Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2020/01793

 

 

 

                              

 

 

 

 

 

 

2020          05             27                                               184/ШШ2020/01793

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Москва хороолол, дугаар байр,  тоотод оршин суух, И-ө овогт Ш-н О /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 5 тоотод байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.    

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 184/ШШ2018/00901 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 1388 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 001/ХТ2018/01707 тоот тогтоолоор иргэн Ш.О, Н.Гнараас 93,813,627 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын өмчлөлийн Москва хороололд байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 63,000,000 төгрөг тооцож төлбөр авагчид шилжүүлсэн.

Иймээс шүүхийн шийдвэрээр төлвөл зохих мөнгөн төлбөр нь 33,813,627 төгрөг үлдсэн байна. Гэтэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 байрны 285 тоот хаягт байршилтай  үл хөдлөх эд хөрөнгийг байршилтай 41.57 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг хураан авч хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар төлбөр төлөгч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах боломж олгох ёстой. Мөн хуулийн 66 дугаар зүйийн 66.2-т зааснаар албадан дуудлага худалдааг Иргэний хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулах шаардлагатай. Гэтэл хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Эд хөрөнгийг албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолд шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэттэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан мэдээллийг бүрэн тусгах шаардлагатай талаар хуульчилсан. Гэтэл уг зүйлд заасан шаардлагыг хангаагүй хууль бус байна. Иймээс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол хууль бус байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 4/4206 тоот эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаарх мэдэгдэлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйдэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан тул 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Дээр дурьдснаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйдэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж заасан байна. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 184/ШШ2018/00901 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 1388 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 001/ХТ2018/01707 тоот тогтоолоор иргэн Ш.О,  Н.Г нараас 93,813.627 төгрөгийг гаргуулж Хасбанк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын өмчлөлийн Москва хороололд байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 63,000,000 төгрөгт тооцож төлбөр авагчид шилжүүлсэн. Иймээс шүүхийн шийдвэрээр төлвөл зохих мөнгөн төлбөр нь 33,813,627 төгрөг үлдсэн байна. Гэтэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 285 тоот хаягт байршилтай 41.57 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хураан авч 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаануудыг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдах ёстой. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот “хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”-ыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар төлбөр төлөгч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах боломж олгох ёстой. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар албадан дуудлага худалдааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулах гэсэн хоёр нийтлэг шаардлагыг зөрчиж, албадан дуудлага худалдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан мэдээллийг бүрэн тусгах шаардлагатай талаар хуульчилсан. Гэтэл уг зүйлд заасан шаардлагыг хангаагүй хууль бус байна. Иймээс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот “хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” хууль бус болсон тул хүчингүй болгож өгнө үү. 3 үндэслэлээр хандсан. 1-т төлбөр төлөгчийг өөрөө худалдан борлуулах боломжоор нь хангах байтал энэ боломжийг нь олгоогүй. Өөрөөр хэлбэл хууль хүн болгонд адил тэгш боломж олгох ёстой. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нарт энэ эрх нь олгогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар Албадан дуудлага худалдаагаар Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулна гэж заасан. Тэгэхээр Иргэний хуульд заасан хэм хэмжээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэм хэмжээ нь харилцан уялдаа холбоотой болж таарч байна. Сая шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж байгаа үнэлгээний 50 хувиар оруулдаг гэж байна. Тэгэхээр үнэлгээ өөрөө хуульд заасан журмын дагуу ирсэн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад үнэлгээ гаргасан гээд байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлгүй. 2-т үнэлгээ авах гээд байгаа “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд н.О гарын үсэг зураагүй.  н.О гарын үсэг зураад оролцоод байгаа боловч н.О итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцлоо гэж бодоход энэ хүнд албан ёсоор хууль сануулаагүй. Яагаад гэвэл шүүхээс шинжээч томилж байгаа баримтууд, шүүхийн шинжилгээ рүү явж байгаа баримт зэргээс харахад Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг сануулдаг. Өөрөөр хэлбэл шинжээч буруу дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ гэдгийг урьдчилан сануулаагүй. Гэтэл хууль сануулсан гээд байгаа баримтуудаас харвал Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг огт сануулагдаагүй. Тухайн зүйлийг сануулснаар шинжээчид ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ гэхээр зөв дүгнэлт гаргах ёстой гэсэн итгэл үнэмшил шинжээчид төрөх ёстой байдаг. 2-т хууль зүйн агуулгаараа шинжээчийн дүгнэлтийг илүү хариуцлагажуулж байдаг. н.О итгэмжлэгдсэн төлөөлөгч байлаа гэж бодоход “Баян модот” ХХК-ийн хүмүүст хууль сануулсан байдаг. Хойд талд нь итгэмжлэл байдаг хэдий ч итгэмжлэл тодорхой бус байдаг. Итгэмжлэл нь Иргэний хуульд зааснаар бусад этгээдийн эрх үүргийг хэн нэгэн хийгээд гэрээний эрх зүйн үр дагаварыг хариуцах этгээд нь бусад этгээд байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг бусад этгээд хариуцна. Гэтэл өөрөө огт тусгай зөвшөөрөлгүй байж тусгай зөвшөөрөл өгч томилоод өмнөөсөө дүгнэлт гаргуулж байгаатай адил болно. Шинжээчээр томилсон тогтоол удирдсан этгээд дүгнэлт гаргаж хуульд заасны дагуу ирүүлэх боломж байхгүй болсон. Өөрөөр хэлбэл шинжээч томилсон тогтоолын дагуу албан ёсоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иас тайлан ирээгүй. Мөн хуульд заасны дагуу тайлан ирсэн байлаа гэж бодоход хууль сануулагдаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хэнээс гаргаад хэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүлээлгэж өгсөн бэ гэх асуудал байдаг. Хүлээлцсэн актаас харахад шийдвэр гүйцэтгэгч байгаад байдаг. Гэтэл нөгөө талаас огт хамааралгүй н.Хишигзул гэх хүн гараад ирдэг. Тэгэхээр хоёр дахь албадан дуудлага худалдааг 50 хувийн үнийн дүнгээр тодорхойлох боломжгүй болж байгаа. Мөн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлангийн хавсралт хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийсэн хүн нь н.О гээд илт бичигдсэн байхад хөрөнгийн үнэлгээний компаний гүйцэтгэх захирал н.Дэлгэрсүрэн гэх хүн өөрөө гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр хөрөнгийн үнэлгээг танайх хий гээд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон байхад өөр үнэлгээчин үнэлсэн. Энэ агуулгаараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан 2 дахь албадан дуудлага худалдааг хуулийн шаардлага хангаагүй үнийн дүнгээр дуудлага худалдаанд оруулчихсан. Дуудлага худалдаанд оруулахаар тогтоогоогүй байгаа учраас хуулийг зөрчиж байна. 3-т эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах тогтоолд юу юу тусгадаг тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан. Тухайн хуулийн 69.1-т заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангаж байж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх байсан. Тиймээс хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож өгсөнөөр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх вэ гэхээр хуульд заасан журмын дагуу дахин дуудлага худалдаа явуулахыг шаардах боломжтой болно гэж үзэж байна.

Яагаад дүгнэлт дээр ач холбогдол өгч яриад байна вэ гэхээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан. Үнэлгээг хуульд зааснаар талууд харилцан тохиролцож тогтоогоогүй бол үнэлгээчин хуульд заасны дагуу үнэлгээ тогтоосон эсэхийг шүүхээс шалгаж тогтоох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00901 дүгээр шийдвэрээр Ш.О, Н.Гнараас 94,553,933 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.О, Н.Гнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Алимаа нарын 6 иргэний дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 285 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжпэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 127,420,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Ш.О, Н.Гболон өмчлөгч нарт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/28209, 4/28208 дугаартай мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч Ш.О, Н.Гнарын үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оруулахад 94,116,500 төгрөгөөр худалдан борлогдож Хас банк ялагчаар тодорсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь хугацаа хожих зорилгоор удаа дараа шүүхэд гомдол гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. нэхэмжлэгчийн тайлбар дээр нэмж амаар хэлэх тайлбар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн зохицуулалтаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө үнэлгээг мэдсэнээс хойш төлбөр төлөгч  нь 3 хоногийн дотор өөрөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах эрхтэй байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2 дахь дуудлага худалдааны үед бие даан худалдан борлуулах хугацаа олгоогүй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн өөрөө худалдан борлуулах боломжтой гэдгийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/28209 дугаар мэдэгдлийг хүлээж авснаар мэдсэн. Өмчлөгч нарт үнэлгээг мэдэгдээд уг мэдэгдэл дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар 30 хоногийн дотор худалдан борлуулах эрхтэй, 3 хоногийн дотор хариугаа ирүүлээрэй гэж бичин боломжийг нь олгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах байгаа. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайлангийн болоод мөн шинжээчид эрх үүрэг тайлбарласан тухай нилээд их хөндөгдөж байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээ гараад 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсанаас хойш талуудад мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах эрх  нь байсан боловч энэ хугацаандаа гомдол гаргаагүй. 2-т итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон болон хууль сануулсантай холбогдуулан тайлбар хэлэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд мөн тухайн үнэлгээчинд эрх үүрэг танилцуулсан заалт дээр Эрүүгийн хууль танилцуулсан буюу Эрүүгийн хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээнэ гэдгийг заасан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан заалтыг оруулаагүй ч гэсэн Эрүүгийн хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн үүрэг хэсэг дээр Эрүүгийн хуулийг сануулсан байдаг учраас үндэслэл бүхий шаардлага биш гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Онь хариуцагч Нийслэлиийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 184/ШШ2018/00901 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 1388 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 001/ХТ2018/01707 тоот тогтоолоор Ш.О, Н.Гнараас зээлийн гэрээний үүрэгт 93,813,627 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэн, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 байрны 285 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг байршилтай 41.57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүхийн шийдвэрийг, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2019/01828 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, түүний дагуу мөн өдөр олгогдсон 00192 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч эсхүл эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах боломжгүй олгоогүй, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан заавал тусгах ёстой мэдээллийг тусгаагүй гэсэн үндэслэл зааж уг хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг харилцан тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийг 50 хувиар тооцон тогтооно гэсэн байдаг. Тэгэхээр үнэлгээ өөрөө хуульд заасан журмын дагуу ирсэн байхыг шаарддаг. Гэтэл үнэлгээ гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөлгүй, шинжээч томилохдоо хууль сануулаагүй, үнэлгээг өөр шинжээчээр гарган ирүүлж хууль зөрчсөн тул дуудлага худалдаа явуулах тогтоол хууль зөрсөн тогтоол учир хүчингүй болгуулна гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн гаргасан гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг хийсэн, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн барагдуулаагүй, цаг хугацаа хожих зорилгоор удаа дараа шүүхэд гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргаж байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчин саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 423 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ш.О, Н.Гнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Сэлэнгэ-Эйстимэйт ХХК-ийг томилж, уг тогтоолын 3 дахь заалтаар шинжээчид Эрүүгийн хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхийг урьдчилан сануулжээ. Уг тогтоолтой шинжээч Г.О танилцаж гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 423 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ-Эйстимэйт” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн 111200205 дугаар бүхий гэрчилгээтэй, үнэлгээчин Г.Оыг шинжээчээр томилон итгэмжлэлийг олгосон байна.  

Шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан НШШГ-ын “Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай” баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх, шинжээч томилох, албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/5 дугаартай “анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гарч төлбөр төлөгч Ш.О, Н.Гнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв 3 өрөө орон сууцны шинжээчийн тогтоосон үнэ болох 127,420,000 төгрөгийн 70 хувь буюу 89,194,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул үнэлгээний 50 хувь болох 63,710,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр оруулахаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний  өдөр “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2/2 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2/2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Огийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 2 дугаар сарын 04-ний  өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2/2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН