Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2020/02144

 

 

 

 

 

 

          2020          07           01                          184/ШШ2020/02144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Г /РД:1111/

            Хариуцагч: Д.М /РД:2222/

“Зээлийн гэрээний үүрэгт 28 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Итгэл, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн  нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн ын хүсэлтээр 35 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба ингэхдээ иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж бичгээр үйлдэж, бэлнээр 35 000 000 төгрөгийг т хүлээлгэн өгсөн. Зээлдэгч  нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг зээлж авснаасаа хойш эргэн төлөх 1 сарын хугацаа нь дуусахад төлөөгүй бөгөөд үндсэн зээл 35 000 000 төгрөгийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. 2017 оны 12 сарыг хүртэл үндсэн зээлээс 7 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл 28 000 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй байгаа бөгөөд 2019 онд  нь зээлийн гэрээний үлдэгдэл 28 000 000 төгрөгийг 2019 оны ондоо багтааж төлөхөөр гарын үсэг зурж баталгаажуулан зээлийн гэрээг сунгасан боловч мөн төлөөгүй байна. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 28 000 000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн ярьж байгаа шиг  нь хариуцагчтай ашиг хувааж, хамтарч ажиллана гэсэн зүйл огт болоогүй. Зөвхөн т 35 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу зээлүүлсэн. Мөн  нь хариуцагчийн яриад байгаа Мөнхгэрэл гэх хүнийг танихгүй бөгөөд Мөнхгэрэлтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй.  нь аас дансаар нэг ч төгрөг аваагүй бөгөөд хариуцагчийн яриад байгаа цагдаа, прокурортой холбоотой асуудлыг мэдэхгүй. Тэгээд ч хариуцагч үлдэгдэл 28 000 000 төгрөгийг 2019 ондоо багтаан төлнө гэсэн бичиг үйлдсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн “Голомт” банкны дансны хуулгаас үзэхэд  6 500 000 төгрөг нь авсан байгаа нь зөв, би тайлбараа буруу гаргасан байна, 1 000 000 төгрөг бэлнээр авсан, одоо үлдэгдэл 27 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 03 сард танил Д.Төгөлдөртэй уулзсан бөгөөд барилгын нураалтын тендерийн ажил байна, 3 хувийн урьдчилгаа өгөөд авах боломжтой гэж хэлсэн. Энэ учрыг найз Б.Гарьдад хэлтэл Б.Гарьд нь өөрийн төрлийн ах  ахад хэлээд 35 000 000 төгрөг гаргахаар тохирсон. Иргэн  нь ашгаа хуваахаа амаар тохирсны дараа 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 35 000 000 төгрөг өгсөн. Мөн өдөр нь Д.Төгөлдөрийн анхын эхнэр Б.Мөнхгэрэлд 34 200 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан өгсөн. Мөнгө аваад жаахан хүлээж бай гэсний дагуу 3 сар хүлээсний дараа  ах өөрөө Б.Мөнхгэрэл эгчтэй уулзаж, ажил төрлийн хамтрагч болсон. Хоног хугацаа өнгөрөх тусам Б.Мөнхгэрэлийг олон хүнийг залилсан залилагч болохыг мэдсэн. Тэгээд мөнгө ч үгүй, тендер ч үгүй болсон тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн прокурорын газарт өргөдөл өгсөн. Гэтэл  нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ энэ тухай биш зөвхөн өөрийн хохирлыг дурдаж, өөрийгөө бодож байгаад харамсаж байна. Б.Мөнхгэрэл нь бид хоёрыг хохироосон нь Улсын мөрдөн байцаах газрын хавтаст хэргээр нотлогдсон. Одоо уг хэрэг нь Нийслэлийн прокурорын газар шилжсэн байгаа. Зээл авснаас хойш Д.Мөнхгэрэлээс 6 500 000 төгрөгийг дансаар, 2 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 8 500 000 төгрөг,  надаас 1 000 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийг  ах надаас авсан болно. Хэргийг баримтын хүрээнд нэхэмжлэгч хариуцагч нарыг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би барилгын компанитай юм. 1 000 000 000 төгрөгийн нураалтын тендерт оролцох гээд  ах бид хоёр 50, 50 хувиар ашгаа хувааж авахаар аман тохиролцоо хийж  ахаас 35 000 000 гаргуулаад тус мөнгөө Мөнхгэрэл гэх эмэгтэй өгсөн. Гэтэл Мөнхгэрэл нь олон удаагийн залилан хийсэн хүн байсан бөгөөд бид ч мөнгөө залилуулсан. Мөнхгэрэл гэх эмэгтэй нь одоо Нийслэлийн прокурорын газарт хэргийн бүрдэлт дутуу гээд шалгагдаж байгаа бөгөөд одоог болтол хэрэг нь шийдэгдээгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ зээлээс нийт 7 000 000 төгрөгийг төлсөн гэж байна. Миний хувьд 6 500 000 төгрөгийг  ахад картаараа өгсөн, 2 000 000 төгрөгийг дансаар, 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт 9 500 000 төгрөгийг өгсөн. Би энэ 9 500 000 төгрөгийг өөрөөсөө 1 000 000 төгрөг, Мөнхгэрэлээс бага багаар авсаар байгаад 8 500 000 төгрөгийг  ахад өгсөн. Мөнхгэрэл авсан мөнгөө өгөхгүй 3 сар боллоо. Би түүнээс мөнгөө нэхээд байхаар Мөнхгэрэл  ахад “Мэндээ мөнгөө нэхээд тайван байлгахгүй байна” гэж хэлсэн юм шиг байгаа юм. Нэг өдөр  ах над руу залгаад “би чамаас мөнгө авахгүй. Чи Мөнхгэрэлээс мөнгө нэхэхээ боль. Би Мөнхгэрэлтэй Сэлэнгийн Хүдэр лүү татах 125 км замын 85 тэрбумын ажил зохицуулаад явж байна” гэж хэлсэн. Тиймээс би нэг хэсэг орхисон байсан юм. Гэтэл үүнээс хойш 7, 8 сарын дараа  ах над руу “Мөнхгэрэл намайг луйвардчихлаа. Надаас 12 000 000 төгрөг аваад өгсөнгүй. Чи одоо Мөнхгэрэлд өгсөн мөнгөө ав” гэж хэлсэн. Тиймээс би Мөнхгэрэлээс зууралдсаар байгаад 8 500 000 төгрөг авч,  ахад өгсөн.

Нэхэмжлэгч талаас ярьж байгаа зүйл бүгд худлаа. Энэ талаар мэдэх  ах шүүх хуралд ирээгүй байна. Зөвхөн 2 гарын үсэгнээс болоод миний ярьж байгаа яриа нотлогдохгүй байна. Тиймээс шийдвэр гаргахаасаа өмнө шүүхэд гаргах хүсэлт байна. Би нотлох баримт бүрдүүлээд, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэх авхуулах хүсэлтэй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь зээлийн гэрээний үүрэгт 28 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 27 500 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч  хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж “... ын хүсэлтээр 35 000 000 төгрөг ... гарын үсэг зурж, бичгээр үйлдэж ... зээлдүүлсэн, ..., ... картаар 6 500 000 төгрөг, бэлнээр 1 000 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг буцааж авсан, ... үлдэгдэл 27 500 000  төгрөг өгөөгүй ...” гэж

Хариуцагч татгалзлаа дэмжиж “... 35 000 000 төгрөг авсан нь үнэн боловч ... зээлж аваагүй, ... тай ашгаа ... хуваахаар тохирч ... тендерийн урьдчилгаанд өгөхөөр авсан ... үүнээс би 34 200 000 төгрөгийг ... Б.Мөнхгэрэлтэй зээлийн гэрээ байгуулж ... өгсөн, ... 9 500 000 төгрөгийг т буцааж өгсөн ...” гэж тус тус тайлбар гаргажээ.  

Хэрэгт цугларсан “Иргэн Дармаа овогтой Мэндбаярт /ЧЙ82121135/ иргэн Гунгаа Ганбаатар нь  35 000 000 ... төгрөг зээлүүлэв. 1 сарын хугацаатайгаар” /хх-5/ гэх бичмэл баримтаас үзэхэд талуудын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна.  Хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл  нь 35 000 000 төгрөгийг ын өмчлөлд шилжүүлэх,  нь тохирсон хугацаа буюу 1 сарын дотор 35 000 000 төгрөг буцаан өгөх үүрэг тус хүлээсэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө ... зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба 35 000 000 төгрөг шилжүүлсэн тухай зохигчид маргахгүй байна.

Хариуцагч  35 000 000 төгрөгийг нэхэмжлэгч аас авсан тухай маргаагүй боловч тухайн мөнгийг зээлж бус тендерийн ажилд оролцож, түүнээс олох ашгаа хувааж авахаар тохиролцон Б.Мөнхгэрэл гэх этгээдэд зээлийн гэрээ байгуулж, дамжуулан өгсөн гэж тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагчид 2020 оны 06 сарын 11-ний өдөр болон шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө энэ тухай тайлбарласан бөгөөд нотлох баримт, санал хүсэлт гаргаагүй нь хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тухайлбал зохигчид 35 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн, авсан тухай маргаагүй, хариуцагчийн “Голомт” банкны дансны хуулгаар нийт  6 500 000 төгрөг шилжүүлсэн /хх-19-22/ буюу нийт 7 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн нь тогтоогдож байх боловч хариуцагч  2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч т дансаар шилжүүлсэн болохыг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Иймд 35 000 000 төгрөгөөс буцаан өгсөн 7 500 000 төгрөгийг хасаж  үлдэгдэл 27 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зохицуулсан бөгөөд  нь т холбогдуулан нэхэмжлэл гаргасан, , Б.Мөнхгэрэл нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч ын “... Ганбаатараас авсан мөнгөө Мөнхгэрэлд ... шилжүүлсэн, ... Мөнхгэрэл хариуцлага хүлээх ёстой ...” гэх агуулга бүхий тайлбар /хх-14-17/ үндэслэлгүй байна. Хариуцагч  нь Б.Мөнхгэрэлд холбогдуулан жич нэхэмжлэл гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн 28 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 27 500 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 295 450 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 27 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 295 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ЭНХТӨР