Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/1825

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны07 срын   09 өдөр

                            181/ШШ2020/01825

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: У Х Б ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.М,

 

Хариуцагч: Н.Г  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 121,003,541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 133/3 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай, 63,79 м.кв талбайтай, Ү-2201026494 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Билгүүн, Б.Анирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Г  нь Капитал банктай 2014 оны 04 сарын 08-ны өдөр №37 тоот зээлийн гэрээ байгуулан, орон сууц худалдах худалдан авах зорилгоор 98,000,000 төгрөгийг 204 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тус зээлийн хамтран зээлдэгчээр нөхөр Н.М  нь орсон бөгөөд зээлийн гэрээний 7.3-т зааснаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргийг зээлдэгчийн адилаар хүлээн, хариуцагч нар нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэн аль нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Сонгихохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 133/3-р байр, 26 тоот хаягт байршилтай, 63,79 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасны дагуу авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй хэдий ч 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл нь 311 хоног хугацаа хэтэрсэн нийт 121,003,541 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хэдий зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, банкнаас зээлсэн зээлийн төлбөрийг буцаан төлөхгүй байгаа нь зээлийн гэрээнд заасан зээлийг буцаан дуудах нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд Иргэний хуулийн 451, 158 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэл гаргасан байгаа.

Хариуцагч Н.Г , Н.М  нартай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 91,544,603 төгрөг, зээлийн хүү 6,260,146, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,432 төгрөг, Капитал банкнаас шилжиж ирсэн авлага 23,038,359 төгрөг, нийт 121,003,541 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч Н.Г , Н.М  нар дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгихохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 133/3-р байр, 26 тоот хаягт байршилтай, 63,79 мкв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У Х Б  ХХК нь хариуцагч Н.Г , Н.М  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 121,003,541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Мрсквагийн гудамж 133/3 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай, 63,79 м.кв талбайтай, Ү-2201026494 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“Мик Актив Дөрөв ТЗК” ХХК болон Капитал банкны эрх хүлээн авагч нарын хооронд байгуулсан, “Хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээ”-ний 3-д “Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарсантай холбоотой “Мик Актив Дөрөв ТЗК” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 19/16 тоот шийдвэрийн дагуу Капитал банктай байгуулсан Үйлчилгээний гэрээг дуусгавар болгож, Капитал банкны гүйцэтгэж байсан үүргийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, шинэ үйлчилгээ үзүүлэгчээр сонгогдсон У Х Б инд шийлжүүлэв” гэж, 6-д “...У Х Б  ХХК нь ...өөрийн нэрээр шаардах эрх, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хууль, шүүхийн эрх бүхий байгууллагад хамааралтай гуравдагч этгээдийн Зээлдүүлэгчийн хувиар төлөөлөх бүрэн эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч болсонд тооцогдоно” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрхийг У Х Б  ХХК нь шилжүүлэн авсан гэж үзэв.

 

Капитал банк ХХК болон Н.Г , Н.М  нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 37 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу Орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар 98,000,000 төгрөгийг 17 жилийн хугацаатай, нэг сарын 0,67 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Масквагийн гудамж 133/3 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай, 63,79 м.кв талбайтай, Ү-2201026494 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг барьцаалж, Капитал банк ХХК болон Н.Г , Н.М  нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 37 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2031 оны 04 дүгээр  сарын 08-ны өдөр дуусах боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж, зээл, түүний хүүг төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д, Зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 91,544,603 төгрөг, үндсэн хүү 6,260,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,432 төгрөг, Капитал банк ХХК-д төлөгдөөгүй авлага 23,038,359 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 833,167 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хариуцагчаас 833,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Н.Г д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, хариуцагч Н.М д 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус гардуулж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан хуралдааны товыг хариуцагч Н.Г , Н.М  нарт Н.Г ы 88083753 дугаарын утсаар мэдэгдсэн ба хариуцагч нарын Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 18-45 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тус хорооны засаг дарга тодорхойлсон.

 

Шүүх хариуцагч Н.Г , Н.М  нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж, 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2746 дугаартай албан бичгээр 10 дугаар хорооны засаг даргад 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мөн хариуцагч Н.Г ы 8808-3753 дугаарын утсаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэхэд “За ойлголоо, Н.М д дамжуулан хэлье” гэсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Капитал банк ХХК болон Н.Г , Н.М  нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 37 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Г , Н.М  нараас 121,003,541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У Х Б  ХХК-д олгосугай.

 

2. Хариуцагч Н.Г , Н.М  нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Масквагийн гудамж 133/3 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай, 63,79 м.кв талбайтай, Ү-2201026494 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833,167 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 833,167  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР