Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 610

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00512/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, Х.б-ны /РД: /Дархан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /... регистрийн дугаартай/, О овогт М-ын М,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Б овогт Б-гийн Г нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 98 468 948.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, М.Г, хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.б-ны Дархан салбарын захирал С.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, М.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч М.М, Б.Г нар нь Хб-д ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа Х.б-ны Дархан салбараас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ...тоот ажилчдын хөнгөлөлттэй орон сууцны зээлийн гэрээ, ... тоот барьцааны гэрээ, ... тоот хөдлөх барьцааны гэрээ байгуулан 108,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6%-н хүүтэй ажилчдын хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл гаргуулж авсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр М.М ажлаасаа гарсан учраас энэ зээлийг энгийн орон сууцны зээлд шилжүүлж ...тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хүүг жилийн 21,6%-ийн хүүтэй Хавсралт 2-ын дагуу зээлээ эргэн төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд ... аймаг ... сумын ... дүгээр баг ... дугаар хороолол ... дүгээр гудамж ... тоот амины сууц, ... сум ... баг ... хороолол ... дугаартай эзэмших эрхтэй газар, хөргөгч, солонгос, зурагт, угаалгын машин зэрэг хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 19,071,824.42 төгрөг, хүүгийн төлбөрт 20,976,115 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 602,96 төгрөг, нийт 40,048,542.69 төгрөгийг банканд төлсөн байгаа. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 128 хоног хугацаа хэтэрсэн учраас зээлдэгч нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь хэсэгт заасан заалтыг баримталж 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  байдлаар тасалбар болгож үндсэн зээл 88,928,175.58 төгрөг, хүүгийн төлбөр 9,539,327.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1445.37 төгрөг нийт 98,485,948.71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний үүргийг зээлдэгч мөнгөн дүнгээр сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ... аймаг ... сумын ... баг ... хороолол ... гудамж ... тоот амины сууц, ... сум ... баг ... хороолол ... дугаартай эзэмших эрхтэй газар, хөргөгч солонгос, зурагт, угаалгын машин зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Иймд зээлдэгч нараас нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 98,485,948.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

   Хариуцагч Б.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Миний хувьд орон сууцны зээл аваад зээлийг зориулалтын дагуу зарцуулсан юм.  Банкны зээлийг хугацаанд нь төлж чадаагүй учир нь миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу эмчилгээ хийлгэж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй юм. Бид банкинд 40 048 542.69 төгрөгийг төлсөн юм. Би банкинд хандаж хүсэлт тавьж хуваарийн дагуу зээлийг төлж чадахгүй боллоо, иймд намайг төлбөрийн чадваргүй болсон байдлыг анхааран үзэж гэрээг цуцалж өгнө үү гэж хүсэлт гаргаж учир байдлаа хэлж байсан юм. Банк миний төлбөрийн чадваргүй болсон байдлыг ойлгож мэдсэн боловч гэрээг цуцлахгүй үргэлжлүүлж 1 жил шахуу хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний зээлийн хүү тооцож байгаад гомдолтой байна. Зээлийн гэрээнд зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон бол гэрээг цуцална гэсэн заалт байдаг боловч банк гэрээг үргэлжлүүлж зээлийн хүүг хуримтлуулж байгаад шүүхэд өгч байгаа нь арга байдлын улмаас зээлээ төлж чадахгүй болсон зээлдэгч иргэн надад улам хэцүү байдалд оруулж байна. Миний хувьд гэр бүлийнхээ хамт банкны зээлийг төлөх гэж их хичээж байсан боловч эрүүл мэндийн байдлаас болж сүүлийн үед төлж чадаагүй юм. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зээлийн хүүгийн төлбөр 9 539 327.76 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт тайлбар гаргаж байна. Бид үлдсэн зээлийн төлбөр 88 928 175.58 төгрөгийг төлөх болно гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Г-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо хариуцагч Б.Г нь тус банкнаас зээл авсан, зээлэндээ эд хөрөнгөө барьцаалсан байдаг. Зээлдэгч нь тус байгууллагад ажиллаж байсан байдаг, ажиллах хугацаандаа зээлээ хуваарийн дагуу төлж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөж ажилгүй болсон байгаа. Эхнэр нь ч мөн ажилгүй болж зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон байдаг. Г-ийн хувьд өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан байгаа. Гэтэл банк ажлаасаа гарсан гэж нэмэлт гэрээ байгуулж зээлийн хүүгээ 21,6 хувь болгож нэмэгдүүлсэн. Ингэж нэмэгдүүлсэн нь зээлдэгч нарт маш их дарамт болж, зээлээ төлж чадахгүй болсон тухайгаа мэдэгдсэн байгаа. 6 хувийн хүүтэй байх хугацаандаа гэр бүлийн 2 хүн хоёулаа ажилгүй болсон, зээлдэгч нарийн бие хоёулаа тааруу гэдгийг банк мэдсээр байж хүүгээ нэмж гэрээ байгуулсан байдаг. Одоо Г-ийн зүгээс зээлийн хүү хэт өндөр болсон учраас төлөх боломжгүй гэж байгаа, тухайн гэрээг байгуулахдаа тулгаж байгуулсан гэдэг. Ер нь зээлдэгч нар 6 хувийн хүүтэй байхад зээлээ төлөөд явах боломжтой байсан боловч хүү нэмснээс болоод төлөх боломжгүй болсон байдаг гэв.

Хариуцагч М.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хуралдаанд хариуцагч М.М-ыг төлөөлж оролцож байна. М.М 2016 онд Хаан банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж жилийн 6 хувийн хүүтэй 108,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлийг гэрээнд заасан хугацаанд сар бүр 911,000 төгрөг төлж байсан. 2019 оны 04-р сарын байдлаар үндсэн

зээлд 15,335,910 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,594,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 602,96 төгрөг нийт 40,048,542.69 төгрөгийг банканд төлсөн байгаа. хариуцагч М.М анх Хаан банканд 2006 оны 01-р сараас ажилд орж ахлах теллерийн ажлыг 10 гаруй жил хийж байгаад 2017 оны 03-р сар хүртэл ажиллаж байгаад нөхөр Г-ийн хамт орон сууцны зээл авсан байдаг. М.М эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлага гарч 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай чөлөө авсан. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн байгаа, чөлөөний хугацаа дуусч үргэлжлүүлэн сунгах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр 2019 оны 03-р сарын 25-ны өдрөөс ажлаасаа гарсан. Нөхөр Г мөн Хаан банканд ажиллаж байсан, 2006 онд орж, 2012 оны 08-р сард тархиндаа цус харваж, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж ажил хийх чадваргүй болж групп тогтоолгож ажил хийх боломжгүй болсон. Энэ хоёр охин хүү хоёртой, охин У 10 настай 4-р ангид сурдаг, хүү А 8 настай 2-р ангид сурдаг хоёр хүүхэдтэй. Хоёулаа Хаан банканд ажилладаг байгууллагаасаа орон сууцны зээл аваад амьдрал ахуй нь сайхан явж байтал эрүүл мэндийн шалтгааны улмаас өр төлбөрт орж нөхцөл байдал гэнэт үүссэн. Үүнтэй холбоотой зээлийн асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотой орон сууцны төлбөр төлөгдөхгүй, хугацаа хэтрэх тохиолдолд их гарч байсан, бид боломжоороо зээлээ төлж байсан. Үүнийг Х.б-ны ажилтнууд ч мэдэж байгаа, зээлээ төлөх боломжгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан. Ажлаас гарсантай холбогдуулаад хөнгөлөлттэй зээл нь үгүй болж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Хаан банкнаас шаардлага тавьж, гэрээ байгуулсан энэ нь 21,6 хувийн хүүтэй болсон.  Сард 911,000 төгрөг төлдөг байсан хүмүүс сард 1,783,000 төгрөг төлдөг болсон. Гэтэл энэ хүмүүст маш хүнд нөхцөл үүссэн. Х.б-ны 6 хувийн хүүгээ чадан ядан төлж байтал зээлийн гэрээнд өөрчлөлт орж нэмэгдсэнээр маш хүнд байдалд орсон. Төлж чадахгүй байгааг мэдсээр байж 2019 оны 09-р сараас зээлийн хүүгээ нэмсэн. Эхний сарын төлбөрийг чадан ядан төлөөд дараагийн сараас төлж чадахгүй. Үнэхээрийн төлөх чадваргүй байгаа, зээлийг төлж чадахгүй байгаа нь энэ гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй гэдэг нь харагдаж байгаа. Хүү нэмэгдсэнээс хойш зээлийн хүү 9 сая гаруй төгрөг болсон байгаа, энэ хүүг төлөх ямар ч боломжгүй. Зээл төлөгдөх боломжгүй болсон үеэс зогсох ёстой гэж үзэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.б-ны Дархан салбар нь хариуцагч М.М, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 88 928 175,58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9 539 327,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 445,37 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 98 485 948,71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч, зээл төлөх боломжгүй талаар хэлж байсан боловч нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлаагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Х.б-ны Дархан салбар, хариуцагч М.М, Б.Г нартай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 108 000 000 төгрөгийг, орон сууц худалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатайгаар, жилийн 6 хувийн хүүтэй гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Барьцааны гэрээ байгуулж ... сумын ... баг, ... хороолол, ... гудамж, ... тоот эзэмшлийн 189 мкв хувийн сууцны газар, 141,04 мкв талбайтай, хувийн сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 11-17 дугаар хуудас/

Мөн талууд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хүүг жилийн 21,6 хувийн хүүтэй байхаар, зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 18-20 дугаар хуудас/

            Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээнд зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн төлбөр 108 000 000 төгрөгийг хариуцагч М.М-ын Х.б-ны зээлийн дансанд шилжүүлсэн болох нь М.М-ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт үндсэн зээлд 19 071 824,42 төгрөг, хүүгийн төлбөрт 20 976 115 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 602,96 төгрөг нийт 40 048 542,38 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч М.М, Б.Г нар нь зээлийн гэрээ байгуулах үед Х.б-ны Дархан салбарт ажил эрхэлдэг байсны улмаас банкны ажилчидад зориулсан Ажилтны хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлэнд хамрагдаж жилийн 6 хувийн зээл авсан байх бөгөөд Б.Г нь 2018 оны 10 сард зөрчлийн улмаас, М.М нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж зээлийн гэрээг ердийн ангилалд шилжүүлж 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн хүүнд өөрчлөлт оруулж зээлийн гэрээнд нэмэлт гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийг төлөх чадваргүй болсон талаар болон зээлийн гэрээ цуцлах талаар санал, хүсэлт гаргаж байсан эсэх нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ биелүүлэхийг хариуцагч нарт шаардаж байсан байх бөгөөд хариуцагч нь хувийн сууцыг зарж борлуулсан дүнгээс зээлийн төлбөр төлөх талаар тохиролцож байсныг үгүйсгээгүй, хариуцагч нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна. 

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М.М, Б.Г нараас үндсэн зээлийн төлбөр 88 928 175,58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9 539 327,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 445,37 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 98 485 948,71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.б-ны Дархан салбарт олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

... сумын ... баг, ... хороолол, ... гудамж, ... тоот эзэмшлийн 189 мкв хувийн сууцны газар, 141,04 мкв талбайтай, хувийн сууцыг зэргийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.б-ны Дархан салбар, хариуцагч М.М, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.М, Б.Г нараас 98 485 948,71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.б-ны Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ... сумын ... баг, .. хороолол, ... гудамж, ... тоот эзэмшлийн 189 мкв хувийн сууцны газар, 141,04 мкв талбайтай, хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 580 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 720 580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА