр үед Анхааг зодож байсан залуу хажуу талаас миний толгой руу гараараа цохиод намайг газарт унагаасан ... тэр хоёр 2 талаас миний бүх бие болон нүүр, толгой руу тал талаас өшиглөөд байсан. Тэр үед бид нарын хажуугаар хүн зөрөхдөө болиоч ээ хүн аллаа шдээ гэж хэлсэн чинь тэр 2 шууд зугтаагаад явсан. Анхбаяр босоод тэр хоёрыг хөөгөөд гүйсэн миний нүүрнээс их цус гарч байсан болохоор хэсэг сууж байсан чинь нэг казак аялагатай залуу гүйж ирээд танай найз чинь хүн хөөгөөд зодуулчихсан юмуу гээд намайг дагуулаад төв зам руугаа явсан. Анхбаяр нөгөө залууг цаанаас хөөгөөд нөгөө залуу нь бид хоёртой таараад тэр залууг барьж аваад Цагдаагийн хэлтэст авчирч өгсөн ... Анхбаяр бид хоёр замаар явж байтал ямар нэгэн шалтгаангүй урдаас гарч ирээд орилоод зодолдъё гээд бариад авсан. бид хоёр тэднийг танихгүй, тэгээд Анхбаярыг зодоод эхэлсэн ... Миний хөл, гар, нуруу, чих урагдаж, шүд хугарсан ... Шар царайтай залуу нь 1м75см өндөртэй том хамартай байсан. Нөгөө залуу нь шөвгөр бор царайтай 1м75см өндөртэй ах нь гээд байсан. Тэр хоёрыг Борко, Шонхоо гэж дуудаад байсан. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Ажилгүй байсан үеийн цалингаа авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
Хохирогч Н.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 04 сарын 16-наас 17-нд шилжих шөнө ... 03 цаг 30 минутын үед дэлгүүр рүү Отгонбаяр бид 2 тамхинд гарсан ... тэгээд Панасониктой байр Мусульман сүм хоёрын голоор явж байтал 2 залуу урдаас орилолдоод зодолдъё гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нэг залууд нь зодоон хийхгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу нь намайг цохиж авах гээд дайрсан бөгөөд тэр залуутай барьцалдаж аваад байж байтал тэр залуу миний нүүр рүү гараараа цохиод хайс руу түлхээд газарт унагасан. Тэр үед миний мөр мултарсан. Тэгэхээр нь мөр мултарчихлаа болиочээ гэхэд тэр залуу учир зүггүй миний нүүр рүү өшиглөөд цохиод байсан, доошоо харж хэвтсэн чинь нуруу руу өшиглөж цохисон. Тэр үед Отгонбаяр нөгөө залуутай барьцалдаад газарт уначихсан байсан. Тэр залууг цохиогүй байсан манай найзыг салгая гэж хэлээд намайг босгох гээд ирсэн. Тэр үед намайг зодож байсан залуу хамт байсан залуутай нийлээд газарт унагаад 2 талаас нь өшиглөж цохиод байсан ... арай гэж мөрөө оруулаад байж байтал тэр хоёр залуугийн нэг нь "чи тэнсэнтэй байж одоо болно" гэхэд нэг залуу цаанаас болиоч ээ гэж орилоод иртэл нөгөө 2 залуу 9а байр руу зугтсан. Би босоод нөгөө залуутай хамт хөөгөөд 9а байрны урд нэг нь явж байхаар нь барьж авсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан ... намайг зоддог залуу нь 174 см орчим өндөртэй, дунд зэргийн мах шөлтэй шөвгөр бор залуу байсан. Бараан өнгийн хувцастай жижигхэн үстэй байсан. Нөгөө залуу нь бараан өнгийн хувцастай байсан. Борко, Шонхоо гэж дуудаад байсан. Миний нүд хөхөрч, нуруу гар урагдсан. Намайг ах нь гэх залуу нь шууд нүүр рүү үгийн зөрүүгүй цохиод, хайс руу түлхэж унагаад нүүр рүү цохиж өшиглөсөн, нүүрээ хамгаалаад эргэтэл нуруу руу өшиглөж дэвссэн ... эмчилгээний зардлыг гаргуулмаар байна ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,
Гэрч Т.Анударийн мөрдөн байцаалтад өгсөн: “... шөнө 03 цагийн үед Анхбаяр, Отгонбаяр хоёр тамхи авахаар гарсан ... 1 цаг орчмын дараа Анхбаяр над руу яриад цагдаа дээр байна Отгонбаяр гэмтэл рүү явсан, зодоон болсон гэж хэлсэн бөгөөд юун зодоон болсон юм гэхэд бид 2 зодуулсан гэж хэлсэн. Мария бид хоёр гэртээ хүлээж байсан 7 цагийн үед Отгонбаяр, Анхбаяр хоёр ирсэн. Отгонбаяр чихээ оёулаад хамраа оёулсан, шүд нь хугарчихсан, битүү боолт болсон байсан. Анхбаяр ил боолт байхгүй ч гэсэн толгой нь битүү улаан хүрэн хавдаж цус хурсан, нүд нь хөхөрсөн, хувцсаа тайлахад нуруу нь улаан эрээн болсон байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5363 дугаар дүгнэлтэд:
“1. Анхбаярын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, нуруу, цээжний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 74 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5364 дугаар дүгнэлтэд:
“1. Отгонбаярын биед гайморын хөндийн гадна ханын цуурал, тархи доргилт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 3 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 76 дугаар тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-ийн 15-18 дугаар тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-104 дүгээр тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140, 169, 158 дугаар тал/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 157, 170 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 178/ өргөмжлөлийн хуулбарууд /хх-ийн 181-186 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Тэмүүжин нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байдалтай байхдаа 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өнжүүл" нийтийн байрны 2 давхарт суух иргэн Т.Өлзийсайханыг унтаж байхад нь гэрт нь сэм орж Самсунг с4, айфон 4с загварын 2 ширхэг гар утас хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, яллагдагч Б.Мягмаржавтай бүлэглэж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 11А байрны урд иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан,
Шүүгдэгч Б.Мягмаржав нь 2016 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, яллагдагч О.Тэмүүжинтэй бүлэглэж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 11А байрны урд иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.Тэмүүжингийн өгсөн: “2016 оны 4 дүгээр 16-ны өдөр би ажлаасаа тараад эмнэлэгт хэвтсэн эмээгээ эргэчихээд гэртээ харих замдаа Мягмаржав дүүтэйгээ яриад би түүний ажил дээр нь очсон. Тэгээд тэдний гэрт нь хонохоор бослон. Шөнийн 04 цагт дүүгийн маань ажил нь тараад дүүтэйгээ арын хаалгаар нь гарсан. Тэгэхэд дүү маань буцаж хаалгаа шалгахаар ажил руугаа орсон. Би гадаа саадны хажуугаар нь явж байхад 2 хүн намайг “яагаад инээгээд яваад байгаа юм бэ” гэхээр нь би “зүгээр байж байхад ингээд хэрэггүй” гэхэд тэд над дээр шууд ирээд Анхбаяр намайг заамдаад авсан. Тэгэхэд манай дүү ирээд түүний гарыг нь надаас салгасан. Тэгэхэд Анхбаяр манай дүүг холдуулсан. Отгонбаяр миний урд зогсож байсан. Тэгэхэд Анхбаяр манай дүүд томроод байхад нь манай дүү “бид одоо ингээд явлаа” гэхэд тэр шууд дүүгийн маань нүүр рүү цохисон. Дүүгийн маань төрсөн оныг асуугаад дахин түүн рүү цохисон. Тэгтэл Отгонбаяр намайг цохихоор нь би хойшоо болоод түүний мөрнөөс нь татахад намайг налж унасан. Тэгээд би нуруу рүү нь хэд цохичихоод харахад Анхбаяр манай дүүг зодоод өшиглөж байсан. Тэгэхээр нь би Анхбаяр гэдэг залуу руу “миний дүүг битгий зод, босго, тэгэхгүй бол найзыг чинь зодлоо шүү” гэхэд Анхбаяр болихгүй байхаар нь би Отгонбаярыг өвдөглөж зодсон. Тэгтэл Анхбаяр нь гэнэт “за одоо больцгооё, би найзыгаа аваад явчихъя” гээд манай дүүг босгосон. Тэгэхэд манай дүү над дээр ирээд “та тэнсэнтэй байж яаж байгаа юм” гээд намайг баруун талаас татахад миний араас хэн нэг нь өшиглөх шиг болсон. Тэгээд би доошоо унасан байхад манай Мягмаржав намайг татаж босгохоор нь бид гүйсэн. Араас маань 2 хүн хөөж байхаар нь би дүүдээ “гэртээ уулзая” гээд цаашаа гүйгээд байрны мухар руу ороход нэг залуу нь “одоо чамайг ална, жинхэнэ амьтан болгоно” гэхээр хашаа даваад зугтаагаад гэртээ ирэхэд дүү маань ирээгүй байсан. Утсаар нь залгахад “нөгөө хоёр ах намайг зодоод цагдаа дээр ирсэн байна” гэхээр нь би унтсан. Маргааш өглөө босоход нуруу маань өвдөөд байсан учир эхнэртэйгээ цуг эмнэлэг дээр очсон. Тэгээд дүүтэйгээ ярихад “энэ хүмүүс мөнгө авна гээд байна. Эмчлүүлээд өгье гэхэд зөвшөөрөхгүй мөнгө өгөхгүй бол шүүхдэнэ гээд байна” гэж байсан. Хулгай дээр хэлэхэд би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа халагдсан байсан учир ажлынхаа 4 залуутай архи ууж байсан. Тэгээд харьцгаах гэтэл хамт байсан ажлын маань нэг охин хэт согтсон байсан учир би түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Түүний гэрийнх нь гадаа хүлээж байтал тэр гарч ирэхгүй байхаар нь би харихаар зам даган алхаж явтал салхинд цохиулаад тасарсан. Нэг мэдэхэд айлд явж байсан. Хартал хаалга нь онгорхой гэрэлтэй өрөөнд нэг эмэгтэй хүн унтаж байсан. Толгой дээр нь 2 утас байхаар нь би тэр утаснуудыг авч гараад такси барин гэртээ ирсэн. Тэгээд тэр утсыг маргааш нь зарсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Мягмаржавын өгсөн: “Тэр хэрэг гардаг өдөр манай ах Тэмүүжингийн эмээ нь эмнэлэгт хэвтсэн байсан бөгөөд Тэмүүжин манай ажил дээр ирж хонохоор болсон. Ажил тарахыг хүлээх хооронд би ахдаа хэдэн пиво уулгасан. Шөнийн 4 цагийн үед ажил маань тараад бид арын хаалгаар гарсан. Би буцаж ороод куртикээ өмсөөд гартал ах маань энэ хоёр залуутай заамдалцсан байсан. Би очоод салгах гэтэл нэг нь шууд намайг цохисон. Тэгээд миний насыг асуугаад “бацаан юм байж” гээд дахин цохисон. Тэгэхэд нь би “бид хоёр одоо явчихъя” гэхэд нэгэнтэй ах маань барьцалдаад зодолдсон. Тэгэхэд нэг нь намайг унагаагаад дээрээс баахан зодсон. Нүүрээ хамгаалаад байж байхад “одоо больё” гэхээр нь би босоод ах Тэмүүжин дээрээ очин “та тэнсэнтэй байж яагаад хүмүүстэй маргалдсан юм” гэж хэлсэн. Тэгэхэд ах Тэмүүжингийн араас нь өшиглөхөөр нь бид зодуулахгүй гээд зугтсан. Гүйж байхдаа бид салаад гүйсэн. Гэрийнхээ үүдэнд иртэл ах маань ирээгүй байхаар нь ирсэн замаараа буцаж хайж яваад ажил дээрээ ирэхэд үүдэнд энэ хоёр залуу дахин 2 залуутай цуг буюу нийт 4 залуу зогсож байсан. Тэд намайг барьж аваад шууд зодсон. Намайг зодоод байсан учир би “больё, цагдаа дээр очъё” гэсэн. Тэгээд цагдаа дээр очоод үнэн учраа хэлэх гэтэл нэг цагдаа нь шууд арын өрөө рүүгээ гавлаад оруулсан. Тэгээд би утсаар ахтайгаа ярьсан. Ах маань өглөө ирээд энэ хоёр хүнийг эмчлүүлээд өгье гээд Цэргийн Госпитальд ажилладаг эгч дээрээ очоод хагас сайн өдөр байсан учир “1 дэх өдөр эмчлүүлье” гэхэд тэр хоёр мөнгө нэхээд цагдаад хандана гээд байсан. Тэгээд зохицож чадаагүй учир “цагдаа дээрээ оч” гээд явуулсан. Тэр үед би бас зодуулсан байсан учир би эгчийнхээ зөвлөсний дагуу 1 дэх өдөр нь эгчтэйгээ цуг цагдаа дээр очиход энэ хоёр хүнийг “өргөдлөө өгөөгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би өргөдлөө өгөхөө больсон. Тэрнээс хойш 7 хоногийн цагдаа дээрээс намайг дуудаад “энэ хоёр хүнийг зодсон байна. Ах чинь хаана байна” гэсэн. Ах маань олдохгүй байсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Анхбаярын өгсөн: “Би гомдолтой байна. Шүүгдэгч нар худлаа мэдүүлэг өгч байна. “Камерийн бичлэг олдохгүй, устсан байна” гэхээр нь би тэр бичлэгийг нь сэргээж өгсөн. Тэр бичлэгээс харахад Тэмүүжин нь тэр пабад нэг хүнтэй цуг нилээд удаан суусан. Тэд пиво ууж байсан. Тэгээд энэ хоёр гарч явахад нь бид хоёр таарсан юм байна. Эдний ярьсан шиг орцны тэнд таараагүй бөгөөд орцноос нилээд зайтай хогийн пункерийн тэнд таарахад Тэмүүжингийн уур нь ихэд хөдөлсөн байдалтай куртикээ тайлсан байсан. Би тэдний төрсөн он, насыг нь асуусан нь үнэн. Учир би зохион байгуулагч хүн учир насыг нь асуугаад “ингэж болохгүй” гэж тайлбарлаж өгсөн. Намайг Тэмүүжин зодсон. Тэгтэл шүүгдэгч Тэмүүжин мэдүүлэхдээ намайг Мягмаржав зодсон мэтээр ярьж байна. Тэгэхээр тэдний мэдүүлэг худал гэдэг нь батлагдаж байна. Би өнхөрч унахад миний мөр мултарсан. Нэг гараараа нүүрээ хамгаалж байгаад “болъё” гэхэд намайг нүүр амгүй зодсон. Би эргэж хараад хэвтэхэд нуруу, толгой руу Тэмүүжин зодсон. Тэгэхэд Отгонбаярын “чи найзыгаа ав, би найзыгаа авъя” гэх дуу сонсогдсон. Тэгээд Отгонбаяр намайг өндийлгөх гэж байхад энэ хоёр нийлээд Отгонбаярыг зодож байгаа нь харагдсан. Тэгэхэд Увс аймгийн аялгатай нэг залуу ирээд “боль” гэж хэлсэн. Тэгэхэд Мягмаржав нь Тэмүүжинд “та тэнсэнтэй байж наадхаа зодохоо боль, хоёулаа явъя” гэж хэлж байсан. Тэгээд би босоод мөрөө оруулаад тэдний араас Увс аймгийн аялгатай тэр залуутай тэдний араас хөөсөн. Буцаж ирээд Отгонбаяр дээр ирэхэд Отгонбаярын нүүр ам цус болсон байсан. Тэгээд зам руу гарч явахад Мягмаржавтай таараад түүнийг барьж аваад шууд цагдаа дээр аваачсан. Тэрнээс биш бид түүнийг зодоогүй. Цагдаа дээр Мягмаржавын хоёр ах нь ирээд “уучлаарай. Манай 2 дүү нарын буруу байна. Би өөрөө цагдаад ажилладаг. Манай дүү шал согтуу байна. Та нарыг эмчлүүлээд өгнө” гэж хэлж байсан. Бид эмнэлэгт нь тэднийг дагаж очиход цусны шинжилгээ авчихаад “1 дэх өдөр ирээрэй” гэсэн. Тэгээд бид 1 дэх өдөр хүлээж байгаад цагдаа дээр очиход “эдгэхээсээ өмнө өргөдлөө өгсөн дээр” гэсний дагуу бид өргөдлөө өгсөн. Би тэр үед 120.000 төгрөгөөр толгойн зургаа авахуулсан. Мөн нүдний шил маань алга болсон байсан учир шилээ дахин хийлгэсэн. Мөн ЭХО-д харуулсан. Тэдгээрийн зардал гэж 300.000 төгрөг нэхэмжлэхэд тэд “адилхан залуу улсууд юм чинь 200.000 төгрөг өгнө” гэж надтай тохирчихоод дараа нь утсаа салгаад алга болсон. Тэгсэн байж өнөөдөр болохоор “мөнгө өгнө гээд байхад яагаад мөнгөө аваагүй юм бэ” гэж ярьж байна. Би хохиролд нэг ч тэднээс мөнгө авч чадаагүй” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Отгонбаярын өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Анхбаярын гэрээс бид Анхбаяр бид хоёр тамхи авах гэж явахдаа энэ хоёр залуутай таарсан. Тэр хоёр танхай сэдэлттэй байсан. Анхбаярыг Тэмүүжин гэдэг нь заамдаж авсан. Мягмаржав бид хоёр түүнийг салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгж байгаад Тэмүүжин нь Анхбаярыг хайш руу түлхээд унагаасан. Анхбаярын мөр мултарсан байхад Тэмүүжин зодсоор байсан. Мягмаржав бас намайг цохиж байхаар нь би өөрийгөө хамгаалж байсан. Би хүн зодох нь битгий хэл хүний өөдөөс муухай үг хэлж чадахааргүй хүмүүжилтэй хүн. Тэгэхэд Мягмаржав надад “хоёулаа өөрсдийнхөө хүмүүсийг аваад явъя” гэхээр нь би Анхбаярыг босгох гэтэл Мягмаржав шууд намайг өшиглөсөн. Тэгэхэд Тэмүүжин бас хамт намайг зодсон. Хажуугаар нэг хүн явахдаа “хүн аллаа шдээ, боль” гэхэд тэд зугтаасан учир Анхбаяр тэр хүнтэй цуг тэдний араас нь хөөсөн. Би босоод төв замаар хамт явж байхад Мягмаржав юу ч болоогүй юм шиг утсаар яриад явж байхаар нь би тэрийг таниад түүнийг барьж аван цагдаа дээр очсон. Тухайн үед миний шүдний паалан унаад чих сэтэрсэн байсан. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхдаа би шүдээ нөхүүлж, пааландуулсан. Зарим эмчилгээг боломжгүй байсан учир хийлгэж чадаагүй. Баримттай 1.8 сая төгрөг болсон. Үүнээс өөр эмчилгээ хийлгэх ёстой байгаа. Үүнээс надад нэг ч төгрөг төлөгдөөгүй. Төлөхгүй байгаа шалтгаанаа тэд “чи адилхан эр хүн байж” гээд төлөхгүй байгаа. Би өөр эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Өлзийсайханы өгсөн: “ ... 2016 оны 08 сарын 16-ны шөнө 00 цаг болоход би өөрийн ажиллуулдаг дэлгүүрээ хаасан. Манай дэлгүүр 1 давхартаа байдаг, 08 дугаар сарын 14-ний өдөр манайх Өнжүүлийн нийтийн байранд нүүж ирсэн. Дэлгүүрээ хаачихаад 0030 минутын үед өрөөндөө орж унтахдаа өрөөнийхөө хаалгыг онгорхой үлдээж унтсан ... Би газраар гудас засаж, дэрнийхээ хажуу талд өөрийн айфон 4с, самсунг с4 маркийн гар утсаа тавьсан ... өглөө нь сэрээд өөрийн гар утас байхгүй болсноо мэдээд цагдаад мэдэгдсэн ...” гэх /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Хохирогч П.Отгонбаярын өгсөн: “... 2016 оны 04 сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Анхбаярын гэрт нь эхнэр Мария, Анхбаяр, Анударь нарын хамт миний төрсөн өдрийг тэмдэглэж, шөнийн 04 цагийн үед Анхбаяр бид хоёр дэлгүүрээс тамхи пиво авах гээд Баянгол дүүргийн 3-р хороо 51-р байрнаас гараад тэр хавьд онгорхой дэлгүүр байхгүй байсан бөгөөд Богд арын Панасониктой байрны ертөнцийн зүгээр урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар явж байтал 2 залуу урдаас гарч ирээд бид хоёр дээр ирээд "зодолдъё, ална барина" гээд Анхбаярыг шөвгөр бор царайтай залуу нь заамдаж аваад маргалдсан. Салгах гэтэл салж өгөхгүй зууралдаад байсан. Тэр үед нөгөө залуу нь би ажлынхаа газрыг түгжсэн үү шалгачихаад ирье гээд цаашаагаа гүйчихээд буцаж ирээд Анхбаяртай маргалдаад Анхбаяр чи хэдэн оных юм гэхэд би 95 оных гэхэд чи жоохон хүүхэд байна шдээ гэхэд нөгөө нь чи ах юм байна тэ тэгэхдээ чамайг зодож чадна гэж дайраад очиход шөвгөр бор царайтай залуу нь ахын дүү чи тэнсэнтэй байгаа шдээ чи ийм хэрэгт орооцолдож болохгүй тэнсэнтэй байгаагаа мэдэхгүй байгаа юм уу гэх зүйл ярьсан. Тэгээд шөвгөр бор царайтай нь Анхбаярыг хашааны хайс руу түлхэж унагаагаад дээрээс нь дарж унаад толгой, нүүр, бие рүү нь гараараа цохиод зодоод байсан. Тэр үед нөгөө хамт байсан залуу нь намайг заамдаж аваад толгой руу цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би хамгаалаад больё би найзыгаа аваад явъя гээд дарж унагаад хэлсэн чинь тэгье больё гээд бид 2 босоод тэр 2 дээр очоод нөгөө залууг нь Анхаагийн дээрээс босгоод Анхбаярыг босгох гээд тонгойсон чинь надтай зууралдсан гэх залуу нь миний нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Толгой эргээд намайг өшиглөсөн залууг тэврээд авсан. Тэр үед Анхааг зодож байсан залуу хажуу талаас миний толгой руу гараараа цохиод намайг газарт унагаасан ... тэр хоёр 2 талаас миний бүх бие болон нүүр, толгой руу тал талаас өшиглөөд байсан. Тэр үед бид нарын хажуугаар хүн зөрөхдөө болиоч ээ хүн аллаа шдээ гэж хэлсэн чинь тэр 2 шууд зугтаагаад явсан. Анхбаяр босоод тэр хоёрыг хөөгөөд гүйсэн миний нүүрнээс их цус гарч байсан болохоор хэсэг сууж байсан чинь нэг казак аялагатай залуу гүйж ирээд танай найз чинь хүн хөөгөөд зодуулчихсан юмуу гээд намайг дагуулаад төв зам руугаа явсан. Анхбаяр нөгөө залууг цаанаас хөөгөөд нөгөө залуу нь бид хоёртой таараад тэр залууг барьж аваад Цагдаагийн хэлтэст авчирч өгсөн ... Анхбаяр бид хоёр замаар явж байтал ямар нэгэн шалтгаангүй урдаас гарч ирээд орилоод зодолдъё гээд бариад авсан. бид хоёр тэднийг танихгүй, тэгээд Анхбаярыг зодоод эхэлсэн ... Миний хөл, гар, нуруу, чих урагдаж, шүд хугарсан ... Шар царайтай залуу нь 1м75см өндөртэй том хамартай байсан. Нөгөө залуу нь шөвгөр бор царайтай 1м75см өндөртэй ах нь гээд байсан. Тэр хоёрыг Борко, Шонхоо гэж дуудаад байсан. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Ажилгүй байсан үеийн цалингаа авмаар байна ...” гэх /хх-ийн 41-42 дугаар тал/,
Хохирогч Н.Анхбаярын өгсөн: “... 2016 оны 04 сарын 16-наас 17-нд шилжих шөнө ... 03 цаг 30 минутын үед дэлгүүр рүү Отгонбаяр бид 2 тамхинд гарсан ... тэгээд Панасониктой байр Мусульман сүм хоёрын голоор явж байтал 2 залуу урдаас орилолдоод зодолдъё гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нэг залууд нь зодоон хийхгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу нь намайг цохиж авах гээд дайрсан бөгөөд тэр залуутай барьцалдаж аваад байж байтал тэр залуу миний нүүр рүү гараараа цохиод хайс руу түлхээд газарт унагасан. Тэр үед миний мөр мултарсан. Тэгэхээр нь мөр мултарчихлаа болиочээ гэхэд тэр залуу учир зүггүй миний нүүр рүү өшиглөөд цохиод байсан, доошоо харж хэвтсэн чинь нуруу руу өшиглөж цохисон. Тэр үед Отгонбаяр нөгөө залуутай барьцалдаад газарт уначихсан байсан. Тэр залууг цохиогүй байсан манай найзыг салгая гэж хэлээд намайг босгох гээд ирсэн. Тэр үед намайг зодож байсан залуу хамт байсан залуутай нийлээд газарт унагаад 2 талаас нь өшиглөж цохиод байсан ... арай гэж мөрөө оруулаад байж байтал тэр хоёр залуугийн нэг нь "чи тэнсэнтэй байж одоо болно" гэхэд нэг залуу цаанаас болиоч ээ гэж орилоод иртэл нөгөө 2 залуу 9а байр руу зугтсан. Би босоод нөгөө залуутай хамт хөөгөөд 9а байрны урд нэг нь явж байхаар нь барьж авсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан ... намайг зоддог залуу нь 174 см орчим өндөртэй, дунд зэргийн мах шөлтэй шөвгөр бор залуу байсан. Бараан өнгийн хувцастай жижигхэн үстэй байсан. Нөгөө залуу нь бараан өнгийн хувцастай байсан. Борко, Шонхоо гэж дуудаад байсан. Миний нүд хөхөрч, нуруу гар урагдсан. Намайг ах нь гэх залуу нь шууд нүүр рүү үгийн зөрүүгүй цохиод, хайс руу түлхэж унагаад нүүр рүү цохиж өшиглөсөн, нүүрээ хамгаалаад эргэтэл нуруу руу өшиглөж дэвссэн ... эмчилгээний зардлыг гаргуулмаар байна ... “ гэх /хх-ийн 44-45 дугаар тал/,
Гэрч Т.Анударийн өгсөн: “... шөнө 03 цагийн үед Анхбаяр, Отгонбаяр хоёр тамхи авахаар гарсан ... 1 цаг орчмын дараа Анхбаяр над руу яриад цагдаа дээр байна Отгонбаяр гэмтэл рүү явсан, зодоон болсон гэж хэлсэн бөгөөд юун зодоон болсон юм гэхэд бид 2 зодуулсан гэж хэлсэн. Мария бид хоёр гэртээ хүлээж байсан 7 цагийн үед Отгонбаяр, Анхбаяр хоёр ирсэн. Отгонбаяр чихээ оёулаад хамраа оёулсан, шүд нь хугарчихсан, битүү боолт болсон байсан. Анхбаяр ил боолт байхгүй ч гэсэн толгой нь битүү улаан хүрэн хавдаж цус хурсан, нүд нь хөхөрсөн, хувцсаа тайлахад нуруу нь улаан эрээн болсон байсан ...” гэх /хх-ийн 62 дугаар тал/ мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5363 дугаар дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5364 дугаар дүгнэлт /хх-ийн 76 дугаар тал/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-ийн 15-18 дугаар тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-104 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Тэмүүжинг ялтай байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт, Б.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Мягмаржав нь хохирогч Н.Анхбаярт 500.000 төгрөг, хохирогч П.Отгонбаярт 300.000 төгрөг төлсөн болно.
Шүүгдэгч Б.Мягмаржав нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, сурч байгаа байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.