Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/00390/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах “Т.б” ХХК-ийн Дархан-Уул салбар /РД:..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоот хаягт байрлах “С.м” ХХК /РД:4272838/,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамжны ... тоотод оршин суух ... овгийн Ц-ны Б /РД:..., утас:.../ нарт холбогдох,

 

“...холбогдох 74,904,714 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.б-ны Дархан-Уул салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... Зээлдэгч “С.м” ХХК-ийн захирал Б.Н, хамтран зээлдэгч Ц.Б нар нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Т.б” ХХК-тай ... тоот дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэй Эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч “С.м” ХХК /РД:.../-ийн Т.б-ин дахь ... тоот дансанд 80,000,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг бодитоор бүрэн олгосон.

Зээл авахдаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Т.б” ХХК-тай ...тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан Б.Н-ын өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... хөтөл ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 240 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, итгэмжлэлээр Б.Ц-гийн өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв нэг өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар гэрээ байгуулан Дархан-Уул аймаг дахь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан үүргийн хүрээнд гэрээний салшгүй хэсэг болох 1 дүгээр хавсралтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг төлбөрийн хуваарийн дагуу төлж чадахгүй, санхүүгийн төлбөрийн чадамжгүй болсон гэдгээ “С.м” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот албан хүсэлтийн дагуу 2017 оны 11 сарын 29 өдөр дахин Т.б ХХК-тай ... тоот “Нэмэлт зээлийн гэрээ” байгуулан зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэвч “С.м” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.б ХХК-тай ... тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-ний салшгүй хэсэг болох 1 дүгээр хавсралтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгээ дахин төлөхгүй байгаа тул 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “Т.б” ХХК-нд ноцтой хохирол учруулж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ... тоот Зээлийн гэрээг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд:

  • Үндсэн зээл 67,117,146 төгрөг
  • Үндсэн хүү 7,016,275 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүү 737,293 төгрөг
  • Нийт 74,870,714 төгрөг болно.

Иймд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ...“Зээлийн гэрээ”-ний төлбөр 74,870,714 төгрөг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т болон зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 34.000 төгрөг, нийт 74,904,714 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагч Б.Нын өмчлөлийн ... аймаг , ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 240 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулттай газар, итгэмжлэлээр Б.Цгийн өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв нэг өрөө Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгч банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжид Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дансанд нэхэмжлэлийн шаардлага болох нийт 74,904,714.00 төгрөгөөс тооцож 602,674.00 төгрөг төлсөн болно.” гэжээ.

 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч тал нь 2017.07.06-ны өдөр ...дугаартай Зээлийн гэрээгээр 80 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 2,20%-ийн хүүтэй, жилийн 26,40%-ийн хүүтэй, зээлийн гэрээний 3 жилийн хугацаанд зээлдэгч графикийн дагуу төлсөн тохиолдолд нийт 79,2%-ийн хүү төлөх гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргажээ.

80 сая төгрөгөөс банк үндэслэлгүйгээр 1%-ийн шимтгэл авч, зээлдэгчид олгосон зээлийн дүнгээс 800.000 төгрөг хасагдаж, 79.200.000 төгрөг олгогдсон байна.

Зээлдэгч нь зээлийн төлөлтөнд нийт 62.038.232 төгрөг 36 мөнгийг гэрээний хугацаанд банкинд эргүүлэн төлсөн байна. Үүн дээр шимтгэлд төлсөн 800.000 төгрөгийг нэмбэл банкнаас авсан 79,2 сая төгрөгийн хариу төлбөрт өнөөдрийн байдлаар нийт 62.838.232, 36 төгрөг төлчихсөн.

2019.05.22-ны өдөр Т.б нь дээрх зээлийн гэрээг цуцалж, Дархан- Уул аймаг дахь Сум дундын ИХАШШ-д нэхэмжлэл гаргаснаар зээлдүүлэгч тал болох банкны санаачилгаар гэрээ цуцлагдсан.

Гэтэл нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээлд 67.117.146 төг, хүү 7.016.275 төг, нэмэгдүүлсэн хүү 737.293 төгрөг, нийт 74.870.714 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлдэгч гэрээний хугацаанд 62 сая гаран төгрөг төлчихсөн байтал үндсэн зээлийн дүнгээс хасагддаггүй, мөн дахин хүү 7 сая гаран төгрөг нэхэмжилж байгаа нь банк өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зээлдэгчээс үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна.

. Зээлдэгч нь зээлийн төлөлтөнд нийт 62.038.232 төгрөг 36 мөнгийг банкинд эргүүлэн төлсөн. Үүн дээр шимтгэлд төлсөн 800.000 төгрөгийг нэмбэл банкнаас авсан 79,2 сая төгрөгийн хариу төлбөрт өнөөдрийн байдлаар нийт 62.838.232, 36 төгрөг төлчихсөн.

Гэрээ цуцлагдсанаас хойш 20.000.000 төгрөг төлчихсөн байтал энэ мөнгийг хүүнд суутгаж, зээлдэгч нарын зээлийн дүнгээс хасагдаагүй нь тооцооллын хувьд эргэлзээ үүсгэж байна.” гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.бны Дархан-Уул салбар нь хариуцагч “С.м” ХХК, Ц.Б нарт холбогдуулан 74,904,714 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх  хуралдаанаар дараахь үйл явдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Т.бны Дархан-Уул салбар, хариуцагч, зээлдэгч “С.м” ХХК, хамтран зээлдэгч Ц.Б нар нь эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр “... тоот дугаартай “Зээлийн гэрээ “ 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр”  байгуулсан. /хэргийн      14 дүгээр хуудас/

 Гэрээний зүйл 80,000,000 төгрөгийг бэлэн бусаар  2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч “С.м” ХХК /РД:.../-ийн Т.б-ин дахь ... тоот дансанд  шилжүүлснээр зээлийг бодитоор бүрэн олгох үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн.

Эргэлтийн хөрөнгийн зээл 80,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргэээ шударгаар, бодитойгоор, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд   Б.Нын өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 724.0 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, итгэмжлэлээр Б.Цгийн өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв нэг өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах ...тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г  2017 оны        07 дугаар сарын 06-ны өдөр байгуулан Дархан-Уул аймаг дахь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. /хэргийн 17 дугаар хуудас /

Зээлдэгч нар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг төлбөрийн хуваарийн дагуу төлж чадахгүй, санхүүгийн төлбөрийн чадамжгүй болсон гэдгээ “С.м” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №25 тоотоор илэрхийлсний дагуу 2017 оны 11 сарын 29 өдөр дахин Т.б ХХК-тай ... тоот “Нэмэлт зээлийн гэрээ” байгуулан зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан төлөхөөр харилцан тохиролцож гэрээг шинэчилсэн. /хэргийн        19-20 дугаар хуудас/

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Т.бны Дархан-Уул салбар 2017 оны 07 дугаар сарын 06-ны  өдөр  талуудын  байгуулсан “... тоот дугаартай “Зээлийн гэрээ “-ний үүргийн гүйцэтгэлийг шаардаж үндсэн зээл 69,494,663 төгрөг, хүү 9,274,091 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,693 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 78,998,447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 53-54 дүгээр хуудас /

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “Хэрэг бүртгэлтийн  хэрэг нээх тухай ... дугаар тогтоол ... зэрэг нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8-д “нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, талууд гомдол гаргаагүй байна. /хэргийн  57 дугаар хуудас/

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын  Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын  19-ний өдрийн .. тоот “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн  ... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу хааж, талуудад мэдэгдсэн, тогтоолд гомдол гаргаагүй байна. /хэргийн 67 дугаар хуудас /

Томилогдсон шинжээч Д.Ж 2020/12/001 тоот магадлагааны дүгнэлтдээ “Талуудын гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоогоогүй бодогдсон бөгөөд тухайн өдрийн байдлаар 67,117,146.03 төгрөгийн үндсэн зээл, 7,016,275 .48 төгрөгийн хүү, 745,468.11 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 74,878,889.62 төгрөгийн үдэгдэлтэй байна.

Талууд зээлийн гэрээний 2.2.7 зааснаар “банкинд төлсөн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон тул энэхүү дарааллыг баримтлана” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг  ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 Хариуцагч “С.м” ХХК, хамтран зээлдэгч Ц.Б нараас талуудын хооронд байгуулсан ... тоот Зээлийн гэрээг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 67,117,146 төгрөг,  хүү 7,016,275 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 737,293 төгрөг, нийт 74,870,714 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагч Б.Нын өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 240 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 724.0 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулттай газар, итгэмжлэлээр Б.Цгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв нэг өрөө Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Т.б нь  шүүхэд  нэхэмжлэл гаргаснаар зээлдүүлэгч тал болох банкны санаачилгаар гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсанаас хойш 20.000.000 төгрөг төлчихсөн байтал энэ мөнгийг хүүнд суутгаж, зээлдэгч нарын зээлийн дүнгээс хасагдаагүй байна. Иргэний   хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүү төлөгдөх ёстой, мөн тухайн үед зээлийг судалж байсан ажилтан Б.М авсан тул энэ гэрээ хүчинтөгөлдөр  бус байна” гэж маргаж байгаа.

Талуудын хооронд 80,000,000 төгрөгийг Эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр “... тоот дугаартай” зээлийн гэрээ “2017 оны 07 дугаар сарын 06-ны  өдөр” байгуулсан.

Дээрхи гэрээний нэг тал болох Т.б-ны Дархан-Уул салбарыг төлөөлж зээлийн ажилтан Б.М гарын үсэг зурж, зээлийг судлах явцад оролцсоныг талууд үгүйсгээгүй ч Б.М-ын зээлийн гэрээний зүйл болсон 80,000,000 төгрөг авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан үйлдлийг эрх бүхий байгууллага шалган “анхнаасаа бусдыг залилах санаа зорилгогүй байсан, иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй” гэж дүгнэсэн.

Иймд зохигчдийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдэгч Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж байсан нь тогтоогдсон ч нэхэмжлэгч тал 36 сарын хугацаатай буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар  сарын 06-ны өдөр хүртэл байгуулсан гэрээг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж байсан, үүнээс хойшхи хугацааны хүү тооцсон хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугар сарын 30-ны өдрийн 2312 дугаартай захиармжаар иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот захиармжаар хэргийг хэрэгсэхгүй болгож,  2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17 .3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  “Хэрэг бүртгэлтийн  хэрэг нээж хэрэгт бүртгэлтийн ажиллагаа явуулан,  Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... тоот “хэрэг бүртгэлтийн хэргийг хааж” шийдвэрлэж байсан байна.

Иймд зээлийн гэрээний зүйлтэй холбоотой маргааныг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар хянан шийдвэрлэж байсан тул хүү тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн  боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол, 6.2.2 зээлдэгч зээлийг өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлахаар заажээ.

Энэ тохиолдол бий болсон гэж үзэж Т.бны Дархан-Уул  салбар 2017 оны   07 дугаар сарын 06-ны  өдөр талуудын байгуулсан “... тоот дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг шаардаж үндсэн зээл 69,494,663 төгрөг, хүү 9,274,091 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,693 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 78,998,447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргаж байсан тул энэ өдрөөр Иргэний хуулийн 225 дугаар  зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэснээр гэрээг цуцалсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 222.2-т “хугацаа хэтэрхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан тул талуудын байгуулсан гэрээнд    зээлдэгч үндсэн зээл болон хүүг төлөх, зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар барагдуулна” гэж хуульчилжээ

 

Иймд  хариуцагч “С.м” ХХК, хамтран зээлдэгч Ц.Б  нараас талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талуудын байгуулсан  ... тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 69,494,663 төгрөг, хүү 9,274,091 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй, үүнээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт 58,772,154 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбарт олгож 21,139,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэмэгдүүлсэн хүү зээлдэгч гэрээний зүйлийг зээлийн хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувиар тооцож төлүүлэх хариуцлага бөгөөд нэхэмжлэгч тал нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа тул нэмэгдүүлсэн хүүд тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн хариуцагч нарын зээлийн барьцааны зүйл болох  хариуцагч Б.Нын өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 724.0 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулттай газар, итгэмжлэлээр Б.Цгийн өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, ... байрны … тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв нэг өрөө Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  шүүхээс  эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар  төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Т.б, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 602,674 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С.м” ХХК, Ц.Б нараас хангагдсан дүн болох 58,772,154 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 451,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч “С.м” ХХК, хамтран зээлдэгч Ц.Б  нараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулсан ... тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 69,494,663 төгрөг, хүү 9,274,091 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй, үүнээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт 58,772,154 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.бны Дархан салбарт олгож 21,139,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.Нын өмчлөлийн ... аймаг , ... сум 2-р баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум ... баг, ... гудамжны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулттай газар, итгэмжлэлээр Б.Цгийн өмчлөлийн ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай ... мкв нэг өрөө Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын      10-ны өдөр Т.б, төрийн сангийн 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,674 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С.м” ХХК, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 451,811 төгрөгийг гаргуулж Т.бны Дархан салбарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ