Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/12

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Д., М.*******-*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д., М.*******-******* нарт холбогдох эрүүгийн 201621000195 дугаартай, 153/2017/0011/Э/ индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******-*******, ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******* настай,эрэгтэй, ******* регистрийн дугаартай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт  Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* хороололд оршин суух, урьд 2006 онд Увс аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Зуутраг овогт ын , оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ПЭ80112110 регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт  оршин суух,

- урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-2001 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 117 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдож Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон,

- 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 21 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх,

                                      Холбогдсон хэргийн талаар:                              

Шүүгдэгч М.*******-*******, Д. нар нь бүлэглэн Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Элсэн худаг гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Х.ын 3 тооны үхэр хулгайлж 1050000 төгрөгний хохирол, хохирогч Х.гийн 6 тооны үхэр хулгайлж 3750000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сум руу явсан. Миний нагац ах болох ий Батдорж гэдэг хүн ноднин өвөл манайд ирээд хоноод явахдаа “миний дүү ахаасаа бог мал аваарай” гэхэд нь би “за яах вэ. Би боломжгүй болсон үедээ л танаас мал авъя” гэж хэлж байсан. 2016 оны 08 сарын 14-ний өдөр хөлсний машинд суугаад Дөргөн сум ороод тэр айлыг асуухад хөдөө нүүгээд явчихсан гэж хажуу талын хашааны айл нь хэлсэн. Тэгээд буцаад явах гээд Дөргөний захын тэнд явж байхад М.*******-******* надтай тааралдаад архи аваад бид хоёр Дүгэрсүрэн гэдэг айлд очиж хоносон. Тэр айлд нэг хонгор даага байсан. Бид архиа ууж сууж байхдаа би “энэ хонгор даагаа надад зарчих. Би залуутай болсон. Та надад энэ даагаа өгвөл аав, ээж хоёрын надад өгсөн хэдэн үхэр байгаа. Тэр үхэрнээсээ нэг үхэр өгнө” гэж хэлсэн. Тэнд хоноод өглөө босоход Дүгэрсүрэн гуай 10-н савтай монгол архи гаргаж ирээд архиа уугаад байж байтал М.*******-******* “Дүгэрээгээс үхэр авахаар боллоо. Машинтай хүн дуудаач” гэсэн. Манай хамаатны Баттулга гэж нэг залууг М.*******-******* хүрээд ир гэж дуудаж байсан. Түүнээс хойш би архи уугаад согтсон байсан. Түүнээс цааш мэдэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч М.*******-******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 5-ны өдөр гэрээсээ аргал түүнэ гэж гарсан. Гэрээс гарахдаа 2 сав цай, 2 кг боорцогтой гарсан. Хөдөө очоод аргал түүж байтал хэдэн тооны үхэр усанд ороод явж байсан. Би тэр хэдэн үхрийг голын араар оруулж Мянгадын гүүр гаргаж хонуулаад маргааш нь цаашаа тууж Хар богоч гэдэг газар нэг хоноод Дөргөн сумын дээд талд Завын ам гэдэг газар хүргээд зогссон. Карьер дагаад замаар алхаж байтал танихгүй машин таараад аймагт орж ирсэн. Аймагт ирээд 4-5 хоночихоод дүүгийнхээ мотоциклийг унаад Дөргөн сум орсон чинь Дөргөн сумын захын тэнд Д.тай таарсан. Бид хоёр Ж.Дүгэрсүрэнгийнд ирж архи ууж хоносон. Би шунахайн сэтгэлээр айлын мал хулгайлсан. Дахиж хулгай хийхгүй гэв.  

Хохирогч Х. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 06-ны үед манай том хүүхэд Х. ахынд очсон чинь 10-аад үхэр алга байна.Манай халзан үхэр алга болсон байна гэхээр нь хайсан чинь олдоогүй. Зарын дагуу цагдаагийн газар ирж сураг гаргасан.Манайх 40 гаруй үхэртэй. Үхрээ өөрийн ах Х.гийнд тавьж хариулгадаг байсан.Улаан халзан үнээ нь зүүн чих онь имтэй, хажуу талдаа хэрчимтэй үхэр байсан,бусад 2 үхэр нь адилхан имтэй, харин тугал нь имгүй байсан  гэжээ. / 1-р хавтасны 79-80-р хуудас/

Хохирогч Х. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Манай дүү Х.ын 40-өөд үхэр нийт 100-аад үхэртэй манайх Буянт сумын Цагаан эрэг багийн Элсний худаг гэх газар нутаглаж байсан.2016 оны 07 дугаар сарын 19-нөөс хойш манай үхэрнээс 12 үхэр алга болчихсон. Тэгээд хайгаад олохгүй байж байтал цагдаагийн газраас алга болсон үхэрний эзнийг хайж байна гэхээр нь очсон чинь манай үхэрнүүд мөн байсан.Би үхэрнүүдээ им, зүсмээр нь таньж байна. Манай 8 үхэр, дүү Х.ын 4 үхэр алга болсон байсан гэжээ. / 1-р хх 83-84-р хуудас/

Гэрч Ж.Дүгэрсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манайх 2016 оны 08 сарын 11-ний өдөр нүүж ирэхэд манай буух газрын хажууд 9 тооны үхэр 1 тугал байсан.Тэгээд манай үхэртэй холилдоод бэлчиж байтал 2016 оны 08 дугаар сарын 14-ний орой Мараа буюу , Бороо буюу *******-******* 2 мотоцикльтой согтуу ирээд манайд архи ууж хоносон. Тэр хоёр тэнд байсан үхрийг манай үхэр байгаа юм гэсэн. Өглөө нь бид сумын төв рүү банк орохоор явахад Д., М.*******-******* хоёр үлдсэн. Орой 17 цагийн үед гэртээ ирэхэд  тэр хоёр нэг үхрийг нь манай гэрийн баруун талд алчихсан байж байсан.Тэгтэл 70-14 ХОҮ улсын дугаартай машинтай танихгүй залуу ирсэн байсан. Удалгүй манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд тэд нарыг аваад явсан. Би тухайн үхэрнүүдийн им, тамгыг анзаараагүй, 9 тооны үхэр байсан. Тэр үхэрнүүд манай тэр хавийн үхэр биш өөр газраас ирсэн бололтой байсан. Тэр хоёр үхрийг бэлгэнд авна гээд юм яриад байсан,би хулгайлсан гэдгийг мэдээгүй гэжээ. /1-р хх-15-16-р хуудас/

Гэрч Ш.Сумъяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 15-ны орой гэртээ байж байтал 16 цагийн үед манайд Ж.Дүгэрсүрэн ирээд “ манайд 2 хүн ирээд архи уугаад үхэр хулгайлсан юм шиг яриад байна.Шалгуулах хэрэгтэй байна” гэсэн.Би сумаас машин аваад Агваш багийн нутаг  Завийн ам гэх газарт Ж.Дүгэрсүрэнгийнд ирсэн чинь  М.*******-*******, Д.Эдэнэжаргал, Б.Баттулга нар нэг үхэр алчихсан байсан. Тэгээд шалгаж үзэхэд хулгайнх болох нь тогтоогдсон тул 8 үхрийн зургийг нь авч үлдээгээд нөгөө 3 хүнийг аваад аймгийн төв рүү оруулсан. Тэнд 9 тооны үхэр байсны нэгийг нь алсан байсан. Баттулга нь саарал өнгийн Витз машинтай ирсэн байсан.Үхрийг хаанаас хулгайлсан талаар асуухад М.*******-******* нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр аймгийн төвийн дээд талаас Дам-Ус гэх газраас хулгайлж туугаад ирсэн гэж хэлсэн гэжээ. /1-р хх 235-2-р хуудас/

Гэрч Ц.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би *******амгааг танина, манай сумын нэг багийн хүмүүс,*******амгаатай хамт явж байсан хүн өөрийгөө Мараа гэж танилцуулж байсан, танихгүй. 2016 оны 08 дугаар сарын 14-ний орой Мараа, *******амгаа хоёр манайд ирээд архи уугаад хоносон. Тухайн үед Мараа гэдэг хүн нь энэ миний бэлгэнд авсан үхэр, танай бага хүүхэд аль нь бэ, би нэг үхэр өгнө гээд согтуугаар манай нөхөртэй маргаад байсан.Манайх Сээр багийн Цагаан худаг гэдэг газар зусаад хадлан хийх гэж 8 сарын 11-ний өдөр Агваш багийн Гүүний ам гэх газар ирж буусан. Тэгэхэд тэнд 9 үхэр байсан гэжээ. /1-р хх-237-238-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх 3-9-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх 11-14-р хуудас/

Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 17-23-р хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримт /1-р хх-25,27-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №6”,Зураг №7 “ дээрхи гутлын улны мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.2. Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №6”,Зураг №7 “ дээрхи гутлын улны мөрүүд 2 өөр гутлын баруун өмсгөлөөр үүссэн байна.3. Уг гэрэл зураг “Зураг №6” дээрхи гутлын улны мөр нь М.*******амгаагийн баруун өмсгөлтэй гутлын улны мөртэй тохирч байна.Харин гэрэл зураг “Зураг №7” дээрхи гутлын улны мөр нь Д.ын баруун өмсгөлтэй тохирохгүй байна.Дүгнэлт гаргасан,шинжээч Р.Еркинжан гэжээ. /1-р хх-70-71-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх -228-232-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-3-5-р хуудас/

Гэрч Ц.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд дахин мэдүүлэхдээ: ...тухайн үед М.*******амгаа үхэрнүүдийг манай үхэр гэж байсан. Хулгайнх гэдгийг мэдээгүй, манай нөхөр нэг л сэжигтэй байна гээд цагдаад хэлсэн гэжээ. /2-р хх -29-р хуудас/

Гэрч Ж.Дүгэрсүрэн мөрдөн байцаалтанд дахин мэдүүлэхдээ: ...тухайн үед М.*******амгаа үхэрнүүдийг миний үхэр, би хүнээс авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэхгүй сэжиглээд цагдаад хэлсэн.Д. миний 98123876 дугаарын утаснаас нэг хүн рүү яриад хүрээд ир гэж дуудаж байсан, бас эхнэр нь бололтой нэг хүнтэй ярьсан.Үхэр алахад хэрэглэсэн хутга, уяа нь манайх. Бид нарыг сумын төв ороод ирэхэд үхрийг алчихсан байсан гэжээ. /2-р хх 30-*******-р хуудас/

Гэрч С.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би 2016 оны 08 дугаар сарын 09-нд хүү төрүүлсэн. Миний нөхөр Д. намайг төрөх үед миний хажууд байж намайг төрсний дараа надад цай хоол зөөгөөд гэртээ байсан. 08 дугаар сарын 14-нд Дөргөн сум руу Батдоржийнхоос шөлний хонь авчирна гээд явсан. Манай нөхөр Д. 88438810, би 86438810 гэсэн дугаартай, 80405025 дугаарыг би эмнэлэгт 4 хонохдоо барьж байсан.Д., М.*******-******* хоёр дотны найзууд биш гэв.

Шүүгдэгч Д. нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд шүүгдэгч М.*******-*******тай бүлэглэн хохирогч Х., Х. нарын 9 тооны үхэр хулгайлсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Үүнд:

Улсын яллагчийн зүгээс: шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг гарахаас өмнө болон хэрэг гарах хугацаанд хоорондоо утсаар ярилцаж байсан энэ талаар хэрэгт утасны лавлагаа авагдсан, хамт байж байгаад нэг үхэр нядалсан байдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн нь:

 Хавтас хэрэгт гэрч Ж.Дүгэрсүрэнгийн: “... 2006 оны 8 дугаар сарын 14-нд Мараа буюу , Бороо буюу *******амгаа нар манайд ирээд бид хоёрын үхэр байгаа, бэлгэнд авсан юмаа гэсэн, миний утсаар нэг хүн рүү, мөн эхнэр лүүгээ яриад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхтуяагийн “...М.*******амгаа манайд нэг залуу хамт мотоциклтой ирсэн Мараа гэх залуу нь бэлгэнд авсан үхэр танай бага хүүхдэд нэг үхэр өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, болон хэрэгт авагдсан утасны лавлагаагаар /1хх-144-145х/ Мараа буюу Д. нь гэрч /жолооч/ Баттулга, эхнэр С.Энхбаяр луу ярьсан нь тогтоогддог, мөн М.*******-*******  Д. түүний эхнэрийн хоорондоо залгагдсан 2016 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 15 хүртэл залгасан дуудлагыг харуулсан утасны лавлагаа /1- хх-147х-161х/, Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн...уг гэрэл зураг “Зураг №6” дээрхи гутлын улны мөр нь М.*******-*******гийн баруун өмсгөлтэй гутлын улны мөртэй тохирч байна.Харин гэрэл зураг “Зураг №7” дээрхи гутлын улны мөр нь Д.ын баруун өмсгөлтэй тохирохгүй байна гэх дүгнэлт, авагдсан байх  боловч энэ нь түүнийг М.*******-*******тай бүлэглэн бусдын 9 тооны үхрийг хамт яваад туусан /хулгайлсан/ гэж шууд үзэх нотлох баримт хэрэгт байхгүй, гэм буруутайг нотлох баримт хангалттай хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Д.ын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдоогүй байх ба хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан, шинжлэн судалж эх сурвалжийг шүүгдэгчийн хувьд гагцхүү шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор /ЭБШХ-ийн 246.246.1/ магадлаж дүгнэхэд  шүүгдэгч Д.д холбогдох хэргийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Д. нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул /ЭБШХ-ийн 208.208.1.2/ түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.*******-******* нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Х., Х. нарын 9 тооны үхэр хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “ ... 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Буянт сумын Дам –Ус гэх газар усанд орж байсан 9 тооны үхрийг явганаар тууж Дөргөн суманд хүргэсэн. Тэнд байлгаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ж.Дүгэрсүрэн гэдэг айлын гадаа нэг үхрээ алж байгаад цагдаад баригдаж ирсэн.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Х., Х. нарын мэдүүлэг, гэрч Ж.Дүгэрсүрэн, Ш.Сумъяа, Ц.Мөнхтуяа, Б.Баттулга нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх 3-9/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх 11-14 /,малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 17-23/,үнэлгээ тогтоолгох баримт /1-р хх-25,27-р хуудас/,2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-70-71/,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх -228-232/,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... би 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дөргөн суманд Батдоржийнхоос хонь авахаар очсон. Тэднийд хүн байхгүй болохоор Дөргөн суманд явж байтал М.*******амгаа мотоцикльтой явж байгаад таарсан. Тэгээд 1 шил архи аваад бид хоёр Ж.Дүгэрсүрэн гэдэг айлд ирээд тэднийд архи уугаад хоносон. Өглөө нь Ж.Дүгэрсүрэн шимийн архи гаргаж өгснийг уугаад би тасарсан байсан. Нэг мэдэхэд цагдаагийн машинд суугаад явж байсан. 08 сарын 15-ны өглөө М.*******амгаа 1 үхэр алаад намайг махыг нь ачаад аймаг ормоор байна, машин байна уу гэхээр би Б.Баттулгыг дуудсан. Тэр үхэр хэний үхэр болох талаар мэдээгүй гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.*******-*******г бусдын 9 тооны үхрийг хулгайлсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.*******-******* нь урд нь 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан олон тооны мал хулгайлсан үйлдэлд нь баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.*******-*******г бусдын 9 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөөс 100.000 төгрөг гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******-******* нь хохирогч Х., Х. нарт хохирол төлсөн болох нь хохирогч нарын хохирол барагдуулсан шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдэгдэл, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг / хх-37-38-р/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх19-22-р/, шүүгдэгч М.*******-*******гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 9 үхрээс нядалсан гэх нэг гунжин улаан үхрийн үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч М.*******-*******гаас гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.*******-*******г төлбөр төлөх хүртэл түүний өмчлөлийн хөлдөөгч -1 ширхэг, зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, цагаан өнгийн 1 ширхэг оосрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн 1 хос савхин гутлыг шүүгдэгч М.*******-*******д буцаан олгохыг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ өдрөөс эхлэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283,284,286,290,294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ын д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******г бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******гаас 100000 / нэг зуун мянга / төгрөг хурааж, 05 / тав/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч М.*******-******* нь бусдад төлөх төлбөргүй,хохирогч Х., Х. нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон нэг үхрийн үнэ болох 600000 / зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.*******-*******гаас гаргуулж улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.*******-*******д оногдуулсан 05 / тав/ сар 10/ арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.*******-*******гийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.*******-*******гийн хөлдөөгч -1 ширхэг, зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, цагаан өнгийн 1 ширхэг оосрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн 1 хос савхин гутлыг шүүгдэгч М.*******-*******д буцаан олгосугай.

10. Шүүгдэгч М.*******-*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС