Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01543

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01543

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Н.М-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Ц.Э-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон нэмэлт зардал гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах, орон сууцны 8 хувийн зээлийг хариуцагчаар төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М , түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Ц.Э тай гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлзлтээ бүртгүүлсэн ба хүү Э.Э ийг 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр, охин Э.Э ийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрүүлсэн. Гэвч Э.Э  гэр бүл болсон цагаасаа архи ууж, уухаараа гэрээсээ гадуур олон хоногоор явж, үр хүүхдээ зулбасга" гэх мэтээр үгийн муухайгаар харааж зүхэж, хайхралгүй хаяж явах болсон. Би энэ байдалд нь гомдож, бухимдан шаардлага тавихад уурлаж, намайг гэртээ болон найзынхаа гэрт зодох гэх мэтээр удаа дараа хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан. Э.Э ы дээрх үйлдэл, байдал нь хүүхдүүдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж, улмаар гэр бүлийн уур амсьсгалыг хэвийн бус болгож, амар тайван амьдрах эоломжгүйд хүргэсэн тул би 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба Э.Э  өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хандлага, байдлаа огт өөрчлөөгүй тадийгүй хамгийн сүүлийн жишээгээр, би Э.Э ыг өөр хүнтэй удаан хугацааны хамтын амьдралтай байсныг мэдсэн ба тэрээр "дахин ийм байдал үүсгэхгүй, сайхан амьбдарна хэмээн амласан боловч 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гэрээсээ гарч явсан ба маргааш орой нь хүүхдүүдээ цэцэрлэгээс нь ав, би ажлаа тайван хиймээр байна" гэж хэлээд түүнээс хойш сураггүй болсон. Ц.Э  нэгэнт өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Э , охин Э.Э  нарыг миний асрамжид үлдээж, хүүхдүүдийн тэтгэлгийг Ц.Э аас хууль заасан хэмжээгээр гаргуулахаар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э аас хүү Э.Э ий өдөр өнжүүлэхийн сарын сургалтын зардал 250 000 төгрөг, охин Э.Э ийн цэцэрлэгийн сарын төлбөр 150 000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 2 000 000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргуулж, Ц.Э  бидний гэр бүл болж амьдарснаас хойш бий болгосон, Ц.Э ы өмчлөлд бүртгэлтэй, СХД-ийн 29 дүгээр хороо, 000 байр, 00 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 50 хувь буюу Ц.Э д ноогдох хэсгийг болон 00-00УНЧ улсын дугаартай, ТОҮОТА маркийн тээврийн хэрэгслийг бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгүүдээс 2 хүүхэд болон надад ноогдох хэсгийг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 00/0 байр, 00 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүү Э.Э , охин Э.Э  бидний өмчлөлд үлдээж, тус орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 109 867 510.67 төгрөгийг Ц.Э аар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц., түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний эхнэр намайг үзэн ядаад, зөвхөн миний муу талыг ярилаа. Би үнэндээ 8 жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Бүхнийг аав,ээжийнх нь хэлснээр хийдэг байсан. Энэ хугацаанд би сэтгэл зүйн байнгын дарамтанд байдаг байсан. Би огт архи уудаггүй, эв саруул байж байхад хадам аав намайг чи нэг бол ээжийгээ сонго эсвэл эхнэр хүүхдээ сонго гэж хэлдэг байсан. Би ээжийнхээ гэр лүү нууцаар очдог байсан. Миний утас дугарахад ээж маань яана гэж салгалаад, миний хүү хоёулаа ингээд нууц амрагууд шиг нууцаар уулзаад хэцүү юмаа гэж хэлдэг байсан. Би тухайн үед Улаанбаатар их сургуулийн сэтгэл зүйч Оюун-Эрдэнээс зөвлөгөө авдаг байсан бөгөөд би ээжийгээ сонгох уу, эхнэр хүүхдээ сонгох уу, ээжид маань надаас өөр хэн ч байхгүй гэж уйлаад хэлж байсан. Надад амиа хорлох бодол орж ирдэг байсан. Сэтгэл зүйч надад та хоёр 8 насны зөрүүтэй хүмүүс байнаа, одоо 5хан жил гүрийчих, үр хүүхдүүдээ бод гэж хэлсэн. Хадам аав, ээж, эхнэрийнхээ хэлсэн үг болгоныг биелүүлдэг байсан. Ажилдаа явахад араас намайг аяга, тавгаа угаахгүй яасан юм бэ гэж загнадаг байсан. Хааяа арга хэмжээ хөтлөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээд ирэхэд ээж нь намайг зоддог байсан. Ерөнхийдөө би бүгдийг хадам аав, ээжийнхэн удирдлагын дор, эхнэрийнхээ зааврын дагуу өдийг хүрсэн. Энэ хугацаанд намайг үнэхээр дарамталж, эрх чөлөөг минь хязгаарлаж байсан. Тиймээс эв найртай, бие биедээ хар буруу санахгүйгээр гэрлэлтээ цуцлуулъя. Миний хадам аав, ээж, эхнэр, эхнэрийн дүү нар хэтэрхий омголон байна. Би бол 8 жилийн хугацаанд амьдралынхаа сайн сайхны төлөө, үхэн хатан  зүтгэж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд алдсан минь үнэн. Эхнэрээсээ уучлал гуйсан. Би дутуугаа нөхөж, дундуураа дүүргэсэн. Гэхдээ би эцэст нь болих ёстой, гэр бүлээ бодьё гэж байтал гай газар доороос гэгчээр би өөрийнхөө арчаагүй байдлаас болж баригдсан. Иймд эхнэрээсээ үнэхээр уучлалт гуйж байна, аз жаргал хүсье, сайхан амьдраарай. Эхнэр минь би чиний 8 жилийн амьдралаар тоглоогүй шүү, 2 хүүхдэд маань аав чинь өөр эхнэртэй болоод, өөр хүүхдийн аав болсон гэж хэлж хүүхдүүдийн минь сэтгэлийг битгий өвтгөөч дээ. Би буруутай гэдгээ мэдэж байна, намайг уучлаарай, өөрийнхөө үйлийн үрийг би өөрөө эдлээд явнаа. Мөн би 2 хүүхэдтэйгээ сардаа нэг удаа юм уу, 7 хоногт нэг удаа уулзахад эхнэрийн зүгээс саад болохооргүй арга хэмжээ авч өгнө үү. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлыг зөвшөөрч байна. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд СХД-ийн 29 дүгээр хороо, 0 байр, 00 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв орон сууц нь хариуцагч Ц.Э ы ээж Д.Наранцэцэгийн өмч. Өөрөөр хэлбэл энэ хүн хүүхдүүддээ нэмэр болох үүднээс хувийн хашаа байшингаа зарж, 38 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг Хан-Уулд авах байрныхаа урьдчилгаанд өгч, 3 өрөө байрыг 8 хувийн зээлээр авахдаа мөн СХД-ын 2 өрөө байраа уг зээлийн барьцаанд тавьсан. Ц.Э ы хувьд машинаас өөр юу ч байхгүй. Хамтран өмчлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Сардаа 800 000 төгрөгнөөс өөр орлогогүй хүнээр зээл төлүүлнэ гэсэн нь үндэслэлгүй, зөвшөөрөхгүй. Мөн хүүхдүүдийн нэмэлт зардлын тухайд хэрэгт төлбөр төлсөн баримт байхгүй тул үндэслэлгүй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М  хариуцагч Ц.Э д холбогдуулж Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон нэмэлт зардал гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах, орон сууцны 8 хувийн зээлийг хариуцагчаар төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Н.М , Ц.Э  нар нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж,  2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн хүү Э.Э , 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн охин Э.Э  нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 16 тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна./хх-ийн 4/ 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 5 сар гаруй хугацаа өнгөрсөн, түүнчлэн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу хүү Э.Э , охин Э.Э  нарыг эх Н.М ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.   

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх Н.М  нь хүү Э.Э , охин Э.Э  нарыг эцэг Ц.Э тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь хуульд нийцнэ.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Н.М  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие Ц.Э тай 2012 онд гэр бүл  болж хамт амьдарч, гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдарч эхэлснээс хойш бий болсон хөрөнгүүд болох  СХД-ийн 29 дүгээр хороо, 0000 байр, 00 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 50 хувь, 00-00УНЧ улсын дугаартай, Тoyota Аllion  маркийн тээврийн хэрэгсэл, ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэргудамж 000 байр, 00 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, үүнээс 2 хүүхэд болон надад ногдох хэсгийг гаргуулна” гэжээ.

 

Хариуцагч Н.М  “СХД-ийн 29 дүгээр хороо, 000 байр, 00 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийг ээж Д.Н төлсөн, энэ бол миний ээжийн байр юм. Хан-Уулын байрыг авахад 8 хувийн зээл авах зорилгоор миний нэрийг нэмж, зээлийн барьцаанд тавьсан. Машин болон ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэр/17060/ гудамж 00/0байр, 32 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц бидний өмч мөн. Гэхдээ 8 хувийн зээлтэй байрны мөнгө төлөгдөөгүй өртэй байгаа тул үүнийг яаж хуваахыг ойлгохгүй байна.”гэх тайлбар гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

СХД-ийн 29 дүгээр хороо, 133/4 байр, 57 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн Y-2201031293  дугаарт анх 2013 оны 01 сарын 11-ний өдөр бүртгүүлж, уг орон сууцны өмчлөгчөөр Ц.Э , Н.М  нар бүртгүүлсэн байна. /хх-ийн 76/

Түүнчлэн Н.М  нь уг 2 өрөө орон сууцны өөрт ноогдох хэсгээ Ц.Э д 2018.02.08-ны өдөр бэлэглэж, уг байрны өмчлөгч нь Ц.Э  болж, улсын бүртгэлд 2018.02.08-ны өдөр бүртгүүлсэн байх ба Ц.Э  нь Д.Наранцэцэгтэй бэлэглэлийн гэрээ байгуулж, хамтран өмчлөгчөөр Д.Наранцэцэгийг 2018.02.09-ний өдөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлжээ. /хх-ийн 80-96/

Зохигч талууд 2 өрөө орон сууцны үнэ гэж тодорхой мөнгийг Ц.Э ы ээж Д.Наранцэцэг өгсөн, түүнчлэн уг орон сууцыг 8 хувийн зээлийн барьцаанд тавьсан асуудлаар маргаагүй байна.

Харин хариуцагч нь уг байрны үнийг ээж Д.Наранцэцэг төлж, уг орон сууцны өмчлөгч болсон бөгөөд зээлийн барьцаанд тавих зорилгоор нэрээ оруулсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж маргажээ. 

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж, 126.2.4-д “ гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.” гэснээр дээрх орон сууцны 50 хувь болох Ц.Э ы хэсгийг хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж, энэ хэсгээс гэр бүлийн гишүүдэд ноогдох хэсгээ гаргуулна гэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн 95-00 УНЧ улсын дугаартай, Тoyota Аllion  маркийн тээврийн хэрэгсэл, ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 00/0байр, 00 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ба талууд энэ асуудлаар маргаагүй байна. Иймд дээрх хөрөнгүүд нь гэрлэгчдийг хамтран амьдарч, гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байх тул дээрх хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу гэр бүлийн 4 гишүүний өмч гэж үзэхээр байна.

 

Нэмэлт зардал гаргуулах шаардлагын тухайд: 

 

Нэхэмжлэгч нь “ Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э аас хүү Э.Э ий өдөр өнжүүлэхийн сарын сургалтын зардал 250 000 төгрөг, охин Э.Э ийн цэцэрлэгийн сарын төлбөр 150 000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 2 000 000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргуулж, гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Ц.Э  нь  2 хүүхдээ өөрийн боломж бололцоогоор харж хандана, үүргээ биелүүлнэ, гэхдээ нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэмэлт болон бусад зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ...шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх зардлуудтай холбогдуулан баримтуудыг ирүүлээгүй, мөн энэ нь хуульд заасан “онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт хамааралгүй байна.

 

Тодруулбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эцэг, эх  “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” үүрэгтэй гэж зааснаар дээрх үүргийг эцэг, эхийн хэн аль нь биелүүлэх үүрэгтэй хэдий ч уг үүргийг биелүүлэхэд хүүхдийн хэрэгцээ шаардлага болон хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа этгээдийн өөрсдийн чадавхи, санхүүгийн боломж, харилцан тохиролцсон тохиролцоо зэргийг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд гаргасан зардал бүхэн дээрх нөхцөл байдалд хамаарах боломжгүй юм.

Дээрхээс дүгнэхэд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 000/0 байр, 00 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийг шинжээч 43 973 568 төгрөгөөр тогтоосон байх ба Ц.Э д ноогдох хэсэг болох 50 хувийг 21 968 784 төгрөгөөс гэр бүлийн 3 гишүүнд тооцож, нийт 16 476 588 төгрөгийг,  мөн 00-00УНЧ улсын дугаартай, Тoyota Аllion  маркийн тээврийн хэрэгсэл нь болох хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч 6 400 000 төгрөгөөр тогтоосныг гэр бүлийн насанд хүрсэн 2 гишүүнд хувааж, 3 200 000 төгрөгөөр тогтоож, дээрх хөрөнгүүдийн гэр бүлийн 3 гишүүнд оногдох хувь 19 676 588 төгрөгийг  /16 476 588+3 200 000/ Ц.Э аас гаргуулж, Н.М д олгох нь зүйтэй.

 

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 00/0байр, 00 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг ипотекийн 8 хувийн зээлийн үнийн дүнгээр тооцоход татгалзахгүй гэх тайлбарыг талууд гаргасан ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 112 600 000 төгрөгөөс тооцох үндэслэлтэй байна.

 

Харин уг үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн 4 гишүүний өмч хэдий ч нэхэмжлэгч Н.М  нь бага насны 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, тэднийг асран хамгаалах үүрэг нь түүнд ноогдож байх тул уг эд хөрөнгөөс Ц.Э д ноогдох хэсгийг 15 хувиар буюу 16 890 000 төгрөгөөр тогтоов.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 000/0байр, 57 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаагүй тул уг хөрөнгийн өмчлөлийн асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Иймд 00-00УНЧ улсын дугаартай, Тoyota Аllion  маркийн тээврийн хэрэгслийг Ц.Э ы өмчлөлд,  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр  гудамж 00/0байр, 32 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Н.М ын өмчлөлд тус тус үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнэ 19 676 588 төгрөгийг  Ц.Э аас гаргуулж, Н.М д олгож, Н.М аас 16 890 000 төгрөгийг гаргуулж Ц.Э д олгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э аар орон сууцны 8 хувийн зээлийг төлүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд талуудын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүх энэ нэхэмжлэлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрхийг нэгтгээд Н.М , Ц.Э  нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Э , охин Э.Э  нарыг эх Н.М ын асрамжинд үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн ба хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн  ноогдох хэсгийг зохих хэмжээнд шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагадаа 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг болон нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хойшлуулах хүсэлт гаргаж нэхэмжлэлээ гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хангаж байгаа үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Н.М аас гаргуулан улсын орлогод оруулж, бусад хэсгийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.М, Ц.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн хүү Э.Э , 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн охин Э.Э  нарыг эх Н.М ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн хүү Э.Э , 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн охин Э.Э  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Э аар сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Э.Э , охин Э.Э  нарыг эцэг Ц.Э тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М д даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг 00-00 УНЧ улсын дугаартай, Тoyota Аllion  маркийн тээврийн хэрэгслийг Ц.Э ы өмчлөлд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 00/0байр, 00 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Н.М ын өмчлөлд тус тус үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнэ 19 676 588 төгрөгийг Ц.Э аас гаргуулж, Н.М д олгож, Н.М аас 16 890 000 төгрөгийг гаргуулж Ц.Э д олгосугай.

 

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М ын хариуцагч Ц.Э аар орон сууцны 8 хувийн зээлийг төлүүлэхийг даалгаж, нэмэлт зардалд 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.М аас улсын тэмдэгтийн хураамжинд 242 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод, хариуцагч Ц.Э аас 256 333 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж, хариуцагч Ц.Э аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М д олгож, хариуцагч Ц.Э аас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 53 081 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                          Б.МӨНХЖАРГАЛ