Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 54

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч Ц.Ариунтөгс,

           улсын яллагч Т.Жаргалсайхан,

            хохирогч Д.Сандаг,

шүүгдэгч К.Жанболат, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0-497/,

шүүгдэгч Т.Аныз, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД:1-514/,

шүүгдэгч Ж.Бердимурат, түүний өмгөөлөгч Г.Батбаяр /ҮД:0-056/, Б.Эрдэнэбат /ҮД:0-024/,

орчуулагч А.Өсербек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Молхы овогт Күлжамишийн Жанболатад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Шеруши Телек овогт Жанабилийн Бердимурат, Тасбике овогт Тилегений Аныз нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201504000137 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 4 дүгээр багт оршин суух, 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 62А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 71А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял, 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 38А дугаартай шийтгэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 03 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 2 дугаар шүүхийн 11А дугаартай шийтгэх тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 46 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар урьд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 14 жилийн хорих ялын хугацаагаар тогтоосон, Молхы овогт Күлжамишийн Жанболат /РД:БЮ87021113/

            2. Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 21-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Шеруши Телек овогт Жанабилийн Бердимурат /РД:БЭ75032113/

            3. Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 03-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, 2 дугаар багт оршин суух, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Тасбике овогт Тилегений Аныз /РД:БЭ88090316/

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч К.Жанболат нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар урьд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 14 жил хорих ял оногдуулж, уг ялаа эдэлж байх хугацаандаа Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны сахилгын байрнаас 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр оргон зайлсан,

Шүүгдэгч Т.Аныз нь хамт хоригдож байсан К.Жанболатыг оргон зайлахад камер бичлэгийг биеэр халхлан, онгорхой үлдээсэн цоожийг гараараа авч өгөх, хаалгыг онгойлгох талаар идэвхитэй үйлдэл хийж, оргосны дараа хэн нэгэнд мэдээлэхгүй байх зэргээр тусалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар хамтран оролцсон,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах байрны хянагч шүүгдэгч Ж.Бердимурат нь шүүгдэгч К.Жанболатыг оргон зайлахыг зааж зөвлөн хаалганы цоожнуудыг онгойлгон учрах саадыг арилгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

          Шүүгдэгч К.Жанболат нь урьд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 38А дугаартай шийтгэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 03 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, дахин Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 46 дугаартай магадлалаар оногдуулсан 14 жилийн хорих ялыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд эдэлж байх хугацаандаа буюу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сахилгын өрөөний хаалганы цоожийг үзэгний зүүлт төмөр, төмөр халбага зэргээр онгойлгохоор оролдож, хөдөлгөн хаалгыг дотор талаас нь өшиглөн цоожийг нь онгойлгож оргосон болох нь:

             1. Шүүгдэгч К.Жанболатын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хорих 415 дугаар ангиас Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудлагаар ирсэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялтай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан өмнөх үлдэгдэл хэрэг дээр шалгагдахаар Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудлагаар ирж 9 сар гаруй болж, хэргээ шийдүүлсэн. Тэгээд маргааш нь ачигдахаас нэг өдрийн өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр оргосон. Би оргосон, оргохдоо өөрийнхөө ялнаас зугтах зорилгоор оргоогүй. Намайг оргуулсан. Би оргохдоо оргодлын зүйл ангиар хэрэг гаргаж өгөхийн тулд оргосон. Би 9 сар байх хугацаандаа бүх юмаараа чөлөөтэй байсан. Утас байнга хэрэглэдэг байсан. Миний утсыг Хайрат оруулж өгдөг байсан. Дэд дарга Еркебуланы өрөөнд өглөө бүр утсаа цэнэглэдэг  байсан. Энэ хэрэг болохоос 10 хоногийн өмнө оргодлын талаар ярьж эхэлсэн. Хайрат, дэд дарга Еркебулан хоёр нь гол зохион байгуулсан хүн байгаа. Намайг сахилгат орохоос өмнө мөрдөнгийн камераас оргочих гэж ярьж байсан. Мөрдөн 6 өрөөтэй болохоор тэндээс оргох ямар ч боломжгүй байсан. Ганц сахилгын өрөө гадагшаа гарах хаалганд ойрхон байсан. Тэгээд намайг утсаа ил байлгаж бай гээд захиалгатай оруулсан. Би хөнжил дотроо утсаа ил байлгаж байгаад утсаа хураалгаад сахилгад орсон. Тэгээд намайг сахилгад орсноос хойш 3 хоногийн дараа Аныз орж ирсэн. Би Анызд бүх зүйлээ ярьсан байгаа. Утсыг хэн оруулж ирдэгийг Аныз мэдэж байгаа. Бид хоёр өмнө нь мөрдөнд 3,4 сар хамт байсан. Тэгээд намайг сахилгад оруулснаас хойш Хайрат, дэд дарга Еркебулан хоёр өдөр бүр уулзсан. Хэний ээлжинд оргуулах вэ гэдгээ бүгдийг нь тааруулсан. Би Ж.Бердимуратын ээлжинд оргохоор болсон. Намайг оргуулах гол зорилго нь Наранбаяр даргыг солиулах байсан гэдгийг би мэдэж байсан. Тухайн үед бүгд Наранбаярын эсрэг байсан. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өглөө гадагшаа гарах хаалгыг дэд дарга Еркебулан онгойлгуулсан. Сахилгын өрөөны хаалгыг Анызыг ирэхээс нэг өдрийн өмнө цоожийг нь сольсон. Тухайн цоож нь дэд дарга Еркебуланы өрөөнд байсан хуучин цагаан цоож байсан. Тэр цоож түлхүүрээр ч онгойдог, гараараа татахад ч онгойдог цоож байсан. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өглөө Еркебулан сахилгын өрөөны хаалганы өмнө ирсэн. Еркебулан надад болсон явдлын талаар ярьсан. Аныз хажууд сонсож байсан мэдэж байгаа. Би сахилгын өрөөны хаалгыг өшиглөсөн онгойгоогүй. Тэгээд тухайн цоож нь гараараа татахад онгойдог гэсэн. Гэтэл миний гар хүрээгүй, хүрэх боломжгүй байсан. Тэгээд Анызаар татаж онгойлгуулсан. Анызыг айлгаж байгаад авахуулсан нь үнэн. Би гадагшаа гардаг хаалганы доогуур гараагүй. 15 см хүн багтах ямар ч боломжгүй байсан. Дэд дарга Еркебулан гадагшаа гардаг хаалгыг онгойлгоод бэлдсэн байсан. Оргох өдрөө 2015 оны 6 дугаар сарын 02-ны өглөө Ж.Еркебулан, Б.Бекболат, Ж.Бердимуратын нарын  ээлжинд тааруулсан байсан. Учир нь Наранбаяр Ж.Бердимурат хоёр хоорондоо зөрчилтэй, эв дүйгүй байсан учраас Ж.Бердимуратын ээлжинд тааруулж намайг оргуулсан. Би шөнө ямар ч оргох боломж байхгүй, ялангуяа өдрийн цагаар оргох боломж байхгүй. Би тухайн үед оргосон нь үнэн. Анызыг би айлгасан. Камер халхлуулж, цоожийг нь татуулж онгойлгож авахуулсан нь үнэн. Би Анызыг Хайрат, Эркебулан хоёрт хэлж сахилгад татаж оруулсан байгаа. Аныз ямар ч шалтгаангүйгээр сахилгад орж ирсэн. Ж.Бердимурат энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Хайрат, Еркебулан хоёр тухайн үед Ж.Бердимуратын ээлжинд тааруулсан. Ж.Бердимуратыг ашиг сонирхлын зөрчилтэй учраас би Хайрат, Еркебулан хоёрт шургасан нь үнэн. Энэ асуудалдаа хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би Ж.Бердимуратын ээлжинд оргох гэж байгаа талаар Анызд 3 хоногийн өмнө хэлж байсан...Би ямар нэг байдлаар цоожийг авах байсан. Би анх гараараа цоожийг авах гээд чадаагүй. Тэгээд Анызыг би айлгаж байгаад цоожийг нь авахуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Т.Анызын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Би 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр К.Жанболатыг оргон зайлахад хамт байсан. Би К.Жанболаттай 3, 4 хоног хамт байсан. К.Жанболат тухайн өдөр хаалга өшиглөөд гараад явсан. К.Жанболат намайг шахалтанд оруулж дарамталсан. Би К.Жанболатад тусалсан зүйл байхгүй. К.Жанболат намайг дарамтлаад цоожийг авч өг гэхээр нь авч өгсөн. Камер халхлаад өг гэж дарамталж сүрдүүлсэн. Тухайн өдөр хаалга онгорхой байсан болохоор надад оргох боломж байсан боловч би гараагүй. Энэ хэргийг үнэн шударгаар шалгаж хэргийг хэрэгсэхүй болгож өгнө үү...К.Жанболатаас айгаад орон дээр гараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Шүүгдэгч Ж.Бердимуратын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Би энэ хэрэгт холбогдоод 2 жил болж байна. Үнэн гэж ялдаг юм байна. Би төрийн тусгай албан хаагч надад хорон муу санаа байхгүй. Прокурор надад хэлж байсан. Би чамайг буруугүй гэдгийг мэдэж байна гэж хэлсэн. Би 16:11 минутанд Ж.Еркебулан надад даалгавар өгсөн. Бейсенбайгийн тоорцогон малгай авч ир гэсэн. Аныз надаас бичгийн цаас асуусан тэгэхээр нь ээлжийн даргад хэлье гэж хэлсэн. 5 минутын дараа нь бичгийн цаас өгсөн. 11:00 цагийн үед ирэхэд хаалга хаалттай байсан. Энэ явдал 4 минутанд болсон. Анх ажилд ороход миний бүх зүйлийг судалж авдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Хохирогч Д.Сандагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ялтан К.Жанболат нь Баян-Өлгий аймаг дахь цагдан хорих байрнаас оргох гэмт хэрэг үйлдсэн. Түүнийг 17:00 цагийн үед мэдэж албаны түргэн авч эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага болон Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Цагдаагийн байгууллага 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ялтан К.Жанболатыг барьсан. Энэ хугацаанд тус албанд 921054 төгрөгийн зардал гарсан байгаа. Тус зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх саналтай байна. Энэ асуудлаас болж манай байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаа. Жишээлбэл ээлжийн бүрэлдэхүүн амрах ёстой байхад түргэн авч бусад байгууллагатай хамтрах шаардлагатай болно. Манай байгууллагын төсөвт оргосон ялтанг эрэн сурвалжлах зардал тусгаагүй байдаг. Манай байгууллагын чиг үүрэгт оргосон ялтанг эрэн сурвалжлах чиг үүрэг байдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-20/

            6. Туршил хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 42-44, 1хх-ийн 46-47, 1хх-ийн 49-50, 5хх-ийн 107-110, 6хх-ийн 100-108/

            7. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...цагдан хорих байрны сахилгын өрөөний  коридорын 2015.05.30-2015.06.03-ны хүртэлх телекамерийн бичлэг...К.Жанболатын хаалгын цоожийг цүүнээс гаргахад хэрэглэсэн төмөр халбага, сахилгын өрөөний хятад цоож...болон гадагш гарах хаалганы монгол цоож зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргахаар тогтов...” /1хх-ийн 159/

            8. Хохирогч Д.Сандагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Эрэн сурвалжлах ажиллагааны дагуу албаны санхүүгээс 921.054 төгрөгийн бодит зардал гарсан. Үүнд тээврийн хэрэгслийн шатахуун 448.500 төгрөг, 2 өдрийн эрэн сурвалжлах ажиллагаанд нийтдээ 60 хүн хамрагдаж хоол хүнсэнд 164.450 төгрөг, зар сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр хорих ангиас оргосон талаар зарласан мэдээлэхэд 50.000 төгрөг, орон нутгийн радиогоор нэвтрүүлсэн зардалд 8.100 төгрөг, оргосон ялтны талаар мэдээлэл худалдан авахад гарсан зардал 250.000 төгрөг тус тус багтсан. Нийтдээ 921.054 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 96/

            9. Гэрч У.Бердиханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 20 минутын үе, 16 цаг 28 минутын үед ялтан К.Жанболат, Т.Аныз нарын хаалга цохиж хөлөөрөө өшиглөх дуу чимээг сонсоогүй...Уг өдөр гаднаас эргэлт орж байсан намайг 15 цаг 30 минутын үед гал зуухны өрөөнд орох үед ээлжийн дарга Ж.Еркебулан гаднаас хүн орж ирдэг өрөөнд байсан, хянагч Бердимурат баривчлагдсан хүмүүсийн орж гардаг өрөөний үүдэнд явж байсан Бекболатыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179-180/

            10. Гэрч Д.Хайратын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 20 минутын орчимд ажлын өрөөнд сууж байгаад цагдан хорих байр руу орж түр эргэлтийн байранд орсон. Тухайн үед А.Алтынбекид эргэлт ирсэн...Хажууд нь хянагч Б.Бекболат байсан...Б.Бекболатаас энэ өдөр хэдэн хүн эргэлт, уулзалтад гарсныг асуугаад цаашаа цагдан  хорих байрны гал тогоо руу явсан...миний араас Бекболат орж ирсэн...Энэ үед би зөрөөд бүр гадагш албаны байрны урд гарсан...зогсож байхад ээлжийн дарга Ж.Еркебулан албанаас гарч ирээд цагдан хорих байрны дарга ахмад Т.Еркебулантай юм ярьж байсан...Би ороод үүдний хүлээлгийн өрөөнд зураг руу харж суусан. Еркебулан миний хажууд зогсож байсан. Энэ үед түүний утас дуугарч тэр “Жанболат өрөөнд л байх ёстой биз дээ” гэж хэлээд цагдан хорих байр руу орсон. Би жаахан зогсоод дотроо “Жанболат бас л хэл ам гаргаж байгаа юм байна” гэж бодоод орсон. Намайг 5 дугаар камерын орчимд явж байхад Еркебулан сахилгын өрөө байдаг зүгээс сандарсан гүйгээд гарч ирээд “Жанболат сахилгын өрөөнд алга байна” гэж хэлсэн. Тэгэхэд би шууд сахилгын өрөөнд яваад очсон. Сахилгын өрөөнд Аныз ганцаараа зогсож байсан...Анызаас би Жанболат хаачсан бэ гэхэд тэр “явсан” гэж хариу өгсөн...Би хоёр дахь удаа ороход Ж.Бердимурат цагдан хорих байр руу нэвтэрдэг төмөр сараалж хаалганы дотор талд сандал дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182/

            11. Гэрч А.Ахтилекийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…/сахилгын өрөөнд байсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан цоожийг үзүүлэв/...Энэ цоожийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2014 оны 10 дугаар сарын сүүлээр би захаас очиж 5 ширхэг монгол цоож /ганц ганц түлхүүртэй/ 2 ширхэг хятад цоож авч ирж орлогод авч 7 цоожийг тэр өдрийн ээлжийн даргаар ажиллаж байсан Ж.Еркебуланд хүлээлгэн өгсөн...сахилгын өрөөний хаалганд байсан цоожийг би авчирч өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-184, 185/

            12. Гэрч Ө.Жанабекийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Уг хойд талын хаалгыг ээлж хүлээлцэхдээ онгойлгож хойд талын хашааг үзэж, мөн энэ талд цахилгаан тасарсан үед цахилгаан үүсгэдэг мотор байдаг үүнийг үзэж авдаг. Тэгэхэд л онгойдог. Харин ээлж үүрэг гүйцэтгэж байх үед уг хаалгыг онгойлгох шаардлага гардаггүй...Харин ээлж....хүлээж авсны дараа цоожийг цоожилж түлхүүрийг нь бусад түлхүүрийн адил жижүүрийн өрөөнд байдаг түлхүүр хадгалдаг модон хайрцагт хадгалдаг. Модон хайрцагт байгаа түлхүүрийг ерөнхий жижүүр болон цагдан хорих байрны жижүүр хоёр хариуцна” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 14/

            13. Гэрч Б.Тохсонбекийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Яг хэдэн цаг хэдэн минут болохыг хэлж мэдэхгүй байна. Жанболатыг оргохын өмнө би баривчлах байранд байхад баривчлахын жижүүр Бердимурат ирээд намайг өрөөнөөс гаргаж сахилгын өрөө рүү дагуулж яваад “Би хаачих вэ” гэж асуухад сахилгын өрөөнд байгаа савтай шээсийг жорлон руу асгана гэсэн тул би жорлон орж цэвэрлэгээ хийхэд өмсдөг хар бээлийг өмсөж аваад Бердимуратын хамт сахилгын өрөөнд очсон. Уг өрөөнд Жанболат, Аныз нар байсан ба тэдний ундааны савтай шээсийг хаалганы гадаа тавьсан байсан би тэрийг авч гараад жорлонд оруулж асгаад буцаад сахилгын өрөөний урд аваачиж авсан газарт тавьсан. Би уг өрөөнд дөхөх үед Бердимурат гараад ирж байсан ба намайг дагуулж буцаж ороод би савыг тавьсаны дараа бид хоёр хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-192/

            14. Гэрч Т.Еркебуланы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би өөрийн ажлын өрөөнд сууж байсан. Ээлжийн бүрэлдэхүүнд ээлжинд гарахдаа үүрэг чиглэлээ бичгээр өгч сонор сэрэмжтэй ажиллуулж байсан. Тухайн өдөр ээлжийн дарга Ж.Еркебулан, цагдан хорих байрны жижүүр Б.Бекболат, баривчлах байрны жижүүр Ж.Бердимурат нар байсан...Бүх цоожнуудын түлхүүр жижүүрт байдаг ба түлхүүр “түлхүүр хадгалдаг” модон хайрцагт байдаг...Сахилгын өрөөний баруун талын гадагш гардаг төмөр сараалжин хаалга нь дунд хэсэгтээ замган түгжээтэй тэр хэсэг дээрээ цоожтой доод тал мөн нэг цоожтой байдаг. Тэр хаалга хоёулаа цоожтой байх ёстой. Тухайн өдөр ээлж хүлээн авч байгаа бүрэлдэхүүний ээлжийн дарга бүх хорих өрөөг болон цоож түлхүүрүүдийг хүлээн авч маргааш ээлж хүлээлцэх хүртэл бүрэн хариуцна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196-198, 5хх-ийн 8-9/

            15. Гэрч Х.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Жанболат оргох үед хаалганд байсан цоож ганц түлхүүртэй байсан, өөр запас түлхүүр байхгүй. Энэ түлхүүрийг цагдан хорих байрны жижүүр хариуцдаг юм. Тэр түлхүүрийг жижүүрийн өрөөнд байдаг цоож хийдэг модон шүүгээнд байлгадаг. Хэрэгтэй үед тэрнээс авч хэрэглэдэг. Харин цагдан хорих байр руу ордог хаалганы цоожны түлхүүр байнга баривчлах байрны жижүүрт байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200/

            16. Гэрч Б.Нурланы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Цагдан хорих байрны жижүүрийг үүрэг гүйцэтгэхдээ бүх түлхүүрүүдийг жижүүрийн өрөөний хананд байдаг модон хайрцагт хадгалдаг ба өрөөг онгойлгох шаардлага гарвал тэр үед түлхүүрийг уг шүүгээнээс авч хэрэглээд буцаад авч ирж тавьдаг...Энэ модон шүүгээний цоож нь ажилладаггүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 201/

            17. Гэрч М.Нурханатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хаалганы монгол цоожны түлхүүр нь цагдан хорих байрны жижүүр болон ээлжийн дарга нар суудаг өрөөнд байдаг түлхүүр хадгалдаг хайрцаганд байдаг...Энэ түлхүүрийг ээлжийн дарга, цагдан хорих байрны жижүүр хоёр хариуцдаг. Баривчлах байрны жижүүрт энэ хаалга болон цоожны түлхүүр огт хамаагүй байдаг. Баривчлах байрны жижүүрт 2 хаалганы /гаднаас ордог хаалга, баривчлагдсан хүмүүс байдаг камер/ түлхүүр байдаг ба уг түлхүүрүүдийг байнга биедээ авч явдаг юм...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 15/

            18. Гэрч Д.Ширнэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Цагдан хорихын жижүүрээр гарсан тохиолдолд бүх түлхүүрийг жижүүрийн өрөөнд байдаг модон хайрцагт хадгалдаг...Хэрэгтэй үед тэндээс аваад буцаад хийдэг...Тэр цоож ажилгаагүй болоод их удаж байна...Уг хойд хаалгыг зөвхөн ээлж хүлээлцэх үед гарах буух ээлжийн дарга цагдан хорих байрны жижүүрүүд хамт онгойлгож хойд талын хашааг үзэж хүлээж авдаг...Цахилгааны шит уг талын өрөөнд байрласан ба цахилгаан гэмтэл гарах үед уг хаалгыг онгойлгож шитийг үзэх байх...Бусад үед онгойлгох ямар ч шаардлага байхгүй: Тэр хаалганы монгол цоожны түлхүүр нь ээлжийн дарга цагдан хорих байрны жижүүрийн суудаг өрөөний түлхүүр хадгалдаг модон хайрцаганд хадгалагддаг...Хэрэгтэй болсон түлхүүрээ хайрцагнаас авч хэрэглээд буцаад хийдэг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 203, 5хх-ийн 16/

            19. Гэрч Х.Бейсенбайгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Намайг цагдан хорих үед би малгайтай очсон байсан. Намайг цагдан хоригдож байсан өрөөнөөс хянагч Бекболат гаргаж түр уулзалтын өрөөнд авч ирсэн. Тэнд ээлжийн дарга Ж.Еркебулан, хянагч Бекболат, Бердимурат нар байсан. Миний бие болон хувцсанд Бекболат үзлэг хийж гаргах үед би малгайгаа авах талаар хэлсэн. Тэгэхэд Ж.Еркебулан Бердимуратад “очиж малгайг нь аваад ир” гэж явуулсан. Тэгээд би 10-15 минут орчим хүлээсэн тэгж байхад Баянмөнх надад “малгайгаа дараа ирж ав” гэсэн ба би тэгье гээд бид хоёр Бердимуратыг ирэхээс өмнө явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 205/

            20. Гэрч М.Даулетбекийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгээд өрөөнд байж байхад 17 цаг дөхөх үед хянагч Б.Бекболат сахилгын өрөөнд очоод К.Жанболат байхгүйг мэдээд түүнтэй хамт байсан Т.Анызтай өндөр дуугаар ярьж байсан. Бекболат “Жанболат хаана байгаа вэ” гээд асуугаад байсан...Бекболат ээлжийн дарга Ж.Еркебуланыг дуудан “Жанболат оргосон байна” гээд орилж байсан. Гэтэл Ж.Еркебулан өрөөнд байхгүй байх шиг байсан. Бекболат утасдаж түүнийг дуудсан байх...Тэгээд Ж.Еркебулан сандарсан гүйж ирээд сахилгын өрөөнд очоод...буцаад гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208-209/

            21. Гэрч Ч.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Ж.Бердимурат нь тухайн үед Баян-Өлгий аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд даалгавар гүйцэтгэгч харуулаар тухайн өдрийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа ээлжийн даргад шууд захирагдана...Цагдан хорих байр баривчлах ял эдлүүлэх байр гэж ялгаж байгаа боловч барилгын онцлог нь тухайн объект нь нэг дор нэг хонгилд байдаг. Ж.Бердимурат тухайн үед баривчлах байрны хянагчаар үүрэг гүйцэтгэхээр томилгоо хийгдсэн боловч ганцаараа тухайн объектод байсан, нэг коридор учраас тухайн цагдан хорих байр, баривчлах байр гэж ялгахгүйгээр даалгавар гүйцэтгэгч харуулын үүргийг гүйцэтгэх ёстой...Хэрэг үйлдэх үед тухайн объект буюу цагдан хорих болон баривчлах байранд хяналт тавьж ажиллаж байсан даалгавар гүйцэтгэгч харуул нь Ж.Бердимурат байсан ба өөрөөр хэлбэл тухайн объектийг бүхэлд нь хариуцсан даалгавар гүйцэтгэгч харуул юм...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 248/

            22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2940 дугаартай дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн зүүдэг цоожны түгжих механизм эвдсэн байна.

                        -Цоожийг түлхүүргүйгээр онгойлгосон байна.

                        -Цоожийг хатуу зүйлийн механик үйлчлэлээр онгойлгосон байна.

                        -Шинжилгээнд ирүүлсэн цоожийг шинжилгээнд ирүүлсэн түлхүүрээр онгойлгоогүй /1хх-ийн 214-222/

            23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2941 дугаартай дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн монгол цоож эвдрэл гэмтэлгүй байна.

                        -Цоожны сэрвэнгийн тэвхийг хавчихгүйгээр цоожийг онгойлгох боломжгүй, өөрөөр хэлбэл тэвхийг түлхүүр эсвэл түүнийг орлуулах зүйлээр хавчсан тохиолдолд онгойх боломжтой.

                        -Цоожийг түлхүүргүйгээр давуун материал чихэх, хатуу биет ашиглах гэх мэт аргуудаар онгойлгох боломжтой. Цоожинд түлхүүргүйгээр онгойсон гэх ул мөр илрээгүй.

                        -Уг цоожийг шинжилгээнд ирүүлсэн түлхүүрээр хамгийн сүүлд онгойлгосныг тодорхойлох боломжгүй /1хх-ийн 229-233/

            24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3100 дугаартай дүгнэлт:

                        -Бортголжин голын хар хуванцар гэрэнд гарсан дугуй хэлбэртэй дарагдаж хонхойсон гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Дээрх хонхойсон гэмтлийн эсрэг талд гарсан 5мм зурагдсан гэмтэл олон удаагийн үйлчлэлээр гарсан байна. Харин байнгын эдэлгээний явцад гарсан эсэхийг тогтоох боломжгүй /5хх-ийн 23-25/

            25. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...16:11:12 секунтэнд ээлжийн хянагч ахлах ахлагч Бердимурат коридороор чигээрээ явж буй бичлэг харагдах ба 16:11:23 секунтэнд баруун тийшээгээ сахилгын өрөө байх хэсэг рүү эргэж дүрс харагдахгүй болсон. Мөн 16:15:07 секунтэд ээлжийн дарга, дэслэгч Ж.Еркебулан коридороор чигээрээ явж байгаад баруун тийш сахилгын өрөө байх хэсэг рүү 16 цаг 15 минут 18 сек эргээд харагдахгүй байж байгаад 16 цаг 15 минут 49 секунтэд ээлжийн дарга Ж.Еркебулан гарсан ба түүний араас хянагч ахлах ахлагч Бердимурат гарч ирсэн...16:18:10 сек ээлжийн хянагч ахлах ахлагч Бердимурат ногоон өнгийн куртик саравчтай малгайтай жинсэн өмдтэй залуугийн хамт коридороор явж сахилгын өрөө байх хэсэг рүү 16:18:22 сек эргээд удалгүй 8 секунтын дараа саравчтай малгайтай, ногоон өнгийн куртиктэй залуу зүүн гартаа савтай зүйл барин ганцаараа гарч ирээд...16:18:45 секунтэд ээлжийн хянагч Бердимурат гарч явсан...”,

          “...16:21:06 цагт К.Жанболат...шалны булангаас доороос юм авч буй тонгойсон ба уг зүйлээ аван...цааш харан...төмөр сахилгын өрөөний хаалгыг онгойлгохоор оролдож байгаа бичлэгт харагдаж байна...16:24:43 сек-ээс 16:26:00...хооронд дахин төмөр сараалжин хаалган дээр очиж, цааш харан онгойлгох гэж оролдсон...16:28:28 цагт яллагдагч Жанболат төмөр сараалжин хаалгыг баруун хөлөөрөө нэг удаа жийж онгойлгох гэж оролдсон...16:36:50 цагт Т.Аныз...доошоогоо сууж зүүн гарыг төмөр сараалж хэсэг рүү оруулж байгаад 16:37:27 сек босож байна...16:38:53 цагаас К.Жанболат өрөөн дотуур хоёр тийш холхин алхаж байна. Энэ хооронд Аныз...төмөр сараалжин хаалга харагдах хэсгийг халхлан модон хэвтэр дээрээ гарч зогсож байхад...16:46:30 секунтэнд К.Жанболат сахилгын өрөөнөөс хаалга онгойлгон гарч явах ба Аныз өрөөнд үлдэн хаалгыг буцаан хааж модон орон дээр дээшээ харан хэвтэж байгаад боссон...”  /4хх-ийн 32-34, 35-37, 5хх-ийн 130-134/

            26. Эрэн сурвалжлах ажиллагааны зардалд гарсан баримтууд /5хх-ийн 114-116/

            27. Яллагдагч Ж.Бердимуратын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 6 дугаар сарын 02-ны өглөө манай албаны дэд бөгөөд цагдан хорих байрны дарга Т.Еркебулан намайг тус өдрийн баривчлах байрны жижүүрээр томилсны дагуу би цагдан хорих байрны баривчлах байрны жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэсэн...Жижүүрт гарах өдөр өглөө ээлж хүлээж авахдаа цагдан хорих байрны дарга ямар үүрэг гүйцэтгэхийг бидэнд хэлж томилж, үүрэг өгдөг. Үүний дагуу 02-ны өдөр өглөө намайг баривчлах байрны жижүүрээр томилсон юм. Тиймээс би зөвхөн баривчлахад байгаа 6 ялтан, аж ахуйн үйлчилгээний 3 ялтанд хяналт тавих үүрэгтэй...Б.Бекболат бид хоёр 14 цагаас 17 цаг хүртэл эргэлт оруулах ёстой байсан юм. Тухайн өдөр 4 хүнд эргэлт ирсэн...Эхний удаа 16 цагийн орчимд байсан байх жижүүрийн ээлжийн дарга Ж.Еркебуланы өгсөн үүргийн дагуу сахилгын байрны урд өрөөнд байдаг эд зүйл хадгалдаг сейфнээс батлан даалтад гарч буй Бейсенбайгийн малгайг авахаар очиж сейфэнд байсан олон эд зүйлийн дундаас Бейсенбайгийн малгайг олохгүй зогсож байхад араас ээлжийн дарга дэслэгч Ж.Еркебулан ирээд “малгайг олсон уу” гэхэд би “олдохгүй байна” гэсэн. Тэгэхэд Еркебулан “олдохгүй бол хаяа, явъя” гээд намайг дагуулаад явсан. Хоёр дахь удаа мөн ээлжийн дарга дэслэгч Ж.Еркебуланы өгсөн үүргийн дагуу баривчлахад байсан ялтан Тохсанбекийг дагуулж очиж сахилгын өрөөнөөс шээс хийсэн ундааны савыг Тохсанбекээр авахуулж жорлонд асгуулж буцаад сахилгын өрөөнд оруулж тавиулсан. Тохсанбекээр саванд байсан шээсийг асгуулсны дараа би үүдний өрөөнд гарч зураг руу нэг харж зогсоод буцаад орж ирээд жижүүрийн өрөөний урд байдаг коридорт зогсож байхад ээлжийн дарга Ж.Еркебулан гаднаас сандарсан гүйж ирээд “Жанболат сахилгын өрөөнөөс оргосон байна” гэж хэлэхэд л би энэ асуудлын талаар мэдсэн...Би ямар ч буруугүй...Би Бейсенбайгийн малгайг хайж байхад сахилгын өрөөнд байсан К.Жанболат надад “наад казак тоорцог малгайг надад өгөөч” гэж хэлсэн. Сейф дотор нэг казак тоорцог малгай байсан юм...Мөн Аныз надад “бичгийн цаас олж өгөөч, өргөдөл бичих гэсэн юм” гэж байсан. Тэгэхэд би казак тоорцог малгайг өгөхгүй, болохгүй гэсэн. Анызд “бичгийн цаас олдвол авч ирж өгье” гэсэн...өөр ямар ч юм яриагүй...Сахилгын өрөөний түлхүүр миний гарт байдаггүй юм. Хянагч Бекболат, ээлжийн дарга хоёрын аль нэгэнд байдаг ба тэд хариуцдаг юм...Сахилгын өрөөний хаалганы цоож зүгээр байсан харагдсан. Цоож онгорхой байсан бол би мэдээж заавал анзаарах байсан. Харин хойд тал руу гардаг хаалганы доторх модон хаалга хаалттай байсан. Тиймээс цоож нь надад харагдах боломжгүй байсан...Сахилгын өрөө болон цагдан хорих байрны хяналтыг хянагч Б.Бекболат хариуцна. Цагдан хорих байрны бүх өрөөний түлхүүрийг Б.Бекболат хариуцна...Би баривчлахын жижүүр юм чинь баривчлах байр болон цагдан хорих байранд нэвтрэх хаалгыг л би хариуцах ёстой. Тиймээс би хяналтын камерийг хянаж, цагдан хориход хяналт тавих шууд үүрэг надад байхгүй...Би өөрийн хариуцсан үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлсэн...Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах байрны жижүүр, хянагчаар ажилдаг ба ажил үүргийн хуваарьт баривчлах байрны ялтан, аж ахуйн ялтануудад хоол унд өгөх, цагийн хуваарийн дагуу бие засуулах, салхинд гаргах, дотоод журмын дагуу хяналт тавьж ажилладаг. Сахилгын өрөөнд хоригдож байгаа ялтануудтай харьцах, уулзах эрх байхгүй...Би баривчлах байрны жижүүрийг эзэнгүй орхиогүй. Өөрийн объект дээрээ хяналт тавиад ажиллаж байсан...гэсэн мэдүүлэг /2хх-ийн 27-29, 2хх-ийн 32-33, 2хх-ийн 35, 3хх-ийн 85-86, 5хх-ийн 46/

            28. Яллагдагч Т.Анызын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…би өөрийн хүслээр К.Жанболатад туслаагүй. К.Жанболатын дарамт, шахалтаар гарцаагүй байдалд орж тусалсан юм...Би К.Жанболатаас айгаад түүний хий гэснийг хийсэн. Хийхгүй бол “би ална, би юунаас ч буцахгүй” гэж айлган сүрдүүлж, дарамталсан тул би түүний хий гэснийг хүсэхгүй байсан ч яахын аргагүй хийсэн юм. Надад зугтахыг санал болгосон гэхдээ би хамт зугтахыг хүсээгүй тул “үгүй” гэсэн...К.Жанболат намайг айлган “гараа оруулж цоожийг авч өг” гэхээр нь би хичнээн хүсээгүй боловч түүний хэлснийг биелүүлсэн юм. Мөн би оргосны дараа хянагч нар ирэхэд “ээлжийн дарга Еркебулан авч гарсан” гэж хэлээрэй гэсэн тул би түүний хэлснээр нь хийсэн...К.Жанболат надад “чи угаасаа ял аваад Ховд аймагт очиж ялаа эдлэх үед тэнд миний таньдаг хоригдлууд байгаа, тэдэнд хэлээд чамайг алуулах болно” гэж айлган сүрдүүлсэн. К.Жанболат надад камерийг халхалж зогс гээд тэгээд би халхалж зогссон юм...К.Жанболат цоожийг сараалж төмрийн завсраар үзэгний тагийн төмрөөр оролдож босгож тавьж байгаад ганц удаа хүчээр өшиглөх үед цоож онгойсон байсан. Тэгээд онгорхой байгаа цоожийг надаар авахуулсан юм...Ж.Бердимурат ямар ч цоож онгойлгож өгсөн асуудал байхгүй...Сараалж хаалганы буланг хүчээр түлхээд гараад явсан шиг болсон. Хаалгаар оролдож байсан чимээ гараад байсан. Би нүдээрээ үзээгүй. Дараа нь гараад явсны дараа уг хаалгыг би харахад доод булан нь гадагш махийсэн байсан...Би К.Жанболатаас айсандаа тэгж чадаагүй. Тэр намайг ална гээд заналхийлэхээр нь би түүнээс үнэхээрийн айсан. К.Жанболат юунаас ч буцахгүй хоригдож байгаа бүх хүмүүс түүнээс айдаг. Тэр шоронгийн атаман болдог юм...Би хоригдоод 4 сар болсон байсан. 4 сараас илүү хорихгүй гэдгийг мэддэг байсан. Үүнийг дэд даргад хэлэх гээд түүнийг дуудуулахад ирээгүй тул уурлаж хорих өрөөний төмөр хаалгыг өшиглөсөн тул сахилгын өрөөнд орсон болно...чи хамт орго, тэгвэл надад тусла туслахгүй чамайг ална гэж хэлсэн. Тэгээд бараг надад 2 хоног шахам байнга дарамт шахалт үзүүлээд байсан...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр эргэлтийн өдөр байсан болохоор 13 цаг өнгөрөөгөөд эргэлт ирээд цагдан хорих байрны жижүүр Бекболат эргэлтээр ирсэн хүмүүсийг гаргаж байсан. Тэрний дараагаар сахилгын өрөөнд байхдаа ундааны саван дотор Жанболат бид хоёр бие засчихаад тэрийгээ дүүргээд тэрийгээ асгамаар байна гээд ээлжийн дарга дэслэгч Еркебуланыг дуудсан чинь ээлжийн дарга...Бердимуратыг чи тэрийг нь очоод асгуул гэж хэлсэн чинь  баривчлах байрны хоригдож байгаа нэг хүнийг дагуулаад Бердимурат хүрээд ирсэн...асгачихаад авчирсан...цагдан хорих байранд хоригдож байсан нэг хүн хугацаа нь дуусаад гарах гэж байсан...тэрний малгай нь манай сахилгын өрөөний үүдэнд байгаа шүүгээнд байгаа гээд ээлжийн дарга дэслэг ч Еркебулан ээлжийн ахлагч Бердимуратыг явуулаад...Бердимурат нөгөө хүний малгайг хайгаад олохгүй байтал цаанаас ээлжийн дарга Еркебулан ирээд олдохгүй юм байна орхи гэж хэлээд...явсан...16 цаг 30 минутын үед Жанболат сахилгын өрөөний төмөр хаалганы төмөр цагаан цоожийг босгож байгаад дотор талаас хаалгыг өшиглөсөн, хаалгыг өшиглөхөөсөө өмнө намайг сахилгын өрөөний камерийг хаагаад зогс гэхээр нь  би тэр камерийг биеэ...балын үзүүр хэсгээр төмөр цоожийг оролдоод тэр онгойлгож болохгүй байсан тэгсэн дотор талаас нь цоожийг босгож байгаад надаар камер халхалуулж байгаад өшиглөсөн чинь төмөр цоож нь эвдэрчихсэн...Тэр өдөр ээлжинд гарч байсан ШШГА-ны алба хаагчдаас сахилгын өрөөний цоожийг онгойлгосон, түлхүүр өгсөн зүйл огт байхгүй...Бердимурат сахилгын өрөөний төмөр цоожийг түлхүүрээр онгойлгож өгсөн зүйл байхгүй...Сахилгын өрөөний хаалгаар гадагшаа гараад төмөр хаалга байгаа тэрний доод талын төмрийг хөлөөрөө хийж байгаад нэг талаараа өөрийгөө чихээд тэрүүгээр хажуу талаараа гарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 37-38, 3хх-ийн 87-88, 5хх-ийн 41-42/

            29. Яллагдагч К.Жанболатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…надад Бердимурат түлхүүр өгөөгүй...Бердимуратыг ажлаас халах талаар санал Улаанбаатар руу явснаас хойш Бердимуратыг зөвхөн баривчлахын хянагчаар гаргадаг болсон юм...Би зориуд өшиглөсөн юм...Би үзэгний зүүлтийг хугалж байгаад хаалганы сараалж төмрийн завсараар онгорхой цоожийг өлгөж авах гэхэд үзэгний зүүлт цоожийг дийлэхгүй газар унасан...Би цоожийг төмөр халбагаар татаж авах гээд оролдсон боловч авч чадаагүй юм. Тэгээд миний гар хүрэхгүй болохоор Анызыг...цоожийг авахуулсан юм...Энэ асуудалд ээлжийн дарга Ж.Еркебулан, хянагч Ж.Бердимурат нарын ямар ч оролцоо байхгүй...Надад Ж.Еркебулан оргоход тусалсан ямар ч юм байхгүй. Ж.Еркебуланы ээлжинд Ж.Бердимурат үүрэг гүйцэтгэдэг байсан...би Ж.Бердимуратын ээлжинд санаатай оргосон юм...Ж.Еркебулан надад тусласан зүйл байхгүй...Цоожийг Анызаар авахуулсан. Аныз авч өг гэхэд тэр татгалзахаар нь би “ална шүү” гэж заналхийлж хүчээр авахуулсан...Ж.Бердимуратыг цагдан хорихоос гаргаж өг. Ж.Бердимурат, Ж.Еркебулан нар миний хэрэгт ямар ч холбоогүй. Тэд нарыг миний хэрэгт холболгүй салгаж өг...ийм шалтгаанаар миний бие...өлсгөлөн зарлаж байгаа болно...би түүнийг /Т.Аныз/ дарамталж, айлгаж онгорхой байсан цоожийг авахуулсан юм. Анызыг мөн камерийг хааж зогс гэж зогсоосон. Би гараад явсны дараа хэн нэг нь ирвэл ээлжийн дарга Еркебулан аваад явсан гэж хэлээрэй гэж хэлээд явсан юм. Цоож анх онгойлогдсон үед Аныз энэ талаар орилж хэлэх шахсан. Тэгэхэд би түүнийг айлгаж зогсоосон байсан. Анызд би “миний хэлснээр хийхгүй бол, би чамайг ална, хэзээ ч хамаагүй чамайг ална, шоронд очсны дараа таньдаг хоригдлуудаар алуулна” гэж түүнийг дарамталсаар байгаад үүнийг хийлгүүлсэн байсан. Түүнээс биш тэр надад туслахыг хүсээгүй юм...Хоол идэж байсан төмөр халбагаар онгорхой байсан цоожийг цүүнээс татаж авах гэж оролдсон байсан...Анызыг куртикээр нь камерыг халхлуудаад орон дээр зогсоож байгаад би өөрөө цоожийг авах гэж оролдож эхэлж байтал төмөр сахилгын өрөөнд хаалганы завсараар гар орохгүй болохгүй байхаар нь Анызыг чиний гар урт байхаа үзээдэх гэж хэлээд Анызыг гарыг нь хийлгүүлсэн чинь Анызын гар цоожинд хүрэхээр нь Аныз авахуулаад хаалгыг нээгээд Анызыг гарах уу гэхэд айгаад гарахгүй байсан. Би хаалганы цоожийг аваад гар хүрэхгүй 30-40 минут болоход хэн ч ирээгүй. Тэгээд би гадагшаа гараад жижүүрийн өрөөнд очих уу гэхэд Аныз гарахгүй гэхээр нь би өөрөө гараад Анызыг үлдээгээд цаашаагаа сахилгын цоожийг буцаагаад хийчихээд нөгөө сейфнээс хайгаад үзтэл миний малгай байгаагүй олдохгүй байсан. Гадагшаа гараад 2 давхар хаалгатай эхнийх нь модон хаалга цаад талдаа төмөр хаалгатай байдаг юм. Эхний модон хаалга онгорхой цоожгүй байдаг харин цаад төмөр хаалга байнга цоожтой байдаг тэгсэн харин би эхний модон хаалгыг онгойлгоод харсан чинь цаад талын төмөр хаалга онгорхой байсан тэрийг хэзээ онгойлгосныг би мэдэхгүй. Тэгэхээр нь би гаднах төмөр хаалгаар нь гараад буцаагаад төмөр хаалгыг нь цоожлоод цаашаагаа блокон өндөр 4 метр хашааг буланд нь байсан модоор дамнаад даваад гарсан чинь хашааны цаад талд хашаатай залгуулаад барьсан автомашины гараж байсан тэрний дээгүүр яваад эмнэлгийн хашааг даваад голын эргээр яваад голын эрэг дээрээс нэг хүний утсаар гуйж байгаад найз Ерганатыг дуудаад тэндээс такси бариад аймгийн цэргийн ангийн ард талд очоод 2 шил архи хуваагаад уучихаад тэндээ байж байгаад маргааш би ачигдах гэж байгаа гэж хэлээд найз такситайгаа намайг Бугат сумын наад тал руу хүргэж өгсөн. Би гэрийнхээ гадаа шөнийн 01 цагийн үед очтол манай гэрийн гадаа маш олон цагдаа байсан. Харин би гэртээ орж чадаагүй, цаашаагаа голын эрэг дээр ганцаараа очоод унтаж байгаад үүрээр сэрээд цаашаагаа гол дагаад яваад голын эрэг дээр байсан айлуудаар ороод цай уугаад нөгөө айлын хүмүүс нь мэдээгээр сонсож мэдсэн харин би өөрөө ч гэсэн оргоод явж байна гэдгээ хэлсэн. Тэгээд явж байгаад баригдсан...миний гар хүрэхгүй байхаар нь Анызыг гараа оруулаад цоожийг аваадах гэхэд айгаад эд нар намайг зодноо дуудад хэлчихье гэхээр нь би хаалгыг чанга гэгч нь өшиглөөд автал ээлжийн ажилтнууд ирээгүй болохоор Аныз-г гараа оруулаад цоожийг аваадах гэж хэлсэн. Тухайн үед Анызыг камерийг халхалж бай гээд халхалуулсан дараагаар нь загнаад хэвт гээд хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 247-249, 2хх-ийн 1-2, 2хх-ийн 4, 3хх-ийн 78-80/ гэсэн мэдүүлэг гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Бердимурат нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 57-58/-аар,

            Шүүгдэгч К.Жанболат нь 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 62А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 71А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял, 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 38А дугаартай шийтгэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 03 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 2 дугаар шүүхийн 11А дугаартай шийтгэх тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 46 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар урьд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 14 жилийн хорих ялын хугацаагаар тогтоосон,

            Шүүгдэгч Т.Аныз нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд /2хх-ийн 40-41, 2хх-ийн 45-46, 2хх-ийн 78-101, 2хх-ийн 102-104, 2хх-ийн 105-109, 2хх-ийн 111-122, 3хх-ийн 183-188, 4хх-ийн 43, 4хх-ийн 44-56, 4хх-ийн 57-62, 4хх-ийн 71-83, 4хх-ийн 84-90, 4хх-ийн 91-96, 6хх-ийн 126-132, 6хх-ийн 133-134, 6хх-ийн 135-137, 6хх-ийн 138-142, 6хх-ийн 143-166, 6хх-ийн 167-184, 6хх-ийн 186-191, 6хх-ийн 196-194, 6хх-ийн 195-196, 6хх-ийн 197-199, 6хх-ийн 200-202, 6хх-ийн 203-204, 6хх-ийн 205-209, 6хх-ийн 210, 7хх-ийн 13-15, 7хх-ийн 16-18, 7хх-ийн 19-35, 7хх-ийн 36-40, 7хх-ийн 41-45/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Бердимурат, Т.Аныз нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь заалтад “...онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол...” гэж заасныг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч К.Жанболатыг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзнэ.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн /№2940, №2941, №3100/ дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар К.Жанболатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь шүүгдэгч К.Жанболат нь урьд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 38А дугаартай шийтгэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 03 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, дахин Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 46 дугаартай магадлалаар оногдуулсан 14 жилийн хорих ялыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд эдэлж байх хугацаандаа буюу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сахилгын өрөөний хаалганы цоожийг үзэгний зүүлт төмөр, төмөр халбага зэргээр онгойлгохоор оролдож, хөдөлгөн хаалгыг дотор талаас нь өшиглөн цоожийг нь онгойлгож оргосон байх тул түүнийг цагдан хорих байрнаас оргосон гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

            Шүүгдэгч К.Жанболат нь сахилгын өрөөнөөс гарахад модон хаалга болон гадагш гарах монгол цоожтой төмөр хаалгууд онгорхой байсан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн хоёр хаалга цоожтой байсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгааг тэмдэглэе.

            Иймд шүүгдэгч Молхы овогт Күлжамишийн Жанболатыг цагдан хорих байрнаас оргосон гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч К.Жанболатын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсийг харгалзан түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 2 дугаар шүүхийн 11А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн К.Жанболатын нийт биечлэн эдлэх ялыг 15 жилийн хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Харин прокуророос шүүгдэгч Т.Анызыг хамт хоригдож байсан К.Жанболатыг оргон зайлахад камерийн бичлэгийг биеэр халхлан, онгорхой үлдээсэн цоожийг гараараа авч өгөх, хаалгыг онгойлгох талаар идэвхитэй үйлдэл хийж, оргосны дараа хэн нэгэнд мэдээлэхгүй байх зэргээр тусалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч:

шүүгдэгч К.Жанболатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Цоожийг Анызаар авахуулсан. Аныз авч өг гэхэд тэр татгалзахаар нь би “ална шүү” гэж заналхийлж хүчээр авахуулсан...би түүнийг /Т.Аныз/ дарамталж, айлгаж онгорхой байсан цоожийг авахуулсан юм. Анызыг мөн камерийг хааж зогс гэж зогсоосон…Анызд би “миний хэлснээр хийхгүй бол, би чамайг ална, хэзээ ч хамаагүй чамайг ална, шоронд очсоны дараа таньдаг хоригдлуудаар алуулна” гэж түүнийг дарамталсаар байгаад үүнийг хийлгүүлсэн байсан. Түүнээс биш тэр надад туслахыг хүсээгүй юм...Анызыг айлгаж байгаад авахуулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 247-249, 2хх-ийн 1-2, 2хх-ийн 4, 3хх-ийн 78-80, шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүгдэгч Т.Анызын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…К.Жанболат намайг айлган “гараа оруулж цоожийг авч өг” гэхээр нь би хичнээн хүсээгүй боловч түүний хэлснийг биелүүлсэн юм…К.Жанболат надад “чи угаасаа ял аваад Ховд аймагт очиж ялаа эдлэх үед тэнд миний таньдаг хоригдлууд байгаа, тэдэнд хэлээд чамайг алуулах болно” гэж айлган сүрдүүлсэн…К.Жанболат намайг шахалтанд оруулж дарамталсан…К.Жанболат намайг дарамтлаад цоожийг авч өг гэхээр нь авч өгсөн. Камер халхлаад өг гэж дарамталж сүрдүүлсэн...К.Жанболатаас айгаад орон дээр гараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 37-38, 3хх-ийн 87-88, 5хх-ийн 41-42, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэгт дүгнэлт хийхэд сахилгын өрөөний камерийн бичлэгийг биеэр халхалсан, хаалганы цоожийг гараараа авч өгсөн үйлдлүүдийг шүүгдэгч К.Жанболатын дарамт шахалтанд орж хийсэн, мөн шүүгдэгч К.Жанболатыг сахилгын өрөөнөөс гарч явснаас хойш сахилгын өрөөнд үлдэж, бусад саадыг нэвтрэн оргоход оролцоогүй байх тул,

Шүүгдэгч Ж.Бердимуратыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах байрны хянагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч К.Жанболатыг оргон зайлахыг зааж зөвлөн хаалганы цоожнуудыг онгойлгон учрах саадыг арилгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч:

шүүгдэгч К.Жанболатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...надад Бердимурат түлхүүр өгөөгүй...Энэ асуудалд ээлжийн дарга Ж.Еркебулан, хянагч Ж.Бердимурат нарын ямар ч оролцоо байхгүй...Ж.Бердимурат энэ хэрэгт ямар ч хамааралгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 247-249, 2хх-ийн 1-2, 2хх-ийн 4, 3хх-ийн 78-80, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            шүүгдэгч Т.Анызын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Тэр өдөр ээлжинд гарч байсан ШШГА-ны алба хаагчдаас сахилгын өрөөний цоожийг онгойлгосон, түлхүүр өгсөн зүйл огт байхгүй...Бердимурат сахилгын өрөөний төмөр цоожийг түлхүүрээр онгойлгож өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 37-38, 3хх-ийн 87-88, 5хх-ийн 41-42/,

            шүүгдэгч Ж.Бердимуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...02-ны өдөр өглөө намайг баривчлах байрны жижүүрээр томилсон юм. Тиймээс би зөвхөн баривчлахад байгаа 6 ялтан, аж ахуйн үйлчилгээний 3 ялтанд хяналт тавих үүрэгтэй...Эхний удаа 16 цагийн орчимд байсан байх жижүүрийн ээлжийн дарга Ж.Еркебуланы өгсөн үүргийн дагуу сахилгын байрны урд өрөөнд байдаг эд зүйл хадгалдаг сейфнээс батлан даалтад гарч буй Бейсенбайгийн малгайг авахаар очиж…Хоёр дахь удаа мөн ээлжийн дарга дэслэгч Ж.Еркебуланы өгсөн үүргийн дагуу баривчлахад байсан ялтан Тохсанбекийг дагуулж очиж сахилгын өрөөнөөс шээс хийсэн ундааны савыг Тохсанбекээр авахуулж жорлонд асгуулж буцаад сахилгын өрөөнд оруулж тавиулсан...Би баривчлахын жижүүр юм чинь баривчлах байр болон цагдан хорих байранд нэвтрэх хаалгыг л би хариуцах ёстой. Тиймээс би хяналтын камерийг хянаж, цагдан хориход хяналт тавих шууд үүрэг надад байхгүй...Би өөрийн хариуцсан үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 27-29, 2хх-ийн 32-33, 2хх-ийн 35, 3хх-ийн 85-86, 5хх-ийн 46/,

            шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн зүүдэг цоожны түгжих механизм эвдсэн байна...Цоожийг түлхүүргүйгээр онгойлгосон байна...Цоожийг хатуу зүйлийн механик үйлчлэлээр онгойлгосон байна...” гэсэн №2940 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Бердимурат нь энэ гэмт хэргийг үйлдсэн эсэх нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Аныз, Ж.Бердимурат нар нь хамжигчаар оролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний сэдэлт, санаа зорилго /субъектив тал/, үйлдэл /объектив тал/ нь бүрэн үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр Т.Аныз, Ж.Бердимурат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хятад цоож 1 ширхэг түлхүүрийн хамт, монгол цоож 1 ширхэг түлхүүрийн хамт, бичлэг бүхий диск 8 ширхэг, төмөр халбага 2 ширхэг, хаалга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Хохирогч Д.Сандаг нь “...Эрэн сурвалжлах ажиллагааны дагуу албаны санхүүгээс 921.054 төгрөгийн бодит зардал гарсан. Үүнд тээврийн хэрэгслийн шатахуун 448.500 төгрөг, 2 өдрийн эрэн сурвалжлах ажиллагаанд нийтдээ 60 хүн хамрагдаж хоол хүнсэнд 164.450 төгрөг, зар сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр хорих ангиас оргосон талаар зарласан мэдээлэхэд 50.000 төгрөг, орон нутгийн радиогоор нэвтрүүлсэн зардалд 8.100 төгрөг, оргосон ялтны талаар мэдээлэл худалдан авахад гарсан зардал 250.000 төгрөг тус тус багтсан. Нийтдээ 921.054 төгрөгийн зардал гарсан...” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад тээврийн хэрэгслийн шатахууны зардал 448.500 төгрөг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл байршуулсан зардал 50.000 төгрөг, орон нутгийн радиогоор нэвтрүүлсэн зардал 8.100 төгрөг, оргосон ялтны талаар мэдээлэл худалдан авахад гарсан зардал 250.000 төгрөг зэрэг зардлуудын санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул 756.600 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учирсан шууд зардлын нотлох баримтаар үнэлэн хохирлын дүнд тооцуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин эрэн сурвалжлах ажиллагааны хоол хүнсний зардал 164.450 төгрөгийн санхүүгийн баримт хэрэгт авагдсан /5хх-ийн 116/ байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жанболатаас 164.450 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан гэх зардлаа санхүүгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 46 дугаартай магадлалаар шүүгдэгч К.Жанболат нь 14 жилийн хорих ял шийтгүүлсэн хэрэгтээ 1145 хоног цагдан хоригдсон гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 2 дугаар шүүхийн 11А дугаартай шийтгэх тогтоолоос хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 683 хоног, нийт 1828 хоног цагдан хоригдсон болохыг дурдъя.

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ж.Бердимурат, Т.Аныз нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Бердимурат нь энэ хэрэгтээ 15 хоног, шүүгдэгч Т.Аныз нь энэ хэрэгтээ 120 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч К.Жанболатын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 1828 /нэг мянга найман зуун хорин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Шеруши Телек овогт Жанабилийн Бердимурат, Тасбике овогт Тилегений Аныз нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Бердимурат, Т.Аныз нарыг цагаатгасугай.

            2. Шүүгдэгч Ж.Бердимурат, Т.Аныз нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            3. Шүүгдэгч Молхы овогт Күлжамишийн Жанболатыг цагдан хорих байрнаас оргосон гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Молхы овогт Күлжамишийн Жанболатыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 2 дугаар шүүхийн 11А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн К.Жанболатын нийт биечлэн эдлэх ялыг 15 /арван тав/ жилийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар К.Жанболатын эдлэх 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жанболатын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 1828 /нэг мянга найман зуун хорин найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Аныз нь энэ хэрэгтээ 120 /нэг зуун хорь/ хоног, шүүгдэгч Ж.Бердимурат нь энэ хэрэгтээ 15 /арван тав/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жанболатаас 164.450 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олгосугай.

9. Хохирогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан гэх зардлаа санхүүгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

10. К.Жанболат, Т.Аныз, Ж.Бердимурат нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Т.Аныз, Ж.Бердимурат нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хятад цоож 1 ширхэг түлхүүрийн хамт, монгол цоож 1 ширхэг түлхүүрийн хамт, бичлэг бүхий диск 8 ширхэг, төмөр халбага 2 ширхэг, хаалга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

12. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд К.Жанболатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, К.Жанболатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Бердимурат, Т.Аныз нарт таслан сэргийлэх  арга хэмжээ авсугай.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР   

                         

ШҮҮГЧИД                                        С.БАЗАРХАНД

 

                                                                                    Х.ОДБАЯР