Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 31

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

 Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

          Шүүгдэгч: П.Ж

          Шүүгдэгч: Б.Б  

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

          Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.    

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний  өдрийн 2020/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолтой  П.Ж, Б.Б нарт холбогдох 1929001620130 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн Монгол Улсын иргэн, 37 настай, ам бүл 2, ээжийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Монгол Улсын иргэн, 18 настай, ам бүл 5, ээж, ах, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой “Эрчим Өргөө” ХХК-аас эд зүйлс завшиж, бусдад 2206000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч П.Ж, Б.Б нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч П.Ж, Б.Б нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж, шүүгдэгч Б.Б нарт тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар П.Ж, Б.Б нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Ж, Б.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Эрчим Өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.О гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, П.Ж, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ж нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Миний бие 2019 оны 05 дугаар сарын 30-нд хэрэгт холбогдож 2020 оны 02 дугаар сарын 21-нд анхан шатны шүүх хурлаар Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н сарын хорих ял авсан.

Хохирол гомдол байхгүй бас анх удаагийн холбогдсон хэрэг болно. П.Ж миний бие ээжийн хамт амьдардаг. Ээж Ц нь 2017 оны 8 сард 2 удаагийн харвалт өгч өнөөг хүртэл хэвтэрт байдаг. Би ээжийгээ сүүлийн 3-н жил асарч байсан. Сая таслагдаад ирэхдээ хажуу айлынхаа хүнд ээжийгээ захиж орхиод үлдээсэн. Иймд миний авсан ялыг хөнгөрүүлж тэнсэн болон мөнгөн торгуулиар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, мөнгөн торгуулиар торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний бие эхнэр, нялх хүүхдийн хамт амьдардаг. Уг хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан, бусдад учруулсан хохирлыг барагдуулж гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:. Эдгээр хүүхдүүд гэмт хэрэг үйлдээд явах болохоороо яваад хэрэг шийдвэрлэгдэх болохоороо шүүхэд хүндрэл учруулаад байдаг. Тэгээд ял авах болохоор тийм ч гажигдалтай, ийм ч хэцүү байна гэх юм. Хуульд заасан үндэслэлээр бүрэн тогтоогдсон юм байхгүй л байна. Тийм учраас анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж харагдаад байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь нотлох баримтад үндэслэгдсэн шүүгч өөрийн дотоод итгэлээрээ шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа. Энэ шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ийм зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

Шүүгдэгч П.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргах юмгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Давж заалдах гомдол бичсэн гол шалтгаан бол  анхан шатны шүүхээс надад хорих ял өгсөн тэрийг өөрчилж тэнсэн харгалзах ялаар сольж өгөөч гэж гомдол гаргасан. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань хэвтэрт байдаг. Энэ байдлыг харгалзаж үзнэ үү”  гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа татгалзсан юм байхгүй. Эсэргүүцсэн юм байхгүй. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Би нялх хүүхэдтэй. Ингээд анхныхаа амьдралыг алдмааргүй байна. Миний ирээдүйг бодоод 6 сарын хорих ялыг мөнгөн торгууль юм уу, тэнсэн  харгалзах ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүх энэ тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ эдгээр улсуудыг бүлэглэж гэмт хэрэг хийгээд байгаа юм уу, хийгээгүй юм уу гэдгийг эрх зүйн хүрээнд тодорхойлсон дүгнэлтийг үндэслэж чадаагүй юм. Гэм буруутай байна гээд тооцдог юм. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дээр бол бүлэглэн гэдгийг бичээд 2 дахь хэсэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу журамласан хэсгээ бичихгүйгээр тогтоол гарчихсан байдаг. Энэ дээр бол өмгөөлөгчийнхөө зүгээс хүнийхээ эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж ярих гээд байгаа учраас тогтоол өөрөө хууль бус бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй.

Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж, Б.Б нарын бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5/144 дугаартай яллах дүгнэлтдээ /хх134/ П.Ж, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж бичиж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүйг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч М.Г 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэгт ...гагнуурын аппарат 1 ширхэг, суурин төмөр тасдагч 2 ширхэг, гар төмөр тасдагч 2 ширхэг, 30 гаран метр утас зэргийг 600000 төгрөгөөр худалдаж авсан. П.Ж 200000 төгрөгөө буцааж авсан. Харин Б.Б өгсөн 400000 төгрөгөө аваагүй байгаа. Б.Б 400000 төгрөгөө нэхэмжилж байна /хх-31/ гэж мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн  5 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох” гэсэн заалтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа анхан шатны шүүх зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч нарын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдолд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч  П.Ж, Б.Б нарт холбогдох 1929001620130 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ